Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00454

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын голын 11 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух Боржигон овгийн Долгорын Нарантуяагийн / регистрийн дугаар ФМ67110503 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Харуул овгийн Ишхүүгийн Отгоннямд /регистрийн дугаар РЮ73111800/ холбогдох гүйцэтгээгүй үүргийн дүн 3 672 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг татгалзахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч И.Отгонням, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ишхүү овогтой Отгонням нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2.700.000 төгрөгөөр 42-66 ОРХ Avanti автомашиныг худалдан авахаар тохиролцож мөнгөө өгөлгүй өдийг хүрлээ. Гэрийн хаягаар очиж,утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн мөнгө /2 700 000 / хоёр сая долоон зуун мянган төгрөг, 2 сарын хүү 648 000 /зургаан зуун дөчин найман мянган/ төгрөгийг нийт 3 348 000 /гурван сая гурван зуун дөчин найман мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Отгонням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нарантуяа нь уг машинаараа миний хүү Адьяасүрэнг жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж машинаар бариулж, таксидуулж хажууд нь өөрөө сууж мөнгийг нь хурааж явдаг байсан. Тэгээд уг машинаа ав гэж хүүд өгсөн байсан. Хүүд мшина өгөхдөө үнэ мөнгө огт яриагүй өгсөн байсан. Тэгээд хүү маань өөрөө машин унах сонирхолтйо байсныг нь ашиглаад машинаа өгсөн байхаар нь жолооны үнэмлэхгүй байж машин нах гэлээ гэж уурлаж уг машиныг бариулаагүй. Одоо болтол уг машин нь хашаанд хэн ч барихгүй байж л байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Нарантуяа нь биднийг анхнаасаа хууран мэхэлж унагаж янзалсан машинаа бидэнд өгч энэ доголдолын талаар биднээс нуусан байсан. Иймд машиныг худлдан авахаас татгалзаж машиныг нь буцаан өгөх саналтай байна. Машин худалдах худалдан авах гэрээг хийхдээ хүртэл үнэ мөнгө нь хамаагүй та нарын нэр дээр машиныг гэрчилгээг шилжүүлж өгөхөд зайлшгүй гэрээ хийдэг юм гэж итгүүлж гэрээг хийсэн. Иймд бид машиныг худалдан авахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч И.Отгонням шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг нотариат дээр дуудсан. Яах гэж байгаа талаар асуутал нөгөө Адьяасүрэнд өгсөн машиныг чиний нэр дээр шилжүүлж өгье гэхээр нь очтол энэ гэрээн дээр гарын үсэг зур гээд шууд зуруулсан. Гарч ирээд үзтэл 2,7 сая төгрөгөөр машин худалдсан гэсэн гэрээ байсан. Бид 2 ерөөсөө мөнгө төгрөг дэр тохирч ярьсан юм байхгүй ингээд дураараа үнэ тавьчихаж болж байгаа юм уу гэтэл тэр хамаагүй одоо энүүгээрээ машинаа өөрийн нэр дээр болгож авахад л хэрэгтэй гэсэн. Ийм юм болоод өнгөрсөн. Гэтэл удаа ч үгүй шүүхээс дуудаад очтол энэ гэрээгээр надаас машины мөнгө нэхсэн байна. Уг гэрээгээр Нарантуяа нь надад унагаж засварласан хэн ч тоож авахгүй зарагдахгүй байсан машинаа бидний дуугүй байдлыг далимдуулан хууран мэхэлж төөрөгдүүлж өндөр үнээр зарж борлуулсан гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч И.Отгоннямын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Отгоннямтай гэрээ хийсэн нь үнэн. Гэтэл Отгонням нь машинаа өөрийн нэр дээр болгож авна гэсний дагуу нотариатраар батлуулсан. Отгонням нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 700 000 төгрөгийг өгнө гэж уулзах болгонд хэлдэг. 2015 оны 09 дүгээр сарын 29-нд яг өгч дуусгана гэж бичээд гарын үсэг зурсан. Би Отгоннямд унагаж хэмхэрсэн машин өгөөгүй, бүрэн бүтэн явж байсан машин хүлээлгэж өгсөн нь үнэн. Машиныг өгснөөс хойш удаа дараа утсаар ярихад хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг өгнө гээд алга болсон ба ярихаар утсаа аваад Улаанбаатарт байна удахгүй өгнө гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа байгаад сураггүй болсоны эцэст би шүүхэд өргөдөл өгсөн. Машин авснаас хойш бүтэн 6 сар болсны дараа машинтай мөргөлдүүлчихээд буцаана гэдэг нь хүн чанаргүй үйлдэл байна. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Отгонням нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүү О.Адьяасүрэнд танай машиныг хдалдаж авч өгөх хүсэлтэй байна. Манай хүү танай машиныг үзсэн харсан байна, би мөн үзлээ харлаа, авах хүсэлтэй байна гэсний дагуу би түүнд машинаа зарах болсон. Уул нь би машинаа зарья гэж бодоогүй бөгөөд хүн сонирхоод ирж байгаа учраас зарвал зарчихая гээд зөвшөөрөөд зарах болсон. Ингээд машиныг авна гээд авч явахдаа, барилгын ажил хийгээд дуусч байгаа хөлс төлбөр нь орж ирнэ, тэгээд мөнгийг чинь өгье гэсэн. Ингээд хүү Б.Гарьдын танил хүмүүс гэхээр нь итгээд машинаа өгөөд явуулсан. Ингээд мөнгө төгрөг өгөх яасан бэ гээд утасдахаар удахгүй өгнө, 10 хоног өгөөч гэх болсон. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ерөөсөө больё машинаа буцааж авья гээд уулзахад дахин 10 хоног өгөөч би одоо ёстой удаахгүй гээд машин өгөөгүй, өөрийн гараар Отгонням нь гэрээ байгуулж байна гээд мөнгө өгнө гэсэн бичиг бидэнд хийж өгсөн. Ингээд уг хугацаа дуусаад байж байиал Замын цагдаагийн тасгаас таны машиныг Адьяасүрэн гэж хүн унаж яваад замын соол гаргасан гэсэн. Ингээд очтол машиныг авах юмгүй болгосон байсан. Гэтэл Отгонням та нар битгий санаа зов хдалдан авсан гэсэн бичгээ нотариат орж хийлгэе бид мөнгөө удахгүй өгнө, санаа зоволтгүй 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгье одоо энэ нөхрөөсөө болж төлбөр тооцоо гаргачихлаа, манай буруу гэсэн учраас мөнгө өгөхийг нь хүлээсэн. Гэтэл огт ю ч өгөхгүй алга болсон. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл зээлээр машин авсан гэрэгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хандсан байна. Би түүний эвдэж сүйтгэсэн машиныг буцааж авахгүй, төдийгүй бидний гэрээ хүчин төгөлдөх гэж үзэж байна. Машин худалдах худалдан авахаар тохирсон 2 700 000 төгрөг, алданги 972 000 төгрөг, нийт 3 672 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарантуяа, хариуцагч И.Отгоннямд холбогдуулан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2 700 000 төгрөг, алданги 972 000 төгрөг нийт 3 672 000 төгрөг гаргуулах, хариуцагч И.Отгонням 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчтай  тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж  42-66 ОРХ улсын дугаартай Avanti маркын автомашиныг хариуцагчид 2 700 000 төгрөгөөр худалдсан, урьд нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 42-66ОРА дээрх автомашиныг 2 700 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ хийсэнийг 2015-09-17-ны өдөр нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан. Машиныг 2015-0-19-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн боловч одоо хүртэл мөнгийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч И.Отгонням нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд надад машин авах шаардлага байгаагүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Д.Нарантуяа миний хүү О.Адьяасүрэнг жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж машинаа бариулж, таксидуулж хажууд нь өөрөө сууж мөнгийг нь хурааж явдаг байсан. Тэгээд уг машинаа ав гэж хүүд өгсөн байсан.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.Нарантуяа нь биднийг анхнаасаа хууран мэхэлж унагаж янзалсан машинаа бидэнд өгч энэ доголдолын талаар биднээс нуусан байсан. Иймд машиныг худалдан авахаас татгалзаж машиныг нь буцаан өгөх саналтай байна. 

Машин худалдах худалдан авах гэрээг хийхдээ үнэ мөнгө нь хамаагүй та нарын нэр дээр машины гэрчилгээг шилжүүлж өгөхөд зайлшгүй гэрээ хийдэг юм гэж итгүүлж гэрээг хийсэн. Би машиныг худалдан авч байгаа гэрээ хийж байгааг мэдээгүй, гэрчилгээ шилжүүлэхэд гэрээ хийдэг юм байна гэж ойлгож гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн Д.Нарантуяа нь надад унагаж засварласан, хэн ч тоож авахгүй, засварласан машинаа бидний дуугүй байдлыг далимдуулан хууран мэхэлж төөрөгдүүлж өндөр үнээр зарж борлуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ...2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр И.Отгонням машинаа өөрийн нэр дээр болгож авна гэсний дагуу нотариатраар батлуулж 42-66 ОРХ улсын дугаартай Avanti маркын автомашиныг 2 700 000 төгрөгөөр  худалдан авахаар гэрээ хийсэн.

И.Отгонням нь 2015 оны 09 дүгээр сарын 29-нд яг өгч дуусгана гэж бичээд гарын үсэг зурсан. Би И.Отгоннямд унагаж хэмхэрсэн машин өгөөгүй, бүрэн бүтэн явж байсан машин хүлээлгэж өгсөн.Машиныг өгснөөс хойш удаа дараа утсаар ярихад хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг өгнө гээд алга болсон.

Машин авснаас хойш бүтэн 6 сар болсны дараа машинтай мөргөлдүүлчихээд буцаана гэдэг нь хүн чанаргүй үйлдэл байна. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна гэсэн тайлбар гаргасан байна.

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 42-66 ОРХ улсын дугаартай Avanti маркын автомашиныг 2 700 000 төгрөгөөр худалдах-худадан авах гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээнд худалдагч гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувийн алданги тооцож худалдан авагчаар төлүүлэхээр тохиролцсон  байна.

Хариуцагч дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд түүнчлэн доголдолтой эд хөрөнгө худалдсан тул гэрээнээс татгалзах агуулгаар сөрөг нэхэмжлэлээ тайлбарлан  сөрөг нэхэмжлэлийн  шаардлага тодорхойгүй байсан болно. Гэвч хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, гэрээнээс татгалзах шаардлага болгон өөрчилсөн байна.

Зохигчид 42-66 ОРХ улсын дугаартай Avanti маркын автомашиныг 2 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон нэхэмжлэгч Д.Нарантуяа нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 07 дугаар сарын сүүл 08 дугаар сарын эхээр И.Отгоннямын хүү О.Адъяасүрэнгийн эзэмшилд машиныг шилжүүлсэн байна.

 Хариуцагч И.Отгонням нь машины үнэ 2.700.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 29-ний дотор төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.

 Зохигчидын хооронд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  гэрээ байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “ ...миний бие Д.Нарантуяа нь 42-66 ОРХ улсын дугаартай Avanti загварын автомашиныг И.Отгоннямд 2 700 000 төгрөгөөр зарахаар болов. 2015 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 29-ний дотор энэ тооцоог төлөхөөр тохиролцов” гэсэн бичгийн баримтаар  тогтоогдож байна.

Хариуцагч дээрхи гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул зохигчид дахин 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 42-66 ОРХ улсын дугаартай Avanti маркын автомашины үнэ 2 700 000 төгрөгийг мөн өдөр төлөхөөр гэрээ байгуулан нотариатаар батлуулсан байна.

Талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээг өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн сайн дурын үндсэн дээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хариуцагч нь “...Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь надад унагаж засварласан, хэн ч тоож авахгүй, засварласан машинаа бидний дуугүй байдлыг далимдуулан хууран мэхэлж төөрөгдүүлж өндөр үнээр зарж борлуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ өөрчлөн   гэрээнээс  татгалзах  шаардлага гаргасан болно.

     Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэл, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийн доголдолтой  машин худалдсан гэж буруутган гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч доголдолтой эд хөрөнгө худалдсан болохыг нотлох баримтар нотлоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээний 3.2-д “...худалдаж байгаа тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй” гэж заасан байх ба гэрээний дээрхи заалтаас хариуцагч нь гэрээ байгуулах үедээ ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг хүлээн авсан байна гэж үзэж болохоор байна.

Хариуцагчийн хүсэлтээр 42-66 ОРХ улсын дугаартай Avanti маркын автомашинд үзлэг хийсэн боловч үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн доголдол байгаа нь илрээгүй, хариуцагч ...замаск хийж дахин будсан нь тогтоогдож байна гэж тайлбарлаж байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгч энэ доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт ....би Авто гоёл засварт кузов засварчин хийдэг.Avanti 42-66 ОРХ гэх энэ машин өмнө нь 2012 онд ягаан өнгөтэй машин байсан. Сүүлд ийм ногоон өнгөтэй болсон. Энэ машин араасаа мөргөлдөөд, унаад орж ирж байсан. Гуя залгаж янзалсан тэрэг гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн.

Шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн шинжээчийн 2016-08-17-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр 42-66 ОРХ улсын дугаартай Хьюндэй аванте маркийн автомашин нь 80 % бүтэн замаск хийгдэж,будганд орсон,их бие хэсэгчлэн тасдаж залгагдаагүй байна гэж дүгнэсэн байна.

  Хариуцагч нь “... энэ машиныг урьд нь унагааж байсан байна. Тийм учраас хариуцагч худалдан авахаас татгалзаж сөрөг нэхэмжлэл гаргасан” гэж байгаа нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээнээс татгалзах шаардлага байх боловч машиныг хүлээн авах үед доголдолтой байсан энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болж байгаа талаарх нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь  2015 оны 07 дугаар сарын сүүл 08 дугаар сарын эхээр машиныг И.Отгоннямын хүү О.Адъяасүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь машин доголдолтой байсан талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч И.Отгоннямын хүү О.Адъяасүрэн нь дээрх машиныг өөрийн эзэмшилд байх хугацаанд бусдын машиныг шүргэж гэмтээсэн, тухайн үед машины эзэмшлийн гэрчилгээ нэхэмжлэгч Нарантуяагийн нэр дээр байсан тул эзэмшлийг И.Отгоннямын нэр дээр шилжүүлэх шаардлагатай болж талууд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэлцлээ 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин баталгаажуулж  нотариатаар гэрчлүүлэн, машины үнийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байна. 

            Хариуцагч нь дээрх гэрээний талаар ойлгож мэдээгүй мөнгөний талаар биш, нэр шилжүүлэх гэрээ хийсэн гэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээний үнийг 2.700.000 төгрөг гэж тохиролцсон болох нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн болон 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ, 2.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна гэсэн түүний 2015-09-19-ний өдөр,2015-09-29-ний өдөр,2015-10-05-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн баримтуудаар давхар батлагдаж байна.

            Хариуцагч нь гэрээ байгуулж машиныг эзэмшилдээ шилжүүлэн авсанаас хойш нэхэмжлэгчид хандаж эд хөрөнгийн доголдлын талаар ямар нэгэн гомдол шаардлага гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

            Хэрвээ тэрээр худалдан авсан машин нь биет байдлын болон эрхийн доголдолтой гэж үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагуудыг нэхэмжлэгчид хандан гаргах эрхтэй байсан байна.Худалдан авсан машины доголдлын талаар түүнийг бусдад худалдахаар 2015 оны 9 сараас 10 сар хүртэл зар өгч,зарын дагуу ирж үзсэн хүмүүсийн “ өө наад машиныг чинь мэднэ,аль хэдий нь унаад замасканд орсон машин,жалганд унасан” гэж ярьсан зэргээс мэдсэн гэж байгаа нь машин доголдолтой байсан,нэхэмжлэгч түүнийг нуун даргдуулсан байна гэж үзэх үндэслэл болохгүй байна.

2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл  худалдах, худалдан авах гэрээний 3.8-д худалдагч гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувийн алданги тооцож худалдан авагчаар төлүүлэхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алданги нь хуульд нийцсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул гэрээ байгуулснаас хойш / 2015 оны 09 дүгээр сарын 07-ноос 2015 оны 10 дугаар сарын 13 / шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны буюу 90 хоногийн алданги 972 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 73 120 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 150 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 73 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И.Отгоннямаас 3 672 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И.Отгоннямын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсынтэмдэгтийнхураамжийнтухайхуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 120 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 150 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Отгоннямаас 73 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийнхүчинтэйболох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                  Б.БЯМБАСҮРЭН