Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00017

О.Д, Э.Б, Б.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 179/2018/0036/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.М,

Шүүгдэгч: О.Д, Э.Б, Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Б, Н.Б, Л.Ц,

Нарийн бичгийн дарга: П.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой О.Д, Э.Б, Б.Снарт холбогдох 1738000000167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С овогт О-ийн Д, …. оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хорих ялаар, 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, 2009 оны оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан /регистрийн дугаар: ................./.

Монгол Улсын иргэн, Б овогт Э-ын Б, ..... оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, урьд урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар: ................./.

Монгол улсын иргэн, Ц овогт Б-н С, ….. оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 35 настай, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 08 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 137а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар: .............../.

Шүүгдэгч О.Д, Э.Б, Б.Снар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Мод толгой гэх газраас иргэн П.Х-ын 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан,

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц овогт Б-ийн С-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч О-ийн Д, Э-ын Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Д, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ял, О.Д-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял, Э.Б-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийн цагдан хоригдсон 54 хоног, Б.С-ийн цагдан хоригдсон 54 хоног, Э.Б-ын цагдан хоригдсон 11 хоногийг тус тус ялтны эдлэх ялд нь оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.С, О.Д, Э.Б-д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 01-80 ХӨВ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл, Б.С-н гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Д, Б.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байхад тус заалтыг хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.Тус гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байхад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б-ыг тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О.Д давж заалдах гомдолдоо: ... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо бүрэн төлсөн, би эцгийн хамт амьдардаг бөгөөд манай эцэг нь өндөр настай, өвчний учир өнөө маргаашгүй насан эцэс болох нь тодорхой гэж эмч нар хэлсэн бөгөөд би эцгийгээ хэдэн сар амьд харж явахын тулд эм тарианы мөнгө олох гэж яваад ийм хэрэгт холбогдлоо. Анхан шатны шүүх нь хохирол төлсөн болон дээрх хувийн байдлыг минь харгалзан үзэж эцгийгээ хэдэн сар тэжээн тэтгэх, харж хамгаалах эцсийн хүслийг минь харгалзалгүй биечлэн эдлүүлэх ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд миний хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Б нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч О.Д, Э.Б, Б.Снар нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Мод толгой гэх газраас иргэн П.Х-ын 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 551 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол тээр тогтоосон акт, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгсэл болон адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч О.Д, Э.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Б.С-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, О.Д, Э.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Д “...миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөөч” гэх, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Б “...шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байхад тус заалтыг хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Тус гэмт хэрэг ... хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байхад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн заалт биш бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч Э.Б, О.Д нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсхүл шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд тэдний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” заалтыг хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж зөвтгөж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус“ гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Д, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Н.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               С.УРАНЧИМЭГ

                                                                                Н.БАЯРХҮҮ

2018        04             05                                               17