Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 245

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Э.Г ХХК /РД:********/,

Хариуцагч: НЗД,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Г. Т /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 тоот захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Э.Г ХХК-ийн хүсэлт гаргасан хэмжээгээр 76243м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 9983 м.кв газар нэмж эзэмшүүлэхийг НЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагатай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/591 тоот захирамжийн Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.Б, Б.М, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Манай компани нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт *******8 оноос хойш одоог хүртэл хүнсний ногооны, цэцгийн хүлэмжийн үйл ажиллагаанд зориулан Нийслэлийн Засаг даргын *******9 оны А/72 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 262 дугаар захирамжаар газар эзэмшиж тухайн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө болон хүлэмж барьж байгуулан холбогдох төлбөр тооцоог хийн эзэмшиж ашиглаж ирсэн ба тухайн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22050******* тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Эзэмшил газраа 7,6 га хэмжээтэйгээр эзэмшихээр Нийслэлийн Газрын албанд 2009 онд хүсэлтээ гаргаж мөн хэмжээгээр хашаалан хүнсний ногоо, цэцгийн хүлэмж, мод үржүүлгийн үйлдвэрлэл явуулж шударгаар эзэмшиж ашигласаар ирсэн.

Улмаар 2016 онд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна зааснаар 2016 оны 03 дугаар сараас эхлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хашаалсан газрын хэмжээгээр газар эзэмших эрхээ баталгаажуулахаар хүсэлт гаргасны дагуу Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцээд манай газрыг 76243 м.кв газрыг газрын нөхөн төлбөр төлүүлж, захирамжлахаар зөвшөөрсөн.

Энэхүү дүгнэлтийн дагуу Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хугацаа сунгуулах тухай хүсэлтээ хүргүүлтэл 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1375 тоот албан бичгээр харин эсрэгээр газар чөлөөлөх шаардлага тавьсан. Тэгэхээр буцаад Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандтал танай асуудал захирамжийн төсөлд хянагдаж байгаа гэсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 тоот захирамж гарахдаа манай газрын хэмжээг 66260 м.кв талбайтайгаар гаргасан байсан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас /хуучин нэрээр/ ...техникийн зөвлөлийн хурлын шийдвэр 7,6 га хэмжээтэй гарсан байсан. Нэгэнт техникийн зөвлөлийн хурлын шийдвэр 7,6 га хэмжээтэйгээр дэмжигдсэн байхад хурлаар хэлэлцсэн хэмжээнээс талбайн хэмжээг багасгаж Засаг даргын захирамж гарсан нь хууль бус үйлдэл бөгөөд манай эрх ашгийг ихээр хохироож байна. Учир нь манай компани тус газрыг 2008 оноос өмнө 7,6 га хэмжээтэйгээр хашаалсан байсан ба тухайн үед энэ газар манай газар гэж хэн нэгэн этгээд гарч ирээгүйгээр барахгүй 2005 онд манай газрын хажууд М ХХК модон хашаа барьж зөвшөөрөлгүй элс хайрга олборлож байсныг Баянгол дүүргийн Газрын албанд мэдэгдсэний дагуу манай газрыг чөлөөлүүлэх Баянгол дүүргийн засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот Албадан нүүлгэж газар чөлөөлөх тухай захирамж гарч М ХХК-иас үлдсэн байшинг манай компани худалдан авсны дагуу хашаагаа барьж байсан, 2008 онд манай газрын урдах замыг өргөтгөн засахад манай компани замын трасст зориулан хашаагаа татан шинээр барьж байсан нь манайх уг газрыг шударгаар эзэмшиж ашиглаж байсны нэг нотолгоо юм.

Гэтэл манай хашаалсан газарт буюу манай талбайгаас хасаж Г.Т гэх хүнд газар эзэмшүүлсэн талаар албан бусаар олж мэдсэний дагуу Баянгол дүүргийн Газрын алба, Нийслэлийн Газрын албанд хандахад байгууллагын нууц хэмээгээд бидэнд тодорхой хариу өгөөгүй. Үүний дагуу НЗДд гомдолд гаргахад 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 03/2744 тоот албан бичгээр шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан  Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 2.1.3-т Хээрийн судалгаа хийх талаар заасан байхад Г.Тд Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо дээрх журмыг зөрчиж газар олголт хийсэн нь хууль бус юм.

Иймд манай шударгаар эзэмшиж ашиглаж ирсэн газрыг хэн нэгэнд дур мэдэн авч өгч байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёсны зарчмыг зөрчиж манай компанийн эрх ашгийг хохироож байгаа төдийгүй манай хүлэмжийн өвлийн байшин нь бусдын эзэмшил газарт орохоор байна.

Хууль, тогтоомж зөрчсөн тухайд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, НЗД гуравдагч этгээд Г.Тд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална, 4.1.3-д Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.1, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2.2 эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэж заасныг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч Э.Г ХХК-ийн 2009 оноос хойш хөөцөлдсөн, хүсэлт гаргасан, ашиглаж, эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээд Г.Т ганцхан удаа хүсэлт гаргаад 5 хоногийн дотор шийдвэрлүүлж, эзэмших эрхтэй болсон байна. Г.Тг хүсэлт гаргахаас өмнө Э.Г ХХК нь удаа дараа зохих журмын дагуу эзэмших хүсэлтээ гаргаж байсан.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Эрхийн гэрчилгээ олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ, 2.1.3-д Хээрийн судалгаа хийх, 2.1.6-д  Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах, 3 дугаар зүйлийн 3.4-д Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана, 3.4.2.3-д кадастрын зураг /эх хувиар/, 6 дугаар зүйлийн 6.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах гэж заасныг тус тус зөрчсөн. Маргаан бүхий газрыг 2005 оноос хойш хашаалж, үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Баянгол дүүргийн Газрын алба Г.Тд газар эзэмшүүлэхдээ, байршлыг өөрчлөн эзэмших эрх олгохдоо газар дээр нь очиж үзэх, хээрийн судалгааг заавал хийх ёстой байсан. Хэрэв энэхүү журамд заасан ажиллагааг хийсэн бол энэхүү маргаан гарахгүй байсан. Мөн Г.Т газрын албанд хүсэлт гаргахдаа бүрдэл дутуу, тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэсэн кадастрын зураггүй /зөвхөн google earth pro програм дээрээс газрыг зурж, солбицлыг тогтоосон зураг хавсаргасан/, хүсэлт, газар эзэмшүүлэх гэрээ зэрэгт гарын үсэг огт зурагдаагүй байдаг.

Нэхэмжлэгч Э.Г ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд, Э.Г ХХК нь хүлэмжний үйлдвэрлэл эрхлэхээр Нийслэлийн Засаг даргын *******9 оны А/72 дугаар захирамжаар 2 га, Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 262 дугаар захирамжаар 1.5 га газар тус тус эзэмших эрхтэй болсон ба өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшин, 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар газар эзэмшигчийн зүгээс өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эзэмшил газрын хэмжээгээ тэлэх тухай хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд 2009, 2014, 2016 онуудад удаа дараа өгч байсан боловч зохих журмын дагуу, хүсэлтэд дурдсан хэмжээгээр шийдвэрлээгүй байна. Энэхүү хариуцагчийн эс үйлдэхүйг бид хууль бус гэж үзэж байгаа бөгөөд ердөө 2016 оны 06 дугаар сард гаргасан Г.Тгийн хүсэлтээр газар эзэмшүүлсэн нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа болжээ. Маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгч өөрийн хүсэлтэд дурдсан, он удаан жил эзэмшиж, ашиглаж байсан газраа баталгаажуулж авах боломжгүй болоод байгааг анхаарч үзнэ үү. Газар барилгажилтын зөвлөлийн хурлаас бидний хүсэлтийн дагуу 7.6 га газрын хэмжээгээр дэмжсэн болно.

Дээрхээс дүгнэхэд гуравдагч этгээд Г.Т, Баянгол дүүргийн Засаг дарга, Газрын албаны хооронд хууль бус, ашиг сонирхол бүхий харилцаа байсан гэдэгт нэхэмжлэгч огт эргэлзэхгүй байна. Газрын наймааны сүлжээний томоохон жишээ гэж үзэж байна. Г.Т хүсэлтээ өгөөгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад Газрын алба өмнөөс нь материалыг нь бүрдүүлэн, хүсэлтийг нь бичээд Засаг дарга руу оруулдаг гэдэг нь харагдаж байна. Энэ үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Газрын албаны дарга С.Б, Нийслэлийн Газрын албаны газар зохион байгуулагч М нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Дээрх дурдсан үндэслэлүүд нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгоход хангалттай гэж үзэж байна. гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Нотлох баримтын 165 дугаар хуудсанд Г.Т Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 06 дугаар сарын 13-нд өгсөн өргөдөл байгаа. Энэ өргөдлийн утга нь гэрчилгээг шинэчилж өгнө үү гэсэн байгаа. Өргөдөлд гарын үсэг зураагүй. Хуудасны ар талд Баянгол дүүрэг н.Б гэж гараар тодруулж бичсэн байгаа. Энэ тэмдэглэгээг шүүх анхааралдаа аваарай гэж хүсье. 1,5 га газар гэж давхардал явж байгаа. Би Ц ХХК-ийн компанийн дуусаагүй хүлэмжийг Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар авсан ба тэр газар нь 4 дүгээр цахилгаан станцын баруун талд. Одоо маргаад байгаа газар 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд. Энэ газрыг *******9 оны А/72 захирамжаар 2 га газар авсан. Манай газрын баруун болон хойд хэсэгт байсан блокны үйлдвэрийн 2.5 га газрыг иргэн н.Ц, н.М нараас шилжүүлж авсан. М ХХК-ийн ашиглаж байсан газар нь манай газрын зүүн хойд талын хэсэг. Тэд захирамжгүй байсан болохоор тэдэнтэй тохиролцож түүнийг аваад нийлүүлээд 7.6 га газар баталгаажуулахаар хүсэлтээ гаргасан. Манайхыг 7.6 га газар эзэмших эрх баталгаажуулахаар 2009, 2014 онд хүсэлт гаргаж байсан. Мөн 2016 оны 5 сараас хүсэлтээ гаргаж гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 тоот захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлт гаргасан хэмжээгээр 76243 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага БГДЗД эсхүл НЗД нарын хэнд холбогдуулан гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, НЗДд холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа, мөн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байх тул хариу тайлбар боломжгүй байна.

Хэрэв, нэг газарт цаг хугацааны хувьд Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гараад дараа нь уг газарт Нийслэлийн Засаг даргын захирамж баталгаажуулжсан бол дүүргийн Засаг даргын захирамжтай маргах үндэслэлгүй ба дүүргийн Засаг даргын захирамжийн үйлчлэл дуусгавар болох тул Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлага ач холбогдол үр дагаваргүй болох юм.

Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх дүүргийн Засаг даргын 2004 оны 262 дугаар захирамжаар газрын зөвшөөрөл олгосон байдаг. Газрын зөвшөөрөл олгохдоо 4 жилийн хугацаанд газрын эзэмших эрхийн хугацааг тогтоож өгсөн. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Э.Г ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлаар дүүргийн Засаг даргад гаргаагүй. Хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болно гэж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан байгаа. Гуравдагч этгээд Г.Тгийн хувьд анх дүүргийн Засаг даргын 2015 оны захирамжаар н.Б-с газар эзэмших нэр шилжүүлэх тухай захирамжаар гарсан байдаг. 2015 оны А/857 дугаар захирамжаар нэр шилжиж албан ёсоор авсан байгаа. Үүний өмнө тухайн газар н.Б гэж хүнд байсан. Маргаан бүхий газрын хувьд газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй байсан тул маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх эрх нь Газрын тухай хуулиар дүүргийн Засаг даргад байгаа гэж үзэж байна. Гэтэл дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх эрхтэй байхад нийслэлийн Засаг даргын А/561 дүгээр захирамжаар Э.Г ХХК-д 2016 онд газар эзэмшүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Хурлын тэмдэглэлээс харахад уг хурлаар Э.Г ХХК нь ороод дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг сунгасны дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа талбайн нийлбэрээр газрын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр сунгах боломжтой гэж хурлын дүгнэлт гарсан байхад Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь баталгаажуулж газрын хэмжээг нэмэгдүүлсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн эзэмшүүлснээс бусад газар төрийн өмчийн газар байгаа. Гэтэл Э.Г ХХК нь төрийн өмчийн газарт дур мэдэн хашаа хатгасан энэ үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл юм. Хууль бус үйлдлийг зөвтгөж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Н ХХК-ийн хойно гэхээр нэхэмжлэгчийн газартай давхцаагүй. Ямар ч байсан нэхэмжлэгчийн газраас нэлээн зайтай. Г.Тгийн 11000 м.кв газар нь А.Б-с авсан тул А.Б-н газартай залгаа байх ёстой. Э.Г ХХК-ийн газраас нэлээн хол Хорих *** дүгээр ангийн баруун талд байгаа. Г.Тгийн 639 м.кв газрын байршил нь А.Б-н газрын ойролцоо л байгаа. 18634******* нэгж талбарын дугаартай газрын залгаа байх ёстой. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, 76243 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж захирамж гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариуг хүргүүлж байна.

К ХХК нь анх Төрийн өмчийн хорооны *******8 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр дэх дуусаагүй хүлэмжийн барилгыг худалдаж авсан учир газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд гаргасны дагуу Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын *******9 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын *******9 оны А/72 дугаар захирамжаар Баянгол дүүргийн * дугаар хороо * дүгээр цахилгаан станцын хажууд 2 га газар эзэмших эрх олгожээ. Улмаар 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, талбайн хэмжээг  7.6 га болгон нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг судлан үзэж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар 6.6 га газар болгон нэмэгдүүлж олгосон байна.

Нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гарган хашаалсан гэх газарт иргэн Г.Тд Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын хажууд 9125 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрх олгосон байх ба Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт ирүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 2 нэгж талбар болгон баталгаажуулсан.

Нийслэлийн тухайд нэхэмжлэгч тал хүсэлтээ түрүүлж өгсөн. Үүнийг судалж байх явцад дүүргийн Засаг дарга Г.Тд газар эзэмших эрх олгосон. Тухайн газар дээр газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир давхцуулаагүй. Давхцуулах боломжгүй энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал юм. Хэрэв хоёр хүн яг нэг газар дээр зэрэг хүсэлт гаргасан бол хэн түрүүлж хүсэлт гаргасныг бид түрүүлж шийдвэрлэнэ. Энэ тухайд хэдийгээр нийслэлд түрүүлж гаргасан хэдий ч гуравдагч этгээдийн эрх нь дүүрэгт үүссэн байгаа. Нэгж талбар бүхэн эрхийн гэрчилгээтэй байна, Г.Тд 3400 м.кв болон 7122 м.кв газарт эрхийн гэрчилгээ тусдаа бичигдсэн байгаа.

Э.Г ХХК болон иргэн Г.Т нарын эзэмшиж буй газар нь Нийслэлийн газрын албаны кадастрын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд гаргасан Э.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Г.Т миний бие Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08- ний өдрийн А/366 дугаар захирамжаар Баянгол дүүргийн ** дугаар хороонд аж ахуйн зориулалтаар газар эзэмшсэн. Энэ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй бөгөөд өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу уг газрыг эзэмшиж байна.

Уг газрыг урьд нь эзэмшиж байсан гэх Э.Г ХХК нь тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж ашиглаж байсан бол хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Би анх уг газрыг эзэмших хүсэлт гаргахаас өмнө судалж үзэхэд Э.Г ХХК нь хашаалсан хэмжээгээрээ газрын төлбөрөө төлдөггүй, улсын газрыг өөрсдийн мэт дур мэдэн хашаалан ашигладаг байсан гэсэн мэдээллийг олж авсан. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их хэмжээтэй газрыг дураараа хашаа барьж ашигладаг байсан хэрнээ төлбөрөө тэр хэмжээгээрээ төлөхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй.

Харин ч хуулиар оногдсон үүргээ биелүүлэхгүй байхад нь нийслэлийн Засаг даргын 2006 оны А/561 тоот захирамжаар Э.Г ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасанд ихэд гайхаж байна. Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хугацааг нь сунгахгүйгээр шийдвэрлэсээр байхад Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмших эрхийг нь сунгасан нь илт хууль бус юм. Иймд нэхэмжлэгч Э.Г ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: ... Уг газрыг урьд нь эзэмшиж байсан гэх Э.Г ХХК нь тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж ашиглаж байсан бол хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Би анх уг газрыг эзэмших хүсэлт гаргахаас өмнө судалж үзэхэд Э.Г ХХК нь хашаалсан хэмжээгээрээ газрын төлбөрөө төлдөггүй, улсын газрыг өөрсдийн мэт дур мэдэн хашаалан ашигладаг байсан гэсэн мэдээллийг олж авсан. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их хэмжээтэй газрыг дураараа хашаа барьж ашигладаг байсан хэрнээ төлбөрөө тэр хэмжээгээрээ төлөхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй.

Харин ч хуулиар оногдсон үүргээ биелүүлэхгүй байхад нь нийслэлийн Засаг даргын 2006 оны А/561 тоот захирамжаар Э.Г ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасанд ихэд гайхаж байна. Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хугацааг нь сунгахгүйгээр шийдвэрлэсээр байхад Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмших эрхийг нь сунгасан нь илт хууль бус юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 тоот захирамжийн Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: А.Б-с авсан газар тухайн үед харж байхад Хорих *** дүгээр ангийн баруун талд байсан санагдаж байна. Би кадастрын хувийн компанийн мэдээллийн сангаас харж байгаад авсан. Энэ газар надаас 6 удаа бусдад хувааж шилжсэн байгаа. Тэрний өмнө хэдэн удаа шилжсэнийг би мэдэхгүй байна. Тухайн үед шилжүүлж байгаа хүнтэй шууд гэрээ хийгээд авдаг байсан. Засаг даргын бүрдлийг би бүгдийн хангаж өгсөн. Одоо бол газрын цэгийг ямар нэг шонгийн хажууд хатгасан барьсан талаар санахад хэцүү байна. Шинээр газар эзэмших хүсэлт гаргаж аваагүй. Газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх. Байршил сольсон захирамж хэзээ гарсныг мэдэхгүй. Баахан захирамж гарч байдаг тэр болгон надад байхгүй би хавтаст хэрэгт байгаа гэж бодож байсан. М.Э-д өгсөн 1500 м.кв газар хаана байршилтайг зааж мэдэхгүй байна. Одоо байгаа газраас урагшаа байсан санагдаж байна. Э.Г ХХК-ийн хашаанаас тусдаа. Тэрнээс урагшаа байсан. Ц.Ч-д өгдөг 2500 м.кв газар одоо байгаа газраас урагшаа А.Б-с авсан газрын зэргэлдээ байгаа. А.Б-с авсан газраасаа салгаж өгч байсан. М ХХК -д өгсөн газар хаана гэдгийг заах гэхлээр хэцүү байгаад байна. Яагаад гэвэл нэгэнт өгсөн газар дээр би тухайн үед ач холбогдол өгөөгүй хаясан. М ХХК-ийн өгсөн газрын байршил А.Б-с авсан газрын зэргэлдээ байх ёстой.

Надад үлдсэн 9125 м.кв газрын тухайд би тухайн үед дүүрэгт хүсэлтээ өгсөн. Яаж шийдсэн эсэхийг дүүрэг мэдэж байгаа. Э.Г ХХК-ийн хашаанд газар авах хүсэлтээ 2016 онд гаргасан. Э.Г ХХК-ийн хашаанд зураг хийлгэсэн талаар сайн мэдэхгүй. Шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй. А.Б-с авсан газар дамжаад явж байгаа. Газрын байршлыг сольсон. Барагцаа байна. 6 удаагийн шилжүүлгийг би компьютероос харж байсан. Хүнд шилжүүлэхдээ би очиж байршлыг нь нэг их үздэггүй байсан. Авч байгаа хүн үзсэн байж л таарна. Компьютероос хараад л энэ хэсэг газрыг авъя гэж хэлдэг байсан. Шилжүүлсэн газрын байршлыг барагцаа мэдэхээс яг сайн мэдэхгүй. *** дүгээр хорих ангийн урагшаа байгаа. Нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Шинээр газар эзэмших хүсэлт биш. Нэмэгдүүлсэн хүсэлтийн байршил нь Э.Г ХХК-ийн хашаанд. Газар зохион байгуулагчийг оролцуулж байгаад асуухгүй бол би газрыг яг нарийн асуудлыг мэдэхгүй. 6 удаа нааш цааш болоход энэ газрын зарим нь үлдэж заримыг хүн авсан. Би нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Э.Г ХХК-ийн хашаанд шинээр биш нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Тэнд л боломжтой байсан. Дүүргээс боломжтой газар зааж өгсөн байх. гэв.

Нэхэмжлэгч Э.Г ХХК-иас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани тухайн газартаа Нийслэлийн Засаг даргын *******7 оны 10 сарын 01-ний өдрийн А/187 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын *******9 оны 05 сарын 04-ний өдрийн А-72 тоот захирамжийн дагуу *******8 оноос хойш одоог хүртэл 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Манай компанийн үйл ажиллагаа эхнээсээ цэцэг ургамал, хүнсний ногоогоороо дотоодын хэрэгцээг хангах, мод үржүүлэг зэрэг экологи ногоон хөгжилтэй холбогдсон хөрөнгө оруулалт хийж улсдаа, энэ салбартаа хийж бүтээсэн бодит юмтай компани билээ. Иргэн Г.Т гэх өнөө үед хурцаар байнга яригдаж буй газрын мафийн сүлжээ бүхий албан тушаалтантай холбоотой байж болох этгээд нь манай эрх ашигт ноцтойгоор халдсан бөгөөд түүний бие даасан шаардлага гэдэг нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй зүйлд дараах тайлбар гаргаж байна.

Манай компани Газрын тухай хууль, Иргэний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 7.6 га газрыг *******6 оноос эхлэн тухайн газартаа цэцэг ургамал, мод үржүүлэг, хүнсний ногооны хүлэмжийн үйл ажиллагааг явуулж байна. Одоогоор тухайн газарт өнгөрсөн 20 жилийн хугацаанд дараах хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэрлэл явуулж байна. Үүнд:

1. *******8 онд өөрсдийн хүч бололцоогоор 1000м2 өвлийн шилэн хүлэмж барьж төвийн цахилгаан, дулаанд холбогдох техникийн нөхцөлийн дагуу холбож Монголд с******* цэцэг тарьж үйл ажиллагаагаа эхэлж байсан.

2. 6000м2 Голланд шилэн хүлэмж 2000 онд Дэлхийн банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран С******* хүлэмж төсөл хийж хүлэмжийг ашиглалтад оруулан төслийг амжилттай хэрэгжүүлж зээлээ бүрэн төлж дуусгасан.

3. 2004 онд дахин хөрөнгө оруулалт 1.4 га Голланд шилэн хүлэмж, 2 давхар оффис, өргөст хэмх улаан лооль ургуулан Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Энэ үйл ажиллагаагаараа манай хамт олон төр, ард түмэндээ үнэлэгдэн олон арван шагнал урамшил авч байсан

4. 2006 онд Хөрс - бордооны үйлдвэрийн барилга байгууламж барьж бүх төрлийн бут, цэцэг ургамалд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гарган олны талархлыг хүлээсэн бөгөөд одоо ч энэхүү үйлдвэр амжилттай ажиллаж байна.

5. 2007 оноос тухайн хашаан дотроо Ойн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн мод үржүүлэг байгуулах талбай хийж нарс, улиас, шинс, голт бор зэрэг 10 гаруй төрлийн модлог ургамлыг 4 га-д байгуулан одоог хүртэл ургуулж нийслэлийн ногоон байгууламжид нийлүүлж байна.

6. 2009 онд Монгол орны модлог ургамлыг нэр төрлийн хувьд нэмэгдүүлэх зорилгоор Америк, Канад, Сибирийн бүсээс цэнхэр гацуур, хурц навчит агч, сибирь улиас, улаан гүйлс, канад тэс зэрэг ургамлыг судалгааны зориулалтаар авчирч тухайн хашаандаа 1.0га газарт тарьж ургуулсан бөгөөд энэ ажилд 121.000.000 /нэг зуун хорин нэгэн сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний үр дүнд цэнхэр гацуур, улаан гүйлс зэрэг мод нь монгол орны цаг агаарт тохирч ургах боломжтой гэдгийг баталсан нь энэ салбарт чухал хөрөнгө оруулалт болсон юм.

Дээрх *******7 оноос одоог хүртэл 20 жилийн хугацаанд манай компани хүлэмж, мод үржүүлгийн чиглэлээр тогтвортой ажиллаж нийт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж улсад төлөх татваруудыг төлж үнэнч шударга хөдөлмөрлөж ирлээ. 

Анх манай компани тухайн газарт Нийслэлийн Засаг даргын *******9 оны 5 сарын 04-ний өдрийн А-72 тоот захирамжаар 2.0 га эзэмшиж ирсэн. Түүний дараа иргэн Ж.Ц-ы эзэмшиж байсан блокны үйлдвэртэй 1.5 га газрыг 2003 онд худалдан авч Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 262 тоот захирамжаар эзэмших эрх авсан.

Тухайн газраа албан ёсоор баталгаажуулахын тулд газрын хэмжээнд өөрчлөлт оруулан нэгтгэн захирамж гаргах хүсэлтээ Нийслэлийн Газрын албанд 2004, 2008 онуудад тус тус өгч байсан боловч тус албаны хүнд суртал ашиг сонирхлыг энгийн иргэд бид даван дийлж чадаагүй буюу шийдвэрлэж өгөөгүй юм.

Манайх дээр дурдсанчлан газрын хэмжээг нэмэгдүүлж гэрээгээ шинэчлэх хүсэлтийг НийслэлийнГазрын албанд удаа дараа тавьж байсан нь бид энэ асуудалд хуулийн дагуу шударга хандаж байсныг гэрчилж байна. Ингэж 2004, 2009 онд Нийслэлийн Газрын албанд өгч байсан манай хүсэлт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа юм. Нийслэлийн удирдлагууд болох Засаг дарга Т.Б-т 2008 онд, Засаг дарга Н.М 2010 онд, Засаг дарга Э.Б 2015 онд тус тус манай хүнсний ногооны хүлэмж дээр газар дээр нь ирж манай үйл ажиллагаатай танилцаж байсан.

Ингээд хамгийн сүүлийн удаа буюу 2016 оны 4 сард дахин газрын хэмжээ өөрчлөн 7.6 га хэмжээгээр эзэмших хүсэлтээ холбогдох материалын хамт НЗД Э.Б-д тавьсан. Гэтэл энэ үед иргэн Г.Т Газрын албаны зарим албан тушаалтантай үгсэн хуйвалдаж, манай газрын хэмжээнээс өөрийн нэр дээр болгон захирамж гарган бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа явуулсан юм.

Манай компани нь иргэн Г.Тд хохирол огт учруулаагүй тул түүний энэхүү даварсан хууль бус шаардлага нь ямар ч үндэслэлгүй билээ. Харин шүүхэд эхэлж нэхэмжлэл гаргасан манай шаардлагыг хангаж хууль бусаар дээрэмдэж авсан иргэн Г.Тгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь хууль шударга ёсонд нийцэх нь нэн тодорхой байна.

Эцэст нь хэлэхэд миний бие Монгол улсад *******2 оноос одоог хүртэл 25 жил хувийн хэвшлийн компаниа тасралтгүй удирдан ажиллаж Монгол Улсын Байгаль орчны гавьяат цолоор шагнагдсан хүн. 25 жил ингэж ажиллаж хөдөлмөрлөж явахдаа энэ шиг бохир заваан хэргийн золиос, хохирогч болж явж үзээгүй. Манай компани тухайн газартаа маш их хөрөнгө оруулалт хийж улсдаа нэртэй, экологийн компани болж чадсаныг ард түмэн гэрчилнэ. Цаашид бид тухайн газарт мод үржүүлгийн хүлэмж, улаан лоолийн хүлэмж зэрэг олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байтал ингэж газраа эрх мэдэл бүхий хүмүүст дээрэмдүүлсэнд маш харамсалтай байна. гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

...К ХХК нь анх Төрийн өмчийн хорооны *******8 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр дэх дуусаагүй хүлэмжийн барилгыг худалдаж авсан учир газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд гаргасны дагуу Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын *******9 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн засаг даргын *******9 оны А/72 дугаар захирамжаар Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр цахилгаан станцын хажууд 2 га газар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар 6.6 га газар болгон нэмэгдүүлж олгосон байна.

Э.Г ХХК болон иргэн Г.Т нарын эзэмшиж буй газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байх тул бие даасан шаардлагыг хууль бусад тооцох, хүчингүй болгох шаардлагагүй юм. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Э.Г ХХК-ын хүсэлт гаргасан хэмжээгээр 76243м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 9983 м.кв газар нэмж эзэмшүүлэхийг НЗДд даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Гуравдагч этгээд иргэн Г.Т нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дүгээр захирамжийн Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан боловч бие даасан шаардлагаасаа татгалзаж буйгаа шүүх хуралдаан дээр илэрхийлж, ийнхүү бие даасан шаардлагаасаа татгалзсанаас гарах үр дагавартай танилцсан тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаасаа татгалзсаныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээд Г.Т нь татгалзсан энэ шаардлагаараа дахин нэхэмжлэл гаргах эрхгүйн дээр шүүхийн шийдвэрийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхгүйг дурьдах нь зүйтэй.

Нэг. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдож байна.

А. Нэхэмжлэгч Э.Г ХХК нь Төрийн өмчийн хорооноос *******8 оны 7 дугаар сарын 17-ны өдөр явуулсан дуудлага худалдаанд оролцон тус хорооны *******8 оны 566 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц улсын үйлдвэрийн газрын хүлэмжийн дуусаагүй барилгыг 1.600.000 төгрөгөөр худалдан авч *******8 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс өмчлөгч болсныг гэрчилж Төрийн өмчийн хорооноос 00******* дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон[1] байна.Улмаар уг талбайдаа хүнсний ногооны үрсэлгээ хийх үйлдвэр байгуулахаар 1 га газар эзэмших хүсэлтээ *******8 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, мөн гоёл чимэглэлийн цэцэг тарьж, үржүүлэх хот тохижилт дендрологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулж 2 га газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт *******9 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тус тус гарган, газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар 10225 м.кв, 20587 м.кв нийт 30812 м.кв газар 4 дүгээр цахилгаан станцын баруун, зүүн талд тус тус эзэмших хүсэлтийг Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын *******9 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэн, нийслэлийн Засаг даргын *******9 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/72 дугаар захирамжаар Баянгол дүүргийн * дугаар хороо, ТЭЦ-4 станцын зүүн талд 2 га буюу 20587 м.кв газар эзэмшүүлж, *******9 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 8020/0******* тоот гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. Энэ нь одоогийн маргаан бүхий газрын байршилд юм.

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар захирамжаар[2] дээрх 2 га газар дээрээ нэмж М ХХК-ийн зөвшөөрөлгүй ашиглаж байсан газрыг чөлөөлүүлж, тус компанитай гэрээ байгуулан 1.5 га газар эзэмших эрх хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар авч, үйл ажиллагаа явуулжээ.

Улмаар Э.Г ХХК нь 2009 оны 3 дугаар сарын 14-нд нийслэлийн Газрын албанд дээрх газрууд болон Ж.Ц-с 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр[3] худалдан авсан тус компанийн хүлэмжний урд хэсэгт байрлах блокны үйлдвэрийн газрыг оруулан нийт 7.6 га газрыг эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтийг Ш ХХК-иар 2008 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйлдүүлсэн 76.412.80 м.кв газрын кадастрын зураг хавсарган гаргаж[4], нийслэлийн Газрын албанаас 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2/1303 тоотоор материалын бүрдэл дутуу хэмээн буцаасан байдаг. Мөн нийслэлийн Газрын албаны 2009 оны Ирсэн бичгийн бүртгэл-ээс үзэхэд Э.Г ХХК нь 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20225 м.кв газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаж, нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэн[5] тус компанийн эзэмшихийг хүссэн 76413 м.кв газрыг мэдээллийн санд 2009 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэгж талбарын 186363080******* дугаарт бүртгэсэн байдаг.

Э.Г ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2/88 тоотоор нийслэлийн Газрын албанд хандаж эзэмшиж буй газрын гэрээг сунгуулах, мөн дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газраа нэмж нийт 7.6 га газрыг эзэмших эрхийг баталгаажуулахаар холбогдох баримтуудыг хавсарган өгсөн гэдэг боловч нийслэлийн Газрын албаны бүртгэл хяналтын картаас үзвэл нэхэмжлэгч Э.Г ХХК нь 2014 оны 2/88 тоотоор 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр тус газарт хандан гэрээ сунгах, 7.6 га газрыг баталгаажуулах хүсэлтээ өмнөх газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрээ, гэрчилгээ, 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Г ХХК-ийн үйлдсэн 7.6 га газрын кадастрын зураг, Улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолт, 2016 оны газрын төлбөр төлсөн баримт, компанийн бичиг баримт зэргийг хавсарган өгсөн[6]байна.

Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл[7] тус компанийн гаргасан нийслэлийн Засаг даргын *******9 оны А/72, дүүргийн Засаг даргын 2004 оны 262 дугаар захирамжаар эзэмшиж буй газар дээрээ шинээр нэмж нийт 76243 м.кв газар хүлэмжийн зориулалтаар эзэмших хүсэлтийг хэлэлцээд үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахаар хойшлуулсан байна.

Улмаар тус компани 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11-68******* тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050******* дугаартай барилгын бүртгэлийн талаарх тодорхойлолтыг фото зургийн хамт хавсарган хандсаныг Газрын алба хүлээн авч мөн өдөртөө цохолт хийгдсэн[8] байна. Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар Э.Г ХХК-ийн 7.6 га газар эзэмших хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Энэ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/1792 тоотоор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлтүүдээр буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны, 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн хурлын дүгнэлтүүдээр тогтоогдож[9] байна.

Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар[10] Э.Г ХХК-д хүсэлт гаргасан газраас нь багасгаж, 66260 м.кв газар хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Б. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Г.Тд эзэмшүүлсэн газрыг эзэмших эрхийг тэрээр шилжүүлж авсан байх тул уг газрын эзэмших эрх хэдийд хэрхэн үүссэн талаар дүгнэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжаар[11] Б.Ч-т тус дүүргийн * дугаар хороонд ** дугаар сургуулийн зүүн урд 360 м.кв газар эзэмшүүлсэн байна.

2. Б.Ч-н 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байршил солих хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр захирамжаар ** дугаар хороонд Н ХХК-ийн хойд талд 10.000 м.кв газар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж[12], 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, уг захирамжаар 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 275 дугаар захирамжийн Б.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

3. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/135 дугаар захирамжаар ** дугаар хороонд Н ХХК-ийн хойд талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 10.000 м.кв газрын эзэмших эрхийг Б.Ч-с Д.Б-д шилжүүлж[13], Д.Б-д 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ олгон, гэрээ байгуулжээ. Энэ захирамжаар 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 481 дүгээр захирамжийн Б.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг.

4. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/173 дугаар захирамжаар ** дугаар хороонд Хорих *** дүгээр ангийн баруун талд байрлах дээрх 10.000 м.кв газраас Ч.Х-д 4000 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлж, 6000 м.кв газар эзэмших эрх Д.Б-д үлджээ[14]. Ч.Х-д шилжүүлэн эзэмшүүлсэн 4.000 м.кв газрыг мэдээллийн санд нэгж талбарын 18634******* дугаартайгаар бүртгэсэн[15] ба, энэ захирамжаар 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/135 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг.

5. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжаар Ч.Х-н Д.Б-с шилжүүлэн авсан 4000 м.кв газрын хэмжээг 15.000 м.кв болгон нэмэгдүүлж, А.Б-д шилжүүлэн эзэмшүүлсэн[16] байх ба дүүргийн Газрын албаны дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд 4000 м.кв газрын нэр шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, харин газрын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх тэмдэглэгээгүй байна.

6. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/857 дугаар захирамжаар А.Б-д дээрх захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 15.000 м.кв газраас 11.000 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Тд шилжүүлэн эзэмшүүлж, А.Б-д 4000 м.кв газрын эзэмших эрх үлдсэн[17] ба энэ захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг.

7. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/891 дүгээр захирамжаар Г.Тгийн дээрх захирамжаар шилжүүлэн авсан 11.000 м.кв газраас 4139 м.кв газар өөрт нь үлдэж, 2315 м.кв газрыг А.Н-т, 1000 м.кв газрыг С.Ц-д, 3546 м.кв газрыг М ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлж[18], энэ захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/857 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

8. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/924 дүгээр захирамжаар Г.Тд дээрх захирамжаар үлдсэн 4139 м.кв газраас өөрт нь 639 м.кв газар эзэмших эрх үлдэж, М.Ц-д 2500 м.кв газар, Д.Х-т 1000 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж[19], энэ захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/891 дүгээр захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

9. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/962 дугаар захирамжаар Г.Тгийн эзэмшиж байсан 639 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 15.000 м.кв газрыг түүнд эзэмшүүлж[20], өмнөх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/924 дүгээр захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

10. Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/93 дугаар захирамжаар Г.Тгийн эзэмшиж буй 15.000 м.кв газраас 2500 м.кв газрыг Ц.Ч-д шилжүүлэн эзэмшүүлж, Г.Тд өөрт нь 12.500 м.кв газар эзэмших эрх үлдэж[21], уг захирамжаар өмнөх 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/962 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байдаг.

11. Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамжаар Г.Тгийн эзэмшиж байсан 12.500 м.кв газраас 1500 м.кв газрыг эзэмших эрхийг М.Э-д шилжүүлж, 11.000 м.кв газар эзэмших эрх Г.Тд өөрт үлдэж, түүнд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна[22]. Уг захирамжаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/93 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна.

12. Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжаар Г.Тгийн эзэмшиж байсан 11.000 м.кв газраас түүний болон М ХХК-ийн хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн 9.125 м.кв газрыг эзэмших эрхийг Г.Тд үлдээж, 1875 м.кв газрыг 18750 м.кв болгон хэмжээг нэмэгдүүлж М ХХК-д эзэмших эрх шилжүүлж[23], энэ захирамжаар өмнөх 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна.

Уг захирамжийг үндэслэн Г.Тд 9125 м.кв газар эзэмших эрхийн 000607156 дугаартай 1 гэрчилгээг олгож, гэрээ байгуулан газрыг 7122 м.кв, 2003 м.кв хэмжээтэйгээр мэдээллийн санд нэгж талбарын 186363080*******, 186353089******* дугаарт бүртгэжээ.

13. Г.Тгээс 9125 м.кв газар дээрээ барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрхээ баталгаажуулах-аар нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар тухайн газрыг 2 тусдаа нэгж талбарт 7122 м.кв болон 3528 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлснээр хэлэлцэн 7122 м.кв болон 3400 м.кв хэмжээгээр эзэмшил газрыг баталгаажуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар Г.Тд 7122 м.кв, 3400 м.кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулж, энэ захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ. Уг захирамжийн дагуу нийслэлийн Газрын албанаас 7122 м.кв, 3400 м.кв газар эзэмшүүлэх тусдаа гэрчилгээ олгож, мэдээллийн санд нэгж талбарын 186363080*******, 1863530890 дугаараар бүртгэжээ.

Хоёр. Дээрх үйл баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Г ХХК нь 2009, 2016 онд өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэн 7.6 га хашаалсан талбайгаараа эзэмших тухай хүсэлт гаргаж байсан, 2016 онд 5 дугаар сарын 4-ний өдөр болон 5 дугаар сарын 21-ний өдөр Газрын албанаас шаардсан нэмэлт мэдээллийг хавсарган хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт авагдсан хүсэлтүүд, хүсэлтэд хавсаргасан кадастрын зургууд, холбогдох баримтуудаар тогтоогдож байх боловч НЗД энэхүү хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмшүүлэхдээ хүсэлт гаргасан газраас 66260 м.кв газрыг эзэмшүүлж, 9983 м.кв газрыг эзэмшүүлээгүй, энэ үндэслэлээ БГДЗД2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжаар иргэн Г.Тд тухайн газарт газар эзэмшүүлсэн байсан хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Учир нь Э.Г ХХК 2016 онд 5 дугаар сарын 4, 5 дугаар сарын 21-ний өдөр хүсэлтээ гаргасныг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцсэн атлаа түүнээс хойш гарсан 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/366 дугаар захирамжаар Г.Тд эзэмшүүлсэн газартай давхацсан гэсэн үндэслэлээр татгалзсаныг зөвтгөх боломжгүй байна.

Түүнчлэн Э.Г ХХК-ийн хашаалсан газарт дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжаар Г.Тд 0.9 га газар эзэмшүүлсэн шалтгаанаар тус компани нийслэлийн Газрын албанд 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2/68 тоотоор Г ХХК-иар үйлдүүлсэн 66260.4 м.кв газрын кадастрын зураг хүргүүлсэн боловч энэ нь энэ хэмжээгээр газар эзэмших эрх хүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь үүнээс хойш удаа дараа нийслэлийн Газрын алба, НЗДд хандаж хүсэлт гаргасан 76243 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэх, Г.Тд уг газрыг хэрхэн эзэмшүүлсэн, уг газар нь хүсэлт гаргасан газартай давхцалтай эсэхийг тодруулахаар хандаж байжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан хэмжээгээр эзэмшүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа ч энэ нь эс үйлдэхүй биш, харин 9983 м.кв газрыг эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр байх тул энэхүү татгалзсан шийдвэрийн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нийслэлийн Засаг даргын 9983 м.кв газрыг эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжийн Г.Тд газар эзэмшүүлсэн үндэслэлийг дүгнэвэл:

Иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаар иргэн хуулийн этгээдээс хүсэлт гаргасны дагуу эзэмшүүлэх, эзэмшил газрын байршлыг солих, 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэх зэргийг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл газар эзэмших нь иргэн, хуулийн этгээдийн хүсэл зоригийн дагуу, тэдгээрийн хуульд заасан бүрдлийг ханган гаргасан хүсэлт, байршлын кадастрын зураг, газрын хэмжээ зэргийг үндэслэн шийдвэрлэх харилцаа.

Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх нь эзэмшиж буй газрын залгаа шинээр хүсэлтээ гарган нэмж газар эзэмших харилцаа юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэсэн заалтаас үзвэл эзэмшүүлсэн газрын хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг нь эзэмшиж буй газрын залгаа шинээр газар эзэмших эрх олгож нийт 1 нэгж талбар болохоор байна.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын дээр дурьдагдсан 12 захирамж, түүний хувийн хэргээс үзвэл байршил солих /зориулалт сольж[24], хэмжээг нэмэгдүүлж 1 га-аар баталгаажуулах[25]/ хүсэлтийг зөвхөн Б.Ч 2008 онд гаргаснаар түүнд 2003 оны 275 дугаар захирамжаар тус дүүргийн * дугаар хороонд ** дугаар сургуулийн зүүн урд талд эзэмшүүлсэн 360 м.кв газрыг байршлыг сольж, хэмжээг нэмэгдүүлэн 2008 оны 481 дүгээр захирамжаар ** дугаар хороонд Н ХХК-ийн хойд талд 10.000 м.кв газар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн[26] байдаг. Гэхдээ уг газрын байршлыг тодорхойлох кадастрын зураг түүний гаргасан хүсэлтэд ч, газар эзэмшүүлсэн хувийн хэрэгт ч байхгүй, мэдээллийн санд ч бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл яг аль эргэлтийн цэг бүхий талбайд эзэмшүүлсэн нь тодорхойгүй.

Улмаар Б.Ч-с Д.Б-д уг газрыг эзэмших эрхийг 2014 оны А/135 дугаар захирамжаар шилжүүлэхэд мөн газрын байршлыг харуулах кадастрын зураг хүсэлтэд ч, хувийн хэрэгт ч байхгүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Харин дүүргийн Засаг даргын 2014 оны А/173 дугаар захирамжаар Д.Б-с уг газрын зарим хэсгийг буюу 4000 м.кв газрыг Ч.Х-д шилжүүлэхэд газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18634******* дугаартайгаар бүртгэгдсэн байдаг. Нэгж талбарын 18634******* дугаартай 4000 м.кв газар нь ийнхүү анх ******** регистрийн дугаартай Ч.Х-н нэр дээр мэдээллийн санд бүртгэгдэж[27], цааш ******** регистрийн дугаартай А.Б-н нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/820 дугаар захирамжаар шилжиж[28], 2017 оны 2 дугаар сард ********* регистрийн дугаартай иргэнд шилжсэн, одоог хүртэл энэ регистрийн дугаартай эзэмшигчийн нэр дээр бүртгэлтэй байна. Энэ нь шүүхийн үзлэгээр[29] болон уг үзлэгийн дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн тайлбар, зургаас тогтоогдож[30] байна.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/173 дугаар захирамжаар Д.Б-с Ч.Х-д шилжсэн 4000 м.кв газар 2015 оны А/820 дугаар захирамжаар Ч.Х-с А.Б-д шилжихдээ 15000 м.кв хэмжээтэй болж нэмэгдсэн, газрын хувийн хэрэг дүүргийн Газрын албанд байхгүй тул хэрхэн ямар хүсэлтээр ийнхүү газрын хэмжээ хаашаа ямар байршилд нэмэгдсэн болох нь тодорхойгүй байна. Дээр дурьдсанаар хувийн хэрэгт Ч.Х-с А.Б-д газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, тэдгээрийн хүсэлт авагдсанаас бус газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаагүй, кадастрын зураг хавсаргаагүй байна.

Улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/857 дугаар захирамжаар А.Б-с 11000 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Т шилжүүлэн авсан байх бөгөөд түүний ийнхүү шилжүүлэн авсан газрын байршил мөн л тодорхойгүй, мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгдээгүйн дээр дүүргийн Газрын албанд хувийн хэрэг бүрдүүлээгүй нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Уг А/857 дугаар захирамжаар А.Б-д үлдсэн 4000 м.кв газар нь дээр дүгнэснээр нэгж талбарын 18634******* дугаартай хэвээр мэдээллийн санд түүний нэр дээр бүртгэгдсэн байна. А.Б-д үлдсэн нэгж талбарын 18634******* дугаартай 4000 м.кв газрын залгаа Г.Тд шилжсэн 11000 м.кв газар байх ёстой хэдий ч яг хаана нь болох нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл бодит байдал дээр эргэлтийн цэг бүхий байршил үгүй байна.

Үүнээс цааш дүүргийн Засаг даргын 2015 оны А/891 дүгээр захирамжаар[31] Г.Тгийн байршил нь тодорхойгүй 11.000 м.кв газраас 4139 м.кв газар өөрт нь үлдэж, 2315 м.кв газрыг А.Н-т, 1000 м.кв газрыг С.Ц-д, 3546 м.кв газрыг М ХХК-д тус тус шилжүүлж, 2015 оны А/924 дүгээр захирамжаар[32] Г.Тгийн 4139 м.кв газраас өөрт нь 639 м.кв газар үлдэж, М.Ц-д 2500 м.кв газар, Д.Х-т 1000 м.кв газар шилжүүлж, 2015 оны А/962 дугаар захирамжаар[33] Г.Тгийн 639 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 15.000 м.кв болгон, 2016 оны А/93 дугаар захирамжаар[34] Г.Тгийн 15.000 м.кв газраас 2500 м.кв газрыг Ц.Ч-д шилжүүлж, Г.Тд өөрт нь 12.500 м.кв газар үлдэж, 2016 оны А/220 дугаар захирамжаар[35] Г.Тгийн 12.500 м.кв газраас 1500 м.кв газрыг М.Э-д шилжүүлж, 11.000 м.кв газар Г.Тд үлдэх хүртэл уг газрын байршил хаана болох нь мөн л тодорхойгүй, кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй төдийгүй газрын хувийн хэрэг бүрдүүлээгүй болох нь дүүргийн Газрын албаны архивт шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож[36] байна.

Гуравдагч этгээд Г.Т өөрийн эзэмшил газраас 1875 м.кв газрыг М ХХК-д шилжүүлэх тухай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хийж, энэ тухай хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргаж, М ХХК нь Г.Тгээс шилжүүлэн авч буй газрын хэмжээг нэмэгдүүлэн 18750 м.кв газар эзэмших хүсэлтээ мөн өдөр гаргасан, хүсэлтдээ эзэмших эрх шилжүүлж авч байгаа болон нэмэгдүүлж эзэмшихийг хүссэн газрын байршлын кадастрын зураг хавсаргаагүй байхад мөн өдөр нь дүүргийн Засаг дарга А/366 дугаартай захирамжаар Г.Тд 9125 м.кв, М ХХК-д 18750 м.кв газар эзэмшүүлж, Г.Тд 9125 м.кв газар эзэмшүүлэх тухай 000607156 дугаартай гэрчилгээ олгон, гэрээ байгуулж, мэдээллийн санд 9125 м.кв газрыг 2 хуваан нэгж талбарын 186363080******* дугаарт 7122 м.кв газрыг, 186353089******* дугаарт 2003 м.кв газрыг, М ХХК-д эзэмшүүлсэн 18750 м.кв газрыг нэгж талбарын 186363084 дугаарт тус тус бүртгэсэн[37] байна.

Г.Тгээс 9125 м.кв газар дээр барилга барих зориулалтаар баталгаажуулахаар нийслэлийн Газрын албанд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтээр Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар 7122 м.кв болон 3400 м.кв хэмжээгээр эзэмшил газрыг баталгаажуулж, гэрчилгээ олгон, 2003 м.кваас 3400 м.кв болж талбайн хэмжээ нэмэгдсэн газрыг нэгж талбарын 1863530890 дугаарт бүртгэжээ.

Ийнхүү Г.Тгийн А.Б-с эзэмших эрх шилжүүлэн авсан 11000 м.кв газар, түүнээс бусдад хуваан шилжүүлсээр, өөрт нь үлдсэн гэх 9125 м.кв газар Э.Г ХХК-ийн хашаалсан, эзэмших хүсэлт гаргасан газарт 2016 оны 6 дугаар сард нэгж талбарын 186363080*******, 186353089******* дугаартайгаар мэдээллийн санд анх бүртгэгдсэн болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт шүүхээс хийсэн үзлэгээр болон үзлэгийн дагуу тус газраас ирүүлсэн тайлбар, зургаар тогтоогдож[38]байна.

Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан ... А.Б-с авсан газар тухайн үед харж байхад Хорих *** дүгээр ангийн баруун талд байсан санагдаж байна. Би кадастрын хувийн компанийн мэдээллийн сангаас харж байгаад авсан. Энэ газар надаас 6 удаа бусдад хувааж шилжсэн байгаа. Тэрний өмнө хэдэн удаа шилжсэнийг би мэдэхгүй байна. Тухайн үед шилжүүлж байгаа хүнтэй шууд гэрээ хийгээд авдаг байсан. Засаг даргын бүрдлийг би бүгдийн хангаж өгсөн. Шинээр газар эзэмших хүсэлт гаргаж аваагүй. Газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх. Байршил сольсон захирамж хэзээ гарсныг мэдэхгүй. Баахан захирамж гарч байдаг тэр болгон надад байхгүй. ... А.Б-с авсан газраасаа салгаж өгч байсан. М ХХК-д өгсөн газрын байршил А.Б-с авсан газрын зэргэлдээ байх ёстой. Э.Г ХХК-ийн хашаанд шинээр биш нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Тэнд л боломжтой байсан. Дүүргээс боломжтой газар зааж өгсөн байх. гэсэн тайлбараас үзэхэд тэрээр газрын байршил солих талаар хүсэлт гаргаж байгаагүй, байршил солих хүсэлт гаргасан гэх баримт тогтоогдохгүй байна.

Ийнхүү А.Б-с эзэмшил газрын зарим хэсгийг Г.Тд шилжүүлээд түүнд үлдсэн нэгж талбарын 18634******* дугаартай 4000 м.кв газар, түүнээс эзэмших эрхийг шилжүүлж авсан газраас бусдад шилжүүлж, хэмжээ нэмэгдэж явсаар Г.Тд одоо үлдсэн гэх 186363080******* дугаартай 7122 м.кв болон 1863530890 дугаартай 3400 м.кв газар, Г.Тгээс эзэмших эрх шилжүүлэн авч талбайн хэмжээг нэмэгдүүлсэн М ХХК-ийн 186363084 дугаартай 18750 м.кв газрыг мэдээллийн санд нэг талбарт харвал[39] хоорондоо зайтай, тус тусдаа байршилд байна. Өөрөөр хэлбэл Г.Т А.Б-с шилжүүлэн авсан газраасаа бусдад шилжүүлж, талбайн хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээргүй байна.

Баянгол дүүргийн Засаг даргын дээрх захирамжуудаар ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ байршлыг нь өөрчилж, шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад талбайн хэмжээг нэмэгдүүлж байсан нь болон байршил өөрчлөх хүсэлт гаргаагүй байхад Г.Тд анх эзэмших эрх шилжүүлэн авсан газраас өөр байршилд 2016 оны А/366 дугаар захирамжаар 9125 м.кв газрыг эзэмшүүлж, 7122 м.кв, 2003 м.кв 2 нэгж талбартай газарт 1 гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 27 дугаар зүйлийн 27.3, 38 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Дүүргийн Газрын алба иргэн Г.Тгийн газрын байршлыг шилжүүлэн хоёр нэгж талбар болгон Э.Г ХХК-ийн бодитоор хашаалсан газарт эзэмшүүлэхдээ Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Эрхийн гэрчилгээ олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ, 2.1.3-д Хээрийн судалгаа хийх, 2.1.6-д  Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах, 3 дугаар зүйлийн 3.4-д Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана, 3.4.2.3-д кадастрын зураг /эх хувиар/, 6 дугаар зүйлийн 6.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.4.3, 23.4.4-т зааснаар нийслэлийн болон дүүргийн Газрын алба нь газрын кадастрыг эрхлэх, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, байршил, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх, улсын бүртгэлд бүртгэх чиг үүрэгтэй ч Баянгол дүүргийн Газрын алба энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмших хүсэлтийг хүлээн авахдаа эзэмших газрын нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар харуулсан тойм зургийг хавсаргаагүй, хуулиар тогтоосон бүрдүүлбэр хангаагүй хүсэлтээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн зэрэг удаа дараагийн хууль бус, буруутай үйл ажиллагаа харагдаж байна.

Баянгол дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6.3-т заасан тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. Улсын бүртгэлд ... олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг заана. Гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зургийг тусгана гэсэн хуулиар тогтоосон чиг үүргүүдээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Г.Тгийн гаргасан гэх огноо, гарын үсэггүй ** дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшдэг газраас 1875 м.кв газрыг М ХХК-д шилжүүлэхээр болсон тул шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, М ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Г.Тгийн эзэмшил газраас 1875 м.кв газрыг шилжүүлж авахаар гэрээ хийсэн, мөн тухайн шилжүүлж авч буй газрын хэмжээг нэмэгдүүлэн 18750 болгох хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, тэдгээрийн хооронд хийгдсэн 1875 м.кв газар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн түүний эзэмшиж байсан гэх байршил нь тодорхойгүй, мэдээллийн санд бүртгэлгүй 11000 м.кв газраас 1875 м.кв газрыг шилжүүлж, 9712 м.кв газрыг Г.Тд эзэмшүүлэхдээ Э.Г ХХК-ийн түрүүлж хүсэлт гаргасан газарт эзэмшүүлсэн нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл Г.Т тухайн газарт газар эзэмшиж байгаагүйн дээр тухайн газарт газар эзэмших, байршил солих хүсэлт гаргаагүй байхад тухайн байршилд газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Түүнчлэн нийслэлийн Газрын албаны архивт хийсэн шүүхийн үзлэгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан Г.Тгийн дүүргийн Засаг даргын 2016 оны А366 дугаар захирамжаар эзэмшиж буй газраа барилга байгууламж барих зориулалтаар баталгаажуулахаар гаргасан гэх хүсэлтэд гарын үсэг зураагүй байх бөгөөд өргөдлийн арын хуудсанд БГД Б дарга гэж гараар тэмдэглэсэн байсныг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Э.Г ХХК-ийг төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй хашаалсан хэмээн буруутгах боловч ийнхүү газрыг зохих эрхийн гэрчилгээгүй ашигласан зөрчилд нь Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй байх тул энэ нь дээрх байдлаар маргаан бүхий газарт Г.Тд газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг нь зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжийн Г.Тд 9125 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд НЗД Э.Г ХХК-ийн хүсэлт гаргасан газраас нь багасгаж шийдвэрлэхдээ дүүргийн Засаг даргын дээрх хууль бус шийдвэрийг үндэслэсэн тул мөн хууль бус байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын хууль тогтоомж зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, таслан зогсооно гэж зааснаар Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрх хүссэн өргөдөл дээрх хэмжээгээр газар эзэмшүүлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан буюу 9983 м.кв хэмжээгээр газар эзэмших эрх нэмж олгохыг НЗДд даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрх хүссэн өргөдөл дээрх хэмжээгээр газар эзэмшүүлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Э.Г ХХК-д 9983 м.кв хэмжээгээр газар эзэмших эрх нэмж олгохыг НЗДд даалгасугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Э.Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөг, нийт 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, НЗДас тус бүр 35.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад гомдол гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА