Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00224

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00224                                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч 1964 онд төрсөн, 53 настай эмэгтэй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Өнөр хороолол 15 дугаар байрны 48 тоотод оршин суух Олхоноо овгийн Төмөрбаатарын Нансалмаагийн /регистрийн дугаар ХМ64022603/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1953 онд төрсөн,  64 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 31 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Олхонууд овгийн Раднаасэдийн Дамдинсүрэнд /регистрийн дугаар УВ53052371/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням, хариуцагч Р.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие  Ж.Нансалмаа 2014 оны 05-р сарын 19-ний өдөр Раднаасэдийн Дамдинсүрэн гэдэг хүнд 8 000 000 төгрөгийг гуйгаад байхаар нь зээлж өөрийнх нь хаан банкны 5076054145 тоот дансанд шилжүүлж өгсөн. Би зээлсэн 8 сая төгрөгөө түүнээс 4-5 удаа нэхсэн боловч элдэв худал, үнэн шалтгаан хэлсээр өдий хүртэл өгөхгүй, намайг хохироож байна. Би энэ талаар цагдаад хандахад шүүхэд ханд гээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй. Орхон аймгийн шүүхэд хандсан боловч шүүх хуралдаанд ирээгүй гэж хэрэгсэхгүй болгож намайг хохироосон. Одоо дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Р.Дамдинсүрэнд өгсөн 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Р.Дамдинсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Р.Дамдинсүрэн би 2013 оны 04 сараас 2013 оны 05 дугаар сарын 19-нийг хүртэл цэрэгт хамт байсан багын найз Т.Мөнхтунгалагаас сар бүр мөнгө зээлж 7-14 хоногийн дотор буцааж өгөхдөө байнга 10 хувийн хүүтэйгээр мөнгийг гар гар дээрээ авч өгөлцөж байсан ба сүүлийн хэдэн сард Хаан банкны дансаар бие биедээ шилжүүлж өгч авдаг болсон юм. Сар бүрд 10 хувийн хүү авдаг байсан болохоор миний санал болгосон мөнгийг дуртайяа өгдөг байсан. Т.Нансалмаа бол Т.Мөнхтунгалагийн төрсөн дүү юм. 2014 оны 05 дугаар сарын 19-нд Т.Нансалмаагаас авсан 8 сая төгрөг бол Т.Мөнхтунгалагаас Хаан банкны дансаар Т.Нансалмаад шилжүүлсэн баримттай мөнгө болно. Би Т.Нансалмааг танихгүй, Т.Мөнхтунгалагтай л харьцдаг байсан. Иймд нэхэмжлэгч нь Т.Мөнхтунгалаг юм. Би сүүлдээ өр ширэнд орж хашаа байшингаа зарж, ийм байдалтай амьдарч байна. Т.Мөнхтунгалаг Хаан банкны дансаа гаргаж өгөхгүй зэрэг шалтгаанаас шүүх хурал хотод 1 удаа хойшилсон хэрэг юм. Удаа дараалан мөнгө авсаар байгаад өрөнд орсондоо туйлын ихээр гэмшиж байна. Бага дээрээ зогсоосон бол ийм байдалд хүрэхгүй байсан байна. Миний бие жил гаруй хугацаанд өгсөн мөнгөнийхөө хүүгээр 5 790 000 төгрөг төлөгдсөн байна гэж үзэж байна.

2013 оны 08 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг аваад 8 дугаар сарын 28-нд 3 800 000 төгрөг,2013 оны 07 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг аваад 8 дугаар сарын 07-нд 1 120 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-нд 3 800 000 төгрөг авч, 10 дугаар сарын 01-нд 4 000 000 төгрөг өгсөн, 2013 оны 12 дугаар сарын 23-нд 2 100 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-нд 2 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 08-нд 3 500 000 төгрөг авч 2014 оны 01 дүгээр сарын 18-нд 3 850 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 22-нд 1 200 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг авч, 2014 оны 03 дугаар сарын 05-нд 4 400 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 21-нд 6 500 000 төгрөг авч, 4 дүгээр сарын 07-нд 7 150 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 22-нд 8 000 000 төгрөг авч, 5 дугаар сарын 07-нд 8 000 000 төгрөг өгсөн, 5  сарын 08-нд 800 000 төгрөг бэлнээр өгсөн. 5 дугаар сарын 19-нд 8 000 000 төгрөг аваад өгч чадаагүй.

Бэлнээр авсан мөнгө:                                                            баримттай мөнгө

2013 оны 04 дүгээр сарын 23-нд 2 500 000 төгрөг,             3 500 000 төгрөг

5 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг                                 1 000 000 төгрөг

6 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг,                                3 800 000 төгрөг

7 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг-1 000 000                2 100 000 төгрөг

10 дугаар сарын 23-нд  4 500 000 төгрөг,                             3 500 000 төгрөг       

11 дүгээр сарын 23-нд 4 800 000 төгрөг,                              1 200 000 төгрөг       

12 дугаар сарын 22-нд 3 000 000+2 100 000төгрөг              4 000 000 төгрөг

Нийт 24 300 000 төгрөг, хүү 2 430 000 төгрөг,                      6 500 000 төгрөг

                                                                                                   8 000 000 төгрөг       

                                                                                                   Нийт 33 600 000 төгрөг,

Хүү 3 360 000 төгрөг

Нийт хүүнд 2 430 000+3 360 000 нийт 5 790 000 төгрөг төлсөн байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Нансалмаа нь Р.Дамдинсүрэнд 8 000 000 төгрөг шилжүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийг үндэслэн хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5 720 000 төгрөг хүлээн зөвшөөрнө гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 05-р сарын 19-ний өдөр Раднаасэдийн Дамдинсүрэнд 8 000 000 төгрөгийг түүний Хаан банкны 5076054145 тоот дансаар шилжүүлж өгсөн.Энэ мөнгөнөөс нэг ч төгрөгний эргэн төлөлт хийгээгүй учраас хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...2014 оны 05-р сарын 19-ний өдөр Т.Нансалмаагийн данснаас миний дансанд 8 000 000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн.Гэхдээ энэ 8 000 000 төгрөг Т.Нансалмаагийн мөнгө биш.Энэ мөнгө бол Т.Нансалмаагийн ах Т.Мөнхтунгалагийн мөнгө. Би 2013 оноос хойш найз Т.Мөнхтунгалагаас мөнгө зээлж хүүтэй нь буцааж төлж байсан.2013 оноос хойш Т.Мөнхтунгалагаас зээлээд буцааж төлсөн мөнгөний хүү 5 790 000 төгрөг болсон. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т.Нансалмаагийн данснаас авсан 8 000 000 төгрөгийг буцааж төлж чадаагүй” гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгч Т.Нансалмаа нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Р.Дамдинсүрэнгийн Хаан банкны 5076054145 тоот дансанд 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2014 оны 05-р сарын 19-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба хариуцагч нэхэмжлэгчийн данснаас 8 000 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлсэн тухайд маргаагүй.

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулна гэж  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. Нэхэмжлэгч Т.Нансалмаа хариуцагчид 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч шүүхэд “...2014 оны 05-р сарын 19-ний өдөр Т.Нансалмаагийн данснаар шилжүүлэн авсан 8 000 000 төгрөг бол түүний ах Т.Мөнхтунгалагийн мөнгө.Би тэр өдөр мөнгө зээлэхээр Т.Мөнхтунгалагтай утсаар ярихад тэр гадагшаа явж байсан учраас 8 000 000 төгрөгийг дүү рүүгээ шилжүүлээд дүү Т.Нансалмаа нь өөрийнхөө данснаас миний данс руу шилжүүлсэн.Энэ нь Т.Нансалмаагийн хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа” гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгч Т.Нансалмаагийн Хаан банкны 5006539507 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т.Мөнхтунгалагаас гэсэн 8 000 000 төгрөг шилжиж ирсэн нь нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар / хх83 тал / тогтоогдож байгаа боловч энэ баримт нь Т.Мөнхтунгалаг Р.Дамдинсүрэн нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолж буй баримт биш юм.

Хариуцагч 2014 оны 05-р сарын 19-ний өдөр Т.Нансалмаагийн данснаас шилжүүлэн авсан 8 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй болохоо хүлээн завшөөрч байх тул хариуцагч Р.Дамдинсүрэнгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нансалмаад олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нансалмаад олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нансалмаад олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА