Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01681

 

З.Гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00389 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар магадлалтай

З.Гийн  нэхэмжлэлтэй

Д.Ит холбогдох

2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум 6-20-45 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид ногдох 67 хувь болох 34.229.940 төгрөгөөс хууль ёсны өвлөгч З.Гэд оногдох хэсгийг гаргуулах,

Өвлөгдөх хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...З.Г миний бие Д.Итай өмч хуваах эрхийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сум 6 дугаар баг, Согоотын 20 дугаар байрны 45 тоот байрыг худалдаалах үнийн 50 хувийг эзэмших эрхийн дагуу 30.000.000 төгрөг авах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: З.Гийн аав Т.Даш нь Ц.Отгонбаяртай амьдарч байх хугацаандаа Д.Иыг 2-3 настайд нь өргөж авсан. Д.Иыг 16 настай байхад нь Ш.Лхагвасүрэнтэй гэрлэж хамтран амьдарч эхэлсэн. Д.И нь Ш.Лхагвасүрэнгийн дагавар хүүхэд юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Даш нь Ш.Лхагвасүрэнгийн цорын ганц өвлөгч болох нь тогтоогдож байна. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1416 тоот хариу хүргүүлсэн баримтад “...2015 оны 03 сарын 20-ны өдөр 211 дугаартай Д.Энхжаргалын №27 тоот өвлөх гэрчилгээг үндэслэн өмчлөх эрх иргэн Т.Даш, Д.И нарт шилжсэнийг 2015.03.24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн 000359248 дугаартай гэрчилгээг олгосон байна...” хэмээн мэдүүлжээ. Иргэний хуулийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь хууль ёсны өвлөгч байна хэмээн заасан байдаг. Гэтэл Д.И нь Ш.Лхагвасүрэнгийн дагавар хүүхэд учир Ш.Лхагвасүрэнгийн өв хөрөнгөөс өвлөх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд 2015 оны 03 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх 000359248 тоот эрхийн улсын гэрчилгээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хууль зөрчсөн хэмээн үзэж байх тул 2101007139 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Дашид оногдох 67 хувь болох 34 329 940 төгрөгөөс хууль ёсны өвлөгч З.Гэд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Гийг би сайн мэдэхгүй ба талийгаач эцэг болон надтай нэгэн дээвэр доор хамт амьдарч үзээгүй. З.Гээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Б.Э гэх эмэгтэйг хоёрхон удаа харсан ба миний бие энэ хүнтэй ямар ч эгч, дүү хамаатан садангийн холбоо байхгүй, Орхон аймгийн шүүхэд гаргаж байгаа шаардлагатай нь адил эцэг үрийн ойр дотны харьцаа байгаагүй болно. Талийгаач эцэг маань ч энэ хүний тухай бараг ярьдаггүй байсан. Ер нь энэ эмэгтэй шаардлага гаргахдаа төрсөн охин гэдгээ юугаар баталсан юм бол гэдэг нь хүү надад их эргэлзээтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батсүх овогтой Эрдэнэтуул миний бие 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний аав Т.Даш ээж Батсүх нар нь таарамж муутайн улмаас би ээжийнхээ асрамжид өсч торнисон. Аав Т.Даштай охин аавын ойр дотно харьцаатай байсан. Аав минь намайг 10 настай байхад хүүхдийн тэтгэмж өгч байсан. Миний хувьд аавтайгаа ойр ойрхон уулзаж байхыг боддог ч хол учир бид хоёр утсаар холбогддог байсан. Аавын минь бие муудсаныг дуулж Хэнтий аймгаас Эрдэнэт орох замд аав минь нас барж бид хоёр уулзаж чадаагүй. Гэтэл ах Гансүх, Ихбаяр хоёрын дунд аавын нэр дээрх байрны маргаан гарч миний эрх зөрчигдөж байсан тул яагаад би оролцох ёсгүй гэж бодож шүүхэд хандсан. 2017.04.10-нд садан төрлийн холбоотойг Хэнтийн аймгийн иргэний хэргийн шүүхээр охин, аав гэдгийг тогтоосон. Иймд Гансүхийн нэхэмжлэлтэй, Ихбаярт холбогдох Д.Дашийн өв хөрөнгийн маргаанд миний эрх зөрчигдөж байгаа тул бие даасан гуравдагч этгээдээр татан оруулж, миний биед оногдох хувийг гаргуулж өгнө үү. Баярмаа гэх эмэгтэй гуравдагч этгээдээр бие даасан шаардлага гаргаж нэхэмжлэл гаргасан байна. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний аав Дашийг амьд сэрүүн үед нь удаа дараа доромжилж овгоо сольж өг гэж хуулийн дагуу эцэг охиноо больж явсан. Яагаад нас барсных нь дараа нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүхэд хэлмээр байна. Иймд хуулийн дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуулын шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний аав Т.Даш нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан бөгөөд тухайн үед оршуулгын ажиллагаанд аавын охин гэх Эрдэнэтуул нь хүрэлцэн ирж оролцож байсан болно. Миний аавын сүүлд суусан эхнэрийн хүүхдүүд болон миний төрсөн дүү нар гээд олон хүмүүс байдаг. Аав маань нас барахдаа гэрээслэл үлдээгээгүй бөгөөд нас барснаас хойш дүү Д.И бид хоёр хуулийн хугацаанд нь өв залгамжлах хүсэлтийг нотариатад гаргаж улмаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан билээ. Хэрэв Д.Эрдэнэтуул нь хуульд заасны дагуу өв хүлээн авах бичиг баримтыг бүрдүүлэн өв залгамжлалын гэрчилгээ авсан болон хууль ёсны өвлөгч нь үнэн тохиолдолд аав Т.Дашид оногдох эд хөрөнгөөс хуульд зааснаар өөрт оногдох хэсгийг өвлөн авахад нь татгалзах зүйлгүй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баярмаа би иргэн Зинагийн Гансүхийн нэхэмжлэлтэй Дашийн Ихбаярт хариуцагдах иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай буюу миний эцгээс үлдсэн эд хөрөнгө өвлөх эрх хөндөгдөж байна гэж үзэж байна. Ийм учраас 51,238,717 төгрөгөөр үнэлэгдэж байгаа хөрөнгийн тэн хагасыг нь Ихбаяр хууль ёсоор эзэмших эрхтэй учраас бидэнд өвлөгдөх 25,619,358 төгрөгийн 1/4 буюу 6,404,840 төгрөгийг надад гаргуулж өгнө үү.

З.Гийн нэхэмжлэлтэй Д.Иын хариуцагчаар татагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-20-45 тоот үл хөдлөх хөрөнгийн өвийн маргаантай шүүх хурал нь хоёр талын эвлэрэл буюу З.Гэд тус үл хөдлөх хөрөнгийн 50 хувь буюу 25 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай төлөхөөр тохиролцон эвлэрч байгаа тул Д.Баярмаа миний бие тус шүүхэд гуравдагч этгээдээр оролцох бүхий нэхэмжлэлээ буцаан авч байна. Мөн миний биеийг 2018.04.12-нд болох шүүх хуралд байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаагийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч 3.Гансүхийн аав Даш нь Отгонбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болоход Отгонбаяр нь охин Баярмааг дагуулан ирж хамтран амьдарсан байдаг. Шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь Дашийн дагавар охин юм. Өөрөөр хэлбэл Отгонбаярыг Т.Даштай ханилан суух үед охин Баярмаа нь ээжээрээ овоглодог байсан болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Хууль ёсны өвлөгч нь нас барагчийн нөхөр, эхнэр. төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байна хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл Д.Баярмаа нь Т.Дашийн дагавар охин тул талийгаачийн өв хөрөнгөөс өвлөх эрх үүсэхгүй хэмээн үзэж байна. Иймд шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч З.Г болон хариуцагч Д.И нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч З.Г би тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй З.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ит холбогдох өв залгамжлалаар оногдох эд хөрөнгийн 67 хувь болох 34 329 940 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Д.И нь нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2019 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч надад төлж барагдуулахаар тохиролцсонтой холбогдуулан энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Талууд харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. З.Гэд 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 25.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00389 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч З.Г нь хариуцагч Д.Иаас эцэг Т.Дашийн өвлөгдөх хөрөнгөөс 34 329 940 төгрөг гаргуулах шаардлагад Д.И нь 25,0 /хорин таван/ сая төгрөгийг 2019.03.28-ны дотор З.Гэд төлөхөөр эвлэрсэн болохыг дурдаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баярмаа нь өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа, нэхэмжлэгч нь 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эын, Т.Дашийн өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 392.820 төгрөг, гуравдагч этгээд Д.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээд Б.Эын улсын тэмдэгтийн хуаамжинд төлсөн 257.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Иаас улсын тэмдэгтийн хураамжаар 282.950 төгрөг гаргуулан З.Гэд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 82 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00389 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. 2018 оны 03 дугаар сарын 28 өдөр хариуцагч Д.И нь нэхэмжлэгч 3.Гансүхэд Орхон аймаг, Баян-өндөр сум 6-20-45 тоот орон сууцнаас оногдох хэсэгт 25 000 000 төгрөгийг өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт Эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заажээ. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь түүний давж заалдсан гомдлоор  

Нэхэмжлэгч, хариуцагч нарын аав Т.Даш нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд гуравдагч этгээд Д.Эрдэнэтуул нь тухайн үед оршуулгад оролцож байсан талаараа гомдолдоо болон шаардлагадаа дурдсан байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд “Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам”-ыг зохицуулж өгсөн байх бөгөөд шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Эрдэнэтуулыг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нотариатчдын танхимаас ирүүлсэн албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог.

Мөн гуравдагч этгээд Д.Эрдэнэтуул нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд “Хууль ёсны өвлөгч”-ийн аль нь болох нь тодорхойгүй байх бөгөөд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0023 дугаар шийдвэрээс “Б.Эыг Т.Дашийн хүүхэд гэж тогтоогдохгүй байна” гэж анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Мөн магадлалын хянавал хэсэгт “Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ” хэмээн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу хуулийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 39.1 дэх хэсэг, 40.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр” болдог. Мөн Иргэний хуулийн  өөрсдөө тодорхойлох” эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ” нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Давж заалдах шатны шүүх нь хууль зөрчиж байгуулагдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу хуулийг хэрэглэсэн байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” үүргээ биелүүлсэн тул тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00389 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага”-д нийцсэн байна.

Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 82 тоот магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00389 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

З.Г нь хариуцагч Д.Ит холбогдуулан “эцэг Т.Дашийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум 6 дугаар баг, Согоотын 20 дугаар байрны 45 тоот сууцны үнийн дүнгээс өөрт ногдох эрхийн дагуу 30 000 000 төгрөг гаргуулах, 2101007139 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах...”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гуравдагч этгээд Б.Э, Б.Б нар Т.Дашийн мөн хөрөнгөөс өөрсдөд оногдох хэсгийг гаргуулахаар бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн эвлэрлийг баталж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шаардлагаасаа, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.И нь 25 сая төгрөгийг нэг жилийн хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 28-ны дотор нэхэмжлэгчид өгч барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э нь Т.Даштай садан төрлийн холбоотой болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зохигчийн эвлэрэл гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах алдааг гаргажээ.

Шүүх зохигч талуудын эвлэрлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 74 дүгээр зүйлийн  74.2. дахь заалтыг зөрчсөн, шийдвэр 115 дугаар зүйлийн 115.2., 118 дугаар зүйлийн 118.5. дахь заалтад нийцээгүй байна.

 Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6. дахь заалтыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД