Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0023/Э/219/2020/0023/001/2020/0519

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч П.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э-,

Шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М--- холбогдох эрүүгийн 1918000640541 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 оны 11 сарын 01 өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Н.Б-нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэргийн 2, 5 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-эд мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-т заасныг тус тус зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.П.Б-гийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 5 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд иргэн П.П.Б-гийн зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н.Б-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2001 оноос төрийн байгууллагад анхан шатнаас нь эхлээд хэлтсийн дарга хүртэл 20 дахь жилдээ алдаа ажиллаж байна Энэ хугацаанд алдаа дутагдал гаргалгүй төрийн албаны холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Манайд 2018 онд 1080 албан бичиг ирсэн байдаг. Би ирсэн бичгийн холбогдох байцаагчид цохоод хариутай албан бичгийг хуулийн хугацаанд нь шийдэж хариуг нь өгдөг журмаар нь албан бичиг төлөвлөсний дагуу гарын үсэг зурж тухайн байгууллага руу явуулсан. Улсын дээд шүүхийн тайлбарт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт нь иргэн П.П.Б-г хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг нотолно” гэсэн тайлбар байдаг.  Бид хуралдаад, хуулбар үнэн дараад тухайн иргэн энэ баримтыг өгөхөд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол тус баримтаа байгууллагын удирдлагадаа өгч Нийгмийн даатгалын хууль тогтоомж, татварын хууль тогтоомж, хөдөлмөрийн хууль  тогтоомжийг зөрчихгүй хангаж ингэж явдаг. Акт дээр юу байдаг вэ гэхээр тухайн хүний овог нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, ажлын газар, тухайн өвчний онош, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, комиссын 9 гишүүний нэр гарын үсэг байдаг. Актыг иргэн аваад ажил олгогчдоо үзүүлээд Нийгмийн даатгал болон Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/ зэргийг хөнгөлүүлдэг. Хөдөлмөрийн хуульд ажилтан ажилд орохдоо эрүүл мэндийн үзлэгт орох тухай заалт байдаг. Энэ заалтыг ингэж хангаж явдаг.

П.Б- гуайн тухайд би сайн танихгүй, надад түүнтэй х*****отой эд хөрөнгө, маргаан янз бүрийн асуудал байхгүй. Харин П.П.Б-г Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 2012 он хүртэл ажиллаж байсныг мэднэ. Тухайн албан бичгийг төрийн албан хаагч хууль заасан хугацаанд хариу өгөх үүрэгтэй, тэр үүргийнхээ дагуу хариуг хүргүүлсэн.

Намайг П.П.Б-гийн эрүүл мэндийн нууцыг задруулсан гээд буруутгаад байгаа. М*****ын ц************* х*****о ХК бол бусад этгээд гэдэгт орохгүй байх гэж бодож байна. Энэ байгууллага нь П.П.Б-гийн ажил олгогч байгууллага. Ажил олгогчид энэ мэдээллийг гаргаж өгснөөр цаашид ямар арга хэмжээ авах байсныг би мэдээгүй. Өөрийн зүгээс шаардлагатай гэсэн мэдээллийг гаргаж өгсөн гэж бодож байгаа.

Түрүүний хэлсэн дээр 2012 оны шүүх хурал дээр ч гэсэн 2015 онд Дархан-Уул аймгийн Х*****оны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн байгууллага 20 гаруй албан хаагчтай. Би тухайн үед Нийгмийн даатгалын байгууллагад ажилладаггүй байсан. Тухайн актыг нийгмийн даатгалын газраас аваад М*****ын ц************* х*****о ХК-ийн удирдлагууд руу өргөдөл гомдол бичиж байсан. П.Б- нь тухайн үед шүүхээс гэм буруутайд тооцогдоод тэнссэн байсан. Мөн 70-аас дээш хувь хөдөлмөрийн чадвар алдалттай хөгжлийн бэрхшээлтэй байсан. 70 дээш хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн ажил хөдөлмөр эрхлэхийг 2015 оноос өмнө зөвшөөрдөггүй байсан. Тухайн үед бол П.П.Б- өөрийнхөө өвчний талаарх мэдээллийг байгууллагын удирдлагадаа задалсан байсан гэж би үзэж байгаа. Тухайн үед зөвшөөрөөд П.Б-г ажиллуулсан гэж ойлгодог.

Энэ хэрэг 2018 онд болсон. Тухайн үед П.Б- надад сэтгэл санааны хохирол байна. Өөр хохирол байхгүй зүйл байхгүй гэж байсан. Гэтэл одоо энэ хэргээс болж гараа хугалсан гээд хохирол нэхэмжлээд байгаа. Энэ гэтэл нь надтай х*****огүй, “М*****ын ц************* х*****о” ХК 14 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин  авсан байгаа. Би энэ хохирлын хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа.

Намайг яллах дүгнэлтдээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан байгууллага иргэдэд лавлагаа гаргаж өгөх журам зөрчсөн гэж буруутгаж байгаа. Энэ журам нь 2015 онд гарсан журам. 2016 оны захиргааны хэм хэмжээ батлах тухай хуулиар хүчингүй болсон журам. Журмыг иргэдээр хэлэлцүүлээд дараа нь хуулийн сэтгүүлд хэвлэгдсэнээр олон нийтэд хүчин төгөлдөр мөрдөх ёстой. Тухайн журамд зааснаар Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 3  төрлийн үүргийг хүлээдэг.

1 дүгээрт нийгмийн даатгалын хууль тогтоомжтой х*****отой ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх

2 дугаарт Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос лавлагаа олгохтой х*****отой журмыг хэрэгжүүлэх

3 дугаар гомдол мэдээлэл шалгах гэх мэт ажлууд байдаг.

Байгууллага иргэдэд лавлагаа өгөх журам нь нийгмийн даатгалтай х*****отой журам байгаа. Нийгмийн даатгалын байгууллагаас НДШ өр, төлөлтийн байдал зэрэг мэдээ мэдээллийг авах эрхтэй, энэ журамд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын талаар үг, ямар зүйл тусгаагүй орхигдсон байгаа. Одоо намайг энэ асуудалд холбогдож эхэлснээс хойш яг ямар журмаар лавлагаа мэдээлэл өгөх талаар одоо яригдаж байгаа. Нийгмийн даатгалын лавлагаа мэдээлэлтэй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын мэдээлэл олгох асуудлыг хольж ойлгож болохгүй юм. 

Хохирогч сэтгэл санааны хохиролтой гээд анхан шатны шүүх дээр мэдүүлэг өгч байсан. Надад бас сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохирол гарч байна. Энэ явдлаас болж нойр хүрэхгүй ядаргаанд орж эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Энэ асуудлаа зогсоочхож болохгүй юм уу? . Та 8 жил Нийгмийн даатгалын хэлтсийн дарга хийсэн. Та 2012 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөө 210 сая төгрөг залилсан хэргээр асуудал үүсэж байсан гэдгийг энд дурдмаар байна” гэв.

Хохирогч П.П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 2 сарын 20 өдөр би М*****ын цахилгаа х*****о ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд томилогдоод 2 жил ажиллаад 2017 оны 2 сарын 20 өдөр ажлаас халагдсан. Тэр үед сонгууль болоод ардчилсан намын угшилтай бүх хүнийг ажлаас халсан. 2017 онд би Чингэлтэй дүүргийг шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийг шүүхээс 2017 оны 5 сарын 29 өдөр намайг ажлаас үндэслэлгүй халагдсан байна гэж үзээд ажилгүй байсан хугацааны цалинг олгож, ажилд нь эрүүлэн томилох шийдвэр гаргасан. Тэгээд тэр шийдвэрийг М*****ын ц************* х*****о ХК давж заалдаад, Нийслэлийн шүүхээс магадлалд хэвээр батлаад 2017 оны 12 сарын 07 өдөр Улсын дээд шүүхийн шийдвэрээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд ажлаа авъя гэтэл байж бай гээд хүлээлгээд 6 сарын 22 өдөр Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр албадан ажиллагаа явуулахаар компанийн захиралд зөрчлийн хэрэг үүсгэсэн. Ингэж байтал 6 сарын 22 өдөр намайг ажил дээр дуудаад өрөөнд ажлын хэсэг ширээ сандал хүлээлцээд намайг хууран мэхэлж ажил хүлээлцсэн акт үйлдээд. Шууд тэр дороо намайг сахрын өвчтэй гээд мэдэгдэл өгөөд ажлаас чөлөөлж ахлах инженерийг түр үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. Ажил хүлээлцсэн актаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлд өгөөд шийдвэр гүйцэтгэл явагдсан гээд хаасан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад өргөдөл гаргаад тэндээс ажлын хэсэг гаргаад шийдвэр гүйцэтгэл явагдаагүй байна. Шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийсэн байна. Дүр эсгэсэн байна гээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийг 2018 оны 8 сарын 21 өдрийн 18 дугаартай  тогтоол гаргаад нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгоод дахин шийдвэр гүйцэтгэл явуулахыг даалгасан. Гэтэл 4 өдрийн дараа М*****ын ц************* х*****о ХК-аас Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгөөч гээд Сүхбаатар дүүргийг шүүхэд гомдол гаргаад энэ асуудал явсаар Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж П.Б- ажлаа хүлээж аваагүй юм байна гэж тогтоосон.  Би тушаал авч ажилдаа аваагүй байхад миний дансанд цалин гэж мөнгө хийгээд дахин ажлаас халсан.

Энэ хугацаандаа Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт П.Б- ажил эрхэлж чадахгүй гээд дүгнэлт гаргаж өг гээд дүгнэлт гаргуулсан байсан. Би тус дүгнэлтийг гаргахдаа албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзээд Авлигатай тэмцэх газарт шалгуулж тус дүгнэлтийг дээд шатны байгууллагаас хүчингүй болгож Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Бат-Д.Э-ийг төрийн албаны тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. 

Миний эрүүл мэндийн нууцыг Н.Н.Б-задруулсан учраас тус баримтыг М*****ын ц************* х*****о ХК миний эсрэг нотлох баримт болгон ашигласан. Би Ц******** х*****о ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалингаа авахаар шүүхэд хандсан байгаа. Миний эрүүл мэндтэй х*****отой нууцыг М*****ын ц************* х*****о ХХК шүүх дээр дэлгэсэн. Би шүүхээр явж байхдаа гараа хугалсан. Миний эрүүл мэндтэй х*****отой зардал бол Н.М-тай шууд х*****отой. Би цагдаад мэдүүлэг өгөх гэж явж байгаад гараа хугалсан. Би хохиролд 4.800.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ зардлын 2 сая гаруй төгрөг бол эм тарианы мөнгө, 2.800.000 төгрөг нь би хувийн баар ажиллуулдаг. Тэрийгээ өөрөө хариуцдаг байснаа хамаатны хүүхдэдээ хариуцуулж сарын 700.000 төгрөг өгч байсан зардал гэж тооцоод нэхэмжилж байгаа.” гэв.

Эрүүгийн  1918000640541 дугаартай хэргээс:

Гэрч Д.Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Албан бичиг хэрэг хөтлөлтийнхөө дагуу байгууллагынхаа албан бичиг бланк дээр өргөдөл гомдол хүсэлтийг шийдвэрлэх хуулийнхаа хугацаанд хариуг нь гаргаж өгдөг. Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирсэн албан бичиг хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Манай Нийгмийн даатгалын байгууллага бусад бүх байгууллагуудтай хамтарч ажиллах, харилцан тодруулах зүйлүүд их гардаг учраас бусад иргэн аж ахуй нэгж байгууллагуудтай албан бичгээр харьцдаг. Энэ талаар яг зохицуулсан журам, дүрэм бол байхгүй. Бусад иргэн аж ахуй нэгж байгууллагаас ирсэн албан бичигт манай байгууллагад байгаа мэдээллээ албан бичгээр хариу мэдэгддэг. Үүнийхээ дагуу “М*****ын ц************* х*****о” ХК-иас ирсэн албан бичигт хариу өгсөн. Иргэд манай байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллээс яг өөрийнхөө мэдээллийг авахыг хүссэн үед манайх өөртэй нь х*****отой мэдээллийг өөрт нь өгдөг. Дархан-Уул аймгийн Ц************* х*****о ТӨХК нь сар бүр манайд Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж өгдөг. Манайд гарган өгч байсан тайландаа тухайн үед даргаар ажиллаж байсан П.П.Б-гийн мэдээллийг группд орж тэтгэвэр авдгийг мэдэхгүй. 01 код буюу үндсэн ажилтан гэдгээр тайлангаа өгдөг байсан. Хэрвээ Дархан-Уул аймгийн Ц************* х*****о ТӨХК нь П.П.Б-г Нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг гэдгийг мэдсэн бол 22 код буюу ажиллаж байгаа тэтгэвэр авагч /Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.6-д зааснаар/ гэдгээр нийгмийн даатгалын тайлангаа өгөх ёстой байсан. Нийгмийн даатгалын тайланг аж ахуй нэгж байгууллага үнэн зөв гаргаж өгөхийн тулд бусад аж ахуй нэгж байгууллагууд манай байгууллагаас ажилчид. алба хаагч нарынхаа мэдээллийг авахыг хүсч албан бичиг, хүсэлт ирүүлдэг. Үүний дагуу манай байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тайлан зөрвөл байгууллага , иргэн хоёрын хооронд ямар нэгэн маргаан үүсэх нийгмийн сан хохирох эрсдэлтэй учраас нийгмийн даатгалын тайланд төрөл кодыг ерөөсөө зөрүүлэх ёсгүй. Манай мэдээлэл байгууллага уг мэдээллээ цааш нь юунд ашиглах гэж байгааг мэдэхгүй учраас мэдээллийг гаргаж өгөхгүй нууж дарагдуулж болохгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 54-55/,

Гэрч Ж.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.П.Б-гийн хөдөлмөрийн чадвар сэргэсэн эсэх, дээрх акт нь хүчинтэй эсэх, Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрмийн 1.5.1 дүгээрт заасан ангиллаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ангилалд хамаарах эсэхэд албан ёсны тайлбар өгч тусална уу гэсэн албан бичгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Уг бичгийн хариуд 757 дугаартай албан бичгээр П.П.Б- нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэврийг 2012 оноос тогтоолгон авч байгаа бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 161021 тоот актаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай нь үнэн болно гэж П.П.Б-гийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын актыг хамт ирүүлсэн. Актын хүчинтэй хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусах байсан. Ийм учраас “М*****ын Ц************* х*****о” ХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэж 1 дүгээр ажлаас чөлөөлсөн, 2 дугаарт төрийн байгууллагаас хуулийн дагуу авсан П.П.Б-гийн эрүүл мэндийн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 58-60/,

Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М*****ын Ц************* х*****о ТӨХК нь өөрийн ажилтан болох П.П.Б-гийн мэдээллийг алдаатай хүргүүлсэн ба тухайн мэдээллээ зөвтгөж ахин хүргүүлэхийн тулд түүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох зорилгоор манай байгууллагын эрүүл мэндийн нэгдсэн сангаас шаардлагатай лавлагааг гаргуулан авахаар хандсан байдаг. Ийм учраас манай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараа иргэн П.П.Б-гийн мэдээллийг хүссэн тул хариуг нь манайхаас хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 63-64/,

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн х*****оны газрын ажилчдын 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гаргасан гомдолд иргэн П.П.Б-г хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан талаар дурдсан байсантай холбогдуулан ”М*****ын ц************* х*****о” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 3.4.4. 3.4 5-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг түхайн ажил албан тушаалдаа эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлуулах эрх, үүрэгтэй тул П.П.Б-гийн эрүүл мэндийн байдлаар ажилд тэнцэх эсэх талаар мэдээлэл авахаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт зохих журмын дагуу 3а/339 дугаартай албан бичгээр хандаж, хариуг албан бичгээр хүлээн авсан. Иймд ажил олгогчийн зүгээс П.П.Б-тай байгуулсан 2018/26 тоот хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгуй болсон нь тогтоогдсон" үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Ийнхүү тодорхойлолт авсан нь ямар нэг хууль зөрчөөгүй иргэн П.П.Б-гийн эрүүл мэндийн нууцыг иргэн Д.Б- хууль бусаар олж аваад нийтэд мэдээлсэн асуудал огт биш бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтан П.П.Б-гийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх мэдээллийг ажил олгогч ”М*****ын ц************* х*****о” ХК нь хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас албан бичгээр авсан.” гэх мэдүүлэг /12-р хх 65-67/,

Гэрч В.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Х*****оны газарт 2007 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл ахлах нягтлан бодогчоор ажилласан. Одоо Мал эмнэлгийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байна. Би Дархан-Уул аймгийн Х*****оны газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан учраас ажилчдын бүх нийгмийн даатгалын тайланг гаргаж Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт өгдөг байсан. Тухайн үед төв компаниас П.П.Б-г томилсон тушаал дээр хэзээнээс эхэлж хэдэн төгрөгөөр цалинжуулахыг заагаад надад даалгасан. Мөн П.П.Б-г хөдөлмөрийн чадвар алдалттай тухай уг тушаалд дурдаагүй бөгөөд П.П.Б-г хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгийг гэрчлэх ямар нэгэн баримт бичиг байгаагүй тул байгууллагын нийгмийн даатгалын тайланд үндсэн ажилтны код болох 01 кодоор даатгуулж, тайланг Нийгмийн даатгалын газарт хүргүүлдэг байсан. Анх би өөрөө ч П.П.Б-г хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгийг мэдээгүй. Ажлаас чөлөөлөгдсөний дараа нь мэдсэн. П.П.Б- өөрөө болон төв компаниас П.П.Б-г хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгийг нь хэлээгүй учраас бид нар мэдэхгүй байсан. Хэрэв П.П.Б-г хөдөлмөр чадвар алдалттайг тухайн үед мэдсэн бол байгууллагын нийгмийн даатгалын тайланд ажиллаж байгаа тэтгэвэр авагч буюу 22 кодоор тусгах ёстой байсан. Ингэснээр П.П.Б-гийн нийгмийн даатгалд төлөх хувь хэмжээ өөрчлөгдөх юм. П.П.Б-г Х*****оны газрын даргаар ажиллаж эхэлснээс чөлөөлөгдөх хүртэлх нийгмийн даатгалын тайланд 01 кодоор тусгагдсан. 2015-2017 оны нийгмийн даатгалын тайлан одоо Х*****оны газрын нягтлан М- байгаа. Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна. Тухайн үед төв компаниас Б-, А- нар ирээд П.П.Б-г ажилд буцааж томилсон тушаалыг уншаад ажил хүлээлцсэний дараа дахиад П.П.Б-г ажлаас чөлөөлсөн тухай тушаал уншсан. Харин ажлаас чөлөөлсөн тухай төв компанийн тушаал дээр П.П.Б-г хөдөлмөрийн чадвар алдалттай гэж дурдсан байсан. П.П.Б-гийн ямар өвчтэй болохыг уншиж танилцуулаагүй ажлаас чөлөөлөх тушаал дээр л хөдөлмөрийн чадвар алдалттай гэснийг дурдсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 68/,

Гэрч Ц.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн хорооны хурал 10 цагт эхэлсэн. Хуралд дарга, гишүүд бүгд оролцсон. Энэ хурлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 багийн 18а-18 тоотод оршин суугч П.П.Б-гаас ирүүлсэн гомдлыг шалгах ажлын хэсгийг байгуулах томилох тухай асуудлыг ёс зүйн хорооны дарга Т.Б- танилцуулсан. Уг асуудлыг ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Э.Ө- дэлгэрэнгүй танилцуулсан. Гомдлын агуулгын хувьд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б-нь П.Б- миний хөдөлмөрийн чадвар алдалтын акт, өвчний байдлын тодорхойлолтыг хууль зөрчин гаргуулж “Хувь хүний нууц”-ын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн тул хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлж хариуцлага тооцож хариу хэлнэ үү гэсэн гомдол байсан. Үүний дагуу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулъя гэсний дагуу хүний хөдөлмөрийн чадвартай х*****отой асуудал тул Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Л- ажлын хэсэгт оруулж, ахлагчаар нь тамгын газрын дарга Н.Д.Э-жавыг томилох нь зөв гэсэн санал гарсан. Дээрээс нь хуулийн хэлтсийн дарга Б.М- оруулаад 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын хэсэгт холбогдох үүргийг дараагийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргах үүрэг өгсөн. Мөн энэ хурлаар хорооны дарга ээлжийн амралтаа авч байгаа учраас ёс зүйн хорооны дүрэмд зааснаар даргын эзгүйд хамгийн ахмад хүн түр орлох журамтай тул надад шилжүүлсэн. Ажлын хэсэг холбогдох шалгалтын ажиллагааг хийж дуусгая гэж мэдэгдсэний дагуу ёс зүйн хороо 2019 оны 1 дүгээр 4-ний өдөр хуралдаж хэлэлцсэн. Ажлын хэсгийн гишүүн, хуулийн хэлтсийн дарга Б.М- дүгнэлтийг танилцуулсан. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн асуудалтай х*****отой албан бичиг авсан. Уг албан бичигт П.П.Б-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар болон бусад бусад мэдээллийг нийтэд мэдээлээгүй гэсэн байсан. Ажлын хэсгээс төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан хуулийг ямагт дээдлэн сахих, төрийн албан хаагчтай х*****отой мэдлэг ур чадвараа дээшлүүлж байх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байж, албан үргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд , эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэдэг байх ёстой гэснийг тайлбарлаж хэлсэн. Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тухайн хүний эрүүл мэндийн эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог халдварт өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хамруулна, мөн хуулийн 5 дугаар зүйлд хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглохоор тус тус заасан. Хуулийн энэхүү заалтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үйлдэл нь Хувь хүний нууцын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж иргэн П.П.Б-гийн хууль ёсны нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулсан байж болзошгүй байна. Гэхдээ энэ хуулийн 7 дугаар зүйлд өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл хувь хүн энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэж хуульчилсан байна. Иймээс хуулийн дагуу шүүхээс эцэслэн шийдэх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн хорооны дүгнэлт гарах боломжгүй байна гэж ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Дээрх дүгнэлтийг ёс зүйн хорооны гишүүд хэлэлцсэн. Тухайлбал Ц.А- “энэ үйл явц нь төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох чиг үүргийн хүрээнд албан бичиг явуулсан байна. Нэгэнт хуулийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан, нөгөө талаас иргэн П.П.Б-г шүүх хуулийн байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байгаа учраас ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжиж байна.” гэсэн. Миний бие энэ саналыг дэмжиж байгаагаа хурал дээр хэлсэн. Би хурал ахалж байгаагийн хувьд хуулийн холбогдох заалтуудыг тодруулж асууж ярилцсан. Ажлын хэсгийн хувьд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б-хууль зөрчсөн байж болзошгүй эсэх маргааныг мөн хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж үзлээ гэснээр гишүүд санал хураалт явуулахад 100 хувийн саналаар ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжиж шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж үзсэн болно. Эрх бүхий албан тушаалтан  гэдэгт ямар байгууллага, албан тушаалтныг ойлгох талаар ажлын хэсгийн ахлагч Д.Э-жаваас асууж тодруулах нь зөв гэж үзэж байна. Манай байгууллагад Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасны дагуу гадагшаа мэдээлэл өгөхдөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан мэдээлэл хүргэх, дамжуулахад баримтлах журмыг мөрддөг. Ийм учраас хувь хүний  асуудлаар хандаж байгаа байгууллагын албан бичгийн хариуг мөн дээрх журмын дагуу өгөх ёстой.” гэх мэдүүлэг /1-р хх 71-72/,

Гэрч Н.Д.Э-жавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай байгууллагад хандаж байгууллага, хувь хүний нууцтай х*****отой асуудлаар хандсан тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан мэдээлэл хүргэх, дамжуулахад баримтлах журмыг мөрдөж хариуг өгдөг. Мэдээлэл өгөх боломжгүй байгаа тохиолдолд  боломжгүй гэдэг хариу өгнө. Эрх бүрий албан тушаалтан гэдэгт шүүх, прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй тохиолдолд өгдөг.” гэх мэдүүлэг /1-р хх 73-74/,

Гэрч Х.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл лавлагаа олгох журмын дагуу тохирсон лавлагааг гарган өгнө. Гаргаж өгөхдөө хувь хүний нууцад хамааруулахгүй, ерөнхий байдлаар гаргаж өгнө. Нийгмийн даатгал болон халамжийн сангаас тэтгэвэр авдаг иргэн ажилд орохдоо энэ талаар ажил олгогчид мэдэгдээгүй тохиолдолд энэ талаарх ажил олгогч нь нийгмийн даатгалын тайлангийн код буруу тооцохоос сэргийлж нийгмийн даатгал, халамжийн байгууллагаас тэтгэвэр авдаг эсэх лавлагааг хүсэхэд нийгмийн даатгал болон халамжийн сангийн тэтгэмжид хамрагддаг нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг гаргаж өгдөг. Өөр байдлаар буюу хувь хүний эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, өвчний оношны талаарх мэдээллийг байгууллагад гаргаж өгөх шаардлагагүй. Хувь хүн өөрөө хүссэн бол энэ талаар өөрийнх нь мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /1-р хх 75-76/,

Гэрч Б.Д.Э-тулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүний нэр хүндэд нөлөөлөх, сөрөг үр дагавар авчрах өвчнийг хүний эрүүл мэндийн нууц гэж үзнэ. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл мэнд, өвчний нууцад хамаарах өвчний нэршил гэж гараагүй байдаг. Нэр хүндэд нь нөлөөлөхгүй аливаа өвчнийг гэр бүл, төрөл саданд нь мэдээллээр хангах үүрэгтэй. Эрүүл мэндийн нууцыг хүн бүр хангаж байх үүрэгтэй. Хувь хүний өвчнийг олон нийтэд нэр зааж задалж болохгүй. Энэ утгаараа эрүүл мэндийн нууцад хамаарна” гэх мэдүүлэг /1-р хх 77/,

“М*****ын Ц************* Х*****о” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 04/,

“Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 674 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 05/,

“Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/286 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 06/,

“Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 770 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 07/,

“Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 757 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 08/,

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл, лавлагаа олгох журмыг шинэчлэн баталсан тухай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /1-р хх 23-26/,

Хохирогч П.П.Б-гийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хх 94/,

Хохирогч П.П.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /1-р хх 96/,

Хохирогч П.П.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хуулбар /1-р хх 100/,

“М*****ын Ц************* Х*****о” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн хуулбар /1-р хх 101-105/,

“М*****ын Ц************* Х*****о” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Х/146 дугаартай тушаалын хуулбар, ажил хүлээлцсэн тэмдэглэлийн хуулбар /1-р хх 106-111/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1567 дугаартай тогтоолын хуулбар /1-р хх 173-183/,

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ёс зүйн хорооны дүгнэлтийн хуулбар /1-р хх 242/,

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/2857 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх 247/,

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 007 дугаартай Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.З- хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх 248-249/,

Шүүгдэгч Н.М- иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 103-104/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх 108-110/,

 

Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/38 дугаартай “Нууц хамгаалах ажилтан томилох тухай” тушаал /2-р хх 111/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Н.Н.Б-нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Дархан-Уул аймгийн Х*****оны газрын дарга П.П.Б-д холбогдох хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон лавлагаа гаргуулахаар ирүүлэн “М*****ын Ц************* Х*****о” ХК-ий 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай албан тоотын хариуд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  2018 оны 05 сарын 18-ны өдрийн 614 дугаартай хариу хүргүүлсэн албан ...” П.Б- нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас Тахир дутуугийн тэтгэврийг 2012 оны 05 сард тогтоолгон авч байгаа бөгөөд 2016 оны 05 сарын 12-ны өдрийн ЭХМТКомиссын хурлаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай нь үнэн болохыг тодорхойлов” бичгийг,  “М*****ын Ц*************” ХК-ий 2018 оны 05 сарын 29-ны өдрийн 3а/353 тоот хүсэлтэд...”ажил олгогчийн зүгээс 75 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан х*****оны газрын даргын онцгой чиг үүрэг бүхий албан тушаалд эрүүл мэндийн даргын хувьд тэнцэхгүй гэж үзэж байна. Иймд холбогдох хууль, дүрмийн дагуу П.П.Б- нь аймгийн х*****оны газрын даргын ажил албан тушаалд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэх албан ёсны дүгнэлт шийдвэрийг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 674 тоот “ тус хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 5 сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон 0091480 тоот актаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн иргэн П.Б- нь Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсаныг тогтоосон дүгнэлтийг танай компанид 2018 оны 5 сарын 18-ны өдрийн 615 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно” гэжээ. “М*****ын Ц************* Х*****о” ХК-ий 2018 оны 06 сарын 13-ны 2а/391 дугаартай хүсэлтэд ”...тус хэлтсийн дэргэдэх ЭХМКомиссын 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 0091480 дугаартай акт нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй байна. Иймд дээрх актын хүчинтэй хугацаа дууссанаар П.П.Б-гийн хөдөлмөрийн чадвар сэргэсэн эсэх, дээрх акт хүчинтэй эсэх” гэх  хүсэлтийн хариуд 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 757 дугаартай хариуг хүргүүлэхдээ...”  П.П.Б- чихрийн шинжин өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тус хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас Тахир дутуугийн тэтгэврийг 2012 оны 05 сард тогтоолгон авч байгаа бөгөөд Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 161021 тоот актаар 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай болохыг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн хариуг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нууц нь захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон нууц гэсэн 5 төрөлтэй байх бөгөөд Эрүүл мэндийн нууц гэдгийг “тухайн хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл”-ийг ойлгохоор заасан байна.

Хууль тогтоогчоос “Хувь хүний нууц” гэдгийг тодорхойлохдоо...Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэжээ.

 

Шүүгдэгч Н.Н.Б-Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх үедээ хохирогч П.П.Б-гийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн нууцыг задруулсан үйлдлийн улмаас ажил олгогч “М*****ын Ц************* Х*****о” ХК нь П.П.Б-г Дархан-Уул аймгийн Х*****оны газрын даргын үүрэгт ажлаас “эрүүл мэндийн хувьд үүрэгт ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна./1хх-106хуу/

 

Хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, задруулсан үйлдлийн улмаас хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг учирсан, учрах боломжтой эсэхээс үл хамааран гэмт хэргийн бүрдэл хангагдана.

 

Иймд шүүгдэгч Н.М Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэргийн 2, 5 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-эд мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-т заасныг тус тус зөрчин хохирогч П.П.Б-гийн эрүүл мэндийн нууцыг 2018 оны 5 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд хохирогч зөвшөөрөлгүйгээр “М*****ын Ц************* Х*****о” ХК-д гарган өгч хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2-д заасан гэм хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Н.Н.Б-мэдүүлэхдээ...Тухайн албан бичгийг төрийн албан хаагч хууль заасан хугацаанд хариу өгөх үүрэгтэй, тэр үүргийнхээ дагуу хариуг хүргүүлсэн. Намайг П.П.Б-гийн эрүүл мэндийн нууцыг задруулсан гээд буруутгаад байгаа. “М*****ын Ц************* Х*****о” ХК бол бусад этгээд гэдэгт орохгүй байх гэж бодож байна. Энэ байгууллага нь П.П.Б-гийн ажил олгогч байгууллага. Ажил олгогчид энэ мэдээллийг гаргаж өгснөөр цаашид ямар арга хэмжээ авах байсныг би мэдээгүй. Өөрийн зүгээс шаардлагатай гэсэн мэдээллийг гаргаж өгсөн гэж бодож байгаа” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-эд мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-т “ хувь хүний нууцын тухай” лавлагаа, мэдээлэл өгөхгүй байх үүргээ тус тус зөрчиж “М*****ын Ц************* Х*****о”- ХК-ий 2018 оны 5 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд хүний эрүүл мэндийн нууцыг задруулсан нь “төрийн байгууллага хооронд мэдээлэл дамжуулсан”  гэж зөвтгөх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.П.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд...”Би шүүхээр явж байхдаа гараа хугалсан. Миний эрүүл мэндтэй х*****отой зардал бол Н.М-тай шууд х*****отой. Би цагдаад мэдүүлэг өгөх гэж явж байгаад гараа хугалсан. Би хохиролд 4.800.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ зардлын 2 сая гаруй төгрөг бол эм тарианы мөнгө, 2.800.000 төгрөг нь би хувийн баар ажиллуулдаг. Тэрийгээ өөрөө хариуцдаг байснаа хамаатны хүүхдэдээ хариуцуулж сарын 700.000 төгрөг өгч байсан зардал гэж тооцоод нэхэмжилж байгаа” гэв.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар иргэний нэхэмжлэлтэй х*****отой нотлох баримт нь хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Н.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг болон улсын яллагчийн саналыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.М-т оногдуулсан торгох ялыг хугацаа тогтоож, хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.М-ыг албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.М-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000  /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хохирогч П.П.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ