Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0801

 

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагч Ш ХХК-ийн төлөөлөгч Д.Б

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-н 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0000  дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийдвэр

Гомдол гаргагч: Ш ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 159/2021/0023/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ш ХХК нь “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-н 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0000  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийдвэр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.4.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1, 42.2, 42.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1-д заасныг тус тус баримтлан “Ш ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Н.Б-н 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0000  дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б гаас “Ш ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т заасныг зөрчсөн үндэслэлээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. “Ш ” ХХК нь 2020 онд Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангитай мод бэлтгэх гэрээг Түшиг сумын 2 баг “Моностой” гэх газар ойн сангийн 85-р хэсэглэл, 2-р ялгарал, 31 га талбайд 2020 оны 08 дугаар сарын 15-наас хойш 2020 оны 09 дүгээр 15-ны өдрийг хүртэлх хугацаанд мод бэлтгэхээр гэрээ байгуулсан ба гэрээний нөхцөлд заасан хугацаанд мод бэлтгэлийн ажлыг хийж гүйцэтгээгүй, ойн анги нь мод бэлтгэх гэрээний хугацааг сунгахгүйгээр мод бэлтгэх эрхийн бичгийг 2020 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл бэлтгэж тээвэрлүүлэхээр олгосон нь мод бэлтгэх гэрээг зөрчсөн гэж үзсэн.

3.2. “Ш ” ХХК нь ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага бөгөөд ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр үйл ажиллагаа явуулж байсан удаа байхгүй. Тухайн цаг үеийн нөхцөл байдал, цаг агаар, улирал зэргээс шалтгаалан гэрээнд заасан хугацаанд бэлтгэсэн модоо тээвэрлэж амжаагүй боловч Ойн анги болон холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч тээвэрлэсэн. Хэрвээ тухайн эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл олгоогүй тохиолдолд дур мэдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

3.3. Хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байдлаар гарсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Анх хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б  нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Т сумын “Элстэй ам” тухайн газар дээр очиж шалгалт хийсэн. Уг шалгалтаар “Ш  ХХК нь 421.06м3 нарс мод бэлтгэхээр гарсан байна. Харин үзлэгээр тус компаний бэлтгэсэн хожуулын модыг тоолоход 496м3 мод бэлтгэсэн нь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн №12 мод бэлтгэл талбай тусгаарлалтын материалд тусгасан бэлтгэх ёстой модноос 74.94м3 илүү бэлтгэсэн нь тогтоогдсон гэж үзсэн. Үүнийг дагуу хариуцагчийн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч оролцуулах тогтоолын дагуу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан.

3.4. Тус дүгнэлтийн хариулт 4-т ... “Ш ” ХХК-ний мод бэлтгэсэн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Элстэйн ам гэх газарт ойн сангийн 85-р хэсэглэл, 3-р ялгаралд нарс мод бэлтгэхдээ огтлолтын төрөл өөрчилсөн 48 га талбайгаас 421.06 м3 нарс мод бэлтгэхдээс 496м3 буюу 75м3 нарс мод илүү бэлтгэсэн гэж хэргийн газрын үзлэгийн материалд тусгасан байна. Хэрвээ огтлолтын төрөл өөрчилж 75м3 нарс мод илүү бэлтгэсэн гэж үзвэл экологи эдийн засгийн үнэлгээ ...31.685.445 төгрөг болно. Дүгнэлтийн хариулт 5-т “Ш ” ХХК-нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Моностой” гэх газарт ойн сангийн 85-р хэсэглэл, 2-р ялгарал ...31 га талбайгаас 500м3 нарс мод бэлтгэхээс 492.9 м3 шинэс мод бэлтгэсэн гэж үзжээ. Иймд үүнд экологи эдийн засгийн үнэлгээг тооцох шаардлагагүй гэж үзлээ гэсэн байна. Үүнийг манай компаний зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасанд хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дахин шинжээч томилсон тоггоолын дагуу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт гарахдаа өмнөх дүгнэлтээс эрс зөрүүтэй компаний эрх ашгийг үндэслэлгүйгээр хохироосон үйлдэл болсон. Тус дүгнэлтийн хариулт 4-т ... “Ш ” ХХК нь “Элстэй ам” гэх газраас 421.06 м3 цэвэрлэгээний огтлолтын нарс мод бэлтгэх байсан юм бол тооллогын дүнгээр 196 ширхэг хуурай нарс мод буюу 332.6 м3, 220 ширхэг нас гүйцсэн нойтон нарс мод 411.6м3, нийт 398 хожуул тоологдож 832.66 м3 мод сэлтгэсэн байгаа гэж үзсэн байна. Экологи эдийн засгийн үнэлгээг 411.6м3 тооцоод 135.213.051 төгрөг гаргасан. Гэтэл анхны шинжээчийн дүгнэлтээр ... 75м3 нарс мод илүү бэлтгэсэн гэж үзээд экологи эдийн засгийн үнэлгээ ...31.685.445 төгрөг болно... гэсэн байна. Дүгнэлтийн хариулт 5-т “Ш ” ХХК нь “Моностой” гэх газарт цэвэрлэгээний шинэс мод бэлтгэхээр гэрээ байгуулан тухайн талбайгаас 600 м3 цэвэрлэгээний огтлолтын шинэс мод бэлтгэх байсан юм бол тооллогын дүнгээс 269 ширхэг нас гүйцсэн нойтон шинэс мод 520.4 м3 байгаа тул огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг 69.948.883,2 төгрөгөөр тогтоосон байна.

3.5. Гэтэл анхны шинжээчийн дүгнэлтээр гэрээнд заагдсан хэмжээндээ бэлтгэсэн учраас экологи эдийн засгийн үнэлгээг тооцох шаардлагагүй гэж үзлээгэсэн байна. Тухайн үед энэ үнэлгээг хариуцагч Н.Б-н үзлэг, шалгалтын дагуу хийсэн баримтанд тулгуурлаж гаргасантай зөрчилдөж байна. Мөн дүгнэлтийн 7-тсумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аж ахуйн нэгжид мод бэлтгэх хуваарь олгохдоо ойн менежмент төлөвлөгөөг үндэслэн жилд бэлтгэх хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр олгох мод бэлтгэлийн гэрээ болон талбайн тусгаарлалтын материалд заасан модны төрлийг өөрчлөн бэлтгэсэн зэрэг зөрчил байнагэсэн байна. Үүнээс үзэхэд иргэдийн төлөөлөгчдийн хурал бусад аж ахуйн нэгжид мод бэлтгэх хуваарь олгосон, эсвэл модны төрлийг өөрсдөө өөрчлөн бэлтгэсэн гэсэн дүгнэлт байхад “Ш ” ХХК нь дангаараа ойд унасан хожуул бүрийн хохирлыг хариуцах ёстой эсэх асуудал дээр шүүх шийдвэр дээрээ дүгнэлт хийгээгүй байна.

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компаний зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч дахин шинжээч томилсны дагуу “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс дүгнэлт гарсан. Тус байгууллагын гаргасан дүгнэлт нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, түүнийг үндэслэж гарсан улсын байцаагч Н.Б-н 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай акттай модны тоо хэмжээ, үнийн зөрүү зөрсөн асуудлын талаар шүүх хуралдаан дээр маргасан боловч энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг бас хийгээгүй. Улсын байцаагчийн актанд “Моностой ам” гэх газарт тоологдсон 269 ширхэг шинэс модны хэмжээ 520.453м3 байна. Гэтэл “Ойн судалгаа хөгжлийн төв”-с гаргасан дүгнэлтээр 345 ширхэг шинэс мод тоологдсон ба хэмжээ нь 413м3 байна. Өөрөөр хэлбэл Улсын байцаагчийн актад дурдагдсан 269 ширхэг мод нь сүүлд гарсан модны тооноос бага хэрнээ хэмжээ нь их буюу зөрүүтэй гарсан байна. ...Сүүлд гарсан 2 шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан модны тоо 170 ширхэгийн зөрүү байхад хэмжээ нь ойрхон байгаа нь Улсын байцаагчийн актанд дурьдагдсан модны хэмжээ нь зөв гарсан гэхэд эргэлзээтэй байна.

3.7. Ойн судалгаа хөгжлийн төв”-с гаргасан дүгнэлтээр нийт экологи эдийн засгийн үнэлгээ 550.514.138 төгрөг гарсан байхад шүүх дүгнэлтийг бичилтийн алдаа гаргасан гэж үзэж үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Гомдол гаргагч талаас дээрх байдлууд эргэлзээтэй учраас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан, түүнийг нь шүүх хангасан, тусгай мэдлэгтэй мэргэшсэн шинжээч нар нь дүгнэлт гаргасан байхад шүүх зөвхөн бичилтийн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр үнэлээгүй нь гомдол гаргагч байгууллагад хохиролтой байна.

3.8. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай шийдвэр нь зөвхөн хариуцагч талын гаргасан тайлбар, актын хэмжээнд дүгнэлт хийсэн агуулгатай ба гомдол гаргагчийн зүгээс шүүх хуралдаанд маргаж буй асуудлаар огт дүгнэлт хийгээгүй байна. Гомдол гаргагчийн зүгээс шүүх хуралдаанд шинжээч нарын зөрүүтэй дүгнэлт гаргаад байгаа асуудлыг нэг мөр болгож дахин шинжээч томилуулах шаардлагатай гэж үзсэн байхад энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасныг үндэслэл болгон Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хууль болон Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Ш ХХК нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б д холбогдуулан “2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн акт, түүний дагуу гарсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0000  дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.

4. Гомдол гаргагч нь ...Сэлэнгэ аймгийн Түшиг сумын байгаль хамгаалагч Ч.Ч-с ирүүлсэн гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б  нь хяналт шалгалт хийж манай Ш ХХК-ийг Зөрчлийн тухай хууль болон Ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дугаартай улсын байцаагчийн актыг үйлдэж, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0000  дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн торгууль, 619.852.459 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар болсон нь үндэслэлгүй, өөр хоорондоо зөрүүтэй бөгөөд хуулийн дагуу явагдаагүй шинжээчийн дүгнэлт, ажиллагаагаар акт үйлдэж нөхөн төлбөр тооцсон. ...Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Сүхбаатар сумын иргэдэд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Элстэйн ам гэх газарт 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг олгосон ба манай компаниас бусад иргэдийн бэлтгэсэн модны хожуулыг нийтэд нь тоолж хохирлыг Ш ХХК-д дангаар нь хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна. ... гэрээнд заасан хугацаанд мод бэлдсэн боловч бороо ихээр орсноос шалтгаалж доод агуулах руу тээвэрлэж амжаагүй байсан учраас мод бэлтгэх гэрээнд зааснаар тээвэрлэлтийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан. Тухайн газар нь намаг болон хөрсний гулгаа ихтэй зөөвөрлөхөд хүндрэлтэй байснаас шалтгаалж дүгнэлт гаргахаар мэргэжилтэн ирэх үед ч модыг тээвэрлэж амжаагүй байсан. ...Зөрчилд дурдагдсан 3 ширхэг модыг манай компанийн ажилчид бэлтгээгүй... гэж,

5. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Түшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ой эзэмшүүлэх тухай 19 дүгээр тогтоолоор Ш ХХК-д Хар горхийн хэсгийн Баяны хавтгай, Харгистайд 5000 га ойн санг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Ойн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад заасан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил ашиглалтад гэснийг зөрчсөн байна. ...Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сүхбаатар сумын иргэдэд Түшиг сумаас түлшний мод бэлтгүүлэхээр Сүхбаатар сумын Засаг дарга, Түшиг сумын Засаг дарга, Сэлэнгэ бүсийн сум дундын ойн анги Ш ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №02 дугаартай Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэгцээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах гэрээг байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн түлшний модыг бэлтгэхээр гэрээнд тусгасан. ...Ш ХХК нь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангитай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Элстэй ам гэх мод бэлтгэх талбайг сонгон акт үйлдэн мод бэлтгэх гэрээг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан байна. Тухайн Элстэйн амны хэсэглэл 85, ялгарал 3 дугаар талбайд иргэдийн түлшний мод бэлтгэгдээгүй. ...Түшиг сумын Элстэйн ам гэх газраас цэвэрлэгээний огтлолтоор нийт 421.06 м3 нарс мод бэлтгэхээр гарсан байна. Харин үзлэг, шинжээчийн гаргасан дүгнэлтээр тус компаний бэлтгэсэн модны хожуулыг тоолоход нийт 832.66 мЗ нарс мод бэлтгэж бэлтгэх ёстой модноос 411.6 мЗ илүү нойтон нарс мод бэлтгэсэн. ...Ш ХХК нь мод бэлтгэж тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа дууссан үед буюу түймрийн аюултай үед 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ойгоос мод бэлтгэж, тээвэрлэлт хийсэн. ...Ойд хориглох үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчлийн хэрэгт холбогдох баримт бичиг шинжээчийн дүгнэлт, гэрч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон... гэж тус тус маргажээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б  нь гомдол гаргагч “Ш ” ХХК-ийг зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлэн модны төрөл зориулалт бэлтгэх арга технологийг зөрчин 411.6 м3 нарс мод илүү бэлтгэсэн, шинэс мод бэлтгэх талбайн хилээс гадна талбайд нарс мод бэлтгэсэн 8.6 м3, мод бэлтгэх гэрээ эрхийн бичгийн хугацаа дууссан үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед мод бэлтгэн тээвэрлэсэн гэх зөрчилд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн улсын байцаагчийн 18-047-015/47 дугаар акт үйлдэн, 0000  дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож, ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 619.852.459,80 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

7. Тодруулбал, гомдол гаргагч Ш ХХК-ийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...Тухайн цаг үеийн нөхцөл байдал, цаг агаар, улирал зэргээс шалтгаалан гэрээнд заасан хугацаанд бэлтгэсэн модоо тээвэрлэж амжаагүй боловч Ойн анги болон холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч тээвэрлэсэн. Хэрвээ тухайн эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл олгоогүй тохиолдолд дур мэдэн үйл ажиллагаа явуулах боломжгүй... хэмээн гомдол гаргажээ.

8. Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн даргын Н.Амаржаргал болон Ш ХХК-ийн захирал Д.Б  нар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай мод бэлтгэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд мод бэлтгүүлж ашиглуулахаар байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд мод бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээгүй, ойн анги мод бэлтгэх гэрээний хугацааг сунгахгүйгээр мод бэлтгэх эрхийн бичгийг 2020 оны 12 дугаар сарын 25-наас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бэлтгэж, тээвэрлүүлэхээр олгосон нь мод бэлтгэх гэрээг зөрчсөн, мөн  2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 дугаартай мод бэлтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд Ш ХХК нь мод бэлтгэж тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа дууссан үед буюу түймрийн аюултай үед 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ойгоос мод бэлтгэж, тээвэрлэлт хийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/70 дугаар Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж, Түшиг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 дугаар Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийг тус тус зөрчиж ойд хориглох үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байна.

9. Дээрх хугацаанд ойн анги болон холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байгаагаас үзвэл зөвшөөрөл авсан гэж үзэхээргүй байна.

10. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч гэрчээр оролцохоос татгалзсан ч гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн энэхүү шинжээчийн дүгнэлтийг гомдол гаргагч хүлээн зөвшөөрөөгүй тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулжээ.

11. Тодруулбал 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Ш ХХК нь мод бэлтгэхдээ технологийн горим зөрчсөн нь хэргийн газрын үзлэгээс тодорхой байна. Гэрээнд заасан болзлыг зөрчжээ гэх, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн байна. ...Элстэй гэх газарт нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ 135.213.051,4 төгрөг, Моностой гэх газарт нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ 69.948.883,2 төгрөг, талбайн гадна бэлтгэсэн 3 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ 1.455.552 төгрөг гэх, анхан шатны шүүхээс хийсэн шинжээчийн дүгнэлтээр ...нийт бэлтгэсэн модыг зөвшөөрлийн баримт бичиг, гэрээнд заасан хэмжээтэй харьцуулан үзвэл 151.94 м3 нарс мод бэлтгэсэн. Дээрх зөвшөөрлийн баримт бичиг, гэрээг зөрчиж огтлолтын төрөл өөрчлөн бэлтгэсэн нь 502.2. мнарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоовол 164.966.472 төгрөг, хохирлын хэмжээ 494.899.418 төгрөг болно. Ш ХХК-ийн нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 550.514.138 төгрөг гэх шинжээчийн дүгнэлтүүд гарсан.

12. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа хэдий ч Ш ХХК-ийг зөрчил гаргаагүй гэж дүгнээгүй байна.

13. Мөн Ш ХХК-ийн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан ...Манайх байгалийн давагдашгүй нөхцөл байдлаас болоод 4 хоног хугацаа хэтрүүлсэн нь үнэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг, давж заалдах гомдолдоо ...Тухайн цаг үеийн нөхцөл байдал, цаг агаар, улирал зэргээс шалтаалан гэрээнд заасан хугацаанд бэлтгэсэн модоо тээвэрлэж амжаагүй боловч Ойн анги болон холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч тээвэрлэсэн... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б  нь Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр шийтгэлийн хуудас бичиж хуулийн этгээдийг торгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

14. Иймд гомдол гаргагчийн “...Тухайн үед энэ үнэлгээг хариуцагч Н.Б-н үзлэг, шалгалтын дагуу хийсэн баримтанд тулгуурлаж гаргасантай зөрчилдөж байна. ...иргэдийн төлөөлөгчдийн хурал бусад аж ахуйн нэгжид мод бэлтгэх хуваарь олгосон, эсвэл модны төрлийг өөрсдөө өөрчлөн бэлтгэсэн гэсэн дүгнэлт байхад “Ш ” ХХК нь дангаараа ойд унасан хожуул бүрийн хохирлыг хариуцах ёстой эсэх асуудал дээр шүүх дүгнэлт хийгээгүй байна...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

15. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Ойн тухай хуулийн 3.1.17“түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 03 дугаар 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө, 42.1.1-д хориглосон үйл ажиллагаа явуулсан, 42.2-д Энэ хуулийн 42.1-д заасан “шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина”, 42.4-д Энэ хуулийн 42.1.3-т “заасан ойн дагалт байгалийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Байгаль орчинд учруулсан хохиролыг дараах байдлаар ангилна”, 49.2.1-д Ойн “санд учруулсан хохирол”, 49.4-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохиролыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно”, 49.4.1-д Ойн санд учирсан хохиролыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж тус тус заасан.

16. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд  Ш ХХК нь мод бэлтгэж тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа дууссан үед буюу түймрийн аюултай үед 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ойгоос мод бэлтгэж, тээвэрлэлт хийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/70 дугаар Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж, Түшиг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/32 дугаар Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүх Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Н.Б-н 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/147 дүгээр улсын байцаагчийн акт, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0000  дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна.

17. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ш ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ