Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 36

 

  Г.*******, Э.******* нарт

 Холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгч Г.*******, Э.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, Г.*******, Э.******* нарт холбогдох *******72800*******260*******08 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор 20*******8 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.******* нь 20*******7 оны ************** дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг *******сайханы *******3-22 тоотод Э.*******ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.******* нь 20*******7 оны ************** дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******сайханы *******3-22 тоотод Г.*******гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* овгийн ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Э.*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.******* дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Э.******* нарт тус тус оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг тус тус  мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Э.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******гээс 208.760 /хоёр зуун найман мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******сайханы *******3-22 тоотод оршин суух ******* овогтой ийн ******* /регистрийн дугаар КЮ8006*******700/-т, Шүүгдэгч Э.*******ээс 255.850 /хоёр зуун тавин таван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******8 дугаар байрны 2-23 тоотод оршин суух ******* овогтой *******ийн ******* /регистрийн дугаар КЮ7602040*******/-д тус тус олгож, Шүүгдэгч Г.*******гийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, Шүүгдэгч Э.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин 303.020 /гурван зуун гурван мянга хорь/ төгрөгийн хохирол төлбөрийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.4, *******.7, *******.8, *******.9-д зааснаар шүүгдэгч Г.*******, шүүгдэгч  Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хөрөнгөгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Э.******* давж заалдах гомдолдоо: Намайг зодсонд би гомдолтой байна. Миний үснээс зулгаачихаад тавихгүй байхаар нь өөрийгөө хамгаалах гэж түүний гарыг урсан байж магадгүй. Тухайн үед би түүний биед гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. ******* худал мэдүүлэг өгч намайг зодсон болгоод ганцаараа биш олноороо бүлэглэн намайг тал руу авч явж галзуу хүн шиг доромжилж авир ааш гарган барьцаалсан энэ хэргийг дахин хянан үзэж зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай нь харьцуулан шинжилж, нотлох баримтын эх сурвалжийг магадлалгүйгээр шинжээчийн 555 тоот дүгнэлтээр “Г.*******д гэмтэл учирсан байна. Үүнийг Э.******* учруулсан” гэж дүгнэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Э.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүгдэгч Г.******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан болж гэм буруугийн тал дээр шүүх шийдвэр гаргасан.

          Шинжээчийн дүгнэлтээр миний биед хөнгөн гэмтэл учруулсныг тогтоосон. Шинжээч худал дүгнэлт гаргаагүй үндэслэлтэй дүгнэлт гаргасан.

          Энэ хүн миний нөхөртэй гэр бүлийн харилцаа тогтоогоогүй бол бид хоёр хоёулаа гэмт  хэрэгтэн болоод зогсож  байх уу. Үгүй юу.

Би нөхөртэйгээ хууль ёсны баталгаатай гэр бүл учраас үр хүүхдээ өнчрүүлж салах тухай бодолгүй байгаа.

          Гомдолд бичсэн шиг хүчээр машинд суулгаж дарамталж зодсон асуудал байхгүй үүнийг гэрчээр байцаагдсан хүмүүс үнэн зөвөөр мэдүүлсэн.

          Барьцаалж яваагүйг гэрчүүд мөн гэрчилж хэлсэн байгаа. Анхан шатны шүүх *******ийн үйлдэл холбогдлыг үнэн зөвөөр шийдсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Г.*******, Э.******* нар нь  20*******7 оны ************** дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* сайхны *******3 дугаар гудамжны *******2 дугаартай Э.*******ийн гэрийн хашаанд хардалтын улмаас хоорондоо маргалдан, зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан гэрч З.Сүхээ, Б.Нансалмаа, Д.Отгонбат, Д., Б.Сосорбурам, Ц.Энхтуул нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******7 оны ************** дүгээр сарын

*******0-ны өдрийн 555, 558 дугаар дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Хэрэгт авагдсан баримтаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдал нотлогдсон ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан түүнчлэн шүүх нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Тухайн цаг хугацаа, газарт Э.*******, Г.******* нарын биед гэмтэл учирдаг талаар хэргийн оролцогч нар эсрэг тайлбар, санал, дүгнэлт гарган мэтгэлцдээгүй тул Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******7 оны ************** дүгээр сарын *******0-ны өдрийн 555 дугаар дүгнэлтээр тогтоосон гэмтлийг Г.*******гийн эрүүл мэндэд учирсан гэж үзнэ.

          Г.*******гийн 20*******7 оны *******2 дугаар сарын 0*******-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “би тэр хүний үснээс л зулгаасан газар нэг унагаасан би өөрөө хамт унасан” гэх мэдээлэл авагдсан боловч Э.******* өөрөө энэ талаар мэдүүлдэггүйгээс гадна мөн цаг хугацаанд Э.*******, Г.******* нарын хоорондын маргааныг таслан зогсоосон гэрч Б.Нансалмаагийн “*******...*******ийг үснээс нь зулгаагаад гэрийн баруун талаар гараад ирсэн тэгээд чирээд хашааны хаалга руу явсан... тэгж байхад хашааны гадна байсан машинаас хүүхэн, залуу хоёр бууж ирээд одоо боль гэсэн тэгээд ******* үснээс нь тавьсан...” /хэргийн 20 дугаар хуудас/,

          Гэрч Д.ийн “...******* хашаан дотор нэг хүүхэнтэй зууралдаад зогсож байсан тэгэхээр нь би очоод салгаад та хоёр хэл амаараа учраа олооч гэж хэлсэн... ” /хэргийн 22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр Э.*******, Г.******* нар хамтдаа газарт ойчсон нь нотлогдохгүй байна.  

          Иймд шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн гэж үзэв.

         Шүүх Г.*******, Э.******* нарын шаардлагын дагуу эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* –т заасан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүргийг хүлээх ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу биш боловч гэм хор учирсан шалтгаан, үндэслэлээс хамаарч гэм хорыг арилгах Иргэний хуулийн нарийвчилсан хэм хэмжээг хэрэглээгүй байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсгийг” гэж нэмж гэм хорыг арилгах үүргийн эрх зүйн үндэслэлийг тодорхой ойлгомжтой болгох  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагад нийцнэ.

         Хэрэгт Э.*******ийг барьцаалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “...Г.******* унах үедээ зүүн гуя шилбэндээ гэмтэл авсан гэж үзэхээр байна” гэсэн давж заалдах гомдолдоо заасан боловч давж заалдах шатны шүүхэд гэмтэл учирсан болохыг үгүйсгэхгүй гэж гомдлынхоо үндэслэлийг тайлбарласан.

         Шүүгдэгч Ш.*******гээс 20*******8 оны 03 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцүүлээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсний дагуу хянаж үзээгүй болно.

         Иймд гомдлыг хүлээн авах боломжгүй ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн *******.5, Шүүхийн тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

         

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ