Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/01014

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 4 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/01014

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, шүүгч С.Хишигбат, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, *******,

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух,******* нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* холбогдох

Гэм хорын хохиролд 64.183.266 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар,

Хариуцагч /******* ирээгүй/

Иргэдийн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа-  Хариуцагч ******* нь 2015 оны 8 сарын 08 өдрийн 16 цагийн орчим СХДүүргийн 18 хороо 1 дүгээр хороолол 14,16 дугаар байрны орчим ийг охины хамт явж байхад машинаараа хоёуланг нь дайрч бидний амьдралд нөхөж баршгүй хохирол учруулсан.  Эхнэр, охин хоёроо бүтэн жилийн хугацаанд эмнэлэгээр эмчлүүлж байгаа боловч эрүүл мэндийн байдал сайжрахгүй улам дордож улмаар ийн үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсон, охины толгой нь өвдөж, хэл ярианы хөгжилгүй болж хохирсон.  Цаашид ч  эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд өвчтэй хүнийг сахиж ажил хийж чадахгүйгээс санхүүгийн боломжгүй байгаагаа хариуцагчид хэлсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр, манай улсад оношлогоо эмчилгээ хийх боломжтой ч эмчилгээний үр дүн нь анагаах ухааны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй гэсэн. Тиймээс гадаад улсад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул , охин Г.Амин-Эрдэнэ нарын эмчилгээнд шаардлагатай зардлыг  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасны дагуу гаргуулахаар шаардаж байна. Үүнд:

1.ийн эмчилгээ оношлогооний зардал 7767$, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180$ 10 хоногийн 1800$, онгоцны зардал 959.900 төгрөг,

2.Г.Амин-Эрдэнийн эмчилгээ оношлогооний зардал 7767$, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180$, 10 хоногийн 1800$, онгоцны зардал 75.000 төгрөг,

3.Гантулга /сахиур/, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180$, 10 хоногийн 1800$, онгоцны зардал 959.900 төгрөг,

4.Бүрэнзаяа /сахиур/, 1 өдрийн ор хоногийн төлбөр 180$, 10 хоногийн 1800$, онгоцны зардал 959.900 төгрөг, 1$ х 2452   төгрөгөөр тооцоход 58.698.468 төгрөг,

5.*******д холбогдох Эрүүгийн хэргийг 2016.02.22 өдрийн №2-608 дугаар, Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу эцэслэн шийдвэрлэсэн ба болон охин Г.Амин-Эрдэнэ нар 2015.11.15 өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан бодит зардал 2.220.798 төгрөг,

6. 2015.08.08 өдрөөс 2017.01.08 өдөр хүртэл 17 сар олох байсан орлого буюу цалин хөлсөнд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож 3.264.000 төгрөг нийт  64.183.266 төгрөгийг *******гаас  гаргуулахаар шүүхэд хандсан.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг уншиж танилцсан,  тэрээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн байна. Мөн 258.000 төгрөгийн бензины зардлыг надаас нэхнэ гэжээ. Бид шуналтайдаа ийм хэмжээний мөнгө нэхэж байгаа юм биш. Эхнэр ийн бие хүнд байгаа, толгой няцарсанаас амтлах, үнэрлэх мэдрэхгүйгүй болсон, хэвтрийн дэглэмд байгаа, хөл гуяанд нь одоо хүртэл шил байгаа учраас өвдөлт өгдөг, охины чих сонсгол муудсан, одоо хүртэл ярьдаггүй, мөн бие нь өвдөж байнга бүүвэйлж унтуулдаг, 1 жилд 7 удаа эмнэлэгт хэвтэж байгаа боловч бие нь бүрэн сайн эдгэрэхгүй байгаа учраас хариуцагчаас эмчилгээний зардал авч байж гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм, тариа авч байсан тухай нотлох баримтууд болон Солонгос улсад эмчлүүлэхэд шаардагдах мөнгөн төлбөрийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Хариуцагчийн бичсэнчлэн даатгалын байгууллагаас ямар ч мөнгө аваагүй. Эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэсэний дараа ямар ч мөнгө өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү  гэв.  

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- 1.Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 14, 16 дугаар байрны завсрын гудамжны зам байгууламж нь замын хөдөлгөөний  аюулгүй байдлын хуулийн 3.1.4 заалтад нийцсэн ТЭЗ 4-н машин явдаг, явган хүн явахад зориулагдсан нэг чиглэлийн урсгалтай байнга машин явдаг замаар 2015.08.08 өдөр би машин жолоодож явахад замын хойд буланд байрлалтай дэлгүүр, дэлгүүрийн зүүн буланд том оврын машин зогсож зам халхалсан үед дэлгүүрийн зүүн булангаар зүүн гар тийш эргэхэд машин явдаг зам дагуу хүүхдээ тэврээд явж байсан. Тэр мөчид би тормоз гишгэж машиныг зогсоож аюулгүй байдлыг хангах ёстой байсан боловч сандран цочирдож тоормозны оронд хааз гишгэж хурдаа нэмж явган зорчигч ийн араас мөргөсөн. Энэ нь миний 79 настай холбоотой. дүрмээр заагдсан иргэний үүргээ биелүүлж явган хүнд зориулагдсан замаар явалгүй, машин зам дагаж явсан нь осол гарах үндсэн шалтгаан болсон. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.1, 54.4, замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.6, 3.9-Б, 16.1 дэх заалтыг зөрчсөн. Зам байгууламж, замын байршил, хавтас хэрэгт авагдсан мэдүүлэг, ослын зураглал, хэмжилт зэргээр нотлогдно. 2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэм сахиулагчдын зөвлөмжөөр 13.2.1, замын хөдөлгөөний дүрмийн 3.6, 3.9Б, 16.1 заалтууд нь ослын хохирлын төлбөрийг хохирогч, хариуцагч тавь тавин хувиар хариуцах үндэслэлтэй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.27 өдрийн 1117 дугаар шийтгэх тогтоолын хэлэлцүүлэгт явган зорчигч , Г.Амин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд учруулсан хохиролд хэрэгт авагдсан баримтаар нийт 3.876.030 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 3.675.950 төгрөгийг ******* төлсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь , Г.Амин-Эрдэнэ нарыг БНСУ-д явуулж оношлогоо, анхан шатны эмчилгээ, эмчилгээний өрөө, хоёр хохирогч, хоёр асрагчийн хамт хоёр талын онгоцны зардал, 3 том хүн, хоёр талын онгоцны зардал, нэг хүүхэд нийт 2.490.000 төгрөгийг *******гаас нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд гагцхүү нотлох баримт, бодит тооцоонд үндэслэн үнэнийг тогтоодог зарчимтай учир энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж шүүх хурлаар тогтоосон. Нэхэмжлэгч ийн 2016.7.4-ний Сүхбаатар дүүргийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл нь Э.Гантулгын нэхэмжлэлтэй ижил учир үндэслэлгүй гэж үзэж байна.

4.ийн хадам ээж Сувдаагийн ярьснаар ийн ээж, эгч, хүргэн ах нар БНСУ-д ажилладаг болохоор Солонгос улсад эмчлүүлнэ гээд байгаагийн цаана янз бүрийн бохир арга байгаа нь тодорхой.

5.ийн нэхэмжлэлд хавсаргасан эмнэлэгийн бичиг баримт нь 2015 оны 8 сард шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэгийн дүгнэлт гэрэл зураг одоо хүчингүй болсон. Мөн нотлогдоогүй, хуурамч баримтууд байна. 6.Нэхэмжлэгч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын байгууллагаар явж миний нөхөн олговорын мөнгийг авна гэж явсан байна. Шийтгэх тогтоолын хавтаст хэрэгт авагдсан 6 ш хуурамч баримтаар 155 л бинзений үнэ 258.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж ******* надаар төлүүлсэнийг ээр төлүүлж намайг хохиролгүй болгох,

 

, Г.Амин-Эрдэнэ нарын 2015.11.15 өдрөөс хойш эмчилгээнд зарцуулсан 2.220.798 төгрөг нь шүүхийн 2015.8.14 өдрийн акт болон гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015.08.14 өдрийн гэмтлийн дүгнэлтэд хамааралгүй.  Би хуралд суухгүй 1-рт ял эдлэж байгаа хугацаанд, 2-рт насны доройтлын улмаас зүрхний өвчлөл, цусны даралт өндөр түвшинд байгаа учир гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , Г.Амин-Эрдэнэ нар *******д холбогдох гэм хорын хохирол болох 64.183.266 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 27 өдрийн 1117 дугаар шийтгэх тогтоолоор, *******г  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан шийдвэрлэсэн байх ба хохирогч , Г.Амин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд учирсан хохиролд хэрэгт авагдсан баримтаар нийт 3.876.030 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан 3.675.950 төгрөгийг ******* төлсөн гэж шийтгэх тогтоолын үндэслэх хэрэгт дүгнэсэн байна. /х.х.7-10 тал/

Хэрэгт авагдсан баримтаар дараах байдал тогтоогдлоо.

Солонгос улсын “Internatioal Healthcare Korea University Medical Center”- эмнэлгийн “Оношлогоо шинжилгээний урьдчилсан төлбөрийн бичиг”-ээр,  оношлогооны урдчилсан төлбөр 7282-7767$, өвчтөн хэвтэх ор хоногийн төлбөр  болон сахиурын 1 өдрийн ор хоногийн төлбөр 180-510$ гэсэн баримт, /х.х. 4-5 тал/

Солонгос улс руу зорчих хоёр талын зардал 959.900 төгрөг,  /х.х. 16 тал/

2016 оны 03 сарын 03 өдрийн “Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт”-д ийн асаргааг 1 жилээр сунгасан,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр  ийн хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, 2016 оны 02 сарын 24 өдрөөс 2017 оны 02 сарын 23 өдрийг хүртэл сунгасан, /х.х.18-19 тал/

            СХД-ийн ЭМТ-ийн эмнэлгийн комиссын шийдвэрээр, нь гэмтлийн улмаас үнэрлэх, мэдрэхүй алдагдсан, амтлах мэдрэхүй буурсан болохыг тодорхойлсон /х.х. 20 тал/

            Мөн 2016 оны 01 сарын 07 өдрийн комиссын шийдвэрээр, мэдрэлийн эмчийн тогтмол хяналтанд байх, гэрийн асаргаанд байх, эмийн эмчилгээ тархины үйл ажиллагаа сайжруулах эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн, /х.х. 21-22 тал/

            2015 оны 12 сарын 14 өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Соронзон үелзүүрт томографи шинжилгээ хийлгэсэн баримт /х.х. 24 тал/

            2016 оны 03 сарын 13 өдрөөс Эмчийн үзлэгийн тэмдэглэл буюу өвчтөний карт /х.х. 65-80 тал/

            Улсын нэгдүгээр төв эмнэлэг-Радиологийн тасаг 2016 оны 11 сарын 30 өдөр Соронзон резонанст томографи зураг авахуулсан баримт /х.х. 98 тал/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 25 өдрийн 171 “А” дүгнэлтээр, ийн биед одоогоор тархины хүнд гэмтлийн дараах их тархины зүүн тал бөмбөлөгийн дух чамархайн эдийн тархи заалрал болон уйланхайжилт өөрчлөлт, зүүн дух чамархай хэсгийн тархины эдийн хатингаршил, үнэрлэх мэдрэлийн хатингаршил, сонсгол бууралт, тархины гэмтлийн дараах сэтгэцийн эмгэг болох өмнөх ойгүйдэл үүссэн байна. ийн биед учирсэн дээрх эмгэг байдлуудын явцыг байнга хянаж, нарийвчилсан оношлогоо, нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай. Монголд оношлогоо эмчилгээ хийх боломжтой ч эмчилгээний үр дүн нь анагаах ухааны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй гэж,  /х.х. 117-118 тал/

            Мөн 2017 оны 01 сарын 27 өдрийн 171 “В” шинжээчийн дүгнэлтээр, Г.Амин-Эрдэнийн биед гавал тархины гэмтлийн дараах үлдэц, хэл сэтгэхүйн хоцрогдол үүссэн байна. Гэмтлийн дараах үлдэц хүндрэл хүүхдэд бүрэн илэрч дуусаагүй, цаашид ч үлдэц эмгэг байдлууд нэмэгдэж илэрнэ. Г.Амин-Эрдэнийн биед учирсан дээрх эмгэг байдлуудын явцыг байнга хянаж, нарийвчилсан оношлогоо, нөхөн сэргэх эмчилгээ хийх шаардлагатай. Монголд оношлогоо эмчилгээ хийх боломжтой ч эмчилгээний үр дүн нь анагаах ухааны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй гэжээ. /х.х. 119-120 тал/

            Гантулгын Амин-Эрдэнэ 2014 оны 01 сарын 15 өдөр төрсөн, төрсний гэрчилгээний хуулбар /х.х. 126 тал/

            Монос Улаанбаатар, Эв эрдэнэ, Бэришзул ХХК, Армон эмийн сан, Мөнхийн тун мед ХХК, Дакал фарм,  Халиун эмнэлэг, СХД-ийн ЭМТөв-д хэвтэж эмчлүүлсэн баримт, МЭМ концерн, Сарнайн тун, ЭМЖЖ ХХК, Еврофарм, ГССҮТөвийн эмийн сан, Монера эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу авсан эмийн баримтууд, Шунхлай трейдинг ХХК, Жаст ойл ХХК-ийн шатахууны баримтууд,  /х.х. 128-146 тал/

            ийн фото зургууд  хэрэгт нотлох баримтаар авагджээ.

            Дээрх баримтууд 2015 оны 11 сарын 27 өдрийн шийтгэх тогтоолоос хойшхи эмчилгээ, эм тариа, автомашинаар өвчтөнийг зөөсөн зардал болон цаашид гадаад улс оронд эмчлэгдэхэд шаардлагатай зардал гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” хэмээн заасан байх тул , Г.Амин-Эрдэнэ нар Солонгос улсад оношлогоо,эмчилгээ хийлгэх, сахиур болон онгоцны зардлыг нэхэмжилж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх  зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ. Хариуцагч *******гийн буруутай үйлдлийн улмаас , Г.Амин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд нь хохирол учирсан, цаашид эмчилгээ хийх шаардлагатай болох нь хэрэгт авагдсан  дээрх баримтуудаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

            Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан байгаа тул хариуцагч ******* хохирогч нарын эмчилгээний зардал болон орлогогүй байсан үеийн цалин хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

            Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан буруутай этгээд уг гэм хорыг мөнгөн төлбөр төлөх хэлбэрээр арилгах үүргээ зохих ёсоор биелүүлсэн ч эрүүл мэнд хэзээ ч эхээс төрсөн анхны байдалдаа сэргэх боломжгүй байхаас гадна хохирогчийн эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлыг ******* хариуцах үүрэгтэй.

            ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч эрүүл мэнд нь хохирсоны улмаас хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөрийг шаардах эрхтэй байна.

            Иймд шүүх хариуцагчаас дараах төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд: Нэхэмжлэгч , Г.Амин-Эрдэнэ нарын Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээ, оношлогооны зардал 7767$ х 2 хүн = 15.534$, ор хоногийн  1 өдрийн төлбөр 180$ х 10 хоног = 1800$ х 3 хүнийх /сахиурын хамт/ , нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг ажилгүй байсан 17 сараар тооцоход 3.264.000 төгрөг, эмчилгээ болон эм худалдан авсаны зардал 2.220.798 төгрөг нийт 58.808.002 төгрөгийг хариуцагч *******гаас  гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.  Харин Солонгос улсад эмчилгээ хийлгэх үедээ 2 хүний сахиурын төлбөрт 1 өдрийн 180$ х 10 хоног = 1800$ х 2 хүнийх 3600$  нэхэмжилсэн боловч 1 хүний сахиур, онгоцны зардал болох  5.375.264 төгрөгийг хасч тооцов.

Монгол банкны лавлагаагаар 2016.11.14 өдрийн байдлаар 1$ х 2452.98 төгрөг /х.х. 123 тал/

Иймд хариуцагч *******гаас нийт 58.808.002 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , Г.Амин-Эрдэнэ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.375.264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 58.808.002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , Г.Амин-Эрдэнэ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.375.264 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид *******гаас  451.990 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.СОЛОНГО

 

                             ШҮҮГЧИД                            С.ХИШИГБАТ

 

                                        С.ЭНХБАЯР