Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 07

 

Ж.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн *******ын ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ж.******* нь 1988 оны 09 дүгээр сарын 05-нд төрсөн. Санхүүч эдийн засагч мэргэжилтэй Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр судлаачаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргаагүй үүрэгт ажлаа хангалттай сайн хийж байсан. Мөн сахилгын зөрчил болон өөр бусад зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Статистикийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* нь үндэслэлгүй тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас халсан. Ажлаас халах тухай надад мэдэгдэл өгөөгүй. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны хүний нөөцийн даргатай би өөрийн биеэр очиж уулзсан. Учир байдлыг хэлэхэд зүгээр ажлаа хийж байгаа хүнийг үндэслэлгүй халах ёсгүй очоод ажлаа хий гэсэн хариуг хэлсэн. Миний дэргэд Б.******* даргатай утсаар чанга яригч дээр нь тавиад ярьсан Ж.******* гэдэг хүн яах юм бэ гэхэд ******* дарга ажилгүй л болж байгаа гэсэн үг ш дээ гэж хариулсан. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна. Иймд намайг ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож хохирлыг барагдуулж өгнө үү. Миний үүрэгт ажлыг албан ёсоор хүлээлцээгүй болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Бичээч овгийн *******ын ******* шүүхэдгаргасан тайлбартаа: Ж.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Завхан аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.******* би дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын Статистикийн тухай хуулийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт болон Монгол улсыних хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчшинэчлэх тухай 12 дугаар тогтоолын дагуу өөрчлөлт орж Үндэсний статистикийн хороо шинээр байгуулагдсантай холбоотойгоорҮндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/02 тоот Үндэсний статистикийн хорооны бүтэц, орон тоо газар нэгжийн эрхлэх ажлын чиг үүргийг батлах тухай тушаалаар Ж.*******ийн Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхийгазрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаал, Завхан аймгийн Улсын бүртгэлийн газрын даргын Б/01 тоот тушаалаар гэрээт ажилтнаас чөлөөлсөн байна. Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн А/17 тоот Нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн бүтэц орон тоо, албан тушаал ангилал зэрэглэлийг батлах тухайнэгдүгээр хавсралтаар Завхан аймгийн статистикийн хэлтсийг 2 гэрээт ажилтантай байхаар батласны дагуу Ж.*******ийг гэрээт ажилтнаар түр томилж ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй байсан. Хэлтэст мэргэжилтэн, гэрээт ажилтан, судлаачаар ажиллах хүмүүсийн саналыг өөрсдөөс нь авч хэлтсийн хурлаар хэлэлцэн холбогдох материалын хамт Үндэсний статистикийн хороонд албантоотоор хүргүүлсэн. Үндэсний статистикийн хорооноос ирсэн албан тоотын дагуу хэлтсийн гэрээт ажилтан, судлаач нарыг шинээр томилон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулж байна. Манай байгууллага болон Үндэсний статистикийн хороо нь цаг үеийнажилд гэрээгээр гэрээт ажилтан судлаач нарыг ажиллуулдаг бөгөөд эдгээр ажилтнууд нь төрийн захиргааны болон төрийнүйлчилгээний албан хаагчийн ангилалд хамаардаггүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлээс 358 дугаар зүйлд заасны дагуу 1 жилийн хугацааатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулдаг. Ж.******* нь албан ёсны чөлөөгүйгээр 14 хоног ажлаа хүлээлцэхгүйгээр орхин явсан. Одоог хүртэл албан ёсоор ажлыг хүлээлцээгүй ажил цалгардуулж байгаа тул Ж.*******ийн гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх бусад хөнгөлөлтүүдийг олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Статистикийн хэлтэст гэрээт ажилтан хийж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхэлж чөлөөлөгдсөн. Буцаад ажилд орох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь Завхан аймгийн Статистикийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Улсын бүртгэл статистикийн газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан дарга Амартүвшинтэй гэрээ байгуулсан. Манай байгууллага нь 7 сарын 31-ний өдрийн УИХ-ын тогтоолоор Статсистикийн ерөнхий хороо гэж нэртэйгээр УИХ-ын дэргэд шинэчлэн байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад Стасистикийн ерөнхий хорооноос аймгийн Статистикийн зарим ажилтанг ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу гэрээт ажилтан судлаач нарыг 2016 оны 11 сарын 04-нөөс өдрөөс эхэлж ажлаас нь чөлөөлсөн. 2016 оны 10 сарын 26-ны өдөр бүтцийн өөрчлөлттэй холбогдуулаад гэрээт ажилчид, судлаач нарыг чөлөөлөх шийдвэр гарсан. Хэлтсийн дарга, гэрээний мэргэжилтэн, гэрээт ажилтан 2 гэсэн орон тоо батлагдаж ирсэн. Энэ хугацаанд Ж.*******тэй хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Өмнө нь байгуулсан гэрээг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гэрээт ажилтны ажлын байр нь байнгын ажлын байр биш тухайн ажилтантай гэрээ байгуулаад ажлаа гүйцэтгүүлдэг түр ажлын байр байгаа. Жилдээ гэрээгээ шинэчилж байгуулаад гүйцэтгэх ажлуудаа гэрээт ажилтанаар гүйцэтгүүлдэг. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэсэн тайлбар хүргүүлсэн. Энэ тайлбартаа хуулийн зүйл заалт хууль зүйн үндэслэлүүдээ заасан байгаа. Шүүх хавтаст хэрэгт өгсөн байгаа албан бичиг тоотуудын он сар дарааллыг сайн хянаж нягталж үзээсэй гэж хүсч байна. 2016 оны 11 сарын 28-ны өдөр гэрээт ажилтнаар ажиллах хүмүүсийн санал ирсэн. Манай байгууллага 2016 оны 11 сарын 26-ны өдөр хурлаа хийсэн. Энэ хуралдаанаас гэрээтээр ажиллах хүмүүсийн нэрс, мэргэжилтнээр ажиллах хүмүүсийн нэрс явсан. Манай байгууллагад судлаачаар ажиллаж байсан хурал болоогүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. 2016 оны 11 сарын 04-ний өдөр тушаал шийдвэрүүдээ гаргаад орой нь хурал хийж тушаал шийдвэрүүдээ танилцуулсан. Ж.******* тушаал гарсныг мэдээгүй байж байгаад 11 сарын 05-ны өглөө мэдсэн гэсэн тайлбар ирүүлсэн байсан энэ нь хурал болсныг нотолж байгаа баримт гэж бодож байна. Дээрх ажилтны өгсөн мэдүүлэг нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа, удирдах ажилтаны нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Манай байгууллага , *******, аа нарыг мэргэжилтэн болгохоор санал явуулсан. Гэтэл Энхмаа гэдэг хүн томилогдож ирсэн. Энэ хүний тушаал 11 сарын 07-ны өдөр мэйлээр ирсэн. Өөр хэлэх зүйлгүй гэжээ.

1. Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан*******ийн *******ийг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 1426999 төгрөг гаргуулж Ж.*******т олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн туахйа хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ИХШХШ тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37782 төгрөг гаргуулж улсын орлого болгох, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ж.*******ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх бусад хөгөлөлтүүдийг олгох нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 77 тот шийдвэр гаргасан.

Хариуцагч миний бие дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Ж.*******ийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ЗАвхан аУлсын бүртгэл, Статистикийн газрын гэрээт ажилтнаас чөлөөлсөн байна. Үндэсний Статистикийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/17 тоот Нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал ангилал зэрэглэлийг батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Завхан аймгийн Статистикийн хэлтсийг 2 гэрээт ажилтантай байхаар батласны дагуу Ж.*******ийг гэрээт ажилтнаар түр томилсон. Гэтэл Ж.******* 1 хоногийн чөлөө авч гэрээгээ ч байгуулалгүй хэлтсийн мэргэжилтэн болох өргөдөл өгөөд ажил хөөцөлдөнө гээд 14 хоногийн ажил тасалж Улаанбаатар хот явсан тул дахин гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан тооцохгүй. 21.7-д Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын сэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн заалтуудыг харгалзан үзэлгүй шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Үндэсний статистикийн хороо нь цаг үеийн ажилд гэрээгээр гэрээт ажилтан судлаач нарыг ажиллуулдаг бөгөөд эдгээр ажилтнууд нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд хамаардаггүй түр гэрээ байгуулан ажиллуулдаг бөгөөд үндсэн ажилтан биш гэрээт ажилтныг эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндйн даатгалын шимтгэл төлүүлэхээр шийдвэрлэсэн нь төсвийн, төрийн захиргааны байгууллагыг хохироож байна.

Гомдлын шаардлага: Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 77 тоот шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* манай байгууллагад гэрээт ажилтнаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Энэ үед манай байгууллага Үндэсний статистикийн хороонд харьяалагдаж байсан. 2016 оны 3 сараас эхлээд Улсын бүртгэл, статистикийн газрын газарт харьяалагдах болсон. Үүнтэй уялдуулж Улсын бүртгэл статистикийн газрын дарга Амартүвшин 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 сарын 01-ийг хүртэл гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ажиллаж байгаад 05 дугаар сард манай байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж Улсын бүртгэл үндэсний статистикийн хороо гэж зохион байгуулагдсан учраас аймаг, нийслэлийн үндэсний статистиктийн хэлтэст ажиллаж байсан ажилтнуудыг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас шууд чөлөөлсөн. Улсын бүртгэл статистикийн газар гэж байгаад өөрчлөгдөж Оюуны өмч улсын бүртгэлийн газрын тушаалаар гэрээт ажилтнуудыг чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулж мөн 09 дүгээр сарын 15-нд ажилтнуудыг томилоогүй, орон тоог нь хэвээр баталсан. Завхан аймгийн Оюуны өмч улсын бүртгэлийн газрын даргын тушаал 09 дүгээр сарын 26-нд гарч мөн гэрээт ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаал нь хугацаа хожимдон нөхөгдөж 10 дугаар сарын 26 хүртэл гарсан учраас гэрээт ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж цалин нь олгогдож байсан. Төв газраас хүмүүсээ томилж зөвшөөрөл иртэл түр ажилтнаар томилсон тушаал гаргасан. Үндэсний статистикийн хорооноос манай хэлтэст 1 мэргэжилтэн, 1 гэрээт ажилтны орон тоо гарсан. Энэ орон тоонд *******, аа, гэсэн 3 хүний нэрийг явуулахад 10 дугаар сарын 26-ны хурлаар хуралдаад Үндэсний статистикийн хороонд уламжилсан. Үндэсний статистикийн хорооноос манай хэлтэст 10 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний статистикийн хорооноос манай явуулсан албан тоотын хариу ирсэн. Тус албан бичигт гэрээт ажилтангаар томилохыг зөвшөөрч хавсралтанд заасан , судлаачаар Нямдорж, Дорждагва, ******* нарыг тус тус томилоход татгалзах зүйлгүй гэсэн байсан. Үүний дагуу 12 дугаар сарын 04-ний өдөр түр томилсон тушаалаа түдгэлзүүлээд гэрээт ажилтан судлаачдаа томилсон юм. Энэ үед манай мэргэжилтний орон тоонд ажиллах хүний саналыг албан бичгээр явуулчихсан байсан. Энэ саналын хариу ирээгүй байсан. Үүнтэй холбогдуулан эхний ээлжинд судлаач, гэрээт ажилтан нараа томилсон тушаал гаргасан. Дараа нь 11 сарын 07-ны өдөр *******, аа, нарын нэрийг уламжилсан боловч Энхмаа гэх хүнийг Үндэсний статистикийн хорооноос томилж ирүүлсэн. Байгууллагын ажилтнуудын хурлыг 5 дахь өдөр хуралдуулж тушаалаа гаргахад ******* Улаанбаатар яваад бидэнтэй холбоо бариагүй 14 хоносон. Тэгээд төрийн ажлыг тасалдуулж болохгүй учраас т *******ийн ажлыг хүлээлгэн өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нь гэрээт ажилтнаар ажиллаж байсан гэх Ж.*******ийг тус байгууллагын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаачаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж, тогтоосон жишгийн дагуу цалин хөлс, урамшуулал авахаар тус байгууллагатай харилцан тохиролцсон гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний нөхцөлөөс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих гол нөхцөлүүдийг тусгаж, тохиролцсон байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг ажилтаны эсхүл ажил олгогчийн санаачлагаар цуцлах хоёр тохиолдолыг заажээ.

Хариуцагч байгууллагын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай тушаалд Ж.*******ийг ажлаас чөлөөлөхдөө дээрх хоёр үндэслэлийг нэгэн зэрэг зааж ажлаас чөлөөлсөн байх боловч үндэслэлийн аль аль нь тогтоогдоогүй гэж үзнэ.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан өөрийн санаачлагаар ажил олгогчийн шахалт, дарамт шаардлага, нөлөөлөлгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргасан байхыг шаарддаг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 дахь хэсэгт зааснаар ажил олгогч санаачилсан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалдаг.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн Статистикийн хэлтсийн судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаач нь орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн болон нэхэмжлэгч Ж.******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Ж.*******ийг Завхан аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэсийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны нөхөх олговор олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдээн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР