Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 788

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Зээлийн гэрээний үүрэгт 4.088.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2.538.000 төгрөгийн шаардлагыг ханган хариуцагч Ч.Алтанзагасаас гаргуулан нэхэмжлэгч Р.Өлзийдолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.550.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Алтанзагасаас нэхэмжлэгч Р.Өлзийдолгорт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Р.Өлзийдолгор болон Ч.Алтанзагас нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57  дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн туай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Өлзийдолгороос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.538 төгрөг, хариуцагч Ч.Алтанзагасаас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Алтанзагасаас 55.558 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Өлзийдолгорт буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.