Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

 гэрч Г.М,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.Монгол /ҮД:0730/,

шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0407/,

шүүгдэгч Н.Н, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан /ҮД:1987/,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2580/,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Э /ҮД:213/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарт холбогдох эрүүгийн 1723000710536 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ... аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд

1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

1996 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 2, 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял,

2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

2002 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 61 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ц-гийн С /РД:.../,

2. Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Н-гийн Н /РД:.../,

3. Монгол Улсын иргэн, 19... оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт М-ын Б /РД:.../,

4. Монгол Улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 06-ны өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ... оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Х м овогт Д-гийн М /РД:.../,

5. Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А а овогт Э-ны Б /РД:.../,

6. Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД:.../,

7. Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Х /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 2017 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Завхан аймгийн ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлж, 441.163.941 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний хувьд нууж хаагаад байх зүйл байхгүй. Хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би сая 07 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд орсон. Онош нь тогтоогдохгүй хэсэг явсан. Нэгдүгээр эмнэлгийн эмч Н нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой муутай, гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Би тухайн үед харуул хамгаалалтын  ээлжийн ахлах хийж байсан ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан. Уг хулгайн гэмт хэрэгт оролцсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний мэдэхээр Н, М нар оролцсон. Бусдыг нь бол мэдэхгүй. Өмнө нь Н-тай уулзахад надад алтны өрөөнөөс жаахан баяжмал гаргах гэсэн юм гэхээр нь би үйлдэл дээр нь барья гэж бодож байсан ч сүүлдээ бодлоо өөрчилсөн. Н намайг түлхүүр аваад өгчих л гэсэн, хэнд өгөх гэдгийг хэлээгүй, харин тухайн үйлдэл хийхийн өмнө Н над руу яриад түлхүүрийг М-д өгчхөөрэй гэсэн. Камерын талаар би асуугаагүй, зохицуулчихсан юм байлгүй гэж бодсон. Бас хэдий хэмжээний алтны баяжмал авсан, түүнийг яаж гаргасныг мэдэхгүй. Би давуу эрхээ ашиглаад өөрийн эхнэр Хийг өөрийн ээлжид оруулсан. Би 2 хүний хувь гэж 70 сая төгрөг Наас авснаас 47 саяар нь М хороололд 2 өрөө байр авсан, одоо уг байрыг хохиролд тооцуулахад санал гомдолгүй.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг Н.Н гэдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгайн гэмт хэрэг хийх санааг Б бид 2 ярилцаад гаргасан. Тэгээд С-ээр алтны өрөөний түлхүүрийг авхуулаад Мд өгүүлж, сүүлд гаргахыг нь Б зохицуулсан. Эргэн тойрон камертай гэдгийг мэднэ, камерын асуудлыг Б зохицуулсан. Э гаргаж авсан алтыг бусдад зарж борлуулсан, ямар хүнд хэдээр зарж борлуулсныг мэдэхгүй. Эаас би өөрийн хувь болон С-ийн хувийг аваад явсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед болсон бүх асуудлын талаар гар бичмэлд бичигдсэн байгаа. Алтны баяжмалыг маргааш нь Б-тэй хамт машинаар авч гарсан, машины багааж дээр тавьсан санагдаж байна. Урд нь уу, хойно уу гэдгийг нь сайн санахгүй байна. Байгууллагын хашаанаас гарах үед Б-д хэлсэн, Б- нь 35 сая төгрөг авсан. Хулгай хийхээс өмнөх өдрүүдэд 3-лаа билүү 4-үүлээ билүү уулзаж ярилцаж байх үед Б- байсан. Уг асуудлыг огт мэдэхгүй хүн бол биш, алтны баяжмалын өрөөнөөс авах үеийг мэдээгүй байх, харин маргааш нь компанийн постоор авч гарах үед мэдсэн байсан. Б нь ер нь мэдэж л байсан ш дээ. Б бид 2 алттай шороогоо өөрсдөө аваад гарсан. Тэгээд нэг газар аваачиж нуусан. Тэгээд дараа нь би нуусан газраасаа алттай шороогоо аваад явсан. Н Бтай яриад камерын бичлэггүй болгоно гэж байсан. Мөнгөнөөс Б, Б нар авсан. Тухайн газар маш хортой цианид ашигладаг, 2014 онд манай хүүхэд төрсөн, гэтэл 2016 онд манай хүүхэд сонсголгүй болоод хагалгаанд орсон. Тэгээд хүн амьтнаас мөнгө зээлж авсаар байгаад өр хуримтлагдсан. Тухайн үед бидний хэн аль бүгд асуудалтай байсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Би алтны өрөөний түлхүүрийг С-ээс авч алтны өрөө рүү Бийн хамт орж хувингаар жаахан авсан. Би өдөр нь уг баяжмалаас талыг нь хатаах зууханд хийсэн байсан. Тэгээд орой нь их авчих гэхээр өм цөм явчих гээд байсан тул жаахан авсан. Тэгээд би ажил дээр үлдэж, Бт өгч явуулсан. Би 35 сая төгрөг авсан. Камерыг нь зохицуулчихлаа гэж Б надад хэлсэн. Тухайн үед Б ахын хүүхэд нь өвдсөн байсан. Тэгээд Б ах өмнө ирж гуйгаад алтны өрөө рүү ороод жаахан баяжмал авчихъя гэсэн. Би ч бас эцэг хүн. Би үгүй гээгүй. Би Бтой л ярьсан, бусдыг нь бол мэдэхгүй.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би уг хэргийг зөвшөөрөхгүй, цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Би 2016 оны 2 сарын үед Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн зохицуулагчаар ажилд орсон. Тухайн өдрийн өглөө нь би 7 цагт босоод 8 цагт ажлаа аваад 18 цагт ажил дуусдаг. Шөнийн ээлж гарахаар ээлж хүлээлцдэг. Би тухайн өдөр 18 цагт гэртээ орж амарсан. Энэ хэргийг мэдээгүй. Б нь худлаа мэдүүлж байна. Өмнөх өдөр нь О рапорт явуулсан байсан. Гадаа байх төмөр хашаа нураад уначихлаа, танай хэлтсийн зүгээс зохицуулж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би энэ асуудлыг хурал дээр танилцуулсан. Тэгээд би ахлах ажилтны зөвшөөрлөөр Бтой хамт постоор гарсан. Тухайн үед Б нь цагаан шуудайтай юм, гагнуурын аппарат авсан байсан. Би тэрийг нь шалгаагүй. Гарахаас өмнө О гэх ээлжийн ахлагчид мэдэгдэж байсан. Пост дээр ирээд шалгуулсан, шалгуулахдаа би буугаад машины хаалгануудыг дэлгэсэн. Камерын бичлэг нь тусгагдсан байсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмгөөлөгчөө дэмжиж оролцоно. Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны оройн 7 цагт фитнесээр хичээллэчхээд 21 цагт орж амарсан, 22 цагаас хойш гараагүй. Хяналтын камерын бичлэгийг дахин шалгаж өгнө үү. Тэр орсон гээд байгаа контейнер луу тухайн үед орсон хүн байдаггүй. Тухайн газраас үйлдвэрийн камерыг салгах боломжтой эсэхийг шалгаж өгөөгүй. Би тэр өдөр серверийн өрөө рүү ороогүй. Энэ хүмүүсээс мөнгө аваагүй. Үйлдвэрийн сервер нь тус үйлдвэр дотроо байдаг. 2 серверийн өрөө байдгаас 1 нь энэ М-ийн өрөөний хажууд талын өрөөнд байрладаг. Харин тэр гадна байгаа нь контейнерт байрлах нь кемпийг хянадаг юм. Үйлдвэр дотроос хэн ч серверийг зохицуулсан юм билээ мэдэхгүй, утсыг нь салгасан уу, янзалсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Э нь компьютер огт мэдэхгүй хүн биш, мэднэ, өмнө нь асуудал гаргаад надад баригдаж байсан хүн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “..Гэм буруу дээр маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай байгууллагад ажиллаж байсан ажилчид энэ хэрэгт холбогдсон. Манай компанид 441.163.941 төгрөгийн хохирол учирсан. Бас манай компани нь ... ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн зардалд 20 сая төгрөг төлсөн. Эдгээр зардлаа нэхэмжлэхээс Ц.С, Д.Х нараас байрыг нь авч үлдэгдлийг нэхэмжлэхээс татгалзсан. Мөн шүүгдэгч Б, Н тус бүрээс 10 сая төгрөг авсан, үлдэгдлийг нэхэмжлэхээс татгалзсан. Шүүгдэгч Мэс 10 сая төгрөгийг төлсөнд тооцон үлдэгдлийг нэхэмжилнэ. Шүүгдэгч Б-, Б нараас бүх хохирлоо нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлтийн зардлын тухайд бүгдээс нь нэхэмжилж авна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Х нь манай эгчийн хүүхэд. Гэхдээ бид нар нэг их ойр байдаггүй, харилцдаггүй юм. М хороолол дахь байрыг миний нэр дээр бүртгүүлсэн. Х нь бэлэглэлийн гэрээгээр надад шилжүүлсэн ч би 1 л удаа очиж үзэж байсан. Уг байр надад хамаагүй. Одоо энэ байрандаа эд нар өөрсдөө амьдарч байгаа. Энэ байрыг хохиролд тооцож гаргуулахад миний зүгээс ямар нэгэн татгалзал байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: “...” ХХК-иас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, тайлбар /1хх-ийн 6х/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23-32х/, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 33-48х/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 52-64х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн мэдүүлэг /7хх-ийн 11-12х/, гэрч Э.С-ийн мэдүүлэг /1хх-ийн 116-117х, 163-164х, 3хх-ийн 97-98х, 7хх-ийн 28х/, гэрч М Т Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 106-113х/, гэрч С.А-ын мэдүүлэг /1хх-ийн 124-125х/, гэрч Б.М-ын мэдүүлэг /1хх-ийн 161-162х/, гэрч С.И-гийн мэдүүлэг /1хх-ийн 165-166х, 3хх-ийн 30-31х, 7хх-ийн 21х/, гэрч Ц.С-гийн мэдүүлэг /1хх-ийн 127-130х, 3хх-ийн 24-26х, 8хх-ийн 115-116х/, Д.М, М.Б, Ц.С, Б.Б, Н.Н нарын дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /2хх-ийн 23-173х/, гэрч Д.Т-ийн мэдүүлэг /3хх-ийн 100-101х/, Д.Т-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх-ийн 102-103х/, Д.Т-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 6х/, гэрч Ц.С-ийн мэдүүлэг /1хх-ийн 169-172х, 3хх-ийн 104-105х/, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /3хх-ийн 107х/, Б.Э, М.Б, Д.М нарын гараар бичсэн тайлбарууд /3хх-ийн 124х, 133-134х, 143х/, гэрч Г.Мийн мэдүүлэг /4хх-ийн 42х/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7.1/4748 дугаартай албан тоот /4хх-ийн 46х/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /4хх-ийн 48х/, гэрч А.О-гийн мэдүүлэг /3хх-ийн 28х/, гэрч Э.Н-гийн мэдүүлэг /8хх-ийн 109-110х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8хх-ийн 117-123х, 124-127х/, шинжээчийн 3289 дугаартай дүгнэлт /7хх-ийн 215х/, Байгаль орчны зөвлөх ... ХХК-ийн шинжээчийн №1/45 дугаартай дүгнэлт /9хх-ийн 244-245х/, яллагдагч Ц.С-ийн мэдүүлэг /5хх-ийн 155-157х/, рапортын дэвтрийн хуулбар /3хх-ийн 36-37х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дүгнэлт /3хх-ийн 114-115х/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /4хх-ийн 43-45х/, гэрч Б.М-ын мэдүүлэг /5хх-ийн 112х/, яллагдагч Д.Хийн мэдүүлэг /5хх-ийн 123-124х/, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан тоот, мөрдөгчийн даалгаврын хариу /6хх-ийн 44-45х/, шинжээч А.Ц-ийн мэдүүлэг /10хх-207х/, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн зарим хэсэг /8хх-ийн 223-243х/, Мөрдөгчийн даалгаврын хариу /10хх-ийн 8х/, үзлэг хийсэн тэмдэглэл /9хх-ийн 224-232х/ зэргийг судлуулахаар, мөрдөгчийн даалгаврын хариу, гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр баримтжуулагдсан мэдээ, баримтыг танилцуулсан тухай тэмдэглэл /6хх-44-45х/ зэргийг нотлох баримтаас хасуулах тухай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Монгол  “...шинжлэн судлах нотлох баримтууд нь улсын яллагчтай давхцаж байгаа тул нэмж тэмдэглүүлэх зүйлгүй” гэж,

Шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...Д.Хийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-ийн 124-125х/, Ц.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-ийн 155-157х/, хохиролд тооцуулсан тухай бүртгэл” зэргийг,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Э “...М.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 120-121х/, гэрч Ц.Б-ын мэдүүлэг /1хх-ийн 167-168х/, гэрч Э.С-ийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3хх-ийн 98, 8хх-ийн 123х/, шинжээчийн 2931 дугаартай дүгнэлт /3хх-ийн 114-120х/, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /6хх-ийн 19-20х/, яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /6хх-ийн 21-22х/” зэргийг, 

 Шүүгдэгч М.Б, Н.Н, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан “...Н.Н, М.Б нарын хүсэлт /8хх-ийн 209х, 210х/, “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Иг тогтоосон тухай /8хх-ийн 214х/, 2019 оны 05 дугаар сарын 20-ны шүүх хуралдааны тэмдэглэл /8хх-ийн 223-243х/, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /9хх-ийн 87-97х/, өмгөөлөгч Ц.Монгол, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И нарын Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнд гаргасан гомдол /9хх-ийн 158-161х/, 357 дугаартай шүүгчийн захирамж /10хх-ийн 98-100х/, 03 дугаартай шүүгчийн захирамж /10хх-134-135х/ болон өмнөх хурал дээр гаргаж өгсөн Н.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд” зэргийг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...Хавтаст хэргээс “...” ХХК-ний өргөдөл /1хх-ийн 3х/, Д.М-ийн тайлбар /1хх-ийн 4-5х, 6х/ зэргийг нотлох баримтаас хасуулахаар, судлах баримтын тухайд “...” ХХК-ийн 2-р тасгийн хамгаалагч нарын томилгоо /1хх-ийн 14х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 33-48х/, утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 52-54х/, Д.Ц-ийг иргэний нэхэмжлэгчээр томилсон тогтоол /1хх-ийн 98х/, гэрч М Т Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 107-113х/, М.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 120-121х/, Д.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 122-123х/, гэрч Ц.С-гийн мэдүүлэг /1хх-ийн 127-130х/, гэрч Г.Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 132-133х/, гэрч Ц.О-ы мэдүүлэг /1хх-ийн 134-136х/, Хаан банкны албан бичиг /2хх-ийн 5х/, утасны орсон, гарсан ярианы дуудлага /2хх-ийн 31х, 57х, 158х/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /4хх-ийн 229х/, Б.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-ийн 232х/, хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /5хх-ийн 29х, 162х/, “...” ХХК-ийн үйлдвэр болон кемпийг /агаараас/ харуулсан зураг /1хх-ийн 91х, 5хх-ийн 110х/, гэрч Б.М-ын мэдүүлэг /5хх-ийн 112х/, яллагдагч Б.Бгийн мэдүүлэг /6хх-ийн 5-6х/, гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр баримтжуулагдсан мэдээ, баримтыг танилцуулсан тухай тэмдэглэл /6хх-ийн 45х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн мэдүүлэг /7хх-ийн 12х, 15х/, шинжээчийн 3289 дугаартай дүгнэлт /7хх-ийн 215-217х/, яллагдагч Д.Хийн мэдүүлэг /7хх-ийн 222х/” зэргийг,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Санчирбал “...Хавтаст хэргээс Д.М-ийн тайлбар /1хх-ийн 5х, 6х/, орчуулагч хэлмэрчээр тогтоосон тогтоол /1хх-ийн 103-104х/, гэрч М Т Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 110-117х/, М.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 120-121х/, гэрч Ц.С-ийн /1хх-ийн 169-170х/, Э.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 173х/, нойтон баяжмал дахь алтны тооцоо /1хх-ийн 176х/, гэрч С.И-гийн мэдүүлэг /3хх-ийн 29х/, гэрч Ц.С-ийн мэдүүлэг /3хх-ийн 105х/, Д.М-ийн тайлбар /3хх-ийн 143х/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х-гийн мэдүүлэг /5хх-ийн 105-106х/, Ц.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-ийн 156х/, мөрдөгчийн даалгаврын хариу /6хх-ийн 44х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн мэдүүлэг /7хх-ийн 10-12х/, гэрч М.Төрмандахын мэдүүлэг /9хх-ийн 233х/, ШШГЕГ-ын албан бичиг /9хх-ийн 171-172х/, улсын яллагчаас гаргаж өгсөн ШШГЕГ-с ирүүлсэн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, алтны баяжмал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.С, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...манай үйлчлүүлэгч нар гэм буруугийн асуудал дээр маргахгүй, битүүмжилсэн 2 өрөө байрыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон, одоо нэмж төлөх зүйлгүй буюу төлбөр төлбөргүй байгаа. Учир нь, хохирогч компаниас шүүгдэгч нарын хэцүү амьдрал, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж үлдсэн хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь энэ хэргийн шууд хохирол бус учир сүүлд төлөхөөр үүрэг болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Э “...шүүгдэгч Э.Б нь энэ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо байдаггүй юм. 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ны өдөрт шилжих шөнө гэмт хэрэг үйлдэхэд Э.Б оролцоогүй. М.Б нь алттай шороог авч гарах үедээ Э.Б хэлээгүй тул энэ гэмт хэрэг гарсныг мэдээгүй. Тэгэхээр Э.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд яаж оролцсон юм. Гэмт хэрэг төгссөний дараа алттай шороог авч гарсан байж болзошгүй юм. Гэхдээ үйлдвэрийн хашаанаас ажлын шаардлагаар хашаа гагнахаар гарсан, камерын бичлэгээс тухайн постоор гарахад шалгаж гаргасан, юм илрээгүй байдаг. Тэгэхээр Э.Б-ийг энэ хэрэгт яаж холбогдуулан үзээд байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй байдал үүсэж байна. гэрч гээд байгаа Ц.С-гийн нөхөр нь урьд нь хулгайн хэрэг үйлдэж байгаад Э.Бд баригдсан байдаг. Тэр утгаараа түүний эсрэг мэдүүлэг өгсөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. М.Бийн мэдүүлэг шат шатандаа өөрчлөгдөөд явдаг. Түүний тайлбарыг хуулийн дагуу авсан баримтад тооцох боломжгүй. Э.Б-ийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримтгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч М.Б, Н.Н, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баярсайхан “...Шүүгдэгч М.Б, Н.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн асуудал дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч М.Б нь 10 сая төгрөгийг, шүүгдэгч Н.Н нь 10,300,000 төгрөгийг хохирогч байгууллагад тус тус төлсөн, М.Бийн хүүхэд нь сонсголгүй, шүүгдэгч нарын ар гэрийн нөхцөл байдал хүнд зэрэг байдлыг нь байгууллагын зүгээс харж үзэн үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхээс сайн дураараа татгалзсан байдаг тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин шинжээчийн дүгнэлттэй холбогдон гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй үлдээж, шүүгдэгч нарын гэм буруу дээр маргаагүй, төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...цагаатгах болон хэргийг прокурорт буцаах гэсэн байр сууринаас оролцож байна, ингэж оролцохоос өөр аргагүй байна. Өмгөөллийн үйл ажиллагаагаа 4 чиглэлээр явуулна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байгаа. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлалгүйгээр бөөндөж оруулж ирсэн. Хэн нь хатгагч, хэн нь хамжигч юм, эсхүл бүгдээрээ гүйцэтгэгч юм уу гэдгийг тогтоогоогүй. Энэ нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх яллагдагчийн эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Шүүх үүнийг зөвтгөх боломжгүй. Хоёрдугаарт, гэрч Б, О нарын мэдүүлэгт серверт гаднаас нөлөөлөх боломжгүй гэж мэдүүлсэн, мөн шинжээчийн 3289 дугаартай дүгнэлт зэргээр Б.Бгийн оролцоог үгүйсгэж гэж байна гэж үзэж байна. Гуравдугаарт, Гэрч Ц.С, С нар мэдүүлэг 3 удаа өгөхдөө хоорондоо зөрсөн. Б.Бг үйлдвэрийн гадна байрлах контейнер луу яг орж байгаар харуулсан бичлэг байхгүй, шөнийн цагаар гаднах байдал нь үл мэдэгдэх явж байгаа хүнийг Б гэж яаж таниад байгаа юм. Б.Б ч өөрөө хэлсэн, үйлдвэрийн сервер нь гадаа байдаггүй, дотор байрладаг, үйлдвэрийн серверийг үйлдвэр дотроос унтраахаас бус гаднаас унтраах боломжгүй талаар удаа дараа хэлж байгаа. Дөрөвдүгээрт, хэрэгт гүйцэтгэх ажиллагааны материал танилцуулсан тэмдэглэл болон яллагдагчийн мэдүүлэгт танилцуулсан тухай дурдагдсан байдаг. Гэтэл хэргийн хамт ийм материал ирээгүй, улмаар би танилцаж чадсангүй. Бас энэ хохирогч компанийг би хохирогч биш гэж харж байна. Учир нь, энэ компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, мөн татварын байгууллагад төлдөг 4 төрлийн татварын талаарх мэдээлэл хэрэгт байдаггүй. Энэ компани нь татвар төлж байж өмчлөгч болох ёстой. Гэрчээр татагдсан Ц.С-ийн асуудлыг шалгаж мухарлаагүй. Түүний үйлдэлд мөнгө угаасан гэмт хэргийн шинж буй эсэхийг шалга гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Шинжээчийн 3289 дугаартай дүгнэлтэд 01:07:54-01:13:22 секундийн хоорондох дүрсний тасралт нь хяналтын камерын дүрсний дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой” гэсэн нь шүүгдэгч Б.Бг энэ хэрэгт оролцоогүй гэдгийг нотолж байгаа гол баримт юм. Иймд нэг бол “...” ХХК-ийг хохирогч мөн эсэх, процессын дээрх зөрчлийг арилгуулах, Н.Нын эрхээ эдлээд хариулахгүй байгаа асуудлыг тодруулахаар прокурорт буцаах, эсхүл Б.Бгийн үйлдэл оролцоо нь нотлогдохгүй байгаа байдлыг харгалзан хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Санчирбал “...Д.М нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Д.М-ийн тайлбар, И, Ц.С- нарын мэдүүлэгт гаргаж авсан алтыг 293 сая төгрөгөөр борлуулсан талаар дурдагдсан байдаг. Иймд гэмт хэргийн шууд үр дагаврыг хохиролд тооцох саналыг гаргаж байна. Дээд шүүхийн тогтоолд 17,05 гр алтыг таамаглалд үндэслэн байна гэсэн байдаг. Тэгэхээр хохирлыг 441 саяар тогтоосон шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 293 сая төгрөгөөр тогтоож өгнө үү. ЭХХША-ны зардлын хувьд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Ц.Монгол “...Энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс Н.Н, М.Б, Д.М, Д.Х, Ц.С нарт гомдол байхгүй. Шүүгдэгч Б.Б нь камерын мэргэжлийн бус хүн унтраах боломжтой гэж байна, тэгвэл хэн унтраасан, хэн буцааж залгасан байх боломжтой юм. Ийм боломж байхгүй. Бүх хүн камертай гэдгийг мэдэж байсан, энэ хэргийн нарийн төлөвлөж зохион байгуулж үйлдсэн. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, төлөхөө илэрхийлсэн хүний ар амьдрал, ахуй боломж бололцоог нь харж үзээд компаниас хасахыг хасаж, заримаас үлдэгдэл төлбөрийг төлсөнд тооцон нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хэд нь компанийн зүгээс хүн ёсоор хандаж байгаа энэ үйлдлийг ялгамжтай хандлаа, ял наймаалцлаа гэх байдлаар хүлээж авч байгаа нь учир дутагдалтай юм” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 2017 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минутын хооронд Завхан аймгийн ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн камер хянагч Д.Х нь ээлжээсээ буулгүй нөхөр Ц.Стэй хамт ээлжинд гарч, үргэлжлүүлэн камер хянагчаар ажиллаж байхдаа камерын бичлэг тасарсныг нуун дарагдуулж, хяналтын камерын бичлэгийг түр хугацаагаар унтраах ажлыг Ай ти инженер Б.Б гүйцэтгэж, гэрээт харуул хамгаалалтын албаны ахлах ажилтан Ц.С алтны өрөөний түлхүүрийг хамгаалагч Б.М-аас авч, Д.Мд шилжүүлж, Д.М, М.Б нар нь алтны өрөө рүү нэвтрэн алтны баяжмалаас авч, М.Б, Н.Н нар нь геологийн дээж хадгалдаг газарт байлгаж байгаад Э.Б, М.Б нар нь хяналтын постоор баяжмалыг гаргаж, тус компанид 441.163.941 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

“...” ХХК-иас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, тайлбар /1хх-ийн 6х/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... “...” ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн гаднах болон үйлдвэр доторх нөхцөл байдал, алтны өрөөнд ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар тусгаж, гэрэл зургаар бэхжүүлсэн” /1хх-ийн 23-32х/,

Хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /...үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг талбай хэсгийг нийт 45 ширхэг камераар хянах бөгөөд уг камеруудаас 3 ширхэг нь 360 градуст эргэн тойрныг хянадаг, бусад камер нь тус бүр заагдсан хэсгүүдийг харах зориулалттай гэх/  “... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн К-3 руу орж гарах хэсгийн хяналтын пост, гал тогооны байрнаас 18 цаг 16 минут 37 секундэд аюулгүй ажиллагааны Б- гарч ирээд Б-той эмнэлгийн байрны хажуу талд 18 цаг 17 минут 32 секунд хүртэл хугацаанд уулзсан, Б 18 цаг 17 минут 39 секундэд хойноос нь гарч ирээд Б-тэй уулзаад 18 цаг 18 минут 05 секундэд амрах байрны чиглэлд яваад, Б- эмнэлгийн хажууд зогсоод үлдсэн. 18 цаг 18 минут 31 секундэд Б гал тогооноос гарч ирээд Б-тэй уулзаад кемпийн амрах гэрүүдийн чиглэлд хамт явав. Б цагаан саарал өнгийн малгайтай байв./кепик/ Кемпээс 19 цаг 41 минут 30 секундэд Б К-3 постоор Г машины зогсоол хэсэг рүү явлаа. Б- 19 цаг 11 минут 23 секундэд  эмнэлгийн байрны урдуур К-3 постын хойд жижиг хаалгаар гарав. ...23 цаг 31 минут 16 секунд болж байгаад дүрс билэг тасралгүйгээр цаг 23 цаг 31 минут 57 секунд болоход М өрөөнөөс, харин Э өрөөний хаалганы хэсэгт  зогсож байгаад буцаж компьютер дээрээ очсоноо 23 цаг 32 минут 18 секундэд өрөөнөөс гарав. Доошоо буудаг шатны  камерыг дээрх цаг хугацаанд шилжүүлж бичлэгийг үзэхэд М доош буусан бичлэг байхгүй, харин Э хаалгаар гарч ирж буй бичлэг байв. ...Операторуудын өрөөний камер 23 цаг 36 минут 02 секундээс 23 цаг 37 минут 55 секунд болж дүрс бичлэг тасралгүйгээр цаг үсрэв. 23 цаг 54 минут 38 секундэд өрөөнд М, араас нь 23 цаг 54 минут 48 секундэд Э орж ирэв. Э компьютерын ширээний ард ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй сууж байхад М нь сандал дээрээ суун нааш цааш хөдөлгөнө гэх. Үйлдвэрийн бүх камерууд 00 цаг 25 минут 59 секундэд тасарч 00 цаг 27 минут 09 секундэд ажиллав. М босож алхаад үе үе утсаа гаргаж ирж хараад буцааж хийж... утсаар хэн нэгэнтэй ярьж байв. Эын хамт М нь оффис руу ороод, 01 цаг 06 минут 41 секундэд М ганцаараа оффисоос гараад 2 давхар руу шатаар өгсөөд шууд аваарын хаалга руу явж очоод харагдахаа болиод хэсэг байж байгаад буцаад урд талдаа хөх өнгийн цамцтай, доогуураа цагаан канттай хар бараан өнгийн өмдтэй, толгойдоо цагаан өнгийн каскан малгайтай баруун гартаа шар өнгийн зүйл барьсан хүнтэй хамт маш хурдан  алхаад операторын өрөө рүү ороход үйлдвэрийн бүх камер 01 цаг 07 минут 53 секундэд тасарч хяналтгүй болж, ...01 цаг 13 минут 22 цагт үйлдвэрийн бүх камер  ажиллагаатай болсон.” гэж бичигдсэн.” /1хх-ийн 33-48х, 49-51х/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...гэрч В.Игийн ... дугаар луу ..., ... дугаараас тус үйлдвэрээс алтны баяжмал гаргасан хүмүүсийн мэдээллийн талаар бичсэн мессеж” /1хх-ийн 52-60х/,

Б.Э, М.Б, Д.М нарын гараар бичсэн тайлбарууд /3хх-ийн 124х, 133-134х, 143х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минутын хооронд уурхайн хяналтын камерыг салгаж алт боловсруулах үйлдвэрийн алтны өрөөнөөс алттай нойтон баяжмалыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайн үед С-ийн төрсөн дүү Сг нь гэрээт харуул хамгаалалтын албаны дарга Ид хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдээлэл өгсөн байсан. Улмаар уг мэдээллийг нягталж гэрээт харуул хамгаалалтын камерын хяналтын ажилтан Сгаар тухайн үеийн камерын бичлэгүүдийг шүүлгэж үзүүлсэн. Бичлэгүүдийг үзээд С нь алтны өрөөний камер 6 минутын турш тасарсан, тасрахаас өмнө болон тасарсны дараа алтны өрөөн дэх баяжмалын хэмжээ хэлбэрт өөрчлөлт орсон, шалан дээр баяжмал асгарсан зэрэг нөхцөл байдал болсныг мэдсэн. Тэгээд тэд нар шөнө ээлжинд гарч байсан хамгаалагч М-аас асууж тодруулахад гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтан С-э алтны өрөөний түлхүүрийг аваад “”чи яв яв” гээд явуулсан байсан. Мөн камерын бичлэг тасрахын өмнө баяжуулах үйлдвэрийн ажилтан М нэг хүнтэй дотогш орж байгааг таньсан юм байна лээ. Т Б, Ц, С нар М-ийг дуудаж уулзахад Бийг гуйгаад байхаар нь алтны өрөө рүү цуг ороод баяжмалыг хулгайлсан, 35 сая төгрөг авсан гэж ярьсан байсан бөгөөд геологийн ажилтан Н, аюулгүй ажиллагааны ажилтан Б-, Ай Ти инженер Б, хамгаалалтын албанаас хүн оролцсон гэж ярьсан байсан. Тэгээд мөн Б, Э нартай уулзахад бүгд тухайн үед гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Энэ талаараа М, Э нар өөрсдийн гараар бичиж өгөөд Б нь Сэгээр бичүүлж өөрөө гарын үсэг зурсан байсан. Энэ нь бичиг судлалын шинжилгээгээр тогтоогдсон. С-э нь хамгаалагч М-аас түлхүүрийг авч Мд шилжүүлж өгөөд М нь Бийн хамт алтны өрөө рүү нэвтэрч алтны баяжмалыг хулгайлж гарган Б нь Нын хамт геологийн дээж хадгалдаг газар үлдээж, нөгөөдөр нь Б- Б хоёр К8 постоор баяжмалыг авч гарсан оролцоо мэдэгдэж байгаа юм. Камерыг унтраах ажлыг Б хийсэн, камерын хяналтад сууж байсан Х дээрх байдлыг нуун дарагдуулсан байдаг. Өглөөний рапортонд нэр төдий дурдсан байсан. Уг нь бол камерын хянагч Ай ти инженерт яаралтай мэдэгдэж ямар шалтгаанаар тасарсныг тогтоолгох байсан. Хийн томилгоог харахад 27-ны орой ажлаасаа буух ээлжтэй байсан байж ээлжээ солин улирч гарсан байсан... хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар хохирлыг тогтоолгож тэр дүнгээр нэхэмжлэлийг гаргана...” гэх мэдүүлэг /7хх-ийн 11-12х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“Манай байгууллагад ажиллаж байсан ажилчид энэ хэрэгт холбогдсон. Манай компанид 441.163.941 төгрөгийн хохирол учирсан. Бас манай компани нь ... ХХК-ны шинжээчийн дүгнэлтийн зардалд 20 сая төгрөг төлсөн. Эдгээр зардлаа нэхэмжлэхээс Ц.С, Д.Х нараас байрыг нь авч үлдэгдлийг нэхэмжлэхээс татгалзсан. Мөн шүүгдэгч Б, Н тус бүрээс 10 сая төгрөг авсан, үлдэгдлийг нэхэмжлэхээс татгалзсан. Шүүгдэгч Мэс 10 сая төгрөгийг төлсөнд тооцон үлдэгдлийг нэхэмжилнэ. Шүүгдэгч Б-, Б нараас бүх хохирлоо нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлтийн зардлын тухайд бүгдээс нь нэхэмжилж авна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч М Т Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүн зөөдөг шар автобусны жолооч жижиг ууттай зүйлийг авч гарах гэж байгаад шалган дээр хамгаалалтын ажилтан А нарт баригдсан. Тэгээд жолоочийн авч гарах гэж буй зүйлээс шалтгаалаад үйлдвэрийн хяналтын камеруудыг шалгаж эхэлсэн. Камерын бичлэгт шүүлт хийж байхад 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө алтны өрөөний болон баяжуулах үйлдвэрийн хяналтын бүх камерууд 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минут хүртэлх хугацаанд унтарсан, ажиллаагүй байсан. Ямар учраас камер ажиллагаагүй болсныг тогтоох зорилгоор камер унтрахаас өмнө болон камер ажиллаж эхэлснээс хойших бичлэгүүдийг шүүж үзсэн. Камер унтарсан эсэхийг 2017.10.15-ны хүртэл хэн ч надад мэдээлээгүй, би мэдээгүй байсан. Цахилгаан тасраагүй тохиолдолд камерын бичлэг тасалдсан нь сэжигтэй санагдсан. Бичлэгүүдийг үзэж байхад харуул хамгаалалтын ахлах ажилтан С-э, алтны өрөөний хамгаалагч М- нар хамт үйлдвэрийн оффис байрлах хэсэг рүү орж харагдсан ба нэг минутын дараа алтны өрөөний хамгаалагч ганцаараа шалган руу явж байгаа бичлэг байсан. Мөн шөнийн ээлжинд ажилладаг үйлдвэрийн хоёр оператор оффис байрлах хэсэг рүү явж байгаа бичлэг байсан. Хэсэг хугацааны дараа үйлдвэрийн оператор М ганцаараа үйлдвэр лүү орсон. М үйлдвэрийн хоёр давхарт гарч нүүрс дахин сэргээх зуухны ар тал руу явсан, зуухны араар ороод 1 минут орчим харагдахаа больсноо гарч ирэхдээ бас нэг цэнхэр цамцтай эрэгтэй хүнтэй хамт маш хурднаар хяналтын өрөө рүү гүйж орсон, гүйж оронгуут хяналтын камер 6 минутын турш унтарсан, камерууд буцаад ажиллаж эхлэх үед М камерт харагдахгүй байсан, харин галын аюулгүй гарцаар гарч буй бололтой нэг хүний сүүдэр л харагдсан. Тэгээд үйлдвэрийн гаднах камерыг шүүж үзэхэд харуул хамгаалалтын ахлах ажилтай С-э үйлдвэр лүү ордог төв шалган руу явж байсан, нэг минутын дараа С-э алтны өрөөний хамгаалагч М-тай хамт үйлдвэрээр дамжин 2 давхарт гараад хяналтын өрөөгөөр дамжин үзлэгийн өрөө /хамгаалагч орж гарч буй ажилтнуудыг шалгадаг өрөө/-д орсон. Үзлэгийн өрөөнд М-, С-ийг 30 секундийн дотор шалгасан ба С-э бүртгэлийн дэвтэр дээр гарын үсгээ зурж бүртгүүлээгүй, үзлэгийн өрөөнд С-э шалгуулж байхдаа алтны өрөө рүү үе үе хараад байсан. Шалгуулсныхаа дараа тэд тэндээсээ гараад төв шалган руу хамтдаа явсан. ...Манай компанийн дүрэмд зааснаар шөнийн ээлжтэйгээс бусад ажилчид 22 цагт амардаг, харин ээлжтэй ажилтнууд ажлын байран дээрээ байх ёстой байдаг, энэ бичлэгт 01 цаг 30 минутад ажилчдын байр луу хүмүүс орж байгаа нь сэжигтэй санагдаад тэр орчмын камерыг шалгахад хоёр хүний нэг нь буюу том биетэй геологийн хэлтсийн ажилтан Н, жижиг биетэй нь уурын зуухны механик Б нар болохыг таньсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-113х/,

Гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...камерын бичлэгийг шүүж үзэхэд боловсруулах үйлдвэрийн бүх камер нэгэн зэрэг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минут хүртэл тасарсан байсан. Мөн алтны өрөөний гадна талын контрол өрөөний камер үйлдвэрийн камераас тусдаа байдаг бөгөөд уг камер ганцаараа тухайн цаг хугацаанд бас бичээгүй тасалдсан байсан. Тэгээд бусад камерыг шалгаж үзэхэд тухайн бичлэг тасрах цаг хугацаанаас өмнө буюу 01 цаг 06 минутад контрол өрөө рүү хоёр хүн орж байгаа бичлэг байсан, уг өрөө рүү орж байгаа хүнийг бусад камераар дагуулан үзэхэд нэг хүн нь Баяжуулах үйлдвэрийн М байсан. Тэгээд мөн тухайн алтны өрөөний камерын бичлэгийн тасарсан үе болон буцаж холбогдож байгаа хэсгийг харьцуулж харахад хатаах зууханд хийхээр бэлдсэн байсан баяжмалаас нэг хэсэг нь байхгүй болсон байсан учир тухайн өдөр гарч байсан үйлдвэрийн оператор М-ийг дуудаж уулзахад 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ны өдөр юу болсон гэж асуухад тухайн өдөр болсон асуудлыг маш сайн ярьж байсан, тэгээд баяжмал алга болсон талаар асуухад өөрөө авсан талаараа тодорхой ярьсан, түүнийг өөрөөр нь бичүүлж гарын үсгийг нь зуруулж авсан. Түүний дараа Бийг дуудаж асуухад юм яриагүй, тэгж байснаа та нар бүгдийг нь мэдсэн юм бол яах гэж асуугаад байгаа юм гэж байснаа тэгээд бүгдийг нь ярьсан, болсон асуудлыг өөрөөр нь бичүүлж авсан. Мөн Эыг дуудаж уулзахад би сайн мэдэхгүй байна, сүүлд нь над руу яриад намайг мэдсэн гэж бодсон байх гээд надад мөнгө өгнө гээд хот руу дуудсан, тэгээд надад М 35 сая төгрөг өгсөн гэж хэлсэн, тэгээд тэрийг нь өөрөөр нь бичүүлж авсан. ...Харуулын ахлах ажилтнаар С-э гарч байсан, уг хүний үүрэг нь шөнийн ээлжинд гарч байгаа хүмүүсийг хариуцаж ажлыг шалгаж хянах үүрэгтэй байсан. Бибиш гэж хяналтын камерын хянагч ажилласан, тухайн хүн 19 цагт ажил хүлээлгэж өгөөд шөнө 11 цагт буцаж ажил дээр ирж Оийг гэр лүү нь явуулаад өөрөө камерын хянагчаар ажилласан. М, Э нар нь үйлдвэрийн оператораар 19 цагаас 06 цагийн хооронд ажилласан, тухайн хүн үйлдвэр дээр дээж авч, химийн бодис найруулах, үйлдвэрийн үйл явцыг хянах зэрэг ажил гүйцэтгэх ёстой байсан. Б нь өдрийн ээлжтэй байсан учраас амрах ёстой байсан боловч амраагүй үйлдвэр дээр болон сүлжээний өрөөнд байсан. Н нь амрах байсан боловч кемп болон сүлжээний өрөөгөөр байсан. Б нь сүлжээний инженер хийдэг бөгөөд тухайн үед амрах ёстой байсан боловч 23 цагаас 04 цаг хүртэл сүлжээний өрөөнд байсан. Алтны өрөөний хамгаалагчаар М- ажиллаж байсан, тухайн хүн үйлдвэр дээр алтны өрөөнд зөвшөөрөлгүй хүн оруулахгүй байх үйлдвэрийн орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллаж байсан...

...Ныг бол өмссөн өмд, гутал, цамцаар нь болон байгаа явдлаар нь таньсан. Н бол их өвөрмөц явдалтай. Бийг бол байнга өмсдөг кепкин малгайгаар нь болон хэлбэр дүрсээр нь таньсан. Манай кемпэд Бтой адилхан малгай өмсдөг хүн байхгүй. М бол үйлдвэрт байсан нь ойлгомжтой яагаад гэвэл тухайн үед шөнийн ээлжинд ажиллаж байсан мөн малгайных нь арын аалз шиг юмны зургаар нь таньсан. Бг бол өөрийн гэрээсээ гараад контейнерт орсноор нь шууд мэдсэн. Өөр инженерүүд гэрээс гарч контейнерт орох хүн байхгүй. С-ийн царай дүрс нь камерт тод бичигдсэн. Мөн тэр хамгаалагч М-тай уулзаж алтны өрөөний түлхүүрийг авсан гэсэн. Б- бол Бтой хамт кемпийн шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор гарах үеийнх нь бичлэгээс танигдсан, мөн тэр хоёрыг гарсан гэх бүртгэл байгаа...

...Тэр үед буюу хэрэг гарсны дараа 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уурхайд байсан нь М, Э, Б нар байсан. Тэгээд эхэлж Мтэй уулзсан чинь хэргийнхээ талаар мэдэх зүйлээ ярьсан бөгөөд өөрөөр нь бичүүлсэн. Мөн Э бас өөрөө бичсэн. М “нарийн ширийн зүйлийг нь Б сайн мэдэж байгаа. Мөнгө төгрөг хэд болсон, Бийн зуслангийн байшинд очиж алтаа угаасан” гэхээр нь Бийг дуудаж оруулж ирээд асуусан чинь эхэндээ “Би мэдэхгүй юу яриад байгаа юм” гэж байснаа сүүлдээ уйлаад алт хулгайлсан талаараа ярьсан. Тэгж ярих үедээ өмнө нь би нэг тамхи татаад орж ирээд яръя гээд Ц ах ч бас “Би бас тамхи татъя” гээд хамт гарч тамхи татаж байгаад орж ирээд ярьсан. Б “миний хүүхэд бие муу байгаа болохоор хулгай хийсэн” гэж яриад “би өөрөө бичиж чадахгүй байна” гэхээр нь Ц ах над руу “чи хэлснийг нь биччих” гэхээр нь би бичсэн. ...Камерын бичлэг дээр гарсан бичигдсэн хүмүүсээ сэжиглээд л дуудаж уулзахад үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан. Камерын бичлэгүүдийг зураг, цаг хугацаа гээд бүгдийг нь тооцож үзэхэд яг бүгд л тохирч байсан. Би нар ханан дээр бүх бичлэг, цаг хугацаа хэн хэн камерын бичлэгт өртсөн байгаа цаг хугацаа гээд бүгдийг тооцоод үзсэн байсан. Мөн манайд алтны өрөөний үүдэнд хамгаалагч байсан М- бил үү хэн билээ хамгаалагчаас С-э алтны өрөөний түлхүүрийг аваад “Чи яв яв” гээд явуулсан байсан зэргээс эдгээр хүмүүсийг сэжиглээд эхлээд М-ийг оруулж ирээд уулзахад М “Ханан дээрх зургуудыг харж байснаа “За за би ер нь энд хамаагүй шүү, намайг гуйгаад байхаар нь би тусалсан, Н, Б нар л зохион байгуулсан” гээд ярьсан. Бие засах өрөөнд С-э нь Мд авсан алтны өрөөний түлхүүрээ дамжуулж өгсөн байсан. М нь Бг ярихыг хүлээж байгаад Б нь утсаар “камер тасарсан орж болно” гэхээр нь алтны өрөөнөөс алт авсан юм байна лээ.

...Би Хийг Б гэж буруу хэлсэн байна лээ. Учир нь ажил дээр түүнийг Хэрлэн гэж дуудаад байдаг байсан, гэрийн нэр нь Хэрлэн, албан ёсны нэр нь Х юм байна лээ. Мөн ... гэж ташаа хэлсэн байсан, тэр оройны ээлжинд ... гэдэг эмэгтэй гарч байсан боловч Х үргэлжлүүлж гарсан байсан юм. Би М-ийг болон Эыг хяналтын өрөөний бичлэг, үйлдвэр доторх бичлэгээс шууд хараад таньсан, Камер тасрахын өмнөх болон дараах бичлэгүүдэд явж байгаа харагддаг, цуг явж байсан Эыг мөн таньсан, мөн Б, Н хоёр КЗ постоор нэвтэрч байгааг бичлэгээр хараад таньсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117х, 163-164х, 3хх-ийн 97-98х, 7хх-ийн 28х/,

Гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...алтны баяжмал хулгайд алдагдсан, манай хамгаалалтын албанаас С-э, Х хоёр холбоотой гэсэн цуу яриа манай компаниар яригдаад байгаа. ...2017 оны 09 дүгээр сарын 24-ний үед оройн хоолонд орох гээд цайны газрын үүдэнд зогсож байхад Н Хээс “танай нөхөр оройн ээлжинд гарч байгаа биз дээ, ямар дугаартай байгаа вэ” гэж асууж байгаа сонсогдсон. Тэрний дараа 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ахлах С-ийн өрөөнөөс тусгай хэрэгсэл авах гээд ортол С-э Н хоёр юм яриад сууж байсан. С-э “наадах чинь их хэцүү миний мэдлээс хэтэрсэн асуудал байна даа” гэж хэлж байсан. Тэгээд намайг орохоор чимээгүй болоод сууж байсан. Тэгээд л би юмаа аваад гарсан. Тэгэхэд л энэ хоёр нийлж ямар нэгэн юм гаргах гэж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125х/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...ээлжийн ахлах С-э жолооч Аийн хамт үйлдвэрийн шалган нэвтрүүлэх 10 дугаар постонд орж ирж үүрэг гүйцэтгэж шалгасан, 10 дугаар постноос С-э миний үүрэг гүйцэтгэж байгаа алтны өрөө рүү оръё гээд гарсан, гараад алхаж байгаад ариун цэврийн өрөө рүү эргэх замын хажууд С-э надаас “алтны өрөөний түлхүүрээ өгчих, би ариун цэврийн өрөө орчхоод ирье” гэхээр нь би “надаас ээлжийн ахлахууд түлхүүр авдаггүй ш дээ” гэхэд “би чиний ахлах юм байгаа биз дээ, би хулгай хийчихмээр харагдаад байна уу” гэж над руу уурлаж загнаад надаас түлхүүр авсан. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд дагаад явж байтал ариун цэврийн өрөөнд ороод “10-р пост дээр сууж байгаа хамгаалагчаа хараад сууж бай, би бие засчхаад чамайг дуудъя, тэгээд хоёулаа танай өрөөнд оръё” гэсэн. Тэгээд би гараад 10-р пост дээр байж байтал 01 цаг 14 минутад 10-р постын өрөөнд орж ирээд тэгээд бид хоёр алтны өрөөний хамгаалагчийн өрөөнд орсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162х/,

Гэрч С.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хамгаалалтын албанд ээлжийн ахлах хийж байсан С-э, түүний эхнэр камер хянагч Х хоёр над руу утсаар яриад “аавын бие муудлаа, өнөө маргаашгүй болчих шиг боллоо, бид чөлөө авах гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би чөлөө өгөөд явуулсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө С-э над руу утсаар яриад нэлээд согтуу байгаа бололтой мөнгө гуйж ярихаар нь би согтуу байгааг нь мэдсэн учир тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ээлжийн ахлах С-э согтуу байна, чи авгай руу нь яриад араас нь анхаарал хандуулаарай гэхэд харин наад С-э чинь кемпийн шалганд хураагдсан байсан нэг шил Виног хэлэлгүй аваад явсан байна, ярьсан чинь согтуу байна гэсэн. Тэгээд би хотод ирсний нь дараа ярихад бас л согтуу байсан. ...Дараа нь Улаанбаатар хот Урт цагаанд ... ХХК-ийн алт гээд алт зарах гээд хүмүүс явж байна гэсэн мэдээлэл сонссон. Тэгээд камер хянагч С руу яриад алт хайлуулсан өдрийн бичлэгийг шүүгээдэх гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу С камер шүүгээд баяжмал алга болсон бичлэг гаргаж ирсэн. Ингээд уурхайн удирдлагуудад мэдэгдсэн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхлээд ... гэсэн дугаараас миний утас руу “сайн байна уу, уурхайгаас чинь алт гаргасан талаар мэдээлэл өгвөл шагнал байдаг уу” гэсэн мессеж ирсэн. Би тэр хүнтэй утсаар ярих гэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд мессежээр харилцахад би утсаар ярихгүй, энэ хэдхэн сая төгрөгийн асуудал биш шүү, бүлэг хүмүүсийн хийсэн үйлдэл байх шиг байгаа юм гэсэн мессежүүд ... гэсэн дугаараас ирсэн. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр уг дугаарын эзэн болох өөрийгөө Соёлоо гэж танилцуулсан хаана юу хийдгээ хэлээгүй нэг эмэгтэйтэй уулзсан. Түүнээс юу болсныг тодруулахад би танай компаниас алт хулгайлаад түүнийгээ зараад нэг хүн нь 35 сая төгрөг авсан гэснийг мэдсэн. Би нэг хүнийх нь найз байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166х, 3хх-ийн 30-31х, 7хх-ийн 21х/,

Гэрч Ц.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т Б надтай уулзаад алтны өрөөний камерыг 2 сарын хугацаатайгаар шүүх шаардлагатай байна гэсэн. ...бичлэг үзэж байхад 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд үйлдвэрийн бүх камерын бичлэг 6 минутаар тасарсан байсан. Тэгээд тэр хугацаанд алтны өрөөн доторх алттай баяжмал эрс багассан байдалтай нүдэнд өртсөн. Тэгээд сайтар харахад уг алттай баяжмалын хажууд байсан хутгуурны байр нь солигдсон, алтны өрөөний үүдний гишгүүр болон хувин, нүүрний амьсгалын маск зэрэг зүйлүүд хөдөлснөөс гадна хүний хөлийн мөрнүүд баяжмалын хажууд шинээр үүссэн байсан. Тэгээд уг камер тасралтын өмнө болон хойдох бичлэгүүдийг сайтар ажиглахад хамгийн түрүүнд алтны өрөөний үүдэнд байдаг 2 операторыг, мөн харуулын ахлах болон хамгаалагч, мөн камер тасарсан учраас компьютерын инженер нарын үйл хөдлөлийг шалгасан. Тэр хэрэг гарах цаг хугацаанд С-э, М, Э нар үйлдвэрийн байранд алтны баяжмалын ойролцоо их сэжигтэй байдалтай бичлэгт үлдсэн бөгөөд үйлдвэрийн арын аваарын хаалганы орчимд М болон гаднаас аваарын хаалгаар хүн орж ирж байгаа дүрс бичлэг байдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 127-130х, 3хх-ийн 24-26х, 8хх-ийн 115-116х/,

Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 онд байх харин сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан дулаахан байсан. Намайг Улаанбаатар хотод байхад миний төрсөн ах Ц.С утсаар яриад ажлаасаа буух хэрэгтэй болчихлоо, манай даргыг яривал аавын бие муудчихсан байгаа гэж хэлээрэй гэж хэлсэн. ...Ц.С ах ... гэдэг газарт хамгаалагч хийдэг, Д.Х оператор хийдэг байсан юм. Тэгээд хамт хэрэг хийсэн Н, М болон өөр нэрийг нь санахгүй хүмүүс уулзъя гэж хэлээд нэг газар дагуулж очтол 6 хүн байсан гэсэн, тэгээд хулгай хийе гэсэн санал  гаргаад тэгээд 8-уулаа нийлж хулгай хийсэн гэж ярьсан. Тухайн үед Ц.С ахыг алтны өрөөний түлхүүрийг аваад өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн гэж хэлсэн бөгөөд тэнд байсан 6 хүн хулгай хийнэ гэж олон сар судалж үзсэн байсан юм шиг байсан. Тэгээд Ц.С ах хамгаалагчаас түлхүүрийг авч өгөөд нөгөө хэд нь орж тэнд байсан шанагаар 5 удаа алтны баяжмалаас хутгаж авсан гэж байсан бөгөөд нэг хүн хулгай хийж байгаа үеийн 5 минутын бичлэгийг арилгасан гэж байсан. Тэгээд хулгайлсан алтны баяжмалаа Н аваад Улаанбаатар хотод ирж зараад Ц.С ах руу залгаад нэг хүний 35.000.000 төгрөг болсон Х та хоёрын мөнгө нийлээд 70.000.000 төгрөг болсон гэж хэлэхээр нь данс руу хийчих гэж Ц.С ахыг хэлтэл Н данс руу хиймээргүй байна, бэлнээр ав гэж хэлэхэд нь аавын бие муудлаа гэж худлаа хэлж чөлөө аваад Улаанбаатар хотод ирж мөнгөө Наас авсан гэж хэлсэн юм. Энэ бүгдийг надад Д.Х сүүлд нь хэлсэн бөгөөд Ц.С надтай анх утсаар ярихдаа ах нь мөнгөтэй болсон очиж байгаад өрийг чинь дарж өгнө гэж хэлсэн юм. ...С-э ах хулгай хийхэд нь түлхүүр дамжуулсан гэсэн. Тэр хулгайд лав тэр 2-ийн яриагаар Н, Б, М, Б  гэх нэртэй хүмүүс  холбогдсон гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-172х, 3хх-ийн 104-105х/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М орж ирээд ханан дээрх бичээснүүд, тайлбаруудыг хараад царай нь хувирч хачин болоод салгалж чичирч байснаа би өөрөө хэргээ яръя гээд өөрийн гараар тайлбараа бичье гээд бичсэн. ...Б орж ирээд үйлдсэн хэргийнхээ талаар хэн хэн ямар үүрэг гүйцэтгэж алтны баяжмалыг хэрхэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд уг ярьсан зүйлээ бичиж чадахгүй байна гээд ярьсан зүйлүүдийг нь С бичсэн юм. Тэрний дараа Эыг дуудаж уулзахад Э нь би хэрэг мэдэхгүй гээд байсан бөгөөд камерын бичлэг дээр өөрийнх нь байсан талаар ярьж хэлэхэд Э би энэ хэргийн талаар мэдэхгүй бөгөөд надад мөнгө өгсөн, 37 бил үү 35 сая төгрөг өгсөн, тэр мөнгөөр би байрны урьдчилгаа хийсэн гэж мэдүүлсэн.

...миний зүгээс болон С, Т нар нь Б, М, Э нарыг айлган сүрдүүлээгүй, тухайн үед өрөөний камер асаалттай байсан. Хууран мэхэлсэн зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /3хх-ийн 107х/,

Гэрч А.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х манай ээлжинд камер хянагчаар ажиллаж байхад хэрэг гарахаас өмнөхөн 1 билүү 2 хоногийн өмнө С-э надтай уулзаад би эхнэрээ өөрийнхөө ээлжинд авч ажилламаар байна гэсэн. Тухайн үед манай ээлж шөнийн ээлжинд ажиллаж байгаад өдрийн ээлжинд гарч эхэлж байсан. Тэгээд би татгалзаагүй зөвшөөрч С-ийн ээлжинд ажилласан. Тэгээд удаагүй 2, 3 хоногийн дараа хэрэг гарсан. Хэрэг гарсны дараа С-э Х нар 10 сарын 1, билүү 2-нд надтай шалган нэвтрүүлэн постон дээр таараад С-э аавын бие муудаад би эхнэрээ аваад явлаа, унаа таарсан дээр явахгүй бол болохгүй боллоо гээд нүүрс буулгасан Хово маркийн ачааны машинд суугаад явсан. Тухайн үед бол хэрэг гарсныг хэн ч мэдээгүй байсан. Хэрэг гарсныг бол И хотоос ярьсан юм. Учир нь И рүү хэн нэгэн нь алтны баяжмал алдагдсан талаар хэн нэгэн хүн нь мэдээлсэн юм шиг байна лээ. Тэгээд л шалгаж үзээд мэдсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 28х/,

Гэрч Э.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагаас камерын хянагчаар ажилладаг Х эгчээс ээлж хүлээж аваад үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдөр 22 цаг хүртэл ажиллаад ажлаасаа буусан. Уг нь маргааш өглөө 07 цагт буух ёстой байсан. Х эгч над дээр нь ирээд нөхөр С-этэй нэг ээлжинд орох гэсэн юм, хоёулаа ээлжээ сольчихъё, эгч нь 23-00 цагийн хооронд хүрээд ирье гэсэн. Тэгснээ Х эгч 22 цагийн үед хэлсэн цагаасаа эрт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би та яагаад эрт хүрээд ирэв гэхэд сэрвэлзээд нойр хүрэхгүй байна, тэгээд хүрээд ирлээ, миний дүү хоолондоо ороод харьж амар гэхээр нь шууд хариад амарсан... Х эгч надтай ээлжээ солих талаар гуйж орж ирэхдээ С-э ахлахтай хамт орж ирж хэлсэн. Тухайн үед С-э ахлах ээлжээ соль соль гэж хэлээд гарсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 109-110х/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “......  ХХК-ийн хөдөлмөр хамгаалалтын ажилтан Б- гэх залуу 2017 оны 07 дугаар сарын эхээр, наадмын өмнө байх, ... хойд талд байх шинэ байрны гадаа буюу Бийн гэрийн орцонд нь энэ асуудал болсон. Тэр үед би амарч байгаад маргааш нь Б- уурхай руу ажил руугаа онгоцоор буцах ёстой байсан юм. Тухайн үед манай хамгаалалтын албаны машины жаннам эвдрээд тэрийг засуулаад Б-эр өгч явуулах болоод гэрт нь жаннамаа авч очсон. Б-тэй уулзахад уурхайгаас алт гаргах боломж байна, надад найдвартай хүмүүс байгаа хамтран ажиллая, чиний зүгээс хамгаалалтын албаны зүгээс аргалах л асуудал байгаа, ер нь урьд нь ч уурхайгаас хүмүүс алт гаргадаг байсан байх, асуудалгүй болж бүтнэ, уурхайгаас алт гаргах асуудалд хамгаалалтын албыг чи аргалчихвал миний зүгээс бусдыг нь зохицуулна, найдвартай хүмүүс байгаа гэж ярьсан. Тэр үед нь би амыг нь дагуулж яриад л ажил дээр очоод ярьж хөөрье гэж яриад л өнгөрсөн. Дахиж Б-тэй тэр талаар уулзаж ярилцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 112х/,

Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний ... дугаарын дугаарын утас руу төрсөн эгч Х залгаад данс руу чинь мөнгө хийлээ шүү, данс чинь хэд билээ гэж лавлаж асуугаад 65.000.000 төгрөг миний цалингийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би ямар учиртай мөнгө болохыг асуухад надад учрыг нь тайлбарлаж хэлээгүй. ...би олон удаа Хээс ямар учиртай мөнгө юм бэ яагаад байгаа юм бэ эргээд сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биз дээ гээд асуугаад байхад хэлэхгүй, дараа хэлье гээд Х ярьдаггүй байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 100-101х/,

Д.Т-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Хээс 65.000.000 төгрөгийг шилжүүлж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгөөр 2 удаа, 55.000.000 төгрөгөөр гүйлгээ хийгдэж зарлагдсан тухай” /2хх-ийн 6х/,

Д.Т-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга: “... 55.000.000 төгрөг уг данс руу орсон тухай” /3хх-ийн 103х/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... тоот орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй, эмэгтэй 2 хүн утсаар яриад байр худалдаж авъя гэж хэлсэн. Эмэгтэй нь Х билүү Х гэл үү тийм өвөрмөц нэртэй байсан. Тэдгээр хүмүүс бэлэн мөнгөөр худалдаж авна гэхээр нь байрныхаа үнийг буулгаад бэлнээр 47 сая төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 48х/,

Гэрч Г.Мийн өгсөн: “...Цаг хугацааг нь сайн санахгүй байна, өнгөрсөн жил манай эгч Цэрэннадмидын охин Д.Х нь бэлэглэлийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн ... наад талд байрлах өндөр байшинд 2 өрөө байрыг надад шилжүүлсэн. Х надад хэлэхдээ С-э бид 2 Солонгос явж ажил хийлээ, та миний байранд байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би байранд нь тэр үед очиж үзсэн. Тэрнээс хойш би тэр байранд очоогүй ...би Хтэй бараг харилцаа холбоо байдаггүй, над дээр бараг ирдэггүй. Уг байр надад хамаагүй. Одоо энэ байрандаа эд нар өөрсдөө амьдарч байгаа. Энэ байрыг хохиролд тооцож гаргуулахад миний зүгээс ямар нэгэн татгалзал байхгүй..” гэх мэдүүлэг /4хх-ийн 42х, шүүхийн хуралдааны тэмдэглэл/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7-1/4748 дугаартай албан тоот: “...Сонгинохайрхан дүүргийн ... үгээр хороо ... гудамж ... байрны ... тоот орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 324 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Хийн өмчлөлд, иргэн Д.Х нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 294 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Мийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэл тухай” /4хх-ийн 46х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ... байрны ... тоот орон сууцыг битүүмжилсэн.” /4хх-ийн 43-45х/,

Гэрч Э.С-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл: тодруулбал,

“ иргэн Э.С-ийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан эд мөрийн баримтаар хураагдсан “... ” ХХК-ийн уурхайн кемпийн гадна, дотно талын хяналтын дүрс бичлэгийн он сар өдөр, цаг минутаар нь тухайн хүний тухайн үед хийсэн ажил үйлдэл, мөн нүүр царай биеийн байдал, үйл хөдлөл, алхаа гишгээ хэв шинж зэргээр нь хараад шууд танина гэсний дагуу уг бичлэгийг үзүүлж таниулах ажиллагаа явуулахад:

1. 1 гэж дугаарлагдсан бичлэгийг компьютерт тоглуулж /эхлүүлж/ гэрчид  үзүүлэхэд /тухайн 1 дугаартай бичлэг нь нийт 31 секундийн бичлэг/ 00.25 секундэд гаднаас дотогшоо орж байгаа 3-н хүнээс хар өнгийн хамгаалалтын хослолтой, саравчтай хар өнгийн малгайтай, цээжний урд энгэр баруун зүүн хэсэгт цагаан өнгө орсон бичигтэй, хувцастай хүнийг хамгаалалтын албаны ээлжийн ахлах С-э мөн байна гэж таньж байсныг яаж хэрхэн таньж байгааг асуухад өмсөж байгаа хувцас, алхаж байгаа алхаа, биеийн хөдөлгөөн, зүс царай  зэргээр нь таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав. Энэхүү бичлэгт хамт бичигдсэн хоёр хүнийг таньж байгаа эсэхийг асуухад эхний 1 дэх хүнийг танихгүй байна, харин 3 дахь хүнийг нь таньж байна, уурхайн хамгаалагч М- гэдэг хүн байна, царай болон биеийн өндөр хэлбэр, бөгтөр байдлаар нь шууд таньж байна гэж,

2 дугаартай бичлэгийг тоглуулахад: нийт 11 секундийн бичлэг байх ба 6 дахь секундэд хар болон шаргал өнгийн хослол хувцастай 2 хүн явж байсныг гэрч нь “хар өнгийн хувцастай хүнийг хамгаалалтын албаны ахлах С-э, шаргал өнгийн хувцастай, шар өнгийн каскан малгайтай хүнийг хамгаалагч М- нар К-10 постноос үйлдвэр лүү орж байгаа бичлэг байна гэснийг,

3 дугаартай бичлэг нь уурхайн К-10 постын гадна талыг харуулсан орой гэгээ тасарсан үеийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 02 минутын үеийн нийт 29 секунд үргэлжлэх бичлэг байх бөгөөд бичлэгийн явцад 12 дахь секундэд дотроос гадагшаа гарч байгаа 2 хүний дүрсийг С-э, М- нарын үргэлжлэл бичлэг байна дээр хэлсэн содон шинжээр нь энэ хоёрыг таньж байна гэснийг,

4 дугаартай бичлэгийг тоглуулахад: /уурхайн К-10 постын гадна талыг харуулсан орой гэгээ тасарсан үеийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 04 минутын үеийн нийт 18 секунд үргэлжлэх бичлэг байх бөгөөд гэрч нь уг бичлэгийн явцад 01-с 10 секундийн хооронд үйлдвэрийн оффисын хэсгээс хамгаалагч М- гарч К-10 пост руу алхаад явж байна гэснийг,

5 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 01 цаг 05 минутын үеийн баяжуулах үйлдвэрийн дотор талын хэсгийг харуулсан нийт 16 секундийн бичлэг байх бөгөөд гэрчид үзүүлэхэд 5-с 13 секундийн хооронд үйлдвэрийн операторын өрөөний шатаар үйлдвэрийн оператор М, Э нар буугаад оффис руу гардаг хаалга чиглээд явж байна гэснийг тэмдэглэлд тусгаж хэрхэн яаж таньж байгааг асуухад М гэх хүнийг өмссөн хувцас, ялангуяа ажлын цамцны дотор талдаа өмссөн фудболкын энгэр хэсэгт байрлах шар өнгийн дүрс, болон алхаа гишгээ явж байгаа биеийн ерөнхий байдал, хөдөлгөөн хэсгээр нь, харин Эыг ажлын хувцасны дотор талд өмссөн цагаан өнгийн юүдэнтэй цамцны юүдэнг гадуур нь гаргаж өмссөн байдлаар болон биеийн ерөнхий байдлаар нь таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав.

Мөн гэрчийн зүгээс: Э, М хоёр миний саяны хэлсэн хувцасны содон шинж тэмдэгтэй хувцастайгаа энэ бичлэгт явахаас яг өмнөх цаг хугацаанд үйлдвэрийн операторын өрөөнд байсан бичлэгийн фото зураг байдаг, би тэрийг бас үндэслээд таньж байна. Тэр зураг хавтаст хэрэгт байх ёстой.

6 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 01 цаг 06 минутын үеийн баяжуулах үйлдвэрийн дотор талын хэсгийг харуулсан нийт 16 секундийн бичлэг байсныг үзүүлэхэд 2-11 секундийн хооронд явж байгаа улбар шар, хөх өнгө орсон ажлын хослол хувцастай шар өнгийн каскан малгайтай цаашаа хараад ар нуруугаа харуулан ахалж яваа хүнийг үйлдвэрийн оператор Д.М явж байна гэж таньж байсан ба хэрхэн таньж байгааг асуухад түүний алхаа гишгээ явж байгаа байдал, хоёр тийшээ биеэ хаяалсан, хөлийн тавилт гарын савалт, зүүн гараа ихэвчлэн байнга халаасандаа хийж алхаж явдаг байдлаар нь араас нь хараад шууд таньж байна гэснийг,

7 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 06 минутын үеийн үйлдвэрийн дотор талын дээд хэсгээс харуулсан нийт 59 секундийн бичлэг байх ба бичлэгийг үзүүлэхэд 1-12 секундийн хооронд үйлдвэрийн операторын өрөөний гадна шатаар дээшээ өгсөж гарч ирж байгаа шар өнгийн касктай улбар шар, хөх өнгө орсон ажлын хос хувцастай хүнийг М явж байгаа гэж бодож байна, яагаад гэхээр дээрх үзүүлсэн бичлэгт М байсан ба тэрний үргэлжлэл бичлэг буюу дээд хэсгээс бичсэн бичлэг байна, мөн энэ яг нэг цаг минутад бичигдсэн байгаа учраас М гэж таньж байна гэж,

8 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн гадна талыг харуулсан нийт-14 секундийн бичлэг байсныг гэрчид үзүүлэхэд бичлэгийн явцад 02-11 секундийн хооронд үйлдвэрийн оффисын хэсгээс К-10 пост руу хамгаалалтын ахлах ажилтан С-э алхаад орж байна, түүнийг өмссөн хувцас явдлаар нь таньж байна гэснийг,

9 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн байрны дотор талыг харуулсан нийт 15 секундийн бичлэгийг байсныг гэрчид үзүүлэхэд үйлдвэрийн К-10 постны дотор талд байрлах камерын 11-14 секундийн хооронд явж байгаа хүн нь хамгаалалтын ахлах ажилтан С-э байна,  энэ бичлэгт түүний нүүр царай өмссөн хувцас нь их тод хэн харсан ч таних хэмжээний гарч байна, бас энэ бичлэг нь өмнөх үзүүлсэн бичлэгийн үргэлжлэл бичлэг байна, эсрэг талаас нь харуулсан камер байна гэснийг,

10 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн байрны дотор талыг харуулсан нийт 53 секундийн бичлэгийн үзүүлэхэд 3 секундэд оффисоос үйлдвэр лүү ордог хаалгаар М дотогш орж ирээд үйлдвэрийн урд талын том хаалгаар гараад явж байгаа бичлэг байна, яаж таньж байна гэхээр мөн л түүний алхаад явж байгаа байдал, гараа савлаад, халаасандаа гараа хийгээд явж байгаагаар нь таньж байна. Мөн энэ бичлэгийн 37-49 секундийн хоорондох бичлэгт Э операторын өрөөний шатаар буугаад үйлдвэрийн урд талын жижиг хаалгаар гарч байгаа бичлэг байна, үүнийг хэрхэн яаж таньж байна гэхээр түүний явж байгаа алхаа, биеийн ерөнхий байдал, ажлын хувцасны гадуур гаргаж өмссөн цагаан өнгийн юүдэн зэргээр нь таньж байна. Энэ юүдэнтэй цамцны талаар дээр бичлэгт таниад хэлсэн байгаа. Тэр үед Эаас өөр ажлын хувцасны гадуур цагаан өнгийн юүдэн гаргаж өмссөн хүн байгаагүй гэснийг,

11 дугаартай бичлэгийг тоглуулахад: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 15 минутын үеийн үйлдвэрийн гаднах байдлыг харуулсан нийт 20 секундийн бичлэгийн үзүүлэхэд үйлдвэрийн К-10 хамгаалалтын постоор 3-17 секундийн хооронд хамгаалагч М-, хамгаалалтын ахлах С-э нар гарч үйлдвэрийн урд талын том хаалгыг чиглээд явж байгааг таньж байна, яаж таньж байна гэхээр дээр хэлсэнчлэн тухайн цаг минутаар, өмссөн хувцас, биеийн ерөнхий байдал, алхаа гэх зэргээр нь таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав.

Дараагийн 2 гэж дугаарлагдсан хяналтын камерын бичлэг болох улаан өнгийн дугуй хэлбэртэй “hр invent” dvd-р 16х 4.7 GB/120 min гэсэн бичигтэй DVD-р Dell маркийн зөөврийн компьютерт хийж тоглуулахад 1-ээс 15 хүртэл тусад нь дугаарласан нийт 15 хэсгээс бүрдсэн хяналтын камерын бичлэг байх ба 1 гэж дугаарлагдсан бичлэгийг компьютерт тоглуулж /эхлүүлж/ гэрчид үзүүлж:

1 дугаартай бичлэгийг тоглуулахад: олон тооны Монгол гэрүүд барьсан шөнийн бичлэг байх ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 09 минутын үеийн нийт 57 секундийн бичлэгт гарч байгаа хүмүүсийг танихгүй байна, гэхдээ бичлэгийн 5 секундэд В-13 дугаартай Монгол гэрээс гарч байгаа хүнийг мэдээлэл технологийн буюу англиар IТ-гийн хэлтсийн нэг ажилтан нь юм шиг байна, яагаад гэхээр энэ гэрт зөвхөн IТ-гийн ажилтан нар амьдардаг юм гэж,

2 дугаартай бичлэгийг тоглуулахад: амралтын кемпийг гадна дээд талаас харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 11 минутын үеийн шөнийн нийт 56 секундийн бичлэгийг үзүүлэхэд бичлэгт бичигдсэн хүнийг танихгүй байна, гэхдээ IТ-гийн контейнер луу орж байгаа хүнийг бодоход IТ-гийн инженер юм шиг байна гэж,

3 дугаартай бичлэгийг тоглуулахад: уурхайн кемп орчим түүний хажууд байрлах мөн Хаан банк зэргийг гадна талаас нь харуулсан 1970/01/01 шөнийн 04 цаг 13 цаг минут гэсэн бичиглэлтэй үеийг заасан нийт 1 минут 28 секундийн бичлэгийг үзүүлэхэд 1 минут 19 секундээс 26 секундийн хооронд явган явж байгаа ажлын хувцастай 3-н эрэгтэй хүн байгаагийн нэг нь буюу ганцаараа шалганы хашааны хаалгыг хааж байгаа хүн нь хамгаалагч залуу байна, нэрийг нь мэдэхгүй, сайн танихгүй байна, харин гаднаас шалганы хашаагаар 2-лаа хамт алхаад орж ирж байгаа эрэгтэй 2 хүний нэг нь Н байна, нөгөөдөх нь сайн танигдахгүй байна. Ныг яаж таньж байна гэхээр явдлын алхаа, биеийн хэмжээ, их өвөрмөц явдал, гутлын хэлийг үдэхгүйгээр гадуур нь унжуулсан явж байгаагаар нь, мөн тухайн өдөр гал тогоонд хоолноос гараад явж байгаа бичлэгт царай болон яг энэ хувцаслалт гутлын хэл зэргийн хэв маяг нь ийм байсан. Энэ камерын бичлэгийн он сар өдөр, цаг минут яагаад ийм өөр зөрүүтэй байгаа гэвэл анх энэ камерыг суулгахдаа буруу суурилуулсан, бас энэ камер нь хуучны камер гэж байсан, уурхайн IТ-гийн хүмүүс янзалж чадахгүй байсаар олон жил болсон. Одоо ч иймээрээ байгаа гэснийг,

4 дугаартай бичлэгийг тоглуулахад: уурхайн кемп, хашааны гадна хэсгээс харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 31 минутын үеийг харуулсан нийт 42 секундийн бичлэгийг үзүүлэхэд гэрч нь кемпийн шалган К-3 болон миний өмнөх үзсэн бичлэгийн эсрэг талаас харсан харуулсан камерын бичлэг байна, 06-13 секундийн хооронд гаднаас кемп рүү орж байгаа 2 хүний нэг нь өмнө нь хэлсэн Н байна, нөгөө хүнийг нь сайн танихгүй байна, Ныг яагаад таниад нөгөө хүнийг нь яагаад танихгүй байгаа гэхээр бичлэгт Н зүүн гар талд нь цаашаа хараад алхаад явж байгаа ба нуруу өндөр, алхахдаа хоёр тийшээ биеэ хаялж явдаг, гутлын түрүү нь задгай байгаа зэргээр нь таньж байна, нөгөө хүнийг яагаад танихгүй байна гэхээр баруун гар талд алхаад байгаа ба баруун талаас гэрэл их гялбаж харагдаад таних боломжгүй байна гэснийг,

5 дугаартай бичлэгийг тоглуулахад: уурхайн кемп, амралтын Монгол гэрүүдийг харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 36 минутын үеийн нийт 26 секундийн бичлэгийг гэрчид үзүүлэхэд 9-20 секундийн хооронд 1Т-гийн контейнер луу 2 хүн алхаад орж байгаа дүрс бичлэг байна, хэн гэдгийг нь сайн харуулсан дээрх бичлэгийн үргэлжлэл камерын бичлэг байна гэснийг,

8 дугаартай бичлэгийг тоглуулахад: уурхайн кемп, хашаа, шалганыг харуулсан гадна талын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 52 минутын үеийн нийт 34 секундийн бичлэгийг гэрчид үзүүлэхэд 9-31 секундийн хооронд кемпээс шалганаар гарч яваа эрэгтэй хүн нь Н байгааг таньж байна, яаж гэхээр өмд гутлын түрий, гутлын хэл нь унжсан байдал, алхаж байгаа алхаа, биеэ хоёр тийшээ хаялж байгаа байдал, цагаан өнгийн ажлын каск малгай өмссөн зэргээр нь шууд таньж байна гэснийг,

9 дугаартай бичлэгийг тоглуулахад: уурхайн кемп, хашаа, шалганы гадна талын харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цаг 25 минутын үеийн нийт 36 секундийн бичлэгийг гэрчид үзүүлэхэд 01-07 секундийн хооронд бичигдсэн К-3 постоор орж байгаа 2 эрэгтэй хүний нэг нь Н, нөгөөдөх нь Б байна. Ныг дээрх хэлсэн гутлын түрий, гутлын хэл нь унжсан байдал, алхаж байгаа алхаа, биеэ хоёр тийшээ хаялж байгаа байдал, цагаан өнгийн ажлын каск малгай, бас одоо нэмж танигдаж байгаагаар гэвэл хөх цэнхэр өнгийн юүдэнтэй цамц өмссөн байгаа зэргээр таньж байна, энэ юүдэнтэй цамцыг өдөр нь гал тогооноос гарч явахдаа өмссөн байсныг нь би харсан юм. Бийг толгойны хэлбэр, өмссөн даавуун кепкен малгай, байнга үүрч явдаг хар өнгийн цүнх зэргээр нь таньж байна. Б байнга нэг бол зөөврийн нөөтбүүк компьютерын цүнх, эсвэл багажны цүнхийг дандаа үүрч явдаг ба кепкен малгайг Боос өөр хүн өмсдөггүй юм гэснийг тэмдэглэлд тусгасан байна.” /8хх-ийн 117-123х/,

Гэрч Ц.С-гаар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл: тодруулбал,

иргэн Ц.С-гийн гэрчээр өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан “... ” ХХК-ийн уурхайн кемпийн гадна, дотно талын хяналтын дүрс бичлэгийг үзүүлж, уг бичлэгт дүрслэгдсэн хүмүүсийн тухайн үед хийсэн ажил үүрэг үйлдэл, мөн нүүр царай, биеийн байдал, үйл хөдлөл алхаа гишгээ, биеийн хэв шинж зэргээр нь хараад танина гэсний дагуу таньж олуулах ажиллагаа явуулах зорилгоор бичлэгийг Ц.С-д үзүүлэн:

1 дугаартай бичлэгийг тоглуулахад: олон тооны Монгол гэр байх ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 09 минутын үеийн нийт 57 секундийн бичлэгийн 45-55 секундэд алхаад явж байгаа нэг хүн нь IТ инженер Б байна, яаж таньж байна гэхээр В-13 дугаартай Монгол гэрээс гарч байгаа нь зөвхөн IT-ийн инженер нарын амьдардаг гэрээс гарсан, мөн тухайн бичлэгт гол нь явган явж байгаа алхаагаар нь таньж байна. Бас хамт амьдардаг хүмүүстэй нь харьцуулж харсан. Би өөрөө хяналтын камер хянагч болохоор өдөр бүр уурхайн бүх үйл явдлыг хянадаг, хардаг үздэг учраас таньдаг болсон гэж хэлмээр байна гэснийг,

2 дугаартай бичлэгийг үзүүлэхэд: нэгээс нөгөө рүү шилжиж байгаа камер болохоор мөн амралтын гэрээс Бгаас өөр хүн гарч ирээгүй нь харагддаг, мөн цаг хугацааны хувьд яг таарч тохирч байгаа учраас Б гэж таньж байгаа. Хамгийн гол нь IТ-гийн серверийн контейнер луу орсон тийшээ IТ-гаас өөр хүн орох боломж бололцоо байдаггүй гэснийг,

3 дугаартай бичлэгийг тоглуулахад: уурхайн кемп орчим түүний хажууд байрлах мөн Хаан банк гэсэн хаягтай байшинг гадна талаас нь харуулсан 1 минут 22 секундээс 28 секундийн хооронд явган явж байгаа хоёр хүний дүрсийг харуулсан бичлэгийг гэрч нь кемпийн гадна талаас кемпийн хашааны том хаалгаар алхаад орж байгаа хоёр хүн нь Б, Н хоёр байна, би яаж таньж байгаа гэхээр Нын содон тэмдэг нь гэвэл түүний өмссөн ажлын хувцасны, өмдний хоёр хөлийн доод хэсэгт байдаг цацруулагч кант нь өвдөгний дээд хэсэгт байрлалтай байгаагаар нь, мөн урдаас нь харж байгаа учраас түүний алхаад явж байгаа алхаа явдал зэргээр нь таньж байна. Нын өмсөж байгаа өмдний цацруулагч кант нь өвдөгний дээд хэсэгт байдаг нь их ховор, уурхайн олон ажилтан нараас өглөө, өдөр, оройн 3-н удаа хоолонд орж байхад Нтай нийлээд нийт 3-н хүний өмд өвдөгний дээд хэсгээр цацруулагчтай байсныг хулгайн хэрэг гарсны дараа би бүх бичлэгээ нэг бүрчлэн шүүж үзэж байгаад анзаарч харж мэдсэн, Нын нөгөө хоёр ижил цацруулагч канттай өмдтэй ажилтны нэг нь эмэгтэй, нөгөөдөх нь жолооч ажилтай жоохон хазгар /доголж/ явдаг ажилтан байсан, тэгээд сайн таниад байна. Бийн хувьд зөвхөн явдал алхаагаар нь таньж байна, Бийн явж байгааг камер хянаж байх хугацаандаа олон удаа байнга харсаар байгаад мэддэг болсон гэснийг,

4 дугаартай бичлэгийг үзүүлэхэд: камер нь 3 дугаартай камерын эсрэг талаас харуулсан камерын бичлэг байна, энэ бичлэгт мөн л Н, Б нар байна, нөгөө талаас авсан бичлэг байна. Өмнөхтэйгөө адилхан таньж байна, энэ хоёрын алхаа гишгээ нь илүү тод харагдаж байна, өмдний кант цацруулагч бас сайн харагдаж байна гэснийг,

Миний хувьд урьд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгт эдгээр бичлэгүүдийн талаар болон өөрийн таньж байгаа хүмүүсийн содон шинж тэмдэг, яаж юугаар таниад байгаа талаар их дэлгэрэнгүй хэлж мэдүүлж ярьсан байгаа. Одоогийн үзсэн бичлэгүүдийг үзээд өмнө нь мэдүүлэгт өгсөн зүйлүүдээ давтаж ярих гээд байна, хангалттай хэлсэн, энийг юугаар нь яаж таньж байгаа гэж нэг бүрчлэн асуугаагүй ч би өөрөө камер шүүгээд таньж байгаа болохоор тэр болгоноо дурдаж мэдүүлсэн гэдгийг хэлж бичүүлмээр санагдлаа, бүх л бичлэг дээр нэг харсан таньж байгаа алхаа гишгээ, биеийн ерөнхий шинж болгоноор нь танина, үйлдвэр доторх бичлэгт царай зүс нь илт танигдах бичлэг байгаа, нэмж хэлэхэд Э, М нар баяжуулах үйлдвэр дотор наашаа цаашаа яваад байгаа бичлэг байдаг, тухайн үеийн камерын бичлэг шүүж үзэхээр мэдэгддэг, тэр хоёрыг таньж ядах зүйл байхгүй, содон шинж тэмдгийг нь хэлсэн байгаа, хамгийн сүүлд кемпийн хашаагаар ороод Н, Б 2 өөр өөрсийнхөө гэрт орсон болохоор сайн таниад байгаа, энэ талаар саяны үзсэн 2 дахь DVD-г үзэж байхад 13, 14 дугаартай бичлэгт байсан гэснийг тусгасан байна.” /8хх-ийн 124-127х/,

Шинжээчийн 3289 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Сhannel15_20170928б05728.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “5_19_R_170825220406.аvi гэсэн дүрс бичлэг тэнцэнэ. Харин “20170925_141408.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан байх бөгөөд шинжилгээнд тэнцэнэ. 

2. Шинжилгээнд ирүүлсэн “Сhаnnеl15_20170928005728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн нэгж кадр /frame/-д 01:01:06-01:07:53 секундийн хооронд дүрс гарч байгаад тасарч 01:13:23-01:16:18 секундэд хооронд үргэлжлэн гарах дүрсэнд зарим эд зүйлсийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт гарсан байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Сhannel15_20170928005728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 01:07:54-01:13:22 секундийн хоорондох дүрсний тасралт нь хяналтын камерын дүрсний дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой” гэх дүгнэлт /7хх-ийн 215х/

Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний ... ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...нойтон баяжмалын хэмжээ 17,05 кг, түүнд агуулагдах алт 4,37кг  байсан гэж хохирлыг тооцож, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны алт хайлалтаар гарсан алтыг “...” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны албан ханш 100,954 төгрөг 22 мөнгөөр тооцон, 4,37 кг алтны үнэ 441.169.941 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж байна” /7хх-ийн 233-236х/

Байгаль орчны зөвлөх ... ХХК-ийн шинжээчийн №1/45 дугаартай: “1. Тус дүгнэлт нь таамаглалд үндэслэсэн гэж үзэхгүй байна. Учир нь, тухайн хэргийн үеэр алдагдсан баяжмалын хэмжээ, алтны хэмжээ, хохирлын үнэлгээг ойролцоо хугацааны саруудын дундаж хэмжээ болон алдагдсан үеийн хэмжээний ялгаварт үндэслэн тооцоолж гаргасан нь тодорхой бодит тоо, математик тооцоололд суурилсан учраас бүрэн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзлээ.

2. “...” ХХК-иас алдагдсан алт агуулсан баяжмалын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна.

3. “...” ХХК-иас алдагдсан алтны хэмжээ, хохирлыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

4. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /9хх-ийн 244х/,

Шинжээч А.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн  хэрэгт хамаарах “...” ХХК-ийн 19/03 дугаартай шинжээчийн дүгнэлт, бусад материалтай танилцаж,  бүрэлдэхүүнтэй  шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Өмнө гаргасан дүгнэлттэй танилцаж үзэхэд алдагдсан баяжмал болон алтны хэмжээг  уурхайн журнал дээрх бодит тоонд  үндэслэн математик аргаар тооцоолж  хохирлын үнэлгээг гаргасан нь үндэслэлтэй, ямар нэг таамаглалд тулгуурлаагүй,  зөвхөн математик тооцоололд суурилсан байсан. Уурхайн журнал, Монгол банканд тушаасан алтны хэмжээнд үндэслэн математик тооцоолол хийхэд алдагдсан баяжмалын хэмжээ 17.05 кг, алтны хэмжээ нь 4,37 кг, учирсан хохирол нь 441.169.941 төгрөг болох нь тогтоогдсон.” гэх мэдүүлэг /10хх-ийн 207х/,

Рапортын дэвтрийн хуулбар /3хх-ийн 36х/,

Д.М, М.Б, Ц.С, Б.Б, Н.Н нарын дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа: “...хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт : “...Ц.С -..., Д.Х-..., Н.Н-..., М.Б-..., Б.Б-..., Д.М-... гэсэн утасны дугаар ашигладаг гэх бөгөөд дээрх нэр бүхий хүмүүсээс зарим нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хоорондоо харилцаж байсныг тэмдэглэвэл,

- М.Б, Д.М нар нь хоорондоо 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19:55:13, 20:14:29, 20:42:18, 21:10:16, 23:51:42 цагт дуудлага хийсэн, 28-ны өдөрт шилжих шөнө 00:11:46, 00:25:39, 00:58:32, 02:30:20-д дуудлага хийсэн,

-М.Бийн дугаараас Б.Бгийн дугаар луу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө 00:51:07, 00:56:03, 00:59:02, 01:07:35, 01:12:14, 01:15:55, 01:22:16, 01:31:21-д дуудлага хийснээс гадна Н.Нын ... дугаар луу 01:13:27-д дуудлага хийсэн,

-Б.Бгийн дугаар луу Н.Нын дугаараас 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 18:34,08, 19:54:15, 19:58:47, 21:03:54, 23:51:23, 28-ны өдөрт шилжих шөнө 00:22:23, 00:59:37, 01:19:22-д дуудлага хийсэн, М.Б, Б.Б 2-ын хооронд хийгдсэн дуудлага /дээр дурдсан/ тэмдэглэгдсэн, дээрх хүмүүс нь уг үйлдлээс хойших хугацаанд хоорондоо холбоотой, утсаар харилцаж  байсан нь мөн тэмдэглэгдсэн, /2хх-ийн 23-142х,/

-... дугаар нь Нямсүрэнгийн Н гэсэн хэрэглэгч бүртгэлтэй байна гэсэн юнителийн утасны лавлагаа авагдсан байх бөгөөд уг дугаараас Ц.С, М.Б, Б.Б дугаар луу хэрэг гарсан гэх цаг хугацаанд залгасан нь тэмдэглэгдсэнээс гадна 99870228 дугаартай Э.Бтэй холбогдож байсан нь тэмдэглэгдсэн. /2хх-ийн 143-173х/,

-мөн үзлэг хийсэн тэмдэглэлд: Б.Э, Д.М нарын хооронд, М.Б, Д.М нарын хооронд, Н.Н, Д.М нарын хооронд, Э.Б, М.Б нарын хооронд, Н.Н, М.Б нарын хооронд, Ц.С, Н.Н нарын хооронд дуудлага хийсэн тухай тусгагдсан” /9хх-ийн 224-232х/,

Шүүгдэгч Ц.С-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...миний хувьд хулгайн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. ...Нтай уулзахад алтны өрөөнөөс жаахан алт гаргах гэсэн юм. Та түлхүүр түр зуур авч өгч туслаач гэж хэлсэн ...тэгээд би шууд зөвшөөрсөн. Тухайн өдөр танд утсаар мэдэгдэнэ гэж Н надад хэлсэн ... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний шөнийн ээлжтэй өдөр таарсан, тэгээд Н өнөөдөр орой түлхүүрээ аваад өгөөрэй, ердөө гуравхан минут болно гэж хэлсэн. ...би гадаа К10 шалганаас оффис руу явсан, явахдаа М- хамгаалагчийг дагуулж яваад оффисын коридорт байхдаа алтны өрөө шалгана, түлхүүрээ өгчих гэж хэлээд би алтны өрөөний түлхүүрийг авсан. Тэгээд М-ад хандаж цаад К10 чинь шалганы Гансүх орон гаран нөхөр шүү би бие засаадахъя чи очоод байж бай гэж хэлээд явуулсан. Энэ үе бол 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг 02 минут орчмын үед болсон юм. Түлхүүрийг би аваад оффисын бие засах өрөөнд хүлээж байх үед М орж ирээд түлхүүр аваад гараад явсан. Урьдаас Мд түлхүүр өгөөрэй гээд Нтай тохирсон байсан. Би түлхүүрээ Мд өгөх үедээ түлхүүр авчраад коридорт байдаг хогийн савны хажуугаар тавьчхаарай гэж хэлсэн. М нүдээ ирмээд, би толгой дохиод түлхүүрийг аваад гарсан. ...намайг 00 дотор байхад утас дуугараад Х бүх камер тасарчихлаа гэж хэлсэн. ...тэгээд би түлхүүрээ аваад К10 шалган луу очсон. Тэнд очоод М-ыг дагуулж явсан ...Н 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд над руу утсаар залгаад “за болчихлоо, та ирээд хувиа ав, хүн бүрийн 35.000.000 төгрөг болсон шүү” гэж хэлсэн. Хэрэг гарахаас өмнө би Нт би “2 хүний хувь авна шүү” гэдгээ хэлсэн юм.  Камерын талаар би асуугаагүй, зохицуулчихсан юм байлгүй гэж бодсон. Бас хэдий хэмжээний алтны баяжмал авсан, түүнийг яаж гаргасныг мэдэхгүй. Би давуу эрхээ ашиглаад өөрийн эхнэр Хийг өөрийн ээлжинд оруулсан. ...Н надад 70.000.000 төгрөгийг хар гялгар торонд дан 20.000-тийн дэвсгэртээр бэлнээр өгсөн. ...мөнгөөрөө 47 сая төгрөгөөр нь бэлнээр байр авсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 155-157х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүдэгч Д.Хийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 10-ны хавьцаа байх Улаанбаатар хотод ирээд ...ы урд талын ... хотхоны гадна талд байх хүнсний дэлгүүрийн үүдэнд гадаа авсан. манай нөхөр манай уурхайд геологид ажилладаг Наас бэлнээр нь өгсөн, чернилэн ягаан өнгөтэй тортой мөнгө бэлнээр нь өгсөн. Наас өөр хүн харагдаагүй. Би машинд суугаад үлдээд харж байсан. Манай нөхөр ганцаараа очиж авсан. тэр мөнгийг нь аваад маргааш нь дүү Тийн Хаан банкны дансанд 65.000.000 төгрөгийг хийсэн. ...Дарханд очоод мөнгийг Тээр авхуулаад түүний Худалдаа хөгжлийн банкны дансанд хийсэн. Тэгээд 10 дугаар сарын 16-ны өдөр зараад байр үзэж Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... хорооллын ... өрөө байрыг бэлнээр 47.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг байраа би өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд дараа нь эгч Мөнгөнцэцэгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /5хх-ийн 123-124х/,

Шүүгдэгч Н.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгайн гэмт хэрэг хийх санааг Б бид 2 ярилцаад гаргасан.Тэгээд С-ээр алтны өрөөний түлхүүрийг авхуулаад Мд өгүүлж, сүүлд гаргахыг нь Б зохицуулсан. Эргэн тойрон камертай гэдгийг мэднэ, камерын асуудлыг Б зохицуулсан. Э гаргаж авсан алтыг бусдад зарж борлуулсан, ямар хүнд хэдээр зарж борлуулсныг мэдэхгүй.  Эаас би өөрийн хувь болон С-ийн хувийг аваад явсан. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед болсон бүх асуудлын талаар гар бичмэлд бичигдсэн байгаа. Алтны баяжмалыг маргааш нь Б-тэй хамт машинаар авч гарсан, машины багааж дээр тавьсан санагдаж байна. Урд нь уу, хойно уу гэдгийг нь сайн санахгүй байна. Байгууллагын хашаанаас гарах үед Б-д хэлсэн,  Б- нь 35 сая төгрөг авсан. Хулгай хийхээс өмнөх өдрүүдэд 3-лаа билүү 4-үүлээ билүү уулзаж ярилцаж байх үед Б- байсан. Уг асуудлыг огт мэдэхгүй хүн бол биш, алтны баяжмалын өрөөнөөс авах үеийг мэдээгүй байх, харин маргааш нь компанийн постоор авч гарах үед мэдсэн байсан. Б- нь ер нь мэдэж л байсан ш дээ. Б- бид 2 алттай шороогоо өөрсдөө аваад гарсан. Тэгээд нэг газар аваачиж нуусан. Тэгээд дараа нь би нуусан газраасаа алттай шороогоо аваад явсан. Н Бтай яриад камерын бичлэггүй болгоно гэж байсан. Мөнгөнөөс Б-, Б нар авсан. Тухайн үед бидний хэн аль бүгд асуудалтай байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Д.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Би алтны өрөөний түлхүүрийг С-ээс авч алтны өрөө рүү Бийн хамт орж хувингаар жаахан авсан. Би өдөр нь уг баяжмалаас талыг нь хатаах зууханд хийсэн байсан. Тэгээд орой нь их авчих гэхээр өм цөм явчих гээд байсан тул жаахан авсан. Тэгээд би ажил дээр үлдэж, Бт өгч явуулсан. Би 35 сая төгрөг авсан. Камерыг нь зохицуулчихлаа гэж Б надад хэлсэн. Тухайн үед Б ахын хүүхэд нь өвдсөн байсан. Тэгээд Б ах өмнө ирж гуйгаад алтны өрөө рүү ороод жаахан баяжмал авчихъя гэсэн. Би ч бас эцэг хүн. Би үгүй гээгүй. Би Бтой л ярьсан, бусдыг нь бол мэдэхгүй. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харвал, тэдгээр нь өөрсдийн хийж гүйцэтгэдэг ажлын онцлогтой холбоотойгоор үйлдлээ хуваарилан авч нууц байдлаар, бусад ажиллаж байсан хүмүүст мэдэгдэлгүйгээр, идэвхтэй үйлдлээр гүйцэтгэсэн, эдгээр үйлдлүүд нь хоорондоо уялдаа холбоотой, нэг нь нөгөөгүйгээр үйлдлээ төгс гүйцэтгэх боломжгүй байдалтай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Тухайн “...” ХХК-ийн ажилчид нь өдөр, шөнийн гэсэн ээлжээр ажилладаг, өдрийн ээлж нь өглөөний 08 цагаас оройн 18 цаг, оройн ээлж нь 18 цагаас дараа өдрийн өглөөний 08 цаг хүртэл гардаг, онцгой тохиолдолд ээлж солих, энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авдаг, ээлжээс буусан тохиолдолд амрах бөгөөд өөр бусад ажилчдын кемп рүү орох, гарахыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг онцлогтой ажээ.

Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжинд гарсан Н.Н, Д.Х, М.Б, Б.Б, Э.Б нар нь 18 цагт ээлжээс буусан байх боловч камер хянагч Д.Х нь оройн 21 цагийн орчимд очин тухайн үед гарч байсан камер хянагч Э.Н-гийн оронд үргэлжлүүлэн гарсан нь өөрийнх нь болон шүүгдэгч Ц.С, гэрч Э.Н-гийн мэдүүлгээр, харин бусад хүмүүсийн хувьд, 27-ны өдрийн 18 цаг 17 минут 39 секундэд аюулгүй ажиллагааны Э.Бтэй ай ти инженер Б.Б нь уулзчихаад 18 цаг 18 минут 05 секундэд амрах байрны чиглэлд явсан, Э.Б эмнэлгийн хажууд зогсоод үлдэн 18 цаг 18 минут 31 секундэд М.Бийг гарч ирэхэд нь уулзаж, улмаар кемпийн амрах гэрүүдийн чиглэлд хамт явсан. ...улмаар кемпээс 19 цаг 41 минут 30 секундэд М.Б гарч ирэн К-3 постоор Г машины зогсоол хэсэг рүү явж, ... харин Э.Б нь 19 цаг 11 минут 23 секундэд эмнэлгийн байрны урдуур К-3 постны хойд жижиг хаалгаар гарсан” байдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон буюу эдгээр шүүгдэгч нар нь ээлжнээс буусан гэх цагаасаа эхлэн хоорондоо холбоотой байсан, гадагш орж, гарах зэргээр хөдөлгөөнтэй байсан нь бичигдсэн байна.

“...” ХХК-ийн үйлдвэрийн байр болон кемп нь бүхэлдээ камержсан, 3 камер нь 360 градуст эргэж хянадаг бол 42 ширхэг камер нь заасан чигт байгаа дүрсүүдийг бичдэг, нэг нь нөгөө камерт тусгагдаагүй хэсгийг бичих зэргээр үйлдвэрийн ихэнх хэсэг нь камераар хянагддаг байна. Хэрэгт авагдсан камерын бичлэгүүдэд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, орой, шөнийн цаг, маргааш өдрийн үйл явц зэрэг бүхэлдээ бичигдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн Э.С-э, Ц.С- нар нь шүүгдэгч нарын биеэ авч яваа байдал, алхаа гишгээ, биеийн харьцаа, өндөр нам, өмссөн хувцас, биедээ байнга авч эд зүйлсийн онцлог шинж тэмдэг, мөн шүүгдэгч нарын өдрийн цагаар өмсөн хувцсыг оройн цагаар бичигдсэн дүрстэй тулгах, харьцуулах зэргээр шүүгдэгч нарыг бичлэг үзэх явцдаа таньсан, заасан нь хоорондоо зөрөөгүй, энэ нь бусад гэрч нарын мэдүүлэг, зарим шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирсон.

Мөн шүүгдэгч Ц.С, Н.Н, Д.М, М.Б, Д.Х нарын өөрийн болон өөр хоорондын оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харилцан нотолж мэдүүлсэн төдийгүй тухайн үйлдэлд Б.Б, Э.Б нар нь оролцсон талаар мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа тул шүүхээс тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч нарын нэвтэрсэн объект нь тусгайлан хамгаалсан алтны баяжмалын өрөө, хулгайлсан баяжмалын хохирлын үнийн дүн нь их хэмжээтэй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан байранд ... нэвтэрч”, 2.3 дахь заалтад заасан “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” гэсэн шинжүүдээр хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна.

Дараах шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зарим нотлох баримт, гэм буруугийн асуудлаар санал, дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.  Үүнд:

1.Шүүгдэгч Б.Б, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Э нар нь “Э.Б, Б.Б нар нь тухайн хулгайн үйлдэлд оролцоогүй, оролцсон эсэхийг нотолж тогтоосон баримтгүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, тэдгээрийг гэмт хэрэгт оролцоотойг нотолсон дараах мэдүүлэг, баримтууд авагдсан байна. Тухайлбал,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 17 минут 39 секундэд аюулгүй ажиллагааны Б-тэй ай ти инженер Б нь уулзчихаад 18 цаг 18 минут 05 секундэд амрах байрны чиглэлд явсан, Б- эмнэлгийн хажууд зогсож үлдэн 18 цаг 18 минут 31 секундэд Бийг гарч ирэхэд нь уулзаж, улмаар  кемпийн  амрах гэрүүдийн чиглэлд  хамт явсан. ...улмаар кемпээс 19 цаг 41 минут 30 секундэд Б гарч ирэн К-3 постоор Г машины зогсоол хэсэг рүү явж, ...харин Б- нь 19 цаг 11 минут 23 секундэд эмнэлгийн байрны урдуур К-3 постны хойд жижиг хаалгаар гарсан” гэж тусгагдсан,

...23 цаг 31 минут 16 секунд болж байгаад дүрс билэг тасралгүйгээр цаг 23 цаг 31 минут 57 секунд болоход М өрөөнөөс, харин Э өрөөний хаалганы хэсэгт  зогсож байгаад буцаж компьютер дээрээ очсоноо 23 цаг 32 минут 18 секундэд өрөөнөөс гарав. Доошоо буудаг шатны  камерыг  дээрх цаг хугацаанд  шилжүүлж бичлэгийг үзэхэд М доош буусан бичлэг байхгүй, харин Э хаалгаар гарч ирж буй бичлэг байв. ...Операторуудын  өрөөний камер 23 цаг 36 минут 02 секундээс 23 цаг 37 минут 55 секунд болж дүрс бичлэг тасралгүйгээр цаг үсрэв. 23 цаг 54 минут 38 секундэд өрөөнд М,  араас нь 23 цаг 54 минут 48 секундэд Э орж ирэв. Э компьютерын ширээний ард ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй сууж байхад М нь сандал дээрээ суун нааш цааш хөдөлгөнө гэх. Үйлдвэрийн бүх камерууд  00 цаг 25 минут 59 секундэд тасарч  00 цаг 27 минут 09 секундэд ажиллав. М босож алхаад үе үе утсаа  гаргаж ирж хараад буцааж хийж... утсаар хэн нэгэнтэй ярьж байв. Эын хамт М нь оффис руу ороод, 01 цаг 06 минут 41 секундэд М ганцаараа оффисоос гараад 2 давхар  руу шатаар өгсөөд шууд аваарын хаалга руу явж очоод  харагдахаа болиод хэсэг байж байгаад  буцаад урд талдаа хөх өнгийн цамцтай, доогуураа цагаан канттай хар бараан өнгийн өмдтэй, толгойдоо цагаан өнгийн каскан малгайтай баруун гартаа шар өнгийн зүйл барьсан  хүнтэй хамт маш хурдан  алхаад  операторын өрөө рүү ороход үйлдвэрийн бүх камер 01 цаг 07 минут 53 секундэд тасарч  хяналтгүй болж,  ...01 цаг 13 минут 22 цагт  үйлдвэрийн бүх камер  ажиллагаатай болсон.” гэж бичигдсэн.” /1хх-ийн 33-48х, 49-51х/,

-Д.М, М.Б, Ц.С, Б.Б, Н.Н, Э.Б нарын хоорондын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаанд:

-“...М.Бийн дугаараас Б.Бгийн дугаар луу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө 00:51:07, 00:56:03, 00:59:02, 01:07:35, 01:12:14, 01:15:55, 01:22:16, 01:31:21-д дуудлага хийснээс гадна Н.Нын ... дугаар луу 01:13:27-д дуудлага хийсэн,

-Б.Бгийн дугаар луу Н.Нын дугаараас 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 18:34,08, 19:54:15, 19:58:47, 21:03:54, 23:51:23, 28-ны өдөрт шилжих шөнө 00:22:23, 00:59:37, 01:19:22-д дуудлага хийсэн, М.Б, Б.Б 2-ын хооронд хийгдсэн дуудлага /дээр дурдсан/ тэмдэглэгдсэн, дээрх хүмүүс нь уг үйлдлээс өмнөх хугацаанд болон гэмт хэрэг үйлдэх явцдаа, үйлдсэнээс хойших хугацаанд хоорондоо холбоотой, утсаар харилцаж байсан нь мөн тэмдэглэгдсэн, /2хх-ийн 23-142х,/

-Н.Н нь ... дугаараас Ц.С, М.Б, Б.Б дугаар луу хэрэг гарсан гэх цаг хугацаанд дуудлага хийсэн, мөн 99870228 дугаартай Э.Бтэй холбогдсон нь тэмдэглэгдсэн. /2хх-ийн 143-173х/,

Гэрч Б.М-ын мэдүүлэгт “...2017 оны 07 дугаар сарын эхээр, ... хойд талд байх шинэ байр, Э.Б-ийн  байрны орцонд энэ асуудал болсон. Э.Бтэй уулзахад “уурхайгаас  алт гаргах боломж байна,  надад найдвартай хүмүүс байгаа, хамтран ажиллая,  чиний зүгээс  хамгаалалтын албаны зүгээс аргалах л асуудал байгаа, уурхайгаас алт гаргах асуудалд хамгаалалтын албыг чи аргалчихвал миний зүгээс бусдыг нь зохицуулна, найдвартай хүмүүс байгаа гэхээр нь амыг дагуулж байгаад орхичихсон” гэж, /5хх-ийн 112х/,

Гэрч Ц.С-ийн мэдүүлэгт “...Ц.С ах ...хамт хэрэг хийсэн Н, М болон өөр нэрийг нь санахгүй хүмүүс уулзъя гэж хэлээд нэг газар дагуулж очтол 6 хүн байсан гэсэн, тэгээд хулгай хийе гэсэн санал  гаргаад тэгээд 8-уулаа нийлж хулгай хийсэн. Тухайн үед Ц.С ахыг алтны өрөөний түлхүүрийг аваад өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн гэсэн.  Тэгээд Ц.С ах хамгаалагчаас түлхүүрийг авч өгөөд нөгөө хэд нь орж тэнд байсан шанагаар 5 удаа алтны баяжмалаас хутгаж авсан гэж байсан бөгөөд нэг хүн хулгай хийж байгаа үеийн 5 минутын бичлэгийг арилгасан гэж байсан. Тэр хулгайд лав  тэр 2-ийн яриагаар Н, Б, М, Б  гэх нэртэй  хүмүүс  холбогдсон гэсэн. ..” гэж, /1хх-ийн 169-172х, 3хх-ийн 104-105х/,

Гэрч Э.С-ийн мэдүүлэгт “... Б.Б нь амрах ёстой атал  23 цагаас  дараа өдрийн өглөөний 04 цаг хүртэл сүлжээний өрөөнд байсан, Э.Б нь  М.Бтой хамт  кемпийн  шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор гарах үеийнх бичлэгээс танигдсан” гэж /1хх-ийн 116-117х, 163-164, 3хх-ийн 97-98х, 7хх-ийн 28х/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: гэрч Ц.С- нь “...олон тооны монгол гэр байх ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 09 минутын үеийн нийт 57 секундийн бичлэгийн 45-55 секундэд алхаад явж байгаа 1 хүн нь ай ти инженер Б.Б байна. Яаж таньж бана гэхээр В-13 дугаартай Монгол гэрээс гарч байгаа нь зөвхөн ай ти инженер нарын амьдардаг гэрээс гарсан, мөн явж байгаа алхаагаар таньсан, мөн хамт амьдардаг хүмүүстэй нь харьцуулсан” гэж, /8хх-ийн 124-126х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, Н.Н, Д.М нар нь “...Б.Б камер унтраах ажлыг зохицуулсан, Э.Б нь алтны баяжмалыг постоор М.Бийн хамт авч гарах ажлыг зохицуулсан, Э.Б нь алтны баяжмалыг авч гарах гэж байгааг постоор авч гарах үедээ мэдсэн байсан төдийгүй өмнө 3-4 хүн цуглараад уулзаж ярилцаж байх үед хажууд байсан, огт энэ явдлыг мэдэхгүй хүн биш, мэдэж байсан, эдгээр хүмүүс нь тус бүр мөнгөнөөс бид нартай ижил тэнцүү байдлаар хувааж авсан” гэдгийг  мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд шүүгдэгч Н.Н, М.Б нартай уулзалдаж байсан нь камерын бичлэгт тусгагдсан төдийгүй шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг гарахаас өмнө, гэмт хэрэг гарах үеэр, гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараагаар шүүгдэгч Н.Н, М.Б нартай утсаар байнга холбогдож ярьж байсан нь тогтоогдсон, мөн шүүгдэгч Э.Б нь Н.Нтай /алтаа зарж байсан гэх цаг хугацаанд/ холбогдож байсан нь баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Э.Б нь алтны баяжмал гаргах хулгайн үйлдэлд гэрч Б.М-ыг харуул хамгаалалтын асуудлыг хариуцан оролцох, найдвартай хүмүүс цугларсан байгаа гэх мэтээр гэмт хэрэгт хамтран оролцохыг санал болгож байсан нь дурдагдсан, гэрч Ц.С-ийн мэдүүлэгт “... нийт 8 хүн оролцсон гэсэн, ямар ч байсан Б.Б, Д.М ... гэх мэт хүмүүс оролцсон гэсэн” гэж дамжмал байдлаар Б.Бгийн үйлдэл оролцоог нотолж мэдүүлснээс гадна шүүгдэгч М.Б, Н.Н нар нь эдгээр хүмүүсийн үйлдэл оролцоог хэлж, гэмт хэрэг гарах цаг хугацаанд болон гарсны дараагаар холбогдож байсан гэж мэдүүлсэн нь хоорондоо уялдаа холбоотой, агуулгын хувьд бие биеэ нотолсон шинжтэй байх ажээ.

Хэдийгээр шүүгдэгч Э.Б, Б.Б нар бусад шүүгдэгч нарыг төдийлөн сайн танихгүй, зүс мэдэхээс цаашгүй, Б.Бгийн хувьд 27-ны орой 22 цагаас хойш гэрээс гараагүй, өөрийн байрлаж байсан гэртээ унтаж амарсан гэж мэдүүлсэн нь дээрх баримтуудаар үгүйсгэгдсэн ба шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь бусад шүүгдэгч нартай гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд удаа дараа харилцаж байсан нь хангалттай тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь “камер унтраах ажлыг Б.Э хийсэн байх боломжтой” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ч түүний энэхүү мэдүүлэг мөн л үгүйсгэгдсэн. Учир нь,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад тухайн орой камерын бичлэг тасрахгүйгээр бичлэгийн цаг үсрэх, камерын бичлэг гэмт хэрэг үйлдэгдэх үед тасрахаас өмнөх богино хугацаагаар тасрах үйл явц болж байсан байх ба бичлэг тасрахгүй ч цаг үсрэх үйлдэл 2 удаагийн давтамжтайгаар явагдах үед Б.Э нь нэг бол ширээний ард ямар нэгэн зүйл оролдохгүй суух, эсхүл босож явж байгаа дүрс бичигдсэн нь энэ хүний үйлдэлтэй камерын бичлэгийн тасралт хамааралгүй, харин өөр этгээд хөндлөнгөөс камер таслах, эсхүл таслахгүйгээр камерын бичлэгийн цаг хугацаанд өөрчлөлт оруулах оролдлого хийж байсан нь тогтоогдсон болно.

Иймээс шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь тухайн хулгайн гэмт хэрэгт бусад шүүгдэгч нартай бүлэглэж, идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон болох нь тогтоогдсон гэж үзэх үндэстэй ба эсрэгээрээ эдгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон ямар нэгэн баримтгүй байгаа тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлгүй байна.

2.Мөн шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч С.Э нь “Э.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөний дараагаар постоор эд зүйлийг авч гарахад оролцсон байж магадгүй” гэдэг асуудлыг гаргасан.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, шүүгдэгч Ц.С алтны өрөөний түлхүүрийг хамгаалагч Б.М-аас авч, Д.Мд шилжүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минутын хооронд хяналтын камерын бичлэгийг түр хугацаагаар унтраах ажлыг Ай ти инженер Б.Б гүйцэтгэж, камер хянагч Д.Х нь камерын бичлэг тасарсныг нуун дарагдуулж, гэрээт харуул хамгаалалтын албаны ахлах ажилтан Д.М, М.Б нар нь алтны өрөө рүү нэвтрэн алтны баяжмалаас авч, М.Б, Н.Н нар нь геологийн дээж хадгалдаг газарт байлгаж байгаад Э.Б, М.Б нар нь маргааш өдөр 10 цаг 35 минутын үед хяналтын постоор баяжмалыг гаргаснаар хулгайн гэмт хэрэг төгсөж, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх үүссэн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Б-ийг үйлдлээрээ дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран оролцсон оролцогч гэж үзнэ. 

3.Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь “...шинжээчийн 3289 дугаартай дүгнэлт нь миний үйлчлүүлэгч Б.Бг гэм буруугүйг нотолж буй гол баримт” гэж санал гаргасан.

Шинжээчийн 3289 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “Сhannel15_20170928б05728.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Уг дүрс бичлэгийн нэгж кадр /frame/-д 01:01:06-01:07:53 секундийн хооронд дүрс гарч байгаад тасарч 01:13:23-01:16:18 секундэд хооронд үргэлжлэн гарах дүрсэнд зарим эд зүйлсийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт гарсан байна.  Тус дүрс бичлэгийн 01:07:54-01:13:22 секундийн хоорондох дүрсний тасралт нь хяналтын камерын дүрсний дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой” гэжээ./7хх-ийн 215х/,

Уг дүгнэлтийг агуулгаас үзвэл, дүрс бичлэг тасрахаас өмнө өрөөнд хэвийн байсан эд зүйлсээс зарим эд зүйлд камерын дүрс тасраад буцаад залгагдах хугацаанд өөрчлөлт орсон буюу гаднын хүчин зүйлийн үйлчлэл нөлөөлсөн болохыг тодорхойлсон. Мөн камерын дүрсний тасралт нь хяналтын камерын дүрсний дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой гэж дүгнэснээс шууд шалтгаалсан гэж үзээгүй байна. Иймээс энэ дүгнэлтийг шүүгдэгч Б.Бг гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг шууд болон шууд бусаар нотолсон баримт гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал нь үндэслэлгүй юм.

4. Улсын яллагч болон өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нараас зарим баримтыг нотлох баримтаас хасуулах талаар гаргасан саналын тухайд:

Тодруулбал, улсын яллагчаас “...мөрдөгчийн даалгаврын хариу, гүйцэтгэх ажлын  арга хэрэгслээр баримтжуулсан мэдээ,  баримтыг танилцуулсан  тэмдэглэл /6хх-ийн 44-55х/  зэргийг нотлох баримтаас хасуулахаар, өмгөөлөгч Б.Бат-ерөөлтөөс “...” ХХК-ийн өргөдөл /1хх-ийн 3х/, Д.М-ийн тайлбар /1хх-ийн 4-5х, 6х/ зэргийг нотлох баримтаас хасуулахаар саналыг тус тус гаргасан байна.

Завхан аймаг дахь цагдаагийн газарт хандан гаргасан “...” ХХК-ийн өргөдөл, тайлбаруудын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журамд нийцсэн, уг тайлбаруудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хамааруулж шүүхээс үнэлсэн. Учир нь, уг тайлбарт тусгагдсан асуудлууд нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон болно.

Харин мөрдөгчийн даалгаврын хариу, гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр баримтжуулсан мэдээ, баримтыг танилцуулсан тэмдэглэл /6хх-ийн 44-55х/-ийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй. Учир нь, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тодруулаагүй, нөгөө талаас нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх арга, хэрэгслийн хувьд процессын хууль, холбогдох хуулийг зөрчсөн шинжтэй байна.

5. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс гаргасан “......” ХХК нь татварын албанд 4 төрлийн татвар төлдөг эсэх тодорхойгүй байх тул хохирогч биш гэх асуудлыг гаргасан:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “...гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан.

Хохирогч “...” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар, ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн 9019015031 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдох бөгөөд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших ...ийн алт зэсийн үндсэн ордыг ашиглах MV-013409 тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АМГТХЭГ-ын даргын зөвшөөрлөөр “...” ХХК-нд 30 жилийн хугацаагаар олгосон байна./7хх-ийн 55-56х, 241х/

Эндээс үзвэл, тус компани нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах эрхтэйгээр тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан, уг үйлдвэрээс алдагдсан алтны баяжмал нь энэ компанийн эд хөрөнгө болохоор байх тул гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогч гэж дүгнэхээр байна. Иймд татварын байгууллагад 4 төрлийн татвар төлдөг эсэх асуудал нь энэ хэрэгт ач холбогдолгүй, энэ асуудал нь хохирогч мөн, биш гэдгийг тодорхойлох ойлголт бус юм.

6. Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч О.Санчирбал нь “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоож чадаагүй, шинжээчийн дүгнэлтийг таамаглалд үндэслэсэн” гэх саналыг гаргасан.

Тус хэргийн 7 дугаар хавтасны 233-250, 8 дугаар хавтасны 1-100 дугаар хуудсанд “...” ХХК-ийн 19/03 дугаартай дүгнэлт, тооцоо судалгааны баримтууд авагджээ. Уг 19/03 дугаартай дүгнэлтээр “...” ХХК-нд учирсан хохирлыг 441.169.941 төгрөгөөр тогтоосон.

Байгаль орчны зөвлөх ... ХХК, ... ХХК, ... ХХК-ийн шинжээч нарын хамтран гаргасан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/45 дугаартай дүгнэлтэд “...Тус дүгнэлт нь таамаглалд үндэслэсэн гэж үзэхгүй байна. Учир нь, тухайн хэргийн алдагдсан баяжмалын хэмжээ, алтны хэмжээ, хохирлын үнэлгээг оролцоо хугацааны саруудын дундаж хэмжээ болон алдагдсан үеийн хэмжээний ялгаварт үндэслэн тооцоолж гаргасан нь тодорхой бодит тоо, математик тооцоололд суурилсан учраас бүрэн үндэслэлтэй дүгнэлт  байна гэж үзлээ” гэж тусгагдсан байна. /9хх-ийн 244-245х/

... ХХК-ийн шинжээч А.Ц- “......”-ны уурхайн журнал дээрх бодит тоо, монгол банканд тушаасан алтны хэмжээ зэрэг дээр үндэслэн математик тооцоолол хийхэд алдагдсан баяжмалын хэмжээ 17.05 кг, алтны хэмжээ нь 4.37 кг, учирсан хохирол нь 441.169.941 төгрөг болох нь тогтоогдсон” гэж мэдүүлсэн байна. /10хх-ийн 207х/

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд, судалгаа шинжилгээ хийсэн баримтууд, туршилт, шинжээчийн мэдүүлэг зэргээс үзвэл, “...” ХХК-нд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо шүүгдэгч нарын “шар хувин авч орон алттай шорооноос 5 шанагыг хутгаж авсан, хэмжээний хувьд савны талаар болсон” гэж мэдүүлсний дагуу авч орсон гэх савтай ижил савыг ашиглан туршилт хийсэн байдал, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол банканд тушаасан алтны баримт, металлургечийн бүртгэл, журнал, өмнөх сарууд, өдрүүдэд гарсан алтны хэмжээний талаарх мэдээ зэрэгт тулгуурлан судалж шинжилсний үндсэн дээр хохирлыг тооцон гаргасан, үүнээс илүү нарийвчлалтай байдлаар тооцох боломжгүй талаар дурдагдсан байна.

Мөн шүүгдэгч Д.М, М.Б нар нь алтны өрөө рүү нэвтэрсэн, өөр хүн ороогүй байх бөгөөд тэдгээр хүмүүсийн мэдүүлэг, бусад дамжмал эх сурвалжид “шар хувингийн талаар алтны баяжмал авсан, 5 шанагыг авсан нь хувийн талаар болсон” гэх байдлаар дурдагдсан, дээрх нэр бүхий шүүгдэгч нараас өөрөөр хэдий хэмжээний алтны баяжмал авсан талаар хэлэх, мэдэх хүн байхгүй болох нь бусад шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч “...” ХХК нь Монгол банкны Эрдэнэсийн санд алтаа тушаадаг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүртэлх хугацаанд тушаасан алтны хэмжээний талаарх мэдээлэл нь үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнг харуулсан баримт /7хх-ийн 176-212х/, мөн Монгол банкнаас ирүүлсэн 2017, 2018 онд тушаасан алтны талаарх мэдээлэл /10хх-ийн 14-24х/ авагдсан, өөр банканд тушаадаг талаар ямар нэгэн баримтгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан алтны талаарх баримт, дээр дурдсан бусад баримт мэдээлэл дээр   тулгуурлан гаргасан 19/03 дугаартай дүгнэлт, 1/45 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, уг 2 дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн хөндлөнгийн баримтгүй тул нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймээс Байгаль орчны зөвлөх ... ХХК болон Байгаль орчны зөвлөх ... ХХК, ... ХХК, ... ХХК-ийн шинжээч нарын хамтран гаргасан дүгнэлтийг үндэслэж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 298-304 дугаартай прокурорын тогтоолоор, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан 441.169.941 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, тогтоолыг нэр бүхий 7 яллагдагч нарт танилцуулж, мэдүүлэг авсан, яллах дүгнэлт нь уг хохирлын дүнгээр оруулж ирүүлснийг буруутгах үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүхээс нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Харин мөрдөн байцаалтын явцад хохирогч “...” ХХК нь анх өөрийн компанид учирсан хохирлын хэмжээг 553.229.125.60 учирсан гэж  нэхэмжилсэн /1хх-ийн 174х/, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд хохирлын хэмжээг 550.200.299 төгрөг гэж /4хх-ийн 101-102х/, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 661А дугаартай яллах дүгнэлтэд хохирлыг 293 сая төгрөг гэж, нэр бүхий шүүгдэгч нар нь өөрсдийн хулгайлж авсан алтны баяжмалаа гар аргаар хайлуулан зарж борлуулахад 280 сая эсхүл 293 сая орчим төгрөг болсон гэж янз бүрээр илэрхийлж байсан, эдгээр нь бусад баримтуудаар нотлогдоогүй тул энэхүү үнийн дүнгүүдийг /аль нэгийг нь/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй байгаа болно.

Мөн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай мөрдөгчийн даалгаврын хариу-д “...яллагдагч нарын утасны орсон гарсан холболтуудад дүн шинжилгээ хийж давтамжтайгаар ирсэн гарсан дуудлагуудыг шалгаж ажиллахад алт худалдан авсан ченж тогтоогдохгүй байна” гэж бичигдсэн /10хх-ийн 8х/, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь алт зарсан гэх хүнээ зааж ярьдаггүй, тэдгээрийн талаар ярихаас татгалзаж бие бие рүүгээ чихэж тэр алт зарсан, би мэдэхгүй гэх байдлаар мэдүүлж ирсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, Н.Н нар нь “алтыг Б.Э /тусгаарласан/ зарсан, хаана хэнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй” гэх мэдүүлгийг өгсөн, алтыг нь авсан гэх хүнийхээ талаарх мэдээллийг өгөхөөс татгалзсан тул тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй, цаашид уг асуудлыг шалгуулахаар прокурорт буцаах нь үр дүнгүй байна гэж дүгнэсэн болохыг дурдав.

7. Өмгөөлөгч О.Санчирбалаас “...Ц.С- нь шүүгдэгч Ц.Сэс 1.100.000 төгрөг авсан асуудал нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй, уг асуудлыг шалгаагүй” гэсэн санал гаргасан.

Тус хэргийн прокурорт буцааснаас хойш хяналт тавьж буй прокурор нь энэ асуудлыг шалгаагүй байх бөгөөд улмаар шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэлээ “...Ц.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан шалгах боломжгүй болсон, учир нь, тухайн хэрэг гараад 4 жил болох гэж байна, түүний холбогдох хэрэг хөнгөн төрлийн ангилалд хамаарч байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул ажиллагаа явуулах боломжгүй” гэж тайлбарласан.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь 2-8 жилийн  хорих ялтай зүйл анги байх бөгөөд үүнтэй холбогдуулан Ц.Сэс гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос мэдсээр байж мөнгө авсан гэх Ц.С-ийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдсон ч гэмт хэрэг гарснаас хойш даруй 3 жил өнгөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул уг асуудлыг шалгуулахаар ахин буцаах нь ач холбогдолгүй байна.

Иймээс хэргийг прокурорт буцаах, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлгүй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.Б, Н.Н, Ц.С, Д.М нар нь “алтыг бусдад зарж борлуулсан мөнгийг 8 хүн хувааж авсан, бид нараас гадна хамт оролцсон Э.Б, Б.Б, Б.Э, Д.Х нар бас адил тэнцүү авсан” гэж мэдүүлсэн болно.

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 172300071 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох ажиллагаа явуулан шалгаж, нэр бүхий 8 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх боловч яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ 7 хүнд холбогдуулан ирүүлсэн байх ба 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн 1723000710536 дугаартай хэргээс яллагдагч Б.Эад холбогдох 1808000001170 дугаартай хэргийг тусгаарласан /6хх-ийн 90х/

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 8 хүн тэнцүү хувааж авсан гэж тогтвортой мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлгийг үгүйсгэх өөр баримтгүй тул хохирогч компанид учирсан хохирлыг гаргуулахдаа 8 хүнээс хувь тэнцүү байдлаар хуваах байдлаар шийдвэрлэв. /Харин яллагдагч Б.Э нь өөрт холбогдох эрүүгийн 1808000001170 дугаар бүхий хэргийг шийдвэрлүүлэхдээ энэхүү асуудлын талаар өөрт хамааралтай үгүй эсэх асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна./

Ингээд тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол 441.169.941 төгрөгийг 8 хүнд хуваавал /441.169.941:8=/55.146.242 /нэг хүнд ноогдох төлбөр/ төгрөг болсон, мөн хохирлын үнэлгээ тогтоосон “...” шинжээчийн ажлын хөлс 20.000.000 төгрөг нэхэмжилснийг хохирогч “...” ХХК төлсөн /8хх-ийн 194-196х/ болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул уг дүнг 8 хүнд хуваавал /20.000.000:8=/2.500.000 /нэг хүнд оногдох төлбөр/, мөн Байгаль орчны зөвлөх ... ХХК, ... ХХК, ... ХХК-ийн шинжээч нарын хамтран гаргасан дүгнэлтийн ажлын хөлс 9.000.000 төгрөг болсон /9хх-ийн 239-240х/ баримтаар тогтоогдсон тул уг мөнгийг 8 хүнд хуваавал /9.000.000:8=/1.125.000 /нэг хүнд оногдох төлбөр/ төгрөг, нэг шүүгдэгчээс нийт /55.146.242+2.500.000+1.125.000=/58.771.242 төгрөг гаргуулж шийдвэрлэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т “...иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 11-т “нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтаст  хэрэгт хавсаргана” гэж, 13-т “...шүүхэд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж заасан.

Хохирогч “...” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/48 дугаартай “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэх, хохирлын зарим хэсгээс татгалзах тухай” албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн.

Уг албан бичигт шүүгдэгч Н.Наас хохиролд 10.300.000 төлсөн, төлбөл зохих үлдсэн 44.846.242 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан,

-шүүгдэгч М.Боос 10.000.000 төгрөг төлсөн, төлбөл зохих үлдсэн 45.146.242 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан,

-шүүгдэгч Ц.С, Д.Х нараас 48.593.407 төгрөгийн үнэлгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... байрны ... тоот ... өрөө орон сууцыг хохиролд тооцон хасаж, үлдсэн 61.699.078 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан,

-шүүгдэгч Д.М-ийн төлбөл зохих хохирлоос 20.000.000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэгдэл 35.146.242 төгрөгийг нэхэмжилсэн,

-шүүгдэгч Б.Б, Э.Б нараас тус бүрээс нь 55.146.242 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилсэн байна.

Тус шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.М, М.Б, Н.Н нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус бүр 2.500.000 төгрөгийг “...” ХХК-нд төлсөн болно.

Иймд нэр бүхий шүүгдэгч нар нь тодорхой хэмжээгээр хохирол барагдуулсан, хохирол барагдуулахаар эд хөрөнгө битүүмжлэгдэн ирсэн, “...” ХХК нь Байгаль орчны зөвлөх ... ХХК-нд төлсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгч нараас нэхэмжилснийг шүүгдэгч Д.М, М.Б, Н.Н нар нь дээрх байдлаар төлсөн, шинжээчийн дүгнэлт гаргасан Байгаль орчны зөвлөх ... ХХК-ийн нэхэмжилж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөгдөөгүй байгаа зэрэг байдлыг тус тус харгалзан дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1.Шүүгдэгч М.Бийн хувьд:

Тэрбээр “...” ХХК-нд хохиролд 10.000.000 төгрөг төлсөн талаарх баримт авагдсан /9хх-ийн 82х/, үлдсэн 45.146.242 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан, “...” ХХК-нд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төлсөн байх тул тус компанид төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.125.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчны зөвлөх ... ХХК-нд олгохоор,

2. Шүүгдэгч Н.Нын хувьд:

“...” ХХК-нд 10.300.000 төгрөг төлсөн талаарх баримт авагдсан /8хх-ийн 204х/, үлдсэн 44.846.242 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан,  “...” ХХК-нд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төлсөн байх тул тус компанид төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.125.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчны зөвлөх ... ХХК-нд олгохоор,

3. Шүүгдэгч Д.М-ийн хувьд:

“...” ХХК нь Д.Мэс 20.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан, мөн тус компанид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж 2.500.000 төлсөн  тул тус тус хасаж, түүнээс 36.271.242  төгрөг гаргуулж, “...” ХХК-нд 35.146.242 төгрөгийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.125.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчны зөвлөх ... ХХК-нд олгохоор,

4. Шүүгдэгч Ц.С, Д.Х нарын хувьд:

Ц.С, Д.Х нь нэг гэр бүлийн хоёр буюу эхнэр, нөхөр байх бөгөөд тэдгээр нь өөрсдийн авсан мөнгөнөөс Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... байрны ... тоот ... өрөө орон сууцыг авсан гэх бөгөөд уг орон сууцыг 48.593.407 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан авагдсан. /6хх-ийн 25-34х/

Шүүгдэг Д.Х нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр дээрх орон сууцыг иргэн П.Дгээс худалдаж авсан /6хх-ийн 36х/ байх боловч 2017 оны 10 дугаар сарын 23-ны энэхүү байрыг өөрийн нагац эгч болох иргэн Г.Мт “Бэлэглэл”-ийн гэрээгээр шилжүүлсэн баримттай байна. /4хх-ийн 46х/

2018 оны 06 дугар сарын 19-ний өдрийн 18 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Мгийн гудамж 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн. /4хх-ийн 43-45х/

Гэрч Г.М нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Х нь манай эгчийн охин, энэ байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ч уг байранд би 1 л удаа очиж үзсэн, ахиж очоогүй, эд нар өөрсдөө энэхүү байрандаа амьдарч байгаа, энэ байр надад хамааралгүй, хохиролд тооцуулах эсэх нь Д.Хийн  өөрийнх нь асуудал” хэмээн мэдүүлсэн. /4хх-ийн 42х, шүүх хуралдааны тэмдэглэл/ ,

Шүүгдэгч Д.Х, Ц.С нар  шүүхийн хэлэлцүүлэгт “...уг байр нь бидний байр, хохиролд тооцуулан өгөхөд татгалзах зүйлгүй” гэж мэдүүлцгээсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо орон сууц худалдан авсан, улмаар тэдгээр нь гэмт хэрэгт шалгагдаж эхэлмэгц нэр төдий байдлаар уг байрыг садныхаа хүндээ бэлэглэлийн гэрээгээр /халхавчилж/ шилжүүлсэн, энэхүү байрыг шилжүүлэн авсан иргэн Г.М нь гэрээ байгуулахтай холбоотойгоор 1 удаа очсон, түүний нэр дээр бүртгэлтэй боловч амьдардаггүй, өөрийнх нь өмч хөрөнгө биш гэх байдлаар мэдүүлсэн нь энэхүү байрыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо авсан гэдгийг мэдсэн байх боломжтой, мөн нөгөө талаас шүүгдэгч нар нь өөрсдөө энэхүү орон сууцандаа амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдсон тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж дүгнэхээр байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор авсан нь тогтоогдсон иргэн Г.Мийн нэр дээрх байрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохиролд тооцуулахаар ШШГЕГ-т тогтоолын хамт хүрүүлэх нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Ц.С, Д.Х нарын төлбөл зохих хохирол /нэг хүнд оногдох 55.146.242/ 110.292.484 төгрөгөөс 48.593.407 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг хохирол төлсөнд тооцуулах, үлдсэн 621.699.077 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан хохирогч “...” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хохирлын хувьд нэмж гаргах төлбөргүй гэж үзсэн бөгөөд харин шүүгдэгч тус бүрээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 3.625.000 төгрөгийг гаргуулж, үүнээс “...” ХХК-нд 2.500.000 төгрөгийг, Байгаль орчны зөвлөх ... ХХК-нд 1.125.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь хохирогч “...” ХХК-нд төлсөн төлбөргүй, хохирогч байгууллага нь тэд нараас хохирол нэхэмжлэхээс татгалзсан асуудал байхгүй тул шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрээс 58.771.242 төгрөгийг гаргуулж, “...” ХХК-нд хохиролд 55.146.242 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөг буюу 57.646.242 төгрөгийг, Байгаль орчны зөвлөх ... ХХК-нд 1.125.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Сд 4 жил хорих ял, шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Д.Х тус бүрд 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрд 5 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

хохирогч “...” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол: “... Эдгээр хүмүүс нь бүгдээрээ дээд боловсролтой, 1 удаагийн үйлдлээр үйлдсэн, засаршгүй хүмүүс биш, ар гэрийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан хүн ёсоор хандмаар байна. Саяхан компанийн удирдлагууд ч гэсэн хуралдаад үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, боломжоороо төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзаад хохирол төлбөрийн асуудлаар нааштай хандахаар болсон. Өмнө ч гэсэн ийм байдлаар хандаж байсан. Үүнийг буруугаар ойлгох шаардлага байхгүй.  Шүүгдэгч Ц.С, Д.Х нарын зүгээс СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө байраа хохиролд тооцуулахаар шилжүүлсэн, үлдсэн хохирлыг хохирогч байгууллага нь нэхэмжлэхээс сайн дураараа татгалзаж байгаа, мөн шүүгдэгч М.Б, Н.Н нараас нэг нь 10 сая төгрөг, нөгөө нь 10.300.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан байгаа. Д.М-ийн хувьд төлбөл зохих үнийн дүнгээс 20 сая төгрөгийг нь нэхэмжлэхээс татгалзаж, үлдсэн хохирлыг гаргуулах, шүүгдэгч Э.Б, Б.Б нараас хохирлоо бүхэлд нь нэхэмжилж байна. Түүнчлэн манай компанийн зүгээс ... ХХК-нд 20 сая төгрөг төлсөн тул энэ зардлыг зарим шүүгдэгч нар шүүхийн шатанд төлсөн байгаа тул хасаж, үлдсэн шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтай байдлаар оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч Ц.С, Д.Х нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн: “...Шүүгдэгч Ц.С, Д.Х нар нь хохирол төлсөнтэй холбоотой баримтууд 9 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд байгаа, одоо хохирлын хувьд төлөх төлбөргүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг дараа төлөхөөр илэрхийлж байгаа. Шүүгдэгч нар нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн буюу 1 жил гаран хугацаагаар хоригдож 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр суллагдсан. Иймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан, төлөх төлбөргүй байдал, Ц.С-ийн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж, улмаар уг ялыг эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас суллаж өгнө үү” гэж,

шүүгдэгч Н.Н, М.Б нарын өмгөөлөгч Л.Баярсайхан: “Шүүгдэгч Н.Н, М.Б нарын хувьд хохирлоо төлөөд явсан байгаа. Өмнө нь Давж заалдах, Хяналтын шатанд гомдол гаргаж яваагүй. Иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа тул шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна. Яллах дүгнэлтэд өөрчлөлт ороогүй, шинэ нөхцөл байдал илрээгүй, хохирол төлсөн, үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан байдал, мөн шүүгдэгч М.Б нь сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй эмчилгээ сувилгаа шаарддаг хүүхэдтэй, Н.Нын ар гэрийн нөхцөл байдал, Н.Н нь ялаа эдлээд суллагдсан нь шүүгчийн 357 дугаартай захирамжаар, М.Б нь ялаа эдлээд суллагдсан шүүгчийн 03 дугаартай захирамжаар тус тус тогтоогдсон тул үүнийг харгалзан ялаа эдэлж дууссанд тооцон суллаж өгнө үү” гэж,

шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч О.Санчирбал: “...Шүүгдэгч Д.М нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс зарим асуудлын талаар санал гаргасныг үйлчлүүлэгчид нь халдаах боломжгүй юм. Хохирлоос 20 сая төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.500.000 төгрөгийг “...” ХХК-нд төлсөн, ... ХХК-нд төлөх мөнгийг энд бэлнээр авчирсан байгаа тул төлсөнд тооцож өгнө үү. Д.М нь 3 хүүхэдтэй, өөрөө амьдралаа авч явдаг хүн. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйл нь нэг талаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан бага хэмжээний ялыг оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч С.Э: “Э.Б-ийг нэгэнт шүүхээс гэм буруутай гэж тооцсон тул хүндэтгэнэ. Хэрэг гарсан нөхцөл байдал дээр тулгуурлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Улсын яллагч нь ялгамжтай байдлаар ял шийтгэлийг оногдуулаад байх шиг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Э.Б нь өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил дээр тулгуурлан бодлоо илэрхийлж байхад хэргээ хүлээгээгүй хэмээн ялгамжтай байдлаар ял халдаахаар санал гаргаж байна. Өмнөх шүүх хурал дээр бүгд мэдүүлсэн. М.Б нь зохион байгуулагч, Н.Н нь гүйцэтгэгч гэдгийг, мөн энэ хэрэгт Ц.С, Д.М нар нь хамжигчаар оролцсон зэргийг бүгд хэлсэн. Гэтэл үйлдэл оролцоо нь тодорхойгүй Э.Бд хамгийн өндөр ялыг оногдуулах саналыг гаргаад байгаа юм. Нотлох баримт байхгүй гээд байхад яллаад байх юм. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харж адилхан л ялын санал гаргах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар оролцооны байдлыг харгалзах ёстой. Прокуророос эдгээр хүмүүсийн хэн нь гүйцэтгэгч, хэн нь хамжигч, хатгагч болохыг тогтоож ирүүлээгүй байгаа шүү” гэж,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “...манай зүгээс гэм буруу дээр маргаж оролцсон. Нэгэнт гэм буруутайд тооцсон тул хүндэтгэлтэй хандана. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээвэл хөнгөрүүлэх, гэм буруугаа хүлээхгүй бол хүндэрнэ гэсэн ойлголт байхгүй. Б.Бгийн хувьд оролцоо нь эргэлзээтэй. Хэргийн нөхцөл байдлыг харахад урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл байдал харагддаг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлаагүй. Б.Б нь хамжигч юм билүү мэдэх боломжгүй байна. Б.Б нь бага насны хүүхдүүдтэй, эхнэр нь жирэмсэн зэрэг ар гэрийн нөхцөл байдал, ялаа эдэлсэн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Тус Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо төлж барагдуулаагүй этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заасан зохицуулалт байхгүй ч эсрэгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцдог зохицуулалт байгаа болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар дараах байдлаар ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ. Тухайлбал,

-Шүүгдэгч Б.Б, Э.Б нарын хувьд: тэдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/ зэргийг харгалзан тус бүрд нь 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 

-харин шүүгдэгч Ц.С, Д.Х, Н.Н, М.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирлын тодорхой хувийг өөрсдөө төлсөн, хохиролд тооцуулахаар эд хөрөнгийг битүүмжилж ирүүлсэн, үлдэгдэл хохирлыг хохирогч байгууллага нь нэхэмжлэхээс татгалзсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч Д.М-ийн хувьд хохирол төлж барагдуулаагүй боловч хохирогч байгууллага нь төлөх хохирлоос тодорхой хувийг хасаж тооцсон буюу төлбөл зохих үнийн дүн буурсан байдал, мөн тэдгээрийн хувийн байдал, тодруулбал, шүүгдэгч Ц.С өмнө хэд хэдэн удаа ял шийтгэгдэж байсан ч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Д.Хийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч М.Б, Н.Н, Д.М нар нь бага насны хүүхдүүдтэй, М.Бийн хүүхэд нь сонсголгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй зэрэг ар гэрийн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Сд 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Х, Н.Н, М.Б, Д.М тус бүрд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэхээр үүрэг болгон зохицуулалт биш бөгөөд шүүхээс тухайн хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч нарт дээрх байдлаар ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нэр бүхий шүүгдэгч нарт энэхүү зүйлийг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Цагдан хоригдсон хугацааны хувьд: шүүгдэгч Ц.С-ийн 01 жил 01 сар 17 хоног буюу 412 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 419 хоногийг,

Шүүгдэгч Д.Хийн 12 сар буюу 365 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 372 хоногийг,

Шүүгдэгч Н.Нын 06 сар 22 хоног буюу 202 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 209 хоногийг,

Шүүгдэгч М.Бийн 8 сар 23 хоног буюу 263 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 270 хоногийг,

Шүүгдэгч Д.М-ийн 10 сар 21 хоног буюу 321 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 328 хоногийг,

Шүүгдэгч Э.Б-ийн 09 сар 13 хоног буюу 283 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 290 хоногийг,

Шүүгдэгч Б.Бгийн 10 сар 15 хоног буюу 315 хоног, мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 хоног, нийт цагдан хоригдсон 322 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх боловч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэж, гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан, үүнтэй холбогдуулан шүүгдэгч нарын урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ тухай Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 9 ширхэг компакт диск, 4 ширхэг хард диск, 4 ширхэг залгуур, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн Г.Мийн нэр дээр бүртгэлтэй ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ... байрны ... тоот ... өрөө орон сууцыг битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож Ц.С, Д.Х нарын хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н, М.Б, Д.М, Д.Х тус бүрд 3 (гурав) жил 6 (зургаа) сар хорих ял, шүүгдэгч Ц.Сд 4 (дөрөв) жил хорих ял, шүүгдэгч Э.Б, Б.Б тус бүрд 5 (тав) жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ийн цагдан хоригдсон 419 (дөрвөн зуун арван ес) хоногийг, шүүгдэгч Н.Нын цагдан хоригдсон 209 (хоёр зуун ес) хоногийг, шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 270 (хоёр зуун дал) хоногийг, шүүгдэгч Д.М-ийн цагдан хоригдсон 328 (гурван зуун хорин найм) хоногийг, шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 290 (хоёр зуун ер) хоногийг, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 322 (гурван зуун хорин хоёр) хоногийг, шүүгдэгч Д.Хийн цагдан хоригдсон 372 (гурван зуун далан хоёр) хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б тус бүрээс 58.771.242 (тавин найман сая, долоон зуун далан нэгэн мянга, хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч “...” ХХК-нд 57.646.242 (тавин долоон сая, зургаан зуун дөчин зургаан мянга, хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг, ... ХХК-нд 1.125.000 (нэг сая, нэг зуун хорин таван мянга) төгрөгийг олгохоор, шүүгдэгч Д.Мэс 36.271.242 (гучин зургаан сая, хоёр зуун далан нэгэн мянга, хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогч “...” ХХК-нд 35.146.242 (гучин таван сая, нэг зуун дөчин зургаан мянга, хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг, ... ХХК-нд 1.125.000 (нэг сая, нэг зуун хорин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч Ц.С, Д.Х тус бүрээс 3.625.000 (гурван сая, зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч “...” ХХК-нд 2.500.000 (хоёр сая, таван зуун мянга) төгрөгийг, ... ХХК-нд 1.125.000 (нэг сая, нэг зуун хорин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч М.Б, Н.Н тус бүрээс 1.125.000 (нэг сая, нэг зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, ... ХХК-нд тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 9 ширхэг компакт диск, 4 ширхэг хард диск, 4 ширхэг залгуур, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Мийн нэр дээр бүртгэлтэй ...1 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... байрны ... тоот ... өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц.С, Д.Х нарын хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.С, Н.Н, М.Б, Д.М, Э.Б, Б.Б, Д.Х нарын эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ