Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ч.Г, Д.З /онлайн/

Шүүгдэгч Ш.М, З.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, О.С нарыг оролцуулан

 

Орхон аймгийн Прокуророос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан” тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Э нарт холбогдох эрүүгийн 1925005850127 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.М

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.Э

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ш.М, З.Э нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-5 байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.Ижилбаярын 44-17 ОРО улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын  зургийн аппаратыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч   Ш.М, З.Э нарыг бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 104 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан 97-35 ОРХ улсын дугаартай тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч арьсан түрийвч 1 ширхэг, матрын арьсан түрийвч 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 еврогийн дэвсгэрт 1 ширхэг, 2гв флаш диск 1 ширхэг, мп 3 тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлан 439.336 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Ш.Мө-г 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үед ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулдаг орон байранд хууль бусаар нэвтрэн орж шилтэй порто дарс 1 ширхэг, хадагтай дарс 2 ширхэг, 1 литртэй сангира дарс 3 ширхэг, 1.5 литртэй сангира дарс 2 ширхэг, 0,5 л соёрхол архи 2 ширхэг, экспорт архи 0.75 л-тэй 1 ширхэг, экспорт архи 0,5 л 1 ширхэг, болор архи 0,75 л 1 ширхэг, зөөлөн хараа архи 0,33л 1 ширхэг, энгийн хараа 0,75 л 1 ширхэг, ерөөл 0,5 л 1 ширхэг зэрэг 30 орчим шил архи хулгайлан авч 365.400 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Ш.М-г ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 703.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Ш.М-г өсвөр насны Э.Эр, З.Б нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж ундаа, пиво, тамхи, хиам, бэлэн гоймон үрлэн чихэр лаазтай самар, бохь, твикс чихэр гэх мэт зүйлсийг хулгайлан 352.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар,

 

-шүүгдэгч Ш.М-г 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүр хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй З.Билгүүн, Э.Эрдэнэмөнх нарт хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М-н мэдүүлсэн “2020 оны 1 дүгээр сард Нарлаг дэлгүүрээс ганцаараа орж архи дарс авсан. Дараа нь З.Билгүүн, Э.Эрдэнэмөнх нартай хамт орсон. Би тэр 2-ыг заналхийлээгүй, хамт л орж бэлэн гоймон чихэр печень зэргийг авсан. Э.Эрдэнэмөнх нь зарим зүйлийг гэр рүүгээ авч явсан. 3 дахь оролтоор би ганцаараа орж чихэр печень шоколад бэлэг зэргийг авсан. Мөн Өнөр хотхоны 101 дүгээр байрны урд байсан приус машины цонхыг хагалж орсон. Энхнасантай хамт явсан. Энхнасан гэрээсээ алх бээлий авсан. Энхнасан машины урд жижиг цонхыг цохиж би орсон. Түрийвч MP тоглуулагч авсан. Түрийвчнээс би 20000 төгрөг авсан, Энхнасан 20 еврог солиулна гэж авсан. Түрийвч иргэний үнэмлэх зэргийг жалга руу шидсэн. Мөн 1-5-р байрны гадаа байсан приус 20 машины шилийг цохиж ороод камер авсан. Тэр үед Энхнасантай таарсан. Намайг аппарат авсныг Энхнасан мэдээгүй. Хохирлыг төлж барагдуулна. Гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э-н мэдүүлсэн  “Өнөр хотхоны гадаа байсан приус машины цонхыг би цохиж хагалсан, Мөнх-Эрдэнэ орсон. Тэгээд би  гадаа хэсэг хүлээж байгаад цааш алхсан. Мөнх-Эрдэнэ араас ирээд 20 евро өгсөн. Мөнх-Эрдэнэ тэр өдөр приус цохьёо гэхээр нь юугаар гэсэн чинь чулуугаар гэхээр нь би гэрээсээ алх  байгаа гээд авч гарсан. Би цонхыг хагалж өгсөн. 1-5-р байрны приусээс камер авсныг би сүүлд мэдсэн, би оролцоогүй. Хохирол төлнө гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2018 оны 7 дугаар сарын 31-нд УБ хотоос ирсэн. Өглөө эхнэр тосох гээд иртэл машины цонх хагалсан байсан. Урд жижиг цонхыг хагалж эд зүйл авсан байсан. Цонх хагалсан иргэний үнэмлэх алга болсон, ажил алдуулж их хохирол учруулсан. Хохирлоо гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.З-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн“2020 оны 1 дүгээр сард нэг өглөө дэлгүүртээ ирэхэд барааг хөглөрүүлсэн байсан. 11-нд Сувдансондорыг ирэхэд хулгай орсон байсан. Хамгаалалт хийгээгүй нэг цонх байснаар орсон байсан. Удаа дараа орсонд нь гомдолтой байна. Би Мөнх-Эрдэнэд гэм хийгээгүй. Сүүлд 2 давхар хаалгыг эвдэж орсон байсан. Гомдолтой хохирлоо гаргуулж авмаар байна. 1,400,000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг,

 

-Хохирогч А.И-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Миний зургийн аппаратын дурангийн таг нь байхгүй бусдаар бүх үйл нь шинээрээ байгаа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-12-р хуудас/ “...өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16:00-17:00 цагийн хооронд өөрийн 44-17 ОРО улсын дугаартай тоёота приус маркийн авто машинаа Зэст багийн 1-5 дугаар байрны 1 дүгээр орцны хойно байрлах авто машины зогсоол дээр байрлуулж тавьчихаад өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12:00 цагийн үед Улаанбаатар хот руу дүүгээ гаргаж өгөх гээд гэрээсээ гараад машинаа онгойлгох гэтэл миний машины хаалга хагас онгойсон байдалтай байхаар нь машиндаа гар хүрэлгүй Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Цагдаагийн ажилчид ирсний дараа авто машин дотор байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний машины голын хайрцаг дотор байсан /никон/ загварын зургийн аппарат алга болсон байсан. Бусад эд зүйлс маань бүрэн бүтэн байсан.. Би зургийн аппаратаа 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БСБ цахилгаан барааны дэлгүүрээс 1.499.000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаан хүрэн өнгөтэй зургийн аппаратын дуран нь таггүй өөр ямар нэгэн содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-14-р хуудас/

 

-Хохирогч Ч.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2019 оны 08 сарын 01-ний өглөө манай эхнэр Ж.Оюунцэцэг машин дээрээ очтол тээврийн хэрэгслийн баруун урд талын жижиг цонхыг хагалан машин дотор манай эхнэр бид хоёрын түрийвч, эхнэрийн түрийвчинд байсан иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны виза карт 20 евро, машины 2 ширхэг МП тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Манай эхнэр над руу 07 цаг 50 минутын орчим залгаж хэлсэн юм. ..хар өнгийн матрын арьсан түрийвч..., 2 гв-ийн МП-3 тоглуулагч 2 ширхэг ....нэг нь ногоон алаг, нөгөө нь хар цагаантай ...2 гв-ийн плаш диск нь ногоон өнгөтэй байсан. Эхнэрийн түрийвчийг манай эхнэр Улаанбаатар хотоос 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-р хуудас/

 

-Хохирогч Д.З-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд манай дэлгүүрт хулгай орсон байсан. Тухайн үед манай дэлгүүрийг түрээсэлж байсан Сувдансондор нь гэрийнхээ эд зүйлийг авч яваагүй байсан. Эд зүйл нь манай дэлгүүртэй залгаа өрөөнд байсан. Улмаар Сувдансондор хулгай орсон талаар мэдээд цагдаад хандсан. Хулгай орох явцад би бараагаа тоолж хүлээн авсан байсан. Нийт 4,570,000 төгрөгийн барааг авсан. Сувдансондорт хамаагүй. Сувдансондор гэр бүлийнхээ хамтаар Турк явсан...Манай дэлгүүрээс алдагдсан бараа болох 718.000 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-р хуудас/ "...манай дэлгүүрт нийт 4 удаа хулгай орсон хамгийн эхлээд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө 2 удаа, 2020 оны 01 дүгээр сарын 15, 19-ний өдрүүдэд мөн хулгай орсон. 3 дахь удаагаа хулгай орсон өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой цонхны харалдаа модоор X хэлбэрээр бэхлээд таних тэмдэг тавьсан, яагаад гэвэл дахиад хулгай орсон бол мэдэх гэж модоор бэхэлсэн юм. Манай дэлгүүрт хулгай орохдоо зүүн талын вакум цонхоор орж байсан. ...манай дэлгүүрт нийт 4 удаа хулгай орсноос 3 удаагийн хулгайг Мөнх-Эрдэнэ гэдэг хүүхдүүдийн хамт бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд дээрх 3 удаагийн хулгайгаар алдагдсан барааны нийт хохирол болох 1.421.180 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39, 40-р хуудас/

 

-Гэрч О.С-н “...Нөхөр бид хоёр Баянцагаан баг Хуучин тосгон 4-2 тоотод байрлах Нарлаг хүнсний дэлгүүрийг 2019 оны 08 сарын 18-наас 2019 оны 12 сарын 26-ны хүртэл хугацаанд түрээсэлж ажиллуулж байсан юм. Түрээсийн хугацаа дуусаж байгаа болохоор дэлгүүрийнхээ байгаа бүх бараануудаа тоолоод эзэн Золбаярт түлхүүрээ өгсөн юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 01 сарын 11-ний орой 20 цагийн үед нөхөр Дашзэвэгийн хамт дэлгүүрийн арын өрөөнд байсан буйдан ойр зуурын эд зүйлээ авах гээд иртэл дэлгүүрийн жижиг вакум цонх онгорхой байхаар нь дэлгүүр лүү ороод хартал эд зүйлүүд эмх цэгцгүй бараануудыг маань аваад явчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Том архинууд 0.5 граммын архинууд, 0,5 граммын шилтэй эса пиво, дарснууд, школанууд, бохь 2 хайрцаг тамхи, шилтэй компод зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай дэлгүүр 2019 оны 12 сарын 26-наас хойш хүнгүй байсан. 2020 оны 01 сарын 04-ний өдөр уг дэлгүүрийн эзэд нь ирчхээд явсан байсан тэгэхэд зүгээр байсан гэсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 246-248-р хуудас/

 

-44-17 ОРО улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 8-9-р хуудас/

 

-“Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 02/02-124 дугаартай  “...Үнэлгээнд хамрагдсан Никон D3200 загварын камерны зах зээлийн үнэлгээ 550.0 мянган төгрөг болж байна...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 23-28-р хуудас/

 

-“Далайван аудит” ХХК-наас гаргасан 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 02/02-71 дугаартай  “...Үнэлгээнд хамрагдсан 2010 онд үйлдвэрлэгдсэн приус 20 загварын авто машины урд талын жижиг гурвалжин шилний үнэлгээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 35,0 мянган төгрөг болж байна...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 32-37-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 258 дугаартай шийтгэвэр, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 284 дугаартай шийтгэврийн хуулбарууд / 1 хх 86-93-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 134-135-р хуудас/

 

-Өнөр хорооллын 103-р байрны зогсоолд байгаа 9735 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх- ийн 154-155-р хуудас/

 

-“Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “...алдагдсан эд зүйлийн үнэлгээ 304.336, приус 30 автомашины гурвалжин шил 45.000 төгрөг нийт 349.336 төгрөг...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 163-165-р хуудас/

 

-“Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ”... матрын арьсан түрийвч 1 ширхэг 90.000 төгрөг ..” гэх дүгнэлт /1 хх-ийн 167-169-р хуудас/

 

-З.Э-н валют солиулсан гүйлгээний баримт /1 хх-ийн 216-р хуудас/

 

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг хуучин хороо 4 дүгээр гудамж 02 тоот Нарлаг хүнсний дэлгүүрийн орчимд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд...” /1   хх-ийн 242-245-р хуудас/

 

-Далай ван аудит ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 02/02-07 дугаартай  “...дэлгүүрийн барааны үнэлгээ нийт 718.100 төгрөг ..” гэх дүгнэлт /2-р хх-ийн 6-14-р хуудас/

 

-Шүүгдэгч Ш.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 66-70, 222-227-р хуудас/

 

-Шүүгдэгч З.Э-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 73-75-р хуудас/

 

-“Далай ван аудит” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/02-227 дугаартай “үнэлгээнд хамрагдсан эд зүйлс 703.000 төгрөг...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 48-53-р хуудас/,

 

-Яллагдагч Э.Э-н мэдүүлсэн”...унтах гээд хэвтэж байтал Мөнх-Эрдэнэ хальт гарчихаад ирье гээд байсан. Тэгээд дагаад гарсан...Тэгээд Мөнх-Эрдэнэ дэлгүүрийн гадаа зогсоод та 2 түрүүлээд орчих гэсэн. Тухайн үед Билгүүнээ бид 2 гайхаад явж унтъяа гэхэд Мөнх-Эрдэнэ цохих гээд дайраад байсан....тэгээд ар талын жижиг вакум цонхыг Мөнх-Эрдэнэ түлхээд бид 2 дотогш орсон...араас Мөнх-Эрдэнэ орж ирээд хайрцагтай юм авсан...Тэгээд Билгүүн бид  2 хайрцагтай зүйлээс тидэж уух юмнаас жаахан хэрэглэсэн...гэх мэдүүлэг /2-р хх.205-207/

 

-Өсвөр насны яллагдагч З.Б мэдүүлсэн...Тэгсэн Эрдэнэмөнх би л лав орохгүй гэхэд Мөөгий бид 2 руу уурлангуй “орчихоод ирье гээд байна хөөе гэсэн. Тэгээд дэлгүүрийн хашааны хаалгаар ороод бид 2 зогсож байхад Мөнх-Эрдэнэ байшин тойроод цаагуур нь ороод бид 2-г дуудсан. Очиход нэг жижиг цонх онгойлгосон байсан. Тэгээд Эрдэнэмөнх бид 2-г ор гэсэн. Тэгэхэд нь би “чи тэнэг юм уу айл руу яах гэж орох юм бэ гэхэд Мөөгий “ална шүү п...минь гээд гараа далайгаад цохих гээд байсан. Тэгээд хүн харлаа хурдан ор гээд Эрдэнэмөнх бид орсон. Бид 2 орсон газраасаа огт хөдлөөгүй зогсож байсан. Мөнх-Эрдэнэ цаашаа ороод цаасан хайрцагтай юм авч ирээд бид 2–ыг дуудсан....Өглөө босоод бид 3 Мөнх-Эрдэнэ нөгөө хайрцагтай зүйлээс 2-3 шоколад бохь өгсөн, өөр зүйл өгөөгүй...гэх мэдүүлэг /2-р хх 214/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ш.М, З.Э нар хамтарч 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 104 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан 97-35 ОРХ улсын дугаартай тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалан нэвтэрч арьсан түрийвч 1 ширхэг, матрын арьсан түрийвч 1 ширхэг, хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 еврогийн дэвсгэрт 1 ширхэг, 2гв флаш диск 1 ширхэг, мп 3 тоглуулагч зэрэг 439.336 төгрөгийн эд зүйлс авсан,

-Ш.М ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-5 байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.Ижилбаярын 44-17 ОРО улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж нэвтэрч 550.000 төгрөгийн үнэ бүхий Никон D3200 загварын  зургийн аппаратыг авсан,

-шүүгдэгч Ш.М ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Нарлаг” хүнсний дэлгүүрт цонхоор нь нэвтрэн орж 365.400 төгрөгийн үнэ бүхий 30 орчим шил архи, дарс авсан,

-шүүгдэгч Ш.М ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Нарлаг” хүнсний дэлгүүрт цонхоор нь нэвтрэн орж 703.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан,

-шүүгдэгч Ш.Мөсвөр насны Э.Эрдэнэмөнх, З.Билгүүн нартай хамтарч 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Нарлаг” хүнсний дэлгүүрт хаалгыг нь эвдлэн нэвтрэн орж 352,700 төгрөгийн үнэ бүхий хүнсний зүйл авсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.М, З.Э нар бүлэглэн хохирогч Г.Гантулгын машины цонхыг хагалан нэвтэрч эд зүйл авсан, Ш.Мнь ганцаараа хохирогч А.Ижилбаярын машины цонхыг хагалан нэвтэрч эд зүйл авсан, шүүгдэгч Ш.Мнь ганцаараа болон өсвөр насны Э.Эрдэнэмөнх, З.Билгүүн нартай бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 15-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Нарлаг” хүнсний дэлгүүрт 3 удаа цонхоор нь болон хаалгыг эвдлэн хууль бусаар нэвтэрч архи, дарс зэрэг хүнсний зүйлүүд авч нийт 1,421,100 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.М, З.Э нар бүлэглэн, Ш.М нь ганцаараа болон өсвөр насны Э.Эрдэнэмөнх, З.Билгүүн нартай бүлэглэж бусдын эзэмшлийн тусгайлан хамгаалж түгжсэн автомашинд болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цонхыг хагалж, хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь авч өөрийн мэт захиран зарцуулсан эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд... нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ш.Мөнх-Эрдэнэ, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-5 байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.Ижилбаярын 44-17 ОРО улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын зургийн аппаратыг хулгайлан 550,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнэ, З.Энар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 104 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан 97-35 ОРХ улсын дугаартай тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч арьсан түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан 439,336 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үед ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрт  хууль бусаар нэвтрэн орж архи дарс зэрэг 365.400 төгрөгийн эд зүйл хулгайлсан, шүүгдэгч Ш.Мнь өсвөр насны Э.Эрдэнэмөнх, З.Билгүүн нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө мөн “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж ундаа, пиво, тамхи зэрэг зүйлсийг хулгайлан 352,700 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Мнь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө “Нарлаг” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 703,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ш.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө “Нарлаг” хүнсний дэлгүүр хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй З.Билгүүн, Э.Эрдэнэмөнх нарт хүч хэрэглэхээр  заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь нотлогдсон. Иймд Ш.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, З.Энхнасанг 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах,хохирол гаргуулах саналтай гэжээ.

 

Шүүгдэгч Ш.М-н өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд, шүүгдэгч Мөнх-Эрдэнэ Нарлаг дэлгүүрээс хулгай хийсэн 3 үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд заасан хэрэгт буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед Мөнх-Эрдэнэ 19 настай, нөгөө 2 хүүхэд 17-18 настай байсан. Хүч хэрэглэхээр заналхийлсэн ноцтой байдал тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох саналтай. Төлөөгүй үлдсэн хохирлыг ар гэрээс нь даруй төлнө гэдгээ илэрхийлсэн. Хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг хэрэглэж нийгмээс тусгаарлахгүй байна уу. Тэр хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан гэжээ.

 

Шүүгдэгч З.Э-н өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд,өмгөөлөгчийн хувьд Энхнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл агуулах саванд хамаарахгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийг тайлбарлаж хэрэглэж болохгүй. Мөн Энхнасан нь 1-5-р байрны гаднаас машинаас хулгай хийхэд Мөнх-Эрдэнийн үйлдлийг мэдээгүй тул хамтран оролцсон гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Мэдүүлгийг шалгасан ажиллагаа нь дангаараа нотолгоо болохгүй. Хэрэгсэхгүй болгоно уу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу гэжээ.

 

Шүүгдэгч Ш.М 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-5 байрны гадна зогсоолд тавьсан иргэн А.Ижилбаярын 44-17 ОРО улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд жижиг цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын зургийн аппаратыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд З.Энхнасанг бүлэглэж оролцсон гэх прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Ш.Ммөрдөн байцаалтад “Энхнасан мэдээгүй гэдэг мэдүүлгийг өгч байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн “...1-5-р байрны гадаа байсан приус 20 машины шилийг цохиж ороод камер авсан. Тэр үед Энхнасантай таарсан. Намайг аппарат авсныг Энхнасан мэдээгүй...” гэж мэдүүлсэн байна. Иймд шүүх З.Энхнасангийн энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, шүүгдэгч Ш.М нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүр хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй З.Билгүүн, Э.Эрдэнэмөнх нарт хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан” гэх яллах дүгнэлтийн үндэслэл нотлогдоогүй гэж үзсэн болно. Шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнийн хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь өсвөр насны яллагдагч нарын мэдүүлгээр “гараа далайсан” байдлаар тогтоогдсон ба яллагдагч нарын насны хувьд хэт зөрүүгүй, хүч хэрэглэхээр заналхийлсэн байдал нь илт биелэгдэхүйц аюул учруулахаар хэмжээнд байсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Тээврийн хэрэгсэл нь өмчлөгч эзэмшигч нь ажил амьдралынхаа тодорхой цаг хугацааг өнгөрүүлдэг, эд хөрөнгөө хадгалдаг тусгайлан хамгаалсан цоож түгжээтэй, хамгаалах шаардлагатай үнэ цэнтэй хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байр” гэсэн ойлголтод хамаарна. Иймд шүүгдэгч З.Энхнасангийн өмгөөлөгчийн тайлбар зарим талаар үндэслэл муутай байна.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нотлогдож тогтоогдсон тул тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнэ, З.Энарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Мгэм буруугийн талаар маргаагүй, З.Энхнасангийн өмгөөлөгч зүйлчлэлийн талаар маргасан нь үндэслэл муутай байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 258 дугаартай шийтгэвэр, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 284 дугаартай шийтгэврийн хуулбарууд / 1 хх 86-93-р хуудас/,Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 134-135-р хуудас /зэргийг шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнэд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр ял оногдуулах, шүүгдэгч З.Эхохирлоо төлж барагдуулсан байх ба анх удаа хөнгөн гэмт хэрэгт шийтгүүлж байгаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээнээс доогуур ял хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.           

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Ижилбаярт 585,000 төгрөгийн хохирол учирснаас 550,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнэ, Д.Гантулгад 439,336 төгрөгийн хохирол учруулсныг шүүхийн шатанд шүүгдэгч нар хувааж төлсөн байна.

 

Харин хохирогч Д.Золбаярт учирсан 1,421,100 төгрөгийн хохирлоос 230,000 төгрөг төлөгдсөн 1,191,100 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, А.Ижилбаярт 35,000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ш.Мөнх-Эрдэнээс гаруулан олгохоор заалаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д холбогдуулан хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийг, шүүгдэгч З.Э-д холбоогдуулан Ш.М-тэй бүлэглэн 2019.8.19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-р байрны гадна А.Ижилбаярын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын зургийн аппарат хулгайлсан гэх гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ш.М, З.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч З.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.М, З.Э нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-с 1,191,100 төгрөг гаргуулан хохирогч Д.З-т  35,000 төгрөг гаргуулан хохирогч А.И-т олгосугай.

 

6. Шүүгдэгч Ш.Мө, З.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч З.Э бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ