Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Хохирогч Б.Ц, Д.Б, Э.Н, П.Ө-н хууль ёсны төлөөлөгч Г.Д, М.Ц-н хууль ёсны төлөөлөгч Х.Г,

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Х, Б.Т, Д.Д, Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С, Э.М,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа валют арилжааны ченж ажилтай байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт Д.Э,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Б овогт Д.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “ах нь хятадуудтай том гэрээ хийх гээд байна, чи ахдаа 3, 4 хоног хэрэглүүлчих, чамд 6 сая төгрөг унана” гэж хуурч, иргэн М.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43,290,000 төгрөг, 16,650,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 11,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 39,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19,000,000 төгрөг, 13,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 350,940,000 /гурван зуун тавин сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал ханшаар бүтэн сар авдаг юм аа” гэж хуурч, иргэн Н.Б-с 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 74,580,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,420,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр буюу 100,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-н ченжийн дансанд 300,000,000 төгрөг байршуулж, хямдхан юаний гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаач энэ гэрээгээ алдмааргүй байна надад маш их ашигтай гэрээ байгаа юм” гэж хуурч, иргэн Б.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 54 минутанд 9,900,000 төгрөг, 9,900,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 18 цаг 21 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 56 минутанд 9,000,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 6,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутанд 5,000,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутанд 9,900,000 төгрөг, 12 цаг 17 минутанд 9,900,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 118,869,000 /нэг зуун арван найман сая, найман зуун жаран есөн мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “надад 300.000.000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна” гэж хуурч, иргэн П.Ө-с 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрeгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би 300,000,000-500.000.000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг Хятад руу явуулчихна” гэж хуурч, иргэн П.М-с 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг нийт 26.500.000 /хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, "500 сая төгрөгийн юаний гэрээ хийх хэрэгтэй байна гэх хуурч, иргэн Д.Б-с 2016 онд 40.000.000 сая төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20.000.000 сая төгрөг, нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юань авах гээд байна мөнгө байна уу хүүтэй зээлж авъя” гэж хуурч, иргэн Э.Н-с 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг, нийт 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгийг төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Б.С-с 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 44.025.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19.890.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6.110.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 хувааж нийт 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 хувааж 5.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 101,025,000 /нэг зуун нэг сая, хорин таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Ж.Ч-с 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7.650.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3.600.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6.400.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3,600,000 төгрег, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгөөр 3 удаа, 3,320,000 төгрөгийг нэг удаа, нийт 18,320,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18.600.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6,300,000 төгрөг, нийт 167.470.000 /нэг зуун жаран долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Б-с 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн хооронд 14.085.000 /арван дөрвөн сая наян таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу нийт 1,167,889,000 /нэг тэр бум, нэг зуун жаран долоон сая, найман зуун наяан есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би урьд өмнө нь удаа, дараа мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэн юаны ченж С гэгч рүү тухайн үеийн ханшаар төгрөгийг М гэж хүний Х банк дахь ... дугаарын данс руу шилжүүлдэг. ...Э-н 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн мөнгө болон урд барааны үлдэгдэл 3.384.929 төгрөгтэй нийлээд 104.409.929 төгрөгийг дансаар авсан нь үнэн. ...Ц-н төгрөгийг юань болгох зорилгоор надад өгч, би тухайн өдрийн ханшаар тооцож, Эрээнд байгаа С рүү ... дансанд шилжүүлсэн. Б.Ц надад 116.600.000 төгрөг шилжүүлсэн байна, бүгд С-н ... дансанд, П.Ө-н 13,000,000 төгрөгийг С-н данс руу 14.826.000 төгрөгийн дүнтэй шилжүүлсэн, Д.М-н 26.500.000 төгрөгийг шилжиж ирсэн өдөрт нь юань болгож, бэлнээр нь эсвэл С болон түүний харилцагч руу нь бусад хүмүүсийнхтэй хамт шилжүүлж байсан, Б-н надад шилжүүлсэн мөнгийг нь тухайн өдрийн юань Монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцож, ... дугаартай М-н данс руу шилжүүлэн, өөрийн ... дугаартай утаснаас ... дугаартай БНХАУ-ын иргэн С рүү Б юань авна гээд, авах юанийн хэмжээг бичиж мессежээр явуулснаар С тэр мессежийн хүлээн авч, Б тохирсон хэмжээний юанийг хүлээн авсан байсан. ...Ч-с 2017 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 26-ны өдрийн хооронд 167.470.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. ...миний эхнэр Я.А нь минй ажилд оролцоод байдаггүй байсан, хэн хэнтэй яаж харилцдагийг ч мэдэхгүй. ...Б, А нараас тусдаа тооцоотой, тэр хоёр миний явуулж байгаа үйл ажиллагааг нарийн сайн мэддэггүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 88-91-р хуудас/

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ингээд 2017 оны 04 сарын 16-ны өдөр энэ хүний дансанд 27,600,000 төгрөг үлдсэн, үүнийг маргааш нь миний данс руу хийнэ гэсэн хийгээгүй байсан. Маргааш нь яриад мөнгө хийнэ гэсэн яасан гэтэл 18-ны өдөр над руу залгаад би хужаа нартай 200-300 мянган юанийн гэрээ хийх гэсэн юм мөнгө байршуулж байж, тэр гэрээгээ алдмааргүй байна. Энэ мөнгөн дээрээ нэмээд мөнгө л байвал хийгээд байгаач гээд ... гэсэн дугаараас миний утас руу залгаж мессеж бичээд байсан. Би энэ хүнд 2017 оны 18-23-ны өдрийн хооронд 91,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 118,869,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэгээд 1 хоногийн дараа залгахад утсаа авахгүй байхаар нь гэрт нь очтол энэ хүн согтуу унтаж байсан. Эхнэр нь маргааш ирээд ажлаа ярихгүй юу гэсэн. Маргааш нь нөхөр бид 2 очтол Э боссон сууж байсан, гэрт нь нэлээн хэдэн мөнгөний асуудалтай хүн байсан. Би ингээд мөнгөгүй болчихлоо надад урт хугацаа хэрэгтэй байна та нар түр хүлээж байгаач  гэсэн асуудлыг ярьсан. Бид нар сүүлдээ болохоо байгаад цагдаад өгсөн. Эхнэр нь сүүлдээ загнаад хөөгөөд цагдаадаа өг гээд оруулахаа больсон. Өргөдлөө өгөөд 2 хоносны дараа гэртээ дуудахаар нь очтол та 2 өргөдлөө буцаагаад авчихаач гэсэн. Тухайн үед М өмгөөлөгч, ах дүү нар нь гээд 10-аад хүн байсан. Эгч гэсэн хүмүүс нь бид 2-т энэ хүн мөнгө төгрөг нь дээрээ алдаа гаргасан юм шиг байна. Та 2 мөнгөнөөсөө 30,000,000 төгрөг хасаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь бид хоёр 30,000,000 төгрөг нь ч юу юм гэсэн чинь, та 2 цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих аа иргэний журмаар гэрээ хийе гэсэн. Бид нар өргөдлөө буцаагаад авч болно Э-тай хамт нэг нь очоод нотариатаар батлуулъя гэсэн дуугараагүй. Аудитын дүгнэлтээр 116,600,000 төгрөгийг надаас авсан нь тодорхой дүгнэлт гарсан. Одоо энэ хүнээс тэр мөнгөө нэхэмжилж байна. Бүтэн 4 жилийн хугацаанд үнэхээр эрүүл мэнд өр төлбөрөөс болоод ядарч, хохирч байна. Адгийн наад зах нь гэр бүлийн маргаан салахгүй хэцүү байдалтай өдийг хүрлээ. Энэ хүний ярьж байгаа нь би энэ хүмүүст 1 ч удаа 300-500 сая төгрөгийн юанийн гэрээ хийх гэж байна гэж хэлээгүй гэж байна. Надад бол хэд хэдэн удаа хэлж шилжүүлж авсан. Мөн би энэ хүмүүсээс зээлүүлсэн мөнгөө авах гэж ярьсан гэж байна. Энэ хүн яасан их мөнгөтэй байсан юм бэ?. Тэрбум гаран мөнгө бид нарт зээлүүлсэн байж, тэгвэл тэр их мөнгийг та яасан юм бэ? тухайн үед энэ хүн байр байшинтай байсан. Энэ хүний байр байшинг хуулийн байгууллагууд нэгийг нь ч гэсэн битүүмжлээгүй байлгаж байгаад заруулсан. Гэтэл одоо энэ хүн дансандаа ч мөнгөгүй, орох оронгүй гээд байж байна. Энэ олон хүний итгэлийг хүлээж ажиллаж байгаад энэ тэдэн төгрөгтэй гэж мэдэж байгаад би ердөөсөө энэ хүмүүсийг залилна гэсэн сэтгэлтэй байсан хүн юм гэж л би дүгнэж байгаа” гэв.

Хохирогч П.Ө-н хууль ёсны төлөөлөгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 04 сарын 20-ны өдөр  25,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг,  2017 оны 04 сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 4 удаагийн 39,000,000 төгрөг. Энэ 39,000,000 төгрөг 2 удаа аудитын шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Х банкны ... данснаас ... гэсэн Э-н данс руу орсон мөнгө. Хүүхдийн хадгаламжийн 3,100,000 төгрөг хүүтэйгээ нийт 4,200,000 төгрөг болсон байгаа. 30,000,000 төгрөгийн хүү 10,283,553 төгрөг тэгээд 39,000,000 төгрөгөө нэмэхээр нийт 53,483,553 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээрээс би 4 жилийн хугацаанд 2 банкны хүү төлөөд маш их хохирч байна. Тэрнийхээ хүүг нэмээд нэхэмжилнэ 45,500,000 төгрөгийн хүү нь 31,978,642 төгрөг, 2018 оны 06 сарын 28-ны өдөр авсан зээл. 2019 оны 05 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл дахиад авсан. Тэрний хүү 9,463,083 төгрөг. Ингээд зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд амьдарч байгаа. Нийт 94,925,278 төгрөг нэхэмжилж байна. Би хүү бодоогүй, банкныхаа хүүг л бодсон. Энэ битгий хэл хүү надад төлөх ёстой гэдгийг би өөрөө ухамсарласан. Эд эсээрээ хохироод байна. 4-13 насны 4 нялх хүүхэдтэй болсон байна. Хамгийн бага хүүхэд маань 4 настай энэ хэрэгтэй чацуу.  Хүүхэд маань томорсон одоо би энэ хэрэгтэй тэмцэхэд бэлэн байна. Өдийг хүртэл хохирч ирлээ, өөрийгөө хараад, нөхрөө хараад ч цөхөрч байна. 13 настай хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй ярьдаггүй. Би худлаа яриагүй хулгай хийгээгүй, ард түмэн Замын-Үүдийнхэн бүгд мэднэ. Манай нөхөр 94 кг-аас 74 кг хүртэл турсан. Тэр хүн сахартай болсон энэ хүнээс болсон. Нөхрийнхөө эрүүл мэндийг энэ хүнээс нэхэмжлэхэд бэлэн байна. ... гэсэн дугаарыг Э өөрөө барьдаг байсан. ... манай нөхөр Ө-н дугаарыг би өөрөө барьдаг байхад над руу өчнөөн залгаж мөнгө нэхдэг байсан. Өдөр шөнөгүй залгадаг байснаа одоо өөрөө үгүйсгээд зогсож байна. Шар бичгийг хүртэл үгүйсгээд зогсож байгаа. Надад нотлох баримт байна, тэнэг хүн байсан ч хараад мэдэхээр баримт байгаа. Яагаад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би энэ хүнийг 20 жил ченж хийсэн гээд итгээд ногоон дэлгүүрийн нэг давхарт суудаг байсан. Жижигхэн дөрвөлжин шар цаасан дээр Чухал банк бус санхүүгийн байгууллага гэсэн цаасан дээр он сар өдрийг өөрөө тодорхой бичдэг байсан. Юанийн үнийн дүн, гарын үсгээ зурдаг байсан. Тамган дээр нь Банк бус санхүүгийн байгууллага Ч менежер Э гэсэн байдаг. Дугуй зууван тамгатай тийм шар бичгийг авч явж байж би Хятад иргэн С-с юань авдаг байсан. С дээр тийм бичиггүй очиход яагаад ч надад зүгээр өгөхгүй шүү дээ, хужаа хүн шүү дээ. Монгол хүн ч өгөхгүй. Тэгэхээр тэр бичгийг өгөөд би юань авдаг байсан үүнийг үгүйсгэж байгаа. Тэр тусмаа нэг өдөр юанийн дүнг буруу бичсэн байна ахиад ахаасаа ирээд ав гэхээр нь очиж авсан. Тэгэхэд ахын дүү базаад хаяарай гэхээр нь би хаясан. Би тэр үед аваад үлдсэн байсан бол Э надтай шал өөр харьцах байсан юм. ... дугаараас юм орж ирсэн үү гээд над руу 2017 оны 04 сарын 20-ны өдөр 15:08 минутад мессеж бичсэн. Энэ нь мөнгө орж ирсэн үү гэсэн үг. Яасан бэ? миний дүү гэрээнийхээ юанийг алдах гээд байна гэж байгаа юм. Манай хүн үүнийг хамгийн анхны байцаагчид өгч байсан. Хэрэгт хавсаргаад хийгээч гэхэд өгөөгүй байсан. Хавсраагүй байхад нь би утсаа хаяад байж, байгаад Г-г ирэхэд үүнийг олсон. Аудитын дүгнэлтийг Г гаргасан. Г юмаа хийгээд аятайхан явж байхад нь буцаагаад халсан, хуулийн байгууллагууд ажиллаагүй. Хуулийн байгууллага тэр шар бичгийг урд С-с очиж лавлаагүй. Нотлоод явбал явна шүү дээ. Утаснаас ингээд хэвлээд гаргаад ирсэн зүйлийг нотлох баримтаар авахгүй байгаа, утас нь тэнд эд мөрийн баримтаар байж байгаа байх. Тэр шар бичгийг яагаад нотлох баримтаар авахгүй байгаа юм. Надад байхгүй болохоор тэгээд байгаа юм уу? С-с яагаад асууж болоогүй юм, тэрэнд гомдолтой байна. Би өөрийгөө 3 ийм баримттай болохоор нотлох байх гэж явсан гэтэл нотлогдохгүй өдий хүрлээ. Анх цагдаад өргөдөл өгөхөд Э гэртээ дуудаж аваачсан. Очиход цагдаагаас өргөдлөө буцаачих, иргэний журмаар гэрээ байгуулъя гээд тайрмал үстэй жижиг хүүхэн гээд байгаа нь М өмгөөлөгч. Цаад талынхаа хүүхдийн өрөө бололтой өрөө лүү чирээд оруулж байсан. Би худлаа яриагүй хулгай хийгээгүй. Би тэр үед яагаад үүнийг хэлж чадаагүй вэ? гэхээр би нялх хүүхэдтэй 03 сарын 30-ны өдөр байсан. Нялх биетэй учир намайг оролцуулаагүй. Манай хадам аавыг гэрчээр дуудаагүй, намайг ч дуудаагүй. Манай аав манайд байдаг байсан. Би өөрөө сүүлд гэрчээр оръё гэж байж орсон.  Тэгэхэд М өмгөөлөгч одоо өмгөөлөөд явж байна. Иргэний журмаар гэрээ хийе гэсэн. Яах гэж гэрээ хийх гээд байгаа юм бэ? хамаатан садан болоод явж байсан. Энэ хэрэгт М өмгөөлөгч ч хамаатай. Нэг хүн худлаа ярих уу 10 хүн худлаа ярих уу? тэгээд гудамжинд тааралдаад машин сольж унаад яваад байхаар нь ахаа та машин солиод л унаад явах юм гэхэд ах нь өдрийн 50,000 төгрөгөөр түрээсэлдэг гэсэн. Энэ хэрэг шийдэгдэхээр анх нь 2 дүүдээ хамгийн түрүүнд мөнгийг нь өгнө гэсэн. Би энэ хүнд үнэхээр итгэж байсан. Би нэг ч удаа лам, бөөгөөр хараал хийлгэнэ гэж яваагүй. Надад тэгж явах чадвар сэтгэл байгаагүй. Сэтгэл ч байхгүй. Би банкны өрөө төлөөд орон гэрээ хураалгахгүйхэн байя гэж бодсон. Өглөө гарахад миний 4 хүүхэд цэцэрлэгээс авч амжихгүй бол айлд аваачаад өгөөрэй гэж байна. Шүүх хурлыг ажил гэдгийг мэдэж байна шүү дээ. Өө нөгөө шүүх хурал уу гээд. 13-тай хүүхэд нь ярихгүй, 4-8 настай хүүхдүүдэд тэгж хүнд тусаж байна. Аав ээж 2 нь зээлээс зээлийн хооронд амьдраад, та 2 юу олдог юм бэ, ажил хийдэг юм уу? байр авч чадахгүй байгаа юм уу? гээд бид 2-т 6 настай хүүхэд хэлдэг. Тийм жоохон хүүхдээс тийм үг гарч байна. Бид нарт энэ нь маш хүнд тусаж байна. Хүмүүс хүртэл танай нөхөр чинь тарган байсан турсан байна гэж асуудаг. 20 кг турсан. Сахрын өвчтэй, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ингээд би 2 хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй амьдрах юм уу? тэгэхэд энэ хүн зүгээр сайхан гудамжинд яваад байдаг. Бид нарын нэгнээс нь ч уучлалт гуйхгүй байгаа юм. Хүн чанар гаргалдаа. Манай хүн таны оронд байсан бол уучлалт гуйсан байгаа. Чи жирэмсэн байсан гээд байгаа юм. 2 удаагийн шүүх хуралд би орж чадаагүй, болохоо байгаад 3 дахь шүүх хурал дээр итгэмжлэлээр орж ирсэн. Тэгэхэд чи жирэмсэн байсан гээд байсан, тэрийг маань санаж байгаа юм бол тэр шар бичгийг санахаар барах уу? хууль бус үйл ажиллагаа хийж айлын тамгыг хэрэглэсэн юм биш үү. Энд ингээд ярих зүйлээ бичээд ирсэн ч би хэлэх гээд хэлж чадахгүй байна” гэв.

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д.Э-г 2015 оноос хойш танина. Би цементний үйл ажиллагаа эрхэлдэг, тэгээд урагшаа мөнгө өгөхдөө Д.Э-р дамжуулж шилжүүлдэг байсан. Тэгээд 2016 оны 09 сарын үед байх үйл ажиллагаа маань түр зогссон байсан. Эхний удаа Д.Э-д 50,000,000 төгрөг өгсөн байдаг. Хавтаст хэрэгт байгаа. 08 сарын 31, 09 сарын 30,  2016 оны 11 сарын 21, 2017 оны 02 сарын 14, 04 сарын 01, гээд нийт 110,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Би будааны наймаа хийдэггүй, миний цемент зогссон байсан. Энэ хүн надаас авлагатай гэж яриад байна, би энэнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Өөрөө надаас авдаг байсан. Тухайн үед надад хүү өгнө гэсэн. Хүүтэй гэхээр нь би эхний 50,000,000 төгрөгөө өгсөн. Болно бүтнэ гээд авч байгаа болохоор нь би болж байгаа юм байна гэж бодож өгсөн. Өмнө нь 2 жил харьцсан болохоор итгэсэн. Энэ хүнд би мөнгийг хүчээр өгөөгүй. Өөрөө гуйгаад эргэлтийн мөнгөтэй байх ёстой юм байна гээд байхаар нь өгсөн. Өмнө нь би өгөөд маргааш нь надад мөнгөө буцаагаад өгдөг байсан. Ингээд итгэл хүлээлгэсэн. Өгсөн нь үнэн. Хүү өгсөн гээд байгаа, хүү өгсөн мөнгийг би хасаагүй. Нотариатаар оръё гэсэн энэ хүн ороогүй, би гараараа бичээд өгье би хаачвал гэж дээ 20 жил энд байгаа хүн хаачих вэ? дээ гээд байхаар нь за бас тийм дээ гээд тухайн үед би итгэсэн. Тэгээд дахиад энэ хүн мөнгө байна уу 500,000,000 төгрөгийн гэрээ орж ирэх гээд байна. Мөнгө дансанд чинь байдаг л юм бол миний данс руу хийчхэж байгаарай гэсэн. Энэ 110,000,000 төгрөгнөөс миний мөнгө гэх юм бол 30,000,000 төгрөг нь байгаа юм. 80,000,000 төгрөг нь Б мөнгө байгаа юм. 60,000,000 төгрөг би Б-с гуйж авсан нь үнэн. Найзаасаа авсан гэж мэдүүлэг өгсөн тэр худлаа. Тухайн үед би айхдаа тэгж мэдүүлэг өгсөн байна. Өнөөдөр бүх үнэнээ хэлнэ. Шандын шүүх хуралдаан дээр хэлсэн би Б-с 60,000,000, 20,000,000 төгрөгөөр авч Э-д өгсөн нь үнэн.  Э, Б бид 2-ыг судалсан байна лээ, Б нь мөнгөтэй, энэ хүн Н-тай найз юм байна, Н-р гуйлгаж авъя гэж энэ хүн сэдсэн. Би Б-с зөндөө мөнгө авдаг, зөндөө буцааж өгдөг. Бид нар хүнээс юм авсан бол буцааж өгөх л ёстой. Ямар ч хуульд тийм байгаа. Бид нар банкнаас мөнгө авсан бол буцаагаад өгдөг. Би хүнээс авсан мөнгөө хэд ч байсан нэмээд буцааж өгдөг, энэ чинь ерөөсөө хувь хүний ухамсрын асуудал шүү дээ. Бүхэл бүтэн 10 гэр бүлийг хохироосон байж одоо яагаад гэмшихгүй байгаа юм бэ. Та нар тэр шүүх цагдаагаараа яв гээд байж байдаг. 4 жилд энэ хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ? хууль хяналтынхан энэ хэрэгт бүгдээрээ холбоотой. Цагдаагаасаа эхлээд л холбоотой байсан шүү дээ. Цагдаа дээр гэхэд 4, 5 байцаагч солигдсон. Яагаад ийм тодорхой хэргүүдийг шийдэж чадахгүй байгаа юм бэ? хууль хүчний ялзрал чинь энд явагдаад байна. Одоо бид нар өлсгөлөн зарлана. 4 жил гаран бид нарыг маллалаа. 4 жил дуугүй суусан, бид нар энэ өр төлбөрөө төлөх гээд өвдсөн, халдвар авсан, зарим нь үхэх гээд бэлэн байж байна. Яагаад энэ хүнийг цагаатгана гээд өмгөөлөгч нар нь яриад байгаа юм. Яагаад энэ хохирогч нарыг боддоггүй юм. Бид нар ч гэсэн хүн шүү дээ. 4 жил харж хүлээцтэй явлаа. Э чи өөрийгөө өмгөөлүүлээд байдаг бид нар ч гэсэн өөрсдийгөө одоо өмгөөлнө. Яаж шийдэж байгааг хууль хяналтынхныг харж байна. Хүн яагаад өөрийгөө шатааж байгаа юм стресстэй болохоор тэгж байна шүү дээ. Маш олон хүн хохирч байна. Гэмгүй царайлаад сууж байгаа чинь нийцэхгүй байна. Бид нарын итгэлийг авч байж ийм зүйл боллоо. Түүнээс бид нараас өр авлагатай байсан бол энэ хүн өдийд бид нарыг цагдаа шүүхэд өгөөд явсан л байгаа. 110,000,000 төгрөг хүнд зээлүүлсэн бол чи дуугүй байхгүй биз дээ. Яагаад хүнийг хайрлах  энэрэх зүйл байдаггүй юм. Бүх болж байгаа зүйлийг бид нар харж байгаа. Бүгд нүдэн дээр болж байгаа үйл ажиллагаа. Бид нар хүн. Юу ч мэдэхгүй тэнэг хүмүүс биш. Хууль хяналтынхныг харж байна бид нар бүгдийг нь харж байгаа. Энэ бүхнийг ил болгоно. Тэр лайв бичлэгийг хийнэ. Хаанаа ингэж удаад байгаа, цагдаа дээр хэчнээн жил болсон бэ? гэдгийг энэ шүүх хурлын дараагаар явдаг газраар нь явна. Өгдөг газар нь өгнө. Тийм учир Э чи одоо боль, бид нарын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн хүн шүү. Одоо тэгээд цагаатгуулна гээд сууж байгаа чинь арай ч дээ. Бид нараас гэмшээд нэг удаа уучлалт гуйх болов уу гэж зөндөө харлаа. Бид нар одоо хүү энээ тэрээ гээд нэхээд байсангүй. Би 30 саяын зээл аваад хавсаргасан байгаа. Миний хүү энэ дотор байгаа. Сүүлийнхээ нэхэмжилснээ больсон байгаа. Одоо энэ шүүх хурлын дараа бид нар нэхэмжилнэ. Энэ хүн өөрөө бид нараас авсан. Өөрөө мөнгөө хэрэглэсэн, ах дүү нартаа өгсөн юм уу? урагшаа орсон юм уу? Урагшаа асуухаар будааны мөнгө ороогүй гээд байхад Э орсон гээд байсан. Зүгээр л нэг адуу хулгайлсан, нэг хүн цохьсон хүн шоронд явсан л байгаа. Энэ хүний ард бүлэглэл байгаа. Үнэнийг хэлдэг өдөр юм байна. Би үнэнээ хэлнэ. Би Б-с 80,00,000 төгрөгийг авсан байгаа. Миний 110,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь минийх 80,000,000 төгрөг нь Б-х учир Б руу оруулаад өгөөч гэж хүсэж байна. Хууль хяналтынхан байдаг юм бол ... гэдэг дугаарыг нь яагаад шалгаж болдоггүй юм. Найз аа мөнгө өгөөч, найз нь одоо ийм байдалтай байна гээд мөнгө гуйдаг. 10 гаран хүн бид нар бие биеийгээ танихгүй гэтэл яг адилхан мэдүүлэг л өгсөн байна шүү дээ. Энэ хүн тэгж ярьсан болоод бид нар яриад байгаа. 10 хүн худлаа ярих уу? М гээд байцаагч байсан тэр хүн овоо явж байтал будаан дээр асуудалгүй гээд өөрийн биеэр чи М-н өрөөнд хэлж байсан биз дээ. Одоо болохоор намайг хүү авсан гэдэг дээр өртэй гээд байх шиг байна. Ар гэрийнхнийг нь яагаад шалгахгүй байгаа юм. Над руу мөнгө хийгээд буцаагаад авахдаа  эхнэрийнхээ данс руу авдаг. Эсвэл эхнэрийнхээ данснаас хийгээд буцаагаад өөрөө авдаг ийм зальтай хүн шүү дээ. Гэр бүлийн заль. Гэр бүлийн залийг яагаад шүүх цагдаагийнхан тогтоохгүй байгаа юм. Бид нар нээрээ цөхөрч байна. Хүн цөхрөхөөрөө юу хийдгийг бодитоор харуулна шүү. Бид нар энэ хүнд өртэй байсан бол өнөөдөр ингээд зогсож байхгүй биз дээ. 4 жил энэ хүний араас явж байна. Яагаад ингэж худлаа ярьдаг юм. Чи худлаа ярьж болно гэхдээ чи тэнгэрийн хуулийг зөрчихгүй за юу. Чамтай хамсаатан бүх хүмүүс энэ хэрэгт чинь ороод тэр эдлэх ёстой хэргээ эдлээд явна. Тэнгэрийн хууль гэж байгаа шүү. Бид нарыг гэр бүлээрээ доромжилдог юм байж, хохироодог юм байж үүнийхээ үрийг та нар амсана. 100 төгрөг авсан ч хүнээс буцаагаад өг гэсэн зүйл байгаа шүү дээ. Чи ядаж тэр 3 хүнийхээ өрийг барагдуулсан бол одоо бид нар ядаж хэлэх үгтэй байна. Энэ чиний залилан биш юу юм. 04 сарын 01-ний өдөр чи надаас 50,000,000 төгрөг аваад 30 минутын дараа А-н данс руу орсон. Тэгээд удаагүй дампуурсан гээд байж байсан биз дээ. Тэгээд надад ямар хүү өгсөн гээд яриад байгаа юм. Найз нь энэ 500,000,000 төгрөгийг авчих юм бол өмнөх бүх мөнгөтэйгөө өглөө гээд байсан. Би өмнөх мөнгөө авъя гэж хэлсэн биз дээ. Бид нарын сайхан сэтгэлээр чи тоглосон. Чи бид нарт адгийн муу занг гаргасан. Чи энэ олон хүний мөнгийг авчихаад бахархаад талархаад тэр мөнгөнөөс өчнөөн мөнгө олсон байх байсан юм. Гэтэл талархаагүй чи. Дандаа муу үгээр бид нарыг хэлсэн. Хуулийнхныг бүгдийг нь мэддэг юм уу яадаг юм? 07 сарын 01-ний хуулийг хүртэл судалсан байсан. 12 бил үү 20 жилийн ялтай байсан за юу. 5 сард хэрэг үүсгэгдээд 7 сар луу оруулж л байсан шүү дээ. Тэрийг чинь бид нар мэднэ. Чиний буянд хуулийг сайн судалж байна. Цаашаа ч явах болно. Яаж л бол яаж тэмцэнэ. Бид нараас цаана зөндөө хүн хохирч байна. Ямар ч байсан энэ хэргийг зөв талаас нь шийдэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ийм нээлттэй шүүх хуралдаан хийж байгаад баяртай байна. Би Д.Э-тай бол ярих юм алга. Өмгөөлөгч С, З, М нараас асуумаар байна. Та нар бүгдээрээ өмгөөлөгч ёс зүйтэй хүмүүс байгаа яагаад ийм хүнийг өмгөөлөөд байгаа юм бэ? би одоо бухимдаад байна өмгөөлөгч нарт нь. Намайг очиход энэ хэн юм гэхэд Б гэж байсан. Тэгэхэд С өмгөөлөгч байсан. Бид нар аваагүй мөнгийг чинь өгнө гээд хэлж байсан. Б ах аа танд мөнгийг чинь өгнө гэж ярьж байсан. Удахгүй мөнгө ороод ирнэ таны дансаар авах уу яах уу гэж байсан. Үнэхээр мөнгө нь ороод ирэх юм болов уу гээд би хэд хоног байсан юм. Тэгээд энд сууж байгаа 10 хүн биш байхгүй юу. Дахиад хохирсон өчнөөн хүн байгаа та нар тэд нарыг мэдэж байгаа юм уу. Тэд нар яагаад чимээгүй байгаад байгаа юм бол. Очиход М ч гэсэн манай ах гээд сууж байсан. Учрыг нь олно, өгнө гэж байсан. Одоо би чинь Д.Э-д өртэй болсон юм уу хаашаа юм? миний амнаас худлаа үг гарахгүй. М протокол бичсэн байгаа байх. Б ах Б, Н 3-ын мөнгөн дээр ярих юм байхгүй гээд сууж байсан. Үнийн дүнг зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна гээд бид 3 гарсан. Тийм үү Ц. Одоо мартсан л юм байна. Д.Э би чамд өргүй, энэ олон хүн эрүүл мэндээрээ маш их хохирсон. Прокурор шүүгч нар хувиараа валют арилждаг байсан хүн гэж яриад байх юм. Чи надтай танилцахдаа би эндхийн менежер гэж танилцаж байсан биз дээ. Тэр өрөөнд Б-н данс чиний данс хоёр 2-уулаа бичээстэй байж байсан. Та хоёр 2-уулаа шар бичгээр мөнгө өгдөг байсан. Т-н нэг өдөр авсан 110,000 төгрөгийн шар бичгийг гэрчилж чадна. Надтай цуг манай нутгийн зөвлөлийн дарга хамт байсан. 110,000 юанийн 10,000 бэлнээр аваад 100,000 юанийн шилжүүлчих гэж байсан би тэрийг сайн санаж байна. Ямар ч байсан цааш нь хүн рүү шилжүүлж байсан. 4 замын ногооны дэлгүүр дээр Н бил үү дээ тийм худалдагч байдаг. С өмгөөлөгчид хэлээд байгаа юм би. Энэ хүн надтай хамт 30,000,000 төгрөг авах ёстой гээд очиж байсан. Тэр өглөөний зураг надад бүгд байна. Тэрнээс хойш Н-н мөнгөний оронд А хадам нь нэг байшин өгсөн гэж байгаа. Өргүй болсон гэсэн. Үүнийг цагдаа, мөрдөгч нарт хэлээд мэдүүлэг аваач гэсэн та мэдэж байгаа юм уу? Тэр хүнээ хохиролгүй болгосон талаар мэдэх үү” гэв.

Хохирогч М.Ц-н хууль ёсны төлөөлөгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Охин Ц маань 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 350,940,000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнийг удаа дараа шүүх хурлууд дээр хэлж байна. Миний охинд ах нь юанийн гэрээ хийх гээд байна гээд удаа дараа гуйгаад 3, 4 хоног зээлүүлчих хэлсэн хугацаандаа буцаагаад ах нь өгнө гэж хэлсэн. Бүх мөнгөө өгсний дараа 2, 3 хоногийн дараа мөнгөө авъя гээд очиход надад мөнгө байхгүй дампуурсан, 350,000,000 төгрөгийг чинь сарын дараа өгье, сарын дараа ахад нь мөнгө орж ирэх юм гэсэн байгаа юм. 2-уулаа гэрээ хийе гэж хэлсэн байдаг. Гэтэл ар араас нь маш олон хүн мөнгө авах болоод шүүх цагдаа болоод цагдаагийн байгууллагаар яваад эхэлсэн. Юун нотариат орох манатай болоод эхэлсэн. 4 жил гэдэг урт хугацаа. Энэ хүн хүмүүсийн тэрбум төгрөгийг банкны хүүгээр бодвол 2 нугална. Энэ их мөнгийг цаашаа яаж зарцуулсан байх уу? энэ хэрэгт эхнэр нь хамаатай. Бусад хүмүүс ч гэсэн хамаатай. 2-т гэхэд цагдаа нар нь 4, 5 байцаагч солигдсон. Энэ хэрэг маш удсан, цаанаасаа явуулгатай, танил тал хээл хахууль их байгаа гэсэн хувийн бодол байгаа. Сая Ерөнхий сайд хэлж байсан зарим хэрэг удаад буцаагдаад байна, зарим хэрэг нь маш хурдан шийдэгдэж байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ? миний охин бүх амьдралаараа хохирсон. 10-3 насны 4 хүүхэдтэй, энэ хэрүүлээс болоод нөхрөөсөө хүртэл салсан. 20 гаранхан настай миний охин. Хятад руу мөнгийг хийсэн гэж худлаа хэлсэн Энхтулга. Хятад нь мөнгийг аваагүй гэсэн. Урагшаа гараад Хятадтай нь уулзтал нэг хужаа нь цохиод алах шахсан, хүргэн ах нь дагаж явсан тулдаа амьд гарч ирсэн. Өнөөдөр миний охин хүнд цохиулаад үхчихвэл хэн хохирох уу? Э мөнгийг нь авснаараа хохирох уу? би төрсөн үрээ алуулснаараа хохирох уу? 4 жилийн хугацаанд Хятадын өрийг барагдуулсан. 2 өрөө байраа зарсан. Хотод айл гэр болоход нь авч өгсөн 3 өрөө байраа бас зарсан. Яагаад гэхээр үр хүүхдээ алуулахгүйн тулд. Э-д энэ мөнгийг өгье гэсэн ямар ч бодол байхгүй. 4 жил мөнгөө бага багаар нь өгөх хэрэгтэй шүү дээ. Өр барагдуулах тал дээрээ яагаад бодоогүй юм бэ? энэ тал дээр өмгөөлөгч нар нь юу хийв. Бид нар өгсөн мөнгөө авах гэж л энэ их зовлонг үзэж байна. Энэ хүнийг цагаатгамаар байна гэж байна, ийм сэтгэлтэй байж болох уу? авсан мөнгийг яаж өгөхгүй байх уу гээд ах дүү нар өмгөөлөгч нар нь яриад байна. Ах дүүсийг нь өмгөөлөгчөөр нь оруулах хууль байдаг юм уу? Э-г саяхан сэргийлэхээс гаргасан. М ярьж байсан, Э хоригдсоноор гэр бүл нь хоосон хоноод байна гээд. Хүний 350,000,000 төгрөг авчихаад яасан юм бэ? өнөөдөр миний охины банкны бүх картыг хаасан, дансанд нь 10,000 төгрөг орж ирэхэд банк татаад авчихдаг. Хүн чанар гэж байхгүй, луйврын аргаар хүний мөнгийг салгаад авчихсан. Тэрийгээ өгөхгүй гээд, 3, 4 жил хуулийн байгууллагыг хахуульдсан юм уу? яасан юм мэдэхгүй. Энэ хэргийг 3 жил биш 3 сар их яривал 30 хоногт шийдчих юм шиг санагдаад байгаа. Амьдарлын жишээ болгоод нэг зүйл ярья манай хамаатны хүүхэд банканд ажиллаж байгаад 300,000,000 төгрөгийн өрөнд орсон байдаг, тэрийг яах уу гэхээр ах дүү нараараа яриад залуу хүүхдийг шоронд явуулаад хэрэгтэн болгомооргүй байна. Энэ хэргийг ах дүү нараараа хийсэн гэж хэлэх гээд байна, Э энэ их мөнгийг аваад яах уу? С-д өгсөн гээд байгаа тэр нь шал худлаа. С-д өгсөн гэх далимаар энэ хүн хэргийг худлаа үнэн хойшлуулаад байгаа. Тэгээд энэ өмгөөлөгч нар, З чинь өөрөө энэ хэрэгт холбоотой шүү дээ. Яагаад гэвэл бид нарыг анх очиход өөрөө байж байсан. Ингэж төлөөд, гэрээ хийе гээд сая хүмүүс ярилаа шүү дээ. Ингэж ярьсан юм чинь энэ хүн бас хэрэгт холбоотой. Охин Ц нь 350,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг сарын 2,5 хувийн хүүтэй гэж үзэх юм бол 3 жилд тооцвол 350,000,000 төгрөг биш 600,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Бид нар амьдралаараа хохирлоо. Яагаад гэхээр тэртээ тэргүй банкнаас мөнгө зээлэх юм бол ийм л болно. Хамаг юм аа зараад Хятадын өрийг төлсөн ийм асуудал бас байгаа шүү. Өмгөөлөгч нарын хувьд ийм асуудал байгаа юм, дараагийн үйл ажиллагаа нь дээр асуух юм уу яах юм одоо” гэв.

Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 сарын үеэс Эрээн хотоос Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг байх хугацаандаа юаний ченж Д.Э-тай харилцаж эхэлсэн. ...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Э-тай өөрийнхөө ... гэсэн дугаараас миний ... дугаарын утас руу залгаж “ноолуурын Хятадууд Эрээнд орж ирэх гээд байна хямдхан юаний гэрээгээр орж ирэх боломж байна. Энэ боломжийг алдмааргүй байна, 500.000.000 төгрөгийн гэрээ хийнэ мөнгөний боломжтой  л бол над руу хүн амьтнаас олоод ч хамаагүй мөнгө хийгээд байгаарай гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийнхөө Х банкинд эзэмшдэг ... дугаартай данснаас Д.Э-н Х банкинд эзэмшдэг ... дугаартай данс руу нийт 350.940.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43,290,000 төгрөг, 16,650,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11,000,000, 2,000,000, 11,000,000, 3,000,000, 3,000,000  төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 39,000,000, 3,000,000, 3,000,000, 3,000,000, 4,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгэээр сарын 14-ний өдөр 30,000,000, 3,000,000, 3,000,000, 1,500,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын15-ны өдөр 34,000,000, 7,000,000, 3,000,000, 1,000,000, 3,000,000, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000, 2,500,000, 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29,000,000, 10,000,000, 3,000,000, 1,000,000, төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000, 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19,000,000, 13,000,000, 3,000,000, 1,000,000, 3,000,000, 1,500,000, 4,000,000, 1,000,000 төгрөг нийт 350,940,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь миний Х банкинд эзэмшдэг ... дугаартай дансны хуулгаас харагдана. ...Э дээрх авсан мөнгөнөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө БНХАУ-ын Эрээн хотод худалдаа наймаа эрхэлдэг надаар будаагаа заруулдаг Хятад болох О-д 406,241 юань буюу 142,184,350 төгрөг, Ч-д 55,445 юань буюу 19,405,750 төгрөг, Ш-д 100,000 юань буюу 3,500,000 төгрөг, З-д 150,000 юань буюу 52,500,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч өгөөгүй байсан. Би уг мөнгийг өгчихсөн гэж бодож байсан. Тэгээд дээрх 4 хятад иргэдтэй утсаар холбоо барьж мөнгийг өгөөгүй болохыг мэдсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр очиж уулзаад та яаралтай мөнгийг Хятад түнш рүү шилжүүлээч гэж хэлэхэд надад ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн яаж зарцуулсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 16-17-р хуудас/

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Э ах надаас мөнгө авахдаа би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна. Одоо нэг юань авчихвал энэ ханшаар бүтэн сар явдаг юм аа, хямд ханшаар нэг гэрээ хийсэн тохиолдолд тухайн сарын хугацаанд яг энэ ханшаар юань зардаг юм гэж ойлгуулсан. Тухайн үед юань ханш нилээн хэлбэлзэлтэй байсан бөгөөд тэр үеийн ханшаас 10-12 төгрөгөөр бага хэлж, надад юань худалддаг байсан. Тэгээд би хэн, хэндээ ашигтай юм байна гэж үзээд Д.Э ахад итгэж найдаад дээрхи мөнгийг өгсөн. Гэтэл заасан хугацаанд менгөө өгөлгүй, надаас мөнгө авсаныхаа дараа "өө ах нь будааны хүмүүст мөнгө хүүлүүлчихлээ, эд нартай тооцоо хийгээд мөнгөө авна. Тэгэхээрээ чамд мөнгийг чинь өгчихнө, санаа зоволтгүй байж бай" гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Ингээд би будааны гэх хүмүүстэй уулзахад Д.Э ахад яг над шиг мөнгөө өгөөд, одоог хүртэл авч чадахгүй байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд би хэрэг биш д лээ гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Д.Э ахыг миний мөнгийг эргүүлээд өгчих юм болов уу гээд найдаад байсан чинь надад худлаа хэлээд цаг хугацаа хожих гээд байгаа юм шиг санагдсан, бүүр сүүлдээ гэрийнхээ хаалга үүдийг хаагаад, утсаа авахгүй, хэл чимээгүй болсон. 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 74,580,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,420,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгөөр 2 удаа буюу 100,000,000 төгрөгийг, нийт 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний хүүд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдер 5 сая төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 7 сая төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 6 сая төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 4 сая төгрөг 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 6,500,000 төгрөг тус тс бэлнээр авсан нийт 48,500,000 төгрөгийг авсан. Би Э ахаас юань худалдаж аваад авсан үедээ түүгээр дамжуулан цемент худалдан авах хүмүүст өгүүлдэг байсан ба зээлүүлсэн мөнгөө данс руу шилжүүлээд буцаагаад өөрийнхөө ... дугаарын дансаар авдаг байсан. Өөр дансаар авч байгаагүй. Би дээрх үний дүнг тооцож үзээд гаргасан юм. Э ах ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мөнгө юанаас худалдаж авдаг мөнгөө тусдаа хүүтэй зээлүүлсэн мөнгө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/,

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 05 сараас хойш Э-тай харилцаж монгол төгрөгийг юань болгон сольж түүгээр БНХАУ-ын Эрээн хот руу шилжүүлдэг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Э-д өгсөн монгол төгрөгийг Э-н БНХАУ-руу шилжүүлсэн юаны тооцоог нийлэхэд миний 27,269,000 төгрөг үлдсэн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-аас 23-ны хооронд Э над руу өөрийнхөө хэрэглэдэг ... дугаартай утаснаас миний ... гэсэн дугаар луу удаа дараа залгаж би БНХАУ-ын ченжийн дансанд 300.000.000 төгрөг байршуулж, хямдхан юань гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаач энэ гэрээгээ л алдмааргүй байна надад маш их ашигтай гэрээ байгаа юм" гэж хэлсэн. Би 1 жилийн хугацаанд энэ хүнтэй мөнгө төгреr eгч авч харилцаж байсан учраас итгэж Х банкин дахь өөрийнхөө ... дугаартай данснаас Э-н Х банкин дахь ... дугаартай дансруу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 9,900,000, 9,900,000, 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 9,000,000, 9,000,000 9,000,000 төгрeгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 9,000,000, 6,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 9,900,000, 9,900,000, нийт 90,600,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нэг ч төгрөг аваагүй. Миний данс дахь мөнгө дууссан байхад Э намайг чи яаж ийж аргалж байгаад 1,000,000 төгрөг өгөөдхөөч гээд байхаар нь 1 сая төгрөг олж Э-н ... дугаартай данс руу хийсэн. Э-тай 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлээд түүнд миний 27,269,000 тегрөг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-наас 23-ны өдрийн хооронд өөрийн данснаас түүн рүү шилжүүлсэн 90,600,000 төгрөг мөн найз У-с 1 сая тєгрөг авч данс руу шилжүүлсэн нийт надад 118,869,000 төгрөгний хохирол учирсан. Надад ямар нэг ашиг орлогоос өгнө гэж хэлээгүй түүнийг ашигтай ажиллах юм байна, цаашид хамтарч ажиллах болохоор хэн хэндээ хэрэгтэй гэж бодоод түүнд итгэж дээрх мөнгийг өгсөн. Э бид нарт хэлэхдээ юань тегрөгний зөрүүнээс болоод шатчихлаа гэж хэлсэн. Э-тай харилцаж байхдаа мөнгө төгрөгний асуудал найз нөхдийн харилцааг сэвтүүлдэг юм шүү чамд итгэж байна гэж хэлэхэд би 20 жил валютын ченж хийж байна. Ямар нэг асуудал байхгүй надад итгэ гэдэг байсан. Э руу залгахаар утсаа авдаггүй байсан учраас Ц, М бид гурав 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрт нь очоод мөнгөө авъя гэхэд та нарын мөнгийг буцааж өгөхөд их урт хугацаа хэрэгтэй байна. Би өнөөдрийн байдлаар мөнгөгүй болчихсон гэж хэлсэн. Э руу мөнгө шилжүүлэхдээ эхнэр А-н Х банкны ... дугаартай данс руу 2-3 удаа мөнгө шилжүүлж байсан учраас эхнэр нь нөхрийнхөө ямар ажил хийдгийг мэднэ гэж бодож байна. Тухайн цаг хугацаанд Д.Э-н эхнэр Я.А-тэй харьцаж байгаагүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ны 39-40, 12-р хх-ийн 227-р хуудас/,

Хохирогч П.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хооронд бараа зөөлгөж байгаа хүмүүсийн мөнгө төгрөгийг юаниар солиулж байгаад Э-тай 2016 оноос эхлэн танилцсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э над руу утсаар залгаад “надад 300.000.000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна, чамд бэлэн мөнгө байна уу” гэхээр нь байгаа гэж хэлээд, Д.Э-н Х банкны ...  дугаарын данс руу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4,000,000, 7,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Э-тай очиж уулзахад чамаас болон бусад хүмүүсээс авсан мөнгийг юаний хэлбэлзэлд ороод бүх мөнгөө алдчихсан гэж хэлсэн ...миний ... дугаарын гар утас руу Д.Э-н ... дугаарын утаснаас 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 03 цаг 58 минутанд юм орж ирсэн үү гэсэн мессеж бичсэн нь / мөнгө орж ирсэн үү гэж асууж байгаа утгатай мессеж байсан/ мөн өдрийн 04 цаг 16 минутанд /яасан бэ? миний дүү гэрээний юанийг алдах гээд байна хариу гээд байна гэсэн утгатай мессеж бичсэн гэсэн олон удаа мессежээр харьцаж мөн олон удаа утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59, 12-х хх-ийн 224-225/

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би цагаан будаа Эрээн Замын-Үүдийн хооронд зөөж явуулдаг байх хугацаандаа Э гэх ченж залуутай харилцдаг болсон. Би Э-тай 2016 оны дунд үеэс 2017 оны 04 сар хүртэл хугацаанд ямар ч асуудалгүйгээр харилцаж байсан. Харин Э 2017 оны 04-р сарын 05-ны өдрөөс эхэлж миний мөнгийг Хятад руу явуулаагүй байсан. Би тухайн үед миний мөнгийг яагаад Хятад руу шилжvvлэхгүй байгаа юм бэ? гэхэд би 300,000,000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юанийн гэрээ хийх гээд байна энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг Хятад руу явуулчихна гэж хэлдэг байсан. 2017-оны 04 дүгээр сарын 05-наас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд миний эзэмшдэг Х банкны ... дугаартай данснаас Д.Э-н Х банк эзэмшдэг ... дугаартай данс руу нийт 26,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс урьд өмнө би Э-д 1,040,000 төгрөг өгөх ёстой байсан энэ мөнгийг хасахаар би 25,460,000 төгрөг нэхэмжилж байна. Э нь менге авахдаа БНХАУ-ын Эрээн хотын юань зардаг ченж нараас 300,000,000 төгрөгийн хямдхан юань худалдаж авах гэрээ байгуулах гээд байна, хурдан мөнгөө шилжүүл шилжүүлэхгүй бол 300,000,000 төгрөгийн юаны гэрээ цуцлагдаж гэрээгээ алдах болчихоод байна гэсээр байгаад авсан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны eдeр 3,000,000, 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000, 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000, 1,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000, 1,500.000 нийт 26,500,000 төгрөгийг шилжүүлсэн авсан. Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр очиж уулзахад миний данс хоосорчихсон надад мөнгө байхгүй, юаны зөрүүнд ороод хамаг мөнгөө алдчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-xx 67-68/

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа бараа материалыг хил хооронд зөөж тээвэрлэдэг ажил хийдэг. Энэ ажлыг хийх хугацаандаа “Ч” банк бус санхүүгийн байгууллагын менежер Э гэх залуутай 2014 оноос харилцаж таньдаг болсон. Э танд бэлэн мөнгө байгаа бол надад өгчих би эргэлдүүлж байгаад олсон ашгаа хуваана гэж хэлсэн. Тэгээд надаас 2016 оны үлдэгдэл 15,000,000 төгрөг өгөөгүй байсан үүн дээр нэмэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө Х банкны ... дугаартай дансаараа  40,000,000 төгрөг авсан. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай дансаараа 13,650,000 төгрөг буюу нийт 68,650,000 төгрөг авсан. Би Э-с 3,650,000 төгрөгийн үнэтэй тэнцэх юань авсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг буцаан авсан. Би Э-с 45,000,000 төгрөг авах ёстой үлдсэн. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би Э-н ... дугаартай данс руу 4,500,000 төгрөг шилжүүлж 49,500,000 төгрөгийн авлагатай байснаас 950,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр авч Э-с 40,000,000 төгрөгний авлагатай байсан. 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр К банкнаас би 20,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан байсныг миний эхнэр А.Д-н ... дугаартай данснаас Э-н өөрийн ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг авсан. Ингээд Э надаас нийт 60,000,000 төгрөгийг аваад одоо болтол өгөөгүй байна. Э-д мөнгө авах талаар хэлэхээр шатчихлаа баларчихлаа гэсэн юм хэлдэг” гэх мэдүүлэг /1-хх-ны 78-79/

Хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2012-2015 онуудад БНХАУ-аас цемент худалдаж аваад наймаа хийдэг байсан. Энэ ажлыг хийж байх хугацаандаа "Ч" банк бус санхүүгийн байгууллагын менежер Э гэдэг залуутай харилцдаг байсан. Э монгол мөнгийг авч тухайн өдрийн ханшаар Эрээн хотод С гэж хятад шилжүүлдэг байсан. 2017 оны 03 дугаар сарын сүүлээр Э мөнгө байна уу юань авах гэсэн юм гэхэд нь би түүнд байхгүй гэдгээ хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдeр Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг М над руу утсаар яриад би зээл авчихсан 60.000.000 төгрөг байна, 05 сарын 01-ны өдөр хятад руу явж тоног төхөөрөмж авна гэсэн. Тэгэхээр нь би түүнд 1 сарын хугацаанд наад мөнгийг чинь 10 хувийн хүүтэй таньдаг ченжид өгчихье гэж хэлэхэд тэр зөвшөөрөөд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М хамтран ажилладаг Б-ны Х банкин дахь ... дугаартай данс руу шилжүүлснийг Б тэр өдөр нь миний данс руу шилжүүлсэн. Би Э руу энэ мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23,000,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг шилжүүлсэн 2017 оны 04 сарын 01-ний өдөр 60000000 төгрөг нийт 110,000,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлсэн. Э 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн мөнгөнийхөe хүүг авах гээд залгахад утсаа авахгүй байсан. 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Э-тай очиж уулзахад би будааны ченжүүдэд мөнгө хүүлүүчихжээ. Эд нараас тооцоо хийж аваад та нарын мөнгийг өгнө гэж хэлсэн. Эхнэр А-н ... дугаартай данс руу 2 удаа мөнгө шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100/

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Эхнэр бид хоёр 2016 оноос Э-тай  харилцаж эхэлсэн. Э нь эхнэр бид хоёр луу ... гэсэн дугаараас холбогдож их хэмжээний юаны гэрээ хийх гээд байна, мөнгө зээлээч гэсэн. Э-тай 1 жил гаруй хугацаанд их хэмжээний мөнгө шилжүүлэхэд, шилжүүлсэн мөнгийг БНХАУ-ын Эрээн хотод байдаг Хятад ченж С рүү шилжүүлчихдэг байсан учраас итгэж 2017 оны  03 сарын 03-ны өдөр Х банкаар эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Д.Э-н ... дугаартай данс руу 44.025.000 төгрөг, 2017 оны 03 сарын 03-ны өдөр эхнэр Ж.Э-н Х банкны ... дугаартай данснаас 19,890,000 төгрөгийг Э-н ... дугаартай данс руу, 2017 оны 03 сарын 03-ны өдөр эхнэр Ж.Э-н Х банкны ... дугаартай данснаас Э-н ... данс руу 6,110,000 төгрөг, 2017 оны 03 сарын 20-ны өдөр Х банк дахь эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу мобайл банкаар 4 хувааж нийт 10,000,000 төгрөг, 2017 оны 04  сарын 01-ны өдөр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 сарын 03-ны өдөр Х банк дахь эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу мобайл банкаар 2 хувааж 5,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Х банк дахь эхнэр Ж.Э-н ... дугаартай данснаас Э-н ... дугаартай дансанд 7,000,000 төгрөгийг мобайлаар 3 хувааж шилжүүлсэн. 2017 оны 04 сарын 23-ны өдөр хадам эгч Ч-н Т банк дахь ... дугаартай данснаас ... дугаартай данс руу 5,000,000 төгрөгийг тус тус  шилжүүлж, нийт 101,025,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 12 сараас хойш бараа татан авалтын мөнгөний үлдэгдэл 3,384,929 төгрөгийг Э-с авах байсан учраас нийт 104,409,292 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 05 дугаар сарын дундуур Замын-Үүд суманд ирж Э-тай уулзаж мөнгөө авъя гэхэд будааны наймаа хийдэг хүмүүсээс мөнгө авах ёстой цагдаад шалгагдаж байгаа энэ асуудлаа шийдчихээд та 2-ын мөнгийг өгье гэж хэлсэн учраас өдийг  хүртэл хүлээсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-р хуудас /,

Хохирогч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын дундуур Э над руу өөрийнхөө ... гэсэн дугаараас холбогдож мөнгө зээлээч би их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна гэж хэлэхэд урд нь түүнтэй их хэмжээний мөнгө шилжүүлж харилцдаг байсан учраас итгэж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Х банкы эзэмшдэг ... данснаас Э-н ... дугаартай данс руу 1,400,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 7,6500,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Х банк дахь байгууллагын эзэмшлийн ... дугаартай данснаас 9,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Т банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 3,600,000 төгрөг, өөрийн Х банкны ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Т банк дахь өөрийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 6,400,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Т банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 3,600,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г банкны өөрийн ... дугаартай данснаас Э-н Г банкин дахь ... дугаартай дансанд 5 сая төгрөгөөр 3 удаа, 3,320,000 төгрөгийг нэг удаа шилжүүлж нийт 18,320,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн Х банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай дансанд 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Х банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Х банк дахь ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Х банк дахь байгууллагын ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 10,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 2,100,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т банкны өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н ... дугаартай данс руу 18,600,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г банкны өөрийн эзэмшлийн ... дугаартай данснаас Э-н Г банкны ... дугаартай дансанд 6,300,000 төгрөгийг, нийт 167,470,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр авсан 37,000,000 төгрөгийг буцаагаад нэг хоногийн дараа өгнө гэсэн боловч тан руу шилжүүллээ гэж хэлсэн боловч шилжүүлэхгүй байсаар байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. 2017оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө  өгсөн 130,470,000 төгрөгийг 2017 оны 04 сард БНХАУ-ын Эрээн хот руу явж бараагаа татахдаа авчихна гэж бодож байсан боловч Э надаас авсан бүх мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхээр будааны наймаа хийдэг хүмүүст мөнгөө алдчихлаа тэднээс мөнгөө авахаар таны мөнгийг өгнө 3 сар хүлээчих гэдэг байсан. Э миний төрсөн дүү Э-с мөн их хэмжээний мөнгийг дээрх байдлаар авсан бөгөөд тэр надад хэлэхдээ би Э та 2-оос авсан мөнгийг ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж хэлдэг байсан. Э их хэмжээний юаний гэрээ  хийх гэж байна мөнгө шилжүүлээч гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-223/,

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Манай компани нь хилээр бэлэн мөнгө авч гарахгүйгээр түргэн шилжүүлэг хийх зорилгоор Д.Э гэх залуугийн “Х банкны ... тоот данс руу өөрийн Х банкны ... тоот данснаас юань худалдан авч 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14.085.000 төгрөгийг шилжүүлсэн боловч Э гэгч нь Эрээн хотод байдаг валютын ченж С гэгч рүү шилжүүлээгүй, Эрээн хотод юань байхгүй, өнөөдөр маргааш шилжүүлнэ гэсээр байгаад өнөөдрийг хүртэл шилжүүлэг хийхгүй хохироосон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдээд холбоо барих үед “Би хүнд зальлуулчихаад байна, би газар зараад мөнгийг чинь өгнө, чи цагдаад өргөдөл өгөөд хэрэггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 86-87/,

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сард валют арилжааны ченж Д.Э нь миний дүү Ц-тэй утсаар яриад хямдхан юань хятадуудаас авахаар болчихлоо энэ их ашигтай, чи мөнгө байвал миний данс руу шилжүүлээч яаралтай гээд байн байн утсаар ярьсан, тухайн үед би дүүгийнхээ хажууд байж энэ талаар сонссон ингээд миний дүү Ц өөрт байсан бүх мөнгө, мөн Улаанбаатар хотод будаа авдаг ченжүүдээсээ урьдчилж аваад 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 сарын 22-ны хугацаанд нийт 350.940.000 төгрөг Д.Э-н дансанд шилжүүлсэн...Д.Э мөнгийг нь авчихаад урагшаа шилжүүлээгүй өөртөө завшсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-р хуудас/

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Д.Э ихэвчлэн манай эхнэртэй харьцаж данс тооцоо нийлдэг байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын дундуур яг өдрийг санахгүй байна, Замын-Үүд сумаас өөрийнхөө дугаараас манай эхнэрийн данс руу шилжүүлээд байгаач гэж байн байн ярьсан тухайн үед эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад итгэлтэй хүн юм чинь үнэн ярьж байгаа байх гэж итгээд 2017 оны  02 сарын 21-ний өдрөөс мөн оны 04 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 167.470.000 төгрөгийг банкны дансаар шилжүүлсэн...нэг ч төгрөг буцааж аваагүй, тэгээд л алга болсон хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-р хуудас/

Гэрч Ч.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 сараас хойш л Э нь манай эхнэр Б-тай яриад их хэмжээний хямдхан юань авах гэрээ хийгээд байна, их ашигтай байна, мөнгө байвал хийгээд байгаач гэж ярьсан. Үүнд нь манай эхнэр итгээд өөрийнхөө данснаас Д.Э-н данс руу нийтдээ 180.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 37/

Гэрч Я.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай төрсөн эгчийн нөхөр болох Д.Э нь өөрийн гэсэн байраа янзлаад орох хүртэл танай өрөөний хажууд хэсэг хугацаанд суух талаар хэлээд би тухайн үед байраа янзалж дуусах хүртлээ суух талаар зөвшөөрөл өгч суулгасан. 2015 оны 2-3 сарын хооронд суухгүй манай өрөөнөөс гарсан. Тухайн үед Д.Э-с зөвшөөрөл чинь гарч байгаа юу? гэж асуухад материалаа бүрдүүлээд өгсөн байгаа гэж хэлдэг. Д.Э гэх хүнийг би ажиллуулаад байгаа хүн биш, тухайн үед захирамж гаргасан байгууллага нь шалгах үүрэгтэй биз дээ...манай байгууллагатай хамтран ажилдаггүй байсан. Бид нар тус тусын амьдралтай хүмүүс, мөн Д.Э 1 жилийн хугацаанд түр өрөөнд хамт байсан. Тухайн үед өөр өөрийн харилцагч нартай байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 228-229/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 91-154/

Мөн хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 170-250/

“Э” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 67-88/

Банкны хуулгууд /1-р хх-ийн 44-46,102-124, 2-р хх-ийн 14-15, 4-р хх-ийн 01-17, 23-35,39-65, 67-71,79-88, 90-93, 46-47, 216, 219-220/

Шүүгдэгч Д.Э-н Х банкны дансны хуулга /5-р хх-ийн 22-155, 6- хх-ийн 49-96/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 3-р хх-ийн 179/

Шүүгдэгч Д.Э-н ... тоот утаснаас явуулсан мессеж /3-р хх-ийн 188/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч хавтаст хэргт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 98/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 99-100/

Эд мөрийн баримт хураан хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн  тогтоол /12-р хх-ийн 235/

Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын шүүгдэгч Д.Э-н ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /1-р хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулаж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б овогт Д.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-н ченжийн дансанд 300,000,000-500,000,000 төгрөг байршуулж, хямдхан юаний гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм гэж хуурч, хохирогч М.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43,290,000 төгрөг, 16,650,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 11,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 39,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19,000,000 төгрөг, 13,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 350,940,000 /гурван зуун тавин сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч Н.Б-с 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 74,580,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,420,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр буюу 100,000,000 төгрөгийг шилжуулж, нийт 180,000,000 /нэг зуун наян сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч Б.Ц-с 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 54 минутанд 9,900,000 төгрөг, 9,900,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 4,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 18 цаг 21 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 56 минутанд 9,000,000 төгрөг, 13 цаг 57 минутанд 6,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутанд 5,000,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутанд 9,900,000 төгрөг, 12 цаг 17 минутанд 9,900,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг, нийт 91,600,000 /ерэн нэгэн сая, зургаан зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч П.Ө-с 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч П.М-с 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг нийт 26.500.000 /хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч Д.Б-с 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч Э.Н-с 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60.000.000 /жаран сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч Б.С-с 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 44.025.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19.890.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6.110.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 хувааж нийт 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 хувааж 5.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 98.025.000 /ерэн найман сая, хорин таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан, хохирогч Ж.Ч-с 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7.650.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3.600.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6.400.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3,600,000 төгрег, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөгөөр 3 удаа, 3,320,000 төгрөгийг нэг удаа, нийт 18,320,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18.600.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6,300,000 төгрөг, нийт 167.470.000 /нэг зуун жаран долоон сая, дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг залилан мэхэлж авч бусдад их хэмжээний буюу нийт 1,033,535,000 /нэг тэр бум, гучин гурван сая, таван зуун гучин таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Ц “...Ингээд 2017 оны 04 сарын 16-ны өдөр энэ хүний дансанд 27,600,000 төгрөг үлдсэн, үүнийг маргааш нь миний данс руу хийнэ гэсэн хийгээгүй байсан. Маргааш нь яриад мөнгө хийнэ гэсэн яасан гэтэл 18-ны өдөр над руу залгаад би хужаа нартай 200-300 мянган юанийн гэрээ хийх гэсэн юм мөнгө байршуулж байж, тэр гэрээгээ алдмааргүй байна. Энэ мөнгөн дээрээ нэмээд мөнгө л байвал хийгээд байгаач гээд ... гэсэн дугаараас миний утас руу залгаж мессеж бичээд байсан. Би энэ хүнд 2017 оны 18-23-ны өдрийн хооронд 91,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 118,869,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэгээд 1 хоногийн дараа залгахад утсаа авахгүй байхаар нь гэрт нь очтол энэ хүн согтуу унтаж байсан. Эхнэр нь маргааш ирээд ажлаа ярихгүй юу гэсэн. Маргааш нь нөхөр бид 2 очтол Э боссон сууж байсан, гэрт нь нэлээн хэдэн мөнгөний асуудалтай хүн байсан. Би ингээд мөнгөгүй болчихлоо надад урт хугацаа хэрэгтэй байна та нар түр хүлээж байгаач  гэсэн асуудлыг ярьсан. Бид нар сүүлдээ болохоо байгаад цагдаад өгсөн” гэх мэдүүлэг,

хохирогч П.Ө-н хууль ёсны төлөөлөгч Г.Д “...2017 оны 04 сарын 20-ны өдөр  25,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг,  2017 оны 04 сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 4 удаагийн 39,000,000 төгрөг. Энэ 39,000,000 төгрөг 2 удаа аудитын шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Х банкны ... данснаас ... гэсэн Э-н данс руу орсон мөнгө. Хүүхдийн хадгаламжийн 3,100,000 төгрөг хүүтэйгээ нийт 4,200,000 төгрөг болсон байгаа. 30,000,000 төгрөгийн хүү 10,283,553 төгрөг тэгээд 39,000,000 төгрөгөө нэмэхээр нийт 53,483,553 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээрээс би 4 жилийн хугацаанд 2 банкны хүү төлөөд маш их хохирч байна. Тэрнийхээ хүүг нэмээд нэхэмжилнэ 45,500,000 төгрөгийн хүү нь 31,978,642 төгрөг, 2018 оны 06 сарын 28-ны өдөр авсан зээл. 2019 оны 05 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл дахиад авсан. Тэрний хүү 9,463,083 төгрөг. Ингээд зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд амьдарч байгаа. Нийт 94,925,278 төгрөг нэхэмжилж байна. ... гэсэн дугаарыг Э өөрөө барьдаг байсан. ... манай нөхөр Ө-н дугаарыг би өөрөө барьдаг байхад над руу өчнөөн залгаж мөнгө нэхдэг байсан” гэх мэдүүлэг,

хохирогч Э.Н “...Эхний удаа Д.Э-д 50,000,000 төгрөг өгсөн байдаг. Хавтаст хэрэгт байгаа. 08 сарын 31, 09 сарын 30,  2016 оны 11 сарын 21, 2017 оны 02 сарын 14, 04 сарын 01, гээд нийт 110,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Би будааны наймаа хийдэггүй, миний цемент зогссон байсан. Энэ хүн надаас авлагатай гэж яриад байна, би энэнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Өөрөө надаас авдаг байсан. Тухайн үед надад хүү өгнө гэсэн. Хүүтэй гэхээр нь би эхний 50,000,000 төгрөгөө өгсөн. Болно бүтнэ гээд авч байгаа болохоор нь би болж байгаа юм байна гэж бодож өгсөн. Өмнө нь 2 жил харьцсан болохоор итгэсэн. Энэ хүнд би мөнгийг хүчээр өгөөгүй. Өөрөө гуйгаад эргэлтийн мөнгөтэй байх ёстой юм байна гээд байхаар нь өгсөн. Өмнө нь би өгөөд маргааш нь надад мөнгөө буцаагаад өгдөг байсан. Ингээд итгэл хүлээлгэсэн. Өгсөн нь үнэн. Хүү өгсөн гээд байгаа, хүү өгсөн мөнгийг би хасаагүй. Нотариатаар оръё гэсэн энэ хүн ороогүй, би гараараа бичээд өгье би хаачвал гэж дээ 20 жил энд байгаа хүн хаачих вэ? дээ гээд байхаар нь за бас тийм дээ гээд тухайн үед би итгэсэн. Тэгээд дахиад энэ хүн мөнгө байна уу 500,000,000 төгрөгийн гэрээ орж ирэх гээд байна. Мөнгө дансанд чинь байдаг л юм бол миний данс руу хийчхэж байгаарай” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Б “...Э танд бэлэн мөнгө байгаа бол надад өгчих би эргэлдүүлж байгаад олсон ашгаа хуваана гэж хэлсэн. Тэгээд надаас 2016 оны үлдэгдэл 15,000,000 төгрөг өгөөгүй байсан үүн дээр нэмэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийнхөө Х банкны ... дугаартай дансаараа  40,000,000 төгрөг авсан. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай дансаараа 13,650,000 төгрөг буюу нийт 68,650,000 төгрөг авсан. Би Э-с 3,650,000 төгрөгийн үнэтэй тэнцэх юань авсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг буцаан авсан.Би Э-с 45,000,000 төгрөг авах ёстой үлдсэн. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би Э-н ... дугаартай данс руу 4,500,000 төгрөг шилжүүлж 49,500,000 төгрөгийн авлагатай байснаас 950,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр авч Э-с 40,000,000 төгрөгний авлагатай байсан. 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр К банкнаас би 20,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан байсныг миний эхнэр А.Д-н ... дугаартай данснаас Э-н өөрийн ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг авсан. Ингээд Э надаас нийт 60,000,000 төгрөгийг аваад одоо болтол өгөөгүй байна” гэх мэдүүлэг,

хохирогч М.Ц-н хууль ёсны төлөөлөгч Х.Г “М.Ц нь 350,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг сарын 2,5 хувийн хүүтэй гэж үзэх юм бол 3 жилд тооцвол 350,000,000 төгрөг биш 600,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Бид нар амьдралаараа хохирлоо. Яагаад гэхээр тэртээ тэргүй банкнаас мөнгө зээлэх юм бол ийм л болно гэх мэдүүлэг, хохирогч М.Ц “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э өөрийнхөө ... гэсэн дугаараас миний ... дугаарын утас руу залгаж “ноолуурын Хятадууд Эрээнд орж ирэх гээд байна, хямдхан юаний гэрээгээр орж ирэх боломж байна. Энэ боломжийг алдмааргүй байна, 500.000.000 төгрөгийн гэрээ хийнэ мөнгөний боломжтой  л бол над руу хүн амьтнаас олоод ч хамаагүй мөнгө хийгээд байгаарай гэж хэлсэн..Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийнхөө Х банкинд эзэмшдэг ... дугаартай данснаас Д.Э-н Х банкинд эзэмшдэг ... дугаартай данс руу нийт 350.940.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Энэ нь миний Х банкинд эзэмшдэг ... дугаартай дансны хуулгаас харагдана” гэх мэдүүлэг, хохирогч П.Ө “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э над руу утсаар залгаад “надад 300.000.000 төгрөгний хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна,чамд бэлэн мөнгө байна уу” гэхээр нь байгаа гэж хэлээд, Д.Э-н Х банкны ... дугаарын данс руу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4,000,000, 7,000,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг шилжүүлсэн.  ...миний ... дугаарын гар утас руу Д.Э-н ... дугаарын утаснаас 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 03 цаг 58 минутанд юм орж ирсэн үү гэсэн мессеж бичсэн нь / мөнгө орж ирсэн үү гэж асууж байгаа утгатай мессеж байсан/ мөн өдрийн 04 цаг 16 минутанд /яасан бэ? миний дүү гэрээний юаныг алдах гээд байна хариу гээд байна гэсэн утгатай мессеж бичсэн гэсэн олон удаа мессежээр харьцаж мөн олон удаа утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг, хохирогч П.М “Д.Э 2017 оны 04-р сарын 05-ны өдрөөс эхэлж миний мөнгийг Хятад руу явуулаагүй байсан. Би тухайн үед миний мөнгийг яагаад Хятад руу шилжvvлэхгүй байгаа юм бэ? гэхэд би 300,000,000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юанийн гэрээ хийх гээд байна энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг Хятад руу явуулчихна гэж хэлдэг байсан. 2017-оны 04 дүгээр сарын 05-наас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд миний эзэмшдэг Х банкны ... дугаартай данснаас Д.Э-н Х банкны эзэмшдэг ... дугаартай данс руу нийт 26,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс урьд өмнө би Э-д 1,040,000 төгрөг өгөх ёстой байсан энэ мөнгийг хасахаар би 25,460,000 төгрөг нэхэмжилж байна. Э нь менге авахдаа БНХАУ-ын Эрээн хотын юань зардаг ченж нараас 300,000,000 төгрөгийн хямдхан юань худалдаж авах гэрээ байгуулах гээд байна, хурдан мөнгөө шилжүүл шилжүүлэхгүй бол 300,000,000 төгрөгийн юаны гэрээ цуцлагдаж гэрээгээ алдах болчихоод байна гэсээр байгаад авсан” гэх мэдүүлэг, хохирогч Н.Б “Д.Э ах надаас мөнгө авахдаа би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна. Одоо нэг юань авчихвал энэ ханшаар бүтэн сар явдаг юм аа, хямд ханшаар нэг гэрээ хийсэн тохиолдолд тухайн сарын хугацаанд яг энэ ханшаар юань зардаг юм гэж ойлгуулсан.Гэтэл заасан хугацаанд менгөө өгөлгүй, надаас мөнгө авсаныхаа дараа "өө ах нь будааны хүмүүст мөнгө хүүлүүлчихлээ, эд нартай тооцоо хийгээд мөнгөө авна, тэгэхээрээ чамд мөнгийг чинь өгчихнө, санаа зоволтгүй байж бай" гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 74,580,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,420,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгөөр 2 удаа буюу 100,000,000 төгрөгийг, нийт 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний хүүд бэлнээр нийт 48,500,000 төгрөгийг авсан. Би Э ахаас юань худалдаж аваад авсан үедээ түүгээр дамжуулан цемент худалдан авах хүмүүст өгүүлдэг байсан ба зээлүүлсэн мөнгөө данс руу шилжүүлээд буцаагаад өөрийнхөө ... дугаарын дансаар авдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/, хохирогч Ж.Ч “...2017 оны 02 дугаар сарын дундуур Э над руу өөрийнхөө ... гэсэн дугаараас холбогдож мөнгө зээлээч би их хэмжээний юаний  гэрээ хийх гээд байна гэж хэлэхэд урд нь түүнтэй их хэмжээний мөнгө шилжүүлж харилцдаг байсан учраас итгэж нийт 167,470,000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр авсан 37,000,000 төгрөгийг буцаагаад нэг хоногийн дараа өгнө гэсэн боловч тань руу шилжүүллээ гэж хэлсэн боловч шилжүүлэхгүй байсаар байгаад сүүлдээ утсаа авахаа байсан. 2017оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө  өгсөн 130,470,000 төгрөгийг 2017 оны 04 сард БНХАУ-ын Эрээн хот руу явж бараагаа татахдаа авчихна гэж бодож байсан боловч Э надаас авсан бүх мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхээр будааны наймаа хийдэг хүмүүст мөнгөө алдчихлаа тэднээс мөнгөө авахаар таны мөнгийг өгнө 3 сар хүлээчих гэдэг байсан. Э их хэмжээний юаны гэрээ  хийх гэж байна мөнгө шилжүүлээч гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг хохирогч Б.С ...Д.Э нь эхнэр бид хоёр луу ... гэсэн дугаараас холбогдож их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна, мөнгө зээлээч гэсэн. Э-тай нэг жил гаруй хугацаанд их хэмжээний мөнгө шилжүүлэхэд, шилжүүлсэн мөнгийг БНХАУ-ын Эрээн хотод байдаг Хятад ченж С рүү шилжүүлчихдэг байсан учраас итгэж 2017 оны  03 дугаар сарын 03-ны  өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 101,025,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 12 сараас хойш бараа татан авалтын мөнгөний үлдэгдэл 3,384,929 төгрөгийг Э-с авах байсан учраас нийт 104,409,292 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч М.Т “...2017 оны 04 дүгээр сард валют арилжааны ченж Д.Э нь миний дүү Ц-тэй утсаар яриад хямдхан юань хятадуудаас авахаар болчихлоо энэ их ашигтай, чи мөнгө байвал миний данс руу шилжүүлээч яаралтай гээд байн байн утсаар ярьсан, тухайн үед би дүүгийнхээ хажууд байж энэ талаар сонссон ингээд миний дүү Ц өөрт байсан бүх мөнгө, мөн Улаанбаатар хотод будаа авдаг ченжүүдээсээ урьдчилж аваад 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 сарын 22-ны хугацаанд нийт 350.940.000 төгрөг Д.Э-н дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.М “...Д.Э ихэвчлэн манай эхнэртэй харьцаж данс тооцоо нийлдэг байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын дундуур яг өдрийг санахгүй байна, Замын-Үүд сумаас өөрийнхөө дугаараас манай эхнэрийн данс руу шилжүүлээд байгаач гэж байн байн ярьсан тухайн үед эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад итгэлтэй хүн юм чинь үнэн ярьж байгаа байх гэж итгээд 2017 оны  02 сарын 21-ний өдрөөс мөн оны 04 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 167.470.000 төгрөгийг банкны дансаар шилжүүлсэн...нэг ч төгрөг буцааж аваагүй, тэгээд л алга болсон хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,  гэрч Ч.Х “...2016 оны 10 сараас хойш л Э нь манай эхнэр Б-тай яриад их хэмжээний хямдхан юань авах гэрээ хийгээд байна, их ашигтай байна, мөнгө байвал хийгээд байгаач гэж ярьсан. Үүнд нь манай эхнэр итгээд өөрийнхөө данснаас Д.Э-н данс руу нийтдээ 180.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Я.А “...манай төрсөн эгчийн нөхөр болох Д.Э нь өөрийн гэсэн байраа янзлаад орох хүртэл танай өрөөний хажууд хэсэг хугацаанд суух талаар хэлээд би тухайн үед байраа янзалж дуусах хүртлээ суух талаар зөвшөөрөл өгч суулгасан. 2015 оны 2-3 сарын хооронд суухгүй манай өрөөнөөс гарсан. Тухайн үед Д.Э-с зөвшөөрөл чинь гарч байгаа юу? гэж асуухад материалаа бүрдүүлээд өгсөн байгаа гэж хэлдэг. Д.Э гэх хүнийг би ажиллуулаад байгаа хүн биш, тухайн үед захирамж гаргасан байгууллага нь шалгах үүрэгтэй биз дээ...манай байгууллагтай хамтран ажилладаггүй байсан. Бид нар тус тусын амьдралтай хүмүүс, мөн Д.Э 1 жилийн хугацаанд түр өрөөнд хамт байсан. Тухайн үед өөр өөрийн харилцагч нартай байсан...” гэх мэдүүлэг болон

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 91-154/

- Мөн хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 170-250/

- “Э” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 67-88/

- Банкны хуулгууд /1-р хх-ийн 44-46,102-124, 2-р хх-ийн 14-15, 4-р хх-ийн 01-17, 23-35,39-65, 67-71,79-88, 90-93, 46-47, 216, 219-220/

- Шүүгдэгч Д.Э-н Х банкны дансны хуулга /5-р хх-ийн 22-155, 6- хх-йн 49-96/

- Шүүгдэгч Д.Э-н ... тоот утаснаас явуулсан мессеж /3-р хх-ийн 188/

- Эд мөрийн баримт хураан хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн  тогтоол /12-р хх-ийн 235/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бусдыг хууран мэхлэх аргаар үйлдэж, бусдад 1,033,535,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э-д холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Б.Ц-с 27,269,000 төгрөгийг, хохирогч Э.Н-с 50,000,000 төгрөгийг, хохирогч Д.Б-с 40,000,000 төгрөгийг, хохирогч Б.С-с 3,000,000 төгрөгийг, хохирогч Д.Б-с 14,085,000 төгрөгийг нийт 134,354,000 төгрөгийг хуурч, залилан мэхэлж авсан гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул түүнд холбогдох үйлдэл, холбогдолыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:

Хохирогч Б.Ц-н хохирлын тооцоог 118,869,000 төгрөг гэж дүгнэсэн нь буруу байна. Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2016 оны 05 сараас хойш Д.Э-тай харилцаж Монгол төгрөгийг юань болгон сольж түүгээр БНХАУ-ын Эрээн хот руу шилжүүлдэг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Д.Э-д өгсөн монгол төгрөгийг Д.Э-н БНХАУ-руу шилжүүлсэн юаны тооцоог нийлэхэд миний 27,269,000 төгрөг үлдсэн байсан” гэх мэдүүлгээс харахад шүүгдэгч Д.Э, хохирогч Б.Ц нарын хооронд урьд нь юань, төгрөгний солилцоо явагдаж байсан ба түүний тооцооны үлдэгдэл  27,269,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж үзсэн нь буруу байна.

Хохирогч Б.С-д учруулсан хохирлын хэмжээг 101,025,000 төгрөг гэж дүгнэснийг тооцон үзэхэд 98,025,000 төгрөг гарч байгаа бөгөөд тооцооны алдаа гаргаж 3,000,000 төгрөгийн хохирол илүү тооцсон байна.

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Эхний 50,000,000 төгрөгийг зээлээр өгсөн. 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлээд 2017 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй хүү төлж байсан. Хүү гэж сард 5,000,000 төгрөг өгдөг байсан”  гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Э.Н, шүүгдэгч Д.Э нарын хооронд иргэд хоорондын зээлийн харилцаанаас үүссэн харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь буруу байна.

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “Д.Э танд бэлэн мөнгө байгаа бол надад өгчих би эргэлдүүлж байгаад олсон ашгаа хуваана гэж хэлсэн. ...2017 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр авч Э-с 40,000,000 төгрөгний авлагатай байсан. 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдөр К банкнаас би 20,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан байсныг миний эхнэр А.Д-н ... дугаартай данснаас Э-н өөрийн ... дугаартай данс руу 20,000,000 төгрөг авсан. Ингээд Э надаас нийт 60,000,000 төгрөгийг аваад одоо болтол өгөөгүй байна” гэх мэдүүлгээс үзэхэд урьд нь мөнгө өгч эргүүлээд ашгаа хувааж байсны үлдэгдэл 40,000,000 төгрөгийг залилан мэхлэх гэмт хэргийн хохиролд оруулж тооцсон буруу байна. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо тохиролцож, мөнгөө эргэлдүүлж ашгаа хувааж байсан болох нь нотлогдож байна. Энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн ”...Манай компани нь хилээр бэлэн мөнгө авч гарахгүйгээр түргэн шилжүүлэг хийх зорилгоор Д.Э гэх залуугийн “Х банкны ... тоот данс руу өөрийн Х банкны ... тоот данснаас юань худалдан авч 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 14.085.000 төгрөгийг шилжүүлсэн боловч Д.Э гэгч нь Эрээн хотод байдаг валютын ченж С гэгч рүү шилжүүлээгүй байсан” гэх мэдүүлгээс үзэхэд  хохирогч Д.Б урьд нь шүүгдэгч Д.Э-н дансанд мөнгө шилжүүлж, Эрээн хотод очоод юань авдаг байснаараа шүүгдэгч Д.Э-н дансанд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Б-н 14.085.000 төгрөгийг залилан мэхлэх талаар ямар нэгэн идэвхитэй үйл ажиллагаа явуулаагүй, ямар арга, хэлбэрээр яаж, залилан мэхэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хохирогч Б.Ц 27,269,000 төгрөгийг, хохирогч Э.Н 50,000,000 төгрөгийг, хохирогч Д.Б 40,000,000 төгрөгийг, хохирогч Д.Б 14,085,000 төгрөгийг тус тус  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Э ах надаас мөнгө авахдаа би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна. Одоо нэг юань авчихвал энэ ханшаар бүтэн сар явдаг юм аа, хямд ханшаар нэг гэрээ хийсэн тохиолдолд тухайн сарын хугацаанд яг энэ ханшаар юань зардаг юм гэж ойлгуулсан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Э нь хохирогч Н.Б 180,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Д.Э-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Д.Э нь нэр бүхий хохирогч нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, би 300,000,000-500.000.000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна” гэж залилаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг үйлдсэн нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 21-ны өдрийн 096 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,, “Э” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 54/17 дугаартай дүгнэлт, Банкны хуулгууд зэрэг яллах талын нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдож байгаа тул түүнд холбогдох хэргийг хэргэсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Д, хохирогч М.Ц-н хууль ёсны төлөөлөгч Х.Г нар нь “хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, нэг тэрбум төгрөг хаашаа орсон орсоныг шалгуулж, шүүгдэгчийн эд хөрөнгийг олж тогтоох” тухай агуулга бүхий саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тус шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 333 дугаартай шүүгчийн захирамжаар “хохирогч нараас залилан авсан мөнгө хаашаа орсон, шүүгдэгчийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг олж тогтоох, байгаа эд хөрөнгийг нь битүүмжлүүлэх” ажиллагааг хийлгэх зорилгоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байсан учраас дахин энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ 110,000,000 төгрөгнөөс миний мөнгө гэх юм бол 30,000,000 төгрөг нь байгаа юм. 80,000,000 төгрөг нь Н.Б мөнгө байгаа юм. 80,000,000 төгрөг би Н.Б-с гуйж авсан нь үнэн. Энэ 80,000,000 төгрөгийг хохирогч Н.Б нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. Энэ хавтаст хэргийн материалаар нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Э-н үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн өмнөх үйлдэл болох нь тогтоогдож байгаа бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д “хорих ялын доод хэмжээг 5-аас дээш жилээр” тогтоосон бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д “хорих ялын доод хэмжээг 2 жилийн хугацаагаар” тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Гэвч шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй нь буруу байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 1,033,535,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд “Д.Э-с 26,500,000 төгрөг нэхэмжлэхээс урьд нь Э-д өгөх ёстой байсан 1,040,000 төгрөгийг хасаад 25,460,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлжээ. Энэ 1,040,000 төгрөг нь шүүгдэгч Д.Э-н хохирогч Д.М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын  26,500,000 төгрөгийн хохирол биш бөгөөд урьдны иргэд хооронд үүссэн мөнгөний авлага, өглөгийн зөрүү байх тул хохирогч Д.М-н нэхэмжлэлээс 1,040,000 төгрөгийг хасч шүүгдэгчээс 25,460,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор, хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд “Би энэ хүнээс үлдэгдэл 131,500,000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна. Надад 48,500,000 төгрөгөө буцаан төлсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Э-н хохирлоос нийт 49,540,000 төгрөгийг хасч нийт 983,995,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч П.Ө-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд “...Хүүхдийн хадгаламжийн 3,100,000 төгрөг хүүтэйгээ нийт 4,200,000 төгрөг болсон байгаа. 30,000,000 төгрөгийн хүү 10,283,553 төгрөг тэгээд 39,000,000 төгрөгөө нэмэхээр нийт 53,483,553 төгрөг нэхэмжилнэ. Мөн дээрээс би 4 жилийн хугацаанд 2 банкны хүү төлөөд маш их хохирч байна. Тэрнийхээ хүүг нэмээд нэхэмжилнэ 45,500,000 төгрөгийн хүү нь 31,978,642 төгрөг, 2018 оны 06 сарын 28-ны өдөр авсан зээл. 2019 оны 05 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл дахиад авсан. Тэрний хүү 9,463,083 төгрөг. Ингээд зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд амьдарч байгаа. Нийт 94,925,278 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх тул шүүх гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг гаргуулах тул хохирогчийн банкнаас авсан зээлийн хүүг төлөх үүрэггүй тул илүү нэхэмжилсэн 55,925,278 төгрөгийг, хохирогч М.Ц-н хууль ёсны төлөөлөгч Х.Г шүүх хуралдаанд “Охин Ц нь 350,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийг сарын 2,5 хувийн хүүтэй гэж үзэх юм бол 3 жилд тооцвол 350,000,000 төгрөг биш 600,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм” гэж мэдүүлжээ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүү гэж илүү нэхэмжилсэн 249,906,000 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н “Энэ 110,000,000 төгрөгнөөс миний мөнгө гэх юм бол 30,000,000 төгрөг нь байгаа юм. 80,000,000 төгрөг нь Б мөнгө байгаа юм. 60,000,000 төгрөг би Б-с гуйж авсан нь үнэн. Шандын шүүх хуралдаан дээр хэлсэн би Б-с 60,000,000, 20,000,000 төгрөгөөр авч Э-д өгсөн нь үнэн. Би Б-с 80,00,000 төгрөгийг авсан байгаа. Миний 110,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь минийх 80,000,000 төгрөг нь Б-х учир Б руу оруулаад өгөөч гэж” хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н нь шүүгдэгчид өөрийн дансаараа өгсөн нь нотлогдсон тул 80,000,000 төгрөгийг хохирогч Н.Б хохиролд тооцох үндэслэлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс  09-ний өдрийг хүртэл 5 хоног, 2020 оны 04 сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 сарын 18-ныг хүртэл хүртэл 265 хоног нийт 270 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Д.Э-н хувьд оногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн, хар өнгийн, дэлгэц нь хагарсан гар утас 1 ширхэг, 18 ширхэг 523 хуудас бүхий дэвтэр, мемори бичлэг 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа олон тооны хохирогч нарт хохирлын талаар нэг ч төгрөг төлөөгүй, хохирол төлбөрийг барагдуулах талаар идэвхи, санаачилга гаргаагүй, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн зан байдал, олон тооны хохирогчид олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 5 жил, 6 сарын ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д.Э-д холбогдох хэргээс хохирогч Б.Ц-д 27,269,000 төгрөгний, хохирогч Б.С-д 3,000,000 төгрөгний, хохирогч Э.Н-д 50,000,000 төгрөгний, хохирогч Д.Б-д 40,000,000 төгрөгний, хохирогч Д.Б-т 14,085,000 төгрөгний  хохирол тус тус учруулсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овогт Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Д.Н-г 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н эдлэх 5 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 270 /хоёр зуун дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт нийт 983,995,000 /есөн зуун наян гурван сая есөн зуун ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч М.Ц-д 350,940,000 /гурван зуун тавин сая, есөн зуун дөчин мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух хохирогч Б.Ц-д   91,600,000 /ерэн нэг сая, зургаан зуун мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багт оршин суух хохирогч Н.Б-д 131,500,000 /нэг зуун зучин нэгэн сая, таван зуун мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух, хохирогч П.Ө-д 39,000,000 /гучин есөн сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р багт оршин суух хохирогч Д.М-д 25,460,000 /хорин таван сая, дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч Д.Б-д 20,000,000 /хорин сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт оршин суух хохирогч Э.Н-д 60,000,000 /жаран сая/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт оршин суух хохирогч Б.С-д 98,025,000 /ерэн найман сая, хорин таван мянган/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт оршин суух хохирогч Ж.Ч-д 167,470,000 /нэг зуун жаран долоон сая, дөрвөн зуун далан мянган/ төгрөгийг  тус тус олгосугай.

7. Хохирогч П.Ө-н илүү нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээс 55,925,278 /тавин таван сая, есөн зуун хорин таван мянга, хоёр зуун далан найман/ төгрөгийг, мөн хохирогч М.Ц-н илүү нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээс 249,906,000 /хоёр зуун дөчин есөн сая, есөн зуун зургаан мянган/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь иргэний эрхийн харилцаатай холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч Д.Э-н эд хөрөнгөнөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн, хар өнгийн, дэлгэц нь хагарсан гар утас 1 ширхэг, 18 ширхэг 523 хуудас бүхий дэвтэр,  мемори бичлэг 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.Ц