Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/00927

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.З-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК-д холбогдох

 

Урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, гаргуулах, Н даатгал, Э нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн төлөөлөгч Н.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.З- шүүхэд болон төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.З- нь Тинд 2013 оны 01 сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд захирлын туслах, бичиг хэргийн мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд албан хэрэг хөтлөлтийн бүртгэл, бүрдэл, эмх цэгц, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандарт болон архивын ажлын зааврын дагуу хөтөлж ажиллахад өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж 2014 онд Тусгай нөхцөлт орон сууцны зээлд хамрагдах эрхийн бичиг, Баярын бичиг, Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу цол, тэмдгээр шагнагдаж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж ажлын гүйцэтгэлээ улирал тутам 95-аас дээш хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 40-100 хувиар шагнуулж байсан. Тны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж. зардал бууруулах-ын тулд 2016 оны 11 сарын 10-ны өдрөөс 11 сарын 14-ний хооронд ажилтнуудаас Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай урьдчилан мэдэгдээгүй, Тны Захиргаа удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн Бичиг хэргийн мэргэжилтний Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан учраас Бичиг хэргийн мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалт гэж үзэхгүй байна. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч танилцуулаагүй 2016 оны 12 сарын 01-ний өдөр ажлыг хүлээж авсан. Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/1751 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Тны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, aжлаас халсан нь үндэслэлгүй. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5,078,983 гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын баталсан Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадварын үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний нийлбэр дүнгээр нэгдсэн үнэлгээг гаргахаар заасан. 2016 оны 11 сарын 04-ний өдөр Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдаж Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам-ыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталсан. Комиссын 2016 оны 11 сарын 05-ний өдрийн хуралдаанаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээний тов болон тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж хүрээнд хамаарагдахыг зааж, харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлж ажилласан. Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.З-ыг Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон талаар комиссын дүгнэлт гаргасан тул Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 19-ны өдрийн Б/1751 тоот тушаал үндэслэлтэй болсон. Иймд Н.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Н.З- хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, т 5,078,983 гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай ажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж .

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.,Тны дүрмийн 9 дүгэээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн Тны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.З-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 сарын 19-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж ажлаас чөлөөлсөн болох нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 19-ны өдрийн Б/1751 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн /хх-ийн 39 талд/ байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн Б/1419 дугаартай тушаалаар Хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтэст захирлын туслахаар ажиллаж буй ажилтан Н.З-ыг 2015 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн тус хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж /хх-ийн 8-11 талд/ байжээ.

Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг 1 дүгээр хавсралтаар, "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг 2 дугаар хавсралтаар, Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус /хх-ийн 40 талд/ баталжээ

Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн шийдвэрээр Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, Тны ажилтны мэргэжил, vp чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг хавсралтаар баталсан байна.

Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол тэнцээгүй гэж дүгнэж, тэнцсэн ажилтны цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах, тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлахаар заажээ.

Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.З-ыг харьяалах газрын захирлын үнэлгээ 19.67, мэдлэг, ур чадварын үнэлгээ 12.00, оролцоо, чанарын үнэлгээ 9.60, нэгдсэн үнэлгээ 41.27 үнэлгээ авч Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон талаар комисс дүгнэлт /хх-ийн 94 талд/ гаргасан байна.

Ажилтан Н.З- үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж, тус комиссын дарга 2016 оны 11 сарын 24-ний өдөр Мэдэгдэх хуудас-аар хариуг /хх-ийн 87 талд/ хүргүүлжээ.

Н.З- хариуцагч Тны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар дүгнэсэн гэж маргаж байна.

Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 сарын 04-ний өдөр хуралдаж Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам-ыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталж, мөн комиссын 2016 оны 11 сарын 05-ний өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов, тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж хүрээнд хамаарагдахыг заасан 02 дугаар шийдвэр, Түвшин тогтоох ажиллагааны нэг хэлбэр болох Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж ажилтан Н.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 19-ны өдрийн Б/1751 тоот тушаал үндэстэй.

 

Иймд Н.З-ыг урьд эрхэлж байсан Т ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 12 19-ны 2017 04 28-ны ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин 5,078,983 гаргуулах, Н даатгал, Э , даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5- заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

115 115.1, 115.2.3, 116, 118, 156 156.1.1, 160 160.1.1. дэх хэсэгт н

 

1.պ 128 128.1.2., 69 69.1. дэх хэсэгт Т ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин 5,078,983 гаргуулах, Н даатгал, Э , даалгах тухай Н.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5- заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ