Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00688

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00688

Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 30-306 тоотод оршин суух, Боржигон овгийн Эхнэрийн Баатар/ХН62051012/-ын хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Баатар, нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.                                                           

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа тоног төхөөрөмжийн угсралт, барилга засварын конторт 1982 оны 10 дугаар сарын 24-нөөс 1990 оны 09 дүгээр сарын 04-нийг хүртэл автокраны жолоочоор ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архиваас олдохгүй байгаа тул дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                     

    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Э.Баатар/ХН62051012/ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

Э.Баатар нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа тоног төхөөрөмжийн угсралт, барилга засварын конторт 1982 оны 10 дугаар сарын 24-нөөс 1990 оны 09 дүгээр сарын 04-нийг хүртэл автокраны жолоочоор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, түүний иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, авто краны машинчийн зэргийн үнэмлэхүүд, 1984.09.21, 1987.11.05, 1987.12.06-ны өдрийн сайшаалын үнэмлэх, баярын бичгүүд,  гэрч Т.Нямдорж, Д.Үүрийнтуяагийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

 

            Иймд Э.Баатарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э.Баатар/ХН62051012/-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа тоног төхөөрөмжийн угсралт, барилга засварын конторт 1982 оны 10 дугаар сарын 24-нөөс 1990 оны 09 дүгээр сарын 04-нийг хүртэл автокраны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Э.Баатараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ