Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА/2022/0704

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             УХ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэрийг *** хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч УХ

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э,

УХ-ийн Үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэх комисс,

Гуравдагч этгээд Б.О, Д.М, У.А

Нэхэмжлэлийн шаардлага: УХ-ийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О, Д.М, У.А нарын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”,  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Хариуцагч: Л.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,

Гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0461/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2021/0617 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4.1-д заасныг тус тус баримтлан УХ-хүрээлэнгээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э, УХ Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисст тус тус холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О, Д.М, У.А нарын Үйлдэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон“ шийдвэрлэжээ.  

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“Нэхэмжлэгчийн зүгээс энэ актыг анхнаасаа илт хууль бус акт байсан нь дараах 2 үндэслэлээр тогтоогдоно гэж үзэж маргасан.

1. Yйлдвэрлэлийн осол, xурц хордлогьiг судлан бүртгэх дүрмийн 2.1-д “Xөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл axуйн туxай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, xурц xордлогод даpaax тоxиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амиа алдсан бол акт тогтооно”, 2.1.2.-т "Ажил олгoгч болон эрx бүxий бусад байгууллaгaac гapгасан шийдвэрийн дагуу aлбан томилолтоор буюу дайчилгaaгaаp aжил, үүргээ гүйцэтгэж байx үед”, 2.2-т “Xөдөлмөрийн аюулгүй aжиллагааны горимыг санаатай зөрчсөн болон coгтyypуулаx ундаа мансyypyyлax бодис xэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэx үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осoл, xypц xордлогыг судлан бүртгэсэн актад энэ туxайгaа тусгайлан тэмдэглэнэ” зэрэг заалтуудад Б.О, У.А, Д.М нар нь ослын үед согтуурлах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон, албaн томилолтоос нэгдсэн маягтaар байryyллaгын нийт ажилтнууд буцаx үед ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр албан томилолтоос өөр сум руу тээврийн хэрэгсэл дyр мэдэн aшиглaж зоpчиx замдаа осолд орсон зэрэг үйл баримтууд нь "ажилтны ажил үүргээ гүйцэтгэх явцад гарсан үйлдвэрлэлийн осол" биш юм.

Иймд эдгээр 3 хүний xууль бус үйлдлийг дүрмийн 2.1-д зaасан үндэслэлд xамааpyyлж, акт тогтоож, баталгaажуулсан нь хууль буc юм. Өөрөөр хэлбэл, цуглaрсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зам тээврийн ослыг судлан бүртгэсэн акт, гэрч яллагдагчийн мэдүүлэг, яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол баримтуудад осолдогч нар нь сайн дypaap aжлын бус цагаар ажил олгогчийн зөвшөөрөлгүй чиглэлд арxидан cогтууpсны улмаас өөрсдөдөө yчpyyлсан осол гэдэг нь баримтаар xангалттай тогтоoгдсон.

2. Үйлдвэрлэлийн осол, xypц xoрдлогыг судлан бүртгэх дүрмийн 3.8-д "Kомисс нь үйлдвэрлэлийн оcoл, xypц xордлого гapcнaac xoйш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдсэн комиссын даргa, гишүүд гарын үсэг зypж, байrууллагын тамга, тэмдэг дарсан байна", 3.9.-д "Aжил олгогчийн үйлдвэрлэлийн ocoл, xypц хордлогыг судлан бүртгэж дууссанаас xойш 3 өдөрт багтаан xолбогдоx актыг xөдөлмөрийн болон Xөдөлмөрийн эрүүл аxуйн хяналтын улсын байцаагчид xүргүүлнэ”, 3.10-д “... шaapдлагатай бол ажлын  21 хоногийн дотор cyдлан бүртгэнэ” гэж журамласан. Гэтэл осол 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гaрсан. Aктыг комисс нь 2020 оны 11 дүгээр caрын 11-ний өдөр бүртгэж, баталгаажуулсан. Акт нь ослoос xoйш 29 өдрийн дapaa бүртгэж, баталгаажсан баримт xэрэгт бий.

Xapиyцaгч нарын судлан бүртгэн, баталгaaжyyлcан xугацaа нь дээрx дүрэмд заасан xyгацaaг xэтрүүлсэн нь тогтоогддог. Дүрэмд заасан xyгацаaг тоолоxдоо ocoл гaрснaас xойш эхний xyгaцaaг тоолж эхлэx бөгөөд анxан шатны шүүх нь осол гapcнaас xойш бус комисс байгуулснаас xойш гэж тайлбарласан нь бypyy гэж үзэж байна. Осол гapснаас xойш буюу 2020 оны 10 дугаар сaрын 15-ны өдрийн 20 цаг 45 минутаас өмнө комисс нь акт үйлдэж, гишүүд гарын үсэг зyрж, тамга тэмдэг дарсан байxыг ойлгоно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч өөрийн xүсэл зоригийн үндсэн дээр шаардлaгa гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааны асуудлын дүгнэх шааpдлагaгүй гэж тайлбарлаж, илт xугацааны зөрчилтэй, xууль бус баримтыг зөвтгөсөн нь хуульд үл нийцнэ.

Taлyyдын хэн аль нь өөрсдийн эрx ашгийг xөндөгдсөн гэж үзвэл хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх xугацааны асуудлыг шүүхээр дүгнүүлэx эрxтэй. Kомисс болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нь осол гарснаaс хoйш 29 хоногийн дараа актыг бүртгэж, баталгaажуулсан xариуцагч нарын xyуль бус үйлдлийг xууль зөрчөөгүй гэж дүгнэж, илт хууль бус актыг xууль ëсны гэж шийдвэрлэсэн 0617 дугаар шүүгчийн шийдвэрийг бүxэлд нь хүчингүй бoлгож, Б.От, У.А, Д.М нарт 2020 оны 11 дүгээр саpын 11-ний өдөр бүртгэж баталгaажуулсан, үйлдвэрлэлийн осол, xурц xордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн УХ-н Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь /цаашид комисс гэх/ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус хүрээлэнгийн ажилтан Б.О, Д.М, У.А нар нь 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа зам тээврийн осолд өртсөнийг судлан бүртгэж, “үйлдвэрлэлийн осол”-д тооцож, акт үйлджээ.

3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх Комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг зөвшөөрч баталгаажуулан гарын үсэг зурсан байна. 

  4. Нэхэмжлэгч УХ нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “... тухайн осолд өртсөн ажилтнууд хамтарч архи ууж, Д.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас уг осол гарч, Б.О, У.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлтэй байхад Комисс нь үйлдвэрлэлийн осолд тооцож, акт үйлдсэн, уг актыг улсын байцаагч баталгаажуулсан нь бодит нөхцөлд тохироогүй, ажил олгогчийг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, байгууллагын ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.

5. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан үндэслэл байхгүй талаар зөв дүгнэсэн боловч 47.1.6-д заасан үндэслэл байгаа эсэх талаар тодорхой дүгнээгүйн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн заалтыг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

6. Нэхэмжлэгч УХ нь ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж заасны дагуу 2020 оны А/15 дугаар тушаалаар “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссыг ажил олгогч болон ажилтнуудын төлөөллийг оролцуулан  байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилолтоос буцах замд гарсан ослыг судлан бүртгэж, ажилтан Д.М, Б.О, У.А нарын өртсөн ослыг “Үйлдвэрлэлийн осол”-д тооцож акт гарган, мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ.

7. Хэрэгт авагдсан Комиссын үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх үед гаргасан бусад ажилтнуудын тайлбар, осолдогч нарын “... шууд Улаанбаатар хот руу буцаагүй, Борнуур сумын төв рүү явсан ... архи хамт уусан ...” талаарх тайлбар, Борнуур сумын төв рүү ажлаар явсан талаар баримт байхгүй, ажилтан Д.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Б.О, У.А нарт хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шийтгэх тогтоол, яллах дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тухайн осол нь гуравдагч этгээд нарын маршрут өөрчилсөн, хамтарч архи уусан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ажилтан Д.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдож байна.

8. Үүнээс үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж заасанд уг осол нь хамаарахааргүй байна.

9. Гэтэл Комисс нь ослыг судлан бүртгэх үед осолдогч нар чиглэл маршрутыг өөрчилж, ажилтнуудын хамт Улаанбаатар хот руу буцаагүй, мөн архи уусан байдал зэргийг харгалзан үзэлгүй, зам тээврийн осол гарсан байхад замын цагдаагийн албанаас ямар нэгэн лавлагаа, дүгнэлт авалгүй, “үйлдвэрлэлийн осол” мөн гэж тогтоон мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлсэн нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн (цаашид Дүрэм гэх) 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам ... бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед; Тайлбар: Энэ ослыг судлан бүртгэхдээ энэхүү дүрмийн 2.1.5-д дурдсан нөхцөл байдлын  чиглэл, маршрут, цаг хугацаа зэргийг үндэс болгоно”, 2.2-д “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

10. Мөн хариуцагч Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э нь уг актыг хянасны үндсэн дээр зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хавсарган ирүүлсэн баримт, тайлбаруудыг шалгаагүй, замын цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад Комиссын актыг зөвшөөрч баталгаажуулан гарын үсэг зурсан нь Дүрмийн 1.9-д “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна” гэж заасныг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчжээ.

11. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь дээрх хуульд заасны дагуу Комиссын актыг хянаж, зөвшөөрөхгүй байх үндэслэл байхад дүгнэлт гаргах чиг үүргээ биелүүлээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн буруугаас гаргасан зам тээврийн осол байхад замын цагдаагийн дүгнэлтгүйгээр “үйлдвэрлэлийн осол”-д тооцсоныг зөвшөөрч баталгаажуулан, ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар “... үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтанд учирсан хохирлыг төлөх” нөхцөлийг үүсгэх зэргээр эрх, ашиг сонирхлыг нь хөндөх хуульд заасан үндэслэл байхгүй байхад Комиссын актыг баталгаажуулсан байна.

12. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хууль болон дүрмийн зарим заалтыг хэрэглээгүй, зарим заалтыг буруу тайлбарласан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Комиссын акт болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн Комиссын актыг баталгаажуулсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус” болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4.2-д заасныг баримтлан УХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, УХ-ийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э-ын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг баталгаажуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тус тус тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ