| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2016/00800/И |
| Дугаар | 00389 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00389
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэцгээгээс 9.912.500 / есөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.912.500 / есөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуу / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 27.500.000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтанзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэцгээгээс 9.912.500 / есөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуу / төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 173.550 / нэг зуун далан гурван мянга таван зуун тавь / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанзаяад, мөн нэхэмжлэгч Б.Алтанзаяагаас хариуцагч Ц.Цэцгээгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир уг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн 27.500.000 / хорин долоон сая таван зуу/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 295.450 / хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Н.БЯМБАСҮРЭН