Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг ,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

           шүүгдэгч Э.Ж, Д.Бөмгөөлөгч Ц.Баасанжав ҮД:01-07,

шүүгдэгч Э.Ж, Д.Бөмгөөлөгч Д.Батсүх ҮД:02-50,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүү,

           хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг ҮД:19-53, А.Энхтүвшин ҮД:03-19,

           гэрч Б.Сэндэрмаа,

           шүүгдэгч Э.Ж, Д.Б,    

           иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Их уул суманд 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Ногоон самар” ХХК-д самар хатаагч ажилтай байсан, ам бүл-5, эхнэр, 1-9 насны 3-н хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 6-р гудамжны 68 /А/ тоотод түр оршин суух хаягтай суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Адуучин овогт Э.Ж, Д.Б/РД: ИЗ86011633/

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Грийн пинус” ХХК-д чөмөг хатаагч ажилтай байсан, ам бүл-2, ээжийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Тэхийн 15-р гудамжны  07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хатиган овогт Э.Ж, Д.Б /РД:ИЗ86110414/ нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, мөн хуулийн 126.2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3656 дугаартай 105/2017/0231/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээ сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах  дүгнэлтэнд дурдсанаар:

 Э.Ж, Д.Б нар нь согтуугаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Э.Дашхорлоотой архидан согтуурч түүнийг гавал тархины битүү гэмтэл авсан байхад нь буюу амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр зориуд орхисны улмаас Э.Дашхорлоогийн амь нас хохирсон түүнчлэн Э.Ж, Д.Б нар нь бүлэглэж хохирогч Э.Дашхорлоог биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж, Д.Бмэдүүлэхдээ: Миний хувьд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр талийгаач Дашхорлоотой уулзахаар болоод ажлаасаа чөлөө аваад явсан. Талийгаач уулзах газраа зааж өгөөд Шархаданд хүрээд ир гээд би очсон. Талийгаачийн утас нь холбогдохгүй 2 цаг 30 минут болоод би явах гээд эцэс рүү алхаж байхад талийгаач өөрөө над руу залгаад гэрээ зааж өгсөн. Би гэрт нь очиж уулзсан. Талийгаач гарч ирсэн. Бид уулзаад байж байхад талийгаачийн дүү гээд охин ирсэн. Тэгээд талийгаач надад автобусны буудлын урд паб байгаа тэнд очоод хүлээж бай гээд хүлээсэн. Би 4 цаг хүртэл хүлээсэн. Яагаад ирэхгүй байгаа юм бол гээд утас руу нь залгасан гэтэл утас нь холбогдохгүй байсан. Ингээд байж байхад 8881-тэй дугаараас надад мессеж ирсэн. Тэр дугаар нь талийгаачийн дүүгийн дугаар бөгөөд би утасгүй очно, наанаа хүлээж байгаарай явж болохгүй шүү гэсэн байсан. Тэгээд би хүлээсэн. Талийгаач 5 цагийн үед над дээр орж ирсэн. Тэгээд гадаа нэг эрэгтэй найзтайгаа тааралдаад цуг явж байна, Бямбаа гэдэг хот тохижуулалтад ажилладаг юм, гадаа хүлээлгэчихлээ гурвуулаа явж караокед оръя гэсэн. Орж ирэхээр нь бид хоёр хоол захиалаад нэг нэг пиво аваад суусан. Тэгээд талийгаач миний утсаар нэг найзыгаа дуудъя гэсэн. Найз нь Рэнсмаа юм байна лээ. Тэгээд би Д.Батжаргалыг дуудсан. Тэгээд бид гурав гараад талийгаач Бямбаа бид гурав караокед ороод нэг нэг пиво уусан. Би өдөржин уусан байсан тул нилээн муудсан байсан. Орой 19 цагийн үед Э.Ж, Д.Бирсэн. Ингээд бид хэд сууж байхад Батжаргал, Бямбаа хоёр тамхилах гээд гараад явсан. Ингээд талийгаач бид хоёр сууж байгаад талийгаач явсан. Эргэж караокед дахиж ирээгүй. Тэгээд Э.Ж, Д.Бтакси дуудсан байсан. Тэгээд Э.Ж, Д.Бтаксинаас буу гээд би буусан. Ингээд буудал руу орж унтъя гээд буудал руу орсон. Ороод 2 пиво авснаас нэгийг нь би уусан. Уугаад согтоод унтаад өгсөн. Өглөө босож ирээд цаг харах гээд утсаа хайгаад утсаа олоогүй Д.Батжаргалыг сэрээгээд утас хайчсан юм гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд унтаж байсан орных нь цаагуур очоод утсаа хайтал талийгаачийн толгой нь орноос илүү гараад халиад унжсан, цус гоожсон байсан. Тэгээд яасан ийсэн гээд Д.Батжаргалыг хэлэхэд талийгаач өнгөрсөн байсан. Тэр үед яах учраа олоогүй. Ямар ч байсан манай авгай хүүхэд дээр очиж уулзая тэгээд цагдаагийн газар очьё гээд гараад явсан. Гэрч Сэндэрмаа гэдэг хүнтэй ярилцмаар байна. Надад тодруулах зүйл байна. Мөрдөн байцаалтын шатанд Сэндэрмаа гэдэг хүнийг надтай нүүрэлдүүлэн байцааж өгөөч гэсэн боловч байцааж өгөөгүй. Би гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Миний хувьд талийгаачтай уулзсан нь үнэн. бэлгийн харилцаанд орсон асуудал байхгүй. Би нойргүй байсан тул согтоод ядраад унасан. Гомдолтой байна. Тэр үед шатнаас унасан талаар мэдээгүй. Хаанаас очиж авсан талаар ч мэдээгүй согтсон байсан. Э.Ж, Д.Ббуудал авсан байсан учраас буудал руу орсон. Талийгаачтай бэлгийн  ажил  хийсэн гэдэг дээр гомдолтой байна гэв.

       2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж, Д.Бмэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой Э.Ж, Д.Бнамайг ажил дээр байхад яриад нэг хүнтэй танилцсан юм чи хүрээд ирээч ганц, хоёр цаг караокедъё гээд би тэнд очсон. Тэнд очиход Бямбаа гэдэг залуу, талийгаач, Э.Ж, Д.Бгурав сууж байсан. Би талийгаач Бямбаа хоёртой танилцсан. Талийгаач Бямбаа гэдэг залууг намайг иртэл байж байгаарай гэчихээд хувцсаа аваад гараад явсан. Тэр үед би хаачих гэж байгаа юм гэж асуухад мэдэхгүй нэг найзыгаа авчрах гэж байгаа гэж Бямбаа хэлсэн. Тэр үед Э.Ж, Д.Бнилээн согтуу байсан. Ингээд удаагүй байж байтал Бямбаа би явлаа ажилтайгаа мартсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чамайг намайг иртэл байж байгаарай гэсэн шүү дээ гэхэд чи утсаа өгөөч би найз руу нь залгаад асуучихъя би явлаа гэдгээ хэлчихье гээд миний утсыг гуйж авсан. Тэгээд ярьсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд би гараад тамхи татаж байтал Бямбаа миний араас гарч ирсэн. Ингээд бид хоёр тамхи татчихаад орж байхад талийгаач бид хоёрын араас орж ирээд найзындаа очоод найзынхаа шатнаас уначихлаа гар эвгүй оргиод гараа тулгачих шиг боллоо гэсэн. Тэгээд Бямбаа паб руу орж хувцасаа аваад явлаа гээд явсан. Э.Ж, Д.Бтэр үед байхгүй ариун цэврийн өрөө рүү орсон байсан. Э.Ж, Д.Бариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Э.Жаргалсайханд би найзындаа оччихоод ирлээ, тэр хувцасаа угаачихсан ирж чадахгүй гэнэ, надад худлаа яриад байх шиг байна, гэрт нь орох гэсэн боловч гэртээ оруулахгүй байна гэрт нь цаана нь хүмүүс шуугиад байна гэж хэлсэн. Тэгээд би тэдний шатнаас унаад гараа гэмтээчихлээ гар татаад өгөөч гэхээр нь би гар татаж чадахгүй чамд өвчин намдаах эм авчирч өгье гээд арынх нь аптек руу орж өвчин намдаах авчирсан. Эм авчирахад талийгаач байхгүй байсан. Э.Ж, Д.Бширээ дэрлээд унтаж байсан. Тэр найз нь худлаа яриад байх шиг байна, хүмүүсийг нь явахаар найзыгаа авчирна гэж байсан учраас тийшээ явсан байх гэж бодсон. Ингээд Э.Ж, Д.Бнилээн согтсон тул бид хоёр явья гээд явахаар болсон. Тэгээд хүрээд ирвэл хүнд худлаа ярьсан болно гээд талийгаачийн найз руу нь явлаа гэж хэлэх гээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд бид хоёр гарсан. “Нарлаг”-аас гараад байж байхад Э.Ж, Д.Б“Нарлаг”-н хашааны хажуу руу шээж байхад нэг нөхөр ирээд Э.Жаргалсайханыг өшиглөөд Э.Жаргалсайхантай муудалцаад байсан. Би тэр хоёрыг салгаад автобусны буудал дээр очоод явах автобус байхгүй байсан тул тэнд нилээн хүлээж зогссон. Тэгтэл Э.Ж, Д.Ббуцаад шээлээ гээд явсан. Гэтэл нөгөө хүн хаанаас ч юм ахиж гарч ирээд Э.Жараглайхантай муудалцаад байсан. Тэгээд тэр хоёрыг салгах гээд байж байтал цаанаас нь хоёр, гурван залуу ирээд бид хоёр руу дайраад байсан. Би айхынхаа эрхэнд “Нарлаг” руу буцаж ороод тэнд байж байтал талийгаачийн найз нь залгаад та хоёр хаана байна гэхээр нь бид хоёр Шар хадны эцэст байна, одоо бид хоёр явах гэж байна гэхэд хаашаа явах гэж байгаа юм гээд асуухаар нь явах гэж байгаа газраа хэлтэл тэгвэл та хоёр манайд хүрээд ирээч талийгаач манайд байна гээд тэнд очиход талийгаач шатны хажууд өвдөгөө тэврээд суусан, найз нь бас нэг залуутай хоёр хажуу талд нь зогсож байсан. Тэгээд яасан бэ гээд асуутал талийгаачийг манайд ирээд цаг болох гэж байна, бид нар энд архи уугаад талийгаач бараг тасарчихлаа сая гарч ирж байгаад шатнаас уначихлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр одоо ажлаасаа ирэх гэж байгаа та хоёр талийгаачийг хүргээд өгчих, манай нөхөртэй энэ таарамж муутай байдаг манай нөхөр ирээд бөөн юм болно ядаж байхад архи уучихсан бөөн хэрүүл болно гээд гуйгаад байхаар нь би хүргэж өгөхөөр болсон. Талийгаачийн гэрийн хаягийг нь асуухад би гэрийн хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байна, талийгаачийн ээжийн дугаар надад байгаа би чамд ээжийнх нь дугаарыг өгье гэж хэлж байсан. Би тэр үед сүлжээ унадаг Нокиа барьдаг байсан. Тийм болохоор би чамтай ярьж байхад сүлжээ унаад муу сонсогдохгүй байсан биздээ, сүлжээ унаад их муу, зөрөөд явчих юм билүү, машинтай яваа хэтрээд явчих юм билүү гэхэд гайгүй байх Шар хадны эцэс дээр сүлжээ унадаггүй шүү дээ, ийшээ гайгүй биздээ гэж хэлсэн. Тэгээд би түүнийг авч явсан. Таксинд суулгаад явж байхад бөөлжих гээд байсан. Тэгэхэд таксины жолооч уурлаад наад хүн чинь бөөлжих гээд байна буулга гээд уурлаад байхаар нь түүнийг татаж сэрээгээд гэр чинь хаана юм бэ гэхэд тэр согтуу гэртээ харихгүй гээд учир нь олдохгүй юм яриад байсан. Тэгэхээр нь би жолоочид уг нь ээж нь ирж авна гэсэн хэсэгхэн хүлээе гэхэд жолооч надад хүлээгээд байх зав зай алга ганц нэг хүн авч явмаар байна гээд уурлаад байсан. Тэр үед гадаа их хүйтэн байсан. Талийгаач нилээн даарсан байсан. Тэгээд би дулаан газар бараадуулъя гээд буудал, дулаан газар байвал зогсчих гэхэд таксины жолооч буудал дээр зогсоод би эхэлж орж цагийн өрөө байгаа юу гэж асуухад цагийн өрөө байхгүй 25.000 төгрөгний үнэтэй хоногийн ганцхан өрөө үлдсэн авбал ав байвал бай гээд байхаар нь тэр өрөөг авсан. Би цагийн дотор ирээд авах байх гэсэн бодолтой цагийн өрөө асуусан. Тэр өрөөгөө авчихаад гарч ирэхэд талийгаач машин дотор огиод жолооч талийгаачийг буу гээд уурлаад байсан. Э.Ж, Д.Бурд сандал дээр унтсан байсан. Тэгээд би талийгаачийг буулгахад хашаа налаад суугаад байсан. Би Э.Жаргалсайханыг сэрээгээд таксины тооцоог хийгээд талийгаачийг сугадаж буудал руу орсон. Буудал 2 давхар шаттай байсан. Гэтэл талийгаач буудлын шатыг налаад суучихсан. Яаж байна гэсэн чинь толгой эргээд байна гээд байсан. Тэгээд бид хоёр тамхи татаж байгаад хаячихаад орох гэтэл талийгаач унтчихсан байсан. Нилээн татахад сэрэхгүй байсан тул талийгаачийг тэврээд оруулсан. Бичлэг дээр хүртэл байгаа. Намайг шуудайтай гурил үүрч орж байгаа юм шиг гэж бичсэн байсан. Хоёр гар дээрээ тэвэрч оруулсан. Оруулаад орон дээр тавихад талийгаач намайг 2-3 удаа алгадаад авсан. Би гайхаад зөөлөн хацар руу нь алагдсан. Тэр үед Э.Ж, Д.Ббольцгоо гээд больсон. Талийгаач надаас уучлалт гуйгаад орон дээр хэвтсэн. Тэгээд хартал хамраас нь цус гарсан. Сая гарсан юм байх гээд харахад цус нь хатсан байсан. Тэрийг нь би арилгаж өгсөн. Талийгаачийн нүүр рүү харахад угаагаад арчилгүйгээр хатаасан бололтой толийсон харагдаж байсан. Яг тэр үед ресепшний хүүхэд гаднаас орж ирээд таны хариулт мөнгийг өглөө өгье гэнэ гэж хэлэхээр нь өглөө эрт явна одоо авмаар байна гэхэд дэлгүүр орж задлуулж ирэхээс та хоёрт захих юм байгаа юу гэхээр нь 2 пиво захисан. Тэгээд байж байхад талийгаачийн ээж нь бид нарыг хаана байна гээд ярьсан. Дуу нь сайн сонсогдохгүй байсан. Би байгаа газраа хэлж өгсөн. Тэгээд байж байтал утас нь салсан. Би өөрөө залгахад хаана байна гэхээр нь гэрийн хаягийг мэдэхгүй болохоор буудалд оруулаад ирлээ гэхэд чиний утас холбогдохгүй байсан гэсэн. Миний утас дуудлага хадгалах үйлчилгээтэй. Үнэхээр залгасан байсан. Надад 2 мессэж ирсэн байсан. Тэгээд талийгаач найзынхаа шатнаас унасан гэсэн би танайхыг олохгүй болохоор дулаан газар бараадуулаад буудалд оруулаад ирлээ гэсэн. Чи манайд хүргээд өгчих гэхээр нь тэгье тэгье гээд энэ явж чадахгүй байсан тул би өргөж оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгтэл манайх 24 дүгээр гудамж гэсэн би гудамжны чинь аманд хүргээд өгье та урдаас тосч ирж ав гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг унтаж байхад нь татаж сэргээгээд ээж чинь яриад байна хүргээд өгчих гэж байна гэхэд талийгаач жоохон унтаж байгаад явья гээд байсан. Тэгээд 30-40 минутын дараа ахиж ярьсан. Яагаад авчирч өгнө гэчихээд худлаа яриад байгаа юм зөндөө хүлээлээ гэхээр нь энэ унтаж байгаад явья гээд байна шүү дээ гээд хэлтэл миний утас тасарчихсан. Тэгээд бид 2 хоёр пивыг нилээд удаан 2-3 цаг хэртээ уусан. Тэгэхэд эгч нь залгаад та нар хаана байгаа юм талийгаачтай цуг байгаа юм уу гээд байна, бид хоёр байна ээж нь яриад байсан хүргээд өгчих гэсэн өөрөө унтаж байгаад явья гээд байна. Найзынхаа шатнаас унасан гэсэн явж чадахгүй байсан одоо уусан архи нь гарсан байгаа байх гэхэд өөртэй нь ярья гээд би сэрээгээд утсаа өгөхөд чиний утас чинь сүлжээ нь унаад байгаа юм уу түг таг хийгээд болохгүй байна гээд байсан. Тэр үед Э.Ж, Д.Бутсыг авч яриулъя гэхэд Э.Ж, Д.Бутас нь цэнэггүй байсан. Ресепшнээс цэнэглэгч гуйж аваад цэнэглэе гэж бодоод очтол утсаа авч ирээд цэнэглэ гээд Э.Ж, Д.Бутсыг ресепшн дээр аваачиж цэнэглүүлээд орж ирсэн. Орж ирэхэд талийгаач сэрсэн. Би орой авсан эмээ талийгаачид өгөөд гар нь гайгүй юу яаж байна энийг уучих гээд өгөөд урд нь суухад миний нурууг элээд намайг оролдоод байсан. Тэр үед Э.Ж, Д.Бунтлаа гээд унтсан. Тэгээд бид хоёр нилээн юм ярьж байгаад 20-30 минутын дараа ахиж эгч нь залгаад чи яриулна гэсэн яасан гэхээр нь утсаа өгөхөд чиний утас ерөөсөө болохгүй юм сүлжээ нь унаад байх юм гэж хэлж байсан. Тэгээд би Э.Ж, Д.Бутсыг оруулж ирэх гээд гартал Э.Ж, Д.Бутасны цэнэглэгч нь салсан байсан. Тэр намайг ороод ирэхэд цаг асууж байсан. Би мэдэхгүй байсан тул нилээн орой болж байгаа байх гэсэн. Бид хоёр ярьж нилээн удаан суусан. Тэгээд Э.Жаргалсайхантай уулзчихаад би нэг ажилд орох ёстой байсан тэр хүнтэйгээ уулзаж чадсангүй маргааш өглөө ажил цуглахаар ажил дээр нь очиж уулзахаас гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж, эгч чинь залгаад байсан яриарай гэж хэлсэн. Би түүний урдуур хэвтсэн. Тэгээд нэг мэдэхэд үнсэлцээд байсан. Нэг мэдэхэд хурьцал үйлдэхэд бэлэн болсон байсан. Яг хурьцал үйлдэх гэж байхад сарын юм ирсэн гэж хэлсэн. Тэр үед би бэлгэвч задлаад бэлгэвчтэй үйлдэх гэж байхад сарын юм ирсэн гээд болиод дараа уулзахаар болсон. Урд нь хэн хэн нь ганц бие хүмүүс учраас хаяа завтай үедээ уулзалдаж байя гэж ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд унтаад өглөө босоод ирэхэд талийгаач өөд болсон байсан. Э.Жаргалсайханыг цагдаа дуудъя гэхэд манайд очьё, би эхнэр хүүхэдтэй уулзчихаад өөрсдөө цагдаа дээр очьё гээд явсан. Би урьд нь бэлгийн замын халдварт өвчтэй байсан. Би үүнийгээ өөрөө мэддэг байсан. Түүнд өвчнөө халдаахгүйн тулд бэлгэвчтэй хурьцал үйлдэх гэж байсан нь үнэн. Гэтэл талийгаач надтай адилхан бэлгийн замын халдварт өвчтэй байсан. Бид хоёрыг адилхан өвчтэй байсан тул 12.1 дүгээр зүйлээр буруутгаад байгаа гол шалтгаан нь болоод байгаа. Би буудалд оруулах болсон шалтгаан нь Рэнсмаа надад талийгаачийн гэрийн хаягийг зааж өгөөгүй. Би гэрийг нь мэдэхгүй байсан. Мөн түүнийг татаад гэр чинь хаана вэ гэхэд би ийм байдалтай гэртээ харихгүй гэж байсан. Мөн тэр машин дотор бөөлжих гээд байна гээд жолооч түүнийг буулга гээд уурлаад би ээж нь залгана жоохон хүлээе гэхэд жолооч үгүй өнөөдөр хурдан харимаар байна гэж байсан. Гадаа их хүйтэн байсан тул талийгаач нилээн даарсан байсан тул дулаан газар бараадуулсан. Гэрч Сэндэрмаагийн мэдүүлэг дээр намайг нилээн согтуу ирээд өрөөнд хүргээд өгөөч гэж байсан гэсэн байсан. Би тэр үед архи дарс уугаагүй. “Нарлаг”-т хоёр шил пиво, Э.Жаргалсайхантай нэг том пиво, нэг том пивоны талыг хувааж уусан. Эрүүл байсан. Ресепшнээр хүргүүлж, өрөөндөө орох шалтгаан байгаагүй. Тэгж хэлэхдээ Э.Ж, Д.Бталийгаач хоёрыг хурьцал үйлдэж байсан гэж хэлсэн. Миний мэдэхийн хурьцал үйлдэж байсан шинж байгаагүй гэв. 

  3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүү мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 30 минутанд гэрээсээ ээжээ би вакум цонхны үйлдвэр дээр очиж бүртгүүлчихээд ирье, та хоолоо хийхгүй байж бай би ирээд хийе гээд ямар ч өвчин зовлонгүй гарсан. Яагаад буудалд авч орсныг мэдэхгүй байна. Буудлынхаа хаягийг хэлсэн бол би буудалд нь очих байсан. Хэдхэн алхмын газар байсан. Гомдолтой байна. Э.Жаргалсайханаас 550.000 төгрөг авах ёстой. Манай ээж хавдартай өнөө маргаашгүй болсон хүн байгаа. Мөнгө төгрөг их хэрэгтэй байна. Э.Ж, Д.Ббол хохирлыг төлсөн. Хүүхэд нь над дээр үлдсэн. Одоо 6 настай эрэгтэй хүүхэд байгаа. Ээжтэйгээ уулзмаар байна гээд байгаа. Хүүхэд нь огт хоол идэхгүй их турж байгаа гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүүгийн:..Өчигдөр орой 17 цагт гарахдаа вакум цонхны үйлдвэрт ажилд орно анкет бөглөнө гээд гарсан юм...

тэгэхээр нь би хамт явсан хүнийх нь утсыг олж аваад тэр залуутай ярихад “өө охин чинь бөөлжөөд алингаа алдчихсан байна” гэхээр нь чи наадхаа нааш дөхүүлээд өгчихөөч гэхэд танайх хаана байдаг юм бэ гэчихээд утас нь холбогдохоо байчихсан... 2 цаг орчмын дараа залгахад утас нь асаад чи ямар хүн чанаргүй юм бэ наад хүнээ нааш нь хүргээд өгчихөөч гээд гэрээ зааж өгөөд “Хаан банк”-аас дээш 24 дүгээр гудамж гэж хэлэхэд тэгж яг гэрт чинь хүргэж өгч чадахгүй ээ, гудамж руу чинь ороод зогсож байя гэчихээд утас нь холбогдохоо больчихсон. Ерөөсөө хүнтэй гүйцэд ярихгүй, яриагаа дуусгахгүй утсаа таслаад их тогтворгүй залуу байсан...гэх мэдүүлэг... /1-р хх-ийн 32-33 дугаар тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Очирбатын: ... 2016 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө “Цахлай” буудалд 02 цаг өнгөрөөгөөд галаа галлаж дуусаад буудал дотор ороод иртэл текэн дээр 30-35 орчим насны эрэгтэй хүн халамцуу гар утсаа цэнэглүүлээд зогсож байсан. Тэр залуу намайг харсан хүн байна. Чи Завхан аймгийн Их-Уул сумын иргэн хүн үү гээд яриа өдсөн. Тэгэхээр нь чи андуураад байна гэж хэлсэн. За уучлаарай гээд буудлын 8 тоот өрөө рүү орсон. Манай эхнэр “Цахлай” буудлын ресевшн ажилтай цуг гарч байсан. 8-н тоот өрөөнд хэдэн хүн орсон талаар эхнэрээсээ асуугаагүй. Өглөө 9 цаг өнгөрөөгөөд 8-н тоот өрөө рүү эхнэр Сэндэрмаа орсон чинь  нэг эмэгтэй хүн хөдөлгөөнгүй болсон байна гэж надад хэлсэн. Би хаалгыг нь онгойлгосон чинь 8-н тоот өрөөний эмэгтэй хүн хамараас нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй байхаар нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр Сэндэрмаа надад хэлэхдээ 2016 оны 10 дугаар сарын 17-ны 18 цагийн орчимд талийгаач согтуу хамарнаас нь цус гарчихсан, 2 залуу сугадаж өргөөд  буудал авч 8-н тоот өрөөнд орсон гэж байсан…гэх мэдүүлэг /1-р хх-н 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Рэнсэмаагийн: ...  Дашхорлоог найзууд нь Дашка гэж дууддаг. Дашкааг би 79 дүгээр дунд сургуулийн 10 жилд сурдаг байхад зүс таних мэддэг хүүхэд байсан. Манай найз Содцэцэгтэй найзалдаг, надаас хоёр үеийн доор сурдаг хүүхэд байсан...Би Дашхорлоотой хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 40 минутын үед байх над руу залгаад би танай гэрийн ойрхон хоёр найзтайгаа “Таны зоог” хоолны газар хоол идэж байнаа, чи гараад ирэх үү гэхээр нь би тухайн үед толгойгоо угаагаад, өөр найзтайгаа уулзах гэж байсан болохоор завгүй байна чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 30 минутын дараа 16 цаг өнгөрч байхад над руу залгахаар нь би эмнэлэгийн тойргийн орчим Цээгий гэдэг найзындаа байсан болохоор “найзындаа байна аа” гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш 20-30 минутын дараа буюу 16 цаг 40 минутын орчим дахиж залгаад гараад ирээч эмнэлгийн тойрог дээр ирчихлээ 00-д нь ороод шийгээдэхье гэж хэлсэн. Тэгэхээр би гарч очоод уулзсан чинь  “ёо сая шатнаас унаад” гэж хэлэхээр нь би юм яриагүй дагуулж орох гэхэд миний санаж байгаагаар бол зүүн гараа бариад “ёо энэ зүүн гар бас тулаад хавдсан байна” гэж хэлэхээр нь би татаад өгье гэсэн чинь яах юм бэ гэж хэлээд хамт орж бие засчихаад яваад өгсөн. Тэр үед Дашка пиво үнэртүүлсэн согтоогүй байсан. Өөр биед нь харагдаад байх гэмтэл харагдаагүй ээ. Орой 19 юм уу 20 цагийн орчим харанхуй болсон байхад өдөр надруу залгаад ярьж байсан 88758011 дугаараас дахин залгаад нэг эрэгтэй хүн яриад Дашкагийн найз нь байна аа, чам дээр очсон уу, “Нарлаг”-т байж байхад намайг толгойны эм аваад ир гэж хэлчихээд гараад явсан байна. Дашкагийн найз нь надаас бас танай найз охиныг нэхээд байна гэж хэлэхээр нь би манайд ирээгүй ээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр залуу яриад удаагүй 5 орчим минутын дараа нийтийн байрны эзэн эмэгтэй орж ирээд өдөр чиний оруулаад байсан охин чинь гадаа согтуу сууж байна гэхээр нь гараад очсон чинь бүүр согтуу шүлс нь гоожсон байдалтай боржуур толгойгоороо налаад  сууж байсан. Тэгээд би очоод юм ярьсан чинь надтай юм ярих тэнхэлгүй босож чадахгүй би өргөж дийлэхгүй байсан болохоор найз нь чамайг өргөж дийлэхгүй байна шүү дээ босчихооч дээ гэж хэлсэн ч босохгүй байсан. Би миний найз яасан юм бэ гэж асуухад “би цүнхээ үүрээд зугтчихлаа” гэж хэлсэн. Би юу болсон юм бэ яагаад зугтсан юм гэж асуухаар юм хэлэхгүй ухаангүй согтсон байдалтай байсан. Намайг харахад өөрийнхөө цүнхийг пальтоныхоо дотуур үүрсэн байдалтай байсан. Тэр үед миний харснаар ямар нэг ил шарх гэмтэл харагдаагүй, хувцас нь боржуур налсан хэсгээр л жаахан шороо болсон бусдаар бол цэвэрхэн байсан. Тэр үед нөгөө ярьж байсан залуу руу залгаад хэлэх гэсэн чинь нэгжгүй байсан болохоор ярьж чадалгүй байж байхад манай найз Цээгийгийн нөхөр Ёко найз Очироогийн хамт ирэхээр нь би Ёкыг дэлгүүр рүү нэгжинд явуулаад, Очироо бид хоёр түшиж байгаад найз гэж байсан залуу руу нь залгаад Дашка ирчихлээ, чи гэрт нь хүргэж өгч чадах уу гэж хэлсэн чинь чадна одоо очлоо гэж хэлсэн. Тэр залуу удалгүй эцэс талаас цагаан өнгийн “Аксент” маркийн машинтай хүрээд ирсэн. Ирэх үедээ өөр нэг найз нь урд нь суусан согтуу байдалтай байсан. Харин жолооч нь таксины жолооч байх шиг байсан. Харин надтай ярьж байсан эрүүл залуу Очироо хоёр Дашкааг сугадаад машинд суулгасан. Би тэр залууг чи хүргэж өгч чадна биздээ гэсэн чинь чадна гэж байсан. Тэр залуу эрүүл байсан болохоор би итгээд дүү Цээгийгийнх нь дугаарыг өгөөд явуулсан. Би суулгаж өгчихөөд дүү Цээгийрүү залгаад тэр залуугийн дугаарыг өгөөд эгчийг чинь суулгаад явуулсан шүү, энэ дугаараар ярьж байгаад тосоод аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш Дашкаг хараагүй…гэх мэдүүлэг /1-р хх-н 37-39 дүгээр тал/

             Мөрдөн байцаалтанд гэрч Б.Сэндэрмаагийн: ...Өмнө нь манай буудлаар үе, үе үйлчлүүлдэг байсан хүүхэн. Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед гаднаас өмнө нь харж байгаагүй 2 залуугийн хамтаар орж ирсэн. Талийгаач гаднаас ирэхдээ бага зэрэг хамарнаас нь цус гарсан байдалтай, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би хамт явсан хоёр залуугаас нь наад хүн чинь тасарсан юм биш биз дээ, яагаад хамарнаас нь цус гараад байгаа юм бэ гэхэд гайгүй ээ, сая харин хамарнаас нь цус гарчихлаа гэж хамт ирсэн хоёр залуугийн туранхай бүлтгэр нүдтэй залуу нь хэлсэн. Талийгаачтай хамт явсан хоёр залуу нь бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэр 3 хоёр давхрын 8 номерийн өрөөнд орсон...Утас цэнэглэж байгаад та манай өрөөнд оруулаад өгөөч би хэдэн номерийн өрөөнд байгаа билээ гэхээр нь дагуулж яваад өрөөнийх нь гадаа ирж уг залууг өрөөнд нь оруулсан. Энэ үед талийгаач нөгөө залуутай нь нэг оронд орчихсон бэлгийн харьцаанд орж байсан. Залуу нь дээрээс байрлалтай хүүхэнтэй бэлгийн харьцаанд орж байсан... Шөнө 3 цагийн үед хөдөөний залуу дахин гарч ирээд манай нөхөртэй нутгийнхаа талаар ярьж байгаад удалгүй өрөөндөө орсон.... Би 9 цагийн үед буудлын өрөөгөө цэвэрлэх гээд хүмүүс гарсан байна уу гээд өрөөний хаалга татаж яваад 8 номерийн өрөөний хаалга татахад талийгаач орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн хөнжлөө хамар дээгүүрээ хучсан байдалтай байхаар нь хөнжлөөс нь татаад хөөе чи гайгүй юу хүмүүс чинь явчихлаа гэхэд аймаар эвгүй харагдсан. Талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Талийгаач хөнжил дотроо нүцгэн байсан.   Өмсөж явсан гадуур хувцас нь орны дэргэд газар дээр байсан.  Өрөөнд  2.5 литрийн пивоны сав харагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Ичинхорлоогийн:...би талийгаачийн дээд талынх нь эгч байгаа юм. Талийгаач 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ гараад явсан байсан ба орой нь архи уучихсан байна гэхээр нь би 22 цаг өнгөрч байхад хамт явж байгаа гэх 88758011 гэсэн дугаартай Батжаргал гэх хүнтэй нь утсаар ярихад Сайн  байна уу? Би наад явж байгаа хүний чинь эгч нь байна. яриулаадхаач хаана байна гэхэд та нар намайг ингэж сайхан сэтгэл гаргаж явж байхад ингэж ярьж болохгүй шүү, тийм бол 100 айлаас ирээд ав гээд салгачихсан. Дахиад залгахад миний туслах үйлчилгээнд бүртгэгдлээ гээд байсан...

            ...манай  бага охин дүү рүү талийгаачийн найз Ээгий мессеж бичээд эгч чинь согтуу тасарчихсан байна, 88758011 гэсэн дугаартай утас руу яриад очиж эгчийгээ ав, давсагны булагт байна гэсэн гэж хэлсэн байхаар нь манай ээж тэр хүн рүү залгаад хүргэж авчирч өгөхгүй байна гэхээр нь би орой 22 цаг өнгөрч байх үед  залгаж ярьсан юм. Надтай тэгж яриад л утсаа тасалчихсан, дүүг надтай яриулаагүй…гэх мэдүүлэг /хх-н 50 дугаар тал/

 

            - Э.Ж, Д.Бсэжигтнээр өгсөн: ... буудалд ороод үүдэн хэсгийн орон дээр Жаргалсайхан нөгөө эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон ба тэр үед буудлын залуу пиво оруулж өгсөн. Ингээд бид гурав хоёр савтай пиво ууж дуусгаад унтсан. Би бэлгийн харьцаанд орсон эсэхээ санахгүй байна. Намайг ямар ч байсан оролдоод   сэрээсэн ба нөгөө эмэгтэйгийн хамраас нилээн цус гарчихсан, нүүр царай нь  цэлдийж хөхөрсөн, хамаг бие нь хөрчихсөн, гар хөл нь хөшчихсөн байхаар нь Жаргалсайхан бид хоёр айгаад гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-н 128 дугаар тал/

... Жаргалсайхан ямар ч байсан нэг удаа бэлгийн харьцаанд орсон...гэх мэдүүлэг /хх-н 131 дүгээр тал/

            -Э.Ж, Д.Бяллагдагчаар өгсөн:..Жаргалсайхан талийгаач хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд удаагүй буудлын хүн пиво авч ирж оруулж өгөхөд Жаргалсайхан талийгаач оруулж өгөхөд Жаргалсайхан талийгаач хоёр бэлгийн ажлаа хийж байсан дуусаагүй байсан. Би авчруулсан пивоо Жаргалсайхантай уугаад унтаад өгсөн, тэр буудалд талийгаач пиво уугаагүй, харин караоекед талийгаач хоёр пиво уусан, би тэр гурав дээр ирэхэд архи пиво уугаагүй эрүүл байсан, Жаргалсайхан бид хоёрыг пиво ууж байхад талийгаач намайг оролдоод байсан. Тэгээд хамт нэг оронд унтсан. Талийгаач Жаргалсайхан болон надтай бэлгийн харьцаанд орохдоо эсэргүүцэл үзүүлээгүй. Надад хоёр бэлгэвч, миний өмдний халаасанд байсан. Үүнийг хэрэг болохоос өмнө авсан байсан. Буудалд ороход бэлгэвч аваагүй, Жаргалсайхан бэлгэвчтэй байсан үгүйг мэдэхгүй. Би нэг л бэлгэвч хэрэглэсэн, нэг бэлгэвч нь миний халаасанд байсан. Мөнгөлөг нэртэй байсан, үүнийг цагдан хорих төвд  хоригдох  үед халааснаас тэр өдөр гарч байсан жижүүр нь хураан авсан…гэх мэдүүлэг /1-р хх-н 137 дугаар тал/

 -Э.Ж, Д.Бсэжигтнээр өгсөн: ...Дашхорлоо нас барсан, бие нь хөшсөн, хөрсөн байсан. Батжаргал мөн хажуугаар нь чармай нүцгэн байхаар нь дуудаж босгосон. Ингээд Батжаргал бид айсандаа шууд гараад явсан…гэх мэдүүлэг /1-р хх-н 135 дугаар тал/

            - Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 2-4 дүгээр тал/

            - Фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 5-12 дугаар тал/

            - Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэлээс:...4.03 гэсэн файлыг уншуулахад “Цахлай” буудлын 2 давхрын жижүүрийн өрөөний камер байх ба уг бичлэг  2016:10:17 21:10:10 секундээс эхэлж 2016:10:17 21:14:59 секундэд гаднаас хар саравчтай цагаан малгайтай, хар куртиктэй эрэгтэй /Батжаргал/ ганцаараа орж ирээд 2016:10:17 21:16:20 секундэд буцаж буудлаас гарав. 2016:10:17 21:20:10 секундэд хар саравчтай цагаан малгайтай, хар куртиктэй эрэгтэй /Батжаргал/ пальтотой эмэгтэйг тэвэрч оруулав. Араас нь цагаан саарал куртиктэй Жаргалсайхан орж ирэв. Уг бичлэг 2016:10:17 21:20:22 секундэд дуусав гэжээ. /1-р хх-н 243 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цогцост хийсэн №1922 тоот дүгнэлтэнд:

            1.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас гавлын хөндийд тархины хатуу бүрхүүл дээр цус хурж тархи дарагдаж нас баржээ.

            2. Талийгаачид үүсэн гавал тархины битүү гэмтэл нь тусдаа хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл болох баруун хөмсөг, цээж, баруун гарын сарвуу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт, цус хуралт, эрүүнд цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            4. Талийгаачийн цус, шээс, ходоодны шингэд спиртийн зүйл илрээгүй байна.

Ходоодны шингэнд чанарын аргаар хорт бодисын шинжилгээ хийхэд демидрол, нитритийн давс, хүчтэй хүчил, шүлт илрээгүй.

          5. Талийгаачийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн  илрээгүй байна.

           6. Талийгаач нь А 2-р бүлгийн цустай, бэлгийн замын халдварт тэмбүү  өвчтэй байна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 62 дугаар тал/

             -Шүүх сэтгэц эмгэг судлалын №1189 тоот дүгнэлтэнд:

 1. Э.Ж, Д.Бнь сэтгэцийн хувьд өөрийгөө удирлан жолоодох чадвартай байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан.

2. Э.Ж, Д.Бнь болсон хэргийнхээ талаар үнэн зэв мэдүүлэг өгөх чадвартай.

            3. Э.Ж, Д.Бнь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байна.

            4. Э.Ж, Д.Бнь хэрэг хариуцах чадвартай байна. /1-р хх-ийн  106-107 дугаар тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын №1190 дугаартай дүгнэлтэнд:

1.Э.Ж, Д.Бнь сэтгэцийн хувьд өөрийгөө удирлан жолоодох чадвартай байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан.

2. Э.Ж, Д.Бнь болсон хэргийнхээ талаар үнэн зэв мэдүүлэг өгөх чадвартай.

            3. Э.Ж, Д.Бнь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байна.

4.Э.Ж, Д.Бнь хэрэг хариуцах чадвартай байна.

 /1-р хх-н 111-112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөлөөгчийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд Э.Ж, Д.Б нар нь согтуугаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт  2016 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хохирогч Э.Дашхорлоог биедээ  гавал тархины битүү гэмтэл авч бөөлжөөд, хамраас нь гараад амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр “Цахлай” дэн буудалд  авч очиж орхисноос Э.Дашхорлоогийн амь нас хохирсон, түүнчлэн Э.Ж, Д.Б нар нь бүлэглэж хохирогч Э.Дашхорлоог биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн үйл баримт болсон байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж, Д.Б нар Э.Дашхорлоог бүлэглэн хүчиндээгүй гэж мэтгэлцэж байна.

          Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илээргүй тул Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан зүйл ангийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

          Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч М. Үрэнхүүгийн: … тэгэхээр нь би хамт явсан хүнийх нь утсыг олж аваад тэр залуутай ярихад “өө охин чинь бөөлжөөд алингаа алдчихсан байна” гэхээр нь чи наадахаа нааш дөхүүлээд өгчихөөч гэхэд танайх хаана байдаг юм бэ гэчихээд утас нь холбогдохоо байчихсан... 2 цаг орчмын дараа залгахад утас нь асаад чи ямар хүн чанаргүй юм бэ наад хүнээ нааш нь хүргээд өгчихөөч гээд гэрээ зааж өгөөд “ХААН” банкнаас дээш 24 дүгээр гудамж гэж хэлэхэд тэгж яг гэрт чинь хүргэж өгч чадахгүй ээ, гудамж руу чинь ороод зогсож байя гэчихээд утас нь холбогдохоо больчихсон, ерөөсөө хүнтэй гүйцэд ярихгүй яриагаа дуусгахгүй утсаа таслаад их тогтворгүй залуу байсан гэх мэдүүлэг... /1-р хх-ийн 32-33-р тал/

          Хохирогч Дашхорлоог тосоод авъя хүргээд ирээч эх Үрэнхүү хүсч байхад  хүргэж өгөлгүй  буудал  руу  авч явсан  байх ба хэрэгт авагдсан камерын бичлэгээс  үзэхэд: Хохирогч Дашхорлоог Батжаргал тэврээд оруулж ирж байна. Үүнээс дүгнэхэд хохирогчийн ээж Үрэнхүү 18 удаа утсаар холбогдож наад хүнээ дөхүүлээд өгөөч тосоод авъя гэхэд зориуд дэн буудалд авчирч байгаа нь шүүгдэгч нарын санаа зорилгыг харуулж байна. /1-рхх-н 214 дүгээр тал/

          Шүүгдэгч Э.Ж, Д.Бнь хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй гэдэг боловч түүнийг хохирогчтой бэлгийн харьцаанд орж байсныг гэрч Б.Сэндэрмаагийн мэдүүлэг, фото зургаар таньж олуулах ажиллагаа болон Э.Ж, Д.Бсэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгүүдээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг бусад баримтаар нотлогдож байна гэж үзэв.

          Мөрдөн байцаалтанд Э.Ж, Д.Бяллагдагчаар өгсөн:...талийгаач намайг оролдоод байсан, тэгээд хамт нэг оронд орсон. Талийгаач Жаргалсайхан болон надтай бэлгийн харьцаанд орохдоо ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй…гэх мэдүүлэг  /1-р хх-н 137 дугаар тал/

          -Э.Ж, Д.Бсэжигтнээр өгсөн: ...Дашхорлоо нас барсан, бие нь хөшсөн, хөрсөн байсан. Батжаргал мөн хажуугаар нь чармай нүцгэн байхаар нь дуудаж босгосон. Ингээд Батжаргал бид айсандаа шууд гараад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 135 дугаар тал/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургуудаас харахад  талийгаачийн дотуур өмд, хувцас нь тайлагдсан байдалтай нүцгэн, хэргийн газарт “Траст” нэртэй бэлгэвчний хайрцаг байх ба хэрэглэсэн 1 ширхэг бэлгэвч, хэрэглээгүй бэлгэвч  1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан зэргээс үзэхэд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бүлэглэн хүчиндсэн нь тогтоогдож байна. /1-р хх-н 5-12 дугаар тал, 2-р хх-н 83 дугаар тал/

          Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын тайлбар няцаагдаж байна.

          Иймд Э.Ж, Д.Б нар нь согтуугаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах  “Цахлай” дэн буудалд 2016 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хохирогч Э.Дашхорлоо нь биедээ гэмтэл авч  өөрийгөө удирдан авч явах чадваргүй болсон байхад Батжаргал хохирогчийг үүрч  тэврэн буудалд оруулан, хохирогчийг бүлэглэн хүчиндсэн, хохирогчийн эрүүл мэндэд  аюул учирсан  байхад  тусламж  үзүүлээгүйгээс  хохирогч нас барсан  гэмт  хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар таньж олуулах ажиллагаа, фото зургууд, эд мөрийн    баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

          Баянзүрх дүүргийн Прокуророос Э.Ж, Д.Б нарын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

         2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д...   таваас дээш арван жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулахаар хуульчилсан  бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т ... хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял  оногдуулахаар хуульчилсан байна.

         Бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүнийг амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т...  гурваас таван жилийн хугацаагаар жилийн хорих ялыг оногдуулахаар хуульчилсан  бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох эсхүл 1-5 жилийн /нэгээс таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг  дэээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч        Э. Жаргалсайхан,  Д. Батжаргал  нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл хөнгөрч эрх зүйн байдал дээрдэх үндэслэлтэй байна.

Э.Ж, Д.Б нарын хохирогчийг бүлэглэн хүчиндсэн,  хохирогчийн эрүүл мэндэд  аюул учирсан байхад тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Э.Жаргалсайхан, Э.Ж, Д.Бнарын хохирогчийг бүлэглэн хүчиндсэн гэм буруугийн санаатай үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар, мөн хохирогчийн эрүүл мэндэд аюул учирсан байхад тусламж  үзүүлээгүйгээс хохирогч нас барсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Э.Ж, Д.Б нар нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /1-р хх-ийн 143, 152 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүү нь учирсан хохирлын талаарх 1.400.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. /2-р хх-н 87, 89 дүгээр тал/

 Талийгаачийн  хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүү нь өөрийн зөрчигдсэн эрхээ хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нартай   хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж 1.500.000 төгрөгийн төлбөр төлсөн  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирогчид учирсан   хохиролд тооцож шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох үндэстэй гэж үзлээ. /2-р хх-н 167-171 дүгээр тал/

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ж, Д.Б нар нь тус тус 200.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг, мөн Д.Батжаргал түүний ар гэрээс 550.000 төгрөгийг хохирогч М.Үрэнхүүд хүлээлгэн өгсөн байна /3-р хх–н 21-22 дугаар тал болон 92 дугаар тал/

Иймд үлдэх төлбөр болох 550.000 төгрөгийг Э.Жаргалсайханаас гаргуулж хохирогчийн төлөөлөгч эх М.Үрэнхүүд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ж, Д.Б нар нь хэргийн улмаас 2016 оны 10 дугаар сарын 19-өөс 2016 оны 10 дугаар сарын 22-ныг хүртэл сэжигтнээр 3 хоног  цагдан хоригдож, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, 2017 оны 07 дугаар сарын 06-ныг хүртэл нийт 117 хоног цагдан хоригдсон байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл 153 хоног нийт 270 хоног цагдан хоригдож  байгаа болох нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол, шүүгчийн  захирамжууд, шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 114-117 дугаар тал/, /2-р хх-н 112 дугаар тал/, /3-р хх-н 48-56 дугаар тал/

Э.Ж, Д.Бнарын цагдан хоригдсон 270 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч Э.Ж, Д.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Адуучин овогт Э.Ж, Д.Б, Хатиган овогт Э.Ж, Д.Б нарын гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дүгээр зүйлийн  126.2.6, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

         2. Адуучин овогт Э.Ж, Д.Б, Хатиган овогт Э.Ж, Д.Б нарыг хохирогчийг бүлэглэн хүчиндсэн, хохирогчийн эрүүл мэндэд аюул учирсан байхад тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Энхцэцэгийн Жаргалсайханд 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Дашзэвэгийн  Батжаргалд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ж, Д.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж  нэгтгэн бүгд 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар, Э.Ж, Д.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн бүгд 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар  шийтгэсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Д.Б нарт 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Ж, Д.Б нарын цагдан хоригдсон нийт 270 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

         7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Ж, Д.Ббусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Ж, Д.Баас /РД:ИЗ86011633/ 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Мянгадын Үрэнхүүд /РД:ШБ61051006/ олгосугай.

         9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүү нь тэжээн тэтгэх болон бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хөнжлийн даавуу, бор өнгийн хүрэм, цагаан эрээн өнгийн дотоож, ногоон өнгийн оймс хос, хүрэн оруулгатай хар хос гутал, “Траст” гэсэн бичигтэй бэлгэвчний хоосон хайрцаг, задалсан бэлгэвч 1 ширхэг, 2.5 литрийн боргио пивоны хоосон сав, 2 ширхэг хуванцар цагаан цэнхэр өнгийн аяга, 1 ширхэг хуванцар цагаан өнгийн аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

         11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Ж, Д.Бнарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Ж, Д.Бнарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ.

                       ШҮҮГЧИД                                                С.ӨСӨХБАЯР.

                                                                                        Д.МӨНХТУЯА.