Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Г даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Галхүү /ҮД:2-131/,

Хохирогч Л.Х /цахим/

Иргэний нэхэмжлэгч О.Бын өмгөөлөгч С.Сувдмаа /цахим/

Иргэний хариуцагч А.Ц,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ө.Б.Ц-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........-ний өдөр ........... төрсөн, эрэгтэй, 51 настай, ...боловсролтой, ...мэргэжилтэй, .... ажилтай байсан гэх, ам бүл ... хамт .... дүүргийн ... хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө.Б.Ц- /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Түргэний голын замд ......ХХК-ний эзэмшлийн NORTHBENZ маркийн 70-75 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12,1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Ц жолоочтой УАЗ 2206 маркийн 08-25 ӨМӨ улсын дугаартай, ХХК-ний эзэмшлийн Hyundai 5Ton Truck маркийн 4592 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслүүдийн араас мөргөж УАЗ 2206 маркийн 08-25 ӨМӨ дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч KIM MIN JEONG-гийн эрүүл мэндэд хүнд, Л.Х, JEONG SOHEE, жолооч Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг 00 минутын үед Мөнхийн гол ХХК-ийн цементийг Улаанбаатар хотоос Төв аймаг руу хүргэж өгөөд буцах замдаа авто осол гаргасан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өглөө гараад Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа нэг машиныг гүйцэт түрүүлэх гээд машины хажуугаар гарахад машин зогсож байсан учир ийм зүйл болсон. Хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй. Эд хөрөнгийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар 19.905.000 төгрөгийн хохиролтой үнэлгээ гарсныг нэхэмжилж байна. Иргэний хариуцагч нь манай аав байгаа” гэв.

 

Хохирогч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нийт 3.703.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирол төлбөрөө авсан. Цаашдаа эмчилгээ хийлгэх зардал, ажилгүй байсан хугацааны цалинг иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Цгоос нэхэмжилнэ.” гэв.

 

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Буян өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 6 хүний хууль ёсны төлөөлөгчөөр ороцож байгаа. Хохирогч Ким Мин Жон, хүндэвтэр гэмтэл, эмчилгээний, эд хөрөнгийн хохиролд 18.068.744 төгрөг, хохирогч Жон Су Хи, хүндэвтэр гэмтэл, эмчилгээний болон эд хөрөнгийн хохирол 1.798.530 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Кан Жү Хён 2.413.597 нэхэмжилж байгаа,

Иргэний нэхэмжлэгч Чой Сун Хуа 3.449.627 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв

Иргэний нэхэмжлэгч И Ын Хи 3.682.195 төгрөгийг,

Иргэний нэхэмжлэгч Ким Сын Гён 3.015.232 төгрөг зэргийг тус тус нэхэмжилнэ.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч О.Б өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ...... ТӨХК-д ажилладаг, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор хохиролд 18.155.500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Иргэний хариуцагч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нийт 16.091.000 төгрөгийн зардал гаргасан байгаа. Жолооч Ц-, Солонгос улсын иргэдэд учирсан зардлыг нийтэд нь төлсөн. ХХК эзэмшилд байсан машины зардалд 9.390.000 төгрөг байгаа. Ц- нь хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн байгаа. Шүүгдэгчийн талаар манай байгууллагын сайн ажилчин байгаа. Хохирол барагдуулах талаар хамтарч ажиллана.” гэв.

 

Хохирогч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Бага гарзын чулуу гэх газраас 07 цагийн үед “УАЗ фургон” маркийн 08-25 ӨМӨ автомашинтай 7 зорчигчтой Улаанбаатар хот руу хөдлөөд 11 цаг 40 минутын үед Төв аймаг өнгөрөөд Түргэний гол гэх газар зам дээр том машин манай эгнээг хаагаад зогсож байхаар нь би хойд талд нь машинтайгаа ирж урдаас ирж байгаа хөдөлгөөнөө хүлээгээд зогсож байтал араас гэнэт тас хийгээд явсан, юу болсныг мэдэхгүй, ухаан ороод харсан чинь хойд талаас том машин манай машиныг мөргөөд хажуу жалганд бас нэг машин дээр унасан харагдсан, манай машин зам дээр үлдсэн, машин дотор байсан 6 жуулчин, хэлмэрч эмэгтэй гадаа замын зүүн талд гарсан байсан. Би машинаас буугаад 88598588 дугаарын гар утсаар цагдаа, эмнэлэг дуудсан. Удаагүй цагдаа эмнэлэг ирээд гэмтлийн гэмтлийн эмнэлэг аваад явсан...”, “...миний биед зүүн далны дээд хэсэг хугарсан, зүүн булчин хэсгээр хугарал, шүд хугарсан, зүүн талын бөөр хэсэг хөхөрсөн, зүүн гарын хэсэг зулгарсан гэмтэл анхны байдлаар тогтоогдсон...” гэх мэдүүлэг. /хх-21-24 тал/

 

Хохирогч Л.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 6 Солонгос хүмүүсийг аваад Г.Ц жолоочтой УАЗ маркийн машинтай Дундговь аймгийн Бага газрын чулуу ороод буцаад Төв аймгийн замаар Улаанбаатар хот руу зорчиж яваад Түргэний гол гэх газар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зам дээр том машин зогсоод зам засварын ажил хийж байгаа харагдсан, манай машин хойд талд нь зогсоод эсрэг урсгалаас ирж байгаа машинуудыг хүлээж байхад 3-4 минут болсон байх нэг мэдсэн түс тас хийх чимээ гарсан машины багаж дотор сэрсэн, тэнд байсан хүмүүс намайг өргөөд замын баруун гар талын зүлгэн дээр суулгасан, тэнд явж байсан гадаад жуулчид зогсоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ...миний биед зүүн хөл хойд талын чагтан холбоос тасарч, яс хугарсан, баруун хөлийн тавхай зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа...” гэх мэдүүлэг / хх-47-48 тал/

 

Иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Машины бүх хэсэг эвдэрсэн дууссан зүгээр төмрийн сэг болсон.  Хюндай 5 ТН маркийн 45-92 ТӨВ дугаартай автомашин нь Төв аймгийн АЗЗА ХХК нэр дээр бүртгэлтэй 2013 онд 33.495.360 төгрөгөөр худалдан авсан. Одоогоор янзлаагүй байгаа. Уг машиныг засаж янзалж хэвийн болгоход Мастер үнэлгээ ХХК 16,885.000 төгрөгийн шууд зардал үнэлгээний хөлс 835.000 төгрөг, журмын хашаанд 4.325.000 төгрөг гарахаар төсөвлөсөн байгаа, нийт 18.155.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-104 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...УАЗ маркийн 08-25 ӨМӨ дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг бүртгэлтэй, 2013 оны 01 дүгээр сард 27.000.000 төгрөгөөр шинээр 0 км худалдан авсан. Одоогоор янзлаагүй байна. Уг машиныг засаж янзалж хэдийн болгоход 21.000.000 төгрөгийн шууд зардал гарахаар төсөвлөсөн байгаа 21.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / хх-106 тал/

 

Хохирогч Жон Су Хи /JEONG SO НЕЕ/-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Буян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би БНСУ-ын элчин сайдын яамны гэрээт хуулийн зөвлөхөөр ажилладаг. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр БНСУ-ын 6 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэн тухайн өдрөө нутаг буцсан. БНСУ-ын элчин сайдын яамны цагдаа, хариуцсан консулын хэлтсээс 95008122 дугаарын гар утсаар гэмтсэн 6 иргэний өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр оролцоод өгөөч гэж холбогдсон учраас тухайн иргэдтэй холбогдон албан ёсны итгэмжлэл хийлгэсэн. JEONG SO НЕЕ-ийн хувьд 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хувцас загвар мэргэжилтэй, эцэг эх, эгч, дүү харын хамтаар Сөүл хот Сунпа дүүргийн Самхагса 10-р гудамж 25-102 тоотод оршин суудаг, 010-4747-1827 утасны дугаартай, осол болох үед Монгол улсад аялал жуулчлалын шугамаар явж байсан. Түүний биед ууцны хугарал, умдагны ясны хугарал, бусад аарцагны ясны хугарал, өлмий яс болон тохой ясны хугарал, дунд хурууны хугарлын улмаас БНСУ-д хагалгаанд орсон. Мөн хагалгааны дараа эмчилгээгээр баруун чигчий хуруу хугарсаныг нэмэлтээр мэдсэн. Хагалгаанд орсон хэсгийн үргэлжилсэн өвдөлт болон тохой, хуруу хөдөлөхөд хүндрэлтэй байгаа бөгөөд явган явахдаа нуруу болон аарцагны хэсгийн яс өвдөг, зогсоо байх үед баруун талын хөл янгинан ихэнх цагийг хэвтэн өнгөрүүлж байна. “...үргэлжлүүлэн эмнэлгээр явахаар болсны улмаас эмичлгээний зардал, унааны зардал гэх мөнгөний асуудал, эмнэлэгт асруулах хүн хайх гэх мэт хүндрэл, үүний улмаас стресс маш их, 2019 оны сүүлээр ажилд орох гэж бэлдэж байсан ба гэнэтийн ослын улмаас бүх төлөвлөгөө үгүй болсон, буцаж хэвийн байдалдаа орох хүртэл урт хугацаа шаардалгатай болсон, цаашид хэзээ ажилд орж чадахаа ч мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /1хх-131-132 дугаар хуудас/

 

Хохирогч Ким Мин Жон /KIM MIN JEONGZ-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Буян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...1994.08.01 төрсөн, Соёл судлал мэргэжилтэй, эцэг эх, дүү нарын хамтаар Сөүл хот Ёндынпу дүүргийн Дансан хороо, 121-111 Дабинчи 503 тоотод оршин суудаг, 010-3864-6795 утасны дугаартай, осол болох үед Монгол улсад аялал жуулчлалын шугамаар явж байсан. АFRЕЕСА TV ХК-д зохион байгуулагч ажил хийдэг. Биеийн байдал: Үе мултрал болон хугаралтай байсан. Баруун талын аарцгийн ясанд одоогоор томоохон асуудал байхгүй ч гэсэн мултрахад ясны судас, булчин хамтдаа задарсан тэр хэсэг эдгэрэхэд цаг хугацаа их шаардана. Тэр эд эсийн хувьд СТ болон MPI шинжилгээгээр ч сайн харагдахгүй байгаа болохоор үхжих магадлалтай учраас дор хаяж 6 сараас дээш хугацаанд эдгэрэх боломжтой гэсэн. БНСУ-д гэмтлийн тасгийн эмчийн дүгнэлт гарсан. Удаан алхах эсхүл зогсох үед, шатаар өгсөж, уруудах үед шагай, шилбэ болон өвдгөөр өвддөг, гүйж чадахгүй баруун талын хөлөө нугалахад хүндрэлтэй тэр хэсэгт цаашид физик эмчилгээ хийлгэхээр болсон. Эмчилгээнд орсноос хойш, гэмтсэн дотор эрхтэнд том асуудал байхгүй байгаа ч гэсэн цаашид хавсарсан өвчин үүсэх магадлалтай учраас анхаарал тавих хэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Аарцгийн ясны гэмтлээс өөр дотор эрхтэн шархлан цус алдаж байсныг оройтож мэдсэн...” /1хх-147-148 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Ким Сын Гён /KIM SEUNG KYEONGZ-ийн төлөөлөгч Г.Буян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...1995.04.27 төрсөн, Испани хэл судлал мэргэжилтэй эцэг эх, ах нарын хамтаар Сөүл хот Кандун дүүрэг, Гудок гудамж, 240 6-р байрны, 802 тоотод оршин суудаг, 010-6312-3433 утасны дугаартай, осол болох үед Монгол улсад аялал жуулчлалын шугамаар явж байсан. Оюутан Duksung Women.s их сургуульд сурдаг, биеийн байдлын талаар Хөмсөг болон нүдний хооронд 3-4см сорвитой болсон. Арьс нь буцаад нөхөн төлжсөн мэт харагдаж байгаа боловч хүчтэй дарвал хорсдог гэсэн. Ослын улмаас аяллын цүнх эвдэрсэн. Эмчилгээнд 1.395.348 төгрөг, нотариат 409.302 төгрөг, цүнх 348.837 төгрөг, онгоцны билет 860.465 төгрөг, нийт 3.015.232 төгрөг нэхэмжилж байгаа. Цүнхний загвар марк, эмчилгээ болон бусад зардлын баримт одоогоор ирээгүй удахгүй явуулна гэсэн.” /хх-163-164 тал/

 

Иргэний нэхэмжлэгч И Ын Хи /LEE EUN НЕЕ/ -гийн итгэмжилсэн төлөөлөгч Г.Буян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...1995.09.15 төрсөн, IT Дизайн судлал мэргэжилтэй эцэг эх, дүү нарын хамтаар Сөүл хот, Сунпа дүүргийн Жамшил хороо, 238-2 302 тоотод оршин суудаг, 010-4826-9124 утасны дугаартай, осол болох үед Монгол улсад аялал жуулчлалын шугамаар явж байсан. АFRЕЕСА TV ХК-д зохион байгуулагч ажилтай, биеийн байдлын талаар Солонгост ирээд шууд Кёнхы Их сургуулийн эмнэлэгт баруун талын уушги, мөр, гуя болон аарцгийн ясны хооронд болон толгойн өвдөлттэй холбогдуулан шинжилгээ өгсөн. Хгау болон СТ шинжилгээгээр дотоод эрхтний цус алдалт байхгүй ч гэсэн булчин, тархи машин мөргөлдөх үед хана болон шаланд мөргөлдөж булчингийн өвдөлт болон тархи доргисон гэсэн эмчийн магадалгаа авсан. Тархи доргих өвчин болон булчингийн өвдөлт нь архаг, хууч өвчин бий болгох магадлалтай байдаг учраас хангалттай эмчилж амрах шаардлагатай гэж эмч хэлсэн. Ослоос хойш өнөөдрийг хүртэл баруун талын мөр, зүүн талын гуя болон аарцгийн ясны хооронд өвдөлт мэдрэгдэж, гэмтлийн тасагт физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ авсан. Алхах үед зүүн талын гуя болон аарцгийн ясны хооронд хөл булгарсан мэт хатгаж өвдөөд, цүнхээ үүрэх, сандал зөөхөд мөрний хэсэг өвдөж, өргөж чадахгүй байдалтай байна. Унтахдаа баруун тийшээ харж унтвал өвдөлт мэдрэгдэж сэрдэг. Солонгост ирсний дараа ч гэсэн үргэлжилсэн өвдөлт болон толгой өвдөлтдөө гэрээсээ эмнэлэг руу очиж эмчилгээнд орж байгаа. Тархи доргих өвчний улмаас түрүүхэн хэлсэн үгээ санахгүй байх, бусад хүнд адилхан асуултыг давтаж ярих зэрэг асуудалтай байна. Ослын улмаас аяллын цүнх эвдэрсэн. Эмчилгээнд 2.178.590 төгрөг, нотариат 410.581 төгрөг, цүнх 232.558 төгрөг, онгоцны билет 860.465 төгрөг, нийт 3.682.195 төгрөг нэхэмжилж байгаа. Цүнх загвар марк, эмчилгээ болон бусад зардлын баримт одоогоор ирээгүй удахгүй явуулна гэсэн...” /1хх-179-180 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Чой Сон Хуа /CHOI SUNG Н\Л/А/-гийн итгэмжилсэн төлөөлөгч Г.Буян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...1988.09.03төрсөн, Био инженерчлэл мэргэжилтэй. Эцэг эх, эмэгтэй дүү нарын хамтаар Кёнги аймаг, Намянжү хот Дужэвон гудамж 84, 101- р байр 704 тоотод оршин суудаг, 010-4471-5889 утасны дугаартай, осол болох үед Монгол улсад аялал жуулчлалын шугамаар явж байсан. АFRЕЕСА TV ХК-д зохион байгуулагч ажилтай, биеийн байдал яс нь хугарсан, баруун талын хөл эдгэж байгаа ба хараахан гүйх зэрэг бусад хөдөлгөөн хийх боломжгүй байгаа. Ялангуяа ослоос хойш нурууны өвдөлт болон баруун талын өвдөгний үргэлжилсэн өвдөлттэй байгаа. Монгол эмнэлгийн зүгээс асуудалгүй гэж дүгнээд гипс хийж өгөхөөс өөр тусламж үзүүлээгүй. БНСУ-ын эмнэлэгт нэмэлт шинжилгээ өгөхөд ясны хугарал илэрсэн. Ослоос хойш нийтийн тээвэрт суух болон жолоо барьж явахад сэтгэл зүйн тавгүй байдлаас болж хүндрэлтэй байгаа. Ослын улмаас аяллын цүнх, гар утас, камер эвдэрсэн. Эмчилгээнд 2.178.590 төгрөг, нотариат 410.581 төгрөг, онгоцны билет 860.465 төгрөг, нийт 1.271.046 төгрөг нэхэмжилж байгаа. Цүнх загвар марк, эмчилгээ болон бусад зардлын баримт одоогоор ирээгүй удахгүй явуулна гэсэн. Эмчилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас нэхэмжлэх мөнгөн дүн тодорхойгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 195-196 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Кан Жү Хён /KANG JUE HYUN/-гийн итгэмжилсэн төлөөлөгч Г.Буян мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...1989.07.23 төрсөн, Био инженерчлэл мэргэжилтэй, Эцэг эх, эрэгтэй дүү нарын хамтаар Дэжон хот Со дүүргийн Волпёнсэтым гудамж 8, 15-5, 201 тоотод оршин суудаг, 010-8613-6839 утасны дугаартай, осол болох үед Монгол улсад аялал жуулчлалын шугамаар явж байсан. Оюутан Hanyang их сургуульд сурдаг. Анх осолд ороход цээж хэсэг болон толгой хүчтэй өвдөж байсан ба одоо эдгэрч байна. Одоогийн байдлаар мөр болон хүзүүнд өвдөлттэй байгаа гэсэн. Ослын улмаас аяллын цүнх, камер, спикер эвдэрсэн. Хувцас урагдсан, эмчилгээнд 310.603 төгрөг, нотариат 410.581 төгрөг, спикер, камер, цүнх 930.232 төгрөг, нийт 2.413.597 төгрөг нэхэмжилж байгаа. Камер, спикер, цүнх загвар марк, эмчилгээ болон бусад зардлын баримт одоогоор ирээгүй удахгүй явуулна гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-212 хуудас/

 

Гэрч Б.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 40 минутын орчимд HYUNDAI 5TN маркийн 45-92 ТӨВ дугаартай автомашиныг ажлаас аваад надтай хамт цуг явах байсан Ю.Батбаяр гэх хүн Төв аймгийн Эрдэнэ сант суманд ажил гараад захирал явуулсан тул ганцаараа Төв аймгаас Улаанбаатар хот орох замд Түргэний гол гэх газар хүртэлх зам арчлах түмб тэмдэг далийсан, хугарсныг авахаар 11 цагийн үед ертөнцийн зүгээр машинаа баруун талын 2 дугуйгаа шороон хэсэгт зүүн талын 2 дугуйгаа асфальтан зам дээр байрлуулж аваарын гэрлээ асааж зогсоогоод хойд талаас уруу болохоор ажил хийж байна гэх 1 тэмдэг машинаас хойш 100 метрийн зайд 3 ширхэг түмб хойд талд нь байрлуулж ажил эхлээд 5 минут болж байтал фургон машин миний машины хойд талд 10 метрийн зайд ирж зогсоод эсрэг урсгалд явсан машинуудыг өнгөрч дуусахыг хүлээж байх шиг харагдсан. Би машины баруун талд шороон хэсэгт зогсоод хугархай түмбээ оосорлох гэж байтал хүчтэй чимээ гарсан эргээд хартал том машин фургон машиныг мөргөөд миний машинтай хавсраад машины зүүн хойд тал руу дахиж мөргөөд замын хажуу талын жалганд унагаагаад дээрээс нь уг том машин 4 дугуйгаараа унасан. Харин фургон машин зам дээр үлдсэн байсан. Харин би баруун тийш зугтаасан тухайн үед сандарсан байсан болохоор фургон машинд явсан хүмүүсийг сайн анзаараагүй  хэсэг шокт ороод газарт сууж байгаад босоод хартал фургон машины цаад талаас хүмүүс гарч байгаа харагдсан. Тэгээд машин дээрээ очоод гар утсаа хайгаад олоогүй хажуугаар явж байсан танихгүй хүнээс гар утас гуйж аваад захирал М.Ганбаатар луу 99113341 дугаарын гар утас руу холбогдож осол гарсан талаар мэдэгдсэн. Захирал цагдаа түргэн дуудсан байх том машины жолооч машинаасаа өөрөө гарч ирээд тэр хавиар яваад байсан. Би том машины жолоочоос “та ямар аймаар хурдан явдаг юм бэ гэж асуусан” тэгсэн чинь том машины жолооч “ачаатай машин учраас тоормос гишгээд зогсоож чадсангүй” гэж надад хэлсэн өөр юм хэлээгүй тухайн үед том машины жолооч бие нь зүгээр байсан нэг харсан чинь газар суугаад миний нуруу эвгүй байна гэсэн цагдаа эмнэлэг ирсэн гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Би тэнд байж байгаад машинаа гаргаж аваад журмын хашаанд хийсэн....” гэжээ. /2хх-10-11 тал/

 

Гэрч Б.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Жолооч нарын жолоодох эрхийн үнэмлэх байгаа эсэхийг үзэж шалгасан. Харин эрхтэй эсэхийг үзэж шалгах боломжгүй машины бүрэн бүтэн байдлыг ерөнхийд нь шалгаж засварлаж гаргадаг. Б.Ц жолоодох эрх хасагдсан талаар мэдээгүй хэлээгүй уг нь жолооч нар хэлдэг юм. Тухайн өглөө гарахдаа жолооны үнэмлэхээ шалгуулсан бүрэн байсан автомашинд ямар нэгэн гэмтэл байгаагүй 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Норд Бенз маркийн 70-75 УНИ улсын дугаартай автомашинд зүүн талын хамгийн хойд талын 2 дугуй сольсон явах эд анги жижиг гагнуур хийгээд гарсан машин...” гэх мэдүүлэг /2хх-39 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №11061 дугаартай: “...Г.Цын биед зүүн атгаал яс, зүүн дал ясны далд хугарал, баруун дээд 2 дугаар шүдний хугарал, бүсэлхийд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / 2хх-42 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №11172 дугаартай “...Л.Хын биед зүүн өвдөгний арын чагтан холбоосны хэсэгчилсэн урагдтал, дотор талын коллатерал холбоосны бүрэн тасрал, баруун сарвуунд шарх, тархи доргилт, толгой хуйх, хүзүү, баруун хөлийн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /2хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1257 дугаартай “…Ким Минжонг-н биед дэлүүний урагдалт, хэвлий, аарцгийн хөндий дэх цус хуралт, баруун дунд чөмгийн толгойн урд хэсэгт сэлтэрсэн хугарал, түнхний үений мултрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт / 2хх-47-48 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №11071 дугаартай “...SOHEE-н биед ууц ясны баруун дэлбэн, зүүн умдаг ясны дээд, доод салааны хугарал, баруун богтос ясны хугарал, баруун сарвууны ядам хурууны шивнүүр ясны хугарал, ооч, зүүн тохой, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд шарх, зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.” гэх дүгнэлт /2хх-50 тал/

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №524 дугаартай: NORTHBENZ маркийн 70-75 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бадам овогтой Ц- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. УА2-220692-033 маркийн 08-25 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Г овогтой Г.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. HYUNDAI 5TN маркийн 45-92 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батбаяр овогтой Гантөмөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /2хх-118-119 тал/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-13-20/, хохирогч Г.Цын хохирлын тооцоо /1хх-34-45/, хохирогч Л.Хын хохирлын тооцоо /1хх-52-63/, иргэний хариуцагчийн хохирол төлсөн баримт /1хх-79-91/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-24/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /2хх-26-38/, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-61-69/, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-72-76/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн  автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-78-85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто тээврийн лабортарийн шинжээчийн дүгнэлт /2хх-88-115/,  хохирогч нарын өвчний түүх /2хх-154-224/, Ял шийтгэлийн хуудас /хх-225/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлсөн баримт-5 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Түргэний голын замд ......ХХК-ний эзэмшлийн NORTHBENZ маркийн 70-75 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12,1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Ц жолоочтой УАЗ 2206 маркийн 08-25 ӨМӨ улсын дугаартай, автомашиныг араас нь мөргөж, зорчигч БНСУлсын иргэн KIM MIN JEONG-гийн биед хүнд гэмтэл, иргэн Л.Х, JEONG SOHEE, жолооч Г.Ц нарын биед хүндэвтэр хохирол учруулсан, мөн иргэн Л.Г 19.940.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “......” ХХК-д 18.155.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, БНСУ-ын нэр бүхий 6 иргэн, тэдний хууль ёсны төлөөлөгч Н.Буянгийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Л.Г, Х.О.Б нарын мэдүүлгүүд, гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд “..2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 40 минутын орчимд HYUNDAI 5TN маркийн 45-92 ТӨВ дугаартай автомашиныг ажлаас аваад Ю.Батбаярын хамт Төв аймгаас Улаанбаатар хот орох замд Түргэний гол гэх газар хүртэлх зам арчлах түмб тэмдэг далийсан, хугарсныг засахаар 11 цагийн үед ертөнцийн зүгээр машинаа баруун талын 2 дугуйгаа шороон хэсэгт зүүн талын 2 дугуйгаа асфальтан зам дээр байрлуулж аваарын гэрлээ асааж зогсоогоод, хойд талаас уруу болохоор ажил хийж байтал фургон машин миний машины хойд талд 10 метрийн зайд ирж зогсоод эсрэг урсгалд явсан машинуудыг өнгөрч дуусахыг хүлээж байх шиг харагдсан. Би машины баруун талд шороон хэсэгт зогсоод хугархай түмб ээ оосорлох гэж байтал хүчтэй чимээ гарсан эргээд хартал том машин фургон машиныг мөргөөд миний машинтай хавсраад машины зүүн хойд тал руу дахиж мөргөөд замын хажуу талын жалганд унагаасан. ...том машины жолооч “ачаатай машин учраас тоормос гишгээд зогсоож чадсангүй” гэж надад хэлсэн” гэх мэдүүлгээр /2хх-10-11 тал/, хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11172, 11061, 1257, 11071 тоот дүгнэлтүүд, Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 524 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Цд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугийн талаар мараагүй болохын тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагч нь ...иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс шүүгдэгчид хорих ял оногдуулах саналыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө төлөх учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...гэжээ

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Цд засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...гэсний дагуу шүүгдэгч Б.Ц нь “.........” ХХК-ийн ажилтан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх түүний бусдад учруулсан хохирлыг “Эйч Энд Эйч Ремикон” ХХК нь хариуцан төлөх үүрэгтэй.

 

Иргэний хариуцагч  “.......” ХХК нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүгдэгч Б.Ц нар нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар /БНСУлсын нэр бүхий 6 иргэн, Л.Х/-ын эмчилгээний болон бусад зардалд нийт 13.691.259 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Л.Хд 703000 төгрөг, хохирогч Г.Цт 3114000 төгрөгийг төлсөн байна.

 

Түүнчлэн БНСУ-ын нэр бүхий 6 иргэнээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд нь /1хх-197-250, 2хх-1-9 тал/ авагдсан бөгөөд гэм хорын хохирол нэхэмжилснийг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаар бүрдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд иргэний хариуцагч  “.......” ХХК-аас 19.940.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Гад, 18.155.000 төгрөгийг гаргуулж “......” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч О.Бд олгох нь зүйтэй.       

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө.Б.Ц- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ........” ХХК-аас 19.940.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л.Гад, 18.155.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Б нарт тус тус олгосугай.

 

6. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Цд тэнсэж, хянан харгалзсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.Л.Г