Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 689

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө, Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Г.Б, Ж.М, Д.Г, Ч.Г, Н.Т, Р.Д, 

Хариуцагч: Х*******ИТХТ, Х*******-ийн 1, 7, 5, 8, 11,15 дугаар ХИНХ, 

Гуравдагч этгээд: Л.Б, Б.Х, Б.Б, Д.О, Г.Т, М.Т, А.М, Э.Т, Г.Д, Г.Н, Ц.Д, В.Г, А.О, Г.А, Ч.Ч, Л.Т, И.Н, Ц.Д, Ш.Н, Н.Н, Ц.М, А.О, Ц.Б, Н.Б, Н.Д. 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Г.Б, Ж.М, Д.Г, Ч.Г, Н.Т, Р.Д, Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Х*******ИХТ-ийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 1, 7, 8, 14, 15 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 

Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Р.Д, Г.Б, Ж.М нар нь Х*******-ийн 1, 7, 8, 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох,

Ш.Ц, Г.Э нар нь Х*******-ийн 1-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 

Ц.А, Ц.Н нар нь Х*******-ийн 7-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

Л.Т, Р.Д нар нь Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 

Г.Б, Ж.М нар нь Х*******-ийн 14-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3  дугаар тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 

Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Х******* дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааныг, тус хуралдаанаас гарсан 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, мөн Х*******-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн  Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Х*******ИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.У, Ц.Э, Х******* дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Т, гуравдагч этгээд Х*******-ийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын өмгөөлөгч Ц.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б би дараах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээс дараах байдлаар татгалзаж байна. Үүнд

1. Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Г.Б, Ж.М, Д.Г, Ч.Г, Н.Т нарын Х*******ИТХТ-ийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 1, 7, 8, 14, 15 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2. Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нарын 2018 оны 2 дугаар сарын 23-ны Х*******-ийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Р.Д, Г.Б, Ж.М нарын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Х*******-ийн 1, 7, 8, 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох,

4. Ш.Ц, Г.Э нарын Х*******-ийн 1-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

5. Ц.А, Ц.Н нарын Х*******-ийн 7-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

6. Л.Т Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

7. Г.Б, Ж.М нарын Х*******-ийн 14-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3  дугаар тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

8. Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нарын Х*******-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн  Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,

9. Р.Д Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна .”

Х*******-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Х******* дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталсугай...” гэж, хавсралтаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан байна. 

Хорооны иргэдийн нийтийн хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ба Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэх заалтаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хорооны иргэдийн Нийтийн Хурал”-ын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь бие биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид...зарлан хуралдуулна” гэх зохицуулалтаас үзэхэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчид”-ийн бүрэн эрхэд хаамрагдах асуудал байна. 

Гэтэл Х*******ИХТ 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 тогтоолоор “Анхдугаар хуралдааныг товлосон өдөр, товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан” нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрхэд бүдүүлгээр халдсан. 

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “...Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасны дагуу хурлыг зохион байгуулах, иргэдийг хэрхэн бүртгэх, хурлыг хэзээ товлон хуралдуулах эрх нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд олгосон байдаг. Гэтэл Х*******ИХТ 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн а/06 дугаар тогтоолоор анхдугаар хуралдааныг товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн  эрхүүдийг тус тус зөрчиж байна. 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Цэрэнгээс 2017 онд 3-н удаа албан бичиг хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч нарт илгээсэн. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот албан бичгийн гол агуулга нь “...Анхдугаар хуралдааныг зохион байгуулахгүй. Хэрэв хурал зохион байгуулсан тохиолдолд Засаг даргыг зохион байгуулалтын асуудал хэлэлцэхгүй. Хэлэлцсэн тохиолдолд хурлын шийдвэрийг дээд шатны Засаг дарга батламжлах боломжгүй” гэсэн байдаг.  Мөн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгээр  зөвлөмж хэрэгжүүлэх тухай албан бичгүүдээр дээрх агуулгыг илэрхийлсэн. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, мөн 47.1.6-д “..иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” дахь хэсэгт зааснаар Х******* дүүргийн хурлын тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. 

Х*******-ийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тус хурлаас батлан гаргасан тогтоол шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хурлыг болон уг хуралдааны шийдвэрүүдийг хүчингүй болгосон шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэр огт гараагүй болно. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний 0793 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0889 дүгээр магадлалаар  Х*******-ийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал нь хүчин төгөлдөр болсон гэдгийг дүгнэсэн.  

Х*******-ийн 16-н хорооноос 3-н хороо нь 2017 онд хуралдсан байдаг. Үүний дунд манай маргааны зүйл болж байгаа Х*******-ийн 11 дүгээр хороо нь 2017 оны 02 дугаар сард хуралдсан. Анхдугаар хуралдаан олон удаа хуралдах ойлголт байхгүй.

Мөн Х*******-ийн 8 дугаар хорооны иргэн Р.Дамдингийн хувьд Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 9 дэх хэсгийн “...шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан эрх, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “...Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж заасныг, мөн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “...Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасныг, мөн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “..Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасныг тус тус зөрчигдөж байна. Учир нь 2 субъект дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй өмнөх хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай шийдвэр гаргасан байгаа нь нэхэмжлэгч иргэдийг төөрөгдүүлж, аль хуралд орох ёстойг ойлгохооргүй эргэлзээ үүсгэж, хуралдаанд оролцох эрх болон нэр дэвших, нэр дэвшүүлэх эрх, төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, эрх нь зөрчигдөж байна.

Х*******-ийн 8 дугаар хорооны хувьд бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж байгаа хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдаанаа зарлаад 2018 оны 03 дугаар сарын 11-нд хуралдсан байхад 12 хоногийн дараа дахин анхдугаар хуралдаан хийж нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг нь зөрчсөн. Хэрэв дахин хуралдах шаардлагатай гэж үзсэн бол анхдугаар хуралдаанаас өөр бусад хуралдааныг зарлан хуралдуулах эрхийг хуулиар олгосон. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 

Р.Дамдин нь Х******* дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын өмнөх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын Тэргүүлэгчдийн зарласан хуралдаанд оролцож, нэр дэвшин иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд сонгогдсон хурлын дарга юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт “..захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу маргаан бүхий тушаалын 8 дугаар хороонд холбогдох хэсэг болон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 01, 02,03, 04 дүгээр тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч иргэдийн тэргүүлэгч болон хурлын даргын эрхийг зөрчсөн, сонгох сонгогдох эрхэд халдсан Х*******ИХТ 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан Х*******-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол,  Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай  3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоол, Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол,  Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай  3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Х*******ИХТ Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Г.Э, Ц.Э, О.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай” 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус дүүргийн 16 хороодод хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй хийгдээд иргэдийн Нийтийн Хурлын дэг журамтай, аливаа маргаан будлиангүйгээр зохион байгуулахын тулд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэгдсэн хуваарь батлан мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах тухай дурдсан. Энэхүү зөвлөмжийг бүх хороод хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болно. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хуваарь батлах тухай” А/06 тогтоолыг баталсан болно. 

Үндсэн хуульд заасан  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж заасныг зөрчөөгүй. Уг тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, даргыг сонгоогүй иргэд өөрсдөө хуралдаж сонгосон тул эрх хэмжээний асуудлыг шийдсэн гэж үзэж болохгүй юм. 

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3793 шүүхийн шийдвэр, магадлал 2 нь н.Мөнхбаатар гэх хүнийг Засаг даргаар томилох эсэх эрхийн асуудлыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан эрх нь байгаа учраас томилох эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн утгыг агуулж байсан. Үүнээс бус иргэдийн Нийтийн хурлын талаар шүүх дүгнэлт хийсэн үйл баримт биш юм. 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа А/06 дугаартай тогтоолын Х*******-ийн 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага гаргасан иргэдийн Нийтийн Хурал хуралдахгүй байсан учраас хуралдуулах зорилгоор уг тогтоолыг гаргасан. Хуульд зааснаар иргэдийн Нийтийн Хурал жилд 3-аас доошгүй удаа хуралдсан байх шаардлагатай. Иймээс маргаан бүхий тогтоолоор иргэдийн Нийтийн Хурал хуралдахыг даалгаж, тухайн хороонд тулгамдаж буй асуудлыг тогтоосон хугацаанд хурал хийж шийдвэрлэхийг шаардсан. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт ээлжит сонгуулийн санал хураалт явуулснаас 20 хоногийн дотор гэж заасан байгаа нь иргэдийн Нийтийн Хурал ээлжит сонгуулиар сонгогддоггүй тул энэ заалт хамаарахгүй бөгөөд зөвхөн Аймаг, нийслэл, сум , дүүргийн хуралд хамаарах заалт юм. Бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаанаас 15 хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байгаа нь анхдугаар хуралдаанд хамаарахгүй заалт юм. 

Дүүргийн иргэдийн Нийтийн Хурал нь сонгуулиар байгууллагддаг бүтэц биш. Иймээс дүүрэг буюу Нийслэлийн сонгуулиар байгуулагдсан хурал дээр хамааралтай заалтыг хорооны иргэдийн Нийтийн Хуралд хамааруулж хуулийг буруу тайлбарлаж байна. 

Өмнө нь жишиг хуваарь баталж дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлууд хуралдаж, үүний дараагаар Засаг даргаа томилж үйл ажиллагаагаа жигдрүүлдэг байсан. Гэтэл нэхэмжлэгч нь тогтоолд маргаж жижиг нэгжүүдийг өөр намын харьяалал гэх мэтээр улс төржүүлж, төрийн үйл ажиллагааг доголдуулах зорилго агуулж байгаа нь тодорхой харагдаж байна. Маргаан бүхий захиргааны акт гарснаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна. Хороодын иргэдийн Нийтийн хурал хуваарийг баталж өгсөн ч, өөрсдөө тогтоол гаргаж, хуралдаанаа хийнэ. Тухайн дүүрэг хороодын иргэд өөр өөрсдийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Гэтэл хорооны иргэдийн Нийтийн хурал жилд доод тал нь 3 удаа хуралдахаар заасан байна. Иймээс хурлын дотоод асуудалтай холбоотой дотогшоо чиглэсэн актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Эдгээр 5 иргэн ямар учраас, ямар эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл тухайн иргэнийг хуралд оролцож сонгогдох, сонгох эрхээ хэрэгжүүлэх гэж байхад нь хэн саад учруулсан гэдэг тодорхой биш байна. Мөн яагаад хурал зарлаж байхад оролцоогүй байж, хурлыг болон хурлаас гаргаж байгаа шийдвэрийг хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаагаа тодорхой болгох шаардлагатай. Маргаан бүхий захиргааны актаар эдгээр 5-н иргэнийг хуралд оролцуулахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл яагаад хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй, ямар эрх ашиг сэргэх нь тодорхой биш нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. 

Иргэн Р.Д хурлын дарга байсан бол Тэргүүлэгчдээрээ хуралдаж сүүлд хуралдсан хурлыг хууль бус болсон гэдэг шийдэлд хүрч, иргэдийн Нийтийн Хуралдаанаасаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл бусад Тэргүүлэгчид нэхэмжлэл гаргаагүй байхад зөвхөн н.Д дангаараа нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 

3-н удаа Х******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас албан бичиг хүргүүлсэн бөгөөд эдгээр бичгүүдэд гомдол гаргаагүй. Маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулснаар тухайн хуралд суусан 200 орчим хүний эрхийг зөрчих нөхцөл үүсээд байгаа. Гэтэл иргэн н.Д-ийн эрх тухайн хуралд суусан хүмүүсийн эрхээс юугаараа давуу гэдэг нь тодорхойгүй. Хорооны иргэдийн Нийтийн Хурал өөрсдөө шийдвэрээ гаргаж хуралдсан. Үүнээс аль нэг намын ашиг сонирхлын асуудал яригдахгүй гэжээ. 

Хариуцагч 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ш.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Д.М, Д.М, Д.Ө, Ж.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ш.Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. 

Х*******ИХТ Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Засаг даргаа сонгосон. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23, 10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэй тооцно гэж заасны дагуу тус хорооны 4800 өрхөөс 160-240 хүнхүрэлцэн ирэхээс 230 хүн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. Хуулийн дагуу ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон хуралдаанаас сонгогдсон Засаг даргыг дүүргийн Засаг дарга батламжлан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн болно. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэгчдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Х******* дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б тус дүүргийн 1, 7, 8, 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. 

Тус хуралдааны товыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хуралдааны мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд хуралдаж өөрсдийн саналаар 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ц.Д-ийг сонгосон байна. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу 8 дугаар хорооны 324 өрхөөс 108 иргэн хүрэлцэн ирэхээс 286 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.  

Гуравдагч этгээд Ш.Н, Н.Д, Ц.А, Г.Б, Э.Д, Г.Э нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие news.mn болон хороооны нутаг дэвсгэрт байрлуулсан тус хорооны анхдугаар иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны товыг зарласан талаар зарлалуудыг харан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар хуралдаанд оролцон, нэрээ дэвшүүлж, тус иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар Засаг дарга, Тэргүүлэгчээр сонгогдсон. 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 200-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу 8 дугаар хорооны 3243 өрхөөс 108 иргэн хүрэлцэн ирэхээс 286 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Д, И.Н, Т.А, Г.Г, Ч.Ч, Л.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие news.mn болон хороооны нутаг дэвсгэрт байрлуулсан тус хорооны анхдугаар иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны товыг зарласан талаар зарлалуудыг харан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анхдугаар хуралдаанд оролцон, нэрээ дэвшүүлж, тус иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар Засаг дарга, Тэргүүлэгчээр сонгогдсон. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт 200-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно гэж заасны дагуу 8 дугаар хорооны 3243 өрхөөс 108 иргэн хүрэлцэн ирэхээс 286 иргэн хүрэлцэн ирсэн тул хүчин төгөлдөр хуралдаан юм. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн самбаруудад хурлын товыг мэдэгдсэний дагуу тус хорооны иргэд цуглаж хуралдсан. Нэхэмжлэл гаргасан иргэд нь хуралдааны товыг мэдсээр байтал хуралдаанд хүрэлцэн ирээгүй байдаг. Хуралдаандаа оролцон нэр дэвшүүлэхэд нь саад учруулсан, хуралдаанд оролцоход нь саад учруулсан үйлдэл гараагүй тул нэхэмжлэгчдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдаанд татгалзсан. Үүнд:

1. Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Г.Б, Ж.М, Д.Г, Ч.Г, Н.Т нар нь Х*******ИХТ Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 1, 7, 8, 14, 15 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2. Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Х*******-ийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Р.Д, Г.Б, Ж.М нар нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Х*******-ийн 1, 7, 8, 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох,

4. Ш.Ц, Г.Э нар нь Х*******-ийн 1-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

5. Ц.А, Ц.Н нар нь Х*******-ийн 7-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

6. Л.Т нь Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3, 4 дүгээр тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1,2,3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

7. Г.Б, Ж.М нар нь Х*******-ийн 14-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1, 2, 3  дугаар тогтоол, Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

8. Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Х*******-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн  Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,

9. Р.Д Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна . 

Иргэн Т.Б-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.1 дэх заалтад заасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг дээрх иргэдээс итгэмжлэн олгожээ . 

Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болон давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөхөд хүлээн зөвшөөрч, дээрх иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсэгт зааснаар дээрх иргэдийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хоёр. Иргэн Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Х*******ИХТ Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг, иргэн Р.Д 8 дугаар хороонд холбогдох хэсгийг тус тус  илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Х*******ИХТ Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.2, 23.10 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Х*******-ийн хороодын Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталжээ. 

Хавсралтад заасан хуваарьт 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын хуралдах хуваарийг  2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1400 цагт хийхээр, 8 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын хуралдах хуваарийг  2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1400 цагт хийхээр баталсан байна. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заажээ. 

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “....хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна” гэж заасан байх бөгөөд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хорооны Иргэдийн Нийтийн хурал өөрсдөө хурлаа хуралдуулахгүй, хорооны иргэдийн эрхийг хохироож байсан учир манай байгууллагаас хуралдах хуваарийг гаргасан гэж тайлбарлаж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.”Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан бөгөөд Х*******ИХТ Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор бүх хороодыг хуралдах хуваарийг баталсан нь зохион байгуулалтын шинжтэй дотогш чиглэсэн байх бөгөөд уг хуваарийг баталсанаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хорооны Хурлын  эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, эрх хэмжээнд нь халдаагүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Гурав. Иргэн Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь Х******* дүүргийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол,  Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай  3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг, иргэн Р.Д Х******* дүүргийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол,  Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай  3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Х******* дүүргийн 11 дүгээр хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Хурлын тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулж, 11 дүгээр хорооны Хурлын даргаар Ш.Н-г 2 дугаар тогтоолоор сонгон баталж, тус хорооны Хурлын Тэргүүлэгчдээр Г.Б, Н.Д, Ц.А, Э.Д нарыг 3 дугаар тогтоолоор сонгон баталж, Хорооны Засаг даргаар Г.Э-ийг тус хорооны Засаг даргаар сонгогдсоныг баталж, Засаг даргад өргөн мэдүүлэхээр 4 дүгээр тогтоолыг тус тус гаргасан байна .

Х******* дүүргийн 8 дугаар хорооны ИНХ-ын хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Хурлын тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулж, 8 дугаар хорооны Хурлын даргаар Ц.Д-ийг 2 дугаар тогтоолоор сонгон баталж, тус хорооны Хурлын Тэргүүлэгчдээр Г.А, Ч.Ч, Л.Т, И.Н нарыг 3 дугаар тогтоолоор сонгон баталж, Хорооны Засаг даргаар А.О-ийг тус хорооны Засаг даргаар сонгогдсоныг баталж, Засаг даргад өргөн мэдүүлэхээр 4 дүгээр тогтоолыг тус тус баталжээ .

Дээрх 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хуралд тус хорооны 4691 өрхийг төлөөлж 160 хүн , 8 дугаар хорооны иргэдийн нийтийн хуралд 3243 өрхийг төлөөлж 286 ирсэн  гэсэн материалыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10. “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хурлын ирцтэй холбоотой маргаагүй, гагцхүү хуралдсан нь хууль бус гэж маргаж байна.   

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь 11-р хорооны иргэдийн нийтийн Хурлын  2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хурлын тэргүүлэгчдээр сонгогдсон , Р.Д нь 8-р хорооны иргэдийн нийтийн Хурлын  2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хурлын даргаар сонгогдсон  тул эдгээр иргэдийн тэргүүлэгч, хурлын даргын эрх ашиг хөндөгдөж байна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын эрхийн асуудлыг тодорхойлж байх боловч эдгээр иргэд нь иргэнийхээ хувиар итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө итгэмжлэл олгожээ. 

Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал гэсэн тогтолцоотой, Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасан.

Х*******-ийн 11-р хорооны иргэдийн нийтийн Хурал 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдсанаараа тэргүүлэгчдээр ажиллаж байсан Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Мөн 11-р хорооны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус хорооны Хурлын Тэргүүлэгчдээр Г.Б, Н.Д, Ц.А, Э.Д нарыг баталсан, 8-р хорооны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар  тогтоолоор Хурлын даргаар Ц.Д-ийг тус тус сонгон баталсан байх бөгөөд уг хуралд нэхэмжлэгч нар оролцоогүй, нэрээ дэвшүүлээгүй байх тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Түүнчлэн Р.Д нь 8-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар 12 хоногийн өмнө хуралдсан хурлаар сонгогдсон гэх боловч тухайн хурлыг хууль ёсны дагуу хуралдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх хуулийн заалтын дагуу хурлын даргаар оролцох эрхтэй гэж үзэх боломжгүй байна.  

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.1.1. Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх; 17.1.2.баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах; 17.1.3.Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; 25 дугаар зүйлийн 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж заасан хуулийн заалттай  Х*******-ийн 8, 11-р хорооны иргэдийн нийтийн Хурлын дээрх шийдвэрүүд нийцсэн байна. 

Иймд нэхэмжлэгч нарын эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Ц, Г.Э, Ц.А, Ц.Н, Л.Т, Г.Б, Ж.М, Д.Г, Ч.Г, Н.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг, Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө нар нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Х******* дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, Х*******-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн  Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, иргэн Р.Д 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Х*******-ийн 8 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн  Санал хураасан дүнгийн тухай 1, 2, 3 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х******* дүүргийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.2, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х*******-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол,  Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай  3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоол, Х*******-ийн 8-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол,  Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай  3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийн 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                                                 ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ