Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Р.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Шүүгдэгч: Ц.Оюунболд /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р.Б, Ц.Оюунболд нарт  холбогдох эрүүгийн 1929000610035 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг 4-48 тоот хаягт оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэвээн-Очирын Оюунболд /РД:АА84031819/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ц.Оюунболд, Р.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой “Таван Толгой Шин” ХХК-аас Ц.Оюунболдод нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг завшиж, мөн “Их Говийн Жим” ХХК-ийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р.Б, Ц.Оюунболд нарт  холбогдох эрүүгийн 1929000610035 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оюунболд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-6/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,

 

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10-12/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Таван Толгой Шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатарын өгсөн мэдүүлэг /хх-17-19/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Их Говийн Шим” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрболдын өгсөн мэдүүлэг /хх-24-26/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-27-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хатанбаатарын өгсөн мэдүүлэг /хх-30-31/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-32-33/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Оюунболдын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-34-35/,

 

-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №13691668 дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-38-39/,

 

-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №13691738 дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-40-41/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50-51/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Оюунболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-54-56/,

 

-Шүүгдэгч Р.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59, 60, 67/

 

-Шүүгдэгч Ц.Оюунболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63, 64, 65, 66, 68/

 

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-72-73, 90/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой “Таван Толгой Шин” ХХК-аас Ц.Оюунболдод нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг завшиж, мөн “Их Говийн Жим” ХХК-ийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тавантолгой шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатарын өгсөн “...Манай компанийн 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Оюунболд гэх хүн жолоодож яваад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад саатуулагдаж Хайрхан баг “Цагаанхад” гэх газар байрлах журмын хашаанд хийсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний үед цагдаагаас залгаад Ц.Оюунболд гэх хүн танай компанийн машинаас аккумулятор хулгайлсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 17-19/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Их Говийн Жим” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрболдын өгсөн “...Манай компанийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-26/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Хатанбаатарын гэрчээр өгсөн “...47-13 ӨМҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг Ц.Оюунболд гэх хүн жолоодож явсан. Тэгээд Ц.Оюунболд тухайн жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ 2 ширхэг аккумуляторыг болон өөр автомашины 2 ширхэг аккумуляторыг хулгайлж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Батжаргалын гэрчээр өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирэхэд миний жолоодож явсан 66-26 ӨМҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумулятор алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №13691668 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд:  “аккумулятор /180А/ 2 ширхэг, их эвдрэлтэй 560.000, эд анги солих зардал 5.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-38-39/,

 

-“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №13691738 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “аккумулятор /180А/ 2 ширхэг, их эвдрэлтэй 560.000, эд анги солих зардал 5.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-40-41/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.Б яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өглөө Цагаанхадны төвд явж байгаад Ц.Оюунболдтой танилцсан. Бид 2 хамт 3 шил архи уучихаад орой харанхуй болсон үед Ц.Оюунболдын журамлуулсан машинаас аккумуляторыг нь авъя гэж тохироод журмын хашааны зүүн талд нурсан хэсгээр нь ороод Ц.Оюунболдын жолоодож байсан машинаас 2 аккумулятор тайлж аваад мөн хажууд нь байсан машинаас 2 аккумуляторыг нь би тайлж авсан. Нийт 4 аккумулятор аваад хашаанаас гараад засмал зам руу зөөж байгаад такси таарахаар нь ачаад Цагаанхадны төв рүү оруулж зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Оюунболдын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 сарын 04-ний орой 19 цаг өнгөрч байх үед Цагаанхадны урд хэсэгт байдаг журмын хашааруу Р.Б бид 2 хамт очиж би өөрийн жолоодож байсан 47-13 ӨМҮ дугаартай машинаас 2 ширхэг аккумуляторыг тайлж авсан” гэх мэдүүлэг /хх-н 54-56/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******, Ц.Оюунболд нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарыг бүлэглэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Их Говийн Жим” ХХК-ийг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Тавантолгой шин” ХХК-ийг тус тус хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд “Их Говийн Жим” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрболд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...манай компанийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн аккумлятор хулгайд алдагдсан гэж сонссон...алдагдсан 2 ширхэг аккумляторыг хүлээн авсан...гомдол, саналгүй” гэх мэдүүлгээр,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд “Тавантолгой шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...манай компанийн эзэмшлийн 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг Ц.Оюунболдыг хулгайлсан гэж хэлсэн...алдагдсан аккумляторыг хүлээн авсан учир ямар нэгэн гомдол саналгүй байхгүй” гэх мэдүүлгээр тус тус хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Тавантолгой шин” ХХК болон “Их Говийн Жим” ХХК нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ц.Оюунболд, Р.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой “Таван Толгой Шин” ХХК-аас Ц.Оюунболдод нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг завшиж, мөн “Их Говийн Жим” ХХК-ийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Р.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох, Ц.Оюунболдод 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах”-аар санал гаргасан ба шүүгдэгч Ц.Оюунболд нь “эрхэлсэн тодорхой ажилтай болж байгаа учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү, ойрын хугацаанд 1.500.000 төгрөгийг төлөх боломж байгаа” гэж тайлбарласан.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, дээр дурьдсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон мянган/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Р.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд, Ц.Оюунболдод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нар нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Р Б, Боржигон овогт Цэвээн-Очирын Оюунболд нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Р.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд, Ц.Оюунболдод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт тус бүрд нь оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Тавантолгой Шин ХХК болон “Их Говийн Жим” ХХК-д аккумляторыг буцаан өгсөн,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Тавантолгой Шин ХХК, “Их Говийн Жим” ХХК нь гомдол саналгүй, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нар цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Б, Ц.Оюунболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН