Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2020/0096/З |
Дугаар | 221/МА2022/0645 |
Огноо | 2022-10-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0645
2022 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2022/0645 | Улаанбаатар хот |
“ХХ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г
Нэхэмжлэгч: “ХХ” НҮТББ
Хариуцагч: СБДЗД,
Хариуцагч: СБДГЗБА
Гуравдагч этгээд: Б.О, Д.Б, Л.О, Б.Д-Ө, Д.Б, Т.М, Д.Э, Г.Б, Г.У, Б.Б, Г.Б, Н.П, Б.С, Б.Б, Д.Д, С.У, Г.О, В.М, Б.Б, Б.А, Ц.Б, А.А нар
Нэхэмжлэлийн шаардлага: СБДЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбайг өөрчлөх тухай А/55 дугаар захирамжийн Хавсралт: 1, 2-оор дараах иргэдэд газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг: Үүнд:
Б.О мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Д.Б мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Л.О мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Б.Д-Ө буюу Д.Б /регистр:**8310****/ гэсэн кадастрын зурагтай мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т.М /регистр:**6604****/ зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,
Д.Э зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,
Г.Б зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,
Г.У зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,
Б.Б зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,
Г.Б зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрхийг,
СБДЗД-ын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Д-Б-д мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газрыг эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2005 оны 08 сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамжийн Н.П-д гэр орон сууц, хашааны зориулалттай 146210115** нэгж талбар бүхий газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн, А/496 дугаар захирамжийн Б.С-д гэр орон сууц, хашааны зориулалттай 14621001** нэгж талбартай, Э-2203004*** эрхийн бүртгэлтэй болон 14621001** нэгж талбартай, Э-22030007** эрхийн бүртгэлтэй тус бүр 699 м.кв газрын эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг, Б.Б-д 14621001** нэгж талбартай, Э-22030007** эрхийн бүртгэлтэй газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2019 оны 05 сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Д.Д-д 14621001**, 14621001**, 14621001** нэгж талбартай тус бүр 699 м.кв газар эзэмших эрх олгосон холбогдох 3 хэсэг,
ДЗД-ын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжийн С.У-д 146210285* нэгж талбартай, Г.О-д 146210291* нэгж талбартай, В.М-д 146210303* нэгж талбартай, Б.Б-д 146210312* нэгж талбартай, Б.А-д 146210317* нэгж талбартай, А.А-д 186443348255** нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2018 оны 04 сарын 09-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн Б.А-д 14621031**, 14621032** нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг,
Ц.Б-д 146210З3** /186453367739**/ нэгж талбартай 19984 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
СБДЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/264 дүгээр захирамжаар “К” ХХК болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар иргэн Х.У нарт Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах;
“ХХ” НҮТББ-ын ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, одоо эзэмшиж байгаа 673.24 га газрыг газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг СБДГЗБА-д даалгах тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0574 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, П.Б, гуравдагч этгээд Н.П-ийн өмгөөлөгч Г.Т, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, гуравдагч этгээд Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Т нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2020/0096/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХ” НҮТББ-аас СБДЗД, СБДГЗБА нд тус тус холбогдуулан “СБДЗД-ын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбайг өөрчлөх тухай А/55 дугаар захирамжийн Хавсралт: 1, 2-оор дараах иргэдэд газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг: Үүнд:
Б.О мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Д.Б мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Л.О мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Б.Д-Ө буюу Д.Б гэсэн кадастрын зурагтай мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,
Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т.М зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,
Д.Э зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,
Г.Б зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,
Г.У зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,
Б.Б зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,
Г.Б зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрхийг,
СБДЗД-ын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Д-Б-д мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газрыг эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2005 оны 08 сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамжийн Н.П-д гэр орон сууц, хашааны зориулалттай 1462101159* нэгж талбар бүхий газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн, А/496 дугаар захирамжийн Б.С-д гэр орон сууц, хашааны зориулалттай 146210011* нэгж талбартай, Э-220300499* эрхийн бүртгэлтэй болон 146210013* нэгж талбартай, Э-22030007** эрхийн бүртгэлтэй тус бүр 699 м.кв газрын эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг, Б.Б-д 14621001** нэгж талбартай, Э-22030007** эрхийн бүртгэлтэй газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2019 оны 05 сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Д.Д-д 14621001**, 14621001**, 14621001** нэгж талбартай тус бүр 699 м.кв газар эзэмших эрх олгосон холбогдох 3 хэсэг,
ДЗД-ын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжийн С.У-д 14621028** нэгж талбартай, Г.О-д 14621029** нэгж талбартай, В.М-д 14621030** нэгж талбартай, Б.Б-д 14621031** нэгж талбартай, Б.А-д 14621031** нэгж талбартай, А.А-д 186443348255** нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,
ДЗД-ын 2018 оны 04 сарын 09-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн Б.А-д 14621031**, 14621032** нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг,
Ц.Б-д 146210З34* /1864533677398*/ нэгж талбартай 19984 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
СБДЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/264 дүгээр захирамжаар “К” ХХК болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар иргэн Х.У нарт Сүхбаатар дүүргийн *******ны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах;”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 574 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Ойн тухай (2007 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.2.6, Ойн тухай (2012 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан “ХХ” НҮТББ-аас СБДЗД , СБДГЗБА-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г давж заалдах гомдолдоо:
3.1. ...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэд хэдэн хуулийн заалтыг тусгажээ. Гэвч тийнхүү үндэслэсэн хуулийн заалтуудынхаа эсрэг шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болголоо.
3.2. Тухайлбал, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Монгол Улсын газрын сан нэгдмэл байхаар заасныг тусгажээ. Иймд тус нөхөрлөл нь ойн сан бүхий газрыг гэрээгээр эзэмшиж байгаа тул энэхүү газар нь газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байх ёстой юм. Гэтэл газрын алба тийнхүү бүртгэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүх хуулийн хэрэгжилтийг нэхэмжлэлийн дагуу хангуулах байв. Мөн "К" ХХК, иргэн Х.У-ын нэр дээр хийгдсэн үндэслэлгүй бүртгэлийг газрын мэдээллийн сангаас хасуулснаар хариуцагчийн хууль бус үйлдлийг зогсоож нийтийн эрх ашгийг хамгаалах байв.
3.3. Гэтэл шүүх шийдвэртээ ойлгомжгүй, үндэслэлгүй, хариуцагчийн хууль бус үйлдлийг нэг талыг барьж зөвтгөлөө. Шүүх шийдвэртээ "гуравдагч этгээд нарт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж буруу дүгнэж энэ талын нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тус нөхөрлөл нь хууль, дүрэмд заасан үүргийнхээ дагуу нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргасанд анхаарсангүй ба гуравдагч этгээд нараас ойн сан бүхий газарт мод бут сөөгийг хядаж сүйтгэн хохирол учруулсныг анхан шатны шүүх газар дээр нь үзлэг хийж зарим холбогдох эрх зүйн актыг түтгэлзүүлсэн, мөн хяналт шалгалтын байгууллага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хохирол учруулсан болохыг тогтоосоор атал эдгээр нотлох баримтыг огт үнэлэлгүй төрийн нийтийн өмчид хохирол учруулаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж илт буруу дүгнэсэн.
3.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааr бүрэн дүүрэн явуулаагүй, нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй нь олон зүйлээс харагдаж байна. Тухайлбал, нөхөрлөлийн ойн сан бүхий газартай холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан буюу 2018 оны 821 дүгээр шийдвэр гарч түүнийг хариуцагч дүүргийн Засаг даргаас биелүүлэхгүй байх хугацаанд /3 жил/ гуравдагч этгээд нарт хууль зөрчин газар эзэмшүүлсэн нотлох баримтуудыг мөн л үнэлэлгүйгээр тус нөхөрлөлийн газар гуравдагч этгээдүүдийн газартай давхацсан учраас нэхэмжлэл гаргасан мэтээр үндэслэлгүй дүгнэжээ.
3.5. Энэ бүхнийг үндэслэн үүний өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан тогтоолын заалтыг биелүүлсэнгүй гэж үзэж болохоор байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0574 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангана уу” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байна.
2. Нэхэмжлэгч “ХХ” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Б-с СБДЗД болон СБДГЗБА-д холбогдуулан
а/ СБДЗД-ын 2005-2019 онуудад газар эзэмших эрх олгосон захирамжийн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий 22 иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
б/ СБДЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/264 дүгээр захирамжаар “К” ХХК болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Х.У нарт Сүхбаатар дүүргийн 1* дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах;
в/ “ХХ” НҮТББ-ын ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшиж байгаа 673.24 га газрыг газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг СБДГЗБА-д даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлүүд тус тус гаргасныг хариуцагч нараас эс зөвшөөрч маргажээ.
Нэг. Нэхэмжлэгч “ХХ” НҮТББ-ын эрх зүйн байдлын хувьд;
1.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ХХ” ТББ-ын дүрэм /1-р хх-5-7 дахь тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /6-р хх-31-32 дахь тал/ зэрэг баримтуудаар Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу “ХХ” НҮТББ-ын үйл ажиллагааны чиглэл нь байгаль хамгаалал болон нийгмийн бүхий л хүрээнд ойг хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх, байгаль хамгаалах чиглэлүүдээр дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулах нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болох нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч “ХХ” НҮТББ нь урьд Нөхөрлөлийн тухай хуулийн зохицуулалтын дагуу “ХХ” ББНөхөрлөл үүсгэн байгуулагдаж /тамга тэмдэгтэй/ үйл ажиллагаагаа явуулж байсан талаар талууд хэн аль нь маргаагүй болно.
Хоёр. “ХХ” НҮТББ-ын газар эзэмших эрхийн талаар;
2.1. Ойн тухай хууль /2007 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4.-д “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д “нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хууль /1995 оны/-ийн /2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулсан/ 311 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчныг хамгаалах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж оролцож болох бөгөөд гэрээний үндсэн дээр хамгаалахаар хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу зохистой ашиглах, эзэмших давуу эрхтэй байна”, мөн зүйлийн 8-д “ ...сум, дүүргийн Засаг дарга нөхөрлөлийн хүсэлтийг хүлээн авч байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно” гэж тус тус заажээ.
2.2. Хуулийн дээрх заалтын зохицуулалтыг хэрэгжүүлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “ХХ” ББН-д тус дүүргийн 1* дугаар хорооны нутаг дэвсгэрт Хандгайт дахь Тахилтын амны ойн сангийн 6000 га газрыг гэрээгээр эзэмшүүлэхээр зөвшөөрч, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээг 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 1 жилийн хугацаатай байгуулж, байгаль хамгаалах орчныг хамгаалах, дагалдах баялгийг ашиглуулахаар 5 жилийн хугацаатай “байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээ”-г СБДЗД олгосон болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоол, СБДЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 237 дугаар захирамж, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр СБДЗД-ын тамгын газар болон “ХХ” ББНөхөрлөл хооронд байгуулагдсан “байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ, СБДЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн дугаар №0* гэрчилгээ” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.3. Энэхүү нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн дараагаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, СБДЗД-ын хууль ёсны шийдвэргүй гараагүй байхад 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Б, “ХХ” нөхөрлөлийн ахлагч П.А нарын хооронд “байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ”-г 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, СБДЗД 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “байгаль хамгаалах нөхөрлөлийн гэрчилгээ”-г “ХХ” нөхөрлөлд олгосон байна.
2.4. Мөн дээрх буюу СБДЗД-ын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн “байгаль хамгаалах нөхөрлөлийн гэрчилгээ”-г “ХХ” нөхөрлөлд олгохдоо өмнөх Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 92 дугаар тогтоолыг үндэслэсэн” гэсэн нь ойлгомжгүй, СБДЗД-ын захирамж гараагүй, уг гэрчилгээн дээр “Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.1.8” гэж баримталсан байх боловч энэхүү хуулийн зүйл заалт байхгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг буюу 311 дүгээр зүйлийг бүхэлд нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон байна. /1-р хх-10 дахь тал/
2.5. Энэ нь үйлчлэл дуусгавар болсон хурлын тогтоол, дүүргийн Засаг даргын захирамжгүй, огт байхгүй хуулийн зүйл, заалт эсхүл хуулиар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэгчид байгаль хамгаалах нөхөрлөлийн гэрчилгээ бичигдсэн байх бөгөөд үүнийг хууль зүйн хувьд алдаатай баримт гэж үзнэ.
.
2.6. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-28.1.3-д газар эзэмших эрхийн гэрчилгээ нь а/гэр бүлийн хамтын хэрэгцээний, б/төрийн байгууллагын, в/аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн 3 төрөлтэй байхаар тусгагдсан харин “байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээ”-г газар эзэмших гэрчилгээний төрөлд хамаарах талаар тодорхойлон тусгагдаагүй байна.
2.7. Тиймээс хариуцагч СБДГЗБА-аас нэхэмжлэгч “ХХ” НҮТББ-ын байгаль хамгаалах чиглэлээр олгогдсон нөхөрлөлийн гэрчилгээ, гэрээг үндэслэн ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэх боломжгүй учраас бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль ёсны байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагууд болох ... ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг ... газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг хариуцагч СБДГЗБА-д даалгах хууль зүйн боломжгүй.
2.8. СБДГЗБА хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байна.
2.9. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаар нэхэмжлэгч “ХХ” НҮТББ-д Газрын тухай хуулийн 27, 30, 33, 34 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтын дагуу газрыг Газрын хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх зохих шатны Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдож, газар эзэмшигчийн эзэмших эрх, үүрэг үүсээгүй байх бөгөөд харин Ойн тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах хуулийн зохицуулалтын дагуу байгаль орчныг хамгаалуулах зорилгоор гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх үүсжээ.
2.10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 128/ШШ2018/0821 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсэгт “ ...Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2,18.2.6-д заасныг баримтлан ... “ХХ” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673.24 га газрыг “ХХ” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг СБДЗД-д даалгасугай” гэж шийдвэрлэснээс үзвэл, хариуцагчид Газрын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаагүй байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр СБДЗД-ын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон “ХХ” Нөхөрлөлийн хооронд байгуулагдсан “байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ”-ээр /5 дугаар хх-1-4 дэх тал/ “газар эзэмших эрх үүссэн” хэмээн нэхэмжлэгчээс үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Гурав. Гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн талаар;
3.1. Газрын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу нэр бүхий гуравдагч этгээд нарт СБДЗД-аас 2005-2019 онуудад А/226, А/377, А/378, А/198, А/145, А/91, А/55, А/496 дугаар захирамжуудаар мод үржүүлэг, зуслангийн зориулалтаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээг Сүхбаатар дүүргийн газрын албатай байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, улмаар эдгээр газрын мэдээллийг улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалттай нийцэж байна.
4. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудад тулгуурлан дүгнэлт хийж үзвэл:
а/ нэхэмжлэгчид Ойн болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар, харин гуравдагч этгээд нарт Газрын тухай хуулийн зохицуулалтаар газар эзэмших эрх үүссэн,
б/ нэхэмжлэгч “ХХ” НҮТББ-д “байгаль хамгаалах чиглэлээр”, гуравдагч этгээд нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон,
в/ нэхэмжлэгч “ХХ” НҮТББ нь СБДЗД-ын тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй гуравдагч этгээд нар нь Сүхбаатар дүүргийн Газрын албатай гэрээ байгуулагдсан гэх зэргээр хуулийн зохицуулалт, гэрээ байгуулах зорилго, зориулалт гэх мэтчилэн өөр өөр байна.
5. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж гэрээгээр эзэмшиж буй ойн сан бүхий талбайтай гуравдагч этгээд нарын газар давхцалтай хууль бус гэж үзэж, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Энэ талаар анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь ... гэрээний үндсэн дээр ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа явуулдаг ...Газрын тухай хуульд заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр газар эзэмшдэггүй тул бусдын эзэмших эрх бүхий газартай давхацсан гэж үзэхгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
7. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА