Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0705

 

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.А-

Нэхэмжлэгч Д.А

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтууд буюу Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 125/2021/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтууд буюу Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр:

 

2.1. “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжийн хавсралтын 34-38 дахь заалт Б Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарт холбогдох хэсэг, Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгээс тус тус давхцалтай 240 м.кв газрыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 24 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж заажээ.

 

3.2. Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтууд буюу Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, шүүх хуралдааны явцад маргаан бүхий актуудын Б.Б-д холбогдох хэсгээс давхцалтай 240 м.кв газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

3.3. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар "А" ХЭААН-н эзэн Б.Б-ийн үйлдвэрийн байрыг худалдаж авснаар 1120 м.кв газрыг шилжүүлэн эзэмшиж, Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжаар Б.Б болон түүний гэр бүлийн гишүүдэд 1200 м.кв газрыг өмчлүүлснийг 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулах газрын өмчлөгч болжээ. Гуравдагч этгээд нь хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн хашаа, барилгыг, нэхэмжлэгч нь тухайн хашаанд байдаг дэлгүүр, агуулахын байрыг худалдаж авч эзэмшин өмчилсөн талаар талууд маргаагүй ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3.3.1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар "Газар эзэмшүүлэх ажил зохион байгуулах тухай" захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Д.А-гийн нөхөр Ж.Э-д Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 336 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25 жилийн хугацаагаар эзэмшүүлж ******* дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1311 дугаартай газар эзэмших гэрээ, 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээ байгуулсан.

 

3.3.2. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 336 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25 жилийн хугацаагаар эзэмшүүлж ******* дугаартай газар эзэмших гэрчилгээтэй газарт нэхэмжлэгч Д.А түүний нөхөр Ж.Э нар гэр бүл болон амьдарч, үр хүүхдүүдээ төрүүлж өсгөсөн 66 м.кв талбайтай нэг давхар, 2 өрөө орон сууц байдаг.

 

3.3.3. Ховд аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 66 м.кв талбайтай нэг давхар, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.А- нөхөр Ж.Э, хүү Э.Г нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр бүртгэж, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон. Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээгээр ******* гэрчилгээний дугаартай, Монгол Улсын иргэн Ж овогтой Э-т Ховд аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт 336 м.кв газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай тоот шийдвэрээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот гэр бүлийн хэрэгцээнд 25 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.

 

3.3.4. Нэхэмжлэгч Д.А-гийн нөхөр Ж.Э нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барснаар түүний өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө нь эхнэр Д.А-д өвлөгдсөн. Нотариатчаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэхэмжлэгч Д.А-гийн нөхөр Ж.Э-ийн нэр дээр бүртгэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 336 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байдаг. Гэтэл Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 336 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг таны нэр дээр шилжүүлэхэд газрын хэмжээг үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээгээр буюу 96 м.кв-аар гарган өгөх боломжтой, 336 м.кв-аар гарган өгөх боломжгүй гэдэг хариуг амаар өгсөн. Чухам ямар учир, шалтгааны улмаас Ж.Э-ийн нэр дээр бүртгэлтэй 336 мкв газрын талбайн хэмжээг бууруулах болсон талаар тодруулахад үлдсэн газрыг Б.Б гэдэг хүнд өмчлүүлсэн талаар хэлсэн.

 

3.3.5. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Б.Батсүхт газар өмчлүүлсэн Засаг даргын захирамжийн огноо, дугаарыг лавлаж мэдээд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Архивын тасгаас хуулбарлан авч танилцсан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтуудаар Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 м.кв газрыг өмчлүүлэхдээ Ж.Э-ийн хууль ёсны эзэмшлийн газартай давхцуулан /хэсэгчилэн/ эзэмшүүлсэн байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна.

 

3.3.6. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд “... Ж.Э-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар эзэмшсэн гэх 336 м.кв газрыг нэхэмжлэгч Д.А-гийн зааснаар хэмжиж үзэхэд 262.2 м.кв хэмжээтэй байв. Б.Б нарын Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжаар өмчилж авсан гэх 1200 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Б-ийн зааснаар хэмжиж үзэхэд 1765 м.кв хэмжээтэй байв...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл байдаг.

 

3.3.7. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтуудаар Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 м.кв газрыг өмчлүүлэхдээ Ж.Э-ийн хууль ёсны эзэмшлийн газартай давхцуулан /хэсэгчилэн/ эзэмшүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нэхэмжлэгч Д.- болон Ж.Э нарт мэдэгдээгүй. Учир нь Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээгээр ******* гэрчилгээний дугаартай, Монгол Улсын иргэн Ж овогтой Э нь Ховд аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт 336 м.кв газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай тоот шийдвэрээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот гэр бүлийн хэрэгцээнд 25 жилийн хугацаатай эзэмшээд гэр бүлээрээ амьдарч байсан. Гэтэл гуравдагч этгээд Б нь анх 1000 м.кв газартай байсан, сүүлд нь 1200 м.кв болгож хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж захирамж гаргуулсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар эзэмшиж, өмчлүүлсэн газар нь бусдын эзэмшиж, өмчилж буй газартай давхцалгүй байх, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдсан байх, сумын Засаг даргын саналыг авсан байх зэрэг хуульд заасан шаардлагыг зөрчсөн хууль бус захиргааны акт юм. Уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.А нь нөхөр Ж.Э-ийн хөрөнгийг өвлөж чадахгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газраа зориулалтын дагуу эзэмших эрх зөрчигдөж байна.

 

3.4. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт “... Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтуудаар Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарт холбогдох хэсэг, Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгээс тус тус давхцалтай 240 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь :

 

3.4.1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгт “... Гуравдагч этгээд Б.Б-ийн өмчлөлийн гэх хашаалсан газрыг хэмжиж үзэхэд 1765 м.кв, нэхэмжлэгч Д.А-гийн эзэмшлийн гэх газрыг өөрийнх нь заасан байршлаар хэмжиж үзэхэд 263 м.кв байсан. Гуравдагч этгээд Б.Б-ийн өмчлөлийн хашаалсан газарт байгаа Д.А-гийн өмчлөлийн барилгын доорх 96 м.кв газар нь гуравдагч этгээдийн өмчлөлд үл хамаарах тул хэмжилт хийсэн газраас хасч тооцвол 1669 м.кв ба аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хэмжээ 1661 м.кв буюу өмчлүүлсэн хэмжээнээс 461 м.кв илүү байна...” гэх тэмдэглэл байдаг.

 

3.4.2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Иргэн Б.Б-д анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийг үндэслэн 1000 м.кв газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан бол 2005 онд Ховд аймгийн Засаг даргын 118 дугаар захирамжаар газрын хэмжээг 1200 м.кв болгож 200 м.кв-аар нэмэгдүүлэн өмчлүүлсэн байна. Нэгж талбарын хувийн хэрэгт байгаа 2005 оны 118 дугаар захирамжаар Б.Б-т олгосон 1200 м.кв газрын байршлыг харуулсан зураг нь ямар нэгэн солбилцолгүй схем зураг байна. Иймээс Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1120 м.кв газар, Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 118 дугаар захирамжаар өмчлүүлсэн 1200 м.кв газрын байршил, кадастрын зургийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Одоогийн байдлаар Б.Б-ийн өмчлөлд байгаа гэх 1200 м.кв метр газрын Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хэмжээ нь 1661 м.кв байна. Кадастрын мэдээллийн санд байгаа 1661 м.кв газар илүү гарч байна. Маргаан бүхий газрыг давхцуулж харуулсан зураг: Маргаан бүхий газрын нийт талбайн хэмжээ 1982.0 м.кв, Б.Б-ийн мэдээллийн санд байгаа кала да построи, отразило обайн хэмжээ 1661.0 м.кв, Д.А-гийн эзэмшиж байгаа газар гэх хэмжилт, талбайн хэмжээ 338.0 м.кв, Д.А-гийн давхцаж байгаа - газар, талбайн хэмжээ 162.0 м.кв байна ...” гэх дүгнэлт гарсан байдаг.

 

3.4.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах эрхтэй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Мөн хуулийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах газрын харилцааны талаарх бүрэн эрхийг Сумын Засаг дарга хэрэгжүүлдэг.

 

3.4.4. Ховд аймаг Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 28-ны хуралдааны 07 тогтоолоор “... 2005 оны Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" Жаргалант сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдааны 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар 2005 онд Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлэх газрын төлөвлөгөөний 3. Алаг толгой баг-Усны турбанаас дээш 3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний эзэмшүүлэхээр санал оруулсан байна. Ховд аймгийн Жаргалант сумын газар зохион байгуулалтын 2004 оны төлөвлөгөөнд иргэн Б.Б-д өмчлүүлсэн газар тусгагдаагүй, Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас иргэн Б.Б-д гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэх санал оруулаагүй байна. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай тогтоол, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэлд иргэн Б.Б-д газар өмчлүүлэх талаар хэлэлцээгүй байна. Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай “2005 оны Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор иргэн Б.Б-д газар өмчлүүлсэн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

3.4.5. Гэрч С.Хорлоо өгсөн мэдүүлэгтээ “... 1995-1999 онуудад манай охин н.О, түүний нөхөр н.Д нар нь Нэгдэл дундын үйлдвэрийн мужааны цехэд сахиул, мужаанаар ажиллаж байхдаа одоогийн Д.А-гийн гэх байрыг цалиндаа тооцуулж, хувьцаагаар авсан гэж ярьж байсан. Би тэр байранд ундааны цех ажилуулж байсан. 1999 онд охин н.О, түүний нөхөр н.Д нар Улаанбаатар хотруу нүүж явсан. Тэрнээс хойш манайх тус байранд ундааны цех ажиллуулж байсан. 1999 оноос манайх ундаа цех ажиллуулж байгаад 2001 оны үед Ж.Э-д зарсан...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.

 

3.4.6. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т газар эзэмших хүсэлтэд эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг ирүүлэхээр заажээ. Нэхэмжлэгч Д.А болон түүний нөхөр Ж.Э нар нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт анх газар эзэмшихдээ захиргаанд хүсэлт гаргаж, хавсаргасан баримтууд болон газрын хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой газрын кадастрын зураг хийлгэх, бусдын эзэмшил өмчлөлийн газрын давхцалтай эсэхийг тодруулах, гэрчилгээг шинэчлэн солиулах, газрын төлбөр төлөх, эзэмшил газраа өмчилж авах талаар хүсэлт гаргах зэрэг газрын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байсан боловч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь өргөдөл, хүсэлтийн хариу өгдөггүй байсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

 

3.5. Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Б-д өмчлүүлсэн гэх 1200 м.кв газраас 565 м.кв газар илүү эзэмшүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Д.А-гийн газартай давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

3.6. Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтуудаар Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 м.кв газрыг өмчлүүлэхдээ Ж.Эрдэнэсүхийн хууль ёсны эзэмшлийн газартай давхцуулан /хэсэгчилэн/ эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Д.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

 

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоор итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хуулийг зөрчсөнд гомдолтой байна.

 

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

2.1. Нэхэмжлэгч Д.А нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтууд буюу Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 мкв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Б-эд холбогдох хэсгээс тус тус давхцалтай 240 м.кв газрыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “газар эзэмшүүлэх ажил зохион байгуулах тухай” 08 дугаар захирамжаар Алагтолгой баг ****** тоот “хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр агуулахын доорх” 336 м.кв газрыг Ж.Э-д гэр бүлийн зориулалтаар, 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд уг захирамжийг үндэслэн ******* дугаар гэрчилгээ олгосон ба 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13311, 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус тус газар эзэмших гэрээ байгуулж байсан ба Ж.Э нь 2020 оны 12 дугаар сард нас барсан тул Ховд аймгийн тойргын нотариатчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу уг Алагтолгой баг ****** тоот “хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр агуулахын доорх” 336 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.А өвлөн авчээ.

 

2.3. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 47 дугаар захирамжаар Б.Б нь “Арнай” ХЭАА-ийн байрыг худалдан авсан тул 1120 м.кв талбайн 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн ба мөн даргын 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 118 дугаар захирамжаар Б.Б болон түүний гэр бүлийн гишүүдэд 1200 м.кв газрыг өмчлүүлжээ.

 

2.4. Гэтэл дээрх Б.Б-ийн өмчлөлийн газар нь нэхэмжлэгч Д.А-гийн эзэмших эрх бүхий газартай өөрсдийн тайлбарлаж буй талбайн хэмжээгээр харьцуулж үзвэл 162 м.кв талбай давхцалтай байх бөгөөд орц гарц хаасан хэмээн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар маргасан, харин хариуцагчаас “...маргаан бүхий газрыг өмчлүүлэх үед одоогийнх шиг мэдээллийн сан байгаагүй. Газар өмчлүүлэхэд багийн Засаг даргаас тухайн газарт амьдарч байгаа эсэх талаар лавладаг, шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж үздэг байсан. Тухайн үед газар давхцал байгаа эсэх талаар харах боломжгүй байсан... Жаргалант сумын газар зохион байгуулалтын 2004 оны төлөвлөгөөнд Б.Б-д өмчлүүлсэн гэх газар нь тусгагдсан байдаг...” хэмээн тайлбарлаж байна.

 

2.5. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “...Нэгж талбарын хувийн хэрэгт байгаа 2005 оны 118 дугаар захирамжаар Б.Б-т олгосон 1200 м.кв газрын байршлыг харуулсан зураг нь ямар нэгэн солбилцолгүй схем зураг байна. Иймээс Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1120 м.кв газар, Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 118 дугаар захирамжаар өмчлүүлсэн 1200 м.кв газрын байршил, кадастрын зургийг нарийвчлан тогтоох боломжгүй ... Кадастрын мэдээллийн санд байгаа 1661 м.кв газраас Б.Б-д хууль ёсоор өмчлүүлсэн 1200 м.кв газрыг хасахад 461 м.кв газар илүү гарч байна ... Анхны газар олголтуудын байршлын зураг нь тодорхой бус байгаа учраас ... давхцалтай эсэх, давхцалтай бол ямар хэмжээгээр давхцаж байгааг нарийн тогтоох боломжгүй ...” гэх дүгнэлт гарсан байна.

 

2.6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж тус тус зааснаар тухайн шатны Засаг даргаас иргэнд аливаа этгээдийн эзэмшилд байхгүй буюу бусдын газар эзэмших эрхтэй давхцаагүй газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх хуулийн зохицуулалттай.

 

2.7. Энэ тохиолдолд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргаас Ж.Э-д 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, ******* дугаар гэрчилгээгээр Алагтолгой баг ****** тоот “хуучнаар нэгдэл дундын үйлдвэрийн дэлгүүр агуулахын доорх” 336 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар, 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13311 дугаар гэрээгээр “нэгдэл дундын үйлдвэрийн хашааны дэлгүүрийн хажуу талын газарт” 500 м.кв талбайд, 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдөр газрын байршил заагаагүй 336 м.кв талбайд тус тус “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байтал хожим 2002 онд тухайн газартай давхцалтай эсэхийг тодруулалгүйгээр гуравдагч этгээдэд газар олгосон нь буруу болжээ.

 

2.8. Учир нь 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана.” 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана.” гэж зохицуулснаар нэхэмжлэгчийн нөхөр Ж.Э хамгийн анх буюу 1996 онд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж захиргааны байгууллага өөрөө газар эзэмших эрх олгосон байтал тухайн үед бүртгэл үүсээгүй байсан, хожим гуравдагч этгээдийн газар эзэмших эрх түрүүлж бүртгэгдсэн гэх агуулгаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй.

 

2.9. Хэдийгээр хариуцагчаас газар олгох үед мэдээллийн сан байгаагүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших, өмчлөх эрх бүхий газрын зураглал тодорхойгүйгээс нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хууль ёсны дагуу олгосон газрын хил хязгаарыг тодруулах боломжгүй, шүүхээс одоо нөхцөл байдалд хэмжилт хийхэд аль аль нь Ховд аймгийн Жаргалан сумын Засаг даргын захирамжаар заасан хэмжээнээс зөрүүтэй байгаа энэ тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.

 

2.10. Өөрөөр хэлбэл 2005 оны 118 дугаар захирамжаар Б.Б-т олгосон 1200 м.кв газрын хэмжихэд 1661 м.кв талбайтай, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зүй ёсны эзэмших, өмчлөх эрх бүхий газар тодорхойгүй гуравдагч этгээдийн орц гарцны асуудал ойлгомжгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 48 дугаар зүйлийн 458.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага, өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой учир энэ бүх ойлгомжгүй байдлыг тодруулах шаардлагатай гэж үзлээ.

 

2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн газрын орц, гарц болон дээрх дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хариуцагчаас дахин шалгаж хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актуудын нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын эзэмших, өмчлөх эрх давхцалтай хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар "Газар өмчлүүлэх тухай" захирамжийн хавсралтын 34-38 дахь заалтууд буюу Б.Б, Б.Б, Б.Э, Б.Э, Б.Э нарын гэр бүлд Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ****** тоот 1200 мкв газрыг өмчлүүлсэн хэсгээс, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгээс давхцалтай (240 м.кв) гэх хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актаас холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА