Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 1027

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-5 тоотод оршин суух, Урианхай овогт Намсрайн Цэдэнбалжир /РД:ОР75030318/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 байр 0-3 тоотод оршин суух, Шангас овогт Дамирангийн Жавзансүрэн /РД:ОД78081809/-д холбогдох

8,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Цэдэнбалжир, хариуцагч Д.Жавзансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Цэдэнбалжир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Цэдэнбалжир миний бие өөрийн танил болох Шангас овогт Дамирангийн Жавзансүрэнд 2016 оны 01 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Д.Жавзансүрэн нь гэрээний 5-т заасан үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний 2-т зааснаар зээлийн хүүнд 1 сарын 275,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон боловч Д.Жавзансүрэн нь энэхүү үүргээ биелүүлж байгаагүй болно. 12 сарын зээлийн хүү нь нийт 3,300,000 төгрөг болох юм. Иймд Д.Жавзансүрэнгээс үндсэн зээл болох 5,500,000 төгрөг, зээлийн хүүнд 3,300,000 төгрөг нийт 8,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Цэдэнбалжирын нэхэмжилсэн 8,800,000 төгрөгийг хариуцагч Д.Жавзансүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Цэдэнбалжир нь хариуцагч Д.Жавзансүрэнд холбогдуулан 8,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Н.Цэдэнбалжирын нэхэмжилсэн 8,800,000 төгрөгийг хариуцагч Д.Жавзансүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жавзансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 155,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цэдэнбалжирт олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Цэдэнбалжирын нэхэмжилсэн 8,800,000 төгрөгийг хариуцагч Д.Жавзансүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жавзансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 155,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цэдэнбалжирт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

   

                                   ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА