Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00394

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2017/00394

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусгахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өөдөс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан хүнс Эрдэнэт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны 14 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ныдугаар 975 тоот шийдвэрээр “Орхон чандмань” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг “Орхон чандмань” ХХК-д даалгасугай гэсэн шийдвэр. Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 7-ны дугаар 13 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 200 тоот тоггоол хүчин төгөлдөр болсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүрэн биелэгдэж хэрэгжихгүй хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөх болсон. Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцан ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ахлах, шийдвэр гүйцэтгэгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг буруу ойлгон тайлбарлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дутуу гүйцэтгэж манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл үйл ажиллагаа болсон. “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ний зүгээс Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд бүрэн гүйцэтгэж дуусгах талаар гомдлын өргөдөл гаргасан. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Г.Наранбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг тайлбар ”Орхон чандмань” ХХК-д даалгасныг гүйцэтгүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болно” гэсэн хариу өгсөн. Шүүхээс “Орхон чандмань” ХХК нь нэхэмжлэгч “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК өмчлөлийн барилга дээр дур мэдэн барилгын өргөтгөл барьсан нь өмчлөх эрх, хөршийн эрхэнд халдсан хууль бус үйлдэл үйл ажиллагааг тогтоосон. Өөрөөр хэлбэл “Хаан Хүнс Эрдэнэт“ ХХК, “Орхон чандмань" ХХК хооронд 2007 оны 05 дугаар сарын 23 -ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах гэрээний 2.1.3-д Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын чандмань" ХХК хооронд 2007 оны 05 дугаар сарын 23 -ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах гэрээний 2.1.3-д Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын зүүн жигүүрийн 256 мкв талбайтай хэсгийг “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-д худалдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул тухайн барилгын нэг давхрын жигүүрийн 256 мкв талбайтай хэсэг нь“Хаан Хүнс Эрдэнэт” ХХК өмч бөгөөд, “Орхон чандмань” ХХК нь бусдын өмчлөлийн барилга дээр ямарч зөвшөөрөлгүй дур мэдэн барилга байшин барих, өргөтгөл хийх боломжгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ийн эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд шийдвэрийн тогтоох хэсэгт “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Орхон чандмань” ХХК-ий барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээхийг “Орхон чандмань” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажилтанууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг буруу тайлбарлан “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК өмчлөлийн 256 мкв талбайн хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг бүрэн буулгаж дуусгахгүй хэсэгчлэн буулгуулсан байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд бүрэн гүйцэтгэж биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч зүгээс “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр хууль бусаар баригдсан “Орхон чандмань” ХХК барилгын өргөтгөлийг бүрэн буулгаж өмнөх байдалд сэргээлгэх шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн гүйцэтгүүлэн дуусгах талаар гомдлын өргөдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга хурандаа Г.Туулхүүд гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх газрын улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Ж.Наранбаатар 2016 оны 10 дугаар сарын 10 № 5/2177 тоотоор “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК- нийг 2007 онд 256 м2 талбай худалдан авах үед уг объект нь 2 давхар байсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. “Орхон чандмань” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээснээр 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 165932 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байна. гэсэн ойлгомжгүй үндэслэлгүй хариу өгсөн юм. Манай компанийн өмгөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга хурандаа Г.Туулхүүд гомдлын өргөдөл гаргаж шалгуулах явцад Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 2016 оны 10 дугаар сарын 05 №662 тоот хууль бус үндэслэлгүй тайлбар хийсэн үйлдэл үйл ажиллагааны талаар Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаярт гомдлын өргөдлийг гаргасан. Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан манай өмгөөлөгч Ж.Батзоригтод шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 зүйлийн 133.1.5-д заасан дээрх зохицуулалт мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 зүйлийн 121.1 дэх хэсгийн агуулгаар шүүх шүүхийн шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө хэргийн оролцогчид биелүүлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад тайлбарладаг болохоос бус шийдвэрийг биелүүлж дууссаны дараа тайлбарладаггүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг, хэсэг гүйцэтгэх хуудаст заагдаагүй ажиллагаа явуулсан , эсхүл шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 зүйлийн 143.3-т зааснаар шүүхэд гомдол гаргах эрх танд нээлттэй байна. Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан журмын дагуу сэргээлгэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн болно. “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-наас Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг сэргээлгэх хүсэлт гаргасан. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03- ны дугаар 142/Ш32017/00197 тоот захирамжаар “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-н шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болно. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12 дугаар 975 тоот “Орхон чандмань” ХХК-ий барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг “Орхон чандмань” ХХК-д даалгасан шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны975 тоот “Орхон чандмань” ХХК-ий барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг “Орхон чандмань”ХХК-д даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусгахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 975 дугаар шийдвэрээр “Орхон Чандмань” ХХК-с 350000 төгрөг гаргуулж, “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-нд олгож, “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж, өмнөх байдалд нь сэргээхийг “Орхон чандмань” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 211 тоот гүйцэтгэх хуудсанд “ Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж, өмнөх байдалд нь сэргээхийг “ Орхон чандмань” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэний дагуу “Орхон чандмань ХХК ” нь барилгын өргөтгөлийг буулгаж 350,000 төгрөгийг “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-д шилжүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдлыг сэргээх” гэдэг дээр талуудаас маргаан үүсгэж байсан учир шүүхээс ШШГТХ-ийн 133.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тодруулга хүсч тодруулга авсан. .

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхдээ Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 975 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн /Зохигчдын хоорондох маргаан нь Чандмань төвийн хоёр давхар барилгын нэг давхарын зүүн жигүүрийн 256 м.кв талбайтай хэсгийн дээвэр дээр 7:4,5 м талбайд Орхон чандмань ХХК нь 2 дугаар давхарын барилгаа өргөжүүлэх өргөтгөл барьсанаас үүсжээ”, тогтоох хэсгийн “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагаас “Орхон чандмань” ХХК-ий барилгын өргөтгөлийг буулгаж, өмнөх байдалд нь сэргээхийг “Орхон чандмань” ХХК-нд даалгаж, “Орхон чандмань” ХХК-иас 350390 төгрөг гаргуулан Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-д олгож” шийдвэрлэснийг үндэслэн шүүхийн ши^двэрийг гүйцэтгэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг тайлбарлахгүй тул гүйцэтгэх хуудсанд заагдсанаар өмнөх байдалд сэргээх шийдвэрийг “Орхон чандмань” ХХК-д даалгасныг гүйцэтгүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт  орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013-11-12-ны өдрийн 975 дугаартай шийдвэр /хх.9-12-р хуудас/, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 13 дугаартай магадлал /хх.13-15-р хуудас/,Монгол Улсын дээд шүүхийн 2014-04-15-ны өдрийн 200 дугаартай тогтоол /хх.16-21-р хуудас/, Өргөдлийн хариу хүргүүлэх тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016-08-18-ны өдрийн 16-59/01 дугаартай албан тоо бичиг/ хх.22/,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэлийн газрын 2016-10-10-ны өдрийн № 5/2177 дугаартай албан тоот бичиг,/хх.23/, Монгол Улсын Дээд Шүүхийн 2016-11-15-ны өдрийн №3/3246 дугаартай Өргөдлийн хариу /хх.24-р хуудас/, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай шүүгчийн 2017-01-03-ны өдрийн 142/ШШ2017/00197 дугаартай захирамж / хх.25-28-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.                                              

                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Хаан хүнс Эрдэнэт” ХХК шүүхэд хандаж Шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусгахыг даалгуулах тухай Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардалга гаргасан байна.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

            Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 975 дугартай шийдвэрээр “Орхон Чандмань” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг “Орхон чандмань” ХХК-нд далгаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 200 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүрэн биелэгдэж хэрэгжихгүй хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөх болсон. Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцан ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ахлах, шийдвэр гүйцэтгэгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг буруу ойлгон тайлбарлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дутуу гүйцэтгэж манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл үйл  ажиллагаа болсон гэж үзэж байна.

             “Хаан Хүнс Эрдэнэт“ ХХК, “Орхон чандмань" ХХК хооронд 2007 оны 05 дугаар сарын 23–ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах гэрээний 2.1.3-д Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол Чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын зүүн жигүүрийн 256 мкв талбайтай хэсгийг “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-д худалдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул тухайн барилгын нэг давхрын жигүүрийн 256 мкв талбайтай эсэг нь “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК өмч бөгөөд, “Орхон Чандмань” ХХК нь бусдын өмчлөлийн барилга дээр ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн барилга байшин барих, өргөтгөл хийх боломжгүй гэж үзнэ хэмээн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Орхон Чандмань” ХХК-ий барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээхийг “Орхон Чандмань” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажилтнууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг буруу тайлбарлан “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК өмчлөлийн 256 мкв талбайн хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг бүрэн буулгаж дуусгахгүй хэсэгчлэн буулгуулсан байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд бүрэн гүйцэтгэж биелүүлэх үүрэгтэй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шийдвэрийн дагуу хариуцагчид мэдэгдэл хүргүүлэн хариуцагчаас 350.390 төгрөг гаргуулан “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-нд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгож, “Орхон Чандмань” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээсэн гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16/59/32 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. /  хх-23-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 975 дугаартай шийдвэрийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бичигдсэн 211 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасыг хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 15140828 дугаартай  тогтоол гаргаж төлбөр төлөгчид шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэх хуудасыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгчтэй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар 2015 оны 10 дугаар сарын 02, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус уулзаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл хөтлөн улмаар өргөтгөлийн барилгыг буулгах ажиллагааг явуулж дуусгасан байна. 

            Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах явцад шүүхийн шийдвэрийг хэрхэн ойлгож гүйцэтгэх талаар маргаан хүндрэл бэрхшээл гарсан тул 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд № 03/1752 тоот албан бичиг хүргүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тусгасан өргөтгөл хэсгийн талаар болон өмнөх байдалд сэргээх гэснийг хэрхэн ойлгох талаар тодруулга хүссэн байна. Үүний дагуу сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № 662 тоот албан бичгээр тайлбар хүргүүлжээ.

            “Хаан хүнс Эрдэнэт” ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороололд байршилтай Чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын  нэг давхрын зүүн жигүүрийн 256 мкв талбайтай хэсгийг “Орхон Чандмань” ХХК-наас 250.000.000 төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгч болсон байна.

            Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед Чандмань төвийн үйлчилгээний зориулалттай барилга нь 2 давхар барилга байсан болох нь хавтаст хэрэт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар батлагдсан энэ талаар талууд маргахгүй байна.

            “Орхон чандмань” ХХК нь Чандмань төвийн зүүн жигүүрийг 2006 оны 9 сард Эрдэнэт чандмань ХХК-наас худалдан авсан байх бөгөөд барилгын нүүрэн талын 34.83 м.кв талбай бүхий хэсгийг дутуу үлдээсэн байсан, энэ дутуу орхисон талбайд барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн гэж тайлбарлаж байна.

            “Эрдэнэт чандмань” ХХК болон “Орхон чандмань” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж байна хэмээн өөрийн барилгын гадна фасадыг өөрчилж засварлах нэрийдлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дээврийг хуулж өргөтгөл давхарлан барьж эхэлсэн байна.

            Энэхүү үйлдэл нь  өмчлөх эрхийг нь зөрчиж борооны ус гоожин ,тааз,хана,барилгын дотор засалд их хэмжээний хохирол учруулж байгаа тул дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож, өмчлөлийнх нь үл хөдлөх эд хөрөнгө дээр дур мэдэн барьсан барилгын өргөтгөлийг буулгахыг үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө гэж нэхэмжлэгч “Хаан хүнс-Эрдэнэт” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна.

              Харин нэхэмжлэгчийн өмлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэн буулгаж анхны байдалд нь оруулахыг шаардсан барилгын өргөтгөл нь өмнөх худалдан авах үед баригдсан байсан  34.83 м.кв талбайтай барилгатай залгуулан барьсан 7х 4.5 м.кв хэмжээтэй өргөтгөл болох нь тогтоогдсон байна. Нэхэмжлэл нь энэхүү нэмж баригдсан 7х4.5 м.кв барилгын өргөтгөлийг буулгах шаардлага байсан байх бөгөөд  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж дээрх 7х4.5 м.кв өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай 16/59/32 дугаартай тогтоол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасныг баримтлан “Хаан хүнс-Эрдэнэт” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б,БЯМБАСҮРЭН