| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 119/2022/0027/З |
| Дугаар | 221/МА2022/0777 |
| Огноо | 2022-12-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0777
| 2022 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2022/0777 | Улаанбаатар хот |
Г.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Г.Н
Нэхэмжлэгч: Г.Н
Хариуцагч: ОА-ийн ЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10 000 м.кв хэмжээтэй газрын 0033057 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж
Хэргийн индекс: 119/2022/0027/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н-ээс ОА-ийн ЗД-д холбогдуулан “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10 000 м.кв хэмжээтэй газрын 0033057 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Г.Н давж заалдах гомдолдоо:
3.1. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хэрэгт авагдсан баримтыг гаргаж байгаагүй болохыг дурдаад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж, анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү үзлэгээр Г.Н-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэх хүсэлт нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архивт буюу хувийн хэрэгт эх хувиараа байдаггүй. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь архивт эх хувь нь байхгүй баримтад хуулбар үнэн тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.2.2.4-т “хариуцсан нэгжийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсэж хөтлөгдсөн баримт бичгээс хуулбар авах тохиолдолд тухайн баримт бичгийн үнэн зөвийг хариуцаж, “Хуулбар үнэн” тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулах” гэж заасныг зөрчиж, хэрэгт хуурамч нотлох баримтыг ирүүлсэн.
3.2. Мөн Г.Н-ийн ОА-ийн ЗД-д хандаж гаргасан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэх хүсэлт нь аймгийн ЗД-ын ТГ-т бүртгэгдээгүй, тухайн өдөр иргэн Г.Н-ээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт байхгүй байгаа талаар хариуцагч талаас ирүүлсэн албан бичигт тодорхой дурдсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах” гэж заасныг шүүх хэрэгжүүлээгүй. Харин ч эсрэгээрээ дээр дурдсан хүсэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчлөө.
Хуулийг ноцтой зөрчсөн гэх миний гомдлын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар тодорхойлогдоно.
3.3. Миний нөхөр Б.П нь 2016 онд нас барсны улмаас миний бие Г.Н 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр З багт байрлах 6000 м.кв, О багт байрлах 10000 м.кв газрыг тус тус өвлөж авсан. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээний дагуу З багт байрлах 6000 м.кв газраас 2300 м.кв газрыг өвлөн авч, зөрүү 3700 м.кв газрыг орон нутагт хүлээлгэн өгсөн. Харин маргаан бүхий О багт байрлах 0033057 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 10000 м.кв газрыг эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргад надад олгоогүй. Иймээс миний бие анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үйл баримтыг тодорхой дурдаж, З багт байрлах 6000 м.кв газартай холбоотой маргаан байхгүй бөгөөд О багт байрлах 10000 м.кв газрын эрхийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг илтэд үндэслэлгүйгээр гуйвуулж, талуудын маргаагүй асуудлаар буюу З багт байрлах 6000 м.кв газартай холбоотой асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан нь мөн л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд ач холбогдол өгч, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрээ гаргалаа.
3.4. Анхан шатны шүүхээс хуулийг ноцтой зөрчиж, илтэд хариуцагч талд шийдвэр гаргасанд миний бие үнэхээр гомдолтой байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2022/0036 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Н-ийн өмгөөлөгч А.Б-аас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж, тайлбар ирүүлжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2022/0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА