Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0020

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 166/2020/0424

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Ундрам,

Иргэдийн төлөөлөгч Г.А,

Улñûí ÿëëàã÷аар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.О-У, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн О-У-д холбогдох эрүүгийн 2005023901320 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээ.

                                                                                                   

Ø¿¿ãäýã÷ийн биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн Б овогт Б-ийн О-У /регистрийн дугаар:.......... /, ............ оны ..  дугаар сарын . .....-ны өдөр ................ аймгийн .............. суманд төрсөн, эмэгтэй, ..... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ...........хот ............ дүүрэг, .......... дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ......... удаагийн ял шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.О-У нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний 2 дугаар давхарт хохирогч Х.А-ийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн Самсунг S59 plus загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөөний 07 үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн 1 дүгээр давхрын цусны шинжилгээ авах өрөөний үүдэнд зогсож байсан иргэн Б.А-ийн эзэмшлийн Самсунг А10S загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхрын коридорт зогсож байсан иргэн Д.Д-ийн эзэмшлийн Самсунг S7 edge загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-У нь мэдүүлэхдээ: ...Би 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Эх нялхсын эмнэлгийн 2 давхраас гар утас авсан нь үнэн. Харин 07 дугаар сарын 28-ны өдөр би тэндээс утас аваагүй. Би тухай өдөр Налайхад явж байсан. Би Эх нялхсаас нэг л удаа гар утас авсан. Дарханы 2 үйлдлийг зөвшөөрч байна. Би 07 дугаар сарын 28-ны үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.гэв.

 

2005023901320 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхас эрүүл мэндийн төвд хүүхдээ үзүүлэх гээд 2 давхрын эхоны үүдэнд зогсож байгаад хүүхдийн гутлыг унагаагаад авсан чинь гар утасны bluetooth салсан. Тэгээд өөрийн гар утсаа үзсэн чинь байхгүй болсон байсан. тэгээд хүний гар утсыг гуйгаад залгасан чинь миний урд дугараад байсан. Хайсан боловч олоогүй. Тэгээд дуугаар нь хойноос нь явсан чинь настай махлаг биетэй, хөгшин эмэгтэй байсан. Миний гар утас Самсунг А51 маркийн цагаан өнгийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2020 оны 05 дугаар сард Мобикомоос 950,000 төгрөгөөр худалдан авсан. Гар утасны хохирлыг авсан. Гомдол саналгүй. гэх мэдүүлэг[1],

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд[2],

 

Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн тасгийн, эрүүгийн мөрдөгч О.Энхүвшингийн алдсан Самсунг А51 маркийн гар утасны хохирлыг Б-ийн О-У /............../-с 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эд зүйл хураан авав ...Самсунг А51 маркийн хар өнгийн гар утас, ямар нэгэн хэрэглээний сэвгүй, 352349117171137, 3523350117171135 дугаарын имеэй кодтой гар утас байв. гэх тэмдэглэл[3],

 

Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн тасгийн, эрүүгийн мөрдөгч О.Энхүвшингийн алдсан Самсунг А51 маркийн гар утсыг Б-ийн О-У /................./-с 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эд зүйл хураан авч хохирогч Х.А /............../-д хүлээлгэн өгөв ...Самсунг А51 маркийн хар өнгийн гар утас, ямар нэгэн хэрэглээний сэвгүй, 352349117171137, 3523350117171135 дугаарын имеэй кодтой гар утас байв. гэх тэмдэглэл[4],

 

 

Кости-Эстимеэйт ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар хотын гар утасны худалдаа үйлчилгээний газар болон Tedy,  Монтел худалдааны төвийн үнийн судалгаанд Sansung А51/64GB /хуучин/, маркийн гар утасны зах зээлийн үнийг дараах байдлаар тогтоов. Sansung А51/64GB гар утас 1 ширхэг 680.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ[5],

 

Б.О-У-ийн мөрдөн байцаалтад 2020  оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар  тус тус мэдүүлсэн: ....Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Эх нялхсын эмнэлгийн 2 давхарт явж байгаад эхоны хаалганы үүдэнд нэг эмэгтэй хүүхэдтэй хүний халааснаас цагаан өнгийн Самсунг А51 маркийн гар утас хулгайлж Монтел худалдааны төвд очиж ченжид 300,000 төгрөгөөр зарсан. Мөн ЭХЭМҮТ-өөс яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямарч байсан Самсунг А51, Самсунг маркийн улаан хүрэн өнгийн гар утас хулгайлж 200,000 төгрөгөөр зарсан. 256 дугаартай яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэх мэдүүлэг[6],

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Эх нялхас эрүүл мэндийн төвийн 2 давхарт 219 дугаартай хаалганы үүдэнд хүүхдээ үзүүлэх гээд зогсож байхад хажуугаар хүн шахах шиг болохоор нь өөрийн гар утсаа хойд халаасандаа үзсэн чинь байхгүй болохоор нь эргээд харсан чинь махлаг эмэгтэй ганцаараа хазганаад явж байсан. Миний ойр хавьд өөр сэжигтэй хүн байгаагүй. Тухайн эмэгтэй дээр очих гэж байгаад хүн гүтгэсэн юм шиг болчих гээд байсан учир очиж чадаагүй. Тэгээд хажууд зогсож байсан эмэгтэйн гар утсыг гуйж нөхөр lүүгээ залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд өөрийн гар утас руу залгахад миний утас дуудаад байсан. Би ер нь дууг нь байнга хааж явдаг болохоор дуугарч байгаа нь мэдэхгүй байсан. Би гар утсаа 2018 онд Монтел худалдааны төвөөс 2,800,000 төгрөгөөр авч байсан. Миний гар утас үзмэн ягаан өнгөтэй, баруун доод буландаа жижиг цуурсан, евро стандартын 64 гб багтаамжтай, өнгөгүй гэртэй гар утас байсан. Миний ойролцоо байсан эмэгтэй нь 40-50 орчим настай, махлаг, ойролцоогоор 165 см өндөртэй, хар цагаантай эрээн цамцтай байсан. гэх мэдүүлэг[7],

 

Кости-Эстимеэйт ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Улаанбаатар хотын гар утасны худалдаа үйлчилгээний газар болон Tedy,  Монтел худалдааны төвийн үнийн судалгаанд Sansung S9Plus /64GB, хуучин/, маркийн гар утасны зах зээлийн үнийг дараах байдлаар тогтоов. Sansung S9Plus /64GB /гар утас 1 ширхэг 600,000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ[8],

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

 

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  мэдүүлсэн: "...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 07:00 цагт 2 дугаар төв дээр цусны шинжилгээ өгөхөөр дугаарлаж байгаад 07:10 цагт дотогш орж 107 тоот өрөөний үүдэнд зогсож байгаад гар утсаараа ярих гээд цүнхнээсээ авах гэтэл алга болсон байсан. Хажууд зогсож байсан хүний гар утсаар залгаж үзэхэд таслаад байсан. Миний гар утас Самсунг А10-эс маркийн гар утас байсан. Би гар утсаа Мобикомоос 460,000 төгрөгөөр ээж Д-ын нэр дээр лизингээр авч байсан." гэх мэдүүлэг[10]

 

Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Улаанбаатар хотоос гарч “Ээж мод” орж хоноод маргааш нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 07:00 цагийн үед буцах замдаа Дархан-Уул аймагт орж ирээд 2 дугаар төв ороод эм авах хэрэгтэй байна гэхээр нь зам заалгаад 2 дугаар төв орсон. Ж эгч, О-У эгч хоёр хамт орсон. Би гадаа хүлээгээд сууж байтал 20 минутын дараа гарч ирээд нэгдсэн эмнэлэг ороод цааш явна гээд би замаа заалгаад эмнэлгийн гадна очиж зогссон. Тэгээд удалгүй гарч ирээд бид гурав Улаанбаатар явсан. О-У эгч, Ж эгч хоёр манай хажуу өрөөг түрээсэлж амьдарч байгаа. Дархан явж ирсний маргааш мөнгөтэй болсон байхаар нь хүүхдээсээ мөнгө аваа юу гэхэд үгүй утас зарсан юм гэж хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 гар утас хулгайлсан гэдгийг нь мэдсэн гэх мэдүүлэг[11],

 

 Гэрч Я.Ж-ы мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Улаанбаатар хотоос гарч “Ээж мод” орж хоноод 8 дугаар сарын 31-ний өглөө эрт 07 цагийн үед буцах замдаа Дархан-Уул аймагт ирээд 2 дугаар төв орж эм авна гэхээр нь би далимд нь сүрьеэгийн эмчтэй уулзаад картаа авах гээд ортол ирээгүй байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орж бие засаад гарч ирэхэд О-У эмийн сан онгойгоогүй байна гээд хамт гараад машинд суугаад Нэгдсэн эмнэлэг орсон. Нэгдсэн эмнэлэг дээр О-У хамт ажиллаж байсан сувилагчтай уулзаад мэнд мэдээд явъя гээд хамт орсон. Гэтэл гэдэс эвгүйрхээд байна ариун цэврийн өрөө ороод ирье гээд 2 давхар луу гараад би 1 давхарт нь байж байхад бууж ирээд уулзах хүн маань тэтгэвэртээ суусан байна гэхээр нь гараад явсан. Би тухайн үед О-У гар утас хулгайлсан гэдгийг нь мэдээгүй маргааш нь уулзахад мөнгөтэй болсон байхаар нь асуухад 2 гар утас хулгайлаад зарсан гэж хэлсэн. Дархан-Уул аймагт явахдаа 2 дугаар төв болон Нэгдсэн эмнэлгээс хоёр хүний гар утас хулгайлсан гэж хэлж байсан. гэх мэдүүлэг[12],

 

Б.О-У-ийн гэрчээр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  мэдүүлсэн ...Ж, Н нарын хамт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө эрт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Ээж мод орж мөргөх гэж ирсэн. Бид гурав ээж модны хажууд майхан барьж хоноод маргааш нь 8 дугаар сарын 31-ний  өглөө 07 цагийн орчимд буцах замдаа Дархан-Уул аймгаар орж ирээд эмийн сан орж өвчин намдаах эм авах зорилгоор 2 дугаар төвийн эмийн сан ороход хаалттай байхаар нь эмнэлэг рүү ороод хартал нэг өрөөний үүдэнд баахан хүмүүс дугаарлаад зогсож байсан ба нэг залуухан туранхай эмэгтэйн цүнх онгорхой байхаар нь гар утсыг нь авсан. Тэгээд гадагш гарч машиндаа суугаад Нэгдсэн эмнэлэг орж 2 давхарт байрлах ариун цэврийн өрөөнд орж бие засаад гарч ирээд 2 давхарт явж байгаад нэг эмэгтэйн халааснаас гар утас нь цухуйхаар нь аваад гарсан. Тэгээд Улаанбаатар хот явсан. Би Улаанбаатар хотод Монтел төвийн гадна 40 орчим насны эрэгтэй хүнд хоёр утсаа зарсан. Самсунг А10 гар утсыг 120.000 төгрөгөөр, Самсунг Эс7 гар утсыг 60,000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг[13],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ...иргэн Б.А-ийн эзэмшлийн Самсунг А10s маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 420,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт[14],

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[15],

 

Хохирогч Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн ...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 09 цагт Нэгдсэн эмнэлэгт 4 дугаарын шүдний эмч дээр очиж зөвлөгөө аваад нүдний эмчийн 15 дугаарын өрөөний үүдэнд очоод гар утсаараа ярих гэтэл алга болсон байсан. Миний гар утас Самсунг эс7эдж маркийн гар утас байсан. Гар утас маань бор шаргал өнгийн гэртэй хавтсанд нь Хаан банкны карт 1 ширхэг байсан. Дэлгэцийн баруун дунд хэсэгт цацарсан жижиг хагархайтай байсан. гэх мэдүүлэг[16],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ...иргэн Д.Д-ийн эзэмшлийн “ эс-7 эдж” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 350,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт[17],

 

            Шүүгдэгч Б.О-У-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18] болон шийтгэх тогтоолын хуулбарууд[19] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.О-У холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-У-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О-У нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний 2 дугаар давхарт хохирогч Х.А-ийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн Самсунг S59 plus загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөөний 07 үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн 1 дүгээр давхрын цусны шинжилгээ авах өрөөний үүдэнд зогсож байсан иргэн Б.А-ийн эзэмшлийн Самсунг А10S загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхрын коридорт зогсож байсан иргэн Д.Д-ийн эзэмшлийн Самсунг S7 edge загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О-У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.О-У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. гэв.

 

Шүүгдэгч Б.О-У-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин дүгнэлтдээ: ...шүүгдэгч нь хохирогч Д.Д, Х.А, Б.А нарын гар утсыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, Харин хохирогч Б.Б-ийн гар утсыг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчийг Б.Б-ийн гар утсыг хулгайлсан гэж нотлох ямар нэгэн баримт байхгүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлэг л байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна. Иймд шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.О-У нь хохирогч Х.А, Д.Д, Б.А нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нууцаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх нялхсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн Самсунг S59 plus загварын гар утсыг аваагүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хохирогчид хууль сануулж авсан мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт зэрэг мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан. 

Энэ нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдлийг илэрхийлэх бөгөөд тухайн этгээдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгох, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.О-У нь 4 удаагийн үйлдлээр ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, улмаар хулгайлан авсан эд зүйлсийг бусдад худалдан борлуулах, зарах зэргээр зарцуулан орлого олж, өөрийн ахуйн хэрэглээгээ хангасан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.О-У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч Б.О-У-ийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлд тооцлоо.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн  шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Б.О-У нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн  байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: ...Эргүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-У-д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.О-У-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин дүгнэлтдээ: ...Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан гэм хорын хохирлоо төлж барагдуулсан тул түүний хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О-У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.О-У-ийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 14 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.О-У-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Оюун-Ундраад 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.О-У-ийн цагдан хоригдсон нийт 131 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгч Б.О-У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О-У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-У-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-У-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-У-ийн цагдан хоригдсон 131 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Б.О-У нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 131 хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

          ШҮҮГЧИД                               Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                                                      Б.ИХТАМИР

 

 

 

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 10-11, 33 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 16-23 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 25 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 24 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 28 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 14-1, 38-39 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 48-49 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 56 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 59-67 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 202-203 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 204-205 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 206 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 207-208 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 210-211 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 215 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 232-233  тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 240-241 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 96 тал                                                        

[19] 1 дэх хавтаст хэргийн 99-184 тал