Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 726

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч С.Төмөрбат, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Д.С.Н” НҮТББ-ын 

Хариуцагч: Б.О.А.Ж.С 

Гуравдагч этгээд: “У.Т” ХХК,  “Э.Н.А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “....Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “У.Т” ХХК-нд олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын ,  “Э.Н.А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Д.С.Н” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицолын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-ын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд  “У.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Л.Н, Б.Б, түүний өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд ,  “Э.Н.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 

“...Манай “Д.С.Н” НҮТББ нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Х дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан хорооны ард иргэдтэй хамтран Цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор Х дүүргийн 11 хороо, Б*******н аманд 10 га газар олгох хүсэлт гаргасан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус газрыг бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийг манайд ирүүлсэн атлаа бидний цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглахаар хүсэлт гаргасан 10 га газрыг  “У.Т” ХХК-ийн 30 га газрын кадастрын зургийг өөрчлөн тус компанид олгосон байсан.

Иймд бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга асан н.Эийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “У.Т” ХХК-ийн 797 дугаар газар ашиглах гэрчилгээг сунгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй солбицлыг өөрчилснийг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Ч.Б нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 797 дугаар газар ашиглах гэрчилгээний хавсралтан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр өөрчлөлт оруулж солбицлыг өөрчилснийг хууль бус гэж үзэн удаа дараа маргаж энэ талаар тус сайд Н.Бт гомдол гаргаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан боловч өөрийн яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нарын хууль бус шийдвэрийг өөрчлөхгүй байсаар байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нарын энэ хууль бус шийдвэрээс болж Монгол Улсын иргэн, Аж ахуй нэгж зөвшөөрөгдсөн нөхцөл журмын дагуу тусгай хамгаалалт бүхий газарт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар ашиглах болно гэсэн хуулийн дагуу бид тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхтэй. Гэтэл бидний гаргасан хүсэлт, улмаар цаашид газар ашиглаж болох эрх дээрх шийдвэрээс болж зөрчигдөж өөрсдийн хөрөнгө оруулсан газрыг ашиглах боломжгүйд хүрч бидний хуулиар олгосон эрх зөрчигдөж байна.

Мөн Бын Б*******н аманд Х дүүргийн 50 жилийн ойн баярт зориулан 10.000 мод тарьж өөрийн нийгэмлэгийн нэрэмжит “Гэгээн хайрын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ашиг сонирхол зөрчигдөж байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар нь өөрийн яамны сайдын тушаал шийдвэргүйгээр бие даан дур мэдэн тус компанийн солбицлыг өөрчилсөн шийдвэр нь бидэнд сөргөөр нөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн газрын тохижилт тус газарт баригдсан 6 ширхэг 2 давхар ажилчдын байр, Сагсан бөмбөгийн талбай газрын теннисийн талбай, үерийн ус зайлуулах 400 метр инженерийн байгууламж зэрэг олон арван сая төгрөгөөр барьж байгуулсан бидний өмч хөрөнгө “У.Т” ХХК-ийнгазар дээр баригдсан болж, үүнээс шалтгаалан бид 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгөөрөөр хохирч эд хөрөнгөө хамгаалах, өмчлөх эрх зөрчигдөж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Эийн /тухайн үеийн нэрээр/ Байгаль орчны яамнаас “У.Т” ХХК-д олгогдсон 30 га газрын 797 дугаар гэрчилгээний хугацааг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сунгахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй тус компаний газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б “У.Т” ХХК-д олгогдсон 30 га газрын 797 дугаар гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүй 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж газрын солбицлыг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгохыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар сайдын тушаалаар олгосон 797 дугаар гэрчилгээтэй 30 га газрыг 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хавсралтаар батлагдсан анхны солбицлын дагуу “У.Т” ХХК-д газар ашиглуулахыг даалгах, “Д.С.Н” НҮТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгээр тохиролцсоны дагуу 10 га газрыг ашиглуулахаар гэрээ байгуулж газар олгохыг тус тус Б.О.А.Ж.Сдаалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

 “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн дагуу хууль ёсоор бүрдүүлэх ёстой бүх материалыг бүрдүүлж, Хамгаалалтын захиргаагаар уламжилж, өөрийн Х дүүргийн хорооны Засаг дарга, Х дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлийн дагуу газрыг сонгон авсан. Х дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт болон өөрийн “Д.С.Н” НҮТББ-ын    албан     бичгийг    өгөөд    Хамгаалалтын захиргаанд бид хүсэлт 

өгсөн. Хүсэлт өгснөөс хойш 1 сар гаруй хугацаанд судалсны дараа 2015 оны 6 дугаар  сарын  24-ний  өдөр  таны  хүссэн  газар  бусад  газар  ашиглагч  нартай давхцалгүй байна гэсэн санал хүргүүлэх бичиг өгсөн. Санал хүргүүлэх бичгийн дагуу бид яаманд 6 дугаар сарын 18-ны өдөр 33 хуудас материал өгсөн. 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан нь хүлээж авсан картаар тогтоогддог. Яам манай хүсэлтийг шийдвэрлэхгүй байж байгаад гэнэт 6 дугаар сард өгсөн хүсэлт алга болсон. сард гаргасан бичгийг бид  01 дүгээр сард хүлээж авсан. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхой болсон. Бид хүртэх ёстой үйл ажиллагаагаа хүртэж чадаагүйгээс хууль ёсны газар ашиглах эрхийг зөрчиж байна гээд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн.3 дугаар сарын 15-ны өдрийн бүрдүүлбэр хангах захирамжийн хүрээнд бүрдүүлбэрээ хангаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад “Д.С.Н” НҮТББ-ын зүгээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сараас эхлэн өгч байсан бөгөөд тус хүсэлтэд дурдагдсан газрын байршил нь “У.Т” ХХК-ийн газартай давхацдаггүй. Давхцал бий болоогүй гэдэг нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын газраас өгсөн 396 тоот албан бичгээр нотлогддог. Уг албан бичигт нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн газар хэн нэгний ашиглаж буй газартай давхацсан талаар заагаагүй. Гэтэл Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох хуульд үндэслэх зарчмыг зөрчиж хуульд тусгайлан заагаагүй байхад өөрийн үзэмжээр 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр манайхыг давхцалгүй гэсэн бичиг авснаас хойш 2 сарын дараа солбилцлын цэгийг өөрчилж уг аргаараа “У.Т” ХХК-д сайдын тушаалаар олгосон газрын байршлыг өөрчилсөн. Хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн зарчим үйлчилдэг. Гэтэл энэ зарчмыг зөрчиж захиргааны албан тушаалтан өөрөө дур мэдэн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, өөрийн үзэмжээр шийдэх, өөрөө дур мэдэн шийдвэр гаргахаас сэргийлж, иргэдийн эрх ашгийг хамгаалсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга “У.Т” ХХК-ийн газрын солбилцлыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсний улмаас ашиглах эрхтэй талбайн байршил нүүж “Д.С.Н” НҮТББ-ын ашиглахыг хүссэн газартай давхацдаг. Хариуцагч, гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн хууль ёсны ямар ч ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдэг. Гэтэл Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална” 4.1.3-д “Газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасныг зөрчсөн. Цаг хугацааны хувьд  газар 

 

ашиглах  хүсэлт  гаргасан  нэхэмжлэгч  “Д.С.Н” НҮТББ-ын хүсэлт  бусадтай 

ижил түвшинд, шударгаар үнэлэгдэж, шийдэгдээгүй байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг шууд зөрчиж байна. Энэ байдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хэлэлцээд “Д.С.Н” НҮТББ нь газар ашиглах тухай хүсэлтээ цаг хугацааны хувьд түрүүлж өгснийг нотолсон. 2. Хариуцагчаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга солбилцлыг өөрчлөх эрхтэй талаар тайлбар өгдөг. Гэтэл удирдлагын газрын дарга нь өөрийн бүрэн эрх гэж үзэж 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “У.Т” ХХК-ийн ашиглах эрхтэй газрын солбилцлын цэгийг өөрчлөх буюу захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан байдаг. Гэтэл тэрийг тодорхойлоогүй. 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар энэ хуулийн 28-1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. Үүнийгээ нотлоогүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар сонсох ажиллагааг огт явуулаагүй гэдэг нь ижил  цаг хугацаанд хүсэлт гаргасан буюу хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй “Д.С.Н” НҮТББ-ыг сонсох ажиллагаанд оруулаагүй, тэр талаар огт мэдэгдээгүй.  Хариуцагчаас гуравдагч этгээд “У.Т” ХХК-ийн ашиглах эрхтэй газрын солбилцлыг өөрчлөхдөө дараах нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй. Солбилцлыг нь өөрчилснөөр 30 га талбайн байршил өөр газарт шилжсэнтэй холбоотойгоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн үү? Засаг даргаас санал авсан уу? Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг 3 дугаар хавсралтаар батлагдсан Газар зохион байгуулалтын журамд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хуулийн болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасны дагуу  маргаантай харилцааг зохицуулах гол эх сурвалж болно гэж байгаа. Гэтэл газар зохион байгуулалт хийх журмын 2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Газрын тухай хуулийн 24  дүгээр  зүйлийн  24.1-д  заасан  цогцолбор  арга  хэмжээг  хэрэгжүүлэх зорилгоор хийх газар зохион байгуулалтаар дараах ажлыг гүйцэтгэнэ гэсэн. 

1.Газрын хэмжээ, хил заагийг өндөр түвшний нарийвчлал бүхий гео багажаар газар дээр нь тодорхойлж, газрын зурагт буулгана гэсэн. 2. Хил заагийг газар дээр нь тогтоож, тэмдэгжүүлж, кадастрын зураглал хийж, актаар хүлээлгэж өгнө. Мөн тус журмын 3 дугаар бүлэгт иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газарт хийх газар зохион байгуулалтын харилцааг зохицуулсан. 28 дугаар зүйлд аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба  сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, газрын хил заагийг газар дээр нь хэмжин тэмдэгжүүлж, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид хүлээлгэж өгч акт үйлдэн газар өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмшигч, ашиглагчийн эрхийн гэрчилгээний хавсралт болгоно гэж заасны дагуу эзэмших, ашиглах эрхтэй газрын солбилцлыг өөрчлөхөд дээрх ажиллагаа зайлшгүй явагдана гэсэн. Гэтэл энэ ажиллагааг явуулсан баримт байдаггүй. Дараагийн солбицол өөрчилсөнтэй холбоотойгоор эднийх манайд хавтаст хэргийн шинжлэн судлуулах гэдгээрээ явах уу? эсвэл би одоо шууд хэлээд явж болох уу?

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлд “У.Т” ХХК-ийг “В.Т” ХХК гэж алдаатай бичсэн” байна. “У.Т” ХХК-нд Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Нийслэлийн Х дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Б Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүст орших Б******* ам гэдэг газарт аялал жуулчлалын зориулалтаар 30 га газрыг ашиглах зөвшөөрөл олгож, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газар ашиглах 797 дугаар гэрчилгээг олгон, гурвалсан гэрээг байгуулсан байна. Мөн тус компанийн газар ашиглах эрхийг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэхүү шийдвэрүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу гарсан бөгөөд иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хохироосон зүйлгүй болно. Тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 8/2789 дугаар албан бичгээр “У” ХХК-нд хандан Эрчим хүчний яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Б Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран  өнгөрч  буй  20  км  Цахилгаан  дулаан  ашиглалтын шугам, 2 дэд станцын угсралтын ажил хийгдэж байна. Иймд трасс дайран өнгөрч буй газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэх тухай мэдэгдэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Н “У” ХХК-нд хандан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5/145 дугаар албан бичгээр танай А, С тэмдэглэгээ бүхий талбай нь “М*******ан аялал” ХХК, М******* корпораци, “Д” ХХК, “А ХХК-ийн зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай тул Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандана уу гэсэн тайлбар, мөн тус компани өөрийн ашиглаж буй газраар дайран өнгөрч буй дээрх зам, станц, давхцалтай холбоотойгоор газрын гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 01/03 дугаар албан бичгээр хүсэлт гаргасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан.

Харин “Д.С.Н” НҮТББ-д хандан Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б 2015 оны сарын 13-ны өдөр бичиг баримтын бүрдүүлбэр дутуу, MNS 6426:2013 стандарт баримтлаагүй учир танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн, мөн Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц******* “Д.С.Н” НҮТББ-д хандан “У.Т” ХХК-ийн 797  дугаар гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн тайлбарыг тус тус хүргүүлж байсан.

Тус төрийн бус байгууллага зөвхөн газар ашиглах хүсэлт гаргаж байсан гэдэг үндэслэлээр бусдын газар ашиглах эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлын эсрэг шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

“...“Д.С.Н” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2016 онд шүүхийн ажиллагаа явагдаж байхад Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр солбицолд өөрчлөлт оруулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “У.Т” ХХК-ийнгазар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа дуусгавар болж, сунгасан. 2014 онд “У.Т” ХХК-ийн ашиглалтын газар дээр 20 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 дэд станцын угсралтын ажил хийгдэх гэж байгаа учир төрийн ажлыг саадгүй явуулж агаарын шугамыг явуулах газарт өөрчлөлт  оруулж  өгнө  үү 

гэсэн  албан  бичгийг  Тусгай  хамгаалалттай  нутгийн  удирдлагын  газрын  дарга н.Э******* “У.Т” ХХК-д хандан явуулж байсан. 2015 оны 01 дүгээр сард Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас мөн “У.Т” ХХК-д хандаж танай А, Ц тэмдэглэгээ “М*******” ХХК, “М*******” ХХК зэрэг компаниудын газартай давхцаж байна. Ийм учир үүнийг засах нь зүйтэй гэсэн бичгийг хүргүүлсэн. “У.Т” ХХК-иас энэ давхцлыг арилгаж өгөөч гэсэн бичгийг явуулж 2015 оны 8 дугар сарын 05-ны өдөр газар ашиглах гэрчилгээний хавсралт буюу солбицолд өөрчлөлт оруулсан. Гэрчилгээ, тушаалд өөрчлөлт ороогүй. Газрын хэмжээг ихэсгэсэн, багасгасан зүйл байхгүй. Гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулах эрх нь газрын даргад бий. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан 2001 оны “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам” байдаг. “Legalinfo.mn” хууль зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй, нийтээрээ дагаж  мөрдөж байгаа журмын 3.4 дэх хэсэг, журмын хавсралтаар гэрчилгээний загвар, хавсралтын загварыг баталсан байдаг. Энэ асуудалд ямар нэгэн хууль зүйн маргаан байхгүй. Газрын дарга гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хууль зүйн заалт байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа буюу сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглах шийдвэрийг гаргана гэж заасны дагуу сайд шийдвэрээ гаргадаг. Тухайн газарт 2 буюу түүнээс дээш этгээд газар ашиглах хүсэлт гаргавал хүсэлтийнх нь дарааллаар биш тухайн газрыг ямар зориулалтаар ашиглах, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал зэргийг харгалзаж сонголт хийдэг. Тэрнээс биш нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 2 хоногийн эсвэл 10 хоногийн өмнө газар ашиглах тухай хүсэлт өгсөн бол газар ашиглах эрхийг олгоно гэсэн ойлголт байхгүй. Мөн 36 дугаар зүйлийн 36.3 дахь, хэсэгт аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт түвшинд хүргэсэн байдлыг харгалздаг. Нэхэмжлэгч хүсэлт гаргаснаараа давуу эрх үүснэ гэж тайлбарладаг. Тусгай хамгаалалттай газрын дарга 2015 оны сард таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн албан бичгийг өгч байсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргаад байх шиг байна. Төрийн бус байгууллагын тухай хуульд төрийн бус байгууллага зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан. “Д*******” ТББ-ын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилготой. Энэ зорилготойгоо газар ашиглах тухай нэхэмжлэл гаргаад байгаа үйлдэл нь нийцэхгүй байна. Газар ашиглана гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа. Бид газар ашиглуулах эрх олгохдоо газрын төлбөр төлөх чадварыг мөн харгалздаг. Төрийн бус байгууллага нь энэ шаардлагад нийцэхгүй. Төрийн бус байгууллагын зорилгоо 

зөрчөөд байна. “Д.С.Н” НҮТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч н.Ч*******ыг яаман дээр ажил хөөцөлдөхөөрөө манай нөхөр, би нөхрийнхөө ажлыг хөөцөлдөж байна гэдэг. Нөхөрт нь 2 га гзарыг олгох гэж байгаа. Авах гэж байгаа газар нь “У.Т” ХХК-ийн газартай давхцаж байгаа. Мөн “У.Т” ХХК газрын эрхээ цуцлуулаад хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр гараагүй, эргэлзээтэй, төвөгтэй асуудал үүсээд байна. Нэхэмжлэгч яаманд дээр удаа дараа худал ярьж байсан. Бусад төрийн албан хаагчдыг доромжлох, шүүгч явууллаа гээд сайдын туслахаас тушаал, яамны архиваас материал, баримт авах гэж оролдож байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Зөвхөн хүсэлт гаргаснаар газар ашиглах эрх үүсэхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Хууль ёсны эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийг хэлнэ. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэж мөрдөгдсөн. Гэхдээ нэхэмжлэгчийн тухайд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх боломжгүй. Яагаад гэвэл хууль ёсны газар ашиглагч биш учир Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Гуравдагч этгээд “У.Т” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын хуулийн этгээд болох “У.Т” ХХК нь Б Уулын Дархан цаазат газрын Б******* ам нэртэй газарт Байгаль орчны сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 797 дугаар гэрчилгээний үндсэн дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Анх 2004 онд манай компани төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчны яамнаас 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/33 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээгээр Б Уулын Дархан цаазат газрын Б*******н ам гэдэг газарт 10 га газрыг ашиглах эрх авч байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж хийгээд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 30 дугаартай гэрээний дагуу ашиглах талбайгаас гадна түүний эргэн тойрон байгаа 20 га газрыг хариуцан хамгаалуулах хэлбэрээр манай компанид өгсөн.

Улмаар 2008 онд хариуцан  хамгаалах  гэсэн  эрх  зүйн  зохицуулалт  байхгүй болсон тул хариуцан хамгаалж байсан газраа өөрсдийн ашиглалтад авахыг төрийн захиргааны байгууллагаас санал болгосны дагуу бид 2008 оноос ийнхүү 30 га газрыг ашиглаж төрийн захиргааны байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу газрын төлбөрийг төлсөөр ирсэн.

Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2008 онд 5 жилээр сунгаж, улмаар хариуцан хамгаалах талбайг ашиглах талбайд нэмсэн тул бид Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэж төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудаар батлуулсан.

Манай компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, төрийн захиргааны байгууллагаас баталсан барилгын зураг төслийг үндэслэн амрагчдын сууцны барилга угсралтын ажлыг өөрсдийн ашиглаж буй талбай дээр явуулж байна.

Амрагчдын сууцны “Д*******” хотхоны зарим сууцны дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Н.Ч******* /Ц.Д нөхөр/ анх өөрийн “И*******” ХХК-иар Ажил гүйцэтгэх гэрээг 2013 онд байгуулж ажилласан.

Улмаар 2013 оны 12 дугаар сард манай компанийн эхлүүлсэн 20 ширхэг амрагчийн сууц бүхий төслийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх тухай Н.Ч******* өөрийн эхнэр Ц.Д хамт гаргасан. Г.Ч******* нь “манай компанид олон солонгос ажилчид байна, энэ хэдэн сууцнуудыг хурдан хугацаанд барих боломжтой” гэдэг саналыг тавьж байсан. Энэ саналаа тавихдаа ихээхэн итгэл үнэмшилтэйгээр, ажил хэрэг байдал, найрсаг зантай байсан. Энэ байдалд бид итгэн Н.Ч*******тай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах тухай гэрээг 2013 оны 12 дугаар сард байгуулсан.

Амрагчийн сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ төрийн захиргааны байгууллагаас баталсан зураг төслийн дагуу хийгээгүй бөгөөд барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй. Мөн түүнчлэн гуравдагч этгээдийн барилгын суурийн шороог Б*******н аманд өөрсдийн дур зоргоор авчирч буулгасан байгалийн жалга шуудууг дүүргэн 9000 м.кв талбайг ашиглахаар зориуд бий болгосон.

Бид газар ашиглагчийн хувьд зохих ёсоор шаардлагыг Н.Ч******* болон түүний эхнэр Ц.Д нар тавьдаг боловч бидний шаардлага, мэдэгдлийг хүлээн авалгүй дур зоргоороо үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Түүнчлэн бид зохих зөвшөөрөлгүй буюу батлагдсан зураг төслөөс өөр барилга байгууламж барьж эхлэхэд, түүнчлэн байгалийн жалга шуудууг барилгын шороогоор дүүргэж эхлэх үед тухай бүр Б Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байсан.

Манай компанийн ашиглаж буй талбайн хойд хэсгээр автозам, урд хэсгээр өндөр хүчдэлийн цахилгааны шугам тавигдсан. Өндөр хүчдэлийн шугам тавигдах болсон тухай, өндөр хүчдэлийн трасс дайран өнгөрөх газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэхийг тус яамнаас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 8/2789 дугаар албан бичгээр бидэнд мэдэгдэж байсан.

Манай компанийн ашиглаж буй талбайн зарим хэсэг тухайн авто зам болон өндөр хүчдэлийн шугам, түүний хамгаалалттай зурвастай давхацсан. Мөн иргэн Н.Ганзоригийн ашиглаж буй талбайтай зарим хэсгээр давхацсан байдаг. Үүний учир бид эдгээр давхцлуудыг арилгах тухай хүсэлтийг 2013 оноос удаа дараа төрийн захиргааны төв байгууллагад гаргаж байсан. Улмаар яамны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг болон Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн зургаар манай компанийн ашиглаж буй талбайнуудад өөрчлөлт оруулж, давхцлыг арилгах боломжтой болохыг мэдэгдсэн. Бид Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн зургийг үндэслэн давхцлыг арилгаж, нэмж өөрчлөлт хийх боломжтой талбайн зургийг тусгай зөвшөөрөл бүхий “Топ сүрвэй” ХХК-иар хийлгүүлж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус яаманд ашиглаж буй талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтээ гаргасан байдаг. Үүний дагуу манай компанийн ашиглаж буй газрын талбайн зарим хэсгийн булангийн цэгүүдийг өөрчилсөн байдаг.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа газрыг хууль ёсоор эзэмшихийн тулд төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Түүнээс бус тухайн газарт ямар ч гэрээ, гэрчилгээгүй буюу тухайн газрын хуульд заасан журмын дагуу бус өөрийн дур зоргоор эзэмшиж байсан нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд тухайн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Иймд “Д.С.Н” НҮТББ-ын хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “У.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Асуудлыг ярихдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яриасай гэж хүсч байна. ““У.Т” ХХК-ийн захирал н.Бадрал, Ч******* нар нь хаана ямар шүүхэд маргаж байгаа нь энэ маргааны зүйлд хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “У.Т” ХХК нь 2008 оноос эхэлж тусгай хамгаалалттай газар нутагт 30 га газрыг хууль ёсны дагуу ашиглаж байсан. 2015 оны 8 дугаар сард улсын чанартай зам тавина гэсэн Засгийн газрын тогтоолын дагуу солбицолд өөрчлөлт орсон. “У.Т” ХХК-ийн ямар нэгэн хүсэл сонирхлоор биш зам, трасс тавина гэсэн үндэслэлээр 2011 оны 149 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргээс Зайсан чиглэлийн зам тавих үндэслэлээр солбицолд өөрчлөлт орсон. Үүний дагуу Байгаль орчны яам тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа хийгээд солбицолд өөрчлөлт оруулсан. Газар эзэмших хэмжээнд өөрчлөлт ороогүй. Солбицол өөрчлөгдсөнөөр “Д.С.Н” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. “Д.С.Н” НҮТББ нь хариуцагчийн хэлсэнчлэн зөвхөн хүсэлт гаргагч. Хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн газрын солбицол өөрчлөгдсөнөөрөө “Д.С.Н” НҮТББ-ын ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. “Д.С.Н” НҮТББ. Төрийн бус байгууллагаараа нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд газарт маш их хөрөнгө оруулж бүтээн байгуулалт хийсэн гэж маргадаг. Хөрөнгө оруулснаас болж эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж шүүхэд татагдсан гэж харагдаж байна. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт нь Газрын тухай хуулиас иш татдаг. Газрын тухай хуульд хууль ёсны дагуу тушаал, шийдвэр, гэрчилгээгүйгээр хэн нэгэн этгээд төрийн өмчийн газрыг эзэмших боломжгүй. Гэтэл ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр газар дээр барилга барьчихсан. Зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийг барьсан атлаа нэгэнт барилга барьсан учир төрөөс газрыг өгөх ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн бус байгууллага дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж үзэж байна. “Д.С.Н” НҮТББ нь дүрмээрээ боловсролын, эрүүл  мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гээд “Хайрын төгөл” нэртэй газар байгуулсан гэж ярьдаг. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. АСЕМ-ийг угтаж “Гэгээн хайрын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл бий болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь тухайн төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Төрийн захиргааны байгууллагаас газар эзэмших эрх, гэрчилгээ олгосон зүйл байхгүй. Ямар нэгэн төрийн байгууллагын шийдвэр, тушаалгүйгээр өөрөө дур мэдэж төрийн өмчийн газар дээр дур мэдэн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэтэл төрийн бус байгууллага хаанахын ямар санхүүжилтээр мөнгө олж хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй. 0 заасан, Х тайлан гаргадаг төрийн бус байгууллага ямар хөрөнгө оруулалтаар хичнээн төгрөгийн барилга барьсан гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ийм учраас “Д*******” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд ,  “Э.Н.А” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар Нийслэлийн Х дүүргийн нутаг дэвсгэр Б Уулын Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун Б*******н ам нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар 4.01 га талбайг ашигладаг билээ.

Бид “Байгаль хүрээлэн” төслийг хэрэгжүүлэхээр анх 2015 оны 04 дүгээр сард дээрх газар дээр хүсэлт гаргасан байдаг. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 24-нд компаниа үүсгэн байгуулж 2015 оны 06 дугаар сарын 26-нд Б Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлтээ шинэчлэн гаргаж холбогдох материалуудыг хавсарган өгсөн. Энэ үед тус газар дээр бусад этгээдийн аливаа эрх бүртгэгдээгүй байсан ба төрийн байгууллагаас хуулийн дагуу манай хүсэлт болон материалыг хянан үзээд газар ашиглах эрх олгосон гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх нь баталгаажаагүй байх тул нэхэмжлэгчийн хүссэн 7 га газартай давхцуулан манай компанид газар олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна.

Бид дээрх газар дээр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг үйлдэн баталгаажуулж, газрын анхны төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн болно.

Манай компани нь өнөөдрийн байдлаар дээрх газар дээр амралт, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн 

эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдаж мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох ёстой.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харвал газар ашиглах эрх олж авах эрх ашиг зөрчигдсөн гэхээс өөр үндэслэл, нотолгоо авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн манай компанитай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд ,  “Э.Н.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компани нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гуравдагч этгээдээр оролцсон. Газрыг компанийн үүсгэн байгуулагч судалж байгаад 2015 оны 4 сар хүсэлтээ өгсөн. 2015 оны 6 дугаар сард компани байгуулаад хүсэлтээ компаниар шинэчилж өгсөн. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч түрүүлж хүсэлт өгсөн гэдэг ч Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ирсэн, явсан бичгүүдийн дэвтрийг шүүхэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шүүгээд байсан. Дараа нь иргэдээс ирсэн хүсэлтүүдийг шүүхэд гарч ирсэн. 4 дүгээр сард компани байгуулаад компаниараа хүсэлтээ шинэчилж өгсөн. Ингээд татгалзах зүйлгүй гэсэн  хариуг аваад яаманд хүсэлтээ өгсөн. 2015 оны 4 дүгээр сард хүсэлтээ өгч эхлээд 8 дугаар сард газар ашиглах эрхтэй болсон. Газар ашиглах зураг төслөө гаргаж байхад өвөл болж 2016 онд шүүхэд дуудагдсан. “Д*******” ТББ, “У.Т” ХХК хоорондоо Б*******н аманд маш их асуудалтай. Манай газрыг Д гуайн хүсэлтэд дурдсан газартай давхцаад байна гэж үзээд байгаа. Б хуулийн зөвлөхийн яриад байгаагаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь юу вэ гэдгийг ойлгохгүй байна. Манайд газар ашиглах эрхийг олгосон. Нэхэмжлэгчид газар олгосон зүйл байхгүй, газар нь хоосон. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа бүтээн байгуулалт манай компанид олгосон 4 га газартай ямар ч давхцалгүй. Манай компани хууль ёсны дагуу төслөө бичиж өгсөн. Газрын анхны төлбөр журмаараа төлөх ёстой төлбөрийг төлсөн. Манай компанийг газраа өгөх боломж байна уу гэж байсан. Манай газрын үнэд өгсөн мөнгийг буцаагаад өгчихвөл газраа буцаан өгье гэсэн байр суурьтай байгаа.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-ын тэргүүн Ц.Д Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У.Т” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797  тоот  гэрчилгээний  дагуу  газар  ашиглуулахыг  даалгаж,  тус  яамны  сайдын шийдвэргүй кадастрын солбицолд өөрчлөлт оруулсан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, мөн сайдын 2015 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн  396  дугаар  албан  бичгийн дагуу  “Д.С.Н” НҮТББ-д  газар ашиглуулахыг даалгах, мөн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын ,  “Э.Н.А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “У.Т” ХХК-нд олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын ,  “Э.Н.А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,нэхэмжлэгч “Д*******” ТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Б-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах гэж өөрчилжээ.  

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ““Д.С.Н” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д 2015 онд тусгай хамгаалалттай газар нутагт 7.01 га газар ашиглах хүсэлт гаргасныг Б-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичгээр уг газар ямар нэг давхцалгүй гэж дэмжсэн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байгаа, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газарт давхцуулан ,  “Э.Н.А” ХХК-д газар ашиглуулсан нь хууль бус тул дээрх хүсэлт гаргасан газарт нэхэмжлэгчид газар ашиглуулахыг даалгах гэж, харин хариуцагч “Д.С.Н” НҮТББ-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүсээгүй тул эрх ашиг нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус маргаж байна.

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У.Т” ХХК-д 30 га газрыг 5 жилээр ашиглуулж, 797 тоот гэрчилгээ олгожээ.

Уг тушаалаар дээрх компанийн газар ашиглах эрх олгосон 30 га газар тусгай 

хамгаалалттай Б уулын дархан цаазат газрын хэд хэдэн хэсэг газарт байршилтай бөгөөд нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-ын хүсэлт гаргасан гэх газар нь “У.Т” ХХК-ийн ашиглах эрхтэй 19.3 га газрын солбицолд өөрчлөлт оруулсан хэсэгтэй давхцалтай байна.

Энэ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/1370 дугаар албан бичгээр1 /2 дугаар хавтаст хэргийн 2-15 дугаар хуудас/ тогтоогдсон болно.

Харин нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай давхцалтай гэх “У.Т” ХХК-ийн797 тоот гэрчилгээний кадастрын солбицолд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр оруулсан өөрчлөлтийг хууль бус байсан гэж үзэхээргүй байна.

Учир нь “У.Т” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцан 20 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 дэд станцын барилга угсралтын ажил хийгдэх бүтээн байгуулалтын зайлшгүй шаардлагыг үндэслэн ашиглах газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй зөвхөн зарим баримтад буюу солбицолд өөрчлөлт орсон нь хууль зөрчсөн гэж үзэхээргүйн дээр энэ нь нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-ын эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар гаргасан 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн хүсэлтийг бичиг баримтын бүрдэл дутуу, мөн тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартад нийцээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн хариуцагчийн 2015 оны сарын 13-ны өдрийн 10/6964 дүгээр албан бичиг нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй гэж шүүх үзлээ.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хууль, журам, стандартад нийцүүлэн баримт бичгийн бүрдлийг ханган, тавигдаж байгаа шаардлагыг биелүүлж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах нийтлэг үүрэгтэй болно.

Энэхүү үүргээ хэрхэн биелүүлж шаардлагад нийцсэн материал ирүүлсэн эсэхийг хянаж, дүгнэх эрх нь зөвхөн дээрх асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу, стандартад нийцсэн материал ирүүлээгүй үндэслэлээр газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль....энэ хууль болон  тэдгээртэй  нийцүүлэн 

гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг нөхөн зохицуулахаар баримтлах бөгөөд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Газрыг  энэ  хуульд  заасан  зориулалт,  хугацаа,  болзолтойгоор  гэрээний 

үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэжээ.

Газрын тухай хуулийн энэхүү заалтаас үзэхэд нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаарх шаардах эрх үүсээгүй байна. 

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар ,  “Э.Н.А” ХХК-д Х дүүргийн б*******н аманд 4.01 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгожээ.

Харин ,  “Э.Н.А” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан “Д.С.Н” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

 Учир нь нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахаар хүсэлт гаргасан хэдий ч тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүсээгүй, эрх нь зөрчигдөөгүй этгээдийн шаардсанаар гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Түүнчлэн  “Д.С.Н” НҮТББ-ын хүсэлт гаргасан гэх талбай ,  “Э.Н.А” ХХК-д олгосон 4.01 га газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/230 дугаар албан бичиг, түүний хавсралт зургаар2 /5 дугаар хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/ тогтоогдож байгаа хэдий ч энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь үүсээгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 Нөгөө талаар  шүүх нэгэнт “Д.С.Н” НҮТББ-ын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлтийг баримтын бүрдэл дутуу гэж буцаасан хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Б-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай шийдвэрийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар энэхүү асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд  хүсэлт  ирүүлсэн  этгээдийн  материалд  үнэлэлт  өгч  шийдвэрлэх  эрх  нь 

зөвхөн дээрх төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байна.

Ийнхүү дүгнэхэд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүсээгүй, газар ашиглах талаарх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт ач холбогдолтой гэж үзэж ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд түүний нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “У.Т” ХХК-нд олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын ,  “Э.Н.А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,нэхэмжлэгч “Д.С.Н” НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Б-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах “Д.С.Н” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

                 ШҮҮГЧ       С.ТӨМӨРБАТ

                                 ШҮҮГЧ                 Д.ХАЛИУНА