Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 134/ШШ2017/00067

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Космо трейд ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 154-4-48 тоотод оршин суух, Шарайд овогт Сашкагийн Мөнхсоёлмаа /РД: СЙ89111405, утас: 89140006/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 1-23 тоотод оршин суух, Боржигон овогт Батмөнхийн Мөнхзул /РД: ЕУ88101611, утас: 88045270/-д холбогдох

 

Байрны урьдчилгаанд өгсөн 18 000 000 төгрөг болон банкны хүү 6 227 029 төгрөг, нийт 24 227 029 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Мөнхзултай 2012 оны 10 дугаар сараас хамтын амьдрал зохиохоор шийдэж, Твин хаус констракшн ХХК-тай тохиролцон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44 дүгээр байр, 45 тоотод байрлах, 1 өрөө, 42 м.кв орон сууцны урьдчилгаанд өгөхөөр 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аав П.Бат-Эрдэнийн 3 өрөө байрыг Хаан банкинд барьцаалан 18 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж, Б.Мөнхзулын 5376187278 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Бид таарч тохирохгүй, мөн хадам ээжийн дарамт шахалтаас хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оны 04 дүгээр сараас тус тусдаа амьдарч байгаа ба үүнээс хойш миний бие түрээсийн байр хөлслөн амьдарч байна. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хамт амьдарч байх хугацаандаа зээлийн төлөлтийг хамтран төлж, мөн өөрийн аав, ээжийн туслалцаагаар 4-5 сар орчим төлөлтийг хийлгэж байсан. Үүний зэрэгцээ байраа тохижуулах, хоол, хүнс, байрны дулаан цахилгааныг төлж байсан билээ. Б.Мөнхзул нь байраа авч үлдэх сонирхолтой байгаа учраас Б.Мөнхзулд өгсөн 18 000 000 төгрөгийг банкны хүүгийн хамт, нийт 24 227 029 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

С.Мөнхсоёлмаа, Б.Мөнхзул нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн анхны шаардлага 24 227 029 төгрөгийн 11 491 029 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 12 736 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч Б.Мөнхзул зөвшөөрч, 12 736 000төгрөгийн 2 736 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор, 10 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, одоо бидний дунд ямар нэгэн маргаангүй болсон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаа нь Б.Мөнхзулд холбогдуулан байрны урьдчилгаанд өгсөн 18 000 000 төгрөг болон банкны хүү 6 227 029 төгрөг, нийт 24 227 029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Мөнхсоёлмаа нь          нэхэмжлэлийн анхны шаардлага 24 227 029 төгрөгийн 11 491 029 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 12 736 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч Б.Мөнхзул зөвшөөрч, 12 736 000 төгрөгийн 2 736 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор, 10 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 085 төгрөгийн тавин хувь болох 139 542.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 12 736 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 218 726 төгрөгийн тал хувь болох 109 363 төгрөгийг хариуцагч Б.Мөнхзулаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С.Мөнхсоёлмаагийн нэхэмжлэлтэй Б.Мөнхзулд холбогдох байрны урьдчилгаанд өгсөн 18 000 000 төгрөг болон банкны хүү 6 227 029 төгрөг, нийт 24 227 029 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 12 736 000 /арван хоёр сая долоон зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, 12 736 000 төгрөгийн 2 736 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор, 10 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 085 /хоёр зуун далан есөн мянга наян тав/ төгрөгийн тавин хувь болох 139 542.5 /нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 139 542.5 /нэг зуун гучин есөн мянга таван зуун дөчин хоёр төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, 109 363 /нэг зуун есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       П.ЦОГЗОЛМАА