Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1271

Д.Түмэнгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Лхагвад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Түмэнгэрэл, Т.Лхагва нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Т.Лхагвын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл,

Хариуцагч Т.Лхагва,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Т.Лхагвын хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, тухайн өдөртөө зээлийн гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлэн мөнгийг бэлнээр зээлдэгчид шилжүүлэн өгсөн. Би Т.Лхагвад 20 000 дэвсгэртээр 3 000 000 төгрөгийг гудамжинд хүлээлгэж өгсөн. Мөнгө өгөхөд бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөнгө өгсний дараа гэрээг нотариатчаар батлуулсан. Гэтэл Т.Лхагва нь гэрээ хийснээс хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд мөнгийг нэхэх бүрт янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж явсаар сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Иймд Т.Лхагваас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2 сарын хүүнд 600 000 төгрөг, алданги 400 000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Т.Лхагвын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2011 оны 07 дугаар сард Д.Түмэнгэрэлийн ах Д.Түмэнжаргал авто машин зарна гэсэн тул очиж уулзсан. Тэрээр өөрийн машинаа 3 000 000 төгрөгөөр надад зарахаар тохиролцсон бөгөөд ямар ч өө сэвгүй, асуудалгүй машин гэж байсан. Тэгээд чамайг авна гэвэл би өөрийн дүүгээсээ 3 000 000 төгрөг аваад аргалж байя, чи 2-3 хоногийн дотор мөнгөө аваад ирээрэй гэсэн. Би тухайн үед машиныг нь хараад сайн мууг мэдэхгүй болохоор унаж яваад маргааш, нөгөөдрөөс мөнгийг нь аваад ирвэл болох уу гэхэд тэр болно гэсэн. Ингээд би машиныг найз Н.Сайнцогийн хамт тэднийхээс аваад явсан. Маргааш нь найз нартайгаа хамт явж байгаад ямар машин байна гэж асуутал мотор нь цохьсон байна, 1 сая төгрөг ч хүрэхгүй гэсэн. Тэгээд би машиныг нь буцааж өгөхөөр шийдээд байтал өөрөө над руу залган мөнгө чинь бүтэхгүй байгаа бол машинаа авна гээд орой нь  машинаа аваад явсан. Би мотор нь цохьсон машин аваагүйдзэ баярлаад байж байтал тэр дахин утасдаж, чи авна гэснээрээ ав, харин мөнгөө хурдан өгөөрэй гээд машинаа надад өгсөн. Би мотор нь цохьсон гэж сонссон болохоор сайн мэддэг хүнээр үзүүлсэн нь дээр гээд техникийн зах орж хүнд үзүүлэхэд үзсэн хүмүүс шууд мотор нь цохьсон байна зарах гэж байгаа бол саяд авна гэж байсан. Тэгээд би маргааш нь машиныг буцааж өгөх гэж байтал зам тээврийн осол гаргаж  урд гуперийг нь сэвтүүлсэн. Гэтэл Д.Түмэнжаргал уурлаж, наад машинаа өөрөө ав, би сэвтэй машин яаж зарах вэ, мөнгөө хурдан өгөөрэй гэсэн. Ингээд би машиныг нь өөр хүнд зуучилж борлуулж өгөхөөр шийдсэн бөгөөд сонинд зар өгч, тухайн үед нэг хүн сонирхоод байсан тул Д.Түмэнжаргалд хэлж, түүнд 1 500 000 төгрөгөөр зарахаар болсон. Худалдах, худалдан авах гэрээгээ нотариатчаар баталгаажуулсан. Тэр цагаас эхлэн Д.Түмэнгэрэл нь надаас байнга машин худалдсан 3 000 000 төгрөг нэхэх болсон. Би түүнээс мөнгө аваагүй бөгөөд Д.Түмэнжаргал дүүгээсээ мөнгийг нь авч хэрэглэсэн.

Сүүлд Д.Түмэнжаргал, Д.Түмэнгэрэл хоёр надтай тааралдаад намайг "машин аваад зугтаасан, зээлсэн мөнгөө өгсөнгүй, одоо цагдаад өгнө" гэхээр нь би айсандаа тухайн үед нотариат дээр очиж, мөнгө зээлсэн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хийснээс хойш Д.Түмэнгэрэл утсаар байнга дарамталж, манай гэрт ирж, өгөөгүй мөнгөө нэхэж дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Т.Лхагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл нь хариуцагч Т.Лхагва надад 3 000 000 төгрөг зээлдүүлээгүй атлаа 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүр үзүүлсэн хуурамч хэлцлийг бичиж, өөрийн танил нотариатч П.Отгонжаргалаар хуурамчаар батлуулсан болно. Иймд дээрх хуурамч хэлцэл болох 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Д.Түмэнгэрэлээс Т.Лхагва надад 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Уг гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хэлцэл юм. Д.Түмэнгэрэл нь Т.Лхагвад мөнгийг нотариатчийн дэргэд өгөөгүй байхад нотариатч гэрээг баталсан тул хуурамч хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Миний бие сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Т.Лхагва нь надаас 3 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 хувийн хүүтэй зээлж, мөнгийг би бэлнээр өгөөд нотариатчийн газарт бичгээр гэрээ байгуулсан. Т.Лхагва нь гэрээний ар талд 3 000 000 төгрөг бэлнээр хүлээж авсан гэж өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан. Тэрээр өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй атлаа шүүхэд өөрийн зоргоор худал зүйл ярьж, чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Харуцагч Т.Лхагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хуурамч хэлцэл гэж бичиж, өөрийн танил нотариатч П.Отгонжаргалаар хуурамчаар батлуулсан гэжээ. Би тухайн нотариатчийг огт танихгүй, хуурамч хэлцэл, танил нотариат, хуурамчаар батлуулсан гэх нотолгоо байхгүй. Дүр үзүүлэн гэрээ хийх шаардлага хэн алинд нь байгаагүй ба талуудын хүсэл зориг гэрээнд маш тодорхой тусгагдсан байгаагаас харж болно. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгзэр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх заалтуудыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Т.Лхагваас зээлийн үүргийн гүйцэтгэлд 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлд олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Д.Түмэнгэрэл, Т.Лхагва нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Т.Лхагвын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лхагваас 78 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Түмэнгэрэлд олгож, хариуцагч Т.Лхагваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32 600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Т.Лхагвад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлд зааснаас үзэхэд зээлийн гэрээ байгуулснаар зээлийн гэрээний талуудад зөвхөн эд хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас буцаан төлөх үүрэг үүсч байгаа юм. Иргэн Т.Лхагва болон Д.Түмэнгэрэл хоёрын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэг үүсч, мөн зээлийн гэрээний ард бичигдсэн "бэлнээр хүлээж авлаа" гэсэн бичилт нь ч мөн зээлийн гэрээний үүрэг үүсч буйг л нотолж байхаас бус эд хөрөнгө мөнгөний өмчлөх эрхийг бодитойгоор шилжүүлж байгааг нотолсон баримт болохгүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно" гэж заасан байх бөгөөд үүгээр зээлийн гэрээнд тусдаа өмчийн хэлцэл байгуулагдах агуулгыг зохицуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд талууд үүн дээр маргаагүй. Харин талуудын хооронд өмчийн харилцаа үүсээгүй буюу зээлдүүлсэн гэх мөнгөний өмчлөх эрхийг бодитойгоор шилжүүлсэн өмчийн хэлцэл хийгдээгүй, үүнийг нэхэмжлэгч нотолж чадаагүй байхад шүүгч өмчийн хэлцэл хийгдэж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна гэж үзэх нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүйг харуулж байна.

Мөн түүнчлэн шүүгч зээлийн гэрээ байгуулагдах болсон шалтгаан буюу үүргийн гэрээ байгуулагдах болсон үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй. Үүргийн гэрээг байгуулах болсон шалтгаан, нөхцөл байдлыг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Энэ талаар Т.Лхагва нь хангалттай тайлбар хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл яагаад Т.Лхагва нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгааныг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яагаад Д.Түмэнгэрэл 3 сая төгрөг Т.Лхагвад зээлдүүлсэн гэх шалтгааныг тогтоогоогүй, энэ талаар хангалттай тайлбар нотлох баримт гаргаж өгсөөр байтал шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Мөн Д.Түмэнгэрэл нь өмнөх шүүх хурлуудад өгсөн тайлбар, мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг бөгөөд мөнгө шилжүүлж өгсөн гэдгээ ч мөн нотлоогүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс гэрчээр Ц.Эрдэнэдалай, А.Хонгор нарыг оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчээр эдгээр хүмүүсийг асуугаагүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00717 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл нь хариуцагч Т.Лхагвад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Түмэнгэрэл, Т.Лхагва нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй. Гэрээний үнэн зөвийг нотариатч П.Отгонжаргал гэрчилсэн байх ба 1 сарын 22-нд 3 000 000 төгрөг бэлнээр хүлээж авсан Т.Лхагва гэсэн бичвэр дээр нотариатчийн 188 тоот тэмдэг дарагдсан байна. /хх-3/

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн нотлох баримт болно. Гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн гэж нотариатч дардас дарсан байгаа боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нотариатчийн хажууд энэ мөнгийг өгөөгүй, өмнө нь өгчихсөн байсан гэдэг тайлбар өгсөн байна.

Гэрч Н.Сайнцог талуудын хэн алинтай нь төрөл садангийн холбоогүй, хөндлөнгийн этгээд байх бөгөөд тэрээр мэдүүлэг өгөхдөө “нэхэмжлэгч Д.Түмэнгэрэл, түүний ах Д.Түмэнжаргал нар хариуцагч Т.Лхагватай өмнө үүссэн байсан автомашинтай холбоотой харилцааныхаа асуудлыг зээлийн гэрээ болгож 3 000 000 төгрөгийн зээл олгосноор бичүүлж гарын үсэг зуруулсан гэж ярьж байсан” гэх нөхцөл байдлыг гэрчилсэн./хх-146-148/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ”, 40.2 дах хэсэгт “нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Т.Лхагвад 3 000 000 төгрөгийг бодитойгоор 1 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн буюу Т.Лхагвын захиран зарцуулах боломжтой байдлаар мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт нь тогтоогдоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, зөвхөн зээлийн гэрээний арын хэсэгт бичигдсэн 3 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан Т.Лхагва гэсэн бичилтийг үндэслэн хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, алдаатай болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг, хүү алданги шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т.Лхагваас зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай  Д.Түмэнгэрэлийн нэхэмжлэлийг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Түмэнгэрэл, Т.Лхагва нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Т.Лхагвын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.Лхагваас зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай Д.Түмэнгэрэлийн нэхэмжлэлийг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Түмэнгэрэл, Т.Лхагва нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Т.Лхагвын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

        ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                   Б.НАРМАНДАХ      