Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/00730

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/00730

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Г.Д //-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н нд холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Баянзүрх дүүргийн ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.У, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн ах Г.Ц нь Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаартай шийдвэрээр иргэн Б.Э т 71.968.549 төгрөг төлөхөөр болсон байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлж чадахгүй байсан тул Г.Ц , Д. Э, Г.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5-дугаар хороо,15 дугаар хороолол, 202 байрны 101 тоот, улсын бүртгэлийн Ү220****** дугаартай,40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар төлбөрийг барагдуулахаар Н ажиллагаа хийгдэж байгааг саяхан олж мэдлээ.

Миний бие өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны өмчлөгчийн хувьд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд огт оролцоогүй болно.

Ах Г.Ц нь ээж Д.Э ийн хамт уг орон сууцанд амьдардаг ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.,15.2.6. 68 дугаар зүйлийн 68.6 -д заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 01- ий өдөр хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх тухай хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. НШГА-ны тасгийн дарга бөгөөд БЗД-ийн ахлах шийдвэр

-1-

 

гүйцэтгэгч, хошууч Д А нь 2016 оны 11 сарын 24-ны өдөр дээрх хүсэлтэд өгсөн хариу мэдэгдэх хуудсандаа ...2016 оны 06 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагчид телбөртөө тооцон авахыг санал болгосон, мөн хуулийн 68.6-д ..жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болно... хэмээн дурдаж татгалзсан хариу өгсөн. Энэ хариу нь үнэнд нийцэхгүй байна. Уг орон сууцны өмчлөгч Г.Д миний бие өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж байна гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэрээр Г.Ц аас 71.968.600 төгрөгийг гаргуулж Б.Э т олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220****** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ..дугаар хороолол ... дугар барйны .. тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, төлбөр төлөгч Г.Ц аас хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-р зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад 260.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлтээ төлбөр төлөгч Г.Ц , өмчлөгч Д.Э . Г.Д нар ирүүлснийг төлбөр авагч Б.Э зөвшөөрснөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон.

Н наас 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн....албан бичгээр үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй бөгөөд өмчлөгч нар нь төлбөрт тооцуулан төлбөр авагчид шилжүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт санал болгож байна гэж үзсэн. Төлбөр авагч ч гэсэн уг хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн. Уг орон сууцны хамтран өмчлөгч Г.Д , Д.Э нар нь үнийн саналаа бичгээр гаргаж өгч байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бүгдийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэгээ зурж бичгээр хүсэлтээ өгдөг байсан, сүүлд орон сууц нь төлбөрт шилжүүлэгдэх болоод ирэхээр бүгдийг үгүйсгэн ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

-2-

Нэхэмжлэгч Г.Д нь Н нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдврийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай магадлалаар Г.Ц аас 71.968.549 төгрөгийг гаргуулж Б.Э т олгохоор шийдвэрлэжээ.

Н нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 16260546 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 9958 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1066 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 24-26-р тал/

Хариуцагч Н наас шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/16 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, мөн оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03/17 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж тухай бүр нь тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 32-35-р хуудас/

Төлбөр төлөгч Г.Ц нь Н нд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол 2..-... тоот орон сууцыг 260.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй гэсэн үнийн саналыг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, уг орон сууцны хамтран өмчлөгч Д.Э , Г.Д нар нь дээрх орон сууцыг 260.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй гэсэн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна. /хх-ийн 36-38р хуудас/

Төлбөр авагч Б.Э нь төлбөр төлөгчийн дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичгээр мэдэгджээ.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцсан тохиролсон байх тул шинжээчээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэн дуудлага худалдааны доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоон төлбөр төлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/14902 тоот мэдэгдлийг 4 дүгээр сарын 25-ны өдөр баталгаат шууданд хийж тэмдэглэл үйлджээ./хх-ийн 39-40-р хуудас/

Төлбөр төлөгч Г.Ц ын төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-220****** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол 2.. дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ 260.000.000

-3-

төгрөгийн 70% болох 182.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Н наас зохион байгуулах 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болох дуудлага худалдаа явуулах тухай 5/210 дугаартай тогтоолыг гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/16834 дугаартай мэдэгдлийг өмчлөгч нарт болон төлбөр төлөгчид дуудлага худалдаанаас өмнө хүргүүлж, тэмдэглэл үйлджээ./хх-ийн 42-43-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын дагуу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаа эхлэх тухай зарыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Өнөөдөр сонинд, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт хоёр дах дуудлага худалдаа эхлэх зарыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Үндэсний шуудан сонинд тус тус нийтлүүлжээ./хх-ийн 88,89-р хуудас/

Төлбөр төлөгч Г.Ц ын төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006580 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 202-101 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 260.000.000 төгрөгийн 70% болох 182.000.000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болох дуудлага худалдаа явуулах тухай 5/210 дугаартай тогтоол, мөн үнийн 50% болох 130.000.000 төгрөгөөр тооцон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт болох хоёр дах дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт дуудлага худалдаанаас өмнө тус тус хүргүүлж тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 41-46-р хуудас/

Албадан дуудлага худалдаанууд явагдсан боловч үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна.

Төлбөр төлөгч Б.Ц, дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Э нар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 202 дугаар байрны 101 тоот 3 өрөө орон сууцыг төлбөрт тооцож өгөхөд татгалзах зүйлгүй, уг орон сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн маргах зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бичжээ./хх-ийн 47,48-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгоно гэж заасны дагуу санал болгоход төлбөр авагч Б.Э хүлээн зөвшөөрч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 50-р хуудас/

Уг орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9.00 цагт чөлөөлж өгнө үү гэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3/23545 , 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/25186 дугаартай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт тухайн өдөртөө баталгаат шууданд хийж тэмдэглэл үйлдэж, 2016 оны 8 дугаар сарын 31-ний адрийн 3/27621 тоот мэдэгдлийг Г.Ц , Д.Э нар гардаж авчээ. /хх-ийн 51-57-р хуудас/

Төлбөр төлөгч Б.Цэнгүүнбаяр, хамтран өмчлөгч Д.Э нар нь орон сууцнаасаа өөрсдөө нүүж чөлөөлж өгөх талаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталгааг гаргаж өгсөн байна../хх-ийн 51-р хуудас/

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006580 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 202-101 тоот орон сууцны №0062860 дугаартай гэрчилгээг Д.Э , Г.Ц нараас хураан авч тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 57-р хуудас/

-4-

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай магадлалаар Г.Ц аас 71.968.549 төгрөгийг гаргуулж Б.Э т олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхээр хариуцагч Н наас явуулсан ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1.,19 дүгээр зүйлийн 19.1.,19.2.,20 дугаар зүйлийн 20.1.,30 дугаар зүйлийн 30.1., 34 дүгээр зүйлийн 34.1.4., 34.1.6., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1,39, 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1., 48.7-д заасан шаардлагатай нийцжээ.

Иймд хариуцагч Н нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэрээр Б.Цэнгүүнбаяраас 71.968.549 төгрөг гаргуулан Б.Э т олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, өмчлөгч нар болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.Д ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                  ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7895 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Д ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шийдвэр биелүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8776 дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч

-5-

өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-6-

 

 

 

 

 

 

 

 

с -:-омжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.


с гүйцэтгэх ажиллагааны бүхий л шатанд холбогдох ажиллагааны : -өлөгч өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлж байсан нь : хэргийн оролцогчдын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох :айсан гэх нотоолгоо болно.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул ■вхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр асгахыг шүүх хуралдааныг даргалагчаас хүсье.

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

 

  2. 

 

            3.


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО