Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0649/З |
Дугаар | 682 |
Огноо | 2018-11-01 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 682
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ч.Д.Н.Д.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Н.Д.Е.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Л.С нарыг оролцуулан “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Д.Н.Д.Х, Н.Д.Е.Гт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “ХХБ” ХХК
Хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 1., 14...,
Хариуцагч: Ч.Д.Н.Д.Х
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-.., Нийслэлийн нутгийн захиргааны ... байр,
Хариуцагч: Н.Д.Е.Г
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .-р хороо Бага тойруу ../.,
Нэхэмжлэлийн шаардлага: “ХХБ” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Ч.Д.Н.Д.Х-ийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ХХБ-наас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХХБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг өөрчлөн найруулж, тус өөрчлөлтийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр хуульчилсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар хуулийг дагаж мөрдөхгүй байсаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тогтоол гаргасан. Тодруулбал, Засгийн газар хуульд заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тогтоох байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тогтоогоогүй.
Засгийн газар ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тогтоогоогүй байх хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Н.Д.Е.Г А/84 “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим, зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталсан байна.
Энэхүү зааврын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ....” гэж (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр) журамлаад зааврыг мөрдөж ажиллахыг бүх аймаг, дүүргийн (улс орон даяар) нийгмийн даатгалын хэлтсүүдийн дарга нарт үүрэг болгож 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 дугаар бичгээр чиглэл хүргүүлсэн байдаг.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч “ХХБ” ХХК нь дээрх А/84 дүгээр тушаалаар баталсан зааврыг мэдээгүйгээс ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний нийт сангаас тооцож (хязгааргүйгээр) холбогдох дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст илүү төлөлт хийж, шилжүүлсэн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрх эдэлнэ” гэж хуульчилжээ. Энэхүү хэм хэмжээг болон нийгмийн даатгалын эрх барих дээд байгууллагаас баталсан зааврыг (A/84) үндэслэн илүү төлсөн шимтгэлийн зөрүүг дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулахаар хандсан боловч Ч.Д.Н.Д.Х болон дээд шатны байгууллагаас зааврыг баримтлах үндэслэлгүй, хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн болно.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаанд тусгай зарчим баримтлахаар, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийн хамгаалах” зарчмыг тусгасан. Энэхүү зарчмыг “....иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд” баримтлах буюу нийгмийн даатгалын байгууллага өөрсдийн баталсан журмыг дагаж мөрдөж ажиллахаас татгалзаж буй эс үйлдлийн эсрэг нэхэмжлэгчийн эрх, ашгийг хамгаалах зарчим тул банкны гаргаж буй энэхүү нэхэмжлэлд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ч.Д.Н.Д.Х нь “ХХБ” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахаас татгалзсанаар нэхэмжлэгч 1,240,419,904 (нэг тэрбум хоёр зуун дөчин сая дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун дөрөв) төгрөгийн төлөх ёсгүй нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцуулах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хохирч байгаа болно.
Нөгөө талаар нийгмийн даатгалын сангаас авах ажилтан, иргэний тэтгэвэр, тэтгэмжийг ажилтнаас төлөх дээд хязгаар тогтоох замаар хязгаарласан бөгөөд ажил олгогчоос нь илүү төлсөн мөнгийг ажилтанд олгохгүйгээр завсарт нь зориулалт бусаар завших байдал үүсгэж байгаа юм.
Иймд Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “ХХБ” ХХК-иас илүү төлсөн 1,240,419,904 (нэг тэрбум хоёр зуун дөчин сая дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун дөрөв) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг Ч.Д.Н.Д.Х-т даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Д.Н.Д.Х-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь зүйлд “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” /Энэ хэсгийг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ байх бөгөөд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг Засгийн газар жил бүр тогтоохоор хууль тогтоогчоос хуульчилжээ.
Гэтэл Н.Д.Е.Г-ын дарга нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Заавар батлах тухай” А/84 дүгээр тушаалыг баталж өөрийн бүрэн эрхээсээ давсан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэж заасантай нийцэхгүй, мөн хуулийн 64.3 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”, 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий актыг Хууль зүй, дотоод хэрийн яаманд хүргүүлж, бүртгүүлээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3-2/27 тоот “лавлагааны хуудас”-аар нотлогдож байдаг.
Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоход ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тооцоход ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор хэмээн тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолууд нь хүчин төгөлдөр үйлчилж байсан байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор уг хоёр тогтоолыг хүчингүй болгож шинэчлэн тогтоосон байдаг.
Иймд нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцуулахад үндэслэл болгоод байгаа Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны А/84 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр бус, мөн тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь хүчин төгөлдөр үйлчилж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Д.Е.Г-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээллэсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно...” гэж хуульчилсан байна.
Энэхүү заалтын дагуу зөвхөн Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны актыг батлан гаргах эрхтэй байна.
Засгийн газраас 1996 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоол, 1998 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг тус тус гаргасан байдаг.
Дээрх Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын /газар/ хэлтсүүд нь энэхүү 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байсан болно.
Тодруулбал, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон.
Үүний дараа Засгийн газар 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамруулахгүй байхаар тогтоосон байна.
Иймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч, хянаж баталгаажуулах субъект болох аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж НД7, НД8 тайлангуудыг авч байгаа болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь зөвхөн Монгол Улсын Засгийн газарт захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх олгосон заалт юм. Гэтэл 2015 онд Н.Д.Е.Г нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, эрх хэмжээгээ хэтрүүлэн Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээнд халдаж, хууль зөрчиж Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаартай хууль бус тушаалыг гаргажээ.
Дээрх хуульд нийцэхгүй шийдвэрийг аймаг /нийслэл/, дүүргийн /газар/ хэлтсүүд нь тухайн цаг хугацаанд хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчмыг тус тус баримтлан ажиллаж байгаа.
Мөн Улсын дээд шүүхийн 2017 оны дэлгэрэнгүй тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсгийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: “...Эрх зүйт төрийн зарчмын дагуу хууль дээдлэх ёсыг төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан билээ. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагын тухайд дараах шаардлага тавигддаг байна. Үүнд:
Захиргаанаас хуулийг зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийхийг хориглоно.
Захиргаанаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглоно..” гэж тайлбарлажээ.
Дээрх зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг тус тус үндэслээд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлд дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Засгийн газрын 80, 92 дугаар тогтоолуудын хүрээнд хүлээн авч хянаж, баталгаажуулсан байгаа.
“ХХБ” ХХК нь Засгийн газрын дээрх 80, 92 дугаар тогтоолуудыг өөрсдөө ч мөн хэрэгжүүлэн ажиллаж тухайн цаг хугацаанд НД7, НД8 тайлангаа гарган өгч баталгаажуулчхаад одоо захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхгүй субъектээс хууль зөрчиж гаргасан 2015 оны А/84 дугаартай хууль бус тушаалыг үндэслэл болгож нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс “ “ХХБ” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Ч.Д.Н.Д.Х-ийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ХХБ-наас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар нь босоо удирдлагын тогтолцоотой байгууллага учраас нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд суутгуулах санхүүгийн асуудал болон ажил олгогчийн нийгмийн даатгалын тайланг хүлээн авч баталгаажуулдаг програмд өөрчлөлт оруулах эсэх асуудал нь дээд шатны байгууллагын эрх хэмжээнд хамаарах тул Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татаж, хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг цуглуулсан.
“ХХБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ, ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр журамласныг мэдээгүйгээс ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний нийт сангаас тооцож, холбогдох дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахаас татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус...” гэж маргадаг.
Хариуцагч Ч.Д.Н.Д.Х, Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Н.Д.Е.Г-ын дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхэд халдаж, хууль зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг гаргасан тул хууль бус тушаалыг үндэслэл болгож нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх хариу тайлбарыг хийсэн.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь “Даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... Засгийн газар тогтоох” гэсэн агуулгатай байсныг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар тогтоохоор” өөрчлөн найруулсан байна.
Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын хавсралтаар “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталж, Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот “...Зааврыг бүх ажилтанд танилцуулж, судлуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нарт , мөн хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын үүрэг гүйцэтгэгч Н.А нарт тус тус хүргүүлж байжээ.
Маргаан бүхий Н.Д.Е.Г-ын даргын 2016 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасан нь энэхүү маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хэдийгээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрх эдэлнэ” гэж хуульчилсан боловч энэ нь нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
Учир нь Н.Д.Е.Г нь Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээг хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаар тушаалын хавсралтаар батлан гаргажээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, мөн хуулийн 64.3 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”, 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3-2/88 тоот лавлагааны хуудсаар тогтоогдож байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байхаар тодорхойлогддог.
Иймд Н.Д.Е.Г-ын даргын 2016 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасныг хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул “ХХБ” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс “...Засгийн газар хуульд заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тогтоох байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тогтоогоогүй...” гэх тайлбарыг буруутгах боломжгүй ч энэ нь хууль зөрчиж гарсан Н.Д.Е.Г-ын даргын 2015 оны А/84 дугаар тушаалаар батлагдан гарсан дээрх зааврыг хэрэгжүүлэх үндэслэл болохгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.” гэж заасан.
Засгийн газрын 1996 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар, 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолууд нь 2017 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоол гартал хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.
Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн, тухайлбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоожээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайлангуудыг хариуцагч Ч.Д.Н.Д.Х хүлээн авч, баталгаажуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гаргасан актыг, тухайлбал маргаан бүхий дээрх зааврын 3.9 дэх хэсэгт “... 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасныг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Н.Д.Е.Г-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А/187 дугаар тушаалаар Н.Д.Е.Г-ын 2015 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн А/84 дугаар “Заавар батлах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Д.Е.Г, Ч.Д.Н.Д.Х-т холбогдох “ХХБ” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Ч.Д.Н.Д.Х-ийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ХХБ-наас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

Нэхэмжлэгч: “ХХБ” ХХК /РД:26355../