Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Ч.Тунгалагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Тунгалагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бурмаа, Л.Батдорж, Харх ХХК нарт холбогдох

“38.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Д.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дамбанямын Бурмаа нь 2014 оны 3 сарын 15-нд надаас 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийг 7 хоногийн дараа өгнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй ба мөнгөө нэхэхэд сард 8 хувийн хүү тооцож өгнө мөн 2-27-18 тоот байраа өгнө гэх мэтчилэн худлаа ярьж залилан луйвардаж өдийг хүрсэн болно. Иймд Д.Бурмаагаас 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа тул яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Тунгалагаас 38 000 000 төгрөг зээлж аваагүй. Би хамгийн анх 2012 оны 5 сарын 16-нд 9 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэй зээл авсан. Уг нь 1 сарын хугацаатай авсан юм. Дараа нь 2012 оны 12 сарын 15-нд хүүгийнх нэр байсан Тоёота маркийн автомашиныг нь 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2013 оны 6 сарын 14-нд 6 000 000 төгрөг 8%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан.Нийтдээ 23 500 000 төгрөгийн тооцоо бидний хооронд үүссэн бөгөөд би тохирсон хугацаанд үндсэн мөнгө болон гэсэн хүүг нь өгч байгаагүй ч бөөн бөөнөөр мөнгө өгч байсан. Тодруулбал:

1. 2012 оны 8 дугаар сард 1 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сард 1 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сард 1 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сард 10 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сард 10 100 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сард 1 200 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сард 2 000 000 төгрөг. Бүгд 26 300 000 төгрөг төлсөн. Ч.Тунгалагаас 2012 оны 5 сарын 16-наас 2013 оны 6 сарын 14-ний хооронд авсан 9 000 000 болон 6 000 000 төгрөг бүгд 15 000 000 төгрөг, мөн машиныг 8 500 000 төгрөгөөр худалдаж аваад 2013 оны 12 сар гэхэд нийтдээ 24 300 000 төгрөг төлсөн. 1 өдөр ажил дээрээ дуудаад хоёулаа тооцоо хийе гээд авсан өгсөн мөнгөний тооцоо хийж байгаад одоо үлдэгдэл нь 37 933 000 төгрөг болсон байна. Энэ мөнгийг 2014 оны 3 сарын 15-нд авсан 2014 оны 4 сард төлнө гэж бич гэж байгаад бичүүлж авсан. Би 2014 оны 8 дугаар сард 2 000 000 төгрөг Тунгалагт өгсөн.Түүнээс хойш мөнгө өг гээд нэхэхээр нь одоо төлж чадахгүй, өгье ч гэсэн мөнгө байхгүй гэдэг болсон. 2016 оны зун нөхрийг маань Тунгалагийн нөхөр дуудаад тооцоо хийхэд ийм байна, танай эхнэр ингэж хүнийг хохироож байна гээд тооцоо хийсэн баримтаа хуулбарлаж өгсөн байсан. Тэр баримтан дээр миний өгсөн мөнгөнүүдийг цаг хугацаатай нь бичсэн байсан бөгөөд хамгийн сүүлийн 2 000 000 төгрөг бичигдээгүй байсан .Би Тунгалагийн Худалдаа хөгжлийн банк болон ХААН банкин дахь дансанд нь дээрх мөнгөнүүдийг тушаадаг байсан юм. Баримтууд нь байгаа. Тэдгээрийг нотлох баримтаар гаргаж өгнө.Ч.Тунгалагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2014 оны 3 сарын 15-нд түүнээс 38 000 000 төгрөг зээлж аваагүй. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь тайлбарласан болно гэжээ.

Хариуцагч Л.Батдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Тунгалаг нь Л.Батдорж намайг Д.Бурмаад холбогдуулж нэхэмжлэл гаргаад түүндээ намайг хамтран хариуцагчаар шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргажээ. Би энэ хоёр хүний хоорондох зээл, өглөг авлагыг огт мэдэхгүй. Харин дүү Л.Батдэлгэр болон бэр дүү Д.Бурмаа нар нь надад Тоёото Ийст маркийн автомашиныг авч өгсөн. Хэдэн төгрөгөөр авсаныг нь мэдэхгүй. Ах унаж бай гэж бэлэглэсэн. Би айлын том хүү учраас дүү нар маань ахдаа авч өглөө гэж бодсон. Харин шүүхээс дуудахаар нь очиод нэхэмжлэлтэй нь танилцаад учрыг нь асуухад дүү Бурмаа машины мөнгийг төлчихсөн, одоо өгөх тооцоогүй надаас мөнгө нэхээд байгаа гэж хэлсэн. Иймд Тунгалаг нь надаас юу нэхээд байгаа нь тодорхойгүй байхад шүүх хамтран хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Би энэ хүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул би шүүх хуралд оролцохгүй гэжээ.

Хариуцагч Харх ХХК / захирал Х.Бямбадорж / шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн захирал Х.Бямбадорж намайг Ч.Тунгалагийн нэхэмжлэлтэй Д.Бурмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татсан байна. уг хэрэгт миний бие ямар ч холбогдолгүй. Дээрх нэхэмжлэгч холбогдогч 2 манай компанитай хувь, хувьцаа одоогийн байдлаар эд хөрөнгө, мөнгө хөрөнгөний ямар нэгэн маргаангүй, манай компани ганц гишүүнтэй болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Бурмаагаас 3 512 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34 488 000 төгрөгийг, мөн хариуцагч Л.Батдорж, Харх ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бурмаагаас 71 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тунгалагт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн холбогдох зуйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь элдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө илжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус хүлээнэ” гэж зааснаар ргаан бүхий зээлийн гэрээ нь Ч.Тунгалаг болон Д.Бурмаа нарын хооронд байгуулагдсан 1йна. Харин гэрчүүд болон Д.Бурмаа нарын хооронд байгуулагдаагүй байхад гэрчүүд болох Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нар Д.Бурмааг зээлийн үүрэг хариуцах үндэстэй гэж үзвэл тлох баримтаа үндэслэн Д.Бурмаад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй тухай снаараа шүүхээс зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж рэглэсэн гэдгийг харуулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим гийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ингэхдээ нэхэмжлэгч И Тунгалагийн ...А.Ариунжаргалаастүүний эгч Н.Оюунчимэгийн дансаар дамжуулан 5 200 000 төгрөг, Т.Намсрайсүрэнгээс 9 500 000 төгрөг зээлж Д.Бурмаад авч өгсөн. Ийнхүү нийрт 700 000 төгрөгийг хүүгийн хамт Д.Бурмаа надад 24 828 000 төгрөг буцааж өгсөн. Би Аиунжаргал, Т.Намсрайсүрэн нарт төлсөн гэж тайлбарлан энэ тайлбараа нотлох үүднээс .Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нарыг хуульд заасан журмын дагуу гэрчээр асуулгасан байхад анхан шатны шүүхээс гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг харуулж байна. Шүүх А.Ариунжаргал, Т.Намсрайсүрэн нар болон Д.Бурмаа нарын хооронд ямар ч гэрээ йгуулагдаагүй ба Д.Бурмаа бид хоёрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг рчүүдийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн Д.Бурмаагийн бичиж өгсөн дээрхи 2 бичгийг үндэслэн хариуцагч Д.Бурмаагаас 000 000 төгрөгийг гаргуулахыг үндэслэлгүй гэж байгаа нь мөн хуулийн 40.3-т зааснаар үүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн алтыг зөрчсөн нь тус шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдсан Ч.Тунгалаг, Д.Бурмаа нарын банкуудын дансны хуулгаар нийт Тунгалагт 31 568 000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийн дээрх банкны хуулгаар тогтоогдож байгаа хэмээн үндэслээд бэлнээр өгсөн мөнгө болон бусад хүмүүсийн данснаас шилжүүлсэн өнгө зэргийг тооцолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж зарим хэсгийг рэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд дэслэл бүхий биш байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дүгээр сарын 21-ний өдрийн 451 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Ариунжаргал, Намсрайсүрэн нараас авч Д.Бурмаад өгсөн 14 700 000 нэмж Д.Бурмаагаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй учраас Д.Бурмаагаас 3 512 000 төгрөг гаргуулж Ч.Тунгалагт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх 9 000 000 төгрөгийг төлөөгүй.мөн машины мөнгийг төлөөгүй гэж үзэж хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Энэ мөнгийг авсан гэж 2012 оны 5 дугаар сарын 6-нд зээлсэн, 2012 оны 12 сарын 15 нд 8 500 000 төгрөг зээлсэн мэт бичиж хүү тооцсон жагсаалт байгаа боловч нэхэмжлэгч нь шүүх хурлыг хүртэл шүүхэд энэ баримтаа гаргаж эгөөгүй тул хариуцагч тал өөрт байсан хуулбараа шүүхэд өгч энэ баримтын эхийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт тавьсаны дагуу шүүх шаардсанаар нэхэмжлэгч гаргаж эгсөн.Шүүх энэ бичгийг зээлийн гэрээ гэж үзээд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ч /үнээс хойш Бурмаа нь Ч.Тунгалагийн Голомт банкны дансаар 2013 оны 8 дугаар сарын 9 нд 9 720 000 төгрөг, 8 сарын 20-нд 280 000 төгрөг, 8 сарын 27-нд 9 400 000 төгрөг нийт ‘9 400 000 төгрөг төлсөн.мөн ХААН банкны дансаар нь 2012 оны 9 сарын 12 -ноос 2014 оны 12 сарын 26 хүртэл нийтдээ 10 558 000 төгрөг төлсөн байгаад дүгнэлт хийгээгүй. Эдгээр мөнгө нь дээрхи авсан мөнгө болон машины төлбөрт төлсмөн мөнгө юм.

Талууд анхнаасаа бичгээр гэрээ хийгээгүй хожим хийсэн гэж хариуцагч хэлдэг бөгөөд энэ нь үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчээс гаргуулсан 2 зээлийн гэрээ гэгчээр нотлогдоно.Уг гэрээнүүд дээрхи зээлийн төлөлтийн талаархи бичилтүүд нь угаасаа хожим хийснийг гэрчилж байгаа юм. Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй,өөрөөр хэлбэл зээл болон машины мөнгийг нэхэмжлээгүй, 2014 оны 3 сарын 15-нд зээлсэн 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гээд байхад шаардлагаас нь өөр зүйлийг гаргуулахаар шийдвэрлсэн нь буруу. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон заалтыг шийдвэрт оруулна уу гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь хариуцагч Д.Бурмаагаас зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан 38.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014.03.15-ны өдрийн 38.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авав гэсэн зохигчдын гарын үсэг зурж баталгаажуулсан хх-5,6 дугаар хуудсанд авагдсан бичигт үндэслэн тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Д.Бурмаа нь нэхэмжлэгч Ч.Тунгалагаас 38.000.000 төгрөг аваагүй, 2012.02.16-нд 9.000.000 төгрөг 2012.12.15-нд хүүгийнх нь нэр дээр байсан машиныг 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан 2013.06.14-нд 6.000.000 төгрөгөөр зээлж авсан 31.568.000 төгрөгийг буцаан төлсөн одоо төлөх төлбөргүй гэж тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь Харх ХХК-ийн захирал Х.Бямбадорж, Л.Батдорж нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хамтран хариуцагчаар татсан байх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Л.Батдоржоос машины үнэ 8.500.000 төгрөг гаргуулах, Харх ХХК-ийн захирал Х.Бямбадорж, Д.Бурмаа нараас үлдэх 29.500.000 төгрөгийг гаргуулахаар тайлбар гарган маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно. Хариуцагч Д.Бурмаад нэхэмжлэгч Ч.Тунгалаг нь 2014.03.15-ны өдөр 38.000.000 төгрөгийг шилжүүлсэн болохоо нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэгч хариуцагч нарын банкны дансны хуулгаар Ч.Тунгалаг Д.Бурмаад 2013.03.25-нд Голомт банкаар 1.700.000 төгрөг, 2013.06.14-нд Хаан банкны 5090484078 тоот данснаасаа 5.900.000 төгрөг нийт 7.600.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Д.Бурмаа Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банкуудаар Ч.Тунгалагт нийт 31.568.000 төгрөг шилжүүлсэн зэрэг нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ч.Тунгалаг, хариуцагч Д.Бурмаа нарын 9.000.000 төгрөг, 9.200.000 төгрөгт 8 хувийн хүүтэй зээлдүүлэв /хх-132/ гэсэн 2 удаагийн баримтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож хүү тогтоосон байна гэж үзэж хариуцагч Д.Бурмаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 3.512.000 төгрөг төлүүлэхээр, Л.Батдорж Харх ХХК-ийн захирал Х.Бямбадорж нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэл бүхий болжээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Тунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.450 төгрөгийг, хариуцагч Д.Бурмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ