Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогч: Ё.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Т овогт А-ийн Ч-д õîëáîãäîõ 2035001580009 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 2 дугаар ñàðûí 18-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын ирсэн, 1977 оны 02 дугаар сарын 10-нд Увс аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлээгүй, Т овогт А-ийн Ч.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт 64-01 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 3.4а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ё.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч А.Чг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 64-01 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах хураагдсан ул мөр, эд мөрийн баримт, эд зүйлийн талаарх бүртгэлийн тэмдэглэл /хх-ийн 8-р тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 9, 10-р тал/,

Осол гарсан замын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р тал/,

Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, 18-19-р тал/,

Мотоциклд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/40-41, 42-р тал/,

Хохирогч Ё.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэрээсээ гараад тус Мах маркетын хашааны урд талд шороо буулгах ажил хийх гэж Ж ахын хашаанд байрлах машин дээрээ очоод Цасаа гэдэг байх нэрийг нь сайн санахгүй байна, тэр залуу шороо буулгах ажил байгаа эсэх талаар гар утсаар ярьж асуухад ажил байхгүй, ах таны өчигдрийн буулгасан шороог янзлаад болчихсон гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ би Увс АЗЗА ХХК-руу очиж Ц-тай уулзаж ажил байгаа эсэх талаар асуухад материал ачих ажил байна. Одоогоор тэнд ажиллах хүн байхгүй байна, би одоо хойшоо зам руу ажилд гарахаар явж байна, ажил гарвал би танд утсаар хэлье гэж хэлсэн. Тэндээс өөрийн төрсөн дүү Г-ийн гэрт очиход Гэндэн эхнэр, хүүхдүүдийн хамт байсан бөгөөд би тэдний очихдоо Гэндэнийг дагуулж наадмын талбай руу явах зорилготой очсон. ...Бид тэр өдөр ажилгүй хийхээргүй болоод би гэр рүүгээ харих гээд жолооч Хуягаа гэх залуугийн машинд суугаад замдаа Баруун зам дэлгүүрээс 1 шил Ерөөл гэх архийг аваад Хуягаа, хажуудаа хоёр залуугийн хамт бид 4 явсан ба тэд нар архинаас бага хэмжээгээр уусан. Тэгээд намайг гэрт хүргээд буулгачихсан. Би гэртээ очоод байж байгаад гэрээс гараад Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хорооллын гудамжны эхэнд гараад ирэхэд залуучууд сонгуулийн ажил хийж байсан. Би тэр хавьд явж байсан залуучууд дуудахаар нь очиход архи хийж өгсөн ба түүнийг уусан. Түүний дараа Улаангом сумын 1 дүгээр нутагт байрлах Ганбаа гэгчийн дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг аваад гэртээ ганцаараа уугаад тасарчихсан байсан. Босож ирээд Улаангом сумын төв рүү явах гэж такси аваад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Ж ахын гэрт очиход тэднийд хүн байхгүй байсан, би буцаад такситайгаа гэртээ ирээд таксиний мөнгө байхгүй болохоор гэртээ орж эхнэрээс авсан. Тэгээд манай охин таксиний мөнгөө Сансарт өгөөд гаргасан. Би гараад харахад такси явчихсан байсан. Би гэрээс гараад хоёр давхар хүнсний дэлгүүр дээр очиход дэлгүүр хаалттай, сонгуулийн бүртгэлийн хаяг хадах ажилтай байсан. Би Шатахуун түгээх станц руу очиж, Ж ах руу колонкийн хүний утсаар яриад “ачааны автомашиныг хашаа руу оруулчих” гэж ярих гээд дэлгүүрийн хойд хэсгээр засмал зам руу гараад алхаад явж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Манай гэрийн хүмүүс болон эмч нарын хэлснээр миний хамар, ам, чихнээс цус гарчихсан байсан. Намайг осолд орсны дараа гэрт Улаангом сумын 1 дүгээр багийн эрэгтэй хүн ирж хэл дуулгасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж ирэхэд мотоциклын жолооч бид хоёр хоёулаа хэвтчихсэн хоёулаа шингэн залгуулж байсан гэж хэлсэн. Тухайн үед намайг зам дээр явж байхад харуй бүрий болсон байсан юм шиг байна лээ. ...Би осолд орсноос хойш 10 хоногийн дараа ухаан орсон бөгөөд ослын талаар санаж байгаа зүйл байхгүй. Учир архи ууж ирээд гэртээ унтаад дахиж гараад архи уусан ч дунд зэргийн согтолттой байсан. Тийм болохоор засмал зам дээр гараад намайг юу мөргөж гэмтээснийг санахгүй байгаа. Сүүлд мотоциклтой хүн мөргөсөн талаар эхнэрээсээ мэдсэн. Би дэлгүүрээс зам руу гарахаар алхаж байснаас хойш үйлдлээ санахгүй байгаа...” /хх-ийн 52-53, 54-55-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Р-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь охин Сансарыг аавынхаа араас гараад олоод ир, утасгүй явчихсан байна шүү дээ гэж хэлэхэд охин гарч харчихаад орж ирээд харагдах юм алга гэж хэлсэн. Би охин С-ыг хувцсаа өмсөж байгаад яваад хайгаад ир гэхэд охин гэрээс гараад хайж ирээд энэ хавиар харагдах юм алга гэж хэлсэн. Гэтэл удалгүй манай 1 дүгээр багийн нутагт амьдардаг зүс таньдаг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ орж ирээд “танай нөхрийг 103 дээр аваачиж өгчихөөд ирлээ” гэж хэлсэн. Би юу гэсэн үг юм бэ, юу болсон юм гэж асуухад танай нөхөр зам дээр осолд орчихсон байсныг 103 дээр аваачиж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси дуудаад 103 дээр очиход эмчилгээний өрөөнд манай нөхөр Ё.Б бие нь муу, чих, ам, хамраас нь зүс гарчихсан, хүрэн өнгийн зүйлээр бөөлжиж, орилж хашгирсан байдалтай байсан. Тэгээд бид нар зураг авхуулсан бөгөөд эхний байдлаар эхний байдлаар 2 хавирга хугарсан,толгойны гол яс цуурсан, толгой зөөлөн эдийн гэмтэлтэй, нуруу гэмтэлтэй, толгой хавантай, бөгс талын хэсэг хөхөрч гэмтсэн зэрэгт гэмтэлтэй гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сургуулийн хүүхдүүдийг амралтын өдрөөр авч гэртээ байлгах гээд өөрийн нөхөр А.Ч-гийн 64-01 УВЗ улсын дугаартай цагаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой Түргэн сумын нутаг Эхэн орлого гэх нэртэй газраас Улаангом сумын төв рүү орж ирсэн юм. Бид нар Улаангом сумын төв рүү орж ирээд Улаангом сумын зах дээрээс гэрийн модон хаалга авчихаад хадам ээж Ж-ийн гэрт очоод хүүхдүүдээ аваад төрсөн дүү С-ын машинд хүүхдүүдээ суулгасан. Сын машинд манай төрсөн ээж Цэцэгмаа мөн явж байсан ба тэд нар араас явна гэж хэлээд үлдсэн. Нөхөр бид хоёр Чандманы бензин түгээх газраас бензин авчихаад төв засмал замаар хойшоо мотоциклтой явж байсан. Тухайн үед харанхуй болчихсон мотоциклын гэрэл дөнгөж асаагаад явж байсан хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна, замаар хойшоо эргээд явж байхад урд талаас ирж байгаа машины гэрэл нүдэнд гялбахад урд нэг хар өнгийн зүйл харагдахаар нь би “хүүш наана чинь юу” гэж хэлээд удалгүй мотоцикл хүн мөргөж осолдсон. Бид нар тэр хүнийг мөргөж байхад урдаас гэрэлтэй машин ирж байсан. Тэгээд осол болсны дараа даараад байгаа ч юм шиг хальт ухаан ороход манай дүү С миний гар утас руу залгаж байсан ба би гар утасны дуудлагыг аваад эгч нь осолд орчихлоо гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэр эрэгтэй хүнийг мөргөхөд тэр хүн зам дээр байсан байх. Ямартай ч нэг хүн ч мэдэхгүй, мал ч мэдэхгүй, машины гялбаанд нэг хар өнгийн дүрс, сүүдэр харагдсан. Тухайн үед 64-01 УВЗ улсын дугаартай “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл манай нөхрийн эзэмшлийнх мөн бөгөөд нөхөр маань тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай өмсчихсөн байсан. Тэр өдөр гэрэл хэвийн ажиллаж байсан байх, би мотоциклын гэрлийн талаар сайн мэдэхгүй байна. Тэр өдөр гэрэлтэй явж байсан. Тухайн үед дөнгөж гэрэл асааж явж байсан, дөнгөж бүрэнхий болж байсан. Миний баруун талын шанаа гэмтсэн өвдөж байгаа, баруун талын далны хэсгээр өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн төрсөн аав Болдын гэр рүү өөрийнхөө 59-63 УБВ улсын дугаартай “Тоёота Эстима” загварын автомашинтай явж байхад тус аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах засмал зам дээр осол болсон байдалтай байсан бөгөөд би хажуугаар нь зөрчихөөд автомашинууд зогсохгүй байхаар нь буцаж эргэж ирээд харахад мотоциклтой жолооч, явган зорчигч хүнийг мөргөсөн байдалтай байсан ба мөргүүлсэн гэх хүн мотоциклын хойд талын талын хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, ам, хамар, чихнээс нь цус гарч байсан, мотоциклын жолооч мотоциклын хажууд эхнэрээ түшээд өвдөглөөд.суучихсан байдалтай, толгойн тэр чигтээ бензин цус болчихсон байдалтай, салгаж чичрээд юм ярьж чадахгүй байсан. Мотоциклын жолоочийн толгой хагарчихсан гэмээр толгойноос нь цус гарч байсан. Тухайн үед харанхуй байсан бөгөөд ямар нэгэн замын гэрэлтүүлэг байхгүй байсан юм. Мотоциклын жолооч, түүний эхнэр нь мотоциклын ертөнцийн зүгээр зүүн талын хэсэгт суусан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад мотоциклын жолоочийн эхнэр мотоциклд мөргүүлсэн гэх эрэгтэйг зам дээр, мотоциклын урд талд замын зүүн талын хэсгээс согтуу гараад ирсэн тэгээд мотоциклоо баруун тал руугаа дараад унасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад, эмнэлгийн байгууллага дуудаад мөргүүлсэн гэх эрэгтэйг эмнэлгийн байгууллага дээр аваачиж өгсөн. Тухайн үед манай төрсөн ээж Уранчимэг, эхнэр Ц.А нар надтай хамт явсан бөгөөд ээж мотоциклд мөргүүлсэн гэх хүнийг зүс таньдаг байсан. Мотоциклд мөргүүлсэн гэх хүнийг эмнэлэг дээр хүргэж өгчихөөд буцаж тус аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт байрлах гэрт нь очоод эхнэр, охинд болсон асуудлын талаар хэлчихээд гэр рүүгээ явчихсан. Тухайн үед мотоциклын хойд талын хэсэгт мотоциклд мөргүүлсэн гэх согтуу хүн байсан. Түүнийг сэрээх гэж оролдсон бөгөөд хамар, ам, чихнээс нь цус гарч байсан ба хурхираад унтаад байсан. Харин мотоциклын жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртээгүй бөгөөд салгалаад чичрээд ямар нэг зүйл ярьж чадахгүй юм хэлэхгүй байсан ба нүүрээрээ уначихсан юм шиг байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Мотоцикл баруун тал руугаа уначихсан байдалтай бензин нь гоожчихсон байсан. Өөр нэг их гэмтэл учраагүй байсан, харанхуй байсан болохоор сайн анзаарч хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р тал/,

гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Б-н хамтаар тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах “Чандмань автобусны 1-р буудлын урд хатуу хучилттай авто зам дээр осол гарсан байна очиж хамгаалалт аваарай” гэж гар утсаар мэдэгдсэн. Тэр үед цаг ойролцоогоор 20 цаг өнгөрч байсан, яг хугацааг нь тодорхой санахгүй байна. Цагдаагийн ахлах ахлагч Б.Б зохицуулагч Ц.Э-ын хамтаар осол болсон гэх газарт очсон. Осол болсон гэх газар очиход харанхуй болчихсон байсан бөгөөд бид нар хэргийн газрыг хамгаалалтад авсан. Уг газар тус аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах орон нутгийн чанартай засмал зам байсан бөгөөд нэг эгнээтэй, хоёр урсгалтай авто зам байсан ба гэрэлтүүлэггүй, харанхуй зам дээр явган зорчигчийг 64-01 УВЗ улсын дугаартай мотоциклтой жолооч мөргөж зам тээврийн осол гаргасан, замын дунд хэсэгт явган зорчигч хойд зүг рүү толгойн орой хэсэг харсан байдалтай, чихнээс, хамраас нь цус гарч байсан. Мөн мотоциклын ард сууж явсан гэх эмэгтэй эмнэлгийн машинд сууж байсан. Иргэн Ё.Б-ыг бид нар Тоёота Эстима загварын анх дуудлага өгсөн гэх залуугийн автомашины суудалд өргөж сандал дээр нь хэвтүүлж өгөөд тэгээд эмнэлэг рүү явуулсан ба бид нар хэргийн газрыг хамгаалалт авсан. Хэргийн газарт дээр баруун талаараа унасан мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

-Шүүгдэгч А.Ч-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 02-ны өглөө ойролцоогоор 13 цагийн үед байх би тус аймгийн Түргэн сумын 1-р багийн нутагт байрлах Эхэн Орлого гэх нэртэй газраас өөрийн эхнэр Б-ын хамтаар өөрийн Мустанг-5 загварын цагаан өнгийн 64-01 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүүхдүүдээ сургуулиас нь авах, мөн гэртээ хаалга авахаар Улаангом сумын төв рүү орж ирсэн юм. Улаангом сумын төв рүү орж ирээд захаас хаалга аваад С-ын хашаанд хүргэж буулгасан. С бид хоёр хамтдаа Түргэн сумын нутагт байрлах манай гэр рүү явахаар болсон бөгөөд би хүүхдүүдээ С-ын эзэмшлийн улаан өнгийн ачааны автомашинд суулгаад, хаалга түүний тэвшинд тавиад, өөрийн нярай хүүхэд хадам ээж, өөрийн төрсөн ээж нарт өгөөд Бямбаням бид хоёр мотоциклоор гарахаар болсон. Ойролцоогоор 18 цаг орчим болж байсан байх нар жаргаж байсан. Бямбаням бид хоёр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 4 замын тэнд байрлах хүнсний дэлгүүрээс хоол хүнсний эд зүйл аваад С-ын машинд тавьсан. Бид хоёр цааш явахдаа мотоциклдоо бензин хийгээд урдаас хойш чиглэлд Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Чандмань дахь асфальтан замаар хойшоо Түргэн сум руу гэр рүүгээ явж байсан миний өөдөөс хоёр автомашин зөрөхөд гэрэлд нь нүд гялбасан бөгөөд автомашинаас зөрөөд нэг юм мөргөх шиг болсон, юу мөргөсөн талаар мэдэхгүй харж чадаагүй, би шууд баруун тал руу мотоциклоо дараад унасан. Түүнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байна манай эхнэр “утас аваад дуудлага дуудаад өгөх хүн байна уу, туслаарай” гэж орилсон. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт ирсэн байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй, осол гарах үед би 3 дугаар араатай явсан, 30 км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Тухайн үед бүрэнхий байсан. Миний мотоциклын холын гэрэл шатчихсан бусад эд анги бүрэн бүтэн ажиллагаатай байсан юм, тухайн зам нь нэг энгээ хоёр урсгалтай, осол болсон газарт гэрэлтүүлэг байхгүй байсан. Миний хажуугаар хоёр машин зөрсөн би автомашины онцлог, содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй, харж чадаагүй, осол болсон үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Автомашины гэрэлд нүд гялбасан учраас хүн байгаа эсэхийг би харж чадаагүй юм. Би осол болох үед мотоциклын гэрлийг асаасан байсан. Мотоциклийн ойрын гэрэл асаасан байсан, ойрын гэрэл хэчнээн хэмжээний зайнд тусдаг талаар сайн мэдэхгүй байна. Би осол болох үед тоормос дараагүй, мотоциклоо баруун тал руу нь дарсан. Би хохирогч Ё.Б-той уулзаад дансаа өгчих хохирлыг тань боломжоороо төлж барагдуулна гэхэд одоо хүртэл дансаа өгөхгүй байна, цаашид өөрсдийн боломж, бололцоогоор хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ч нь 64-01 УВЗ улсын дугаартай “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ё.Б-ын биед “Тархины дух хэсгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны зүүн хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чамархай ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн талын 10, 11 дүгээр хавирга ясны далд хугарал, зүүн зулай, дагзны баруун дээд хэсгийн хуйханд зулгаралт, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шуу, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Тархины дух хэсгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт духны зүүн хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, баруун чамархай ясны хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 638 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-89-р тал/-ээр тогтоогджээ.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4.а-д “...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Шинжээч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мөнгөнхүүгийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 21ний өдрийн 30 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 64-01 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч А.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Жолооч А.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4.а-д “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэх зүйл заалтуудыг зөрчсөн байна. А.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. Жолоодох эрхийн үнэмлэх нь жолоодож явсан тээврийн хэрэгсэлд тохирсон байна. “А” ангиллын жолооны үнэмлэхээр мотоцикл, мопед унаж ашиглахыг хуулиар зөвшөөрч эрх олгосон. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 64-01 УВЗ улсын дугаартай “Мустанг-5” загварын техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй байна. Уг мотоциклын холын гэрэл ажиллагаагүй байна. Явган зорчигч Ё.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Явган зорчигч Ё.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “явган зорчигч явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэсний зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь жолооч А овогтой Ч бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн хурдыг зохих хэмжээнд сонгож яваагүйгээс болсон гэж үзэж байна. Дүгнэлт гаргах явцад өөр ач холбогдолтой зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 162-164-р тал/ хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч А.Ч нь өөрийн эзэмшлийн 64-01 УВЗ улсын дугаартай “Мустанг-5” загварын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч А.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 3.4.а гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ё.Б нь гэмт хэргийн хохирогч болох үедээ согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “явган зорчигч явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэснийг зөрчиж, зам дээгүүр алхаж яваад А.Ч-ийн жолоодож явсан мотоциклд мөргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт, гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн туршилт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул энэ гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаанд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж хохирлын 50 хувийг хохирогч Ё.Б өөрөө хариуцах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ё.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримтууд гаргаж өгсөн ба эдгээрээс нотлох баримтын шаардлага хангасан 1.510.000 төгрөгийн баримтыг шүүх үнэлсэн бөгөөд энэхүү гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Чгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан /хх-ийн 103-105-р талд авагдсан шинжээчийн дүгнэлт/ зэргийг дүгнэж, хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 755.000 төгрөг /50%/-ийг хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн 50 хувийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч Ё.Б-д шүүхээс тогтоосон хохирлын төлбөр болох 755.000 төгрөгийг төлсөн байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Ч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч А.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ч-ийн хувийн зан байдлын талаар гэрч Ж.Б-ийн өгсөн: “...манай төрсөн ах А.Ч бага насны 4 хүүхэдтэй бөгөөд ажил хөдөлмөр хийж хүүхдүүдээ тэжээдэг, гэр орныхоо хоол хүнсийг бэлдэж амьдралаа авч явдаг хүн байсан. Одоо осолд орсноос болоод хөдөлмөрийн чадвараа алдчихаад байгаа юм. А.Ч ахынх Мустанг-5 загварын мотоцикл 1 ширхэг, 6 ханатай монгол гэр 1 ширхэг, цөөхөн тооны бог малтай, өөр ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, амьжиргааны түвшин доогуур айл юм. Ах А.Ч өвөөгийн нэрээр овоглож явдаг. А.Ч төлөв даруу зантай, эелдэг боловсон харилцаатай. Олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэгэн муу зуршилгүй, яриасаг хүн юм. Харин осолд орсноосоо хойш толгойндоо гэмтэл авч, тэрнээсээ болоод хааяа ярьдаг болсон.  Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, цэргийн алба хаасан. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Осолд орсноосоо хойш толгой нь өвддөг, хэвтрийн дэглэм барьдаг болсон. Мөн хамар нь өвдөж, нэг талын чих нь сонсголгүй болсон. Хамрын яс, нүүрний хэсэгт яс хугарсан болоод чанга дуугаар юм ярьж чаддаггүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р тал/, гэрч Ц.Б-ын өгсөн: А.Ч бид хоёр 2012 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс өмнө түүнийг таньдаг байсан ба 10 жил үерхээд нэг гэрт орсон. Бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд том охин Ч.Анхцэцэг 7 настай, дараагийн охин Ч.Адилзаяа 6 настай, гурав дахь охин Ч.Алтанзаяа 2 настай, бага охин Одонцэцэг 5 сартай нялх хүүхэд байдаг. Миний нөхөр А.Ч нь төлөв даруу зантай, эелдэг боловсон харилцаатай бусадтай зөв боловсон харилцдаг, уурладаггүй, тайван дөлгөөхөн, даруухан зантай, хүүхдүүдтэйгээ болон надтай зөв боловсон харилцдаг. Ямар нэгэн муу зуршилгүй, хүүхдүүдээ загнаж, зандардаггүй. Ажилсаг, тусархуу, ямар ч ажлыг гололгүй хийдэг. Эрхэлсэн тодорхой ажилгүй учраас айлын мал малладаг, хар бор янз бүрийн ажил хийж мөнгө олдог. Манай оршин суугаа багаас манайхыг хүнсний талонд судлаагүй, бид нар хөөцөлдөөгүй, амьжиргааны түвшин доогуур айл өрх юм. ... Нөхөр А.Ч нь архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, цэргийн алба хаасан. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Осолд орсноосоо хойш биеийн байдал нь тун муу байгаа. Хамар нь өвдөж, нэг талын чих нь сонсголгүй болсон. Хамрын яс, нүүрний хэсэгт яс хугарсан болоод чанга дуугаар юм ярьж чаддаггүй, шилэн хүзүү өвддөг, бүхэл хоол залгиж идэж чадахгүй байгаа, гэрээс гарч бие засчихаад толгой нь өвдөөд хэвтээд байгаа. Бүхэл хоолоор биш дандаа шингэн хоолоор хооллодог. ...Манай нөхөр нь гэр бүлээ тэжээн тэтгэж авч явдаг байсан хүн бөгөөд одоо хөдөлмөрийн чадвараа алдсан учраас бид нар хүүхдүүдийнхээ мөнгөөр арай гэж амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч А.Ч нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 199-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар нотлогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолно.

Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт А-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 755.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2-т зааснаар хохирогч Ё.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, хор уршгийн 50 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч А.Ч-ийн 882605 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Алтанлхамд даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ