Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 80

 

     

                                                           

 

 

 

          2021        01           21                                   2021/ШЦТ/80

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Иргэдийн төлөөлөгч М.Тэгшбуян,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Уранзаяагийн Ат холбогдох эрүүгийн 1911 01322 1232 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хангай хотхоны 507-112 тоотод оршин суух хаягтай,

-урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Бодонгууд овогт Уранзаяагийн А /РД: УИ99111931/,

/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.А нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.А нь :

1. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим банк ашиглан “Айтем” нэртэй компьютерын тоглоом зарна гэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Өнөрзоригоос 650,000 төгрөг авч залилсан,

2. 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Бямбасанаагийн фейсбүүк хаягт нэвтэрч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бямбасанаагийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн, Г.Бямбанямаас 180,000 төгрөг, Б.Очмаагаас 100,000 төгрөг, З.Өнөрбаяраас 60,000,төгрөг, Э.Пүрэвлхамаас 60,000 төгрөг, Ганзоригоос 60,000 төгрөгийг Б.Эрхэмбаярын 5028754767 дугаарын дансаар нийт 460,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,       

3. 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Б.Доржнамжингийн фейсбүүк хаяг руу нэвтрэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Намжингийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Ч.Цолмонг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос Өргөө 29А-88 тоот гэртээ байхад нь О.Дүнжингаравын 5075485800 дугаартай дансаар 60,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

4. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж О.Дарханцэцэгийн фейсбүүк хаяг руу нэвтрэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Дарханцэцэгийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн, Б.Насанбатыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Номин Юнайтедийн хажууд явж байхад нь Э.Өсөхбаярын 5031955845 дугаарын дансаар 80,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88Б байрны 123 тоот гэртээ байсан иргэн Х.Мөнхбатыг цахим хэрэгсэл ашиглаж хуурч, 60,000 төгрөгийг Хаан банкны 5028754767 тоот данс руу шилжүүлэн авч залилсан

6. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 58 дугаар байранд байсан иргэн З.Гантуулаас цахим хэрэгсэл ашиглан, хуурч 180,000 төгрөгийг Хаан банкны 5498287331 дансаар шилжүүлэн авч, залилсан

7. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт О.Дарханцэцэгийн фейсбүүк хаягаас Д.Пүрэвбаатар руу бичиж хуурч, 240,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

8. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Сүхбаатарын цахим хэрэгсэл ашиглан, хохирогч О.Очбатыг хуурч 100,000 төгрөгийг Хаан банкны 5236103842 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

9. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Мөнхтуяагийн фейсбүүк хаягт нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн З.Буянжаргалыг Дорнод аймагт байхад нь төөрөгдөлд оруулж 60,000 төгрөгийг Н.Чинзоригийн 5171095707 дугаарын дансаар, Н.Цэпэлмааг Дорнод аймагт байхад нь төөрөгдөлд оруулж 60,000 төгрөгийг С.Дагиймаагийн 5113031978 дансаар тус тус шилжүүлэн авч 120,000 төгрөг залилсан,

10. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Ардын эрх сонины байрны хажууд байрлах Ривал нэртэй цахим тоглоомын газарт цахим хэрэгсэл ашиглан хохирогч С.Нарангэрэлээс 20,000 төгрөг, хохирогч Л.Ганцэцэгээс 40,000 төгрөг, хохирогч Одгэрэлээс 100,000 төгрөг буюу нийт 160,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

11. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 24 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух Ц.Үрэлмаад төрсөн дүү Алтанцэцэгийн фейсбүүк хаягнаас “Ленд.мн зээлийн төлбөрөө төлөх хэрэгтэй байна” гэх чат бичиж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилж 100,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

12. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан А.Сүглэгмаагийн фейсбүүк хаяг руу нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Н.Ууганцэцэг, Б.Гантуяа, Н.Энхтүвшин нарыг Өмнөговь аймагт байхад нь төөрөгдөлд оруулан Н.Ууганцэцэгээс 120,000 төгрөгийг, Б.Гантуяагаас 40,000 төгрөгийг, Н.Энхтүвшингээс 100,000 төгрөгийг 5753785701 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 260,000 төгрөгийг залилсан,

13. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Х.Уранболорын фейсбүүк хаяг руу нэвтэрч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Х.Уранболорын нэрээр М.Мөнхжаргалаас мөнгө зээлээч гэж чат илгээн Б.Гомбодоржийн 5622485379 дугаартай дансаар 50,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

14. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Х.Уранболорын “Хишигдорж Уранболор" фейсбүүк хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Б.Мөнхзул руу мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас илгээж 50,000 төгрөгийг иргэн Б.Гомбодоржийн Хаан банкны 5622485379 дугаарын дансаар дамжуулан А.Төгөлдөрийн Хаан банкны 5622503445 тоот дансанд шилжүүлэн авсан,

15. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Уранболорын “Хишигдорж Уранболор” фейсбүүк хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Б.Сайхантуяа руу мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас илгээж 60,000 төгрөгийг А.Төгөлдөрийн Хаан банкны 5622503445 тоот дансанд шилжүүлэн авсан,

16. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Уранболорын “Хишигдорж Уранболор” фейсбүүк хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Д.Оюун-Эрдэнэ руу Лэнд.мн төлөх гэсэн юм гэсэн утгатай зурвас илгээж 50,000 төгрөгийг Б.Гомбодоржийн Хаан банкны 5622485379 тоот дансанд шилжүүлэн авсан,

17. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Түвшинтөрийн фейсбүүк цахим хаягт нэвтрэн орж найзууд руу нь мөнгө зээлээч гэсэн зурвас илгээж, найз Г.Одгийвээс Орхон аймагт байхад нь 200,000 төгрөгийг 106800273668 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

18. 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Шинэбаярын фейсбүүк хаягаар нэвтрэн орж Хаан банкны 5757040015 дугаарын дансаар иргэн Д.Асанаагаас 120,000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр М.Эрдэнэбаяраас 180,000 төгрөгийг 5065066992 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 59 дүгээр байрны 39 тоотод байсан хохирогч Б.Мөнгөнцэцэгийн фейсбүүк хаяг руу иргэн Х.Гантуяагийн фейсбүүк хаягаас мөнгө шилжүүлээч гэж мессеж илгээн улмаар 150,000 төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын эзэмшлийн Хаан банкны 5035491059 дугаарын данс руу, 200,000 төгрөгийг иргэн Б.Гомбодоржийн эзэмшлийн Хаан банкны 5622485379 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 350,000 төгрөгийг залилсан буюу 19 удаагийн үйлдлээр 29 хохирогчид нийт 3,530,000 төгрөгийн хохирол учруулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч Энхтөрийн цахим хаягт нэвтэрсэн хэргийн тухайд Орхон-Уул аймагт намайг хоригдож байх хугацаанд дэслэгч Ганчагт ирээд тулгаж мэдүүлэг авсан. Хохирогч Шинэбаярын цахим хаягт нэвтэрч хохирол учруулсан хэргийн тухайд 5, 6 дугаар үйлдэл дээр байгаа Өсөхбаяр гэдэг хүний дансаар авсан. Н.Өсөхбаяр гэж бодоод Шинэбаярын үйлдлийг би хүлээн зөвшөөрсөн. Гэтэл овог нь зөрсөн. Миний таньдаг Өсөхбаяр биш өөр Н.Өсөхбаяр байсан. Яллах дүгнэлт гардуулахад би энэ талаар мэдсэн. Ганчагт мөрдөгч надад энэ чиний үйлдэл мөн бүх нотлох баримт байгаа гэж хэлсэн. 16 дугаар үйлдэлд мөн мөрдөгч Ганчагт нь над дээр ийм хэрэг байгаа. Чи энэ хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгчих гэж хэлсэн. Би мэдүүлгүүдээ өмгөөлөгчгүй өгсөн. 6 дугаар үйлдэлд Ч.Отгонгэрэл нь миний хажууд байсан бөгөөд Гантуулаас 100,000 төгрөг авсан. Би хамт байсан нь үнэн. Уранболорын цахим хаягт нэвтэрч хохирол учруулсан хэргийн тухайд нэг хүний цахим хаягаас нэвтэрч гэмт хэрэг үйлдэл хийсэн тул хэргийг нэгтгэж нэг үйлдэл болгож өгнө үү. Эдгээрийг би Ч.Отгонгэрэлтэй хамт үйлдсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэлд нь яллах дүгнэлтийн 18, 17 дугаар үйлдлийг би үйлдээгүй. Түвшинтөр болон Шинэбаярыг цахим хаягт нэвтэрсэн үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Гантуулаас мөнгө авсан үйлдлийн тухайд мөнгийг би залилж авсан мөнгийг хамт үрсэн. Мөнгийг Ч.Отгонгэрэл авсан ... ” гэв. 

            НЭГ: 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим банк ашиглан “Айтем” нэртэй компъютерийн тоглоом зарна гэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Э.Өнөрзоригоос 650,000 төгрөг авч залилсан болох нь

            Э.Өнөрзориг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ:  “2019 оны 04 дүгээр сард “Нирлан” гэх фэйсбүүк хаяг дээр “Айтем” их хэмжээгээр зарна гэсэн зар байсан. Уг зарын дагуу 89115455 дугаар руу холбогдоод асуухад би зардаггүй юм аа манай найз залуу зардаг юмаа гэж хэлээд удалгүй 99543330 дугаараас найз залуу гэх хүн залгаад “Айтем” авна гэсэн гээд тухайн үед бид хоёр нэг долларыг 1600 төгрөгөөр бодоод 650,000 төгрөгөөр авахаар болоод би Сансарын “КТМС” дээр очиход надад шалтаг хэлээд надад олдоогүй маргааш над руу яриад өчигдөр би завгүй байлаа гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байж байхад уг залуу нь чи мөнгөө шилжүүлчихээ би айтемаа 20-30 минутын хүлээлгэн дээр бэлдчихлээ чи мөнгөө шилжүүлчихвэл угаасаа чам руу автоматаар шилжиж орно гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээсээ өөрийн мобайл банкны 5000927277 гэх данснаас 5210107788 дансны дугаар руу шилжүүлсэн. Тухайн үед уг залуу би найзынхаа дансыг ашиглаж байгаа энэ данс руу хийчих гэж хэлж байсан. Тэгээд би уг данс руу хийчхээд хэлсэн чинь би гараад дансаа шалгаадахъя гээд дансаа шалгачхаад надад мөнгө орсон байна гэж хэлээд би “Айтемыг” чинь оруулчихна гэж хэлээд алга болчихсон. Тэгээд миний хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй байгаа” гэх /1-р хх-ийн 19х/,

               “...Мөнгө шилжүүлсний дараа нөгөө залуу над руу залгаад би “Айтем” шилжүүлж чадахаа больчихлоо мөнгийг чинь бэлнээр аваад бөмбөгөр дээр яваад очъё гэж хэлсэн. Тэгээд намайг ажил тарахаас өмнө аваад очно гэж хэлсэн. Би тэр залуу руу байн байн залгаад 18 цаг хүртэл ирж байна уу гэж асуутал очлоо гэж хэлээд байсан. Тэгээд би 19 цаг гээд залгасан чинь утас нь холбогдохоо больсон байсан. Ингээд маргааш өглөө залгасан чинь 18 цаг гэхэд мөнгө данс руу хийнэ гэж хэлсэн боловч өгөөгүй. Цагдаад өглөө гэж хэлсэн чинь цагдаад өгөөд хэрэггүй мөнгийг чинь нугалаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь чадахгүй мөнгөө өг гэж хэлсэн чинь 2-3 хоногийн дотор өгнө гэж хэлээд одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байна. “Айтем” гэдэг зүйл интернэтэд байдаг учраас интернэтээр дамжуулан надад өгөх ёстой байсан” гэх /1-р хх-ийн 21х/,

            Хохирогч Э.Өнөрзоригийн Хаан банкны харилцагчийн дансны хуулга /1-р хх-ийн 16х/,

            ХОЁР: 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Бямбасанаагийн фейсбүүк хаягт нэвтэрч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бямбасанаагийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн, Г.Бямбанямаас 180,000 төгрөг, Б.Очмаагаас 100,000 төгрөг, З.Өнөрбаяраас 60,000, Э.Пүрэвлхамаас 60,000, Ганзоригоос 60,000 төгрөгийг Б.Эрхэмбаярын 5028754767 дугаарын дансаар нийт 460,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь

            Б.Бямбасанаа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байтал миний гар утсанд “baagii OG” гэсэн хаягнаас сайн уу ахаа дүүд нь 5000 төгрөгийн хэрэг болчихлоо өгөөч гэсэн зурвас ирсэн юм. Би уг чатны эзэн байрны дүү зүс таних, хааяа нэг цугтаа дота тоглодог хүүхэд байсан юм...2019 оны 08 дугаар сарын 12-ны үед гэртээ унтаж байтал аав сэрээгээд чи миний фэйсбүүк хаяг руу чат бичээд мөнгө гуйгаад байна гэж хэлсэн тул утсаа үзээд хаяг руу орж болохгүй байсан тул цагдаад мэдэгдэх гээд явж байтал манай ажлын газрын ажилтан Очмаа нь залгаад чиний явуулсан данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн, мөн хүний нөөцийн ажилтан Өнөрбаян эгч 60,000 төгрөг хийсэн гэдгийг мэдсэн...Эрхэмбаяр гэдэг хүний 5028754767 гэсэн данс руу миний нэрийг бариад 6 хүнээс 480,000 төгрөг надаас 5000 төгрөг нийт 485,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх /1-p хх-ийн 192х/,

            Гэрч Г.Бямбаням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нийт 180,000 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны 412009312 дугаартай данснаас Эрхэмбаяр гэж хүний 5028754767 дугаарын данс руу шилжүүлсэн. Бямбасанаагийн фэйсбүүк хаягаас 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас ирүүлсэн байсан...” гэх /1-р хх-ийн 201-202х/,

            Гэрч Б.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хаан банкны дансны интернэт гүйлгээний нууц код, нэвтрэх нэрийг өгсөн. Үүнээс хойш кодоо солиогүй 7 хоносон ба А миний дансаар 7 хоног гүйлгээ хийсэн байсан...” гэх /1-p хх-ийн 213-214х/,

            Хаан банкны 5028754767 дугаартай дансны гүйлгээний хуулга /2-р хх-ийн 26-28х/,

            ГУРАВ: 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Б.Доржнамжингийн фейсбүүк хаяг руу нэвтрэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Намжингийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Ч.Цолмонг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хос Өргөө 29А-88 тоот гэртээ байхад нь О.Дүнжингаравын 5075485800 дугаартай дансаар 60,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь

            Ч.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шавь Б.Намжин өөрийн фэйсбүүк хаягаар миний хаяг руу хандан юм худалдаж авсан чинь мөнгө дутчихлаа 60,000 төгрөг шилжүүлээч, миний мобайл банк зүгээр болохоор буцаагаад шилжүүлье гээд 5075485800 Дүнжингарав гэсэн данс ирүүлсэн. Тэгээд би тэр данс руу нь 60,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /2-р хх-ийн 79х/,

            Хаан банкны 5075485800 дугаартай О.Дүнжингаравын, 5040127183 дугаартай Ч.Цолмонгийн дансны гүйлгээний хуулга /2-р хх-ийн 99х/,

            Гэрч О.Дүнжингарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү Жамух нэг найз нь данс руу нь мөнгө хийгээд буцаагаад өөр данс руу явуулаад өг гэсэн гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 60,000 төгрөг орж ирсэн ба тэр мөнгийг нь би Хаан банкны мобайл банкаар өөр данс руу шилжүүлсэн...” гэх /2-р хх-ийн 82-84х/,

            Гэрч О.Жамух мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай ангийн А фэйсбүүк чатаар надтай холбогдож данс руу чинь 60,000 төгрөг шилжүүлье чи буцаагаад өөр данс руу шилжүүлээд өгөөч гэхээр нь нэг данс руу шилжүүлсэн. Ямар данс руу шилжүүлсэн гэдгийг одоо санахгүй байна...” гэх /2-р хх-ийн 85-87х/,

            ДӨРӨВ: 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж О.Дарханцэцэгийн фейсбүүк хаяг руу нэвтрэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Дарханцэцэгийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн, Б.Насанбатыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Номин Юнайтедийн хажууд явж байхад нь Э.Өсөхбаярын 5031955845 дугаарын дансаар 80,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь

            Б.Насанбат мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн эгч Б.Насаагийн фэйсбүүк хаягаас Дарханцэцэг эгч рүү мөнгө явуулах хэрэгтэй байна гэсэн. Өсөхбаяр гэж хүний данс руу мөнгө шилжүүлэх ёстой юм байна гэсэн. Тэгээд тэр дор нь би Өсөхбаяр гэж хүний 5031955845 дугаарын данс руу Дарханцэцэгээс гэж утгыг нь бичээд 80,000 төгрөг шилжүүлсэн...Дарханцэцэг эгч фэйсбүүк хаягаа хакердуулсан юм байна лээ...” гэх /2-р хх-ийн 140х/,

            Хаан банкны 5031955845 дугаартай Э.Өсөхбаярын дансны гүйлгээний хуулга /2-р хх-ийн 159х/,

            ТАВ: 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88Б байрны 123 тоот гэртээ байсан иргэн Х.Мөнхбатыг цахим хэрэгсэл ашиглаж хуурч, 60,000 төгрөгийг Хаан банкны 5028754767 тоот данс руу шилжүүлэн авч залилсан болох нь

            Б.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “Миний бие 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88Б байрны 123 тоот гэртээ байж байхад эхнэрийн нагац ах С.Эрдэнэтийн фейсбүүк хаягаас ахдаа 60,000 төгрөг шилжүүлчих ...” гэсэн чат ирсэн тэгээд 5028754767 Эрхэмбаяр гэсэн данс өгсний дагуу 60,000 төгрөг шилжүүлчхээд ярихад ах нь мөнгө асуух байсан бол ярина ш дээ гэж хэлсэн. Тэгээд залилуулсан аа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх /2-p хх-ийн 202х/,

            Хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 216-219х/,

            ЗУРГАА: 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 58 дугаар байранд байсан иргэн З.Гантуулаас цахим хэрэгсэл ашиглан, хуурч 180,000 төгрөгийг Хаан банкны 5498287331 дансаар шилжүүлэн авч, залилсан болох нь

            З.Гантуул мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 58 дугаар байранд дүүгийндээ байхад миний фэйсбүүк хаяг руу манай найз И.Доржсүрэн “нэг хүний данс руу мөнгө шилжүүлээд өгөөч үдээс хойш өгье” гэхээр нь 180,000 төгрөгийг Г.Ууганнямын эзэмшлийн Хаан банкны 5498287331 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 17 цагийн орчимд найз руугаа залгасан чинь энэ талаар огт мэдээгүй байсан” гэх /2-р хх-ийн 248х/,

            Гэрч Г.Ууганням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э.Даваасүрэн надад ирээд “чи интернэт банктай билүү дансны дугаараа өгч бай” гэхээр нь би дансны дугаараа өгсөн. Тэгээд удалгүй миний дансанд 180,000, 80,000, 150,000 гэсэн мөнгөнүүд орж ирсэн. Би тэр 400,000 төгрөгийг мобайл банкаар 5954397460 дугаартай Буянхишиг нэртэй хүний данс руу “anji 119 jujigchin 4а” ... утга бичээд шилжүүлсэн” гэх /3-р хх-ийн 4х/,

            Гэрч Э.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Anji leka” гэх фэйсбүүк хаягаас над руу дугаар чинь хэд билээ гэсэн мессеж ирсэн. Тэгээд тэр хүн “данс байна уу миний данс блок болчихлоо” ээж, билүү ааваас мөнгө ирэх ёстой гэхээр нь би ажлын газрын хамт ажилладаг Ууганнямтай уулзаж данс байна уу гэсэн чинь данс байна гэхээр нь би Ууганнямын дансыг өгсөн” гэх /3-p хх-ийн 9х/,

            фейсбүүкийн чат /3-р хх-ийн 11-15х/,

            дансны хуулга /3-р хх-ийн 27-28х/,

            ДОЛОО: 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт О.Дарханцэцэгийн фейсбүүк хаягнаас Д.Пүрэвбаатар руу бичиж хуурч, 240,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь

            Д.Пүрэвбаатар мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ:  “...Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр18 цагийн орчим гэр рүүгээ буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шар хад” руу явах гээд автобус хүлээгээд утсаараа фэйсбүүк орж байсан юм. Тэгээд байж байхад манай нагац эгч О.Дарханцэцэгийн “Darkhaa” гэсэн фэйсбүүк хаягнаас эгч нь “Лэнд”-ийн зээлээ өгөх гэсэн юм 60,000 төгрөг байна уу, орой 20 цагт буцаагаад өгчихье гэсэн. Тэгээд эгч маань Хаан банкны 5031955845 дугаарын данс над руу явуулсан. Би уг данс руу өөрхийнхөө Хаан банкны 5045564152 дугаарын данснаас 60,000 төгрөг 18 цагийн орчимд шилжүүлсэн. Тэгээд эгч маань мөнгөө авчихаад ахиад мөнгө зээлчих хүн байна уу гэхэд нь би танд яг хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэхэд одоо 180,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би  180,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд автобусандаа суугаад явж байхад гэрээс ээж маань залгаад О.Дарханцэцэг эгч чинь фэйсбүүк хаягаа алдсан байна фэйсбүүкээс нь мөнгө асуугаад байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан...данс эзэмшигч нь Э.Өсөхбаяр гэж хүн байсан...” гэх /3-р хх-ийн 53-54х/,

            Гэрч Э.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хоол хийж идчихээд сууж байхад Уранзаяагийн Ааас фэйсбүүкээр чат ирсэн. Чатандаа сайн уу, юу байна гэхээр нь мэнд ус мэдчихээд байж байхад У.А найз нь интернэтээр покер тоглодог юм, чи надад интернэт банкныхаа нэр нууц үгийг өгчих гэсэн юм. Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй нэр нууц үгээ өгсөн. Тэгээд бас утасныхаа дугаарыг өгчих гэхээр нь бас дугаараа өгсөн би интернэт банк руугаа ороход миний дансанд 300,000 мянган төгрөг орсон байсан. Тухайн үед миний дансанд үлдэгдэл 2000 төгрөг л байсан юм. Тэгээд би У.Аыг сэжиглээд яаж ийм хурдан мөнгө олоод байна аа гэхэд У.А аргыг нь сайн олчих чи бүх юмаа алдана лай залуу нас бүх юмаа тэгээд чатаа устгаарай гэж бичиж байсан” /3-р хх-ийн 58х/,

            Хаан банкны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 29/3090 дугаартай албан бичгээр ирсэн дансны хуулга /3-р хх-ийн 67х/,

            НАЙМ: 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Сүхбаатарын цахим хэрэгсэл ашиглан, хохирогч О.Очбатыг хуурч 100,000 төгрөгийг Хаан банкны 5236103842 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь

            О.Очбат мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзындаа байхад Сүхбаатарын фэйсбүүк хаягаар миний фэйсбүүк хаяг руу чатаар мобайл болохгүй байна 19 цагийн үед буцаагаад өгье гэж хэлсэн тэгээд миний чат руу 5236103842 гэсэн дансанд 100,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд би өөрийн утаснаас Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны дүүргийн эмнэлгийн хажуу талд найзындаа байж байгаад мобайл банкаар 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн манай найз Сүхбаатар “миний утас руу залгаад миний фэйсбүүк хаяг ашиглаад миний өмнөөс чатлаад мөнгө авчихсан байна” гэж хэлсэн” гэх /3-р хх-ийн 152х/,

            Гэрч Б.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө ажил дээрээ байж байтал 1-2 удаа уулзсан найз над руу чат бичээд дансаа өгөөч гэрийнхнээс мөнгө авна гэсэн. Тэгээд би 5236103842 дугаартай дансаа өгсөн. Удалгүй дансанд 100,000 төгрөг, 30,000 төгрөг, 60,000 төгрөгийн гүйлгээнүүд орж ирсэн. Тухайн зүс таних найз маань миний өгсөн данс руу шилжүүлээрэй гэсэн. Тэгэхээр нь би тэрний өгсөн данс руу нь шилжүүлсэн. Митинг гэдэг бааранд анх танилцаж байсан. Тухайн үед нэрээ Анжи гэж хэлж байсан” гэх /3-р хх-ийн 154х/,

            Гэрч Ч.Отгонгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оны 10 дугаар сарын эхээр У.А гэх залуутай үерхэж эхэлсэн. У.А нь 10 дугаар сарын дундуур миний Хаан банкны картыг аваад мөнгө оруулж гаргасан байсан. Тухайн үед миний харилцдаг найз нөхдөөс мөнгө нэхээд авсан байсан. миний зүс таних найз Отгонсүрэнгээс миний фейсбүүкийг ашиглаад дансаар нь мөнгө оруулж гаргасан байсан” гэх /3-р хх-ийн 155х/,

            Дансны хуулга /3-р хх-ийн 161-171/,

            ЕС: 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Мөнхтуяагийн фейсбүүк хаягт нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн З.Буянжаргалыг Дорнод аймагт байхад нь төөрөгдөлд оруулж 60,000 төгрөгийг Н.Чинзоригийн 5171095707 дугаарын дансаар, Н.Цэпэлмааг Дорнод аймагт байхад нь төөрөгдөлд оруулж 60,000 төгрөгийг С.Дагиймаагийн 5113031978 дансаар тус тус шилжүүлэн авч 120,000 төгрөг залилсан болох нь

            З.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Мөнхтуяа өөрийнхөө фэйсбүүк хаягнаас Лендийн зээлээ төлөх гэсэн юм 60,000 төгрөгийг Хаан банкны 5171095707 дугаарын Чинзориг гэх хүний данс руу явуулаач гэхээр нь явуулчихсан юм. Тэгтэл удалгүй сургуулийн фэйсбүүк группт Б.Мөнхтуяа багш миний хаягийн хакердаад миний өмнөөс хүмүүс рүү мөнгө нэхээд байна гэсэн пост оруулсан байсныг уншаад залилуулснаа ойлгосон...” гэх /3-p хх-ийн 198-199х/,

            Н.Цэпэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Мөнхтуяа өөрийнхөө фэйсбүүк хаягнаас Лендийн зээлээ төлөх гэсэн юм 60,000 төгрөгийг Хаан банкны 5113031978 дугаарын Дагиймаа гэх хүний данс руу явуулаач гэхээр нь явуулчихсан юм. Тэгтэл удалгүй сургуулийн фэйсбүүк группт Б.Мөнхтуяа багш миний хаягийг хакердаад миний өмнөөс хүмүүс рүү мөнгө нэхээд байна гэсэн пост оруулсан байсныг уншаад залилуулснаа ойлгосон...” гэх /3-p хх-ийн 202-203х/,

            Гэрч Б.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний хувийн Б.Мөнхтуяа гэсэн фэйсбүүк хаяг руу нэвтэрч ороод нэвтрэх нууц кодыг нь өөрчилж манай Цагаан Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн багш З.Буянжаргал, Н.Цэпэлмаа нараас мөнгө гуйж авсан байсан...” гэх /3-р хх-ийн 205х/,

            Гэрч Г.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бархас гэдэг хүүхэд миний Хаан банкны картаар хэд хэдэн удаа гүйлгээ хийгээд өгье гээд авч байсан. У.Аын иргэний бүртгэлийн зургийг хараад Бархас гэх хүүхэд мөн байна...” гэх /3-р хх-ийн 208х/,

            Хаан банк дахь З.Буянжаргалын 5417002103 дансны хуулга

            Н.Чинзоригийн 5171095707, С.Дагиймаагийн 5113031978, Г.Дөлгөөний 5866121683 дугаарын дансны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээний хуулга /3-р хх-ийн 210, 219, 220, 221/,

            АРАВ: 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Ардын эрх сонины байрны хажууд байрлах “Ривал” нэртэй цахим тоглоомын газарт цахим хэрэгсэл ашиглан хохирогч С.Нарангэрэлээс 20,000 төгрөг, хохирогч Л.Ганцэцэгээс 40,000 төгрөг, хохирогч Одгэрэлээс 100,000 төгрөг буюу нийт 160,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь

            С.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз Баярмаагийн фэйсбүүк хаягнаас мөнгө зээлээч, 60,000 төгрөг хэрэг болоод байна гэж чатаар бичсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5108158970 дугаарын данснаас мобайл банк үйлчилгээ ашиглаад 5031937814 тоот данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал Баярмаа миний гар утас руу залгаад өөрийн фэйсбүүк хаягийг хакердсан байна найзуудаас нь мөнгө залилсан байна гэсэн...” гэх /4-р хх-ийн 23х/,

            Хохирогч С.Нарангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5108158970 тоот дансан дахь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гүйлгээний лавлагаа /4-р хх-ийн 27х/,

            Л.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз Баярмаагийн фэйсбүүк хаягнаас мөнгө зээлээч гэсэн чат ирүүлсний дагуу 5031937814 дугаарын данс руу 40,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх /4-р хх-ийн 17х/,

            Хохирогч Л.Ганцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5047139884 тоот дансан дахь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гүйлгээний лавлагаа /4-р хх- ийн 21х/,

            Г.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз Баярмаагийн фэйсбүүк хаягнаас 100,000 төгрөг зээлээч гэсэн чат ирүүлсний дагуу 5031937814 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан..” гэх /4-р хх-ийн 10х/,

            Хохирогч Г.Одгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5045512400 тоот дансан дахь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гүйлгээний лавлагаа /4-р хх-ийн 15х/,

            Гэрч Б.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний фэйсбүүк дээр 30 минутын дотор 30,000 төгрөг олох боломжтой гэсэн зар яваад байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд тус зар руу ороод “Ehrmee erka” гэсэн нүдний шилтэй эрэгтэй хүүхдийн зурагтай хаягнаас найзын хүсэлт илгээхээр нь найз болтол над руу “Google” хаяг руу ороод “z-shadow” гэж хайгаад “home-z- shadow.us" сайт руу орж “изетате”цонхон дээр “Otgoo123” гэж бичээд password гэсэн цонхон дээр 96652983 гэж хийчих гэж хэлсэн. Миний 3 найзаас 160,000 төгрөг авсан байсан. Тус данс нь 5031938714 гэсэн данс байсан” гэх /4-р хх-ийн 28х/,

            гэрч Г.Мандахнаран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүкээ үзээд сууж байтал миний танил охиноос чат ирсэн. Чатанд найз нь чиний Хаан банкны дансанд мөнгө хийлгээд авъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд миний Хаан банкны дансанд 40,000, 100,000 төгрөг 20,000 төгрөгөөр 3 удаа орлого орж нийт 160,000 төгрөг орсон. Тэгээд би найзаасаа асууж байгаад 5,000 төгрөгийг нь зээлээд үлдсэн 155,000 төгрөгийг өөрийн нь явуулсан 5756068496 дансанд явуулсан...” гэх /4-p хх-ийн 30х/,

            гэрч Э.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хичээлээ тарчихаад Сүхбаатар дүүргийн 9-р хорооны ойролцоо Ривал цахим тоглоомын газар тоглож байхад надаас дүү нэг эмэгтэй ирээд Хаан банкны карт байгаа юу гэхээр нь би яах  гэж байгаан гэхэд ээжээсээ мөнгө шилжүүлж авах гэсэн юм тэгсэн өөрийнхөө картыг орхисон байна. Та надад картаа өгөөч би мөнгө авчихаад буцаагаад өгье гэхээр нь би элдэв юм бодолгүй картаа өгөөд нууц дугаараа хэлээд өгөөд явуулсан. Миний санаж байгаагаар 30 орчим минут болоод нөгөө охин миний картыг өгөөд өөр тасалгаа руу явсан. Би тоглож дуусаад гэртээ харьсан...” гэх /4-p хх-ийн 35/,

            гэрч Ч.Отгонгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:” ... Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Атай Сүхбаатар дүүрэгт байдар Ривал нэртэй РС тоглоомын газар очсон. Тэгээд А намайг хүний данс, карт олоод байхаач хүнээс мөнгө шилжүүлж авах хэрэгтэй байна гэхээр нь би РС нд тоглож байсан танихгүй эрэгтэй хүнээс картаа өгч байгаад хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд картыг нь дансны дугаартай нь аваад Ат өгсөн. Тэгээд А АТМ ороод буцаж ирээд надад нөгөө хүний картыг өгөхөөр нь би эргүүлээд аваачиж өгсөн...” гэх /4-p хх-ийн 37/,

            Хаан банкны 5756068496 тоот дансны лавлагаа /4-р хх-ийн 45х/,

            АРВАН НЭГ: 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 24 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух Ц.Үрэлмаад төрсөн дүү Алтанцэцэгийн фейсбүүк хаягнаас “Ленд.мн зээлийн төлбөрөө төлөх хэрэгтэй байна” гэх чат бичиж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилж 100,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь

            Ц.Үрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн орчим гэртээ байхад фэйсбүүк хаягаар төрсөн дүү Алтанцэцэгийн хаягнаас “тус болооч” гэхээр нь “яасан бэ” гэтэл “ленд.мн”-нээс зээлсэн төлбөрөө төлөх гэсэн юм. Ганц цагийн хугацаатай 100,000 төгрөг хэрэг болчихлоо” гээд 5516060729 гэсэн Хаан банкны Буянжаргал гэсэн дансыг өгсөн. Өөрийнхөө дансыг яасан юм гэхэд хаан банк зээлд татагдчихна гэхээр нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Орой дүү Алтанцэцэг рүү залгаад “юу болж байна” гэхэд “яасан юм бэ” гэхээр нь “чиний хаягнаас мөнгө зээлээч гэхээр чинь шилжүүлсэн шүү дээ” гэтэл “би биш” гэж хэлсэн. Нөхөр Даваадоржийн данснаас мөнгө шилжүүлсэн” гэх /4-p хх-ийн 86- 87х/,

            Гэрч Ц.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...төрсөн эгч Үрэлмаа мөнгө авсан уу, шилжүүлсэн байгаа гэхээр нь би “ямар мөнгө вэ” гэж асуухад чиний фэйсбүүк хаягнаас мөнгө зээлээч гэсэн чат ирэхээр нь би 100,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Миний фэйсбүүк хаягийг надаас өөр хүн мэдэхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн үед фэйсбүүк хаяг дээр судалгааны ажилд бүртгэнэ гэсэн зарын дагуу чат бичтэл нэг линк рүү ороод бүртгүүл гэсэн. Линк рүү нь ортол болохгүй байхаар нь орохгүй байна гэтэл тэр хаягны хүн нууц дугаараа өгчих бүртгүүлээд өгье гэхээр нь дугаараа өгсөн. Ичко ичко гэсэн хаяг байсан” гэх /4-р хх-ийн 88х/, 

            Гэрч Б.Мэнд-А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “би дота цахим тоглоомын хэрэгсэл болох айтем гэгч зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зарж байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний хаан банкны данс руу Буянжаргал гэгч хүний данснаас 99,300 төгрөгийг шилжүүлэн vpgame.com хаягт өөрийн үүсгэсэн Iс_HUGO нэртэй хаяг руу шилжүүлэн авсан” гэх /4-р хх-ийн 139х/,

            Гэрч Г.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ичко ичко гэсэн фэйсбүүк хаягаар онлайн ажил байна гээд над руу чат бичсэн, би юу хийх талаар нь асуухад Хаан, Төрийн банкны интернет банктай юу гэж асуусан. Би байгаа яг юу хийх юм бэ гэхэд надад тайлбарлаж өгөөгүй. Тэгээд Хаан банкныхаа дансыг өгчих мөнгө хийж үзүүлье гэхэд нь би өөрийн Хаан банкны 5516060729 дансыг өгсөн, миний дансанд удалгүй 100,000 төгрөг Даваадорж гэсэн данснаас орж ирсэн. Би энэ юун мөнгө юм бэ гэхэд ийм мөнгө явуулдаг онлайн ажил байгаа юм тэгээд чи миний зааж өгсөн онлайн ажлыг хийгээд өөрөө мөнгөө аваад явах юм гэсэн. Тэгэхэд нь би энэ чинь ямар сонин юм бэ энэ мөнгийг чинь хүн аваад хулхидаад алга болчихвол яах юм бэ гэхэд дугаар дансаар чинь цагдаад өгөөд илүү их мөнгө нэхнэ гээд би нэг данс өгье гээд Болдбаатарын Мэнд-А гэсэн 5028830900 гэсэн дансанд мөнгөө тушааж гүйлгээний утган дээр латинаар “Hugo LC” гэж бичээд 99,300 төгрөг хийчих гэсэн...” гэх /4-р хх-ийн 97х/,

            АРВАН ХОЁР: 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан А.Сүглэгмаагийн фейсбүүк хаяг руу нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Н.Ууганцэцэг, Б.Гантуяа, Н.Энхтүвшин нарыг Өмнөговь аймагт байхад нь төөрөгдөлд оруулан Н.Ууганцэцэгээс 120,000 төгрөгийг, Б.Гантуяагаас 40,000 төгрөгийг, Н.Энхтүвшингээс 100,000 төгрөгийг 5753785701 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 260,000 төгрөгийг залилсан болох нь

            гэрч А.Сүглэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэг фэйсбүүк хаягнаас тэмцээнд орох гэсэн юм энэ линк рүү ороод дэмжээд өгөөч гэсэн чат ирсний дагуу уг линкээр орж үзэхэд миний фэйсбүүк шууд гарчихсан...тэгтэл манай ажлын залуу надад чам руу мөнгө шилжүүлсэн шүү гэж хэлэхээр цахим хаягаа хакердуулсан гэж мэдсэн...нийт 5 хүнээс 300,000 төгрөг авсан байсан...Хаан банкны 5753785701 гэсэн Отгонгэрэл гэдэг хүний данс байсан...” гэх /4-p хх-йн 207х/,

            Ц.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А.Сүглэгмаа фэйсбүүк хаягнаас орой 18 цаг хүртэл мөнгө зээлэх үү гэхээр нь дансаа гэсэн чинь 5753785701 гэсэн дансыг явуулаад гүйлгээний утга дээр нь Сүглэгмаа төлбөр гээрэй гэсэн...нийт 120,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /4-р хх-ийн 194х/,

            Б.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17-18 цагийн үед А.Сүглэгмаа гэсэн фэйсбүүк хаягнаас найздаа мөнгө байвал зээлээч гээд Отгонгэрэл гэдэг хүний данс байгаа гэсэн. 40,000 төгрөг байна гэсэн чинь болно гэхээр нь 5753785701 гэсэн данс руу 40,000 төгрөг шилжүүлээд утга дээр нь Сүглэгмаа гэж бичсэн...” гэх /4-р хх-ийн 199х/,

            Н.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ:  “...А.Сүглэгмаа гэсэн хаягнаас яаралтай мөнгө хэрэгтэй байна гэсэн чат ирсэн...нэг данс явуулсан ба утга дээр нь Сүглэгмаа гэж бичээд 100,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /4-p хх-ийн 203х/,

            Дансны хуулгууд /4-р хх-ийн 221-222х/,

АРВАН ГУРАВ: 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Х.Уранболорын фейсбүүк хаяг руу нэвтэрч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Х.Уранболорын нэрээр М.Мөнхжаргалаас мөнгө зээлээч гэж чат илгээн Б.Гомбодоржийн 5622485379 дугаартай дансаар 50,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь  

            М.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байхдаа өөрийнхөө фэйсбүүктээ орсон байсан. Тэгсэн манай хүүхдийн ангийн багш Уранболорын чатаас мөнгө зээлээч гэсэн чат ирсэн ...Түүнээс дансны дугаараа өгчих гэхэд тэрээр 5622485379 гэсэн дансны дугаар өгөөд Гомбодорж гэсэн хүний данс шүү гэж хэлэхээр нь би Уранболорын нөхөр юм байлгүй гэж бодоод анзаараагүй... Тэгээд би хэлсэн дансанд 50,000 төгрөг хийгээд 1 цаг өнгөрч байхад би биш үү гэсэн чат ирэхээр нь гайхаад...Тэгээд цагдаад хандсан...” /5-р хх-ийн 25х/,

            гэрч Х.Уранболор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн Хишигдорж Уранболор гэх фэйсбүүк хаяг руу орох гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд чат руугаа орсон чинь болж байсан. Тэгээд эхнээс нь чатнуудаа уншсан чинь миний таньж мэддэг хүмүүсийн фэйсбүүк хаяг руу чат бичээд зарим нэгнээс нь мөнгө авчихсан байсан. Тэгээд би зарим нэг хүмүүс рүү утсаар залгаад мөнгө гуйсан хүн чинь би биш шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 27х/,

            гэрч Б.Гомбодорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө 5622485379 тоот дугаартай данс болон нууц кодоо У.Ат өгч ашиглуулсан. Би найз У.Ат итгэж найдсаны улмаас интернэт банкны данс болон нууц кодоо өгсөн юм...” гэх /5-р хх-ийн 39х/,

            АРВАН ДӨРӨВ: 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Х.Уранболорын “Хишигдорж Уранболор” фейсбүүк хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Б.Мөнхзул руу мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас илгээж 50.000 төгрөгийг иргэн Б.Гомбодоржийн Хаан банкны 5622485379 дугаарын дансаар дамжуулан А.Төгөлдөрийн Хаан банкны 5622503445 тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь

            Б.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тэр Ленд.мн төлөх гэсэн юм 50,000 төгрөг зээлээч цагийн дараа мөнгөн дээр чинь 5000 төгрөг нэмээд өгье гэж хариу над руу бичсэн... над руу дансны дугаар ирүүлсэн байхаар нь уг дансны дугаарыг интернэт банк руугаа хийхэд данс эзэмшигч нь Гомбодорж гэж гарч ирсэн. Би нөгөө фэйсбүүк хаяг руугаа Гомбодорж гэж байна мөн үү гэхэд тэр мөн гэсэн хариу бичсэн. Би мөнгөө хийчхээд хийлээ гэж хариу бичихэд тэр баярлалаа дансны дугаараа өгөөрэй мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хариу бичихээр нь би өөрийнхөө Хаан банкны 5990109729 Б.Мөнхзул гэж нэрээ бичээд явуулсан...Уранболор багш өөрийнхөө хаягаар видео чатаар орж ирээд миний хаягийг хүн хакердсан байна Дахиж мөнгө гуйх юм бол битгий мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би хүнд залилуулснаа мэдсэн..." гэх  /5-р хх-ийн 78х/,

            гэрч Х.Уранболор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өөрийн Хишигдорж Уранболор гэх фэйсбүүк хаяг руу орох гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд чат руугаа орсон чинь орж болж байсан. Тэгээд эхнээс нь чатнуудаа уншсан чинь миний таньж мэддэг хүмүүсийн фэйсбүүк хаяг руу чат бичээд зарим нэгнээс нь мөнгө авчихсан байсан...” гэх /5-р хх-ийн 83х/,

            гэрч Б.Гомбодорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би өөрийнхөө 5622485379 тоот дугаартай данс болон нууц кодоо У.Ат өгч ашиглуулсан. Би найз Ат итгэж найдсаны улмаас интернэт банкны данс болон нууц кодоо өгсөн юм” гэх /5-р хх-ийн 102х/,

            Хаан банкны дансны хуулга /5-р хх-ийн 104х/,

            АРВАН ТАВ: 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Уранболорын “Хишигдорж Уранболор” фейсбүүк хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Б.Сайхантуяа руу мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас илгээж 60,000 төгрөгийг А.Төгөлдөрийн Хаан банкны 5622503445 тоот дансанд шилжүүлэн авсан болох нь

            Хохирогч Б.Сайхантуяа мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын үед хамт ажилладаг багш Уранболорын фэйсбүүк мессенжэрээс миний чат руу 60,000 төгрөг яаралтай хэрэг болоод байна “Ленд мн” дарчихаад 1 цагийн дараа буцаагаад явуулчихъя гэж бичээд 5622503445 гэсэн Төгөлдөр гэсэн данс явуулахаар нь би уг данс руу нь 60,000 шилжүүлчихээд хийчихсэн шүү гэж хэлтэл сая явуулсан уу гэж хариу бичихээр нь түрүүн хийсэн гэж хариу бичтэл за баярлалаа дансаа явуулчих гэж хариу бичсэн юм... Уранболорын 80098481 дугаарын утас руу нь залгаж ярьтал би фэйсбүүкээ хакердуулчихаад байна миний хаягнаас хүмүүсээс мөнгө гуйгаад авчихсан байна гэж хэлэхээр нь Уранболорын фейсбүүк хаягаар нэвтэрсэн хүнд залилуулсан юм байна гэж мэдсэн” гэх /5-р хх-ийн 144х/,

            гэрч Х.Уранболор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Өөрийн Хишигдорж Уранболор гэх хаяг руу орох гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд чат руу орсон чинь орж болж байсан. Тэгээд эхнээс нь чатуудаа уншсан чинь миний таньж мэддэг хүмүүсийн хаяг руу чат бичээд зарим нэгнээс нь мөнгө авчихсан байсан” гэх /5-p хх-ийн 145х/,

            А.Төгөлдөр, А.Сайхантуяа нарын Хаан банкны дансны хуулга /5-р хх-ийн 155-159х/,

            А.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Аыг гайгүй залуу болохоор нь картаа ашиглуулсан. Тухайн үед 350-360 мянган төгрөг авсныг харсан. 180,000 төгрөг авсныг хараагүй. Атай холбоотой гэж бодож байна. Би тэр үед Ааас өөр хүнд картаа ашиглуулаагүй” гэх /5-р хх-ийн 152х/,

            АРВАН ЗУРГАА: 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Уранболорын “Хишигдорж Уранболор” фейсбүүк хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Д.Оюун-12 Эрдэнэ руу Лэнд.мн төлөх гэсэн юм гэсэн утгатай зурвас илгээж 50,000 төгрөгийг Б.Гомбодоржийн Хаан банкны 5622485379 тоот дансанд шилжүүлэн авсан болох нь

            Д.0юун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэртээ буюу Сүмбэр сумын 1-р баг, 75-1-3 тоотод байж байхад Уранболорын фэйсбүүк хаяг болох “Уранболор Хишигдорж” гэсэн хаягаас сайхан Асан уу гэсэн чат ирсэн... Ленд.мн төлөх гэсэн юм 5000 төгрөг нэмээд өгье 50,000 төгрөг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь Энхболд гэх таньдаг хүнээсээ мөнгө аваад эргээд Уранболорын чатаар дансны дугаар эзэмшигчийн асуухад 5622485379 гэсэн данс болон эзэмшигч нь Гомбодорж гэж байгаа гэсэн. Тэгээд би дээрх данс руу өөрийн 5374174237 тоот Хаан банкны данснаасаа 50,000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн...” гэх /5-р хх-ийн 200х/,

            Гэрч Х.Уранболор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн Хишигдорж Уранболор гэх фэйсбүүк хаяг руу орох гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд чат руугаа орсон чинь болж байсан. Тэгээд эхнээс нь чатнуудаа уншсан чинь миний таньж мэддэг хүмүүсийн фэйсбүүк хаяг руу чат бичээд зарим нэгнээс нь мөнгө авчихсан байсан. Тэгээд би зарим нэг хүмүүс рүү утсаар залгаад мөнгө гуйсан хүн чинь би биш шүү гэж хэлсэн...” гэх /5-р хх-ийн 203х/,

            Гэрч Б.Гомбодорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө 5622485379 тоот дугаартай данс болон нууц кодоо У.Ат өгч ашиглуулсан. Би найз У.Ат итгэж найдсаны улмаас интернэт банкны данс болон нууц кодоо өгсөн юм” гэх /5-р хх-ийн 213х/,

            Б.Гомбодоржийн дансны хуулга /5-р хх-ийн 206х/,

            АРВАН ДОЛОО: 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Түвшинтөрийн фейсбүүк цахим хаягт нэвтрэн орж найзууд руу нь мөнгө зээлээч гэсэн зурвас илгээж, найз Г.Одгийвээс Орхон аймагт байхад нь 200.000 төгрөгийг 106800273668 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь

            Г.Одгийв мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надтай нэг газарт хамт ажилладаг манай найз Түвшинтөрийн “Tuvshintur Rtu” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас надаас мөнгө зээлээч гэсэн утгатай захидал ирсэн би хариуд нь хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэж асуухад 200,000 төгрөг дансанд чинь байвал энэ данс руу хийгээд өг гээд төрийн банкны 106800273668 дугаартай данс өгөхөөр нь би шилжүүлчихсэн юм. Тэгээд өдөр дахиад над руу чат бичээд дахиад мөнгө асуухаар нь би боломжгүй байна гэж хэлээд фэйсбүүкээс гарсан. Өдөр цайны цагаар Түвшинтөртэй таараад асуухад Түвшинтөр миний фэйсбүүк хаягаар өөр хүн ороод найзуудаас мөнгө асуусан захидал илгээсэн байна лээ гээд тэгээд би залилуулсан байна гэж бодоод найз Түвшинтөртэй цагдаад өргөдөл гаргасан юм. Би мобайл банк ашиглан шилжүүлсэн юм” гэх /6-p хх-ийн 29х/,

            Г.Одгийвийн дансны хуулга /6-р хх-ийн 25х/,

            АРВАН НАЙМ: 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Шинэбаярын фейсбүүк хаягаар нэвтрэн орж Хаан банкны 5757040015 дугаарын дансаар иргэн Д.Асанаагаас 120,000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр М.Эрдэнэбаяраас 180,000 төгрөгийг 5065066992 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь

            М.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр орой 20 цагийн үед гэртээ байж байхад манай найз Шинэбаярын “tuvshinjargal shinebayar” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас найздаа мөнгө зээлээч гэсэн утгатай захидал ирсэн. Би тухайн үед гэртэй байсан тэгээд юу ч бодолгүй шилжүүлсэн юм. Хэрэг болсон юм байна гэж бодсон өмнө нь надаас мөнгө төгрөг асууж байгаагүй учраас л би ямар нэгэн юм бодолгүй шилжүүлсэн юм. Тэгээд надад хаан банкны 5065066992 тоот дугаартай Шинэхүү гэх хүний дансыг өгсөн тэгээд би 180,000 төгрөг шилжүүлсэн юм. Би мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Утсаар холбогдоогүй шилжүүлсний дараа 11 цагийн үед Шинээгийн фейсбүүкээр хүн ороод байна гэсэн сэрэмжлүүлэг Эрдэнэт зар дээр явж байсан тэгээд залилуулснаа мэдсэн юм” гэх мэдүүлэг/6-p хх-ийн 93х/

            Д.Асанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээр байхад орой 11 цагийн үед миний “Damdinsuren Amarsanaa” нэртэй фейсбүүк хаяг руу “Shinebayar tuvshinjargal” нэртэй фейсбүүк хаягаас яаралтай мөнгө хэрэг болчихлоо нэг дэхээс өгье гэхээр нь хэдэн төгрөг хэрэгтэй юм гэсэн чинь 480,000 төгрөг гэсэн. Тийм их ч байхгүй дээ боломжтойгоор нь явуулъя гээд дансаа үзэхэд 126,000 билүү 128,000 төгрөг байхаар нь 120,000 төгрөгийг 5757040015 дугаартай Өсөхбаяр гэсэн нэртэй Хаан банкны данс руу явуулсан. Би ажилтай байсан болохоор асуугаагүй шууд явуулсан. Мөнгө явуулсны дараа чимээгүй болчихоор нь Шинэбаярын 99362712 дугаарын утас руу залган мөнгө ороо юу гэхэд юун мөнгө төгрөг гэсэн хариулт өгсөн. Тэгээд харин фейсбүүк хаягаа Шинэбаяр хакердуулсан гэдгээ надад хэлсэн. Би 120,000 төгрөгийг өөрийн данс болох 4005100533 дугаартай Голомт банкны интернэт банкаар шилжүүлсэн” гэх /6-р хх-ийн 95х/,

             М.Эрдэнэбаярын Хаан банкны, Д.Асанаагийн Голомт банкны дансны хуулга /6-р хх-ийн 81, 82/,

            АРВАН ЕС: 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 59 дүгээр байрны 39 тоотод байсан хохирогч Б.Мөнгөнцэцэгийн фейсбүүк хаяг руу иргэн Х.Гантуяагийн фейсбүүк хаягнаас мөнгө шилжүүлээч гэж мессеж илгээн улмаар 150,000 төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын эзэмшлийн Хаан банкны 5035491059 дугаарын данс руу, 200,000 төгрөгийг иргэн Б.Гомбодоржийн эзэмшлийн Хаан банкны 5622485379 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 350,000 төгрөгийг залилсан болох нь

            Б.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчим өөрийн Мөнгөөнөө Б. гэх фэйсбүүк хаягаар өөрийн үеэл дүү болох Х.Гантуяагийн Seraa Seraa гэх фэйсбүүк чатаар холбогдосон ба Х.Гантуяа нь чатаар “5 цаг 30 хүртэл 1 данс руу мөнгө хийгээд өгөөч би орой буцаагаад өгөхөөс, миний мобайл гацаад байна, 5035491059 тоот данс руу хийчээрэй” гэхээр нь хэдийг гэхэд 150 байхад болно гэсэн. Тэгээд би 15 цаг 24 минутанд 5035491059 тоот Пүрэвжав гэх хүний данс руу 150,000 төгрөг шилжүүлтэл Х.Гантуяагаас “Одоо 1 хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч, би 5 цаг 30 минут гэхэд зүгээр болохоор нийлүүлээд өгье, 5622485379 тоот данс руу хийчээрэй” гэсэн ба би хэд юм гэхэд “200 байхад болно, төлбөр гээрэй" гэсэн чат ирсэн ба би 5022485379 тоот Гомбодорж гэх хүний данс руу 200,000 мянган төгрөгийг тус тус өөрийн 5753548352 тоот дансны мобайл банкаар шилжүүлсэн...” гэх /6-p хх-ийн 195х/,  

            Гэрч Э.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би миний дансанд ямар учраас мөнгө ороод байгааг мэдэхгүй байна. Би тухайн үед миний дансанд мөнгө орж байгаа гэдгийг огт мэдээгүй. Би өөрөө гар утасгүй, дээрээс нь виза картгүй байсан болохоор дансаа шалгаад явах боломжгүй байсан...Миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг У.А, Ч.Отгонгэрэл нар нь мэддэг байсан. Би өөр хүнд хэлээгүй...” гэх /6-р хх-ийн 201х/,

            Гэрч Х.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг 52 минутад өөрийн “Seraa Seraa” гэх фэйсбүүкээр орж байтал чатаар “batmunkh myngantsetseg” гэх фэйсбүүк хаягаар над руу “Сайн уу өдрийн мэнд юм асуух гээд, би тэмцээнд орж байгаа юм аа, нэг тус болоод дэмжээд өгөөч” гээд линк явуулсан ба уг линк рүү фэйсбүүкээ бүртгүүлж ороод 2 дугаартай шүү гэсэн юм. Тэгээд би явуулсан линк рүү ороход фэйсбүүкээ нууц кодтойгоо оруулах хэсэг байсан ба эхний удаа оруулахад болохгүй байсан ба би 2-3 удаа оруулсан боловч орохгүй байсан юм. Гэтэл дээрх хаягаас тэмцээн дуусчихсан юм шиг байна, уг нь 2 дугаартай байсан гэх зэргээр чат бичсэн юм. Би аан за за гээд орхичихсон байсан. Үүнээс хойш би өөрийн фэйсбүүк рүү орж болохгүй байсан ба нэг найз маань над руу залгаад чамаас мөнгө гуйсан чат ирж байна гэхээр нь би таньдаг хүмүүс рүүгээ биш гэж хэлсэн боловч манай танил эгч Б.Мөнгөнцэцэг нь хакердуулсан байх хугацаанд очсон чатанд итгэн 15 цаг 20 минутанд 5035491059 тоот Пүрэвжав гэх хүний данс руу 150,000 төгрөг, 5022485379 тоот Гомбодорж гэх хүний данс руу 200,000 төгрөгийг тус тус өөрийн 5753548352 тоот дансны мобайл банкаар шилжүүлсэн байгаа юм. Үүнийг нь би сүүлд мэдсэн бөгөөд хэлэхэд би аль хэдийн мөнгө шилжүүлчихсэн гэж хэлсэн ба би өөрийн фэйсбүүкээ хакердуулсан байна гэж хэлээд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа юм...” гэх /6-р хх-ийн  206х/,

            Гэрч Ч.Отгонгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сард Э.Пүрэвжавтай хамт хорооллын “Икс-Эс” /XS/ бааранд ороход Э.Пүрэвжавын 10 жилийн найз нь гээд 2 залуу ирээд бид хамт нэг ширээнд суугаад танилцсан бөгөөд түүнээс хойш У.А надтай харилцдаг болчихсон бөгөөд тухайн үедээ үерхэж байгаад салчихсан. Тухайн үед А нь миний картыг авсан бөгөөд дараа нь интернэт банкны нууц үг, кодыг авсан..." гэх /6-р хх-ийн 207-208х/,

-Б.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5753548352 дугаартай дансны хуулга /6-р хх-232/,   

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 159х/, /6-р хх-ийн 137-140х/,

Шүүгдэгч У.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 38х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 59х/,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоол /1-р хх-ийн 61-66х/ зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч У.Аыг 19 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч У.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд  заасныг журамлан өмнөх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 403 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялаас биелүүлээгүй үлдсэн 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 350,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн, энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 23 хоногоор тогтоож, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.А нь шүүхийн шатанд Баянзүрх дүүргийн 14-р хороо, Цагаанхуаран 88Б-128 тоотод оршин суух, Бэхтөр овгийн Хайдавын Мөнхбат /ДЕ88072619/-д 60,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 1-р хэсэг 7-19 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэгмэдийн Үрэлмаа /МЗ88042109/-д 100,000 төгрөг буюу нийт 160,000 төгрөгийг төлсөн тул хохирогч Х.Мөнхбат, Ц.Үрэлмаа нарт төлөх төлбөргүйд тооцож, 

Хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-30 тоотод оршин суух, Мэргэд овгийн Эрдэнэбатын Өнөрзориг /УШ95090814/-д 650,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-323 тоотод оршин суух, Очирваань овгийн Зоригтын Өнөрбаяр /ХД82073007/-д 60,000 төгрөг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45Б-15 тоотод оршин с  уух, Дулиад овгийн Батбаярын Очмаа, /СЭ92020929/-д 100,000 төгрөг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47-51 тоотод оршин суух, Ховоожамъян овгийн Ганболдын Бямбаням /УЗ93060116/-д 180,000 төгрөг, Э.Пүрэвлхамд 60,000 төгрөг, Ганзоригт 60,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө 29а-88 тоотод оршин суух, Боржигон овгийн Чинбатын Цолмон /ЧГ85112963/-д 60,000 төгрөг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 44-66 тоотод оршин суух, Боржигон овгийн Баатарчулууны Насанбат /ТИ88031319/-д 80,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 хороолол, 26а-20 тоотод оршин суух, Бөөн овогт Зоригтын Гантуул, /ЙЮ77041021/-д 180,000 төгрөг, Баянгол дүүргийн 3-р хороо, Мебэлийн 12-8 тоотод оршин суух, Дархад овгийн Батбаатарын Пүрэвбаатар, /ТА96112832/-д 240,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 13-р хороо, 9-36 тоотод оршин суух, Хамжаа овгийн Одхүүгийн Очбат /ПА89122511/-д 100,000 төгрөг, Цагаан овоо сумын 06-р баг 5-р хороолол тоотгүй, Хатигин овгийн Загдаагийн Буянжаргал/ /ЖВ73011407/-д 60,000 төгрөг, Цагаан овоо сумын 06-р баг 2-р хороолол тоотгүй, Ухаанууд овгийн Нагвасүрэнгйн Цэпэдмаа /ЖЛ84121701/-д 60,000 төгрөг,  Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг 1В-35 тоотод оршин суух, Шаазгай овгийн Гүнчинхүүгийн Одгэрэл /ТВ77120700/-д 100,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг Сэргэлэн 9-155 тоотод оршин суух, Тугчин овгийн Лозвойн Ганцэцэг /ТЯ78112307/-д 40,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 18А-52 тоотод оршин суух, Чонос овгийн Суурийн Нарангэрэл /ТД79101801/-д 20,000 төгрөг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багт оршин суух, Дооров овгийн Цэцэг-Өлзийгийн Ууганцэцэг /КД95102800/-д 120,000 төгрөг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багт оршин суух, Сагсай овгийн Батсайханы Гантуяа /КД95122503/-д 40,000 төгрөг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Их Уулын 3-10 тоотод оршин суух, Альшаа овгийн Нямаагийн Энхтүвшин /КЮ74102504/-д 100,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Хувийн байр 25-311 тоотод оршин суух, Баяр урагт овгийн Миеэгомбын Мөнхжаргал, /ЗН86111511/-д 50,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Төмөр замын 125-5 тоотод оршин суух, Хэцүүсэрээнэн овгийн Баатарын Мөнхзул /ИУ82032601/-д 50,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Төмөр замын 117-1-1 тоотод оршин суух, Тайж урагт овгийн Буджавын Сайхантуяа, /ЕЙ78021002/-д 60,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг 75-1-3 тоотод оршин суух, Хярчин овгийн Доржсэмбийн Оюун-Эрдэнэ, /ЕО86050368/-д 50,000 төгрөг, Бүрэнбүст баг Саруул хотхоны 28-29 тоотод оршин суух, Боржигон овгийн Галсангийн Одгийв /ФБ85052796/-д 200,000 төгрөг, Оюут баг 2-11а-24 тоотод оршин суух, Арлынхан овгийн Мөнхтөрийн Эрдэнэбаатар /ФА86010411/-д 180,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7а-8 дугаар байр 804 тоотод оршин суух, Халиугчин овгийн Дамдинсүрэнгийн Асанаа /ФМ84102751/-д 120,000 төгрөг, Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р  хороолол, 8-р байр 47 тоотод оршин суух, Баяуд овгийн Баярсайханы Мөнгөнцэцэг /КЮ81052064/-д 350,000 төгрөг буюу нийт 3,370,000 төгрөг гаргуулан тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Аын өмгөөлөгч П.Дэлгэр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зааснаар хэргийг хэн үйлдсэн талаар хөдөлбөргүй тогтоох шаардлагатай. Хохирлын тухай 160,000 төгрөгийн дансанд шилжүүлсэн. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү ...”  гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж анхан шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч У.Аын энэ хэрэгт хоног цагдан хоригдсон нийт 244 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болно. 

Яллах дүгнэлтэд дурдагдаагүй нэг ширхэг диск /2-р хх-ийн 187х/-ийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                               

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Уранзаяагийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 350,000 төгрөгийн торгох ялын 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 23 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аын цагдан хоригдсон нийт 244 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Ааас 3,370,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-30 тоотод оршин суух, Мэргэд овгийн Эрдэнэбатын Өнөрзориг /УШ95090814/-д 650,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-323 тоотод оршин суух, Очирваань овгийн Зоригтын Өнөрбаяр /ХД82073007/-д 60,000 төгрөг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45Б-15 тоотод оршин суух, Дулиад овгийн Батбаярын Очмаа, /СЭ92020929/-д 100,000 төгрөг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47-51 тоотод оршин суух, Ховоожамъян овгийн Ганболдын Бямбаням /УЗ93060116/-д 180,000 төгрөг, Э.Пүрэвлхамд 60,000 төгрөг, Ганзоригт 60,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө 29а-88 тоотод оршин суух, Боржигон овгийн Чинбатын Цолмон /ЧГ85112963/-д 60,000 төгрөг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 44-66 тоотод оршин суух, Боржигон овгийн Баатарчулууны Насанбат /ТИ88031319/-д 80,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 хороолол, 26а-20 тоотод оршин суух, Бөөн овогт Зоригтын Гантуул, /ЙЮ77041021/-д 180,000 төгрөг, Баянгол дүүргийн 3-р хороо, Мебэлийн 12-8 тоотод оршин суух, Дархад овгийн Батбаатарын Пүрэвбаатар, /ТА96112832/-д 240,000 төгрөг, Баянзүрх дүүргийн 13-р хороо, 9-36 тоотод оршин суух, Хамжаа овгийн Одхүүгийн Очбат /ПА89122511/-д 100,000 төгрөг, Цагаан овоо сумын 06-р баг 5-р хороолол тоотгүй, Хатигин овгийн Загдаагийн Буянжаргал/ /ЖВ73011407/-д 60,000 төгрөг, Цагаан овоо сумын 06-р баг 2-р хороолол тоотгүй, Ухаанууд овгийн Нагвасүрэнгйн Цэпэдмаа /ЖЛ84121701/-д 60,000 төгрөг,  Дархан-Уул аймгийн Дархан сум 10-р баг 1В-35 тоотод оршин суух, Шаазгай овгийн Гүнчинхүүгийн Одгэрэл /ТВ77120700/-д 100,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг Сэргэлэн 9-155 тоотод оршин суух, Тугчин овгийн Лозвойн Ганцэцэг /ТЯ78112307/-д 40,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 18А-52 тоотод оршин суух, Чонос овгийн Суурийн Нарангэрэл /ТД79101801/-д 20,000 төгрөг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багт оршин суух, Дооров овгийн Цэцэг-Өлзийгийн Ууганцэцэг /КД95102800/-д 120,000 төгрөг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багт оршин суух, Сагсай овгийн Батсайханы Гантуяа /КД95122503/-д 40,000 төгрөг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Их Уулын 3-10 тоотод оршин суух, Альшаа овгийн Нямаагийн Энхтүвшин /КЮ74102504/-д 100,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Хувийн байр 25-311 тоотод оршин суух, Баяр урагт овгийн Миеэгомбын Мөнхжаргал, /ЗН86111511/-д 50,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Төмөр замын 125-5 тоотод оршин суух, Хэцүүсэрээнэн овгийн Баатарын Мөнхзул /ИУ82032601/-д 50,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Төмөр замын 117-1-1 тоотод оршин суух, Тайж урагт овгийн Буджавын Сайхантуяа, /ЕЙ78021002/-д 60,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг 75-1-3 тоотод оршин суух, Хярчин овгийн Доржсэмбийн Оюун-Эрдэнэ, /ЕО86050368/-д 50,000 төгрөг, Бүрэнбүст баг Саруул хотхоны 28-29 тоотод оршин суух, Боржигон овгийн Галсангийн Одгийв /ФБ85052796/-д 200,000 төгрөг, Оюут баг 2-11а-24 тоотод оршин суух, Арлынхан овгийн Мөнхтөрийн Эрдэнэбаатар /ФА86010411/-д 180,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7а-8 дугаар байр 804 тоотод оршин суух, Халиугчин овгийн Дамдинсүрэнгийн Асанаа /ФМ84102751/-д 120,000 төгрөг, Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р  хороолол, 8-р байр 47 тоотод оршин суух, Баяуд овгийн Баярсайханы Мөнгөнцэцэг /КЮ81052064/-д 350,000 төгрөг тус тус олгосугай.

7. Яллах дүгнэлтэд дурдагдаагүй нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД

                                       ШҮҮГЧИД                              Б.ХАЛИУН

                                                                                       Н.БАЯРМАА