Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1306

Н.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00916 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мөнхзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 1486 дугаар шийдвэрээр Н.Мөнхзаяа надаас 60 047 546 төгрөгийг гаргуулж  “Мөнгөн зоос” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцааны хөрөнгийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон байдаг. Шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур, зүйд нийцэхгүй, хямд үнэлсэнд гомдолтой байна. Иймд барьцааны хөрөнгийг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбилэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1486 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 719 магадлал, Улсын Дээд шүүхийн 523 дугаар тогтоолоор Н.Мөнхзаяагаас 60 047 546 төгрөгийг гаргуулж "Мөнгөн зоос кредит" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан ба шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Мөнхзаяад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан түүний өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД-ийн 69 дүгээр байрны 53 тоот 45,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн саналыг авахдаа хуулийг тайлбарлан үнийн саналыг гаргуулан авсан. Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн тогтоосон үнэ болох 160 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөд "Сэлэнгэ эстимэйт" ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 65 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгчид 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 3/37853 тоот албан бичгээр мэдэгдэж мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баримтжуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар дуудлага худалдааг зарласан боловч үнийн санал ирүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тооцон 32 500 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2017 оны 01 сарын 17-ны өдрийн мэдэгдэл, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 1/31 дугаартай тогтоолыг 2017 оны 01 сарын 17-ны өдөр төлбөр төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, барьцааны хөрөнгийг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Мөнхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Мөнхзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээчийн үнэлсэн үнэлгээ болон миний эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон талаар надад 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн ба 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдээгүй. Иргэний хуулийн 71-73 дугаар зүйлд хугацааг тоолох нийтлэг журмыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хугацааг тоолох тусгайлсан журмыг заагаагүй. Иргэний хуулийн 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “үнэлгээ тогтоосон өдөр” гэдгийг төлбөр төлөгч болон төлбөр авагчид мэдэгдсэн өдрөөс хойш тоолно. Миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00916 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхзаяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1486 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 719 магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 838 дугаар тогтоолоор Н.Мөнхзаяагаас 60 047 546 төгрөгийг гаргуулж, "Мөнгөн зоос кредит" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-27-30, 31-35, 36-37/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил ХД-ийн 69 дүгээр байрны 53 тоот 45,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 153/54 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 oны 10 сарын 05-ны өдрийн 153/19 тоот тогтоолоор хураажээ. /хх-38, 40/

Хэргийн 42 дугаар талд авагдсан бичгийн баримтаас үзвэл төлбөр төлөгч Н.Мөнхзаяагаас дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад тэрээр 160 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгсөн байх ба уг үнийн саналыг төлбөр авагч "Мөнгөн зоос кредит" ББСБ-ын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон ажиллагаа нь хуульд нийцсэн байна.  

Хөндлөнгийн шинжээч болох "Сэлэнгэ эстимэйт" ХХК нь дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн. /хх.45-48/

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээний 70 хувиар тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37853 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулан өгч гарын үсэг зуруулжээ. /хх.50/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан ба нэхэмжлэгч уг хугацааг 29 хоногоор хэтрүүлж шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гомдлоо гаргасан тул уг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Нэхэмжлэгчийг гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэхгүй юм.    

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                               Б.НАРМАНДАХ