Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 130/2018/00207/И |
Дугаар | 001/ХТ2018/01742 |
Огноо | 2018-12-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/01742
З.Кы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэр
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00073 дугаар магадлалтай
З.Кы нэхэмжлэлтэй,
Х.Ед холбогдох
Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Х.Еы хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х.Е нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр З.К надаас 5 000 000 /таван сая/ төгрөгийг сарын 250 000 төгрөгийн хүүтэй зээлээр авсан. Үүнээс хойш надад хүүгийн хамт Х.Еаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 380 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 120 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 230 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 120 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 3 720 000 төгрөгийг тус тус дансаар хүлээн авсан. Х.Е надад нийт 6 250 000 төгрөг төлөхөөс өөрийн гаргаж өгсөн баримтаар 3 720 000 төгрөгийг нөхөр болон өөрийн дансаар 8 удаагийн гүйлгээ хийж төлсөн. Одоо надад 2 530 000 төгрөг төлөх ёстой. Хариуцагчаас 2 530 000 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч З.Кы 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч З.Каас 5 сая төгрөг авсан бөгөөд би З.Каас 5 сая төгрөг хүлээн авлаа. Сард хүү 250 000 төгрөг, 5 сарын хугацаатай гэж бичиж баримт үйлдэж өгсөн. Гэхдээ уг баримт нь зөвхөн мөнгө хүлээн авсан баримт болохоос нэхэмжлэгч бид хоёрын хоорондын хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй. Зөвхөн хариуцагч миний санал байсан. Уг гар бичмэлийг зээлийн гэрээ гэж үзэхэд зээлийн гэрээнд тавигдах нөхцөл шаардлагуудыг бүрэн хангаагүй, мөн зээлийн гэрээнд хүү тогтоосон тохиолдолд гэрээг заавал бичгээр хийж, нотариатаар баталгаажуулахыг шаарддаг бөгөөд үүнийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Миний бичиж өгсөн гар бичмэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэгч З.Кд 5 сарын хүүнд төлсөн 1 250 000 төгрөгийг үндсэн мөнгө болох 5 000 000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч удаа дараа шаардсан болохоор миний бие 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний нөхөр болох И.Болатын Хаан банк дахь харилцах 5011150561 тоот данснаас З.Кы 5180498727 тоот дансанд 2 500 000 төгрөг, мөн данснаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 380 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 120 000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч З.Кы Хаан банк дахь 5180498727 тоот дансанд Х.Е миний 5180478212 тоот данснаас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 250 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 120 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 төгрөг, нийт 490 000 төгрөг шилжүүлсэн. Би нэхэмжлэгчид цалингаасаа илүү гарсан мөнгийг сар бүр боломжоороо үндсэн мөнгөнөөс хасагдахаар буюу 5 сая төгрөгийн эргэн төлөлт болгоод өгөхөөр тохиролцсон. Үүнийг тухайн үед нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж заасан байдаг ба тухайн үед З.К зөвшөөрсөн байсан. Тэгэхээр нэхэмжлэгчид миний нөхөр И.Болатын 5011150561 тоот данснаас нийт 3 000 000 төгрөг, миний Хаан банкин дахь харилцах 5180478212 тоот данснаас 490 000 төгрөгийг тус тус өгсөн болох нь миний болон миний нөхрийн дансны хуулгаар нотлогдож байна. Иймд З.Кы нэхэмжилсэн 5 000 000 төгрөгөөс сар бүр төлсөн 250 000 төгрөгийг 5 сарын хүүнд төлсөн 1 250 000 төгрөг, эргэн төлөлтийн хуваарь төлсөн 120 000 төгрөгийг 4 сар төлсөн нийт 480 000 төгрөг, нөхөр И.Болатын данснаас шилжүүлсэн 2 500 000 төгрөг, нийтдээ 4 230 000 төгрөгийг шилжүүлсэн болохоор үүнийг үндсэн 5 000 000 төгрөгөөс хасч, үлдсэн мөнгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Еаас үндсэн зээлсэн мөнгөнөөс үлдсэн 2 530 000 /хоёр сая таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Кд олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.Еаас улсын тэмдэгтийн хураамжид 55 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Кд олгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00073 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 430.00 төгрөгийн 42 950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, үлдсэн 12 480.00 /арван хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг төрийн сангийн 0000100020000957 тоот данснаас гаргуулж, Х.Ед буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Е хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Х.Е надаас 2 530 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Кд олгох тухай шүүхийн шийдвэр гаргасан. Х.Е би нэхэмжлэгч “З. Күланаас 5 сая төгрөг бэлэн хүлээн авлаа. Сард хүү 250 000 мянган төгрөг 5 сарын хугацаатай” гэж баримт бичиж өгсөн юм.
Уг баримт нь зөвхөн миний хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг байсан ба тухайн үед З. Күланы уг бичмэлийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус байсан. Аливаа гэрээнд гэрээний хоёр тал тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулдаг байтал нэхэмжлэгч бид хоёрын хоорондох баримт нь зээлийн гэрээний шаардлагыг бүрэн хангаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байдаг. З.К бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Баримт” нэртэй бичмэл баримт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2-д заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд талууд хооронд гэрээний гол нөхцөлийн талаар чөлөөтэй тохиролцсон, улмаар гэрээний шинжийг агуулсан байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болсон байна. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 196.1.2 дахь заалт нь зөвхөн эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах талаар хуулийн зохицуулалт болохоос биш иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамааралгүй заалт юм. Мөн аливаа гэрээнд гэрээний хоёр тал тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулдаг байтал нэхэмжлэгч бид хоёрын хоорондох баримт нь зээлийн гэрээний шаардлагыг бүрэн хангаагүй. ...З.К бид хоёрын хооронд үйлдэгдсэн баримтыг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй. Зээлийн гэрээний шаардлагыг хангаагүй болно.
Х.Е миний хаан банкин дахь харилцах 5180478212 данснаас нэхэмжлэгч З.Кы хаан банкин дахь 5180498727 тоот дансанд 2017.02.14 өдөр 100 000 төгрөг /5-р хуудас/, 2017.02.20 өдөр 250 000 төгрөг /5-р хуудас/, 2017.03.14 өдөр 120 000 төгрөг /7-р хуудас/, 2017.04.04 өдөр 20 000 төгрөг /9-р хуудас/, нэхэмжлэгчийн дансанд нийт 490 000 төгрөг шилжүүлсэн байна.
Нөхөр И.Болатын ХААН банкин дахь харилцах 5011150561 тоот данснаас З.Кы 5180498727 тоот дансанд 2017.01.11 өдөр 380 000 төгрөг, 2017.04.14 өдөр 120 000 төгрөг, 2017.04.24 өдөр 2 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.
И.Болат 2017.03.17 өдөр ХААН банкнаас 5180498727 тоот З.Кы данс руу 230 000 төгрөгийг хийсэн.
З. Күланы хаан банкин дахь харилцах дансанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 3 720 000 төгрөгийг шилжүүлсэн.
Би сар бүрийн хүү 250 000 мянган төгрөгөөс гадна эргэн төлөлт болгон шилжүүлсэн 2017. 01.11 өдөр 130 000 төгрөг, 2017.02.14 өдөр 100 000 төгрөг, 2017.03.14 өдөр 120 000 төгрөг, 2017.04.14 өдөр 120 000 төгрөг, нийт 470 000 мянган төгрөгийг нэхэмжлэгч З.Кы данс руу шилжүүлсэн нь миний нөхөр И.Болатын болон миний хаан банкин дахь харилцах дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн боловч үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй болно.
Би баримтандаа сард хоёр удаа хүү өгнө гэж бичээгүй зөвхөн сард 250 000 мянган төгрөг өгнө гэж бичсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүх миний З.Кд эргэн төлөлт болгон төлсөн 470 000 мянган төгрөгийг хүү болгон тооцож шийдвэр гаргаж өгсөнд гомдолтой байна.
З.К нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.Еаас 5 сарын хүү 1 250 000 мянган төгрөг авсан гэж тодорхой бичиж, надаас үндсэн мөнгө болох 5 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх хуралдааны үеэр надаас 6 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Би хүүнд 1 250 000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа ч анхан болон давж заалдах шатны шүүх 470 000 мянган төгрөгийг хүү болох 1 250 000 төгрөгт багтааж тооцсон. Сард нэхэмжлэгчийн дансанд 120 000 мянган төгрөгийг шилжүүлж байсан. Би З.Кд сар бүр цалингаасаа илүү гарсан мөнгийг эргэн төлөлт болгон өгч байхаар тохиролцсон. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй дутуу үнэлсэн, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан. Х.Е би нэхэмжлэгч З.Кд 1 250 000+470 000+2 500 000 нийт 4 220 000 төгрөгийг өгсөн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж, З.Кд өгөх 5 000 000 төгрөгнөөс 4 220 000 төгрөгийг хасч, үлдэгдэл болох 780 000 мянган төгрөг гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч З.К нь Х.Ед холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2 530 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Х.Е нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр З.Каас 5 000 000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.дэх заалтад нийцсэн байна.
Х.Е нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх үндэслэлээр зээлийн хүү төлөхгүй гэж маргах боловч шүүх хэргийн 17 дугаар талд авагдсан “...зээлийн үнийн дүн, хугацаа, сард төлөх хүүгийн хэмжээг тодорхойлсон...” хариуцагчийн бичсэн баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж дүгнэн, тооцоог хийж, төлөх ёстой төлбөрийг тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.
Хоёр шатны шүүх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00280 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00073 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Еы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Еаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД