Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 771

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Б даргалж, шүүгч Н.Д, шүүгч А.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Е” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаар татварын улсын байцаагчийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Е”ХХК-ийн захирал Н.К, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч А.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, иргэдийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Е”ХХК-ийн захирал Н.К, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Е”ХХК нь анх 2006 онд үүсгэн байгуулагдаж, 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж, гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг. Гэвч миний төрсөн хүүхэд 4 дүгээр зэргийн түлэгдэлтийн улмаас удаан хугацаанд гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарч, 8 нэрийн барааны дэлгүүрийн орлого хүүхдээ эмчлүүлэхэд хүрэлцэхгүй байсан учир “ХДИ” ХХК тоосгоны үйлдвэрээс орчуулагч н.Б гэж хүнээр дамжуулан тоосго зээлээр авч, худалдан борлуулж, холбогдох баримтыг сарын сүүлээр авч, тайландаа тусгаад ямар нэгэн зөрчилгүй явж ирсэн. 

Гэтэл Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн татарын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч А.Т нар нь “Е”ХХК-ийн татвар төлөлтийн үйл ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иж бүрэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай”******* дугаар актаар 63.512.202,7 төгрөгийн нөхөн татвар, 7.273.751,4 төгрөгийн торгууль, 8.388.848,4 төгрөгийн алданги, 13.238 төгрөгийн хүү, нийт 79.188.040,5 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. 

Бид актын зарим хэсгийг эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор актад өөрчлөлт оруулж, төлбөрийн хэмжээг багасгаж, 63.512.202,7 төгрөгийн нөхөн татвар, 2.220.456,6 төгрөгийн торгууль, 7330,0 төгрөгийн алданги, 13.238 төгрөгийн хүү, бүгд 65.753.227,30 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон ба энэхүү тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Татварын улсын байцаагчийн актад дурдсан хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Актад дурдсан НӨАТ-ын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй, өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч  падаан өгсөн этгээдийн мэдүүлгээс тодорхой харагдах бөгөөд зарим компаниуд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрсдийн тайландаа тусгаж, холбогдох татварыг төлсөн учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.3 дахь хэсэгт зааснаар “Е” ХХК нь 364 сая төгрөгт ногдох 36 сая төгрөгийн нөхөн татвараас чөлөөлөгдөх ёстой. Мөн 44 сая төгрөгийн борлуулалтын орлогоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй гэдэг боловч манай байгууллагын жилийн борлуулалт нягтлангийн алдаанаас болон илүү тоо бичсэнээс болж, автоматаар илүү борлуулалт хийсэн болж харагдаж, тухайн дүнгээс татвар ногдуулж байна. Илүү бичсэн нь нягтлангийн алдаа, бид бодит борлуулалтын орлогоор л тайлагнасан. 

Иймд актаар нөхөн төлүүлэхээр тогтоосон 2.220.456,6 төгрөгийн торгуулийн зөрчил нь цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлтэй. 

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаартай татварын улсын байцаагчийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б, А.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Е” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн газраас хүсэлт ирүүлсэнтэй холбоотойгоор хэсэгчилсэн шалгалт хийх явцад “АО” ХХК, “ДА” ХХК, “СТ” ХХК гэсэн 3 байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авч, НӨАТ-ын тайланд худалдан авалтаар хасалт хийж, төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчлийг шалгуулахаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Татварын улсын байцаагчаас 290000686 тоот дүгнэлт бичиж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хянан шалгуулахаар шилжүүлсэн боловч Нийслэлийн Б******* дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 464 тоот тогтоол, Нийслэлийн Б******* дүүргийн прокурорын газар хянаад 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2703 тоот тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б-тэй хамтран “Е” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иж бүрэн 

шалгалт хийсэн. 

Шалгалтын явцад “Е” ХХК-ийн 2012, 2013, 2014, 2015 оны санхүүгийн анхан шатны баримтууд галд шатсан байсан учир “Е” ХХК-ийн 2012-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, цахим татварын системд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайлан тэнцэл зэргийг үндэслэн татварын хяналт шалгалт явуулсан. 

Шалгалтын явцад “АО” ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 013288514 тоот падаанаар 176.313.636,0 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0013288535 тоот падаанаар 20.909.091,0 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 001438815 тоот падаанаар 72.727.254,0 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 001438838 тоот падаанаар 62.727.272,0 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001438861 тоот падаанаар 63.772.727.3 төгрөгийн, “ДА” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0013814957 тоот падаанаар 41.818.182,0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0013814958 тоот падаанаар 125.454.545,0 төгрөгийн, “СТ” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 тоот падаанаар 27.272.727,0 төгрөгийн, нийт 590.995.435,3 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж, төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчил илэрч уг зөрчилд нь 63.512.202,7 төгрөгийн нөхөн татвар, 7.273.751,4 төгрөгийн торгууль, 8.388.848,4 төгрөгийн алданги, 13.238,0 төгрөгийн хүү, нийт 79.188.040,5 төгрөгийн төлбөр ногдуулсан. 

590.995.435,3 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас “АО” ХХК, “СТ” ХХК-тай холбоотой 423.722.708 төгрөгийн зөрчилд прокурорын тогтоол ирсэн учир актаар тогтоосон торгууль, алдангийг өршөөлд хамруулж, нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин “ДА” ХХК-тай холбоотой 167.272.727,0 төгрөгт холбогдох проркурорын тогтоол ирээгүй учир өршөөлд хамруулаагүй. 

Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолоор  “ДА” ХХК-тай холбоотой 167.272.727,0 төгрөгт холбогдох 5.018.181,8 төгрөгийн торгууль, 8.363.636,4 төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулж, актаар тогтоосон төлбөрөөс хасч тооцсон. 

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан 

шийдвэрлэх явцад “АО” ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 013288514 тоот падаанаар 176.313.636,0 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0013288535 тоот падаанаар 20.909.091,0 төгрөгийн, “ДА” ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0013814957 тоот падаанаар 41.818.182,0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0013814958 тоот падаанаар 125.454.545,0 төгрөг, нийт 364.495.454,0 төгрөгийн зөрчилтэй холбоотой борлуулалтыг хийж, баримтаа өгсөн, татварын тайланд борлуулалтын орлогодоо тусгаж, холбогдох татварыг төлсөн нь татварын тайлангаар нотлогдож байгаа учир шүүхийн шийдвэрээр “АО” ХХК-ийн 2, “ДА” ХХК-ийн 2, нийт 4 падааны 36.449.545,0 төгрөгийг төлбөр тогтоосон актаас хасч тооцохыг хүлээн зөвшөөрч байна. 

“Е” ХХК-д ногдуулсан татвараас Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 13 сая төгрөгийн торгууль, алданги, шүүхийн шийдвэрээр 36 сая төгрөгийн нөхөн татварыг нь хасч тооцоод байхад дахин 2 сая төгрөгийн торгуулийг хасуулахаар нэхэмжлээд байгаа нь  ойлгомжгүй байна.

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд нь сар сараар таарч байх ёстой. Гэтэл “Е” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын жилийн эцсийн тайлан зөрүүтэй буюу 44.126.592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нь 4.412.659,2 төгрөгийн НӨАТ-ыг нөхөн ногдуулж, 2.206.329,6 төгрөгийн торгууль, 13.238 төгрөгийн хүү ногдуулсан.

Харин 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан нийт 313470 төгрөгийн татварыг 10-71 хоногийн хугацаа хэтрүүлж төсөвт төлсөн зөрчилд нь 13507 төгрөгийн торгууль, 7010 төгрөгийн алданги, мөн Хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 61680 төгрөгийн албан татварыг 10 хоногийн хугацаа хэтрүүлэн төсөвт төлсөн зөрчилд 620 төгрөгийн торгууль, 320 төгрөгийн алдангийг тус тус ногдуулсан. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын торгуулийн 2.220.456,6 дүн нь дээрх зөрчлүүдийн торгуулийн дүн юм. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “.. өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан бөгөөд дээрх зөрчлүүдэд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шийтгэл хүлээлгэсэн шийдвэр гараагүй, цаг хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гарсан зөрчилд нь торгууль ногдуулсан учраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Е” ХХК нь анх “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаар актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч буюу “Е” ХХК-д холбогдох 59.099.543,5 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын улсын байцаагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаар актын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.  

Маргааны үйл баримтаас үзэхэд Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нар нь “Е” ХХК-ийн 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* тоот актаар  “Е” ХХК-ийн аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, тайланд тусгалгүй, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлүүдэд 63.512.202,7 төгрөгийн нөхөн татвар, 7.273.751,4 төгрөгийн торгууль, 8.388.848,4 төгрөгийн алданги,13.238.0 төгрөгийн хүү, нийт 79.188.040,5 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

“Е” ХХК нь татварын улсын байцаагч нарын дээрх төлбөр тогтоосон актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс 5.053.294,8 төгрөгийн торгууль, 8.381.518,4 төгрөгийн алданги, нийт 13.434.813,2 төгрөгийг өршөөлд хамруулж, төлбөрийн хэмжээг 63.512.202,7 төгрөгийн нөхөн татвар, 2.220.456,6 төгрөгийн торгууль, 7.330,0 төгрөгийн алданги, 13,238.0 төгрөгийн хүү, нийт 65.753.227,3 төгрөгөөр тогтоож, актад өөрчлөлт оруулжээ .

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна .

Нэг. Нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаар актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Е” ХХК нь 2015 онд 44.126.592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нь 4.412.659,2 төгрөгийн нөхөн татвар, 2.206.329,6 төгрөгийн торгууль, 13.238 төгрөгийн хүү ногдуулжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь маргаан бүхий актын “...тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2.220.456,6 төгрөгийн торгууль нь ямар зөрчлийн орлого болох, хэдийд үйлдэгдсэн зөрчилд ногдуулсан торгууль болох нь тодорхойгүй байх тул торгуулийг өршөөлийн хуульд хамруулах боломжтой” гэж маргажээ.

Түүнээс нэхэмжлэгч нь 2015 онд 44.126.592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийг гаргасан болон түүнд ногдуулсан 4.412.659,2 төгрөгийн нөхөн татвар, 13238 төгрөгийн хүү ногдуулсныг хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргахгүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нь хяналт, шалгалтын явцад “Е” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зөрүүтэй буюу 44.126.592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж 4.412.659,2 төгрөгийн нөхөн татвар, 2.206.329,6 төгрөгийн торгууль, 13238 төгрөгийн хүү ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2 дахь заалттай нийцжээ.

“Е” ХХК-ийн дээрх зөрчлийг цаг хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш буюу 2015 оны жилийн эцсийн тайлангаас тооцсон болох нь хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийн тооцоолол , татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо  зэргээр тогтоогдож байх тул 2.206.329,6 төгрөгийн торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж, “Е” ХХК-ийн төлөх төлбөрийг 63.512.202,70 төгрөгийн нөхөн татвар, 2.220.456,60 төгрөгийн торгууль, 7330 төгрөгийн алданги, 13238 төгрөгийн хүү, нийт 65.753.227,30 төгрөгөөр тогтоосон нь тооцооллын алдаатай байна гэж шүүх үзлээ.

Учир нь маргаан бүхий актын тогтоох хэсгийн 2 дахь заалтад  торгуулийн хэмжээг 2.206.329,6 төгрөг гэж заасан боловч Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 29 дүгээр тогтоолоор торгуулийн хэмжээг 14127 төгрөгөөр нэмэгдүүлж, 2.220.456,60 төгрөгийн торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч А.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан нийт 313470 төгрөгийн татварыг 10-71 хоногийн хугацаа хэтрүүлж төсөвт төлсөн зөрчилд нь 13507 төгрөгийн торгууль, 7010 төгрөгийн алданги, мөн Хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 61680 төгрөгийн албан татварыг 10 хоногийн хугацаа хэтрүүлэн төсөвт төлсөн зөрчилд 620 төгрөгийн торгууль, 320 төгрөгийн алдангийг тус тус ногдуулсан. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын торгуулийн 2.220.456,6 дүн нь дээрх зөрчлүүдийн торгуулийн дүн буюу хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооллын  18-22 дугаар мөрний нийлбэр” гэж тайлбарлаж байх боловч энэхүү дүн нь маргаан бүхий актад бүхэлдээ орсон байхад дээрх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор торгуулийн дүнг 14127 төгрөгөөр нэмэгдүүлж, торгуулийн хэмжээг 2.220.456,60 төгрөг болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2, 3 дахь хэсгийн торгуулийн дүнгийн нийлбэрээс 3.1 дэх хэсгийн торгуулийг хассан дүн болон “Е” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооллын 8 дугаар багана буюу торгууль хэсгийн 1-22 дугаар мөрний нийлбэр нь 7.273.751,4 төгрөг болсон бөгөөд энэ дүн актад бүхэлдээ тусгагдсан. Гэтэл маргаан бүхий актад дээрх дүн тусгагдсан /орсон/ байхад дахин 18-22 мөрний нийлбэрийг нэмж, торгуулийн хэмжээг 2.220.456,60 төгрөг болгосон нь тооцооллын алдаатай болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч дээрх дүнгээр буюу 2.220.456,60 төгрөгийг өршөөлд хамруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх боловч шүүх дээрх алдаатай байдлыг залруулж, маргаан бүхий актаар тогтоосон торгуулийн дүнгээр тооцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Хоёр. Татварын улсын байцаагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаар актын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаар актын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “АО” ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 013288514 падаанаар 176.313.636,0 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0013288535 падаанаар 20.909.091,0 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 001438815 падаанаар 72.727.254,0 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001438838 падаанаар 62.727.272,0 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001438861 падаанаар 63.772.727,3 төгрөгийн, “СТ” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 падаанаар 27.272.727,0 төгрөгийн, “ДА” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0013814957 падаанаар 41.818.182,0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0013814958 падаанаар 125.454.545,0 төгрөгийн, нийт 590.995.435,3 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд нь 59.099.543,5 нөхөн татвар, 17.729.863,1 төгрөгийн торгууль, 29.549.771,8 төгрөгийн алданги ногдуулжээ.

Улмаар актын тогтоох хэсгийн 3.1 дэх заалтаар “АО” ХХК, “СТ” ХХК-иудтай холбоотой 423.722.708,0 төгрөгийн зөрчилд ногдох 12.711.681,3 төгрөгийн торгууль, 21.186.135,4 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар чөлөөлж, төлбөрийн хэмжээг 63.512.202,7 төгрөгийн нөхөн татвар, 7.273.751,4 төгрөгийн торгууль, 8.388.848,4 төгрөгийн алданги, 13.238,0 төгрөгийн хүү, нийт 79.188.040,5 төгрөгөөр тогтоожээ.

Татварын улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийж, акт тогтоохдоо Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй, хий бичилттэй 8 ширхэг НӨАТ-ын падаантай холбоотой зөрчлийг дутуу шалгасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн 2013 оны НӨАТ-ын тайланд 590.099.543,5 төгрөгийн худалдан авалтыг хасч тайлагнасан байх боловч НӨАТ-ын 8 ширхэг падаанаас 4 ширхэг НӨАТ-ын падаанаар бодит худалдан авалт хийгдсэн болох нь хэрэгт авагдсан цугларсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул 8 ширхэг НӨАТ-ын падааны хий бичилттэй холбоотой тогтоосон төлбөрөөс зарим НӨАТ-ын падаантай холбоотой төлбөр /нөхөн татвар/-ийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тухайлбал, “Е” ХХК нь “ДА” ХХК-тай хийсэн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0013814957 тоот падаанаар 41.818.182,0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0013814958 тоот падаанаар 125.454.545,4 төгрөгийн, 

“АО” ХХК-тай хийсэн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0013288514 тоот падаанаар 176.313.636,3 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0013288535 тоот падаанаар 20.909.091,0 төгрөг, нийт 364.495.454 төгрөгийн худалдан авалтыг 2013 оны НӨАТ-ын тайландаа хасч тайлагнажээ. 

Түүнчлэн бараа материал худалдсан “ДА” ХХК, “АО” ХХК-

иуд нь нийт 364.495.454 төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалт хэсэгт тусгаж, харьяа татварын албанд тайлагнасан болох нь Б******* дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20-05/03 албан тоот , Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/110 тоот албан бичгээр ирүүлсэн НӨАТ-ын падааны борлуулалтын жагсаалт  зэргээр тогтоогдож байхын зэрэгцээ “АО” ХХК болон “Е” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Материал худалдах, худалдан авах тухай” гэрээ  хийгдэж, худалдан авалт хийсэн, худалдан авсан барилгын бараа, материалын үнийг төлсөн болох нь тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл “ДА” ХХК, “АО” ХХК-иуд борлуулалтын орлогоо НӨАТ-ын тайланд тусгасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч байхад “Е” ХХК-аар бараа материалд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан төлүүлэхээр ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “... бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэж зааснаар “Е” ХХК нь дээрх 4 падаантай холбоотой 364.495.454 төгрөгийн худалдан авалтад холбогдох 36.449.545,0 төгрөгийн нөхөн татварыг маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс хасч тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч А.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “АО” ХХК-ийн 2, “ДА” ХХК-ийн 2, нийт 4 падааны 36.449.545,0 төгрөгийг төлбөр тогтоосон актаас хасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн” болохыг дурдах нь зүйтэй.

“Е” ХХК болон “ДА” ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0013814957 тоот падаанаар 41.818.182,0 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0013814958 тоот падаанаар 125.454.545,4 төгрөгийн, нийт 167.272.727,0 төгрөгийн худалдан авалт хийгдсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул 5.018.181,8 төгрөгийн торгууль, 8.363.636,4 төгрөгийн алданги ногдуулах үндэслэлгүй, актаар тогтоосон төлбөрөөс 13.381.818,2 төгрөгийг хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин маргаан бүхий актаар илрүүлсэн гэх “АО” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 001438815 падаанаар 72.727.254,0 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001438838 падаанаар 62.727.272,0 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001438861 падаанаар 63.772.727,3 төгрөгийн, “СТ” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 падаанаар 27.272.727,0 төгрөг, нийт 226.499.980,3 төгрөгийн  худалдан авалтыг 2013 оны НӨАТ-ын тайланд хасч тайлагнасан байх боловч “Е” ХХК болон “АО” ХХК, “СТ” ХХК-ийн хооронд дээрх 4 НӨАТ-ын падаанд тусгагдсан худалдан авалтыг бодитойгоор хийсэн, худалдан авсан бараа, материалын үнийг төлсөн, түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь хэрэгт цугларсан санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч “Е” ХХК нь “бид “ХИ” ХХК-иас тоосго худалдан авч, сарын сүүлээр НӨАТ-ын баримтыг “ХИ” ХХК-иас бичүүлэн авдаг байсан” гэх боловч “АО” ХХК, “СТ” ХХК-иуд нь “ХИ” ХХК-тай харилцан хамааралгүй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байна.

Татвар төлөгч нь худалдан авалт, борлуулалтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт зааснаар бүрдүүлэх, тайлагнах үүрэгтэй атал “Е”ХХК болон “АО” ХХК, “СТ” ХХК нарын хооронд бараа материал худалдсан буюу орлого олсон, худалдан авсан буюу төлбөрийг төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “...бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасны дагуу “АО” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 001438815 падаанаар 72.727.254,0 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001438838 падаанаар 62.727.272,0 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001438861 падаанаар 63.772.727,3 төгрөгийн, “СТ” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0014882259 падаанаар 27.272.727,0 төгрөг, нийт 226.499.980,3 төгрөгийг төлүүлэхээр акт 

тогтоосон нь үндэслэлтэй байна. 

Иймд актаар тогтоосон нийт 79.188.040,5 төгрөгийн төлбөрөөс 4 падаантай холбоотой 36.449.545 төгрөгийн нөхөн татвар, 167.272.727,0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 13.381.818,2 төгрөгийн торгууль, алданги, Нийслэлийн татварын Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 29 дүгээр тогтоолоор хассан 858 төгрөгийн торгууль, алдангийг хасч, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 29.355.819,3 төгрөгөөр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Нягтлан болох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Н******* дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 49.832.221,2 /дөчин есөн сая найман зуун зучин хоёр мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг хасч багасган, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 29.355.819,3 төгрөгөөр тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 

төлсөн70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг 

гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.Б

                          ШҮҮГЧИД                                 Н.Д

                                                                                             А.Н