Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/00859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: В.Г

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Санал болгох хурлын мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч А.Солонго, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр В.В.Гнадаас 270.010.000  төгрөг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. В.В.Гминий өмчлөлийн Ү-2204050803 эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, 170 байр 120 тоот, Ү-2204026206 эрхийн бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гацуурт тосгон 70/а тоот хувийн сууцыг санал болгох хуралд бага үнээр үнэлж байгаа тул санал болгох хурлын мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээрх шийдвэрийн дагуу В.Ганзоригийн төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байр, 49 тоот 66 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,  6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж 170 дугаар байрны 120 тоот 54,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамж, 70/а тоот 384 м.кв талбайтай хувийн сууц 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй байна.

Иймд хөндлөнгийн шинжээч “Итгэл эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо 13 дугаар хороолол 66 дугаар байрны 49 тоот орон сууц  нь 121.812.500, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол Намьяанжугийн гудамж, 170 дугаар оайрны 120 тоот орон сууц нь 98.744.600, Баянзүрх дүүрэг,  20 дугаар хороо,Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот хувийн сууц, газрыг 221.436.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн хамт анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувиар тооцож төлбөр авагчид санал болгосон.

Дуудлага худалдаанд оруулсан Баянзүрх дүүрэг,  6 дугаар хороо 13 дугаар хороолол Намьяанжүнгийн гудамж 170 дугаар байрны 120 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01155 дугаар шийдвэрээр Б.Баасанжаргалыг тогтоож шийдвэрлэсэн.

Төлбөр авагч С.Отгоннямд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2017 оны 02 дугаар 02-ны өдөр төлбөрт тооцон санал болгох үнийг анхны албадан дуудлага худалдааны үнийн 70 хувиар тооцож Баянзүрх дүүрэг,  25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байр, 49 тоот орон сууцыг 85.268.750 мянган төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 170 дугаар байр, 120 тоот орон сууцыг төлбөр төлөгчид ноогдох мянган төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот хувийн сууц, газрын хамт 155.005.200 мянган төгрөгөөр тус тус төлбөр авагч  С.Отгонням нь зөрүү төлөхөөр шийдвэрлэсэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В.В.Гнь шүүх хуралдааныг хойшлуулах арга хэрэглэж, төлбөр төлөхгүй байх үүднээс маш их хохирол учруулж байгаа. В.В.Гнь мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан үнэлгээг зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн ханшнаас багаар үнэлсэн гэж тайлбарладаг. Гэхдээ өмнө нь 2 удаа нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлд дурдаж байгаа үйл баримтын хүрээнд шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч В.В.Гнь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1375 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3672 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан В.Ганзоригоос 270.010.000 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэж, энэхүү шийдвэрт 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2123 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаартай улсын байцаагчийн актаар төлбөр төлөгч В.Ганзоригт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шалгасан байна.

 

Уг улсын байцаагчийн актаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1 дэх заалтыг үндэслэн “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжинд байрлах 384 м.кв талбайтай хувийн сууц 30 м.кв талбайтай гараж, 700 м.кв талбайтай газрыг төлбөр төлөгч, төлбөг авагч талуудын харилцан тохиролцсон үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/260 тоот тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/3 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгож” шийдвэрлэжээ.

 

Энэхүү улсын байцаагчийн актад төлбөр төлөгч, төлбөр авагч хэн аль нь хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд дээр дурьдсанчилан санал болгох хурлаас өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг улсын байцаагчийн актаар хүчингүй болгосон байх тул энэхүү нэхэмжлэлийн тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170с-120 тоот, 2 өрөө, 54.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66-49 тоот, 2 өрөө өрөө, улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацуурт тосгоны төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот, 384 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай газрыг тус тус хураан авч, битүүмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд төлбөр төлөгч В.В.Гнь “Миний өмчлөлийн зээлийн барьцаанд байгаа Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол 66-49 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 300.000.000 төгрөгийн үнэтэй, мөн миний өмчлөлийн зээлийн барьцаанд байгаа 13 дугаар хороолол, 170с-120 тоот орон сууцны зах үнэлгээ 250.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд эдгээр байрууд нь зээлийн барьцаанд байгаа болно” гэсэн үнийн саналыг ирүүлсэн, төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 09 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор албадан дуудлага худалдаанд оруулах зах зээлийн ханшийг тогтоолгохоор “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилжээ.

 

“Итгэлт-Эстимэйт” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна.

 

Уг үнэлгээгээр  Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170с-120 тоот, 2 өрөө, 54.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 98.774.600 төгрөгөөр,

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66-49 тоот, 2 өрөө өрөө, улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 121.812.500 төгрөгөөр,

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацуурт тосгоны төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот, 384 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай газрыг 221.436.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Үнэлгээтэй холбоотой маргааныг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 887 дугаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/73 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолоор 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба үнийн санал ирээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/210 дугаар тогтоолоор 2015 оны 11 сарын 26-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад үнийн санал ирээгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1375 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3672 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч В.Ганзоригт гардуулсан, ажиллагаанд оролцох эрхийг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хангасан байх бөгөөд уг мэдэгдэлд заасан ажиллагаа нь төлбөр төлөгч ирээгүй гэх шалтгаанаар явагдаагүй тул мэдэгдлээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсээгүй байна.

 

Мэдэгдэл нь шийдвэргүй гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөхийг мэдэгдэх, түүнчлэн тодорхой ажиллагаанд оролцох боломжоор хангах ажиллагаа юм.

 

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1375 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3672 тоот мэдэгдлийг өгсөн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд эхнэр Баасанжаргал нь өөрт нь өг гээд хүлээж авдаггүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шаардлагатай тохиолдол гэж үзэж нэхэмжлэгч В.Ганзоригт  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түүний 8811-3335 дугаарын утсаар мэдэгдсэн байна.

 

Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн мэдэгдэх хуудсыг гардаж авахгүй, утсаар мэдэгдэхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүхийн дуудсан цагт ирэхгүй, шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1375 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3672 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР