| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2017/0231/э |
| Дугаар | 424 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 15.2.2.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 424
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ж-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хорих ялаар, Д.Б-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ж-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Ж-ны нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Д.Б-ын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай...” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Баасанжав, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ