Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00451

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр                       Дугаар 142/ШШ2017/00451                                      Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч 1967 онд төрсөн, 50 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-26-25 тоотод оршин суух, Хариад овгийн Чимэдийн Тунгалагийн /регистрийн дугаар ФМ67030365/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15-12 тоотод оршин суух Цулхар овгийн Дамын Бурмаа /регистрийн дугаар ФБ71122721/

Хариуцагч: 1963 онд төрсөн, 54 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 14б тоотод оршин суух, Лодонгийн Батдорж /регистрийн дугаар ФМ63092694/

Хариуцагч: “Харх” ХХК нарт холбогдох 38 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Д.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гэрч А.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Дамбанямын Бурмаа нь 2014 оны 3 сарын 15-нд надаас 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийг 7 хоногийн дараа өгнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй ба мөнгөө нэхэхэд сард 8 хувийн хүү тооцож өгнө мөн 2-27-18 тоот байраа өгнө гэх мэтчилэн худлаа ярьж залилан луйвардаж өдийг хүрсэн болно. Иймд Д.Бурмаагаас 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа тул яаралтай гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хандаж Ч.Тунгалаг нь надаас 38 000 000 төгрөг нэхэмжилжээ. Энэ мөнгийг намайг 2014 оны 3 сарын 15-нд 7 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж авсан, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй гэжээ. Би Тунгалагаас 38 000 000 төгрөг зээлж аваагүй. Бидний хооронд болсон мөнгө төгрөг бусад арилжаа наймааны талаар дараах дэлгэрэнгүй тайлбарыг өгье.

Би хамгийн анх 2012 оны 5 сарын 16-нд 9 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэй зээл авсан. Уг нь 1 сарын хугацаатай авсан юм. Дараа нь 2012 оны 12 сарын 15-нд хүүгийнх нэр байсан Тоёота маркийн автомашиныг нь 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2013 оны 6 сарын 14-нд 6 000 000 төгрөг 8%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан.Нийтдээ 23 500 000 төгрөгийн тооцоо бидний хооронд үүссэн бөгөөд би тохирсон хугацаанд үндсэн мөнгө болон гэсэн хүүг нь өгч байгаагүй ч бөөн бөөнөөр мөнгө өгч байсан. Тодруулбал:

  1. оны 8 дугаар сард 1 000 000 төгрөг
  1. оны 3 дугаар сард 1 000 000 төгрөг
  1. оны 5 дугаар сард 1 000 000 төгрөг
  1. оны 8 дугаар сард 10 000 000 төгрөг
  1. оны 9 дүгээр сард 10 100 000 төгрөг
  1. оны 12 дугаар сард 1 200 000 төгрөг
  1. оны 8 дугаар сард 2 000 000 төгрөг

            Бүгд 26 300 000 төгрөг төлсөн.

Ч.Тунгалагаас 2012 оны 5 сарын 16-наас 2013 оны 6 сарын 14-ний хооронд авсан 9 000 000 болон 6 000 000 төгрөг бүгд 15 000 000 төгрөг, мөн машиныг 8 500 000 төгрөгөөр худалдаж аваад 2013 оны 12 сар гэхэд нийтдээ 24 300 000 төгрөг төлсөн.Тэгээд Тунгалаг нь намайг цаг хугацаандаа мөнгийг минь өгөөгүй гээд маш их хэмжээгээр хүү тооцоод гэр оронд ирээд амар тайван байлгахгүй дарамтлаад, намайг хаа л явна араас мөшгөж таньдаг хүн амьтанд намайг мөнгө луйвардсан гэх зэргээр ярина, чамайг бөөгөөр бөөлүүлэхгүй байгаа шүү, бөө яадгийг мэднэ биз дээ, өгөхгүй бол яавал ч яаж чадна, харин ч би дуугай л явж байна гэх зэргээр дарамталдаг байсан бөгөөд нэг өдөр ажил дээр хүрээд ир гэхээр нь очсон чинь шууд иргэний үнэмлэхээ өг дөө гэхээр өгсөн чинь канондож аваад буцааж өгчихөөд дахиад л нөгөө бөө энэ тэрээ яриад л айлгаж дарамталж байгаад хоёулаа тооцоо хийе гээд авсан өгсөн мөнгөний тооцоо хийж байгаад одоо үлдэгдэл нь 37 933 000 төгрөг болсон байна. Энэ мөнгийг 2014 оны 3 сарын 15-нд авсан 2014 оны 4 сард төлнө гэж бич гэж байгаад бичүүлж авсан. Ч.Тунгалаг нь Эрдэнэт үйлдвэрийн Зураг төсвийн товчоонд эдийн засагчаар ажилладаг бөгөөд ажлынх нь өрөөнд маш удаан ингэж ээрүүлээд дарамтлуулаад суух маш хэцүү байсан тул хэлсэнийх нь дагуу бичиж өгсөн. Ингээд би гэртээ ирээд нөхөртөө хэлсэн чинь намайг загнаад, гэртээ бас хэрүүл маргаантай байх болсон. Учир нь бид тэр машиныг нь хадам ах Батдоржид авч өгсөн учраас Ч.Тунгалаг ахыг болон нөхрийг маань бас дарамталдаг байсан юм. Тэгээд нөхөр маань авсан мөнгөө өгчихөөд тийм их мөнгө өгнө гэж гарын үсэг зурлаа гэж уурлаад байсан. Одоо битгий мөнгө өг гэсэн боловч би 2014 оны 8 дугаар сард 2 000 000 төгрөг Тунгалагт өгсөн.Түүнээс хойш мөнгө өг гээд нэхэхээр нь одоо төлж чадахгүй, өгье ч гэсэн мөнгө байхгүй гэдэг болсон.Тэгээд сүүлдээ ахаас машинаа авна гэж сургууль дээр нь очиж дарамтлах, нөхрийг маань түүний нөхөр дуудаж загнах зэргээр хэцүү байдаг байсан. 2016 оны зун нөхрийг маань Тунгалагийн нөхөр дуудаад тооцоо хийхэд ийм байна, танай эхнэр ингэж хүнийг хохироож байна гээд тооцоо хийсэн баримтаа хуулбарлаж өгсөн байсан. Тэр баримтан дээр миний өгсөн мөнгөнүүдийг цаг хугацаатай нь бичсэн байсан бөгөөд хамгийн сүүлийн 2 000 000 төгрөг бичигдээгүй байсан .Би Тунгалагийн Худалдаа хөгжлийн банк болон ХААН банкин дахь дансанд нь дээрх мөнгөнүүдийг тушаадаг байсан юм. Баримтууд нь байгаа. Тэдгээрийг нотлох баримтаар гаргаж өгнө.Ч.Тунгалагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2014 оны 3 сарын 15-нд түүнээс 38 000 000 төгрөг зээлж аваагүй. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь тайлбарласан болно” гэжээ.

Хариуцагч Л.Батдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Тунгалаг нь Л.Батдорж намайг Д.Бурмаад холбогдуулж нэхэмжлэл гаргаад түүндээ намайг хамтран хариуцагчаар шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргажээ. Би энэ хоёр хүний хоорондох зээл, өглөг авлагыг огт мэдэхгүй. Харин дүү Л.Батдэлгэр болон бэр дүү Д.Бурмаа нар нь надад Тоёото Ийст маркийн автомашиныг авч өгсөн. Хэдэн төгрөгөөр авсаныг нь мэдэхгүй. Ах унаж бай гэж бэлэглэсэн. Би айлын том хүү учраас дүү нар маань ахдаа авч өглөө гэж бодсон. Харин шүүхээс дуудахаар нь очиод нэхэмжлэлтэй нь танилцаад учрыг нь асуухад дүү Бурмаа машины мөнгийг төлчихсөн, одоо өгөх тооцоогүй надаас мөнгө нэхээд байгаа гэж хэлсэн. Иймд Тунгалаг нь надаас юу нэхээд байгаа нь тодорхойгүй байхад шүүх хамтран хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Би энэ хүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул би шүүх хуралд оролцохгүй” гэжээ.

Хариуцагч “Харх” ХХК / захирал Х.Бямбадорж / шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус компанийн захирал Х.Бямбадорж намайг Ч.Тунгалагийн нэхэмжлэлтэй Д.Бурмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татсан байна. уг хэрэгт миний бие ямар ч холбогдолгүй. Дээрх нэхэмжлэгч холбогдогч 2 манай компанитай хувь, хувьцаа одоогийн байдлаар эд хөрөнгө, мөнгө хөрөнгөний ямар нэгэн маргаангүй, манай компани ганц гишүүнтэй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь хариуцагч Д.Бурмаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 38 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Бурмаа нь 2014 оны 3 сарын 15-нд надаас 38 000 000 төгрөгийг 7 хоногийн дараа өгнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй.Д.Бурмаа надаас 38 000 000 төгрөг авсан болохоо зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн. Иймд энэ баримтыг үндэслэн Д.Бурмаагаас 38 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч Д.Бурмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:”...би 2014 оны 03 сарын 15-ны өдөр Ч.Тунгалагаас 38 000 000 төгрөг аваагүй. 2012 оны 5 сарын 16-нд 9 000 000 төгрөг авсан. Мөн 2012 оны 12 сарын 15-нд хүүгийнх нэр байсан Тоёота маркийн автомашиныг нь 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2013 оны 6 сарын 14-нд 6 000 000 төгрөг зээлж авсан.Нийтдээ 23 500 000 төгрөгийн тооцоо бидний хооронд үүссэн.Би Ч.Тунгалагт 31 568 000 төгрөг буцааж төлсөн учраас одоо надад Ч.Тунгалагт төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.Би А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн гэдэг хүмүүсээс мөнгө зээлж аваагүй, Ч.Тунгалагаас мөнгө аваад буцаагаад төлсөн. Ч.Тунгалаг надад А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нараас мөнгө авч өгсөн гэж хэлээгүй” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч Л.Батдорж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:”... Би Ч.Тунгалаг Д.Бурмаа нарын хоорондох зээл, өглөг авлагыг огт мэдэхгүй. Харин дүү Л.Батдэлгэр болон бэр дүү Д.Бурмаа нар нь надад Тоёото Ийст маркийн автомашиныг авч өгсөн. Хэдэн төгрөгөөр авсаныг нь мэдэхгүй. Ах унаж бай гэж надад бэлэглэсэн. Иймд Ч.Тунгалаг нь надаас юу нэхээд байгаа нь тодорхойгүй байхад шүүх хамтран хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Би энэ хүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч “Харх” ХХК / захирал Х.Бямбадорж / нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:”... Ч.Тунгалаг Д.Бурмаа нарын хоорондох маргаанд миний бие ямар нэг холбогдолгүй” гэж тайлбарлаж байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Тунгалаг Л.Батдорж , “Харх” ХХК  / захирал Х.Бямбадорж / нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Л.Батдорж , “Харх” ХХК  /захирал Х.Бямбадорж/ нарыг хамтран хариуцагчаар татсан.

Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д.Бурмаагийн бичиж өгсөн “...Ч.Тунгалагаас Д.Бурмаа 2014 оны 03 дугаар сарын 15-нд 38 000 000 төгрөг авлаа.2014 оны 04 дүгээр сарын 15-ноос 30-ны хооронд төлж дуусгана, авсан Д.Бурмаа” гэсэн, мөн “...Ч.Тунгалагаас Д.Бурмаа би 2014 оны 03 дугаар сарын 15-нд 38 000 000 төгрөг авлаа.Сард 8% хүүтэйгээр авав.Адсан Д.Бурмаа, өгсөн Ч.Тунгалаг” гэсэн бичгүүдийг үндэслэн 38 000 000 төгрөг нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэгч анх 38 000 000 төгрөгийг Д.Бурмаагаас нэхэмжилж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад машины үнэ болох 8 500 000 төгрөгийг хариуцагч Л.Батдоржоос, үлдэх 29 500 000 төгрөгийг хариуцагч Д.Бурмаа, “Харх” ХХК-иас нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хариуцагч Д.Бурмаагаас 3 512 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тунгалагт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 34 488 000 төгрөг, хариуцагч Л.Батдорж , “Харх” ХХК  нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Үндэслэл нь:

1-рт: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Хариуцагч Д.Бурмаа “...би Ч.Тунгалагаас 2014 оны 03 дугаар сарын 15-нд 38 000 000 төгрөг аваагүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Тунгалаг 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Д.Бурмаад 38 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Тиймээс нэхэмжлэгч 38 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдохгүй байхад 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д.Бурмаагийн бичиж өгсөн дээрхи 2 бичгийг үндэслэн хариуцагч Д.Бурмаагаас 38 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн.

2-рт:Хариуцагч Д.Бурмаа нэхэмжлэгчээс 2012 оны 5 дугаар сарын 16-нд 9 000 000 төгрөг, 2012 оны 12 сарын 15-нд Ч.Тунгалагийн хүүгийнх нэр байсан Тоёота маркийн автомашиныг нь 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан, 2013 оны 6 сарын 14-нд 5 900 000 төгрөг, бэлэн 100 000 төгрөг, нийт 23 500 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж хүлээн зөвшөөрч байгаа.

Нэхэмжлэгч “...би Д.Бурмаад нийт 40 800 000 төгрөг өгсөн” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Ч.Тунгалаг, Д.Бурмаа нарын банкнуудын дансны хуулгаар Ч.Тунгалаг Д.Бурмаад 2013 оны 03 дугаар сарын 25-нд Голомт банкаар 1 700 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 14-нд Хаан банкны 5090484078 тоот данснаасаа 5 900 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөг шилжүүлсэн нь, хариуцагч Д.Бурмаа Голомт, Хаан, ХХБанкуудаар нийт Ч.Тунгалагт 31 568 000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийн дээрхи банкнуудын дансны хуулгаар тогтоогдож байгаа ба Ч.Тунгалагаас 2012-2013 оны хооронд авсан зээлийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч маргаагүй.

3-рт:Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан 2012 оны 2 баримтанд “...Д.Бурмаад 2012 оны 05 дугаар сарын 16-нд 9 000 000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 16-наас 2013 оны 01 дүгээр сарын 16 хүртэл сард 8 хувийн хүүтэй зээлдүүлэв”, 2012 оны 12 дугаар сарын 15-нд 9 200 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 15-наас 2013 оны 04 дүгээр сарын 15 хүртэл 8 хувийн хүүтэй зээлдүүлэв” гэсэн байх ба Д.Бурмаа дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.Дээрхи 2 баримтанд нэхэмжлэгч Ч.Тунгалаг гарын үсэг зураагүй нь талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй ч хариуцагч Д.Бурмаа шүүх хуралдаанд “...9 000 000 төгрөг, машины үнэ болох 8 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй буцааж төлнө гэсэн энэ бичгийг сүүлд 2014 оны 03 дугаар сарын 15-нд 38 000 000 төгрөгийг авсан гэсэн бичиг хийж өгөх үед бичсэн” гэж тайлбарласан.

Иймд хариуцагч Д.Бурмааг 9 000 000 төгрөг, 8 500 000 төгрөгт хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрч бичгээр мэдэгдсэн гэж үзэж дээрхи 2 гэрээг үндэслэн хариуцагч Д.Бурмаагаас

-үндсэн зээл 9 000 000 төгрөгнөөс 8 % хүү тооцож 9 сарын хүү 6 480 000 төгрөг, нийт 15 480 000 төгрөг,

- 2012 оны 12 дугаар сарын 15-нд Ч.Тунгалагийн хүүгийнх нэр байсан Тоёота маркийн автомашиныг нь Д.Бурмаа 8 500 000 төгрөгөөр тооцож зээлээр худалдаж, худалдан авахаар тохиролцсон тухайд талууд маргаагүй. Хариуцагч Д.Бурмаа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас автомашины үнэ болох 8 500 000 төгрөгт хүү тооцож гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-д заасныг зөрчөөгүй байх тул машины үнэ 8 500 000 төгрөг, 8 % хүү тооцож 5 сарын хүү 3 400 000 төгрөг, нийт 11 900 000 төгрөг буюу 2 гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27 380 000 төгрөг,

-үүн дээр хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа, Ч.Тунгалагийн хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчийн Хаан банкны хуулгаар нотлогдож байгаа 5 900 000 төгрөг, бэлэн авсан 100 000 төгрөг, Голомт банкны хуулгаар нотлогдож байгаа 1 700 000 төгрөгийг нэмж нийт 35 080 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзсэн.

Дээрхи 35 080 000 төгрөгнөөс хариуцагч Д.Бурмаагийн Хаан, Голомт, ХХБ-р нэхэмжлэгч Ч.Тунгалагт төлсөн нийт 31 568 000 төгрөгийг хасч үлдэх 3 512 000 төгрөгийг хариуцагч Д.Бурмаагаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Тунгалагт олгож шийдвэрлэн нэхэмжлэлийн шаардлагаас 34 488 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаас 34 488 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь:

1-рт:Нэхэмжлэгч Ч.Тунгалаг Д.Бурмаад 40 800 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар Ч.Тунгалаг Д.Бурмаад 2013 оны 03 дугаар сарын 25-нд Голомт банкаар 1 700 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 14-нд Хаан банкны 5090484078 тоот данснаасаа 5 900 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа.

2-рт: Нэхэмжлэгч Ч.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд “...би хамт ажилладаг А.Ариунжаргалаас түүний эгч н.Оюунчимэгийн дансаар дамжуулан 5 200 000 төгрөг, Т.Намсрайсүрэнгээс 9 500 000 төгрөг зээлж Д.Бурмаад авч өгсөн.Д.Бурмаа надад 24 828 000 төгрөг буцааж өгсөнийг би А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нарт төлсөн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нарыг гэрчээр асуухад гэрч А.Ариунжаргал “...2012 оны 07 дугаар сард би өөрийн танил эгч Оюунчимэгийн данснаас Ч.Бурмаагийн ХХБ-ны данс руу 1 700 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сард мөн Оюунчимэгийн данснаас 1 000 000 төгрөгийг Ч.Бурмаагийн данс руу, 2013 оны 07 дугаар сард мөн Оюунчимэгийн данснаас 1 500 000 төгрөгийг Ч.Бурмаагийн данс руу шилжүүлсэн.2013 оны 02 сард би бэлнээр 1 000 000 төгрөг Ч.Бурмаад зээлдүүлсэн” гэсэн, гэрч Т.Намсрайсүрэн “...Ч.Тунгалаг 2012 оны 07 дугаар сард надаас 5 000 000 төгрөг зээлсэн.2012 оны 10 сард 2 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сард 2 500 000 төгрөг нэмж зээлж авсан.Энэ мөнгийг Бурмаа гэдэг найздаа өгнө гэж авч байсан.2013 оны 11 дүгээр сард Ч.Тунгалагаас дээрхи мөнгөнүүдийг хүүтэй нь авч дуусгасан” гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул гэрчүүдийн мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

А.Ариунжаргал Ч.Тунгалаг нарын хооронд, мөн Т.Намсрайсүрэн Ч.Тунгалаг нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй, түүнчлэн Д.Бурмаа А.Ариунжаргал, Д.Бурмаа Т.Намсрайсүрэн нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүссэн нь нотлогдоогүй байх тул хариуцагч Д.Бурмааг гэрч А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нарын өмнө зээлийн гэрээний үүрэг хариуцах үндэстэй гэж үзэх боломжгүй.Харин А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нар Д.Бурмааг зээлийн үүрэг хариуцах үндэстэй гэж үзвэл нотлох баримтаа үндэслэн Д.Бурмаад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.

3-рт:нэхэмжлэгчийн “...Д.Бурмаа хүүхдийг чинь ажилд оруулж өгнө гэсэн учраас 2012 оны 08 сард түүнд бэлнээр 1 000 000 төгрөг өгсөн” гэсэн тайлбараа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй, түүний 2012 оны 08 сард Д.Бурмаад 1 000 000 төгрөг өгсөн нь тогтоогдохгүй байх тул мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хамтран хариуцагчаар Л.Батдорж, “Харх” ХХК-ийг татсан боловч дээрхи хариуцагч нар Ч.Тунгалагийн нэхэмжилж буй 38 000 000 төгрөгнөөс хариуцах үндэслэлтэй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Батдорж болон “Харх” ХХК-нд холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бурмаагаас 71 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Бурмаагаас 3 512 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34 488 000 төгрөгийг, мөн хариуцагч Л.Батдорж, “Харх” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бурмаагаас 71 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тунгалагт олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА