Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: Р.Т , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Т эд холбогдох эрүүгийн 1914000000165 дугаартай хэргийг 2021 оны 02  дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                  

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт Р.Т /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Р.Т  нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах “Шандын овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр *******ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч  Р.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн

... Намайг трактор дуудчихаад эргээд ирэхэд голын зах дээр талийгаач Р.*******, ******* нар 1 шил 0.75 литртэй, Ерөөл архи задалж ууж байсан. Би машинаа гаргуулчхаад машин ивж байсан модоо зөөж машинд ачаад эргээд ирэхэд архиа уугаад дуусаж байсан. Тэгээд сумаас найз *******ын охин *******э 2 ирээд ******* миний машинд суугаад талийгаач ******* мотоциклтойгоо явсан. Бид нар явж байгаад Шандын овооны доод талд Хөх эргийн харалдаа зогсоод 1 шил 0.5 литртэй Ерөөл архинаас *******, талийгаач ******* бид 3 амаар нь нэг нэг балгаад талийгаач ******* Шандын овоон дээр зогсоорой гэж хэлээд хөдлөөд явцгаасан. Шандын овоон дээр ирээд би машинаас бууж ирээд талийгаач *******тай тамхи татах гэтэл *******гийн хамраас цус гарсныг хараад талийгаач миний найзын хамраас цус гаргадаг хэн гээд багалзуурдаад барьж боохоор нь сөхрөөд суусан,  ******* хүрч ирж салгаад цааш нь аваад явсан. Би  машиндаа суух гэж байтал араас чулуу шидээд байсан, би машиндаа суугаад асаагаад зүүн талын зам руугаа ортол гэнэт талийгаач баруун гар талаас машины урдуур орж ирэхээр нь дайрагдлаа гэж бодоод машинаас гүйгээд гарахад машины баруун талын тэг дунд хавьцаа хэвтэж байсан. Би 0.5 литртэй архинаас нэг балгасан овоон дээр ирээд архи уугаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

  1. Хохирогч Э.Ц гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 9 цаг өнгөрч байхад ******* ирээд Баянлигийн гол орж тэмээ хараад ирье гээд талийгаачийг дагуулаад явсан, өдөр 16 цагийн үед ******* эгч хадам ээжийн утас руу залгахаар нь би утсыг нь авахад ******* машинд дайрагдчихлаа гэж хэлээд утсаа тасалсан эргүүлээд залгахад нас барсан байна гэж хэлсэн.  Тэгээд бид нар машинд суух гэж байтал ******* ах ачааныхаа машиныг унаад ирсэн хажууд нь ******* суусан байсан, манай том хүү ачааны машины хаалгыг онгойлгоод зогсож байхаар нь очтол талийгаачийг суудал түшүүлээд суулгасан байдалтай байсан. Би духан дээр нь дархад бүлээн байсан, духны баруун талд арьс нь хууларсан харагдсан, том хүү аавын хуруу нь тасарсан байна гэж хэлсэн,... Миний нэхэмжилсэн 20000000 төгрөгөөс Р.Т  11000000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 9000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67,  2-р хх-ийн 1-2/

  1. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

           ...тэй тэр 2 архи уугаад байж байсан бөгөөд 1 шил Ерөөл нэртэй 0.5-тай цагаан архийг уугаад дуусгасан.....Ингээд машин явж байхад ******* нь машинд суухдаа авч суусан архиа жолооч эд өгч болон өөрөө шилээр нь уугаад явж байсан гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 71-77 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: Би Р.Т ийн эгчийнх нь нөхөр байгаа юм. Би 3 дугаар анги төгссөн. Бичиг үсэг мэдэхгүй, хүний хэлж ярьж байгааг сайн ойлгохгүй. Цагдаагийн ажилтан мэдүүлэг авахдаа уншиж өгсөн гэхдээ би ойлгоогүй.  Р.Т , бид 3 хоёр өмнөх өдөр нь 0.75-тай архийг 2 хувааж уусан. Согтохоор зүйл болоогүй. Маргааш нь Р.Т ийг архи уухыг хараагүй. Архиа тойруулж л байсан. Осол болсны дараа цагдаа болон эмнэлэг айлд ирсэн. Сувилагч бид 3-аас цус авсан. Цагдаагийн ажилтан драйгер үлээлгээгүй. Машин хөдлөхөд урдуур нь ална гэж гүйгээд би араас нь гүйгээд гүйцээгүй. Талийгаачийг дайраад зогссон. Цаашаа яваад эргэж зогсоогүй. Архины шил байсан болохоос би уусан гэж хэлээгүй. Жолооны курс төгссөн.

  1. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... ахтай нэг шил архи задалж уусан ... /1-р хх-ийн 104-108 /

  1. Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн

            ...  Цагаан өнгийн ачааны  машин дээр нь пургон ачсан байсан машины баруун талд 2 хүн сууж байснаа намайг далласан очиход Р.Т  гэх хүн өвөр дээрээ хүний толгой дэрлүүлсэн, дээлтэй хүн байсан харахад гарын нэг хуруу нь байхгүй  байсан,  Надаас утас байна уу дуудлага өгөөдхөөч гэсэн би утас байхгүй би өөрөө сум ороод дуудлага өгөөдөхье гэж хэлээд хөдлөхдөө харахад духны баруун тал хагарсан гэмээр юм шиг харагдаж байсан. Би тэндээсээ хөдлөөд шууд сум ороод болсон зүйлийн талаар ээждээ хэлээд эмнэлэг ороод дуудлага өгөөдөх гэж хэлсэн. Тухайн үед амьд үхсэн талаар мэдэхгүй хараад сандраад шууд явсан...” /хх-ийн 115-117/

  1. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

  ... Доод хошуугаар цагаан ачааны машин гараад ирсэн, хажууд нь ******* суусан ******* машинаас бууж юу болсон талаар асуухад өнгөрчихлөө  гэж хэлсэн ... талийгаачийн том хүү орилоод гүйж ирээд миний аав үхсэн байна, ам хамраас нь цус гарсан байна гэж хэлсэн. Бид нар ачааны машин дээр ирээд машины хаалга онгойлгоод харахад машины баруун хойд талын суудлын шалан дээр суудлаа түшсэн байдалтай, явган суусан гэмээр баруун талын хаалга руу нүүрээ харуулсан, хамар, амнаас нь бага зэргийн цус гарсан харагдаж байсан. Машинаас цогцсыг буулгаад гэрт оруулж тавихад баруун талын духны арьс нь хуулагдсан, 2 хуруу хиртэй мах нь байхгүй байсан. Зүүн гарын нэг хуруу арьсан дээрээ тогтсон байсан. Хадам ээж  дээлийг нь сөхөхөд цагаан цэнхэр фудболктой цээж хэсгээр шарх харагдаагүй, өмд нь салтаа хэсгээр урагдсан, төмсөг нь бага зэргийн шүүстэй харагдсан, зүүн талын хөлийг харахад хугарсан юм уу гэмээр харагдсан, удалгүй Баянлиг сумын эмч нар ирж Шандын овоон дээр ирлээ дуудлага өгсөн газар гэж байсан. Эмч нар нь хэргийн газраас хөдөлж болохгүй цагдаа дууд гэж хэлсэн ... Р.Т  ах өөрөө талийгаачийн аав гэх хүнд би дүүгээ дайрчихсан гэж хэлж байсан би хажууд нь байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-132/                                 

  1. Гэрчын мөрдөн байцаалтад өгсөн

... Доод хошуугаар ******* ахын машин гарч ирээд  гэрийн гадаа ирээд зогссон машины ******* ах унасан. ******* хажууд нь суусан, талийгаач ахыг ******* ахын хамт гэрт өргөж оруулсан, оруулаад харахад баруун талын дух хэсэгт халцарсан, зүүн гарын чигчий хуруу унжсан байдалтай байсан. Мөн өмдний алцай нь урагдсан, төмсөг нь хавдартай, бага зэргийн цус гарсан, зүүн талын хөл гэмтэлтэй харагдаж байсан. ******* ах хэлэхдээ машин хөдлөөд давхисан урдуур нь гүйгээд орчихлоо гэж хэлээд байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134/

  1. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Р.Т  би талийгаачийг машинаар дайрсан, урдуур гүйгээд орсон, тооромз бариагүй гэж хэлэхээр нь итгээгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-139/

  1. Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн

... Амь хохирогч *******ын биед цээжний зүүн талын 1-10 хавирга нугаламын хажуугийн шугамаа, 2-9 хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1-6 хавирга суганы урд шугамаар 1-5 хавирга нугаламын хажуугийн шугамын шууд болон шууд хугарал гэмтэл ... Элэг давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, бусад биеийн гадна гэмтлийн зулгаралт, цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна ... Зүүн хөлийн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, бусад биеийн гадна гэмтлийн зулгаралт, цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна ... Амь хохирогч Р.*******ын биед цээжний зүүн талын 1-10 хавирга нугаламын хажуугийн шугамаар, 2-9 хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1-6 хавирга суганы урд шугамаар 1-5 хавирга нугаламын хажуугийн шугамын шууд болон шууд хугарал гэмтэл нь гэмтлийн шокод орж үхэлд хүргэнэ мөн элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх гэмтлүүд нь эрхтнүүд задарч цус алдаж, гэмтлийн шокод орж үхэлд хүргэдэг, дээрх гэмтлүүд нь хавсарсан байдлаар явагдаж, өөр хоорондоо харилцан нөлөөлснөөр үхэлд хүргэдэг ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159/

11. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаар шинжээчийн

1. Талийгаач *******ын биед цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 2,3,4,5,6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1,2,3,4,5,6-р хавирга суганы урд шугамаар 1,2,3,4,5-р хавирга нугалмын хажуугийн шугамын шууд болон шууд ус хугарал, элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх, зүүн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал, толгойн хуйхны дотор гадаргуун дух, дагз хэсгийн цус хуралт, дух, чих, хуруу, цавины шарх, дух, хамар, хацар, доод уруул, цээж, хэвлий, ташаа, гуя, шилбэ, хуйхнаг, өгзөгт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь дээрх цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачид тухайн цаг хугацаанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

6. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2,1 хувь промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 166-170 /

12. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2597 дугаар шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн Р.Т , ******* нарын гэх шингэн цус

нь АВО системээр В(III) бүлгийн харьяалалтай байна.

2. *******ын гэх шингэн цус нь АВО системээр А(II) бүлгийн харьяалалтай байна.

3. Шоотой саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн саарал оруулгатай өмд, хар өнгийн дотоож, шар өнгийн оруулгатай цэнхэр өнгийн цамц, хар хөх өнгийн цамц, саарал өнгийн футболка, бор шаргал өнгийн дээл, хэргийн газраас хураан авсан 3 ширхэг чулуу, хэргийн газраас хураан авсан шороон дээр хүний цус илэрсэн.

4. Шоотой саарал өнгийн ноосон өмд, хар хөх өнгийн цамц, саарал өнгийн футболка, бор шаргал өнгийн дээл дээрх цус нь АВО системээр В(III) бүлгийн харьяалалтай байна.

5. Хар өнгийн саарал оруулгатай өмд, хар өнгийн дотоож, шар өнгийн оруулгатай цэнхэр өнгийн цамц, хэргийн газраас хураан авсан 3 ширхэг чулуу, хэргийн газраас хураан авсан шороон дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

6. Улбар шар өнгийн бүс, тээврийн хэрэгслийн баруун урд талын шаврын хаалтнаас цус мэт хүрэн улаан зүйл гэсэн бичигтэй 3 ширхэг цаасан ууттай 3 ширхэг марль дээр цус илрээгүй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 178-179/

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 041 дугаар шинжээчийн

1.Дээлэнд гарсан 37х7мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт,  дээлэнд гарсан 25х12, 8х11, 17х3, 40х35, 85х11, 13х7, 22х12,5, 20х11мм хэмжээтэй уранхайнууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ уранхай, дээлэнд гарсан 78 мм, 260мм, 30мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзарсан уранхай, дээлэнд гарсан 22х12,5см, 20х11см талбайг хамарсан олон тооны жижиг цооролтууд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр тус тус гарсан шинэ уранхай,

Саарал футболконд гарсан 30х35мм хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодсон уранхай,

Саарал футболконд гарсан 30х35мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт

Цэнхэр цамцанд гарсан 10х7мм хэмжээтэй уранхай нь дулааны үйлчлэлээр үүссэн хуучин цооролт

Цэнхэр цамцанд гарсан 90х45мм талбайг хамарсан гэмтэл нь дулааны үйлчлэлээр үүсгэгдсэн зулгарсан хуучин гэмтэл

Хар өнгийн дотоожинд гарсан 25мм хэмжээтэй уранхайн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт

Хар өнгийн дотоожинд гарсан 25мм хэмжээтэй уранхайн 70х31мм, 45х20мм, 90х20мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад тус тус гарсан хуучин уранхай

Хар өнгийн цамцанд гарсан 10х30мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт

Хар хөх өнгийн цамцанд гарсан 280х130мм, 245х110мм, 125х15мм, уранхай нь олон тооны цооролтуудтай хуучин уранхай

Дотуур өмдөнд гарсан 30х40мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт

Дотуур өмдөнд гарсан 180х150х110мм хэмжээтэй уранхай мохоо иртэй зүйлийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн шинэ уранхай

Хар өмдөнд гарсан 15мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэвтэр зүсэгдэлт

Хар өнгийн өмдөнд гарсан 5х5мм, 5х5мм, 10х4мм, 20мм, 20х7мм хэмжээтэй уранхайнууд нь хуучин уранхай

Хар өнгийн өмдөнд гарсан 40х5мм, 105мм, 200х20мм хэмжээтэй шинэвтэр уранхай

Хар өнгийн өмдөнд гарсан 290мм хэмжээтэй оёдол дагуу уранхай нь утас сэмэрсэн, оёдол доорх материалын өнгө гандаагүй, оёдлын алхмын мөрөнд утас хөвөрч үлдсэн шинэ ханзралтууд байна.. Харин дээрх уранхай, цоорхой, зүсэгдэлт гарсан цаг хугацааг тогтоох боломжгүй.

2. Зураг №6,9 гэж дугаарласан гогдсон уранхайнууд нь доороос дээш чиглэлтэй, харин Зураг №10, 11 гэж дугаарласан гогодсон уранхай нь дээрээс доош чиглэлтэй мохоо зүйлийн гогодсон үйлчлэлийн улмаас үүссэн уранхай байна. Бусад гэмтлүүдийн үүссэн чиглэлийг тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 184-200/

  1. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2411 дугаар шинжээчийн:

...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн гаргасан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 041 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч нарын зүгээс хариулт өгөх боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар өмдөнд гарсан 16 мм зүсэгдэлт, дотуур өмдөнд гарсан 15 мм зүсэгдэлт, дотоожинд гарсан 22 мм зүсэгдэлт нь хатуу ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Уг зүсэгдэлтүүд нь автомашинд мөргүүлэх, дайрагдах үед гарсан байж болно. Шар өнгийн бүс гэмтэлгүй байна.

3. Цэнхэр цамцанд гарсан 11х8мм түлэгдэлт, хар хөх өнгийн цамцанд гарсан 3х2мм, 6х3мм, 3х3мм, 11х5мм, 5х3мм, 10х3мм, 130х5мм, 75х4мм, 10х10мм, 6х3мм, 250х130мм, 5х2мм, 6х4мм, 6х3мм, 3х1мм, 20х6мм, 60х5мм, 6х2мм, 115х20мм, 5х3мм, 6х3мм, 4х2мм, 2х2мм, 5х4мм, 4х2мм, 3х2мм, 7х3мм, 3х1мм, 3х1мм, 10х5мм, 5х4мм, 1х3мм, 2х3мм, 8х3мм, 2х1мм, 2х1мм, 4х2мм, 5х4мм, 300х120мм хэмжээтэй урагдалт, цооролт, гогодолтууд, саарал цамцанд гарсан 30х35мм, гогдолт, хар өмдөнд гарсан 10мм, 5х6мм, 21мм, 18мм, 7мм, 40мм, 6мм, 5х2мм, 38х60мм, хэмжээтэй ханзралт, урагдалт, гогодолтууд, дотоожинд гарсан 2х1мм, 3х1мм, 3х1мм, 1х1мм, 2х1мм, 1х1мм, 2х1мм, 1х1мм, 1х1мм, 2х1мм, 2х1мм, 2х1мм, 6х3мм, 1х1мм, 2х10мм, 1х1мм, 3х1мм, 1х1мм, 2х4мм, 1х1мм, 1х1мм, хэмжээтэй гогодолт, цооролт, урагдалтууд хуучин эдэлгээний явцад гарсан байх тул автомашинд мөргүүлж дайрагдахаас өмнө гарсан байж болно... гэх дүгнэлт / 3-р хх-ийн 97-103/

15. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаар

1. Тухайн зам тээврийн осол нь Хюндай маяти маркийн 48-56БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Т ийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна.

2. Хьюндай маяти маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Т  нь Монгол Улсын замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн байна.

Амь хохирогч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

3. Цагдаагийн байгууллагын жолоочийн нэгдсэн сангаас Р.Т  /РД: /-ийн жолоочийн мэдээллийг шалгахад жолооны 282459 дугаартай АВ ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. Хьюндай маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээллийг тээврийн хэрэгслийн лавлагааны сангаас шүүхэд С ангиллын тээврийн хэрэгсэл байх тул  Р.Т  /РД: / нь тухайн тээврийг хэрэгслийг жолоодох тохирох ангилалгүй буюу эрхгүй байна.

            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 9-10/

            16. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаар шинжээчийн

1. Р.Т  нь мэдрэлийн хувьд Гавал тархины битүү гэмтлийн үлдэц, гэмтлийн гаралтай хүзүүний эмгэгшил өвчтэй.

            2. 2016 онд гэмтэл авснаас хойш үүссэн. Одоо ээнэгшлийн үе шатандаа байна.

            3. Р.Т  нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, үнэн зөв  мэдүүлэг өгөх чадвартай ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 16-17/

            17. Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 28/3 дугаар шинжээчийн:

... Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1-р багийн нутаг дэвсгэр Шандын овоо гэх газар Р.Т  нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр *******ыг улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон гэх хэрэгт иргэн Р.Т ийн жолоодож явсан улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэлд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Шижир ойл ШТС -ын ард байрлах Авто тээврийн төвд 2019 оны 04 дүгээр сарын 04 -ны өдөр ******* нь улсын дугаартай автомашинд дайрагдаж нас барсан гэх хэрэгт мөрдөгчийн тавьсан асуултад хариулт өгөх зорилгоор Р.Т ийн жолоодож явсан улсын дугаартай маяти маркийн машинд дүгнэлт гаргав.

Нyundai Мighty маркийн машин нь цагаан өнгөтэй БНСУ 1994 онд үйлдвэрлэгдсэн 2007 оны 1 дүгээр сарын 31 нд Монгол улсад орж ирсэн улсын дугаартай КМFHA17КРRU004479 арлын дугаартай ачааны зориулалттай автомашинд 2019 оны 06 дугаар сарын 26 -ны өдрийн 13 цаг 35 минутаас 13 цаг 55 минут хүртэл МNS45982003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд: 

Автомашин нь ерөнхий байдлын хувьд:

Зам тээврийн ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байна.           ;

Ачааны автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмж багаж ашиглан техникийн ерөнхий байдал , ажлын болон зогсоолын тоормос, гэрэлтүүлэх хэрэгсэл болон хажуу гулсалт буюу тэнхлэг тохиргоо автомашины утааны хэмжээг шалган инженерийн ур чадварт тулгуурлан нүдээр үзэж ажиллуулж шалгалаа. /Автомашины 4 байрлалд авсан гэрэл зургийг хавсаргав./

ХАРИУЛТ:

1.Hyundai Mighty маркийн улсын дугаартай ачаа тээврийн зориулалттай машиныг EWJ92200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багаж дээр өөрийн биеэр жолоодож шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд 1мм буюу хэвийн гарсан. /стандарт 5мм/ жолоодлогын механизм нь хэвийн ажиллагаатай байна. Уг автомашины дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2мм -ээс багагүй байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заасан 1,6 мм -с багагүй буюу элэгдэл нь бага байна.

Уг автомашины салхины шил арчигч, дуут дохио, баруун талын эргэх чиг заадаг дохио, баруун хойд талын ухрах арааны гэрлүүдээс бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллагаатай байна.

            2.Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 3,7 кН баруун талдаа 4,1 кН зөрүү нь 9,7 хувь стандартад заасан 20 хувиас ихгүй хэвийн ажиллагаатай байна. Хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1,1 кН баруун талдаа 1,4 кН зөрүү нь 21,4 хувь буюу хойд тоормосонд хүч үйлчилж байгаа боловч зогсохгүй байв. Зогсоолын тоормосны идэвхжил нь стандартад заасан 23 хувиас ихгүй хэвийн ажиллагаатай байна.Тус төвд ажиллаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн МQD-ЗС загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 9000 лкжс буюу стандартад заасан 10000 люксээс бага буюу бүдэг тусгалтай байна. баруун талын гэрлийн хүчийг шалгахад 15300люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу тусгал сайтай байна.

Жолооны хүрдний сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв. / Уг автомашины тоормосны систем, жолоодлогын механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагаа нь тухайн осол болох үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй./

Hyundai Mighty маркийн улсын дугаартай ачаа тээврийн зориулалттай автомашиныг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан

Уг автомашины хувьд урд төмөр хамгаалалт буфер нь мурийж татагдсан байдалтай байсан болон урд нүүрэн хэсгээрээ замаскаа нь ховхорсон байдалтай байв. /Жолоочийн хэлж байгаагаар осол гарахаас өмнө ийм байсан гэж мэдүүлж байсан./... гэх дүгнэлт / 2-р хх-ийн 94-98/

            18. “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 344 дугаар шинжээчийн... *******ын эзэмшлийн эд зүйлийг 3.000.000  төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 38-39/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 1-2/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 24-34/,  цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-38/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-54/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл  /1-р хх-ийн 57-61/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 78-83/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зураг /2-р хх-ийн 3-6/, шүүгдэгч Р.Т ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 32/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 33/, депозит дансны хуулгууд /2-р хх-ийн 34-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 38/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /2-р хх-ийн 40-44/, хохирогч Э.Ц гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 45, 46/, хохирогчийн Э.Ц гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 48/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2-р хх-ийн 49/, эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 50/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /2-р хх-ийн 03-06/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 7-10/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар Прокурорын тогтоол /2-р хх-ийн 78/, /, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 684 дугаар Прокурорын тогтоол /2-р хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гэрч *******, ******* нарыг оролцуулах талаар хүсэлт гарсан бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэлж шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгч гэрч *******г оролцуулахгүй байх шийдвэрийг зөвшөөрч, харин ******* нь шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байсан тул түүнийг шүүх хуралдаан оролцуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Т  нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах “Шандын овоо” гэх газар өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн дүрмийн  12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”гэсэн заалтыг зөрчиж  *******ыг дайрч амь насыг нь хохироосон нь

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “тэй тэр 2 архи уугаад байж байсан бөгөөд 1 шил Ерөөл нэртэй 0.5-тай цагаан архийг уугаад дуусгасан.....Ингээд машин явж байхад ******* нь машинд суухдаа авч суусан архиа жолооч эд өгч болон өөрөө шилээр нь уугаад явж байсан ...” гэх мэдүүлэг, гэрч            *******гийн “... ахтай нэг шил архи задалж уусан....” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 104-108 ,  Замын цагдаагийн 24 дугаартай “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 9-10/ гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албан 29 дугаартай шинжээчийн “Талийгаач *******ын биед цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 2,3,4,5,6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1,2,3,4,5,6-р хавирга суганы урд шугамаар 1,2,3,4,5-р хавирга нугалмын хажуугийн шугамын шууд болон шууд ус хугарал, элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх, зүүн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал, толгойн хуйхны дотор гадаргуун дух, дагз хэсгийн цус хуралт, дух, чих, хуруу, цавины шарх, дух, хамар, хацар, доод уруул, цээж, хэвлий, ташаа, гуя, шилбэ, хуйхнаг, өгзөгт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь дээрх цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Т ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багаж болон түүнийг согтууруулах ундаа хэрэглэснийг удаан хугацааны дараа тогтоох боломжгүй болсон боловч гэрч нарын мэдүүлгээр согтууруулах ундаа хэрэглэж байсан нь нотлогдож, согтууруулах ундаа хэрэглэж, авто машины зогсоох арга хэмжээн нэн даруй авч чадаагүйн улмаас хохирогч нас барсан нь тогтоогдсон байна.

Хэрэв шүүгдэгч Р.Т  нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол хохирогчийг дайрах үйлдлээ удтал үргэлжлүүлэхгүй байх үйлдэл, чадвар гарах боломжтой байсан гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл  хүн архи ууснаас хойших 2 минутын дараа архи нь ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодын бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог болно. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна.

Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05 хувь болбол их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орох бөгөөд 0.01 хувь болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүний хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02 хувь болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03 хувь болох үед хүн орчин тойрноо мэдрэхээ болино. Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04 хувьд хүрвэл хүн ухаан алдана. 0.06 хувьд хүрвэл хүн үхдэг бөгөөд архи нь тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог учир үйлдлээ хянах зогсоож чадаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Р.Т ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь насыг хохироосон үйлдлийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Р.Т эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Т эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн”-ийг, “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,  шүүгдэгч Р.Т  нь мэдэх ёстой дүрмийн заалтаа мэддэггүй, мөн биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хүний амь насыг хохироосон тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч ******* нь “...Би Р.Т ийн эгчийнх нь нөхөр байгаа юм. Би 3 дугаар анги төгссөн. Бичиг үсэг мэдэхгүй, хүний хэлж ярьж байгааг сайн ойлгохгүй. Цагдаагийн ажилтан мэдүүлэг авахдаа уншиж өгсөн гэхдээ би ойлгоогүй.  Р.Т , Тойвгой бид 3 хоёр өмнөх өдөр нь 0.75-тай архийг 2 хувааж уусан. Согтохоор зүйл болоогүй. Маргааш нь Р.Т ийг архи уухыг хараагүй. Архиа тойруулж л байсан, жолооны курс төгссөн...” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд түүний бичиг үсэг мэдэхгүй, цагдаагийн ажилтан өмнө нь гэрчийн мэдүүлгийг уншиж өгсөн ойлгоогүй гэж мэдүүлж байгаа нь Үндсэн хуульд заасан төрөл садны буюу эхнэрийн төрсөн дүү Р.Т ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байгаа гэж үзсэн бөгөөд харин түүний бичиг үсэг мэдэхгүй гэж мэдүүлж байгаа нь түүний тээврийн хэрэгсэл жолоодох курсийг төгссөн одоо жолооч гэж мэдүүлж байгаагаар бичиг үсэг мэдэхгүй, уншиж өгсөн зүйлийг ойлгоогүй гэх нь няцаагдаж байна гэж дүгнэлээ.

Иймд Шүүх гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй байхаар шийдвэрлэв.

Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.Ц  нь 20 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг 20 сая төгрөгийг шүүгдэгч  Р.Т  нь төлж барагдуулсан, цаашил нэхэмжлэх зүйлгүй  талаар хохирогч Э.Ц  нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хүсэлт бичгээр өгсөн байх тул шүүгдэгч Р.Т ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Р.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  таван жилийн хугацаагаар хасаж,  түүнд хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,  Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг /хоосон/,  Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг дотор нь шингэн зүйлтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон гурван ширхэг чулуу, таван ширхэг тамхины иш, цус мэт зүйлээр зүйлээр бохирлогдсон шороо, бор өнгийн даавуун дээл нэг ширхэг, богино ханцуйтай цамц LEVIS SPORT гэсэн бичигтэй, KOLPING гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн шар оруулгатай даавуу цамц, хар өнгийн цэцгэн хээтэй дотоож нэг ширхэг, AMBLER гэсэн бичигтэй хар хөх өнгийн даавуун цамц нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газар шилжүүлж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Т ийн 282459 дугаартай  жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ийн лицензийн төвд шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаар авто тээврийн болон өрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхгийг болон шүүгдэгч Р.Т ийн эзэмшлийн ******* улсын дугаартай хүйндэй маяты маркийн ачааны тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Р.Т эд буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Т ийн энэ хэргийн учир 186 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон        

 ТОГТООХ нь

1. Шүүгдэгч  овогт Р.Т  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч  овогт Р.Т  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван хугацаагаар хасаж,  хоёр / 02 / жил зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Р.Т эд оногдуулсан хоёр / 02 / жил зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Т эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Т ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нийт 186 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Р.Т  нь хохирогчид төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг /хоосон/,  Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг дотор нь шингэн зүйлтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон гурван ширхэг чулуу, таван ширхэг тамхины иш, цус мэт зүйлээр зүйлээр бохирлогдсон шороо, бор өнгийн даавуун дээл нэг ширхэг, богино ханцуйтай цамц LEVIS SPORT гэсэн бичигтэй, KOLPING гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн шар оруулгатай даавуу цамц, хар өнгийн цэцгэн хээтэй дотоож нэг ширхэг, AMBLER гэсэн бичигтэй хар хөх өнгийн даавуун цамц нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт,  СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Р.Т ийн 282459 дугаартай  жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаар авто тээврийн болон өрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхэгийг болон шүүгдэгч Р.Т ийн эзэмшлийн ...******* улсын дугаартай хүйндэй маяты маркийн ачааны тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  хэрэгцээний дагуу Р.Т эд буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.Т эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч         Р.Т эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ