Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00816

 

 

 

 

 

 

  2017 оны 03 сарын 21 өдөр

  Дугаар 181/ШШ2017/00816       

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар,

            Нэхэмжлэгч:  Б.Б ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Д- т холбогдох

            Д ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Х,  хариуцагчийн төлөөлөгч  Л.Б, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Б нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний Б/44 дугаартай тушаалаар Д т Авто баазын даргаар томилогдон ажиллаж байсан.

Ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг даган мөрдөж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, АСЕМ-ээр сайн ажилласан гээд “онц тээвэрчин” болсон.

 Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Э намайг дуудаад “Таны оронд дээрээс хүн томилогдон ирж байна, та ажлаа хүлээлгэн өгнө үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би намайг ямар шалтгаанаар чөлөөлж байгаа юм бэ,  бүтэц орон тоогоор миний ажлын байр хэвээрээ байгаа шүү дээ гэхэд Л.Э дарга, энэ хүн дээрээс томилогдон ирсэн, энэ бол намын томилгоо, би сайн мэдэхгүй, та ажлаа

                                                -1-

 

хүлээлгээд өгчих , та энэ мэдэгдлийг ав гээд надад мэдэгдэх хуудсыг шууд өгсөн.

Тэр мэдэгдэх хуудсанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг баримталж байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэе гэсэн байсан.

Д ын Авто баазын дарга гэсэн албан тушаал нь мэдэгдэх хуудсанд тусгагдсан шиг Хөдөлмөрийн тухай хуудийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэл бодит байдал дээр огт байхгүй байхад байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, Авто баазын даргын орон тоо байхгүй болсон гэж тайлбарлаад байгаа нь энэ тушаал үндэслэлгүй болохыг нотлож байна.

Одоо Д ын Авто баазын даргын орон тоонд намаас томилогдсон хүн ажиллаж байна.

Д ын дарга 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/171 тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалаа гаргаж өгөхгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надад өгсөн. Би засгийн газрын баазад 20 жил жолооч хийсэн, энэ байгууллагад 10 жил ажиллаж байна, энэ ажлаас гараад намайг хаана ажил авах юм бэ,  би тэтгэвэрт гарахад хэдхэн жил дутуу байгаа болохоор энэ байдлаа удирдлагуудад хэлж, ямар нэгэн ажлын байраар хангаж өгнө үү жолооч, харуул хийсэн ч болно гэж Д ын дарга болон Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргад удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөлгүй “таны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа, дарга уулзалттай байна, асуудыг чинь шийдэж өгнө гэж байсаар өнөөдрийг хүрч аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Иймд Д ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж  өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаарыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан.

            Энэ бүтэцэд авто бааз нь албаны статустай нийт 44 орон тоотой байхаар зохион байгуулсан нь Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын гаргасан зөвлөмжийн дагуу 5 дугаар зэрэглэлийн авто аж ахуйн нэгж юм. Тус авто баазын дарга нь ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангаж, жолооч нарын мэдлэг боловсрол, ур чадварынг дээшлүүлэх, ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг дотоодын болон гадаадын байгууллагуудын техник технологийн ололт амжилтыг ашиглаж буй байдал, үйлчилгээний менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах, төрийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх автомашины  бүрэн  бүтэн  аюулгүй  байдалд  хяналт  тавьж ажиллах  үндсэн

                                                            -2-

 

үүрэгтэй, өндөр хариуцлагатай тушаал юм.

            Нэхэмжлэгч Б.Б ийн хувьд тус Автобаазын албаны даргын ажлын байрны шаардлагад тавигдсан дээд боловсролтой байх, авто техникийн болон эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй аль ч чиглэлээр мэргэжил эзэмшээгүй байдаг. Тухайн үедээ найз нөхдийн хувиар тус ажилд томилогдсон байдаг. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б т мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн зөвшөөрч гардан авсан.

Төрийн өмчид үйлдвэрийн газрын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4 дэх заалт, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын дүрмийн 5.5.9-д заасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд шаардлагад нийцсэн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх үүргийнхээ хүрээнд Б.Б ийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, ажилтнуудын тоог цөөрүүлэн халж Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Ø¿¿õ õóðàëäààíààð õýðýãò öóãëàðñàí íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëààä

 ¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

            Íýõýìæëýëèéн шаардлагыг хангах ¿íäýñòýé. 

            Íýõýìæëýã÷ Б.Б íü Д т холбогдуулан Д ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтцийн хүрээнд шаардлагад нийцсэн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрх үүргийнхээ хүрээнд ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

            Д ын Автобаазын даргын албан тушаалд ажиллаж байсан Б.Б ийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчийн тайлбар, тус байгууллагын Б/171 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 5-9-р хуудас/

            Б.Б нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад бичгээр гаргаж, тухайн байгууллагадаа ямар нэгэн ажилд /жолооч, харуул гэх мэт/ оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг удирдлагадаа удаа дараа тавихад “таны асуудлыг шийдвэрлэх гэж байна” гэж хүлээлгэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Төрийн нарийн бичгийн даргад гаргаж байсан гомдол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд Б.Б ийг  ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэсгүй байна.

                                                            -3-

 

            Ажил олгогч нь ажилтан Б.Б тэй харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 144 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болж Д ын Автобаазын даргын албан тушаалд  ажиллаж байсан байна. /хх-ийн 5-7-р хуудас/

            1.Хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Б.Б ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа болно.

            “орон тоо цөөрүүлсэн” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно. Өөрөөр хэлбэл авто баазын дарга 2 байсныг 1 болгохыг ойлгоно.

Гэтэл 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын 2016 оны ... зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 189 дугаартай тушаалаар  Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто бааз нь дарга-1, диспетчер-1, механик-1, нярав-1, засварчин-1, жолооч-40 нийт 45 ажилтантай байхаар баталсан бол 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай” 83 дугаартай тушаалаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто бааз нь дарга-1, диспетчер-1, механик-1, засварчин-1, жолооч-40 нийт 44 ажилтантай байхаар тус тус батлагдаж няравын орон тоо хасагдсан болох нь 189, 83 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна./хх-ийн 37-40-р хуудас/

            Иймд тус газрын авто баазын няравын орон тоо хасагдсаныг авто баазын даргын орон тоо хасагдсан гэж үзэх үндэсгүй байна.  

2. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн мэдэгдэлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар тогтоолоор тус байгууллагын бүтэц , зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж мэдэгдэл гаруулан өгч түүнд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгожээ.

Энэ үйлдлээс харахад Б.Б ийг тус байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбогдуулан “орон тоо хасагдсан” үндэслэлээр халсан мэт агууллагатай  байна.

“орон тоо хасагдсан” гэдэгт тухай байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын  байр үгүй болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл Авто баазын дарга 1 байснаа огт байхгүй болохыг ойлгоно.

Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар батлагдсан Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто бааз нь дарга-1, диспетчер-1, механик-1, нярав-1, засварчин-1, жолооч-40 нийт 45 ажилтантай байх, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор батлагдсан Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто бааз нь дарга-1, диспетчер-1, механик-1, засварчин-1, жолооч-40 нийт 44 ажилтантай байхаар тус тус баталсан байх тул Авто баазын даргын орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 37-40-р хуудас/

3.Хариуцагчийн  тайлбарт  Б.Б ийг “Авто баазын даргын ажлын

                                                -4-

байрны шаардлагад тавигдсан дээд боловсролтой байх, авто техникийн болон эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх ерөнхий шаардлагыг хангаагүй аль ч чиглэлээр мэргэжил эзэмшээгүй” гэж байгаа нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Иймд Б.Б ийг Д ын Автобаазын даргын ажилд эгүүлэн тогтоож,  2016 оны 12 дугаар  сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сар 19 хоногийн хугацааны цалинд 3.088.701 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Б.Б т олгож , эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.

/881.100+864.700+664468=2.410.268/,/2.410.268:3=803.422/,/803422:21,5=35.707/,  /35707х19хоног=678.433/, /2.410.268+678.433=3.088.701/

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Д ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/171 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Б ийг Д ын Авто баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 3.088.701 /гурван сая наян найман мянга долоон зуун нэг/ төгрөгийг гаргуулан Б.Б т  олгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  цалин болох дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64369 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО

                                                              

                                                            -5-