Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн дарга Б.Дондовням,

Иргэдийн төлөөлөгч А.Ариунтуяа,

Улсын яллагч  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүү, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

Гэрч Б.Хашчулуун, Б.Отгонсүх, Б.Батзориг,

Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-д холбогдох эрүүгийн 201219000567 дугаартай 10 хавтас хэргийг хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Шижир алтын 12-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Б овгийн Н Ц гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд 80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж Э.Октябрийн цээжин тус газарт нь хутгалж шууд санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ: “ 2012 оны 9  дүгээр сарын 7 өдрийн өглөөний 10 цагт  талийгч утас өвс татаад ирье гэсэн юу  өвс гэсэн юм гэхэд Шаравдорж ахад дээр очиж өвс авах гэсэн юмаа   гэсэн би завгүй байна хөдөө явж хоолныхоо юманд явах гээд байна гэж хэлсэн. Удалгүй утас нь тасарсан. Удаагүй байж байгаад дахин залгаад гэрийн чинь гадаа байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэрт ороод ир гэсэн тухай үед эхэнд залгахад эхнэр гэртээ байгаагүй. 10 минутын дараад дахиад залгахад эхнэр гэртээ ороод ирсэн байсан. Гэрт орж ирээд эхнэрт хэлээд тэгэхэд эхнэр бид хоёр хэлсэн  бид хоёр хоолныхоо юманд явах гээд байна гэж хэлэхэд ганц удаа яваад өгөөч гээд гуйгаад байсан тэгээд удалгүй явахаар болсон. Бид хоёр манай гадаанаас хөдлөөд явсан чинь Очирхүү аваад явна гэсэн удалгүй Очирхүүгийн гэрийн гадаа ирсэн. Намайг та байж бай би Очирхүүг аваад ирье гэж хэлсэн. Нэлээн байж байгаад тэр хоёр гарч ирсэн тэгэхдээ цүнхэнд нэг буу хутаг дөрөв төрлийн юмтай гарч ирсэн. Удаагүй байж байгаад архи авна гээд дэлгүүр орж архи авсан. Дахиад өөр дэлгүүр орж архи авсан. Өвс авахаар явсан гараад удаагүй явж байхад өнөөдөр бороо орох нь дээ өвс ч худлаа болох дээ гээд  ярьж явж байсан чинь өвс авах газар нь хүн мэдэхгүй байсан. Нэлээн хайгаад явж байхад талийгч таварга эргүүлы гээд явж байхад таварга ч харагдаагүй. Хэдүүлээ ерөөсөө уулан дээр гарч Шаравдоржийг сурга гаргая гээд сүлжээтэй  газар гарч Шаравдорж руу залгасан ашиггүй утас нь холбогдож байсан. Шаравдорж би Заамар сумын төв дээр явж байна удахгүй ажил дууслаа удахгүй гарлаа гэсэн бид хэд тэгээд айлд орж юм олж идье гээд айлд орсон. Тэр айл маань харин гүү барьсан байсан айраг уугаад би харин айраг уухгүй гээд цай уусан. Хүлээгээд байж байхад  Шаравдоржийг урдаас нь тосъё гээд гарсан. Ганц хоёр машинаас асуусан. Нэг хүнээс асуухад Шаравдорж ардаас ирж байгаа гэсэн. Хүлээгээд байж байхад удалгүй ирсэн. Талийгч тэр хоёр өвснийхөө талаар ярьж байсан. Талийгч  1 архи нэг боодол бээлий хадлангийнхаа хүмүүст өгөөрэй гээд өгсөн. Өөрт нэг 75-ийн архи байсан тэр архи Шаравдорж өгсөн. Шаравдорж тэр архи нь задалж уугаад хэсэг ууж байгаад бороо орохоос өмнө өвсөө очиж үзье гээд явсан. Очиж өвсөө үзээд байж байсан чинь бороо орсон өвсөө авдаг юм уу  больдог ч юм уу гээд ярьж байгаад авахаа болиод ярьж байсан. Тэнд үлдсэн архиа уугаад. Тэндээс харанхуй болгох гэж байсан  замдаа нэг машинаа үлдсэн байсан тэр машин руугаа явья гээд явсан. Ахиж Шаравдорж 10-тын бригадаас дахиж архи авъя гээд тэр үед талийгч жоохон ажилтай яараад байсан. 10-тын бригадаас дахиж архи авах гээд явсан очсон дэлгүүр хаалтай байсан. Дэлгүүрээс таньдаг хүнээр 2 архи авхуулсан тэгээд архи аваад задалж уугаад тэр хүндээ өгсөн чинь би уухгүй гээд уугаагүй ээ. Сүүлдээ тэр хоёр тустаа кабинд орж  өвсний талаар яриад авахаа больсон тарахгүй юм байна гээд. Тэндээ архи ууж дуусгаад сүүлд нь үлдээд явах гэсэн чинь Шаравдорж согтсон байна би талийгаачид замд оруулж өг гэж хэлсэн. Шаравдорж замдаа буугаад явсан. Явж байхад талийгаач өөрөө машинаа бариад явж байсан би ард нь явж байсан хажууд нь Очирхүү сууж явсан. Би хэсэг зам зааж яваад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь сэрсэн хүн хэрэлдээд байх шиг байсан.Сэрээд харсан чинь Очирхүү талийгч хоёр хэрэлдэж байсан. Би тэгэхээр нь юу болсон гэв. Тэгсэн энэ намайг дандаа дарамталж байдаг ажил дээр хүртэл гээд байсан тэгэхээр би тэгж болохгүй гэсэн тэгсэн чамд хамаагүй гээд Очирхүү талийгаачийг машинаас зогсоо гээд  машин зогсоосон. Очирхүү  машинаас бууж ирээд намайг заамдаж аваад зохиод хөшиглөж аваад хамаг юмнаас цус гаргаад байсан нэг мэдсэн газар өнгөрөөд явсан юу ч мэдээгүй. Тухай үед болсон зүйл энэ л байна” гэв.”,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүү мэдүүлэхдээ: “2012 оны 9 дүгээр сарын 7-нд  өглөө ажилдаа явлаа гэж утсаар яриад өдөр хадланд явлаа гэж хэлсэн. Би өөрөө хотод байсан. Орой шуудангаар ирэхэд ирээгүй байсан тэгээд хүүхдээсээ асуусан.  Хүүхэд хадланд явлаа гэж хэлсэн. Орой  2 өнгөрч байхад 05-тай дугаар залгаад би Очирхүү байна Та нар хаана байгаа  юм гэсэн монполментийн энд байна гэсэн. Хэн машин барьж байгаа юм гэж асуусан чинь өөрөө барьж байгаа гэсэн чи эмнэлэг дээр яваад очоорой гэсэн би эмнэлэг дээр яваад очтол ирээгүй байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-гэмт хэргийн талаарх мэдээлийг хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 7 дугаар хуудас/

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 9-11, 40 дүгээр хуудас/

- Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 11-12 дугаар хуудас/

- хувцас үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 13-14 дүгээр хуудас/

- автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 15-19 дүгээр хуудас/

- гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хх-ийн 20-39, 41 дүгээр хуудас/

- Н.Цгийн биед гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Н.Цгийн бие болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас хх-ийн 42-49 дүгээр хуудас/

- О.Очирхүүгийн биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Очирхүүгийн бие болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-ийн 50-56 дугаар хуудас/

- гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-ийн 64-68 дугаар хуудас/

- ярианы болон илгээсэн мессэжний дэлгэрэнгүй мэдээлэл /1 дүгээр хавтас хх-ийн 70-99 дүгээр хуудас/

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-ийн 100-104 дүгээр хуудас/

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-ийн 105-108 дугаар хуудас/

- Шижир Алт ХХК-ны тодорхойлолт / 1 дүгээр хавтас хх-ийн 115-116 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-ийн 121-124, 442 дугаар хуудас/

- Төв аймгийн шүүхийн шинжилгээний алба, шинжээчийн дүгнэлт №142, №7981, №7980, №2901, №2902, №2895, №332, №8145, №2900, №2896, №2898, №2899, №2897, №333, №8143, №2894, №50, №8141, /1 дүгээр хавтас хх-ийн 195-198, 199, 200, 202, 206, 209, 212, 214, 216, 219, 222, 226, 229, 232, 234, 236, 239-240, 242,/

№8052, 8093, 96, 8102, 03, №8051, 8095, №8054, 55, 56, 57, 58, 59, 8104, №8090, 91, 92, 8105, 06 ,07, 08, №8053, 94, 97, 98, 99, 8100, 8101, №8142, 44, 46, №2903, №8109, 8115, №1241, /2 дугаар хавтас хх-ийн 261, 262, 263, 264, 265, 266,  268, 270, 280 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /2 дугаар хавтас хх-ийн 272-274, 276-278,  дүгээр хуудас/ Н.Цгийн цэргийн алба хаасан тухай лавлагаа /2 дугаар хавтас хх-ийн 357-364 дүгээр хуудас/Н.Цгийн зан байдлын талаарх тодорхойлолт /2 дугаар хавтас хх-ийн 365-366 дугаар хуудас/Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас хх-ийн 368, 398 дугаар хуудас, Оршуулгын зардал болон бусад зардалыг нотлох баримт /2 дугаар хавтас хх-ийн 407-426 дугаар хуудас/Талийгаачийн хувийн байдлын талаарх тодорхойлолт, баримтууд /2 дугаар хавтас хх-ийн 427-434 дүгээр хуудас/ Туршилт хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас хх-ийн 662, 664-676 дугаар хуудас/, Авто машин хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3 дугаар хавтас хх-ийн 679 дүгээр хуудас/ Хохирол төлбөрийн талаарх тодорхойлолт /4 дүгээр хавтас хх-ийн 825-826 дугаар хуудас/ Э.Октябрийн ажил байдлын талаарх тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /4 дүгээр хавтас хх-ийн 829-841 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №505, №692, №691 тоот дүгнэлт /4 дүгээр хавтас хх-ийн 915-916, 935-937, 939-940 дугаар хуудас/Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас хх-ийн 924-926 дугаар хуудас/Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас хх-ийн 944-951 дүгээр хуудас/ Сэжигтэн Н.Цгийн бие болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хавтас хх-ийн 138-139 дүгээр хуудас/Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /5 дугаар хавтас хх-ийн 238-239 дүгээр хуудас/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас хх-ийн 23-33 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4220 тоот дүгнэлт /6 дугаар хавтас хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

             

            Шүүгдэгч Н.Ц нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд 80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж Э.Октябрийн цээжин тус газарт нь хутгалж,  хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

    гэмт хэргийн талаах мэдээлийг хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 7 дугаар хуудас/

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 9-11, 40 дүгээр хуудас/

- Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 11-12 дугаар хуудас/

- хувцас үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 13-14 дүгээр хуудас/

- автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас хх-ийн 15-19 дүгээр хуудас/

- гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хх-ийн 20-39, 41 дүгээр хуудас/

- Н.Цгийн биед гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Н.Цгийн бие болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас хх-ийн 42-49 дүгээр хуудас/

- гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-ийн 64-68 дугаар хуудас/

- ярианы болон илгээсэн мессэжний дэлгэрэнгүй мэдээлэл /1 дүгээр хавтас хх-ийн 70-99 дүгээр хуудас/

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-ийн 100-104 дүгээр хуудас, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-ийн 105-108 дугаар хуудас/ болон хэрэг гарсаны дараах нөхцөл байдлыг тэр даруй харсан гэх гэрч Д.Очирхүү нь “Би Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн урд суудал дээр, талийгаач Э.Октябрь машинаа жолоодоод Ц хойд талын суудал дээр суугаад хөдөлж явсан бөгөөд хойд талын суудал дээр суусан...би тэгээд унтаад өгсөн ба унтаж байхад Октябрь намайг Очироо ахаа Ц намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгэхэд Ц юм дуугарахгүй хойд талын суудал голлоод сууж байсан...” гэх мэдүүлэг,  

         цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд “цээжний урд зүүн дээд хэсэгт зүүн хөхний толгойноос баруун тийш 15 см зайд байрласан. Баруун хөхний толгойноос зүүн тийш 19 см зайд байрласан ташуу байрлалтай 2,8х1 см хэмжээтэй ээрүүл хэлбэрийн зах ирмэг нь тэгш хатгагдсан шархтай. Хэвлийн баруун доод хэсэгт ташуу байрлалтай 7х1 см хэмжээтэй бор өнгийн соривтой байв. Биед өөр ил харагдах шарх соривгүй байв” гэх тэмдэглэл, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд жолооны хүрдний баруун доод хэсэгт 3х3,4 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, жолоочийн суудлын хэсэгт зүүн талын оёдлоос буюу суудлын хамгаалалтын бүсний даруулга хэсгээс 2,5 см зайд 18х0,5 см    6 улаан хүрэн өнгийн цус мэт зүйлс хатаж шингэсэн байдалтай байлаа. Жолоочийн талын буюу автомашины зүүн урд талын шалавч дээр 20 см урттай ажлын хэсэг нь 10 см урт иштэй, ажлын хэсгийн өргөн нь 2х1 см өргөнтэй, иш нь шар өнгийн яс мэт бариултай, ишний дээр нь 2 ширхэг төмөр хадаастай “Pec! Heac” гэсэн бичиглэл бүхий хутга байв” гэх тэмлэглэл, Д.Очирхүүгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хийсэн мөрдөн байцаалтын туршилтын ажиллагаанууд нь амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтэд “нас барагч Д.Октябрийн цогцосны цээжний хэсэгт цээжний урд дээд хэсгээр цээжний хөндий нэвтэрч, зүүн уушгины дээд дэлбэн гэмтээсэн 1 ширхэг, ээрүүл хэлбэрийн хатгагдсан шарх тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь амьд ахуй үед нь хурц үзүүртэй зүйлийн урдаас арагш доош ташуу, баруунаас зүүн доош ташуу чиглэлд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ”, ”...уушгины дээд дэлбэн гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас хурцаар дотуур цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт,

            Дээрх дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээч Л.Алтангэрэлийн мэдүүлэгт амь хохирогч Д.Октябрийн цогцосны гадрага дээрх шархны өргөн нь 4 см, урт нь 3 см тус тус байсан, шархыг үүсгэсэн ир үзүүртэй багжийн иртэй тал нь нас барагчийн өвчүү рүү чиглэж, ирний эсрэг тал эгэм зүүн мөрлүү байрлалтай ташуу шарх үүсгэгдсэн байх боломжтой, ... уг шархны суваг нь урдаас арагш, доош, баруунаас зүүн доош ташуу чиглэлтэй зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн шарх байсан ...уг гэмтэл нь өөрөө нас барагчийг шууд үхэлд хүргэх гэмтэл биш, шархыг авсанаас хойш нас барагч тодорхой хугацаанд амьд байж амь тэнссэн үеийн эмх замбараагүй хөдөлгөөн, үйлдэл хийх боломжтой, зовиураа амаар болон хөдөлгөөнөөр илэрхийлэх боломжтой. Харин идвэхитэй хөдөлгөөн буюу гэмтэл аваагүй хүнтэй адил хөдөлгөөн хийх боломж муутай... цээжин дээрх илрэл, сувгийн чиглэл гэмтээгч багжийн ир болон ирний эсрэг байрлалуудаас харахад арын суудалд сууж явсан хүн гэмтээсэн байх боломжтой” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Д.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортойгоор удаа дараа өгсөн мэдүүлэг,

            Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлэгийн 505 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “урд гаргасан шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 142 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт

            Хэрэг учрал гарахын өмнө амь хохирогч болон шүүгдэгч Н.Ц, гэрч Д.Очирхүү нараас салж явсан сүүлчийн гэрч болох Д.Шаравдорж мэдүүлэхдээ “...машины урд жолоочийн суудалд Д.Октябрь, жолоочийн хажуу урд суудалд Д.Очирхүү, Д.Очирхүүгийн арын суудалд Н.Ц сууж явсан, автомашиныг Д.Октябрь жолоодож явсан, бид нар хоорондоо огт маргалдаж хэрэлдээгүй гэх мэдүүлэг”,

            Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн “шөнө дунд 2 цаг 30 минутын орчимд миний утас руу 9905-тай дугаараас залгасан, намайг утасаа авахад би Очирхүү байнаа, Ц Окийг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би та нар хаана байгаа юм, юу яриад байгаа юм гэж асуухад Монполийн орчимд явж байнаа гэхээр нь Ок хаана сууж байгаа юм бэ гэж асуухад машинаа бариад явж байнаа гэж хэлсэн, чи өөрөө хаана сууж байгаа юм бэ гэж асуухад би Окийн хажууд суугаад явж байна, Цг хаана сууж яваа юм бэ гэж асуухад хойно сууж явна гэж хэлсэн, тэгээд чи эмнэлэг рүү очоорой гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

            Гэрч Н.Энхжаргалын ...Д.Октябрийн эхнэр Отгонхүү шагайж харсанаа өө чи гарч байгаа юм уу гээд их сандарсан байдалтай танай дүү Ц Октябрийг хутгалсан гэнэ гэх” мэдүүлэг,

            Гэрч Ц.Оюунчимэгийн “...тэр үед нөхөрийг маань машинаас буулгаад цагдаа руу оруулж байхаар нь би нөхөрөөсөө юу болоо вэ гэж асуухад би хүн алаагүй шүү, Ц пизда хүн хутгалчихлаа гэж хэлсэн, өөр үг ярихын завдалгүй оруулаад саатуулсан” гэх мэдүүлэг,

            Гэрч Э.Мөнхтулгын “...09-р сарын 08-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад ...би дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзахаар эмнэлэг рүү очсон, тэр эмэгтэй машиныхаа дэргэд байсан, би тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуухад миний нөхөр Д.Октябрийг хамт явсан Ц хутгалчихсан байна, нөхөр маань над руу ярьсан гэж байсан” гэх мэдүүлэг,

            Гэрч Ч.Өлзийбаярын “...08-ны шөнийн 03 цаг 10 минутанд Л.Отгонхүү гэгч эмэгтэй хэлтэс дээр орж ирээд манай нөхөр Д.Октябрыг Ц согтуу хутгалсан гэж дуудлага өгсөн... ирж байх замдаа Ц танай нөхөрийг хутгалчихлаа гэж Д.Очирхүү утсаар хэлсэн, тэгээд цагдаад мэдэгдэж байна” гэх мэдүүлэг,

            Амь хохирогчийн өмсөж явсан гэх цамцыг шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд шинжээчийн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2901 дугаартай дүгнэлтэд: шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд үүссэн гэмтэл нь хурц үзүүртэй, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн үзэгдэлт байна” гэх дүгнэлт болон шинжээчийн 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1241 дугаартай дүгнэлтэд: ...хутган дээр цус илэрсэн энэ нь В/III бүлгийн харьяалалтай хүний цус байна гэх дүгнэлт,

            Н.Цгийн “...би ухаанаа алдатлаа архи уусан үедээ Октябрийн амь насыг хохироосон байна лээ, хэт их согтсоны улмаас хүний аминд хүрсэн байна лээ” гэх тайлбар болон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтэд “Н.Ц нь сэтгэцийн ямар ч өвчин, эмгэг үгүй... үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг авагдсан бусад баримтууд нь Д.Очирхүүгийн мэдүүлэгтэй давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Н.Ц болон өмгөөлөгч нарын “Н.Цд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

  

Өөрөөр хэлбэл Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.Октбярь, Б.Шаравдорж Н.Ц нар нь 2012 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 20.30 цагийн орчим хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Д.Очирхүү, Э.Октбярь, Н.Ц нар нь гэрч Б.Шаравдоржоос салж явахдаа Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг амь хохирогч Э.Октбярь жолоодож, түүний хажуугийн суудалд Д.Очирхүү, Очирхүүгийн арын суудалд Н.Ц сууж явж байсан бөгөөд тэд нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй, гэрч Б.Шаравдоржоос салж явсны дараа Э.Октябрь нь цээжний урд дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигний дээд дэлбэнг гэмтээсэн нэг ширхэг, ээрүүл хэлбэрийн хатгагдсан шарх бүхий гэмтэл авч уг гэмтлийн улмаас дотуур цус хурцаар алдаж түүний амь нас хохирсон үйл явдал болсон  талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон талууд энэ талаар маргадаггүй байна.

 

            Түүнчлэн хэрэг гарсны дараах нөхцөл байдлыг тэр даруй шууд харсан гэх гэрч Д.Очирхүү өөрийн харсан зүйлээ бусдад дамжуулж мэдээлсэн, уг мэдээллийн талаар гэрчилсэн гэрчийн мэдүүлэг болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн туршилтыг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

      Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

        Шүүгдэгч Н.Цгийн буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрогийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх , хор уршгийг арилгахад гарах зардлыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

        Үүнд:

         Уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн нэхэмжилсэн амь хохирогчийн оршуулгын зан үйлтэй холбогдон гарсан зардал болох 11,426,800 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөг, замын болон бусад зардал 2,000,000 /хоёр сая/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн замын зардал 999586 төгрөг, нийт 14,426,386 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг шүүгдэгч Н.Цгээс гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүд олгох нь зүйтэй байна.

             Шүүх шүүгдэгч Н.Цг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол гаргасны дараа хохирол төлөх талаар шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч нар хууль заасан завсарлага  авах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд уг хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

 

      Эрүүгийн хариуцлагын талаар:

      Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлт,

       Шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг нар гэм буруутай эсэхэд маргаж мэтгэлцдэг тул эрүүгийн хариуцлагын санал гаргаагүй байна.

        Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, улсын яллагчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг харгалзан “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэлээ.

      

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ц нь 974 /ёсөн зуун далан дөрөв/ хоног цагдан хоригдсонийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

 

            Шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, эрээн өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, Ланд-80 авто машины жолооны хүрдний саарал өнгийн бүрээс, жолооны арын болон хажуу талын суудлын бүрээсүүд, хүрэн өнгийн суран бүс болон шүүгдэгч Н.Цгийн өмсөж явсан сорочкон цамц 1 ширхэг, саарал өмд, цагаан өнгийн мак, саарал ноосон цамц, бараан өнгийн хүрэм, Аодом гэсэн бичиглэл бүхий торон гэр, хар өнгийн бакал 1 хос, хөлийн ороолт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бугийн эврэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуй 1 ширхэг, хэргийн 1-6 дугаартай цус мэт улаан өнгийн зүйлтэй холилдсон шороо, жолоочийн эсрэг талын хайрцагнаас авсан арчдас, машины дундах хайрцагнаас авсан арчдас, 1,3,4,7,6 гэсэн суудал баганаас авсан арчдас, Д.Очирхүүгийн гарын арчдас 3 ширхэг архины шил, шилэн аяганы хагархайнууд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан CD 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг дурьдах нь зүйтэй байна.

 

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Б овгийн Н.Ц-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц-д оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-гийн цагдан хоригдсон 974 /есөн зуун далан дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Цгээс 14,426,386/арван дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг шүүгдэгч Н.Ц-гээс гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүд олгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Ц-д авсан бусдын баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, эрээн өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, Ланд-80 авто машины жолооны хүрдний саарал өнгийн бүрээс, жолооны арын болон хажуу талын суудлын бүрээсүүд, хүрэн өнгийн суран бүс болон шүүгдэгч Н.Цгийн өмсөж явсан сорочкон цамц 1 ширхэг, саарал өмд, цагаан өнгийн мак, саарал ноосон цамц, бараан өнгийн хүрэм, Аодом гэсэн бичиглэл бүхий торон гэр, хар өнгийн бакал 1 хос, хөлийн ороолт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бугийн эврэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуй 1 ширхэг, хэргийн 1-6 дугаартай цус мэт улаан өнгийн зүйлтэй холилдсон шороо, жолоочийн эсрэг талын хайрцагнаас авсан арчдас, машины дундах хайрцагнаас авсан арчдас, 1,3,4,7,6 гэсэн суудал баганаас авсан арчдас, Д.Очирхүүгийн гарын арчдас 3 ширхэг архины шил, шилэн аяганы хагархайнууд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан CD 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсрагсугай.

 

  8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаруулах зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

          9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

        10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

       11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      12.Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                           ШҮҮГЧИД                                  Ю.ЭНХМАА

 

Ш.ГАНДАНСҮРЭН