Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00340

 

                    

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

20.000.000 төгрөг гаргуулах, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, 1170 м2 газраас ийн нэрийг хасуулж бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч , гэрч Фү /Mia Fu Yan/, орчуулагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх байрны урд байрлах эзэмшлийн 1170 м2 газар дээр 5 айлын орон сууц, 5 машины граж, баар, 2 дэлгүүр, амины орон сууц зэрэг байсан. Тухайн үед Фү нь тай гэр бүл байж байхдаа худалдан авсан. Уг эзэмшлийн газар нь 100 хувь нэр дээр байсан. Фү , нар нь таарч тохирохгүйн улмаас салахдаа эд хөрөнгөө хуваасан байдаг. Фү нь 2013 онд надтай хамтран амьдрах болсон. 2013 онд тухайн газар дээр барилга барихаар болж тэй хамтарч барилгын компанитай хүн хайсан. нь Фү чи газраа гарга, би 3 сая юань гаргая гэж ярилцсан байдаг. Барилгын компанитай хүн хайж яваад, мөн 2 сая юаний хөрөнгө оруулах хүн хэрэгтэй болсон. Таньдаг хүн нь МОЗЭ ХХК-ний танилцуулж хамтран ажиллах болсон. Эхний ээлжинд уг үл хөдлөх эд хөрөнгийг буулгах шаардлагатай болсон. Ингээд хуучин барилгыг буулгах ажлыг Одхүү нь хариуцаж ажилласан. Ажлын хөлсөнд ******* Фү 51500 юань буюу 12.000.000 төгрөг өгсөн. Хуучин барилгыг буулгасны дараа барилга барих тухай гурвалсан гэрээ байгуулсан. Тухайн үед Одхүү нь Фү д 2 сая юанийн хөрөнгө оруулалт хийхэд баталгаа байхгүй байна баталгаа гаргаж өгөхийг шаардсан гэдэг. Фү тухайн үед салсан эхнэр гийн нэр дээр байгаа газраа одоо амьдарч байгаа эхнэрийнхээ нэр дээр шилжүүлвэл хөрөнгө оруулна гэж яригдаж байсан. Энэ учрыг д хэлж газрын эрхийг миний нэр дээр шилжүүлэх гэж байхад Одхүү нь барилга барих зөвшөөрөл авахын тулд газрын гэрчилгээнд МОЗЭ компаний нэр эзэмшигчээр орсон байх ёстой гэж хэлсэн. Ингээд ******* газрын 30 хувийг нь шилжүүлсэн. Энэ гэрээ нь 2013 оны 05 сарын 24-нд хийгдсэн. 2014 оны 05 сарын 28-нд эзэмшлийн тус тусдаа хоёр гэрчилгээтэй захирамж гарсан. Одхүү нь барилга баригдаж байх явцад мөнгөгүй болсон тул газрыг банкны барьцаанд тавихгүй бол цаашид барилга барих боломжгүй гээд барилгын ажил явагдахгүй болсон. Фү нь газраа гаргасан, нь мөнгөө ч гаргаж хөрөнгө оруулсан. Барилга мөнгөгүй байна гээд байхаар нь би өөрийн нэр дээрх 819м2 газрыг итгэмжлэл өгч банкинд барьцаалах боломж олгосон. Учир нь хамт явахыг Одхүү зөвшөөрөхгүй байсан. Удалгүй хоёр гэрчилгээтэй учир банк зээл олгохгүй байна гэсэн. Газрыг нэг гэрчилгээтэй болгох гээд газрын албанд очиход Одхүү нь би үндсэн эзэмшигчээр байхгүй бол болохгүй гэж хэлсэн. Би дургүйцэхэд банк ийм шаардлага тавиад байна гэсэн. Банкнаас зээл авахын тулд үндсэн эзэмшигчээр болгосон. Ингээд хамтран эзэмшигчээр гэрчилгээ авсан. 2015 онд шүүх дээр би гуравдагч этгээдээр ирсэн. Шүүх дээр ирээд хэргийн материалтай танилцаж байхад миний газрыг бүхэлд нь Одхүү нь ганцаараа нэр дээрээ авсан байсныг мэдсэн. Газрын албанаас асуухад газар хүчингүй болсон гэсэн захирамж гарсан байсан. Яагаад ганцаараа эзэмшигч болсон тухай газрын албаны даргаас лавлахад асууж хариу өгнө гээд хариу өгөхгүй болохоор нь авилгатай тэмцэх газарт хандсан. Энэ асуудлыг шалгасны дараа огноо, тоот нь ижлээр миний нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан гэрчилгээ дахин гарсан. нь барилгын ажилд хөрөнгө оруулсан мөнгөөр Фү нь барилгын материал авч ирээд ******* хүлээлгэн өгсөн баримт байгаа. Фү дансанд оруулсан мөнгөө газрын төлбөр өгсөн мэтээр яриад байгаа. Газрын төлбөр өгсөн юм бол яагаад гэрээ хийгээгүй байдаг юм бэ? Би газрын төлбөрийг авсан бол энэ хүмүүст газрыг шилжүүлэх байсан. Барилгын ажлыг хурдан дуусгах гэж газрыг шилжүүлсэн. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг хэлэлцэгдэж байхад Одхүү нь тухайн газрын кадастрын зургийг бүхэлд нь өөрийн нэр дээр хийлгэсэн байсан. Одхүү барилга барих зөвшөөрөлгүй байж биднийг хуурч газрыг нэр дээрээ авсан. Хуучин барилгыг буулгаад 80.000 ширхэг тоосго гарсан байсныг ойролцоогоор 200 төгрөгөөр тооцож 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Гэрээндээ адилхан хөрөнгө оруулна гэчихээд Одхүү нь нураасан барилгын материалыг зараад зарсан мөнгөнөөсөө оруулсан болохоос өөр мөнгө оруулаагүй. Биднийг хууран мэхэлж удаа дараа шалгуулж хохироож байна. Иймээс ийн нэр дээр шилжүүлсэн 351 м2 газрыг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1170 м2 газрыг эзэмших эрхийг бүхэл нь миний нэр дээр шилжүүлэх, 819 м2 газраас нэрийг нь хасуулах хүсэлтэй байгааг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ө.Одхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 01 сард Фү уулзаж барилгын ажлын талаар ярилцаж тохиролцсон. 2013 оны 04 сард Улаанбаатар хотод Фү , нартай уулзалдахад Фү ы хуучин эхнэр гийн нэр дээр байгаа газрыг авч барилга барихаар гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд гэрээндээ адил хөрөнгө оруулахаар тохирсон. Би тухайн үед өөрийн хөрөнгөө баталгаажуулах санал тавьж байсан. Фү нь өөрөө газар дээр байгаа хуучин барилгыг буулгаж цэвэрлэсэн. Барилга буулгахад ямар материал гарсныг би мэдэхгүй. Фү нь өөрөө гарсан материалыг зөөж тээвэрлэж явсан. Би түүнд хүн хүчний туслалцаа үзүүлж байсан. Би гаас 351 м2 газрыг шилжүүлж аваагүй. Барилгын ажил эхлэхэд би газар хамтран эзэмшихгүй бол ажилд оролцохгүй гэж амаар тохиролцоод миний оруулж байгаа хөрөнгийн хэмжээгээр газраас авах талаар тохиролцсон. Тэр тохиролцсоны дагуу гийн эзэмшлийн газраас 351м2-ийг миний нэр дээр шилжүүлэхээр гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулж надад эзэмшүүлэх болсон. Газраа шилжүүлж авахаар материалаа өгөхөд гэрээг хуулийн дагуу хийж ир гэсэн шаардлага тавьсан. Бүтэн нэг жилийн хугацаанд газрын гэрчилгээ, гэрээ зэргийг надад өгөхгүй хүлээлгэсэн. Ингээд газрыг , Одхүү нарын нэр дээр шилжиж ирэхдээ хоёр тусдаа гэрчилгээтэй гарч ирсэн. Нэг гэрчилгээтэй гарч ирнэ гэж ойлгож байсан. Барилгын санхүүжилт дутаад банкнаас зээл авахаар хандахад хоёр тусдаа гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн. Тухайн үед Фү газраа зарна, барилгын ажлаас гарна гэсэн. Үүний дагуу газрын төлбөрт 225.000.000 төгрөг өгсөн. Энэ үед Фү ашиг авна гээд 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. тай гэрээ хийсэн. Газар эзэмшүүлэх гэрээ хийхгүй, ашиглах гэрээ хийхээр ирсэн. 3 өрөө байр өгсний дараа газраа шилжүүлнэ гэсэн. Газраа бүрэн шилжүүлж өгөхгүй хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гээд шилжүүлж өгсөн байгаа. Энэ үед бид хоёр хамтран ажиллах гэрээ дахин байгуулж одоо барилгын ажил 75 хувьтай байгаа. нь барилгын ажилд ямар ч хамааралгүй, оролцож байгаагаагүй мөртлөө бидний ажилд удаа дараа шантаачилж байгаа. Би барилга буулгахад 12.000.000 төгрөг аваагүй. Барилгын материал авахад зарцуулагдсан. ямар ч хамааралгүй. Газар эзэмших эрх нь хэвээрээ байгаа. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гэрч Фү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2013 онд 220.000.000 төгрөгөөр худалдаж авсан газар дээрээ орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барихаар болж барилгын зөвшөөрөлтэй компани хайж байгаад Одхүүтэй таарч барилга барихаар гурвалсан гэрээ байгуулсан. барилгын материал нийлүүлснийг ийн компаний нэр дээр оруулж ирсэн. Миний худалдаж авсан газар дээр барилга барихаар тохирсон. Хуучин барилга буулгахад ******* 12.000.000 төгрөг өгч гарын үсэг зуруулсан. Буулгасан барилгын материалыг Одхүү авч зарж хэрэглэсэн гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ө.******* холбогдуулан барилга буулгасны хөлс болон тоосгоны үнэ 20.000.000 төгрөг гаргуулах, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, 1170 м2 газраас ийн нэрийг хасуулж бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хамтран амьдрагч Фү ы худалдаж авсан газрыг Одхүү нь хууран мэхэлж 351 м2 газрыг ямар ч үнэ төлбөргүй өөрийн нэр дээр шилжүүлж авсан учир Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, өөрийн эзэмшлийн 819 м2 газар эзэмших гэрчилгээнээс ийн нэрийг хасуулж нийт 1170 м2 газрыг бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүсч байна гэж,

Хариуцагч нь Барилга барих талбай дээр байсан хуучин барилгыг буулгаагүй, 12.000.000 төгрөгийг гаас аваагүй, миний нэр дээр 351 м2 газрыг шилжүүлсэн, 819 м2 газарт эзэмших эрх нь хэвээр байгаа гэж талууд маргалдаж байна.

2012 оны 07 сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэн Ц., түүний нөхөр -ын иргэн Фү нар нь Монгол Улсын иргэн Г. 108 м2 талбайтай таван автомашины гарааш, 121 м2 талбайтай орон сууц, 210 м2 талбайтай дэлгүүр, гуанзны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 1170 м2 газар эзэмших эрхийн хамт 220.000.000 төгрөгөөр худалдаж авсан нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичгээр батлагдаж байгаа бөгөөд Г.Болормаа, Ц. нарын хүсэлтийн дагуу аймгийн 2010 оны дүгээр захирамжаар Г. эзэмшиж байсан 1170 м2 газрыг Ц.д шилжүүлэн эзэмшүүлжээ.

2013 оны 05 сард ХХКомпаний захирал -ын иргэн , МОЗЭ ХХКомпаний захирал , -ын иргэн Фү нар нь хамтран дээрх 1170 м2 газар дээр нэгдүгээр давхартаа худалдаа үйлчилгээтэй, орон сууцны 7 давхар барилга барихаар тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээндээ хувь тэнцүү хөрөнгө оруулахаар болж уг газар дээрх хуучин барилгуудыг буулгаж газрыг нь чөлөөлөх ажлыг гүйцэтгэхдээ хариуцагч Ө.******* ажлын хөлсөнд 12.000.000 төгрөгийг Фү төлсөн бөгөөд дээрх хуучин барилгын ажлыг бүрэн буулгаж барилгын ажлыг эхлүүлжээ.

Энэ хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийхэд хариуцагч өөрийн оруулсан хөрөнгийн баталгаа гаргуулах саналыг тавихад Фү ы салсан эхнэр нэр дээр байсан 1170 м2 газрын эзэмших эрхийг *******, Ж.Одхүү нарт шилжүүлэн эзэмшүүлэхээр тохиролцож, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, газрын албанд хандан хүсэлтээ гаргасан байна. Энэ дагуу аймгийн 2014 оны 05 сарын 28-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар эзэмшил газраас 819 м2 газрыг эзэмших эрхийг *******д, 351 м2 газрыг эзэмших эрхийг Ө.******* шилжүүлэн эзэмшүүлж 2012 оны дүгээр захирамж болон газар эзэмших эрхийн 0373090 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож, , тоот гэрчилгээнүүдийг олгожээ.

Дээрх 1170 м2 газар дээр худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 6 давхар барилга барих явцад аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 08 сарын 22-ны өдрийн тоот актаар барилгын үйл ажиллагааг зогсоосон байна. Тухайн барилгын ажлыг зогсоосны дараа буюу 2014 оны 09 сарын 02-ны өдөр *******, нар нь газар ашиглах гэрээ байгуулж Ж.******* эзэмшлийн 819 м2 газрыг гийн эзэмшлийн 351 м2 газартай нэмж нэгтгэн, хамтран эзэмшихээр тохиролцон газрын албанд хандаж хүсэлт гаргасны дагуу аймгийн 2014 оны 12 сарын 11-ний өдрийн тоот захирамжаар тэдний эзэмшил газрыг нэмж нэгтгэн нийт 1170 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтаар үзвэл хариуцагч гийн эзэмшилд Ц. нь сайн дурын үндсэн дээр өөрийн эзэмшлийн газраас 351 м2 шилжүүлсэн бөгөөд уг газрын талаар маргаан үүсээгүй, хууран мэхэлж залилан авсан гэх нь нотлогдоогүй нэхэмжлэгч Ж.******* эрх ашиг зөрчигдөөгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй, ******* нь 1170 м2 газрыг бүхэлд нь өөрийн эзэмшилд шилжүүлэх талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Харин нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр өөрсдийн газрыг нэмж нэгтгэн нийлүүлсэн боловч нэхэмжлэгч нь хамтран ашиглах гэрээнээсээ сайн дураар татгалзаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь 819 м2 газрын, хариуцагч нь 351 м2 газрын эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч гээс 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаас хариуцагч Ө.******* 12.000.000 төгрөгийг барилга буулгахад зориулж өгсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иймээс хариуцагч гээс барилгын ажил буулгахад зориулж авсан гэх 12.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 төгрөг, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж газрыг миний нэр дээр шилжүүлэх, 1170 м2 газрыг бүхэлд нь эзэмших эрхийг шилжүүлэх тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Д. нь 819 м2 газрын, нь 351 м2 газрын эзэмшигч болохыг дурдаж, хариуцагч гээс 12.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгох, 8.000.000 төгрөг гаргуулах, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж газрыг миний нэр дээр шилжүүлэх, 1170 м2 газрыг бүхэлд нь эзэмших эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 328150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 206950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Т.БАЙГАЛМАА