Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

Э.Банзрагчид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Бадрал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Э.Бадралын 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтээр Э.Банзрагчид холбогдох эрүүгийн хэргүүдийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Энхбаатарын Банзрагч, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1047 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 106/42 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:УА90102717/,

Э.Банзрагч нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч Ч.Отгонжаргалд “дуудлагын жолооч байна” гэж өөрийгөө танилцуулан Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг нь түр жолоодож явах үедээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн урд талын авто зам дээр тус автомашинаас гэрч Амартүвшинг, хохирогч Ч.Отгонжаргалын хамт буумагц нь зугтаан автомашиныг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Банзрагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Энхбаатарын Банзрагчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхбаатарын Банзрагчийг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Банзрагчид 8 /найман/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Банзрагчийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 59 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Банзрагчаас 1.132.600 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Чимэдийн Отгонжаргал /РД:УК89013006/-д олгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Бадрал бичсэн прокурорын дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Ч.Отгонжаргалд “дуудлагын жолооч байна” гэж өөрийгөө танилцуулан түүний эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг түр жолоодож явах үедээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн урд талын авто зам дээр тус автомашинаас Ч.Отгонжаргал буумагч, автомашиныг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгэгдэж мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч яллагдагч Э.Банзрагч нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн буудлын ойролцоо караоке дотор Б.Биндэрьяагийн Sumsung S5 маркийн гар утсыг хуурч залилан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сард О.Мөнх-Эрдэнэ нь 100 айлын байран дунд байдаг интернэт тоглоомын газар байж байхад Э.Банзрагч нь “гар утсаа өгч бай, утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд О.Мөнх-Эрдэнийн Sumsung S4 маркийн гар утсыг хуурч залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 20 дугаар байрнаас Э.Банзрагч нь “дэлгүүр орчихоод ирнэ” гэж хэлээд “Алтон” брендийн унадаг дугуйг хуурч залилан авч Н.Ариунжаргалд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Банзрагч нь арван жилийн найз Г.Итгэлийн Sumsung S5 маркийн гар утсыг нь “утсаар ярьчихаад өгье” хэмээн хуурч залилан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрт Г.Бямбасүрэнтэй Э.Банзрагч нь кино үзэж байгаад “ариун цэврийн өрөө орох үед нь утсаар чинь ярьчихаад өгье цүнхээ үлдээчих” гэж хэлээд Sumsung S7 маркийн гар утас болон цүнх /цүнхэнд Iphone 6 маркийн гар утас, Говь брендийн ноолууран ороолт, Шанел брендийн үнэртэй ус/ зэргийг хуурч залилан авч, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 15:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 3-64 тоот нийтийн байранд Ц.Цэвээндагваас Э.Банзрагч нь “эгчтэй чинь зочид буудалд хөгжим сонсож байгаад өгье” гэж хэлээд “Делл” маркийн нөүтбүүк, Sumsung Note1 маркийн гар утас, бэлэн 50.000 төгрөг зэргийг залилан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 буудлын хойд талд байдаг караокед Ц.Эрдэнэхишиг нь найзуудын хамт сууж байхад Ц.Эрдэнэхишигийн Sony А6300 маркийн камерыг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б.Бат-Ууганы 27-39 УНХ улсын дугаартай Toyota Harrier загварын авто тээврийн хэрэгсэл дотор байсан 2 ширхэг дугуй хийлэгч, 27 кг хонины мах, МP-3 тоглуулагч зэргийг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байранд Д.Баянмөнхийн виза картыг авч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50 дугаар дэлгүүр доторх АТМ-д гүйлгээ хийж картнаас нь 750.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг,

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Хангарьд" фитнессийн үүдэнд Д.Гэрэлмаад “машинд чинь чамайг хүлээгээд сууж байя” гэж хэлээд 06-14 УБЛ “Toyota mark2” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тусгаар тогтнолын ордны” гадна Э.Банзрагч нь П.Содномцэрэнг “703 тоотод бичиг оруулаад өгчих” гэж хуурч, машинаас нь буулган 81-94 УНА улсын дугаартай “Toyota Raum” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна Э.Банзрагч нь өөрийгөө дуудлагын жолооч хэмээн Б.Бат-Ууганы 27-39 УНХ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 6011 дүгээр байрны гадна Э.Банзрагч нь М.Пүрэвдоржийн 58-24 УНС улсын дугаартай “Toyota crown” загварын машинд чинь “хөгжим сонсож байя” гэж хэлээд тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00:15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Кензо” баарны гаднаас П.Энхбаярт Э.Банзрагч нь “би дуудлагын жолооч байна” гэж хэлээд 10-83 УНЕ улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон авч явж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны гадна зогсоолд гэртээ орж мөнгө аваад ирэх хооронд тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан эрүүгийн 201625031193 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 315 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхээс хэргийг хүлээн аваад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Шүүхийн нэмэлт мөрдөн байцаалтад “Яллагдагчид холбогдох эрүүгийн 201625031193 дугаартай хэрэг, эрүүгийн 1706028120174 дугаартай хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Мөн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд 150 дугаар магадлалаар “нэг хүний үйлдсэн хэргийн үйлдэл бүрт тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлж, хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан нөхцөлд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тогтоогоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болно. Э.Банзрагчид холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсон тогтоолын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр буюу шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянаж, Э.Банзрагчид холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлийг нягтлан үзвэл зохино” гэж дүгнэжээ.

Хэргийг хянаж үзвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 09 дүгээр шийтгэх тогтоол гарах үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорт буцаасан эрүүгийн 201625031193 дугаартай хэрэгт эрүүгийн 1706028120174 хэргийг нэгтгэн шийдвэрлэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хөнгөн ял оногдуулах үндэслэл болох нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухая хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэл илэрсэн байна.

Иймд Э.Банзрагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Э.Банзрагч нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч Ч.Отгонжаргалд “дуудлагын жолооч байна” гэж өөрийгөө танилцуулан Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг нь түр жолоодож явах үедээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургуулийн урд талын авто зам дээр тус автомашинаас гэрч Амартүвшинг, хохирогч Ч.Отгонжаргалын хамт буумагц нь зугтаан автомашиныг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Гэтэл Э.Банзрагч нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн буудлын ойролцоо караоке дотор Б.Биндэрьяагийн Sumsung S5 маркийн гар утсыг хуурч залилан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сард О.Мөнх-Эрдэнэ нь 100 айлын байран дунд байдаг интернэт тоглоомын газар байж байхад Э.Банзрагч нь “гар утсаа өгч бай, утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд О.Мөнх-Эрдэнийн Sumsung S4 маркийн гар утсыг хуурч залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 20 дугаар байрнаас Э.Банзрагч нь “дэлгүүр орчихоод ирнэ” гэж хэлээд “Алтон” брендийн унадаг дугуйг хуурч залилан авч Н.Ариунжаргалд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Банзрагч нь арван жилийн найз Г.Итгэлийн Sumsung S5 маркийн гар утсыг нь “утсаар ярьчихаад өгье” хэмээн хуурч залилан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрт Г.Бямбасүрэнтэй Э.Банзрагч нь кино үзэж байгаад “ариун цэврийн өрөө орох үед нь утсаар чинь ярьчихаад өгье цүнхээ үлдээчих” гэж хэлээд Sumsung S7 маркийн гар утас болон цүнх /цүнхэнд Iphone 6 маркийн гар утас, Говь брендийн ноолууран ороолт, Шанел брендийн үнэртэй ус/ зэргийг хуурч залилан авч, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 15:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 3-64 тоот нийтийн байранд Ц.Цэвээндагваас Э.Банзрагч нь “эгчтэй чинь зочид буудалд хөгжим сонсож байгаад өгье” гэж хэлээд “Делл” маркийн нөүтбүүк, Sumsung Note1 маркийн гар утас, бэлэн 50.000 төгрөг зэргийг залилан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 буудлын хойд талд байдаг караокед Ц.Эрдэнэхишиг нь найзуудын хамт сууж байхад Ц.Эрдэнэхишигийн Sony А6300 маркийн камерыг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б.Бат-Ууганы 27-39 УНХ улсын дугаартай Toyota Harrier загварын авто тээврийн хэрэгсэл дотор байсан 2 ширхэг дугуй хийлэгч, 27 кг хонины мах, МP-3 тоглуулагч зэргийг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байранд Д.Баянмөнхийн виза картыг авч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50 дугаар дэлгүүр доторх АТМ-д гүйлгээ хийж картнаас нь 750.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг,

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Хангарьд" фитнессийн үүдэнд Д.Гэрэлмаад “машинд чинь чамайг хүлээгээд сууж байя” гэж хэлээд 06-14 УБЛ “Toyota mark2” загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тусгаар тогтнолын ордны” гадна Э.Банзрагч нь П.Содномцэрэнг “703 тоотод бичиг оруулаад өгчих” гэж хуурч, машинаас нь буулган 81-94 УНА улсын дугаартай “Toyota Raum” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Казино” баарны гадна Э.Банзрагч нь өөрийгөө дуудлагын жолооч хэмээн Б.Бат-Ууганы 27-39 УНХ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 6011 дүгээр байрны гадна Э.Банзрагч нь М.Пүрэвдоржийн 58-24 УНС улсын дугаартай “Toyota crown” загварын машинд чинь “хөгжим сонсож байя” гэж хэлээд тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00:15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Кензо” баарны гаднаас П.Энхбаярт Э.Банзрагч нь “би дуудлагын жолооч байна” гэж хэлээд 10-83 УНЕ улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон авч явж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны гадна зогсоолд гэртээ орж мөнгө аваад ирэх хооронд тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь эрүүгийн 1706028120174, 201625031193 дугаар хавтаст хэргүүдээр нотлогдож байна.

 

Эдгээр үйлдлүүдийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм. Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог.

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Э.Банзрагчид оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу ялтан Э.Банзрагчид ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

 

Иймд прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: