Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2017/00067/и |
Дугаар | 181/ШШ2017/00830 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2017/00830
2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2017/00830 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Б ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н нд холбогдох
үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Л.Б , түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Б аас 68.636.138 төгрөгийг гаргуулж Н.Б д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбайтай орон сууцыг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь уг орон сууцны хамт миний автозогсоолыг битүүмжилэн үнэлсэн байсныг би өөрөө хүсэлт гаргаж байж битүүмжлэлээс чөлөөлүүлж өөрөө худалдан борлуулсан.
Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцаа үнэлэх үнийн саналыг өгөөч гэж олон удаа хэлж байсан нь үнэн. Миний өмгөөлөгч Сүрэнжав битгий үнийн саналаа өг гээд байсан болохоор нь би үнийн саналаа өгөөгүй юмаа.
Гэтэл шийдвэр гүйцэтгэх алба нь миний орон сууцыг Мөнх-Оргил трейд ХХК-иар үнэлүүлэн 120.900.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би энэ үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шуудангаас хүлээн авч мэдээд арай багаар үнэлсэн болохоор нь өөрөө Хос-Од сервис ХХК-иар үнэлүүлэхэд миний байрыг 140.592.000 төгрөөр үнэлсэн. Үнийн зөрүү 20.000.000 байгаа тул Шүүхийн
-1-
Шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Б аас 68.636.138 төгрөгийг гаргуулж Н.Б д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Л.Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010993 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010992 дугаартай 3 тоот автомашины дулаан гражыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30813 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүн 46.000.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг Н нд даалгасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/35443 дугаартай албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь түтгэлзүүлсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Л.Б ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 122/18 дугаартаөй эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 122/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгө нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц байх тул тус албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/38844 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010992 дугаартай 3 тоот автомашины дулаан гражын захиран зарцуулах эрхийг нь сэргээсэн.
Төлбөр төлөгч Л.Б ад тус албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/32181 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 217 дугаартай шинжээч томилох тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 120.900.000 төгрөгөөр үнэлсэн.
Үнэлгээг тус албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37811 дугаартай мэдэгдлээр Л.Б ад баталгаат шуудангаар түүний оршин суугаа хаягт нь хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Л.Б нь Н нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
-2-
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Б аас 68.636.138 төгрөгийг гаргуулж Н.Б д олгохоор шийдвэрлэсэн байна.
Н нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 18-р хуудас/
Н нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 16300811 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 122/18 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилж тэмдэглэл үйлдэн, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 122/03 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан хураан авч тэмдэглэл үйлдэж, төлбөр төлөгч, өмчлөгчид битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээг ирүүлэхийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/32181 дугаартай албан бичгээр мэдэгджээ. /х.х-ийн 7, 28-31, 81 -р хуудас/
Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээг тогтоох зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэс, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Шийдвэр гүйцэтгэх газрын мэдээлэл, лавлагааны дүн шинжилгээний тасаг, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагад албан бичгийг хүргүүлж хөрөнгөгүй болохыг тодорхойлсон хариу авчээ. /хх-ийн 82-84-р хуудас/
Төлбөр төлөгч Л.Б нь үнийн саналаа өгөөгүй бөгөөд төлбөр авагч Н.Б нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр ирүүлжээ./хх-ийн 88-р хуудас/
Н нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шинжээч томилох тухай 217 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 35-41-р хуудас /
Төлбөр төлөгч Л.Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010993 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 49/1 дүгээр байрны 10 тоот 65 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 120.900.000 төгрөгийн 70% болох 84.630.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37811 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд Л.Б нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан байна /хх-ийн 42,79,80-р хуудас/
Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчийн тайлбар, мэдүүлгээс дүгнэж
-3-
үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөр төлөхийг удаа дараа шаардаж улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 120.900.000 төгрөгийн 70 хувиар тооцон 84.630.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Л.Б ад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37811 дугаартай мэдэгдлийг тухайн өдөртөө баталгаат шууданд хийж, Л.Б 08-ны өдөр хүлээн авсан байна /хх-ийн 28-31,42,79-80-р хуудас/
Төлбөр төлөгч Л.Б нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр буюу 12 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.
Мөн төлбөр төлөгч Л.Б нь эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааны үнийн талаарх гомдлоо Шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3/656 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг авчээ. /хх-ийн 32-р хуудас/
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Б аас 68.636.138 төгрөгийг гаргуулж Н.Б д олгохоор шийдвэрлэсний дагуу Н наас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан шаардлагатай нийцжээ.
Нэхэмжлэгч Л.Б нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Б аас 68.636.138 төгрөгийг гаргуулж Н.Б д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Н нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7825 дугаар шийдвэрээр Л.Б аас 68.636.138
-4-
төгрөгийг гаргуулж Н.Б д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01217 дугаартай шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО
-5-