Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00407

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00407

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр 115 тоотод оршин суух, Боржигон овогт Баярсайхны Батхуягийн /Регистрийн дугаар: ФМ75022037/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 39 дүгээр гудамж, 08 тоотод оршин суух, Модчин овогт Батчулууны Отгондарь /Регистрийн дугаар: ГЭ86081702/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 39 дүгээр гудамж, 08 тоотод оршин суух, Бүрэг овогт Янжиндуламын Мөнхболд /Регистрийн дугаар: ГЙ82072336/ нарт холбогдох

Гэм хорын хохирол 8,037,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагч Я.Мөнхболд, Б.Отгондарь, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, иргэдийн төлөөлөгч С.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Миний хадам дүү Үнэнбаяр нөхрөөс өөрийн машинаа манай хашаанд үлдээгээд Батхуяг ахын нэр дээр байдаг бид 2-ын эзэмшлийн машин хьюндо пит маркийн 04-59УБЧ дугаарын машиныг гуйж аваад явсан. Гэтэл миний дүү Үнэнбаяр нь Хөвсгөл рүү найзуудтайгаа амрах маягаар унаж явсан байсан. Үнэнбаярын айлан гадаа тавьсан машины түлхүүрийг хамт явж байсан найз Эрдэнэчимэг нь Мөнхболдод дур мэдэн өгч, Мөнхболд болон түүний эхнэр Отгондарь нар нь Үнэнбаярт мэдэгдэлгүй манай машиныг унаж цааш явсан байдаг. Ингээд цааш явах үед Мөнхболд нь согтуугаар жолоо барьж, түүний эхнэр Отгондарь мөн нэлээн согтолттой согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан учир Эрдэнэчимэг нь /давхар биетэй байсан/ айгаад, машинаас буусан байдаг. Цааш давхихдаа Мөнхболд нь Отгондарьд гаргасан уурандаа хурд хэтрүүлэн давхаж Отгондарь нь хэрүүл хийж хажуунаас нь жолоо булаалцалдаж маргасны улмаас машин унаж онхолдсон осол хэрэг гарсан. Миний бие нь уг асуудлыг мэдмэгцээ биеэр газар дээр ньочин үзэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан.

Шалгалтаар Я.Мөнхболд нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь тогтоогдож, ослын улмаас өөрийн биед учирсан гэх гэмтэл болон иргэн Отгондарь, Булган-Эрдэн нар нь биедээ учирсан гэмтлээ тогтоолгохоос татгалзсан, мөн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын үнэлгээ 4,500,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлд заасан гэмт хохирлын хэмжээ хүрэхгүй, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болсон байх тул Хөсгөл аймгийн цагдаагийн газрын санаалыг үндэслэж Прокурорын газрын Хяналтын прокурор Г.Даваахүүгийн үйлдсэн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрий 499 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин Я.Мөнхболд нь уг хяналт шалгалтаар Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрмийн 2,7 Жолоочид дорь дурьдсан зүйлийн хориглоно;

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн

хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан уөдээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9 3. Тээвриин хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүлэхгүйгээр  сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас миний эд хөрөнгөд хохирол учруусан буруутай үйлдэл нь тогтоогдсон юм.

Тухайн үед Мөнхболд, Отгондарь нар нь өөрсдөө ослоос гэмтэл авсан, биеийн байдал тааруу байсан, мөн бидний машины хохирлыг барагдуулж өгье гэж аминчлан гуйж байсан зэргээс үүдээд бид хүн чанартай загнаж, ойлгож, итгэж энэ хүмүүсийг өрөвдсөн. Гэтэл энэ хүмүүс бидний хохирлыг өнөөдрийг болтол огт барагдуулаагүй, барагдуулахыг хүсэхгүй. Тэр бүү хэл биднийг цагдаагаас хэрэгсэхгүй болгох тогтоол гаргачихсан байхад та муу сайнууд юун хохирол нэхээд байгаа юм, угаасаа өгөхгүй. Чаддаг юм бол олж аваарай гэх зэргээр дайрч доромжилж, элдвээр хэлдэг болсон. Тэр бүү хэл Я.Мөнхболд нь намайг мөнгө нэхлээ гэж гудамжинд барьж авч, миний биед халдаж, куртка хувцсыг маань урсан тохиолдол ч байгаа Бид үүнд маш их гомдолтой байна.

Тиймээс иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөл хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үилдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” заасны дагуу Я.Мөнхболд нь өөрийн болгоомжгүй үйлдлээр биднийхөрөнгөд учруулсан гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргаж баина.      

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.Д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу Я.Мөнхболд нь:

-           Бидний эзэмшлийн машиныг засварлуулж, унаж, эдэлж, хэрэглэх ямар ч боломжгүй болгож эвдсэн тул учирсан автомашины хохирлоо мөнгөөр гаргуулах хүсэлтэй байна.

-           Осол болсон даруй Хөвсгөл аймгийн нутагт онхолдсон машинаа хувь хүнд тээврийн хөлс төлж, Эрдэнэт хотруу тээвэрлүүлсэн хөлс.

-           Мөн машин тээвэрлэж авчрахаас гадна цагдаад гомдол гаргаж, асуудлыг шалгуулахаар 2 удаа ирж очсон замын зардал

Энэ маргаанд бид Улаанбаатараас мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн гэрээгээр ажиллуухаар тохиролцсон. Гэрээний дагуу өмгөөлөгчид төлөх хөлс

Бид 9, 14 насны 2 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань Орхон цогцолбор сургуулийн 4, 9 дүгээр ангид сурч, хүмүүждэг. Нөхөр маань ажлын ачаалал ихтэй, байнгын онцгой, бэлэн байдалд байдаг тул би хүүхдүүдээ хувийн унаагүй болсноос хоиш сургуульруу нь зөөх маш хүндрэлтэй болсон. Бидний өөрсдийн амьдарч байсан байр маань хүүхдүүдийн сургуулиудаас нилээд алслагдмал учир хүүхдүүдийнхээ сургуульд ойрхон 2 өрөө байр түрээсэлж, амьдрах шаардлага гарсан. 2015 оны 11 дүгээр сараас хойш 2016 оны 06 дугаар сар хүртэл сарын тутам 400,000 /дөрвөн зуун төгрөгийн түрээстэй байр түрээслэж, амьдарсан түрээсийн төлбөр нийт 1,930,000 төгрөгийн төлбөр зэрэг осол хэрэгтэй холбогдон бидэнд учирсан хохирол, зардал, төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн үзэж байна Иймд эд зүйлийн үнэлгээний дагуу тогтоосон ашины үнэ 4,500,000 төгрөг, Хөсгөлөөс Эрдэнэт рүү унасан машинаа тээвэрлүүлсэн зардал, тээврийн хөлс 500,000 төгрөг, Ослын газар луу явж ирсэн зардалд 140,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт уг осолтой холбоотой гаргасан гомдлын дагуу ирж, очсон замын зардал 200,000 төгрөг, хувийн унаагүйн улмаас сургуулийн хажууд түрээсэлж амьдарсан орон сууцны түрээсинй төлбөрт 1,930,000 төгрөг, холбогдох браит гэрчлүүлсэн нотариатын зардал 5000 төгрөг, эрүүгийн хэрэг төв архивт тушаасан 12000 төгрөг, нийт 17,000 төгрөг, өмгөөллийн хөлс 750,000 төгрөг нийт 8,037,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа: А.Мөнгөнцэцэгээс Я.Мөнхболд надад холбогдуулан 8037,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад доорхи хариу тайлбар гаргаж байна. Би тухай үед он адилтай Пит машин авч өгөөд осол гаргасан Питийг өөрсдөө авъя гэсэн санал тавьхад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Тухай үед он залуу Пит маркийн машин 1900,000-2100,000 үнэтэй байсан болно. Тухай үед А.Мөнгөнцэцэг нь авто машинаа өндрөөр үнэлж их хэмжээний мөнгөн нэхэмжилж байна.

А.Мөнгөнцэцэг нь Улаанбаатар хотын Даргон дээр миний унаж явсан Санота-6 авто машиныг авна гэж түлхүүр булаацалдаж, хаалга үүд өшиглөн хонхойлгож, куртик урж тухайн үед цагдаа дуудаж Москва хорооллын цагдаагийн хэсэгт бүртгүүлж байсан удаатай. Үүнийг Даргон дээр байсан хүмүүс гэрчилнэ. Жич: Тухай үед хажууд цуг явсан жолоочийн куртикийг урсан болно.

Хариуцагч Я.Мөнхболд миний бие доорхи хүсэлтийг гаргаж байна. Ү үнд: Хюнда Пит маркийн 04-59 УБЧ машиныг 4500,000 төгрөгөөр үнэлсэнг зөвшөөрөхгүй байгаа тул дахин үнэлгээ хийлгэж үнэн бодитоор үнийг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн орон сууцны түрээсийн төлбөр 1930,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэх 750,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй. Энэ уг машиныг барих гэж бариагүй, машиныг авч явсан Үнэнбаяр түлхүүрээ үлдээгээд явсан учраас аргагүй эрхэнд барьж явсан. Иймээс Үнэнбаяр ч хохирол төлбөрөөс хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд машины үнэлгээ хийлгэн гаргасан зардлуудыг бодитой тогтоолгосны дараа төлбөр төлөх эсэх асуудлыг хариуцна гэжээ.

Хариуцагч Б.Отгондарь шүүхэд гаргасан тайлбартаа: А.Мөнгөнцэцэгээс Б.Отгондарь холбогдуулан 8,037,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад Б.Отгондарь миний бие тайлбар гаргаж байна. Б.Отгондарь миний бие нь тухайн үел Хюнда Пит унаж яваагүй. Миний бие нь хариуцлага хүлээхгүй гэжээ.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Батхуяг нь хариуцагч Я.Мөнхболд, Б.Отгондарь нараас гэм хор учруулсаны хохирол 8.037.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

 Б.Батхуягын эзэмшлийн Хьюндо пит маркийн 04-59 УБЧ улсын дугаартай суудлын авто машиныг Я.Мөнхболд нь эхнэр Б.Отгондарийн хамт согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна. 

             Цагдаагийн газрын шалгалтаар Я.Мөнхболд нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь тогтоогдож, ослын улмаас өөрийн биед учирсан гэх гэмтэл болон иргэн Б.Отгондарь, Булган-Эрдэнэ нар нь биедээ учирсан гэмтлээ тогтоолгохоос татгалзсан, мөн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын үнэлгээг 4,500,000 төгрөгөөр тогтоогджээ.

            Дээрх байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлд заасан гэмт хохирлын хэмжээнд хүрэхгүй, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болсон байна гэж Цагдаагийн газраас үзжээ.

            Ийнхүү Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын саналыг үндэслэж тус аймгийн Прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор Я.Мөнхболд, Б.Отгондарь нарт Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

         Я.Мөнхболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7 Жолоочид дор дурьдсан зүйлийн хориглоно;

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн

хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан уөдээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9 3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон зохигчид энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүнд учирсан дараахи хохирол, зардал, төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн үзэж байна. Үүнд :

Осол болсон даруй Хөвсгөл аймгийн нутагт онхолдсон машинаа хувь хүнд тээврийн хөлс төлж, Эрдэнэт хот руу тээвэрлүүлсэн хөлс.

-           Мөн машин тээвэрлэж авчирхаас гадна цагдаад гомдол гаргаж, асуудлыг шалгуулахаар 2 удаа ирж очсон замын зардал

-           Улаанбаатараас мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн гэрээгээр ажиллуулахаар тохиролцсон. Гэрээний дагуу өмгөөлөгчид төлөх хөлс

- Бид 9, 14 насны 2 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань Орхон цогцолбор сургуулийн 4, 9 дүгээр ангид сурч, хүмүүждэг. Нөхөр маань ажлын ачаалал ихтэй, байнгын онцгой, бэлэн байдалд байдаг тул би хүүхдүүдээ хувийн унаагүй болсноос хойш сургууль руу нь зөөх маш хүндрэлтэй болсон. Бидний өөрсдийн амьдарч байсан байр маань хүүхдүүдийн сургуулиудаас нилээд алслагдмал учир хүүхдүүдийнхээ сургуульд ойрхон 2 өрөө байр түрээсэлж, амьдрах шаардлага гарсан. 2015 оны 11 дүгээр сараас хойш 2016 оны 06 дугаар сар хүртэл сарын тутам 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн түрээстэй байр түрээслэж, амьдарсан түрээсийн төлбөр нийт 1,930,000 төгрөгийн төлбөр зэрэг орсон байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь  эд зүйлийн үнэлгээний дагуу тогтоосон машины үнэ 4,500,000 төгрөг, Хөвсгөлөөс Эрдэнэт рүү унасан машинаа тээвэрлүүлсэн зардал, тээврийн хөлс 500,000 төгрөг, Ослын газар луу явж ирсэн зардалд 140,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт уг осолтой холбоотой гаргасан гомдлын дагуу ирж, очсон замын зардал 200,000 төгрөг, хувийн унаагүйн улмаас сургуулийн хажууд түрээсэлж амьдарсан орон сууцны түрээсийн төлбөрт 1,930,000 төгрөг, холбогдох баримт гэрчлүүлсэн нотариатын зардал 5000 төгрөг, эрүүгийн хэрэг төв архивт тушаасан 12000 төгрөг, нийт 17,000 төгрөг, өмгөөллийн хөлс 750,000 төгрөг нийт 8,037,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. 

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр машины копут, 2 крыло, урд 2 хаалга, хойд талын R талын хаалга, урд гуфер,баруун гэрэл дохио, радиатор, агаар шүүгчний хоолой, /ком/ аккумлятор, урд салхины хаалганы шил хагарсан, хойд тэнхлэг, баруун дугуй, амартизатор, Стүфц, урд баруун дугуй, амартизатор, гар шарнийр, руулын аппарат, кузов, 2 лонжроом, L багана, нугаралт ихтэй, баруун зүүн талын толь хугарч унасан, гурвалжин шил хагарсан, касчир зэрэг эд ангиуд хагарч гэмтсэнийг тогтоосон байна. / хх-ийн 16-р хуудас/,

 Шүүгчийн захирамжаар томилогдсон “Лэндс” ХХК-ны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №Ш/17/08 дугаартай үнэлгээгээр Хьюндо пит маркийн 04-59УБЧ дугаарын машинд учирсан запас сэлбэг эд ангийн хохиролыг 2.405.700 төгрөг, сэлбэг эд ангийг солих, засах ажлын хөлс, будаг, замаск, грунт, зүлгүүр, бусад 7 эд анги будах будгийн үзэн шууд бус зардал 2,405,700 төгрөг, нийт хохиролын хэмжээг 2.890.700 төгрөгөөр тогтоожээ / хх-ийн 60-71-р хуудас/

Харин Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас хохиролын хэмжээг 2.180.000 төгрөгөөр үнэлсэн байна. / хх-15-16-р худас/

Хариуцагч Я.Мөнхболд нь зам тээврийн осол гаргасан гэм буруугынхаа талаар маргахгүй байгаа боловч Хьюндэй Пит маркийн 04-59 маркийн машины үнэ 4.500.000 төгрөг, Ослын газар луу явж ирсэн зардал 140,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт уг осолтой холбоотой гаргасан гомдлын дагуу ирж, очсон замын зардал 200,000 төгрөг, хувийн унаагүйн улмаас сургуулийн хажууд түрээсэлж амьдарсан орон сууцны түрээсийн төлбөр 1,930,000 төгрөг, холбогдох баримт гэрчлүүлсэн нотариатын зардал 5000 төгрөг, эрүүгийн хэрэг төв архивт тушаасан 12000 төгрөг, нийт 17,000 төгрөг, өмгөөллийн хөлс 750,000 төгрөг зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Харин шинжээч “Лэндс” ХХК-ны тогтоосон сэлбэг эд ангийн нийт үнэ 2.405.700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь осолд орсон машиныг тээвэрлэж ирсэн, ослын газар луу явж ирсэн үйл баримтыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд тээвэрлэсэн зардлын баримт шаардлага хангахгүй байгаа ч 500.000 төгрөг төлөхөд татгалзахгүй, ослын газар луу явж ирэхэд 60 литр газ ордог гэж үзэж 82.900 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна. Шүүх хариуцагчийн зөвшөөрсөн дээрх үнэ дээр нотариатын зардал 17.000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаас 3.005.600 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ослын газар луу явж ирсэн зардал 140,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт уг осолтой холбоотой гаргасан гомдлын дагуу ирж, очсон замын зардал 200,000 төгрөгний баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

            Мөн хувийн унаагүйн улмаас сургуулийн хажууд түрээсэлж амьдарсан орон сууцны түрээсийн төлбөр 1,930,000 төгрөг гэж нэхэмжилсэн нь гэм хор учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн үйлдэл байна.

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжиж, өмгөөлөгчөө сонгон авах, өмгөөллийн хөлс тохирч төлөх зэрэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын өөр өөрийнх нь эрх, сайн дурын үндсэн дээр хийгдэх ажиллагаа тул өмгөөлөгчийн хөлс 750.000 төгрөг нэхэмжилсэнийг хангах үндэсгүй байна, нөгөө талаар өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь осолд орсон тээврийн хэрэгслээ бусдад худалдаж борлуулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохиролыг машины зах зээлийн үнийн хэмжээгээр биш учирсан хохиролын хэмжээнд арилгах тул машины үнэ 4.500.000 төгрөг гэж нэхэмжилсэнийг хангах боломжгүй байна.

              Хариуцагч Б.Отгондарийн гэм буруутай үйлдэл, мөн тэрээр хариуцагч Я.Мөнхболдтой хамтран гэм хорын хохирол учруулсан болох нь хангалттай бүрэн дүүрэн тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Б.Отгондарь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Я.Мөнхболдоос 3.005.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.031.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.542 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.Мөнхболдоос 63,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батхуягт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                

 

ДАРГАЛАГЧ                        Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД                             Д,АРИУНЦЭЦЭГ

                                              Л.АРИУНЦЭЦЭГ