Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 925

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25 дугаар гудамж 114 тоот хаягт оршин суух, Чонос овогт Цогтсайханы Бямба-Очир /РД:ЧЙ80122713/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25-7 тоотод түр оршин суух, Боржигин овогт Даваагийн Амартүвшин /РД:ХВ80010513/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2.475.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, хариуцагч Д.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Амартүвшин нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 18 хоногийн хугацаатай зээлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 1,650,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Амартүвшингээс үндсэн зээл 1,650,000 төгрөг, алданги 825,000 төгрөг нийт 2,475,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь хариуцагч Д.Амартүвшингээс 2,475,000 төгрөг нэхэмжилснээс 200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,275,000 төгрөгийг хариуцагч Д.Амартүвшин нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 379,166 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 379,166 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 379,170 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь хариуцагч Д.Амартүвшинд холбогдуулан 2,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь хариуцагч Д.Амартүвшингээс 2,475,000 төгрөг нэхэмжилснээс 200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,275,000 төгрөгийг хариуцагч Д.Амартүвшин нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 379,166 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 379,166 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 379,170 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,550 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 51,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямба-Очирт олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь хариуцагч Д.Амартүвшингээс 2,475,000 төгрөг нэхэмжилснээс 200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,275,000 төгрөгийг хариуцагч Д.Амартүвшин нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 379,166 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 379,166 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 379,166 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 379,170 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,550 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Амартүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 51,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямба-Очирт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

   

 

                                   ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА